Sunday, August 18, 2019

Английн нэрт зохиолчид эгч дүү Бронте



Оюутан байхад англи хэл дээр гэрийн уншлага хий гэж багш бидэнд даалгавар өгч билээ. Тэр үед миний унших чадвар муу хэрэв ном сонгоод унших болбол баахан мэдэхгүй шинэ үгс тэр болгоныг толь бичгээс хараад нийлүүлээд унших гэхээр мэддэггүйд эрээн цоохор гэгчээр тал тал тийш тараад алга болчихож байгаа юм шиг юу ч ойлгохгүй өнгөрдөг. Өөрийн энэ байдлаас болоод даалгаварыг биелүүлэхгүй байхаар шийдэв. Харин даалгавараа биелүүлсэн гэж багшаараа тооцуулах том асуудалтай тулгарахад өөртэйгөө дотно найзалдаг оюутан маань ашгүй ном сонгоод уншчихсан байв. Тэгээд тэрүүгээрээ утгыг нь яриулж аваад тэрнийгээ багшид ярьж тооцуулсан болов. Үнэндээ нүгэлийн нүдийг гурилаар хуурна гэдэг шиг юм болсон. Одоо эргээд бодоход ямар ч байсан Жейн Еэр гэдэг гарчигтай байсан түүнээс хэн бичсэн эсэхийг огт анхаарч байгаагүй тэр бол 1990 оны эхээр болсон явдал. Тэрнээс хойш олон жил өнгөрсний дараа 2011 оны хавар Жейн Еэр гээд Голливудын шинэ кино өргөн дэлгэцээр гарч байв. Дээхэн үед уг киног англи, америкт хийж байсан бөгөөд түүнийг хааяа кабелийн телевизээр гаргаж байдаг аж. Урьдны хийсэн буруугаа цагаатгах гэсэн мэт киног нь ч үзэж бүр номыг нь ч гэхдээ цаасан бус цахим хувилбараар нь уншиж үзлээ.
Нэгэн бүтэн сайн өдөр танилууд маань биднийг авч салхинд авч гарсан нь Хаворьд гэдэг тосгон байв. Хоёр машин ч хоорондоо зөрөхөд амаргүй нарийн мушгирсан хөдөөний замаар явж байгаад тэнд явж очиход хуучны байшин барилга нь тэр чигээрээ яг дээр үеийн кинон дээр гардаг шиг хичнээн жил болсон ч энэ хэвээрээ байж ирсэн болов уу гэмээр буйдхан газар байв. Орчин тойрныг харахад тал газаргүй тул
дов толгод дээр баригдсан гэдэг нь илэрхий орон сууцны байшингууд нь өндөр дээшээгээ хоёр гурван давхар хажуугаас нь харахад нарийхан урьдаас нь харахад өндөрч дотроо зай муутай коридорт нь хоёр хүн зэрэгцээд явах аргагүй нарийн. Тосгоны гудамжны өгсүүр замаар ачаатай морин тэрэг явах болоход эргэж гулсаад гарч чаддаггүй байсан гэдэг. Тэр нь нь ч аргагүй үнэн болов уу гэхээр чулуу шигтгэсэн замаар өгсөж уруудах нь хөл гар муутай хүнд бол амаргүй ажил бололтой. Бороо цастай бол гутал гулсаад ямар ч хүнд амаргүй. Алсад мен эргэн тойронд нүцгэн толгод английн бусад хөдөө газрын адил газар эзэмшигч болгон газраа хувааж аваад түүнийгээ тэмдэглэн зааглан чулуун хороогоор заагласан байв. Тэгш тал бус газар үр тариа ургуулна гэж байдаггүй байна. Гол тохиромжтой эрхлэх аж ахуй нь хонь үржүүлэх саалийн үнээний фермер аж. Толгодыг жижиг хэсэг болгон чулуугаар зааглан хонио нэг газраа удаан байлгахгүй хэсэг идүүлж байгаад нөгөө газар луу шилжүүлж оруулаад байдаг юм болов уу гэж бодогдохоор тэгээд ч бороо байнга ордог
болохоор өвс нь хурдан сэргээд ургаад байдаг болохоор манайх шиг зуслан хаваржаа гээд хол хол сэлгээд буух шаардлагагүй болов уу?

Том суурин хотоос зайдуу гэхэд дотоод гадаадын жуулчид ч байнга ирдэг нь илэрхий
байв. Үүний нэг гол шалтгаан нь эндэхийн алдартай оршин суугчид Бронтегийн эгч дүүс нартай холбоотой гэнэ. Би дээр Жейн Еэр ийг чухам хэн бичсэн гэдгийг тогтоогоогүй байсан гэж байсан. Уг алдартай зохиолыг эгч дүү гуравын эгчмэд нь Шарлот Бронте бичсэн байна. Түүний дүү Эмили мөн Анне нар тус тустаа ном бичиж бүгдээрээ гэртээ нэг дор байхдаа хоорондоо ярьж хэлэлцдэг байсан гэдгийг тэдний гэр музейг үзэж байгаад мэдэж авлаа. Эгч дүү нар аав болон насаараа үйлчлэгч хийсэн эмэгтэйн хамт амьдарч байгаад сүүлдээ музей болж олонд үзүүлэх болж. Тэдний зохиол бүтээлийг биширдэг хүмүүс энд ирж тэдний амьдрал аж ахуйтай танилцаж мөн тэдний салхинд гарч алхан хөдөө хээр гарч явдаг газраар хүртэл явган аялалын маршрут гаргасан байв. Анх ирж байгаа хүмүүс бол мэдээллийн төвөөр орж музей болон тэр явган аялалын маршрутын зураг сэлтийг авч болох аж. Бүр гадны жуулчдад зориулан орос, хятад, япон гээд хэд хэдэн хэлээр хэвлэгдсэн байлаа. Тосгоны дэлгүүрүүдэд эгч дүү нарын хэвлэгдсэн номууд мөн тэдний амьдралаар баримтат кино сэлт гээд тэдний зохиолоор хийгдсэн хоёр ч хуучны киноны ДВД ыг авлаа.
1820 оны 4 сард Патрик Бронте Ховарьд тосгоны Гэгээн Майклын сүмд Хамба ламын туслахаар ажиллах болсноор эхнэр 6 хүүхдийн хамт ирж амьдрах болсон байна. Харамсалтай нь тэд халуун ам булээрээ амар төвшин амьдрах боломж олдсонгүй. Энд нууж ирснээр жилийн дараа эхнэр Мария нь хорт хавдараар болж түүнээс хэдхэн жилийн дараа 1825 онд том охид Мария, Элизабет нар нь гэрээсээ хол дотуур
байртай сургуульд сурч байхдаа сүрьеэ тусан ойр ойрхон өөд болж. Ингээд гурав дахь охин Шарлот, түүний удаахь айлын ганц хүү  Бранвелл, Эмили, Анне нар аавтайгаа хамт үлдэж. Патрик Бронте хэдийгээр Ирландын ядуу айлд өсөн төрж ойр зуурын ажил хийж байснаа Кембриджид шашны чиглэлээр суралцах боломж олдсоноор боловсролтой болж тэр чиглэлээрээ ажил эрхлэх болж. Хүүхддүүдээ багаас нь боловсролтой болгохыг чухалчлан бүгдийг нь сургуульд явуулж тэр тусмаа ганц хүүдээ улам илуу анхаарал тавьж байсан болов уу гэмээр . Учир нь тэр үед эмэгтэй хүн хууль болон анагаах ухааны чиглэлээр суралцах боломжгүй байсан тиймдээ ч боловсролтой эмэгтэй хүн карьер хөөж амжилт олно гэдэг бараг боломжгүй зүйл байв. Харин Бранвеллын хувьд бол сонголт боломж эгч дүү нарыг бодвол хамаагүй илүү байв. Эгч дүү нар шигээ яруу найраг шүлэг бичин зураг зурах чадвартай байж. Ингээд эцэстээ хөрөг зураач болохоор шийдэж. Харамсалтай нь мэргэжлээрээ тэгтлээ гавьсангүй. Нэг хэсэг орон нутгийн галт тэрэгний буудлыг хариуцан ажиллаж байгаад ажлын хариуцлага алдсанаас халагдаж. Үүний дараа дүү Аннегийнхаа хүүхдүүдийг нь  хүмүүжүүлдэг айлд очиж тэдний хүүд зургийн багшаар ажиллаж эхэлснээ хүүгийн эхтэй янаг амрагийн холбоотой болж бас л тэндээсээ хөөгдөж. Сэтгэл санаагаар унан улам илуу архинд орж дээрээс нь хар тамхи хавсран хэрэглэх нь ихэсч. Эцэстээ Бранвелл 31 настайдаа өөд болж. Тосгоны хуучны эмчийн сангийн байрны гадаа " Эндээс Бранвелл Бронте хар тамхиа худалдан авдаг байсан " гэсэн жижиг самбар байхыг харж явлаа. Мөн нэгэн хуучин номын жижиг дэлгүүрт ороод Анне Бронтегийн Агнес Грей, Шарлот Бронтегийн Виллетте гэдэг хоёр номыг гэртээ аваачиж уншихаар худалдаж авч байхад уг дэлгүүрийн худалдагч настай эмэгтэй надад хэлэхдээ "манай гэр бүл хэдэн үеэрээ энэ байрыг эзэмшиж байгаа гээд. Уг байр нь Бронттегийн эгч дүү нар амьд сэрүүн байх үед шуудангийн үйлчилгээ явуулдаг байж. Тэгээд Бронтегийн эгч дүү нарын хэн нэг нь ороод ирэхээр манай элэнц эцэг эелдэгээр мэндэлээд ямар хэргээр явааг нь асуудаг байсан гэлээ". Тэгээд ч Бронте эгч дүү нар гар бичлэгээ дуусгаад түүнийгээ бор хатуу цасаар ороон баглаж хэвлэлийн газар луу илгээдэг байж. Хэрэв тэр газар зохиолыг хэвлэх болбол захиа илгээдэг хүлээж авахгүй бол гар
бичмэлийг буцааж илгээдэг байж. Эгч дүүс уг газраар байнга л орж гардаг байж. Ер нь энэ газар тэр чигээрээ уг алдартай гэр бүлтэй холбоотой амьд түүх дурсгалын газар гэхээр. Тиймдээ ч тосгоны нэрээр бус Бронтегийн нутаг ч гэж нэрлэх болж. Бидний буудалсан зочид буудал ч ханандаа эгч дүү нарын тухай танилцуулга зураг плакат зэргийг байрлуулсан байсан. Ер нь тосгоны олон хүн цугларсан гол гудамжыг хараад байхад цайны газар болон дэлгүүрийн ихэнхи нь эгч дүү нарын болон тэдний номын нэрээр нэрлэсэн болов уу гэхээр байв. Мөн шар айрагны газрууд ч үүнээс дутаад байхгүй Бранвеллын байнга үйлчлүүлдэг байсан гэх Вайт Ляон
гэх шар айрагны газар түүний шүлгээс зурсан зурганаас нь тавьсан байдаг.
Харин эгч дүү нар чухам яаж уран зохиол бичих болсон нь их сонин түүхтэй юм билээ. Тэд багаасаа мөн ганц эрэгтэй дүүгээ ч оролцуулан хамтдаа үлгэр домог зохион түүнийгээ бичиж тэмдэглэн бүр  тэр газрынхаа зургийг хүртэл тодорхой тэмдэглэн аавдаа тэрнийгээ үзүүлэхгүй гэхдээ зориуд хорхойн мөр шиг жижигээр томруулдаг шил ашиглан бичдэг зуршилтай байж. Дээр нэгэнт хэлж байсан эмэгтэйчүүдийн эрхлэх ажил тун цөөхөн байв. Гэхдээ багшлах, хүүхэд хүмүүжүүлэгч болох нь цорын ганц
сонголт байж. Шарлот, Эмили нар Бруселльд очин багшийн сургуульд суралцан тосгондоо буцаж ирээд охидын сургууль байгуулах оролдлого хийсэн боловч тэр нь бүтэлтэй болсонгүй. Хэсэг хугацаанд Шарлот, Анне нар айлд хүүхэд хүмүүжүүлэгчээр ажилласан боловч төдөлгүй гэртээ буцаж ирж. Тэдний амьдардаг байшинд ээж нь өөд болсноос хойш ээжийнх нь дүү эмэгтэй нагац эгч нь нүүн ирж тэднийг харж асрах болж мөн тэдний гэр бүлийн ахуйн ажилд туслах зорилгоор байнга тэнд ажиллаж амьдардаг нэгэн зарц эмэгтэй насаараа тэнд байж. Уг байшинд тэгж хүн болгонд тус тусдаа хэрэглэгдэх унтлагын өрөө хүрэлцээгүй байж. Аав хүү хоёр нэг унтлагын өрөө, охид дундаа нэг, нагац эгч, зарц эмэгтэй нар харин тусдаа өрөөтэй байж. Гэхдээ гэр бүлийн гишүүдээс нас барах тутам өрөөг өөрчилж зассаар ирж. Гэхдээ цайллагийн өрөөг огт өөрчлөгдөөгүй ирсэн гэх бөгөөд тэнд оройн цагаар эгч дүү нар зөөврийн бичиг хэргийнхээ тавцанг байрлуулан тус тусдаа зохиол бүтээлээ туурвихын зэрэгцээ хоорондоо ярьж зөвлөлдөн нэг нэгэндээ уншиж сонсгодог байв. Ингээд 1847 онд эгч дүүс эрэгтэй хүний нэрээр тус тусын номуудаа хэвлүүлж. Эмили "Wuthering Heights"  номоо Эллис Белл, Анне нь "Агнес Грей" ээ Актон Белл, Шарлот "Жейн Еэр" ээ Куррер Белл гэж тус тус хэвлүүлж үүнээс Шарлотын зохиол нь тэр даруйдаа олны таашаал хүртэж сүүлдээ Шарлот санаачлан Аннегаа дагуулан Лондон орж хэвлэлийн газрынханд өөрсдийгөө танилцуулжээ. Түүнээс хойш өөрсдийнхөө жинхэнэ нэрийг номон дээрээ бичих болж. Харин Эмили үүнийг эсэргүүцэн олны танил болохоос
татгалзаж. Шарлот хэдийгээр өөр ном үргэлжлүүлэн бичсэн ч тэдгээр нь "Жейн Еэр" ын амжилтыг давтаж чадаагүй аж. Эмили, Анне нарыг өөд болсны дараа Шарлот эцгийн удирдлаган доор сүмийн туслахаар ажиллаж байсан Артур Белл Николлистай гэр бүл болох гэхэд эцэг нь ихэд дургүйцэж. Хэдэн жил өнгөрсний дараа дахин хүсэлт гаргасан ч эцэг нь бодлоо өөрчлөхийг хүссэнгүй. Сүүлдээ эцэгээсээ зөрж байж түүнтэй гэрлэж. Харамсалтай нь тэрбээр гэрлээд жилийн дотор 38 настайдаа Шарлот анхныхаа тээсэн хүүхдээ төрүүлж чадалгуй өнгөрч. Музей үзсэний дараа аавынх нь ажиллаж байсан сүмд орж үзэхэд Бронтегийн гэр бүлд зориулсан дурсгалын самбар байх аж. Уг сүмд Аннегаас бусад гэр бүлийн гишүүдийг энд оршуулж. Далайн эргийн агаар биеийг нь тэнхэрүүлж магадгүй гэж бодохдоо Скавороу
амарч байхдаа амьсгал хурааж.
Одоо ингээд тосгоныг харж байхад алс буйдхан чимээгүйхэн энэ газар амьдрал тийм ч амаргүй байсан юм болов уу гэж бодогдохоор сүмийн гадна талд бурхан бологчдыг оршуулан том чулуун хөшөө босгож. Их зай завсаргүй хөшөө байгааг харахад их л олон хүн өөд болж гэхээр. Үхэл зовлон зөвхөн Бронтегийн гэр бүлийг дайрч өнгөрсөнгүй аж. Хамгийн хүнд  үед тус тосгоны 41% нь нас барж улсаас тусгай коммис томилон яагаад ийм өндөр нас баралт ийм жижиг газар тохиолдоод байгааг илрүүлэх болж. Уг шинжилгээний дунд хотын буруу төлөвлөлтөөс болсон гэдэг нь тодорхой болж. Газар багатайгаас сүмийн хашаанд нас барагчдыг оршуулахдаа урьдах
хөдөөлүүлсэн дээрээ давхарлаж байгаад тавьдаг байж. Ойр тойронд нэхмэлийн үйлдвэр шинээр нээгдэн хүмүүс нэмж тосгонд ирж амьдрах болсон нь байдлыг улам дордуулж.  Мөн ундны ус толгодоос урсаж орж ирэхдээ хүн тавьсан газраар урсаж өнгөрдөг байсныг оршин суугчид ундны усандаа хэрэглэдэг байсан нь гол шалтгаан нь байж. Мэдээж одоо уг асуудал бүрэн шийдэгдэж тэр үе зөвхөн түүх болж үлдэж. Тосгоныхоны гол эрхэлдэг ажил нь гадны аялагчдыг хоол ундаар хангахад чиглэгдсэн турист тосгон болж. Гудамжинд байх цайны газрууд, дэлгүүр, шар айрагны олон газрууд үүнийг гэрчилнэ. Бидний хувьд Манчестер нэлээд зайтай машинаар бол цаг илүү явж ирэх бөгөөд галт тэргээр хажуу хотод нь дөхөж очоод цаашаагаа автобусаар тосгон руу очоод тэндээ зочид буудалд байрлан эхний өдөр тосгонтой танилцан Бронтегийн гэр музейг үзэж сонирхоод маргааш нь тэдгээр эгч дүү нарын алхаж явдаг газраар явах болов. Бронтегийн алхдаг газар гээд газрын зураг гаргаад тэмдэглэчихсэн байх бөгөөд үүнтэй холбоотой мэдээллийг мэдээллийн төвөөс авч болох аж. Английн хөдөө буюу бидний байгаа газар нь Ёокшаяа дээхэн үедээ Сарнайн дайн гээд иргэний дайны үед уг газар нь Цагаан Сарнайн билэг тэмдэгтэй байж. Английн хөдөөгөөр алхана гэдэг учиртай юм билээ. Монгол шиг дуртай газраараа алхаад байж болохгүй. Хогоо хаяж болохгүй, нохойгоо сул тавьж гүйлгэж болохгүй энэ тэр гээд л. Тусгай тэмдэг тавьсан нийтийн гэсэн газраар л алхах аж тэгээд ч эдлэн газруудаар чулуун хашаа бариад  хязгаарлачихсан болохоор тэрнийх нь завсараар гаргасан хаалга эсвэл жижиг зай зэргээр л дамжиж явах юм билээ. Энд алга дарам газар болгон эзэнтэй болохоор нийтийн гээд байх сул талбай ч байхгүй. Явган хүний нарийн жимээр явж байхад эдлэн газруудаа жижиг жижигээр хэсэглэсэн нь нэг газраа удаан элээхгүй хэрэглэх гэсэн зорилготой юм болов уу гэж бодлоо. Ийм дов толгодтой газар үр тариа ургуулахад тохиромжгүй бөгөөд эндэхийн фермерүүд хонь үржүүлэх нөгөө бол саалийн үнээ өсгөхийг илүүд үздэг байна. Тэгээд манайх шиг хонио бэлчээрлэнэ гэх газаргүй болохоор нэг хэсэг газар идүүлж байгаад нөгөө  хэсэг руу оруулж сэлгэдэг юм шиг тэгээд ч энд байнга бороо орох учир евс хурдан ургана тиймдээ л болоод л байдаг болтой. Тийм хонь үржүүлдэг фермерүүдээр гарч явж байгаад Бронтегийн гүүр, уулнаас урсаж байгаа голын хажууд ирлээ. Хуучны гүүр нь үерээр урсаж эвдэрсэн тул
Бронтегийн нийгэмлэгийнхэн чулуун гүүр барьж сэргээж. Энд эгч дүү нар ирж их л удаан бодлогоширон суун шүлэг хүртэл бичдэг байж. Голоос цаашаа нэлээд өгсөөд өндөрлөгт байх хуучин нурсан байсан нь ямарч модгүй энэ нүцгэн толгодоор өгсөж уруудаад явж байхад хэдийгээр намар сарын дундуур ч гэсэн жихүүн хүйтэн салхи нэвт үлээх аж гэхдээ өдөржингөө тэгж явж байхад нүүрний арьс халуун оргиод байхгүйг бодоход тийм хуурай биш гэдэг нь мэдрэгдэж байлаа. Мал бэлчдэггүй уулын хяраар тод ягаан өнгийн хонин арц гээд тод ягаан ургамлаар хучигдсан нь үзэсгэлэнтэй харагдаж байв. Тосгоноос гараад зургаа хараад алхаад байсан буцаад ирэхэд нийт 10 орчим км газар алхчихсан байв. Замдаа орчин тойронд үйлчилгээний газар энэ тэр гэж байхгүй харагдсан айлдаа ороод аяга цай ууна гэсэн ойлголт байхгүй учир халуун саванд цайгаа хийн идэж уух юмаа бэлдээд үүргэвчиндээ хийж авч явсан. Тийм газраар явахад таяг илүүдэхгүй юм билээ. Дээш доош өгсөхөд илүү тулж байх тулгуур болоод ер нь тийм газраар явж байхад цаг их чухал ач холбогдолтой юм шиг бороо орвол даарч хөрөөд хорогдох газар байхгүй зутрах талтай тэгээд ч зам дээр нь хальтарч унаж гэмтэж мэдэхээр харин золоор биднийг явж байхад бороо шороогуй гайгүй өдөр таарч тэр талаар санаа зовох зүйл байсангүй. Английн хоньчид манайх шиг морь мотоцикл унаад хонио тууна гэж байхгүй нэг их урт таяг барьж яваад нохойгоороо эргүүлчихдэг. Замд явж байхад нэг айлын хашаа хаалгагүй байсан. За одоо энэ хонь нь гарч тараад бөөн юм болох нь гэсэн хэдэн цагийн дараа тэрүүгээр буцаад алхахад хашаандаа байж л байсан.

Ингээд эргээд Жейн Еэр номынхоо тухай үргэлжлүүлмээр санагдлаа. Шарлот уг
зохиолдоо өөрийн амьдралд тохиолдсон зүйл болсон явдалаас нэлээд санаа авч ургуулан бодож зохиолдоо тусгасан юм болов уу гэж санагдсан. Жишээ нь бяцхан Жейн дотуур байртай сургуульд ямар нөхцөлд байсан нь яг Шарлот өөрийнх нь бага байхад тохиолдсон үйл  явдалтай төстэй бөгөөд том охид өөд болсны дараа аав нь тэднийг сургуулиас нь гаргаж авсан байна. Шарлот богино хугацаанд айлд хүүхэд хүмүүжүүлэгчээр ажиллаж байх үеийнхээ байдлыг зохиолдоо мөн тусгасан байдаг. Гэхдээ дүү Анне шигээ хүүхэдтэй ажиллахдаа тийм ч дуртай байсангүй аж. Мөн тэр айлд байхдаа тэр байранд урьд нь байдаг байсан айлын хүн галзуурсан эхнэрээ дээвэрийн доторхи жижиг өрөөнд түгжиж хорьдог байсан худал үнэн нь мэдэгдэхгүй нутгийн хүмүүсийн ам дамжсан яриа байдаг байж. Дүү  залуу Бранвелл шал согтуу байхдаа гал гаргаж түймэр тавихаа шахаж ашгүй тэр доор нь Эмили анзаарч унтрааж амжиж. Аавынх нь нүдэнд цагаа суух үед Манчестер цуг явж хагалгаа хийлгэн олон сараар асарч байх үедээ Жейн Еэр гэдэг номоо бичих санаа орон бичиж эхэлсэн байна. Уг зохиолд Рочестерын гэргийг нь тэр галзуу эхнэр нь гал тавьж шатаадаг гэж гардаг гал түймрээс байшинд байгаа хүмүүсийг гаргаж байгаад Рочестер гэмтэж хараагүй болдог ч гэж гардаг зэргээс тодорхой харж болохоор.
Эцэст нь Бронтегийн гэр бүл бол нийгэмийн байр сууриар ялгадаг ангийн шижгээр бол дундаж ангид хамрагдах аж. Шашин шүтлэгтэй боловсролтой төлөв төвшин хүмүүжүүлэгдсэн ч эдийн засгийн хувьд чинээлэг давхаргад багтахгүй аж. Тэдний амьдрал тун энгийн төлөв даруу гэдгийг хэн бүхэн олж харахаар гэрээсээ гарч хол тэгтлээ яваагүй хүнтэй суугаагүй ийм төлөв төвшин охид ийм хайр сэтгэл адал явдал гээд амьдралын нарийн сэдвээр зохиол бүтээл туурвих нь тэр үеийн хүмүүсийг цочирдуулахаар аж. Эгч дүү нар аавдаа хэлэхгүй чимээгүй байж байснаа Шарлот хэвлэгдсэн "Жейн Еэр" номоо барьж өрөөнд нь ороод ааваа би ном бичсэн уншиж үзээрэй гэж үнэнээ өчиж. Хэдийгээр богино насалсан ч өөрсдийн авъяас чадвараа олонд харуулж чадсан. Хэдий олон жил өнгөрсөн ч тэдний номыг унших хүн гэр музейг нь ирж үзэх хүний тоо цөөрдөггүй болтой. Тэр тосгонд гурван өдөр  өнгөрүүлэхэд тэр гэр музейд орох гээд хэсэг хүмүүс оочирлоод л зогсож байгаа харагдах юм билээ.
Бидний Бронтегийн нутгаар аяласан аялал иймэрхүү үр дүнтэй өнгөрсөн билээ. Тэдний яаж амьдардаг байсан ямар газар байсныг нүдээр харахад зохиолыг нь дахин уншсан мэт сэтгэгдэл төрүүлэхээр.

Английн хойд хэсгийн Ховарьд тосгон

Sunday, August 4, 2019

Торгон замын үзүүрт



Хоёр Зулаа


Англитай өмнө талаараа хамгийн ойр байдаг орон гэвэл Франц. Тэгсэн мөртлөө тийшээ зүглэхгүй тойроод олон жилийг өнгөрүүлсэн нь яг л нөгөө дуун дээр гардаг шиг ойрхон мөртлөө хол л байлаа. Харин азаар ангийн хүүхэд маань урилга явуулж бид европт хөл тавих болмжтой боллоо. Урьд нь Бээжин, Сөүл, Япон, Узбекстан гээд азийн орнуудад л очсон байлаа. Нэгэнт 30 жил нүүр нүүрээ хараагүй андтайгаа уулзахын зэрэгцээ хотынх нь түүх соёлтой цухас ч болсон танилцаад авах сайхан боломж давхар гарлаа гэж бид баяртай байлаа. Манчестер Лионы хоорондох шууд нислэг ердөө цаг гучин минут үргэлжилдэг юм байна. Англи, Франц хоорондоо мөн ганцхан цагийн зөрөөтэй аж. Ойрхон болохоор монгол явахтай адилгүй замдаа ядралгүй тэр дорхноо очих юм. Онгоцноосоо буугаад гараад ирсэн найз маань биднийг тосч аваад гэртээ авчирлаа. Дунд сургуулийнхаа тухай ярьж хүүхэд насаа эргээд дурсахад сайхан байлаа. 1 дүгээр хороолол шинээр ашиглалтанд ороод 81 дүгээр дунд сургууль оршин суугчдын хүүхдүүдийг авч эхэлсэн. Ингээд 6-8 ангийн хооронд Мөнхзул бид хоёр нэг ангид байсан намайг Алтанзул гэдэг болохоор богино нэрээр дуудвал бид хоёулаа Зулаа болно. Манай ээж бидэнд монгол хэл, уран зохиолын хичээл ордог байхдаа манай ангийн өөр Мөнхзул гэдэг охин байдгийг овгийн эхний үсгээр нь С гээд одоо миний уулзаж байгааг найзыг маань Б гэж ялгаж дууддаг байж билээ. Яг ингэж бие биенээ харж уулзахаас өмнө бид хааяа фейсбукээр орж мэнд усаа мэдэлцдэг байлаа. Ингээд удаан завсарлаж байгаад уулзахаар нэг талаар шинэ хүнтэй танилцаж байгаа юм шиг. Ингээд ажиглаад байхаар бид хоёрт адилхан юм их байна гэдгээ хүлээн зөвшөөрч байлаа. Оюутан болоод Мөнхзул франц хэл сонгон сурсан бол би англи хэл сонгосон. Хожим нь тус тусынхаа оронд очиж амьдран тэндэхийнхээ уугуул иргэдтэй гэр бүл болсон гээд л. Б.Мөнхзул маань уг нь дунд сургууль төгсөөд 30 жилийн
ойндоо нэг дор хамт цугларч тэмдэглэх юмсан гэж санал дэвшүүлж байсан боловч орчин үед хүмүүс нэг улсдаа нэг хотдоо байна гэдэг болмжгүй болохоор иймэрхүү арга хэмжээг зохион байгуулахад аль аль талаасаа нэлээд оролдлого гаргах ёстой юм шиг. Гэхдээ сайн санаж явахад болохгүй юм гэж юу байх вэ. Нэг сайхан зуны өдөр нэг дороо цугларна гэдэгт эргэлзэх юм алга. Гэхдээ заавал тийм ой тэмдэглэх тусгай өдөр хүлээж байлгүй монгол амралтаараа явах болгондоо ангийнхантайгаа бүгдэнтэй биш юмаа гэхэд цаг заваа гаргаж чадах хэдтэйгээ уулзаад авъя гэж бодож байна.

“Харуул Алтай”

Биднийг дунд сургуульд сурч байхад уран зохиолын хичээлээр гэрийн уншлага гээд бие дааж ном уншаад дараа нь ангийнхаа хүүхдүүдийн өмнө гарч ярьж өгдөг уламжлалтай байсан. Нэг удаа манай ангийн Баярзориг гэдэг банди бидэнд “Харуул Алтай” гэдэг ном уншсанаа ярьж өгсөн тэр нь миний сэтгэлд үнэхээр тод дурсамж үлдээсэн байдаг. Одоо эргээд санаж байхад Бадам гэдэг ахайтаны тухай гардаг. Эцэг нь баруун нутгийн том ноён хувьсгал ялах эхний жилээс урагшаа хятад руу дүрвэн гараад хүний нутагт их зовж сүүлдээ Бадам ахайтан эцэг эхээсээ хагацаад франц хүнтэй сууж нөхрийнхөө нутагт очиж амьдрах болдог. Нас сүүдэр өндөр болсон хойноо монголд нөхөртэйгөө жуулчин болж ирээд буцахдаа төрсөн нутагтаа ясаа тавихаар эргэлт буцалтгүй шийддэг. Тэр үед бид 15,16 настай байсан. Ангийн банди сайхан ярьж өгсөн болохоор ч тэр юм уу би тэр номыг ихэд биширч байсан. Тэр үеэс Франц очиж үзэх юмсан гэж мөрөөдөж байсан гэж худлаа хэлж чадахгүй. Огт энэ талаар бодож байгаагүй юм байна. Миний таньдаг хүмүүсээс тэгж франц яваад ирсэн гэсэн хүн барагтай бол таардаггүй байсан. Харин ээжийн найз гээд 40 дүгээр сургуулийн багшийн нөхөр
дипломат чиглэлээр францад алба хаагаад ирсэн гэж байсан. Би дотроо тийм оронд монгол хүн очоод яаж болдог бол гэж гайхдаг байсан. Тэр үед номын дэлгүүрээс дуртай номоо худалдаж аваад уншаад байх боломж муу байсан болохоор нагац эгчийгээ уншаад дуусахаар нь гуйж авч уншсан. Баярзориг тэгж сэтгэл хөдөлгөхөөр сайн ярьсан учир  зайлшгүй олж авч унших хорхой хөдөлсөн хэрэг. Саяхан  Д.Өлзийбаатар гэдэг түүхч, архивч хүний цахим түүх номыг сонсож байхад яг дээрхи номтой холбоотой мэдээлэл байсан. Мэдээж бидний тэр амтархаж уншаад байсан бол уран зохиол харин энэ түүхч хүний хэлснээр уг түүх бодит хүний амьдрал дээр үндэслэгдэж. Ниржидмаа нь Шинжааны захирагч байсан, торгуудын Балт вангийн охин байж. Балт ван 2 хүү 2 охинтой бөгөөд хүүхдүүдийнхээ боловсролд их анхаардаг хүн байсан учир Ниржидмааг франц хэлний сургалттай Бээжингийн сургуульд багаас явуулж байсан нь түүнийг францад амьдрах суурийг тавьж. 1931 онд АНУын Ситроен-Хаардтын экспедици аялаж явах замдаа Балт вангийнд саатахдаа Ниржидмаагийн зургийг авч “National Geographic” сэтгүүлд нийтэлж байж. Тэрбээр торгуудын сурвалжит ноёнтой гэр бүл болсон ч төдөлгүй
бэлэвсрэн хоёр хүүтэй үлдэж сүүлдээ дипломат ажил эрхэлдэг франц нөхөртэй болж хэдийгээр тэрбээр франц, англи хятадаар сайн ярьдаг байсан ч гэр бүлийнхээ хүний  алба үүрэг гүйцэтгэхээр очсон орон болгоны хэлийг сурч түүх соёлтой нь танилцахыг эрхэмлэдэг байж. Ниржидмаа Парист 1983 онд 76 настайдаа өөд болсон гэдэг. Түүний хөвгүүд Шарль дө Торгуд, Бонни дө Торгуд нар л өдгөө Францад амьдардаг байна.  Ниржидмаагийн торгууд гэж овоглосон үр удам өвөг дээдсийнхээ тухай үргэлж санаж дурсаж байхыг эрхэмлэдэг бөгөөд ач охин Натали нь Халимагт зочилж байж учир нь Балт ван Ижил мөрнөөс нүүдэллэн ирж Шанжаанд суурьшсан торгуудууд удамын хүн байв. “Харуул Алтай” ном уншиж байхдаа би тэгж францад тэгж хөл тавина гэж төсөөлж байгаагүй юм байна. Ингэж олон жилийн турш сургийг нь сонсож байсан газраа яваад очихоор нэг бодлын үнэмшмээргүй мэт сонин санагдаж байлаа. Одоо ингээд Парис хотын төв талбай Шамп-Элизейгээр алхаад Ялалтын Хаалганы өмнө зургаа авахуулан Наполеоны бунханы өмнө зогсохдоо өөрийнхөө нүдээр ирээд харах ч өөр юм даа гэж санагдаж байлаа.





 Элч ламтан Гиёом де Рубрук

Барууны орнуудаас Монголтой эртнээс дипломат харилцаа тогтоож ирсэн орнуудын нэг нь Франц гэж хэлж болно. Лалын шашинтны түрэмгийлэл улам бүр ширүүсэж ирэх үед тэдэнтэй урьд нь эрэмгий байлдаж байсан монголчуудыг европын талд орон хүч хавсрах байх гэдэгт найдаж байсан Францын хаан Людовик Рубрук хотын лам Гиёомыг захиа хүргүүлэх элчээр сонгож. Энэ хүнд бэрх үүргийг гүйцэлдүүлэхийн францисканы лам хоёр жил урт зам туулж Хархорин хотод хүрч. Тэр үед Мөнх хааны өргөөнд Парисын алт мөнгөний дархан, Хархорины алдарт мөнгөн модыг урласан Вильгелм Буше ажиллаж  байж гэхээр Монголын эзэнт гүрний нийслэлд ирсэн франц хүн нь ганц ламтанаар хязгаарлагдаж байгаагүйн илрэл.  Мөнх хааны хариу захидалын агуулга нь өөрийн хүч чадалдаа дэндүү эрдсэн тулгасан байв. Гиёом лам нутагтаа буцан ирж хаандаа тэр захидалыг барьж. Уг аянтай холбоотой түүхэн бичиг баримтыг Рубрик хотын орон нутгийн жижиг музейд хадгалдаг бөгөөд олны үзмэр болгодог гэнэ. Мөн саяхан уг музейн гадна нэг монгол гэр босгон Франц Монголын хоёр талын хүмүүс оролцсон соёлын солилцооны арга хэмжээ болж Францын хойд нутгийн Рубрук Монголын баруун зүгийн аймаг Ховдын Булган сумтай цаашид ойр дотно харьцаатай нөхөрлөлийн хотууд гэдгээ давхар тэмдэглэсэн гэдэг мэдээг  Мөнхзулаар орчуулуулан мэдэж авлаа.

Торгон замын үргэлжлэл


Лион дээхэн үедээ газар нутгийн харъяалалаар Италид хамрагддаг байснаа дундад зууны үеэс Францынх болж. Хоёр улсыг холбосон зам өндөр уулаар дамждаггүй  амархан байсан нь тус хотод худалдаа харилцаа хөгжихөд дөхөм болж. Торгон зам Венецэд хүрдэг байхад уг хотод Италид орж ирдэг Индонез, Энэтхэгийн халуун ногоо, номин гээд үнэт чулуу Афганистаны номин чулуу Хятадын торго гээд бүхий л бараа таваар орж ирдэг байж. Харин сүүлдээ торгоо өөрсдөө хийх болж. Англи францууд хоорондоо бүхий л зүйл дээр ана мана өрсөлдөн хэн нь илүү гарсан гэж маргадаг ч зарим  зүйл дээр англи яах аргагагүй ялагдал хүлээдэг нь гарын ур хийц, нөгөө нь хоолны амт чанар байдаг. Англид хэдийгээр торго нэхдэг ч дээхэн үед манай баян чинээлэг хүмүүс Бээжин орж авдаг байсан шиг английн бэлтэй хүмүүс өөрсдийнхөө торгыг тоохгүй Лион руу цувдаг байж. Торгон замын тухай баримтат кино үзэж байхад дандаа Марко Полог дурьдаад Венецэд төгсөж байгаа мэтээр харуулдаг. Харин Лионд
ирэхээр Торгон зам Италид төгсөөгүй Франц руу ч ингээд түрээд ороод ирсэн мэт сэтгэгдэл төрүүлж байлаа. 1536 онд 1 дүгээр Франсуа хаан Лионд торго үйлдвэрлэх эрх өгснөөр Лионы оршин суугчдын тал хувь нь гар нэхмэлийн аргаар торго үйлдвэрлэдэг байж. Харамсалтай нь одоо үед торго нэхэхээ бүрэн зогссон бөгөөд хэд хэдэн тусдаа музей болон дэлгүүрээр орж хуучин ямар гайхалтай торго хийдэг байсныг харж болох байв. Хэдийгээр торгоны худалдаа уг хотыг баян болгосон ч нэхмэлчдийг чинээлэг амьдруулж чадсангүй тэд маш олон цагаар хүнд нөхцөлд ажилладаг байв. Лион хотын өөр нэг бахархдаг зүйл нь хоолны амт энд олон ч Мишелин одтой ресторанууд ажилладаг байна. Мөнхзул нөхрийнхөө хамт бидэнд франц хоолны амтыг үзүүлэхээр нэгэн ресторан сонгон захиалга авсан байсан. Тэгж урьдчилж цаг авахгүй бол шууд очоод хүн дүүрэн байвал буцах хэрэг гардаг байна. Мишелиний 3 одтой уг рестораныг нээсэн хүн нь нутгийн уугуул иргэн Поль Бокюз бөгөөд хотдоо хэд хэдэн салбар ресторантай хажуугаар мэргэжлийн тогоочын сургалт хүртэл давхар явуулдаг байна. Поль Бокюз зөвхөн нутагтаа төдийгүй гадаадад ч алдартай нэгэн байж. Америкт түүнийг Зууны шилдэг тогооч гэж өргөмжилж олон улсад түүнийг орчин үеийн франц хоолны урлагийн төлөөлөх элчин сайд гэж хүндэтгэдэг. Түүний ажил хөдөлмөрийг өндрөөр үнэлэгдэж Францын Ерөнхийлөгчөөс нэр
хүндтэй шагнал  гардан авч байсан байна. Тэрбээр 91
настайдаа  2018 оны 1 сарын 20нд 91 насандаа өөд болжээ. Тэрбээр ингэж өндөр наслахдаа гурван ч эхнэртэй байснаа эцэстээ бүгдээс нь салсан гэх бөгөөд сонирхолтой нь гэр бүлийн харьцаанаас үл хамааран бүгд нэг дороо хамт ажилладаг гэхээр хуучин эхнэрүүд нь үр хүүхдүүдтэйгээ нийлээд түүний үйл хэргийг цааш нь үргэлжлүүлэх нь гарцаагүй. Лионы өөр нэг онцлог нь Манчестерыг бодвол нэлээд халуу шатдаг газар байна лээ. Хамгийн дээд нь нэмэх 43 хүрч байсан ийм өдөр хичнээн сүүдэр дагаж алхаад байхад усан хулгана болтолоо хөлрөөд ам их цангах юм билээ. Хот болохоор ойр ойрхон зогсоод хүйтэн юм авч уугаад яваад байх боломжтой. Өнгөрсөн 2 сард монголд Цагаан Сараар очиход хамгийн хүйтэн нь Шинийн нэгний өглөө хасах 38 хүрч байсан. Монголд нэлээд сэрүүчиж авсан бол Лионд ирээд нэлээд халууцаж авлаа. Англид ихэвчлэн бүрхэг үүлтэй сэрүүн байдаг болохоор тэд газар дундадын тэнгисийн газрын дулаан газар луу явдаг. Үүнээс үүдээд нэг ийм яриа байдаг. Дулаан газар луу амралтаар явахаар Англид халуу
шатдаг. Хэрэв тэгж гадагшаа амралтаар явахгүй бол бороо ороод салдаггүй. Яг тэгж хэлдэгээр нь гэртээ ирээд сэрүүцээд хувцасаа давхарлана гэсэн харин ч халуун байна. Амарч байхдаа хүмүүсийн байр байдлыг нэлээд сайн ажиглаж авлаа. Лион хотын дундуур урсдаг Рон мөрөн дээгүүр завь нааш цааш холхин жуулчдыг суулган аялуулдаг болохоор бид нар ч бас юу дутахав гээд тасалбар аваад суулаа. Тайлбарлагч нь франц, англи хоёр хэлээр ярьж байсан. Халуун өдөр тул хэн хүнгүй л халууцаж байлаа. Завсарлах зуураа нөгөө тайлбарлагч маань өндөр хөлтэй сандал дээрээ суугаад хүйтэн ус залгилсанаа дэвүүрээ дэлгэж байгаад өөрийгөө сэвлээ. Би тэгж дэвүүрийг дээр үеийн киноноос харж байсан болохоор
орчин үед хэрэглэхээ больсон эд болов уу гэж төсөөлдөг байсан. Харин анзаараад байхад бараг бүх насны эмэгтэйчүүд тэгж дэвүүр цүнхнээсээ гаргаад сэвж байхыг харлаа. Тэр тайлбарлагч залуу эмэгтэй бие хаа сайтай, өндөр гоолиг тул ердөө энгийн футволк, уртавтар даавуун шорт өмссөн ч тэгээд дэвүүр бариад сууж байгаа нь цаанаа тансаг, үл ялиг ихэмсэг гэхээр. Ер нь франц хүүхнүүд зүс царай биеэ авч явах байдлаар дэлхийд дээгүүр ордог болов уу гэж бодон дэвүүртэй хүүхнийг биширч суулаа. Лион 
хотын төвөөрөө машины түгжирэлд оруулахгүй гэхдээ түрээсний дугуй, нэг хөлөөрөө түрж хөлөө тавиад явдаг скутер мөн хос том дугуйтай Сегвэй зэргийг унасан залуучууд хажуугаар сүнгэнэн өнгөрөхөд яаж уначихгүй явж байна гэж харж зогсож байлаа. Мөн дээрхээс гадна хятадын хүн тэргийг дууриалгасан хоёр зорчигч суулгах дугуйн тэрэг бас халуун орнуудад их хэрэглэдэг тук тук гэдэг мотоцикл шиг хэдэн хүний суудалтай тэрэг гудамжинд харж байлаа.    




 Хүсэл мөрөөдлийн ордон

Амралтын өдрийн аяллыг Мөнхзул хариуцан биднийг машиндаа суулган авч явлаа. Хотоос зайдуу хөдөөрхүү буйдхан газар байлаа. Орчин тойрныг ажиглаж байхад фермерийн аж ахуй эрхэлдэг бололтой санагдсан. Энэ нутгийн Шеваль гэдэг хүн ганцаараа өөрийн гэсэн Мөрөөдлийн Ордоноо босгосон нь гадна дотны хэн хүнгүй ирж үзэх дуртай газрын нэг болж. Амралтын өдөр таарсан болоод ч тэр үү хөл хөдөлгөөн ихтэй зөндөө хүмүүс ирсэн байсан. Шеваль орон нутгийнхаа шуудан зөөгчөөр ажилладаг байсан тул Марк мэргэжил нэгт хүнийхээ тухай мэдэж авах болсондоо тун баяртай байлаа. Шеваль тэр хавийн уул толгодоор 30-40 км газрыг өвөл зун гэж ялгалгүй явган туулж захиагаа түгээж явахдаа санамсаргүй нэг чулуунд бүдэрч унасан нь их өвөрмөц хэлбэртэй байсан тул тэр цагаас хойш ажлынхаа хажуугаар чулуу цуглуулдаг ажилтай болж заримдаа чулуу нь улам нэмэгдээд ирэхээр тэргэнцэр дээр овоолж тавиад гэртээ авчирах болж тэгээд  захиалж авдаг сэтгүүлээсээ гадаад оронд байдаг түүх дурсгалын газруудын зургийг хараад Ордонгийнхоо загварыг гаргаж. Шеваль ядуу фермерийн гэрт төрсөн бөгөөд амьдралын шаардлагаар хар багаасаа л ажилд орж. Түүнд олж авсан өндөр боловсрол гэхээр юм үгүй осолдохгүй уншиж бичдэг бага ангийн мэдлэгтэй хүн байв.  Шуудан зөөгч 30 гарсан хойноо болохоос өмнө талх баригч байсан нь хожим гарын ур бүхий төрөлхийн авъяас дээр нь хавсраад Ордон барихад нь сайнаар нөлөөлсөн болов уу. Нарийн мэргэжлийн бус хүн ингээд барилгын материал болох чулуу болгоноо нэг нэгээр түүж улаан гараараа барьсан гэхээр хэн бүхний бишрэл төрүүлэхээр. Тэрбээр нас барахаасаа өмнө
өөрийнхөө намтар түүхийг бичиж үлдээсэн бөгөөд үүндээ бүтэн 1879-1912 оны хооронд 33 жил тасралтгүй ажилласан гэхэд 10 мянган өдөр 93 мянган цаг зарцуулсан ганц хүний хөдөлмөр гэж дүгнэсэн байна. Энгийн хар бор ажлын хүн ингээд Ордон босгоно гэхээр өөртөө дэндүү ахадсан хэтэрхий том мөрөөдөлтэй гээд нутгийн хүмүүс ад үзэн галзуу солиотой мэтээр хандах нь ч элбэг байжээ. Түүний хувийн амьдрал ч амаргүй байв. Эхнийх нь эхнэр хүүхэд өөд болоод хоёр дахь эхнэртэйгээ суугаад охинтой болсон ч охин нь эхнэр бас дараа дараагаар өөд болон түүнийг  өнчрүүлж. Хэдийгээр үхэл хагацалын их далайд уусан живж итгэл найдвараа алдаж болох байсан ч барилгынхаа ажлыг ч зогсоосонгүй. Хэдийгээр Ордоныхоо ажлыг дуусган тэндээ өөрийгөө оршуулахыг хүссэн ч орон нутгийн засаг захиргаа зөвшөөрөөгүй учир оршуулгын газар үлдсэн 8 жилийн турш уйгагүй хөдөлмөрлөн бунханаа барьж дуусгаж. Музейн тайлбар дээрээ Ордонг зүүн, баруун, өмнөд, хойд нүүрэн тал гэж ялгана. Хэрэв тайлбар нь зөвхөн францаар бичсэн бол Мөнхзулаар
орчууллуулаад англиар бичсэнийг өөрсдөө уншаад явсан. Лалын шашинтны сүм, Хиндү үндэстний сүм, дундад зууны үеийн цайз янз бүрийн амьтадын дүрс зэргээр тамын ертөнц, диваажин, үхэлийг төлөөлүүлсэн харуулсан байна. Мөрөөдлийн Одон гэдэг нэрийг түүний хийж байгаа зүйлийг сонирхон ирж үзсэн яруу найрагч өгснөөр дараа нь сэтгүүлч, зурагчид цувран ирэн түүнийг олны танил болгож. Жинхэнэ мэргэжлийн хүмүүс түүний Ордоныг гэнэн урлаг гэдэг төрөлд оруулах бөгөөд тэглээ гээд аливаа урлагийн бүтээл лугаа адил хүндэтгэлтэй ханддаг байна. Уг аяллаа Маркын хүссэнээр Шевалийн бунхан дээр очиж үзэн хүндэтгэл үзүүлээд тэнд ойрхон байдаг шокладны музейтэй дэлгүүр орсноор өндөрлөсөн юм. Англид ч гэсэн шоклад хийдэг ч францынх амт нь арай өөр байдаг гэж сонссон учраас зүгээр байсангүй баахан өөр өөр төрлийн шоклад амталж үзлээ.  


Хөдөөний хөөсөн мантуунууд

Халуунд баахан шингэн юм уусан болохоор ойр ойр ноль орох ажилтай болсон. Өндөр байшингийн дор товч дараад хаалгыг нь онгойлгодог нийтийн бие засах газар байна. Марк эхлээд орсноо бөөн инээд болсоор гараад ирлээ яасан гэсэн тэр нолийн суултуур руу дөхөөд очсон гэнэт хана руугаа ороод алга болсноо ус урсаад байсан гэнэ. Бодвол тэгж цэвэрлэж байгаад дараагийн хүндээ бэлддэг болтой. Хэрэв хүндрэх гээд сууж байхад ийм үйлдлээ хийсэн бол балрах байлаа гэж бодож. Би бас удаан тэсэхгүй болоод тэр лүү орох болохдоо хаалга гэнэт нээгдэхэд би өмдөө татаж амжаагүй бол гудамжинд явж буй хүнээс далдалж биеэрээ халхлаарай гэж хэлж байж орсон. Бид нар уг нь  гадаад оронд явж юм үзэж нүд тайлсан гээд харуулах гэхээр ингээд иймэрхүү онигоонд дандаа орчихдог. Яг л хөдөөний хоёр хүн хотод орж ирээд хөглөдөг шиг. Өглөө босоод  ажилдаа явлаа гээд сүр бадруулан гэрээс нь гарахдаа Мөнхзулаар баахан газар заалгуулж  аваад шаардлагатай бол хэрэгтэй үгүүдийг нь бичүүлээд гардаг. Орой нь та хоёр хаагуур явсан гэхээр ганц хоёрхон газар орсон байдаг. Үнэндээ бол нэг жижигхэн газар л эргэлдээд байсан байгаа юм. Ер нь бидний хүчин чадал ингээд хязгаарлагддаг гэх үү дээ. Бид нар нэг юмыг удаан аажуу тайван тухтай үзэх дуртай дээр Марк зураг тэгж ингэж авна гээд нэлээд уддаг хажуугаар нь хоол унд эргүүлж, ойр ойрхон хүйтэн юм уух ажилтайг хэлэх үү. Парист нэг өдрийн аялал хийхдээ Шан-Элизей дахь Ялалтын Хаалга, Эйффелийн Цамхаг, Наполеоны бунхан гээд ийм гуравхан юм үзчихээд Лионд буцаад ирчихэж байгаа юм. Ингээд
харахаар сургуулийн хоёр хүүхдийг өөрсдөө яваад ир гээд тавьсан бол ингэж зохион байгуулах байх гэмээр. Лион хотын хамгийн өндөрлөг газар Дарь эхийн сүм сүндэрлэн өөрийн эрхгүй нүдэнд тусдаг түүнээс харалдаа доошоогоо Эйффелийн цамхагийн багасгасаныг харж аваад дээшээ гарч харъяа гээд өгслөө. Цамхаг дээрээ ч яахав гайгүй олоод оччихсон харин сүм рүүгээ орж чадахгүй жаахан мунгинав. Ашгүй сургууль болов уу гэхээр байрнаас хоёр эмэгтэй нэг эрэгтэйн хамт гараад ирлээ хаашаа очих гэж байгаагаа хэлсэн тэднийг дагаж яваад  зам салах юм гэлээ. Тэгээд тасарч явах болоход ингээд өгсөөд явахад хүрнэ нэлээд өгсүүр шүү гэлээ. Үнэхээр хэлснээр нь нэг амьсгаагаар дээшээ шатаар өгсөөд хүрэхгүй дундаа амарч  байж гарсан. Эртний сайхан барилгыг харж биширч бас хотыг дээрээс нь сайн харж аваад доошоо буусан. Тэгсэн дараа нь тэгж шатаар өгсөхгүйгээр кабель машинд суугаад үүдэн дээр нь буудаг болохыг мэдсэн. Уг нь иймэрхүү мэдээллийг туристуудад мэдээлэл өгч тусалдаг газраас ороод
асуухад төвөггүй байсан. Тэгээд мэдэхгүйдээ бантаад за яахав хагас өдөр католик шашины үнэнч сүсэгтэн болоод хамгийн хэцүү замаар нь явж очин мөргөл үйлдсэн хүн болсон биз гэж өөрсдийгөө зөвтгөж байгаа юм. Маркийг дунд сургуульд байхад франц хэл заадаг байж. Харамсалтай нь уг хичээлдээ нэг их сонирхож гавьсангүй ганц нэг
үгтэй л хоцорч бусдыг нь хоолтойгоо холиод идчихсэн хэрэг.  Франц, англи хэлний  үсэг ойролцоо адилхан үг ч цөөнгүй юм гэдгийг далимдуулан жигтэйхэн юм ойлгодог хүн шиг мэдэмхийрмээр санагдахаар. Дараа нь Мөнхзулаас асуухаар тэгж хүчээр ойлгож болохгүй нь илэрхий болж таарсан. Гудамжинд ийш тийшээ харах болгонд цонхон дээр Soldes гээд бичсэнийг Soldier гэдэг англи үг юм болов уу гээд дандаа цэрэг гээд бичсэн байдаг сонин юм гэсэн хямдрал гээд дэлгүүрүүд рекламдаж байгаа болж таарсан. Нэг удаа Марк кофены газар юм болов уу гээд дөхөөд очсон үсчиний газар болж таарсан. Мөн казино гээд хаа сайгүй харагдахаар мөрийтэй тоглоомын газар юм болов уу гэж бодогдохоор үнэндээ ердөө ийм нэртэй жижиг хүнсний дэлгүүрийн сүлжээ болж таарсан. Хоолны хувьд их болгоомжтой хандсан оройн хоолоо Мөнхзулын гарын хоолыг идээд тансагласан тул үдийн цайгаа уух газраа эхний үед хаа сайгүй байдаг Макдональд, БургерКинг хавиар болгосон. Франц явсан хүмүүс мэлхийний гуя идсэн гээд байдаг. Нэг газар орсон ганцхан тийм хоол байж таарвал нөгөө английн хошин урлагын мастер Мистер Бенний адил хөглөнө гэж эмээгээд бас өөр нэг зайлхийсэн хоол нь эмгэн хумс англид бороо орсны дараа тийм нялцгай биетэн гудамж цэцэрлэгээр зөндөө гулсаад яваад байгаа харагддаг болохоор идэх дур хүрэхгүй байна  гэлтэй биш. Бас хичнээн халуун байлаа гээд түүхий татсан үхрийн махан хоолноос бол бүр татгалзсан.

Лион хотын сонин дурсгалт газрууд:

Ромын театр: 
Лион хотод эртний түүх дурсгалын газар ихтэй юм билээ. Сонн  Роне  гэсэн
хоёр том мөрнийг дагасан үржил шимтэй газар байрлах бөгөөд газар нутгийн байрлалаар Италитай илүү ойр. Эртний Ромын эзэнт гүрний үед Лион хотыг Гоул нутгийн нийслэл гэж зарласан тул энд ромын цэрэг засаг захиргаа нэлээд төвлөрч ирж энэ үеийг гэрчлэх үлдэгдэл энэхүү ромын ил задгай театр бөгөөд хажуудаа тэр үеийн эртний олдворыг үзүүлдэг музейтэй. Биднийг тэр газраар явж байхад удахгүй англиас Стин ирж тоглох гэж байгаа хэмээн тайзан дээр хүмүүс баахан дуу хөгжим өсгөгч тавьчихсан ажиллуулж байсан. Тэгэхээр зөвхөн түүхэн дурсгалын газар гээд хязгаарлахгүй томоохон тоглолт зохион байгуулахад ашигладаг юм байна гэж ойлгосон.

Лионы төв талбай: 
17 дугаар зууны үеэс талбай бий болсон. Францдаа 3 дахь том хэмжээтэй
Бэллкуур гэдэг эндээс Лионы  төв цэг эхэлж тоологддог. Манай Сүхбаатарын хөшөөтэй талбай шиг 14р Людовикийн морьтой хөшөө бөгөөд доод талдаа Роне мөрөн, Сонн голын билэг тэмдэг бүхий жижиг хөшөөтэй. Сахалтай булчин шөрмөс болсон эр нь Роне мөрнийг нөгөө талд нь эмэгтэй хүний баримал Сонн голыг тус тус  билэгдсэн бөгөөд аль аль том арслан дээр суусан байдаг. Тэр арслан нь  Лион хотын билэг тэмдэг гэнэ.





Шүүхийн Ордон: 

Нүүрэн талдаа эгнүүлсэн 24 баганатай 19 дүгээр зууны үеийн сонгодог
барилга. Баганын ард талын ханан дээгүүр эртний ромчуудын фашина хэмээн нэрлэдэг сүлдийг товойлгон олон дахин давтсан байсан. Тэрхүү сүлд нь сүхийг тойруулан багц саваа ороосон байх агаад үүнийг эртний ромчууд “фашина” гэж нэрлэдэг байснаас фашизм, фашист гэсэн үг гарчээ. Ромын эзэнт гүрний үед шүүгч нар энэ сүлдийг олон хүнд бариулан алхуулж урьдуураа өнгөрүүлж ёслол үйлддэг байж. Манай Алунго эхийн домогтой төстэй нэг саваа бол амархан хугарна олныг багцалж барьвал тийм амархан хугарахгүй ард олон гэснийг илэрхийлсэн. Харин сүх нь иргэдийн нэг бол амьд явах нөгөө бол үхэхийг шийдэх шүүгчдийн эрх дархыг илэрхийлсэн билэгдэл аж. 19 дүгээр зууны үед засгийн газрын гол барилгын хананд уг сүлдийг тавьдаг нь нийтлэг үзэгдэл байж. Жишээ дурьдахад АНУд олон ч газар байдгийн нэг нь Линкольны дурсгал гэнэ. Харамсалтай нь Хитлер хас тэмдгийг авч нацистуудын билэг тэмдэг болгон ашигласнаар үүнийг дахин жинхэнэ утгаар дэлхий дахинд хэрэглэх боломжгүй болгосон шиг Италийн диктатур Бэнито Муссолини фашизмын бэлэг тэмдэг болгосноор нэр хүндийг унагаж.

Кино урлагын музей: 
Уг сонирхолтой жижиг хэмжээний музей 14 дүгээр зууны Италийн
сэргэн мандалтын үеийн эртний байранд байдаг. Уг байр эхэн үедээ сүйх тэрэг доороо байрлуулан дээшээ гарч  хоноглох дэн буудалын зориулалттай байв.  Лионд ирсэн хүмүүс энд ирж заавал зураг авдагаараа содон. Харин музейг үзэхэд Холивудын зарим киноны зураг авалтан хэрэглэж байсан зүйлсийг тавьсан байсан. Жишээ нь Дастин Хоффмэний тоглосон “Үнэртэй ус” гэдэг киноны зураг авалтанд хэрэглэсэн үзмэрүүд мөн Маск болон Батман  киноны дүрийн баг хувцас байсан.



Сарнайн цамхаг:
Эрт баригдсан ийм цамхагуудад цонх нь байдаггүйгээрээ онцлогтой тэгээд энэ цамхаг нь орон сууцны барилгын дунд талдаа сул жижиг талбайд байна. Зарим ийм хуучны байрыг одоо үед дэлгүүр болгон ашигласан байдаг.














Машин тавьдаг газар: 

Яг хууцны загвараар цамхаг шиг
хэлбэртэй. Доод талд нь толь байрлуулсан тул дээрээс нь өнгийгөөд удаан харж болохгүй толгой эргэмээр.

















Зоо парктай цэцэрлэгт хүрээлэн Тэт доор (Parc De Tête D’or) :

Нэлээд том хэмжээний
ногоон байгууламж дотроо халуун орны ургамал бүхий шилэн хүлэмжтэйн зэрэгцээ амьд амьтдын үзмэртэй. Халуун өдөр байсан тул арслан ил гарч ирсэнгүй. Зарим нэг сармагчин, анааш, том эвэртэй африкийн үхэр зэрэг амьтдыг ойроос харсан.

Ах дүү Лумьерийн  музей:  
Ах дүү Лумьерийн том цэцэрлэгтэй байшинг нь ашиглан музей болгож. Энэ гэр бүлийнхэн хувийн үйлдвэр  ажиллуулдаг  манфактурын эзэд. Гэхдээ орчин үеийн техник дэвшилийг сонирхдог байсандаа тулгуурлан авсан зургаа дэлгэцэнд гаргаж олонд үзүүлэх аргыг амьдралд хэрэгжүүлснээрээ дэлхийн кино урлагт томоохон байр суурь эзлэх хүмүүс болсон байна. Одоо үед бидний 3Д гээд байгааг тэд аль хэдийн мэддэг байсан гэхээр үнэхээр гайхал төрүүлж байлаа. Орон нутгийн галт тэрэг зогсоолдоо ирж зорчигчдоо буулгаж буй бичлэгийг олонд анх удаагаа үзүүлэхэд үзэгчид галт тэрэг дэлгэцнээс гарч ирээд дайрчихлаа гэж сандран хуйларч байсан гэдэг байна.
Лион хотыг ичнээ танилцуулахад иймэрхүү байна.

Лион хот, Франц     

2019 он 7 сар