Sunday, May 12, 2019

Ливерпулийн ойролцоохь завьны музей





Дээхэн үед английг тойроод усан суваг байгуулсан нь усан тээвэр хөгжихөд ихээхэн түлхэц болсон байна. Ихэнхи хэсэгтээ усан суваг нь тийм хангалттай өргөн байж чаддаггүй  тул нарийн урт завиар идэж уухаас авхуулаад түүхий эд, барилгын материал гээд хүний хэрэгцээтэй бүхий л  зүйлийг нэг хотоос нөгөө руу зөөвөрлөнө. Манфактурын үйлдвэрлэл хөгжиж ирснээр завьны хэрэглээ ч ихсэж. Манайхаар бол тэмээн жин, үхэр тэргээр тээвэрлэлт явагддаг байсантай адил. Харин урт завь нь эхэн үедээ моторгүй байсан бөгөөд мориор чирүүлдэг байсан байна. Завьны урьд талын дийлэнхи хэсгийг ачаа ачих зориулалтаар ашиглан, завьныхаа төгсгөлд залуурынхаа хажуу дахь багахан хэсгийг бүхээг болгон тэндээ жижиг зуух тавиад хананыхаа нэг хэсэгт модон ор байрлуулан, ашиглаж болох бүхий л хэсэгт тавиур байрлуулж ахуйн хэрэгцээний бүхий л зүйлсийг байрлуулна, хэрэглэдэг усны хувин болон модон эдлэл
хэрэглэлээ тод өнгийн будгаар цэцгэн хээгээр эрээлэн будсан зэрэг нь гэрийг санагдуулахаар. Завиар ачаа тээдэг хүмүүс завиндаа амьдардаг бөгөөд завь нь ажлынх нь хэрэгсэл тедийгүй нэг ёсондоо амьдрах орон сууц нь юм. Дээхэн үедээ гэр бүлээрээ ч амьдарна. Хүүхэд төрөхөөр нярай үед нь олсоор уяж байгаад залуурын хэсэгт завьныхаа хамар дээр байрлуулна.  Ачаагаа завьныхаа урьд хэсэгт байрлуулан дээгүүр нь багана татан банзаны хэмжээний өргөнтэй алхаж явах зам гаргасан байна мөн банганынхаа хэсэгтээ ачаагаа бүрхэх берзентээ хуйлаад уяачихна учир нь тэдний ихэнхи тээвэрлэж яваа ачаа тээвэрлэх явцдаа хуурай байх шаардлагатай байдаг. Завьны сүүлийн  хэсэгт тэдний амьдрах бүхээг нь байрласан бөгөөд залуур нь завьны төгсгөл хэсэгт байрлана. Ийм завьтай хүмүүс ихэвчлэн нохойгоороо ачаагаа мануулдаг. Нэг ёсондоо давхар хамгаалалттай гэх үү дээ. Ачаагаа тодорхой газар нь хүргээд завьныхаа багтаамжыг хэмжүүлж байж тооцоогоо
хийнэ. Өвлийн
улиралд ингэж ачаа тээвэрлэх нь нэлээд бэрхшээлтэй хүйтэн жавар унаж гол хөлдөөд ирэхээр хаашаа ч явж чадахгүй түгжигчддэг, зарим нэг нь зайрмаг болж хөлдсөн хэсгийг хагалах гэхдээ хоёр хүн завьныхаа багана хэсгийг барьж завиа нааш цааш сэгсэрч бага зэрэг газар хорооно. Орчин үед хурдны зам бий болж том том ачааны машинууд замаар тээвэрлэлт хийх болсноор уламжлал ёсоор  завин дээрээ амьдраад ачаа тээвэрлэх шаардлагагүй болж ирсэн. Гэхдээ усан сувгийн хажуугаар явж байхад завин дээрээ амьдардаг цөөнгүй хүмүүсийг харж болно. Нэгэнт хуучин шигээ ачаа зөөх шаардлагагүй болсон тул завьны ихэнхи хэсгийг дээврээр бүрхэж гал тогоо ор, буйдан сандал ширээ байрлуулан амьдрахад илүү тухтай болгосон. Зарим ийм завьтай хүмүүс хааяа туристууд авч аялал зохион байгуулдаг. Харин бидний очсон газар бол урьд нь уламжлал ёсоор үйл ажиллагаа явуулж
ирсэн газрыг хаагдсаны дараа  тэдгээр завьтай х
үмүүс яаж ажиллаж амьдарч ирснийг олонд таниулж танилцуулах зорилгоор музей болгосон байна. Усан сувгаар явах өөр нэг онцлог нь усны төвшинд хязгаарласан түгжээ байдаг энэ тухайн газрын байрлалаас шалтгаалан заримдаа газартаа 10 минут тутам ойр ойрхон 3-4 удаа дараалан байрласан байдаг усан сувгийн түгжээнд ойртоод ирэхээр завьнаасаа гарч түгжээг тайлж сувагт ус дүүрээд ирэхээр буцааж түгжээд цааш яваад байдаг. Нэг ёсондоо шатаар өгсөж уруудаж байгаатай адил гэх үү дээ. Газар нэг төвшинд байдаггүй тул ингэхээс өөр арга байхгүй аж. Бүр зарим хэт өндөрлөг газар завийг дээш доош болгох лифт хүртэл  байрлуулсан байх тохиолдол ч байдаг байна. Энэ мөн ус үерийн аюулаас хамгаалах зорилготой байна. Усны төвшин харилцан адилгүй байдгаас түгжээ хийж зохицуулдаг байна.

2008 оны 8 сар.