Sunday, April 12, 2020

Хатан хааны үнэт эдлэлийн нууцаас


                       
Хатан хааны гэр бүлийн өвд байдаг үнэт эдлэлээс хамгийн хосгүй  гайхамшигтай нь Лондонгийн Цамхагт хадгалагдах титэмнүүд, бөмбөлөг, очир таяг, сэлэм зэрэг болно. Эдгээр нь зөвхөн гоёмсог чимэглэл гэхээсээ илүү  Эзэнт гүрний билэг тэмдэг юм.  Иймдээ эдгээр  эдлэл нь дайн тулаан, хээл хахууль, завхруулалт, урвалт, цаазлалт, гэрлэлт,  хайр дурлал, үхэл гээд бүхий л түүхийг өгүүлсэн гэрч болж иржээ.  Үнэт эдлэлийг нэг талаар үнэлэх  аргагүйн зэрэгцээ нөгөө талаар ямар ч үнэ цэнэгүй. Учир нь эдгээрээс нэг хэсгийг хулгайллаа гэхэд түүнийг зарах боломжгүй. 1200 жилийн туршид Хааны гэр бүл оршин тогтнож ирсэн гэхээр Хатан хаан Элизабет  арвин сан хөмрөг өвлөн авсан гэдэг нь харагдахаар. Гэр бүлийнхээ тэргүүний хувьд тэрбээр хэнд ямар үнэт эдлэлийг түр зээлдүүлэн хэрэглүүлэхээ шийднэ.




Эдвардын титэмийг Хатан хаан хаан ширээнд суух ёслолдоо өмссөн. Эдвард нь Англо Саксоны сүүлчийн хаан бөгөөд тэрбээр Нүгэл цайруулагч  гэж алдаршсан бөгөөд Эдвардыг Гэгээнтэн гэж шүтдэг. Эдвардын титэм нь ариун шүтээнтэй холбоотой учир тэнгэрийн таалалаар захирах эрхтэй гэдгийг илэрхийлсэн. Бурханы зарлигаар удирдан захирах эрх олж авсан гэж Хатан хаан итгэлтэй буйг илэрхийлнэ. Титэм нь эртний грекийн лаврын модны навчыг сүлжин тэргүүндээ тавих мөн бурхадын дүрийг дүрслэхдээ толгойд нь гэрэлт цагираг зурсан байдагаас гаралтай аж. Титэм зүүснээрээ ердийн хүмүүсээс ялгаруулан бусдаас өндөр чухал харагдуулна Хатан хаан гэдгийг баталсан хэрэг. Мөн Хатан хааныг улс орны тэргүүн, цэргийн хүчний командлагч, сүмийн тэргүүн гэдгийг илэрхийлсэн давхар агуулгатай.




300 жилийн түүхтэй Эдвардын титэм 2кг 268грамм хүнд жинтэй удаан хугацаагаар өмсөнө гэдэг бараг боломжгүй. Хаан сэнтийд суух  ёслолын үнэт эдлэл бүрэн эхээрээ байгаа цорын ганц газар нь Их Британи.  Эдвардын титэм нэгэн удаа буруу гарт орохоо шахаж. Томас Блад гэдэг зэрлэг балмад этгээд 2 дугаар Чарльзын шинэ хээнцэр үнэт эдлэлийг хулгайлахаар шийдэж. Тэрбээр хааны үнэт эдлэлийг Лондонгийн Цамхагт харгалзагч настай эрд очин өөрийнхөө хүүг үеэлээ гэж танилцуулан охинтой нь гэрлүүлэхийг санал болгов. Сүй тавих талаар ярилцахаар очоод харгалзагчыг дарж аваад аманд нь юм чихэж орхиод үнэт эдлэлийг авч дайжин явсан. Золгүй дээрэмчин тэдгээр хулгайлсан зүйлсээ өмдөндөө хийсэн нь түүнийг чөлөөтэй хөдлөхөд садаа болж байсан. Титэмийг авч явсан шуудайндаа хийж Очир таяг дэндүү урт байсан тул дундуур нь тайрсан. Томас Бладын хулгай тэр доороо илэрсэн. Түүнийг шоронд хориход тэрбээр зөвхөн хаантай өөртэй
нь ярилцаж байж болно гээд хэнтэй ч ярилцахаас татгалзав. Хачирхалтай нь түүний шийтгэл зөөлөрсөн. Түүнийг жилд 500 фунт стерлингийн цалин олгон цөллөгөд явуулсан. Чухам яагаад ийм байдал үүссэнийг зарим хүмүүс таамаглахдаа хаан магадгүй даатгалтай холбоотой залилан зохион байгуулсан байж болзошгүй гэдэг. Томас Бладын хувьд гэмт хэрэг төлбөр төлдөг гэснийг харуулсан.
Дэлхийн 2 дугаар дайны үед хааны үнэт эдлэлийг  Лондонгийн Цамхагт найдвартай лацанд түгжээнд байлгах нь найдвартай бус гэж үзсэн. Нацистууд эзлэн түрэмгийлээд ирвэл авчихна гэсэндээ пченийн хайрцаганд шилжүүлэн хийн Винзорын Шилтгээний зооринд газар ухаж булсан нь мэдээж тоо ёсоороо үлдсэн. Хатан хаан 1953 онд хаан ширээнд суух ёслолд мөн сүүлд 2012 онд  Очир алмаазан ойн  үеэр титэмийг дахин хэрэглэгдсэн. Ингэж Гэгээн Эдвардын титэмийг Лондонгийн Цамхагаас 2 удаа гаргасан түүхтэй. Улсын тэргүүний хувьд Эзэнт гүрний буюу Төрийн хүндэтгэлийн титэмээ Парламентийг нээхэд өмсдөг. Хатан хаан уг титэмдээ илүү дуртай.  Английн болон гадаадын иргэд Хатан хааныг энэ л титэмээ өмссөн байдгаар нь танил байдаг. Уг титэм нь үнэт эдлэл дотроо хамгийн дээгүүр байр суурь эзлэх төдийгүй өөрийн гэсэн нууцтай. Парламентийг нээх ёслолд хэрэглэгдэхээр титэмийг ёслолын сэлэмийн хамт авч явахдаа тусдаа сүйх тэргэнд хүндэтгэлтэй байрлуулан торгон цэргийн ахлах тушаалын бие хүмүүс харгалзан зөөвөрлөдөг. Энэ нь хааны гэр бүлийн
бүхэл бүтэн баталгаа болж ирсэн. Тэдний нэрийн хуудас, паспорт гээд бүгдийг илэрхийлнэ гэсэн үг. Уг үнэт эдлэл үнэхээр бишрэл төрүүлэхээр бараг амьтай мэт хүндэтгэл хүлээдэг. Үнэн хэрэгтээ малгай дээр үнэт чулуун чимэглэл атал тийм их ач холбогдол өгч ийм их хүч үнэлгээ өгөн хүчирхэг зүйл болгон хувиргасан нь гайхал төрүүлэхээр үнэт эдлэлийн үнэлгээгээр энэ нь Гэгээн Эдвардын титэмээс илүү үнэтэй гэнэ. Чимэглэлд орсон үнэт чулууны орцыг дараах байдлаар жагсаавал:
очир алмааз   2,868
индриал  17
маргад  11
шүр  269
бадмаараг  4
Очир таягны чимэглэлд ордог дэлхийн хамгийн том Гуллинан очир алмааз бас сонин түүхтэй. 1905 онд Өмнөд Африкийн уурхайгаас олборлосон нь дэлхийн хамгийн том хэмжээтэй гэгддэг. 10 см урт амтат жүржийн хэмжээтэй үнэт чулууг Өмнөд Африкийн Засгийн Газар одоогийн ханшаар 17 сая фунтээр худалдан авч 6 дугаар Эдвардын 66 насны ойн бэлэг болгон өгч. Өмнөд Африкаас Сандрихэм хүртэл яаж бүрэн бүтнээр нь тээвэрлэх талд их маргаан өрнөсөн байна. Далайгаар тээвэрлэх бол усан флотын онгоц усан цэргийн хүчин дагалдан хамгаалах хэрэгтэй гэж байсанаа эцэстээ англи руу хаяг болон ямар төрлийн илгээмж явж байгааг дурьдалгүй ердийн шуудан хийдэг авдаран дотор хийн явуулж. Ингэснээр замдаа хулгайд алдагдаж болзошгүй халдагаас хамгаалж чадсан. 1910 онд хаан энэ үнэт чулуугаа юунд хэрэглэх талаар бодолцох болсон. Амстердам руу илгээн нарийн мэргэжилийн үнэт эдлэлийн газар илгээн Гуллинан очир алмаазыг 9 ширхэг тус тус болгосон. Үүний хамгийн том нь 550 каратын Гуллинан 1 гэж нэрлэгдэх болсон. Энэ нь очир таягны чимэглэл болсон. Бусад 6 очир алмааз нь Хатан хааны хувийн үнэт эдлэлийн цуглуулганд орсон. Энэ нь дэлхийн хамгийн гайхалтай очир алмааз.
Бодит байдал дээр хамгийн том үнэт эдлэл болгон шуугиан тарьдаггүй. Хамгийн жижиг
энгэрийн зүүлт хүртэл олныг шуугиулдаг гэдгийг Трампын аялалаас харж болно. Хатан хаан улт төрийн хувьд төвийг сахисан байр суурь баримталдаг. Харин түүний зүүлт чимэглэл заримдаа өөрөөс нь урьдаад дуугарчихдаг. Энгэрийн зүүлтийг ердийн нэг чимэглэл төдий гэж ойлгож болохгүй цаанаа учир утгатай. Тохиромжгүй энгэрийн зүүлт тохироогүй уулзалт, хүлээн авалтанд зүүгээд очвол багагүй төвөг чирэгдэл учруулах нь энүүхэнд. АНУын Ерөнхийлөгч Трампын Их Британи дахь анхны айлчлалын үеэр  Хатан хаан Трампын өмнөх Ерөнхийлөгч Барак Обамагийн бэлэг болгосон энгэрийн зүүлтийг зүүсэн. Трамп, Обама нар хэзээний нэг нэгнээ үздэггүй өрсөлдөгчид байсан. Тэрбээр зориуд ингэж сонголт хийсэн нь зүгээр санамсаргүй хэрэг бус зориуд хэлэх гэсэн санаа зорилготой. Нарийндаа Обамагийн бэлэг нь америкийн ард түмний бэлэг болохоос Обама өөрөөсөө гаргасан бэлэг бус. Ингэхээр үүнийг асуудал болгоод томруулах шаардлагагүй болов уу.  Айлчлалын 2 дахь өдөр Хатан хаан Канадынхны бэлэг болгосон цасан ширхэгний хэлбэртэй энгэрийн зүүлт зүүсэн. Трамп канадынханд төдийлөн таатай бус мөн дээр нь өөртэйгөө санаа нийлдэггүй хүмүүсийг “цасан ширхэг” гэж хочилдог.
Харри Мегантай сүй тавьсаныг тэмдэглэн Букинхэм Ордонд хатан хааны гэр бүлийнхэн цуглах үеэр Кентийн гүнж  хар эрийн дүрстэй энгэрийн зүүлт зүүн ирсэн нь олныг цочирдуулж хэл аманд өртсөн. Уг зүүлтийг Влакамор гэх бөгөөд 17 зууны үеийн Венецийн хийцний сонгодог бүтээл аж. Хэдий сонгодог урлагын бүтээл байлаа ч энэ нь хар арьстнуудыг бараа шиг онгоцонд бөөнөөр нь ачаад америк болон европт заран боолчилдог харгис үеийг илэрхийлсэн билэг тэмдэг. Холимог арьстай шинэ бэрийн өвөг дээдэс нь ч магадгүй боолчлолд зовж шаналж байсан гэхээр эмзэгээр хүлээж авахаар гэдэг нь хэн бүхэнд тодорхой байсан.
Хатан хаан хэдий дэлхийд хосгүй үнэт эдлэлийг эзэмшдэг ч юугаар ч орлуулах аргагүй
зүйл нь нөхөр нь сүй тавихдаа  бэлэг болгон өгсөн бөгж нь. Филип ердийн тэнгисийн офицер байхдаа тийм өндөр цалинтай байгаагүй ээжийнхээ титэмнээс очир алмааз авч бөгжийн загварыг гарган түүнийгээ сүйт бүсгүй гүнж Элизабетадаа өгсөн.  Гүнж Элизабет урьдны хааны гэр бүлийнхэн шиг бусдаар заяаныхаа ханийг сонгуулсангүй өөрийн зүрх сэтгэлдээ хөтлөгдөн сонголтоо хийсэн учир сүй тавьсан бөгж нь үнэлж барахгүй сэтгэл зүйн өндөр үнэлгээтэй байдаг. Гэхдээ түүний ирээдүйн нөхөр хунтайж Филипийг түүний аав, ээж болон Ордоныхон зөв сонголт гэж үзсэнгүй. Эхнэртээ үнэнч байж чадахгүй ёс дэглэм мэдэхгүй дээр сохор зоос ч үгүй ядуу гэх зэргээр олон талаар өөчилж байсан ч гүнж Элизабетийн сэтгэл санааг хүндэтгэн хуримыг товлон хийлгэх болсон. Энэ нь бас олон асуудал үүсгэсэн. Дэлхийн 2 дугаар дайн төгсгөл болоод удаагүй дөнгөж хоёр жил өнгөрч байсан ард иргэд картын бараанд улс орны эдийн засаг уналтанд орсон байсан тул их зардалтай нүсэр хурим хийнэ гэхээс Засгийн Газарын яс хавтайж байсан. Эцэстээ ард түмэн нь санал нэгтэйгээр хааныхаа охиныг даржин хурим хийлгэхийг хүсээгүй. Хүн болгон хандив өргөн картын барааныхаа тарчиг ч голдуу хүнсний зүйл, даавуу материалын талон гээд гадна дотноос маш их зүйл тооны бэлэг цугларсныг Гэгээн Жэймсийн Ордонд дэлгэн тавьж билетээр олонд үзүүлж байсан гэдэг. Шинээр гэрлэсэн хосууд морин уралдааны тойрог Рояал Аскот ын ойролцоо Саннинхил парк дахь байшиндаа шинэ амьдралаа үргэлжлүүлнэ гэж төлөвлөж байсан ч тэднийг Лорд Маунтбаттены хөдөөгийн байшинд бал сараа өнгөрүүлээд дуусгаагүй байхад юу ч үгүй шатчихаж. Гэр оронгүй хэсэг гэр бүлийнхэн цэргийн зориулалтаар хэрэглэж байсан ойролцоох газар орогнож байсан. Магадгүй тэд зориуд байшинг шатаасан байх гэж хардалт тавьсан. Дайны дараа олон орон сууц бөмбөгдөлтөнд өртөн сүйдсэн учир байр сууцны хангамж хүрэлцээ муутай байсан болохоор зарим хүмүүсийн дургүйг хүргэсэн байж болох. Эцэстээ хаан аав нь тэдэнд дунд зэргийн хэмжээтэй байшинг сонгон өгч.
Бусад орны төрийн тэргүүн нар Хатан хаанаас нуруугаараа хамаагүй өндөр байх нь олантаа гэхдээ тэдний хэн нь ч түүнийг давж гарах үнэт эдлэлийн цуглуулга байхгүй. Хатан хаан хуримандаа сонгосон хурц үзүүртэй орос титэмдээ тэрбээр хамгийн
хайртай нь байдаг. Английн заншлаар хуримлагч бүсгүй нэг шинэ, нэг хуучин бас нэг цэнхэр юм тус тус бүрдүүлж байж гэрлэхэд бэлэн болно гэдэг. Хуучин юм гэдэгт нь гүнж Элизабет эмээгийнхээ титэмийг зээлдэн хэрэглэх болж. Хуримын өглөө титэмийн гол нэг үзүүр нь хугараад уначихсан. Өөр титэм сонгохын оронд цагдаагаар харгалзуулан үнэт эдлэлийн газар аваачин засвар хийлгэх хэрэгтэй болж. Ердийн нүдээр харахад тэгтэлээ анзаарагдахгүй нарийн ажиглавал оройн хоёр өндөр шовгор дундаа бусдаасаа илүү зайтай харагдахаар. Дараа нь хатан хааны ганц охин гүнж Анн мөн хуримандаа зүүсэн. “Титэм өмсөөд бүжиглэж болдоггүй” гэж Хатан хаан харамсалтайгаар хэлж байсан гэдэг. Түүний хуримандаа сонгон өмссөн титэмийг 1919 онд түүнийг эмэг эх Хатан хаан Мэрид хийлгэж. Үнэндээ энэ нь эхлээд Хатан хаан Викторя түүнд бэлэг болгон өгсөн очир алмаазан хүзүүний зүүлтийг өөрчлөн орос эмэгтэйн толгойн өмсгөл болох кокошникын загварыг дууриалган хийлгэж. Хатан хаан Мэри үүнийг эхлээд бэр Хатан хааны ээжид өгсөн байж. Хожим 1973 онд Хатан хааны ганц охин гүнж Анн Марк Филипстэй гэрлэхдээ мөн дээрхи эхийнхээ адил кокошник загварын титэмийг зүүн ёсолж. Харамсалтай нь 1992 онд гүнж Анн нөхөрөөсөө салсан нь Хатан хааны гэрлэлтээ цуцалсан анхны хүүхэд нь болж. Гүнж Анн эхнийхээ нөхөрөөс хоёр хүүхэдтэй болсон. Мөн тэрбээр дахин Тимоти Лоренстай гэрлэсэн.   
Үхэл хагацалтай холбогдсон бараан түүхтэй титэм ч байх. Хессегийн гүзээлзгэнийн
бутны навчны хэлбэртэй титэм хэдийгээр хийц сайтай ч үүнийг зүүсэн хүндээ гай зовлон авчирдаг гэсэн домогтой. Хунтайж Алберт том охин гүнж Алисын хуриманд  зориулан авсан байна. Харин охиноо хадамд гарахаас өмнө Алберт өөд болж Алис хуримнаасаа 17 жилийн дараа сахуу өвчинөөр нас барсан нь Хатан хаан Викториягийн хүүхдүүдээс хамгийн түрүүнд эндсэн нь болсон. Алисийн 3 хүүхэд эмгэнэлт байдлаар өнгөрсөн.
Алисаас хойш түүний хүү хунтайж Эрнэст титэмийг өвлөн авсан тэрбээр гэрлээд охин нь гэдэсний хижигээр нас баран. Хүү нь амьгүй төрсөн. Эрнест дахин гэрлээд түүний хүү Жорж титэмийг өвлөн авсан. Жорж Хатан хааны нөхөр  хунтайж Филипийн эгч Сисельтэй 1937 онд гэрлэсэн бөгөөд хуриманд уригдан германаас англи руу гэр бүлийн хамт онгоцоор зорчиж яваад осолдсон. Сесил хөл хүндтэй байсан бөгөөд нислэгийн  үеэр хүүхдээ гаргачихсан байна. Онгоцонд сууж явсан бүх зорчигчид амиа алдан онгоц шатсан ч ачаанд явсан титэм тэр чигээрээ ямарч гэмтэлгүй  бүрэн бүтнээрээ үлдсэн учир муу ёрийн титэм гэгдэх болсон.
Золоор Хатан бусад эдлэл зөвхөн сайн сайханыг билэгдэн гялалзаж байдаг. Диана хуучны язгууртан гэр бүлээс гаралтай учир өөрийн Спенсерийн овогийн титэмээ хуриман дээрээ өмссөн. Харин Кейт ердийн иргэн гаралтай тул энэ нь асуудалтай байсан. Уламжлал ёсоор бол эцэгийн талын өвлөн авсан титэмийг өмсөх ёстой байдаг. Гэрлэсний дараа нөхөрийнхөө гэр бүлийнхийг өмсөх болдог. Кейт хуримаа хийхдээ Гартиерын Наран цагираг титэмийг зээлдэн авч өмссөн. Уг титэмийг Хатан хааны ээжид зориулан хийлгэсэн гэсэн бөгөөд том охин Элизабетдаа 18 насны төрсөн өдөрт нь бэлэг болгон өгч.
Хамгийн олон удаа ээлжлэн хэрэглэгдэж ирсэн Кембрижийн хайр сэтгэлтнүүдийн сүлжээ гэдэг алдартай титэм байдаг. Үүнийг 1914 онд Е Волф компани Хатан хаан Мэрид зориулан хийж. Сүүлчийн 100 жилд оршин тогтнож ирсэн уг компани мянга мянгаар титэм хийж ирсэн нэр хүндтэй газар аж. Титэмийн гол чимэглэл нь голдуу сувд бөгөөд хайр сэтгэлийн охин тэнгэр Венусыг билэгдсэн байдгаараа их романтик. Гүнж Диана уг титэмийг сувдаар бүрэн чимэглэсэн даашинз дээр өмссөн зураг олны танил болсон. Диана уг титэмэнд дуртай байсан ч хэтэрхий хүнд гэдэг байж. Сүүлдээ түүний бэр Кейт үүнийг бараг өөрийн болгосон байна. Орчин үеийн техник хэрэгсэлтэй байлаа ч титэмийг эхнээс нь дуустал хийхэд 500 цаг зарцуулагддагшигтгээний чулууг суулгахад 20 өдөр болдог. Нийт жил хагасын хугацаа зарцуулагдана. Хатан хаан зөвхөн титэмээс гадна энгэрийн зүүлт зээлдүүлдэг. 2017 онд Кембрижийн гүн ахайтанд 2 дугаар Элизабетын Хатан хааны одонг өгч зүүлгэж. Энэ нь хатан хааны хөргийг зааны соёон дээр буулгасан байсныг Уэльяам ховор амьтдыг хамгаалах кампанит ажилд идэвхитэй оролцох холбоотойгоор зааны ясыг орлуулан шилэн дээр хөргийг буулган зүүх болсон байна. Кейтийг Канадад айлчлах үед Хатан хаан канадуудын өөрт нь бэлэглэсэн энгэрийн зүүлтийг зээлдүүлж. Уг зүүлт нь агч модны навчны хэлбэртэй бөгөөд зөвхөн канадынх гэдгийг илэрхийлсэн билэг тэмдэг юм. Үүнээс харахад Кэйт хатан хааны гэр бүлийн хүндтэй гэр бүлийн гишүүн нь болсон гэдгийг тодорхой харуулахаар.
Гүнж Диана өөрийн загвар стилиэр олонд танигдсан. Түүний үнэт эдлэлийн цуглуулга ч
үүнээс гадуур үлддэггүй. Тэрбээр сүй тавихдаа авсан тод цэнхэр өнгийн хач гүрэм очир алмаазан бөгжийг Гаррад гэдэг дэлгүүрийнх гэнэ. Ордоныхоны ярьдагаар тавиур дээр тавилсан хэд хэдэн бөгжнөөс Диана хамгийн томыг нь сонгон авсан гэдэг. Дээгүүр зиндааны хүмүүс үнэт эдлэлээ өөрсдөө тусгай захиалгаар хийлгэдэг учир дэлгүүрийн бэлэн барааг ингээд шууд авахаар борчуудын сонголт гэж жиг жуг хийж байж. Хэдий тийм ч гэсэн уг бөгж нь 30 мянган фунт стерлингийн үнэтэй. Дианагийн гэр бүлийн амьдрал салалтаар төгсөхөд уг бөгжний үнэ цэнэ
улам нэмэгдсэн аж. Хатан хааны гэр бүлийн зарим гишүүдээс илүү тэр бөгж олны танил болсон. Дианаг үнэндээ эртний уламжлалаар сонгосон сүүлчийн хааны гэр бүлийн бэр гэдэг. Уг шалгуур нь язгууртан гаралтай, онгон, олон эрчүүдтэй нэр холбогдоогүй байх зэрэг байсан. Энэ бүх шаардлагыг хангасан гэж үзсэн учир Чарльз Диана нарын гэрлэлтийг хурдасгах шалтгаан болж. Бодит байдал дээр шинэ хосууд бие биенээ сайн таньж мэдээгүй хамтын амьдрал эхлүүлэхэд бэлэн бус байсан. Хэдий дэлхий дахинд гайхуулсан үлгэрийн юм шиг гайхалтай хурим хийсэн нь ч хоёр тохирохгүй хүн нийлчихсэн тул төдөлгүй олонд ил болж ирсэн. Гэр бүлийн салалт дараа нь осолоор амиа алдсан хэрэг явдал зэргээс хүмүүс түүнийг грекийн
эртний дуульс домогт гардаг лугаа адил эмгэнэлт нэгэн гэж үзэх болсон. Диана өөд болоход хөвгүүд нь эхийнхээ үнэт эдлэлээс зарим хэсгийг дурсгал болгон сонгоход Харри ээжийнхээ сүй тавьсан тэр бөгжийг аван Уэльяам эхийнхээ Гартиер брэндийн цагийг авч. Энэ хоёр эдлэлийг тэд үргэлж эхтэйгээ хамт хардаг байсан болохоор тэр болов уу. Уэльяам Кейттэй сүй тавихад Харри ахдаа эхийнхээ бөгжийг өгсөн. Энэ нь Уэльяам эхийнхээ дурсгалыг мөнхлөх зорилгын үүднээс ийм сонголт хийж. Хатан хааны ээж Дианад өгсөн индриал чулуу хэт хүнд учир хүзүүний зүүлт болгосон. Ингэж энгэрийн зүүлтийг хүзүүний болгосон нь хааны гэр бүлийн дэг журамыг эвдсэн гэхээр. Хуучин загварын үнэт эдлэлийг орчин цагтай тааруулсан тэрнийгээ зүүж байхдаа Цагаан Ордонд Жон Травилотой бүжиглэсэн. Харри сүй тавихдаа өөрөө бөгжнийхөө загварыг зохиосон шар алтан дээр гурван очир алмаазан шигтгээтэй. Дундахь очир алмаазыг Ботсванагаас авчируулсан бол хоёр захын жижиг очир алмаазан шигтгээг ээжийнхээ үнэт эдлэлийн цуглуулганаас
аван нэмэрлэж. Диана 1977 онд гэрлэлтээ цуцлаад сүй тавьсан бөгжнийхөө оронд далайн усны цайвар цэнхэр өнгийн дөрвөлжин шигтгээтэй бөгжийг зүүж эхэлсэн. Цайвар өнгийн дөрвөлжин хэлбэрийн том чулуун шигтгээтэй бөгж олонд “Салалтын бөгж” гэж алдаршсан. Уг бөгжний шигтгээг үнэт эдлэл цуглуулагч Их Британид хууль бусаар оруулж ирсэн гэдэг. Бразилийн уурхайгаас олборлосон гэгдэх үнэт чулуу барагцаагаар 75 мянган фунт стерлингийн үнэ хүрэх байв. Уг ховор чулуу хэд хэдэн хүний гар дамжсны эцэст нэг л мэдэхэд Дианагнийн гарт байгаагаар сэтгүүлийн зурганд гараад ирж. Дараа нь хуримынхаа ёслолоо дуусгаад явахдаа Меганы гарт зүүгдсэн байсан. Мяганы хурим болоход тэрбээр гоёмсог маргад чулуун чимэглэлтэй титэмийг сонгохыг хүссэн ч тэрнийг нь гүнж Юужение аль хэдийн сонгочихсон байсан нь нэлээд хэрүүл маргаан үүсгэж. Сүүлдээ Хатан хаан ам нээж  “битгий олон юм яриад бай! Меган тэгж хүссэнээ авч байх албагүй миний өгсөнийг дуугай авах хэрэгтэй гэж эхнэрээ өмөөрөн зүтгэх Харригийн амыг таглаж.  Сүүлдээ тэдгээр хуримлагчид тэр хэрүүлийн бай болсон титэмийг өмссөнгүй Мяган Макел Арт деко загварын Хатан хаан Мэригийн очир алмаазан титэмийг хуримандаа өмссөн бол гүнж Юужение маргад шигтгээтэйг сонгосон. Титэм болгон 1,2,3 гэсэн зэрэглэлтэй Кэйтийн зүүсэн титэм сая бол Меганых 2 сая, Юужениегийнх 5-10 сая фунт стерлинг тус тус гэж үнэлэгдэхээр. Хатан хааны үр
удамынхны хурим нэг талаар нэг айлын асуудал байх боловч англичууд үргэлж тэднийг харахыг хүсдэг болохоор олон нийтийн арга хэмжээ болчихдог үүнийг зохион байгуулна гэхээр аюулгүйн асуудалаас авхуулаад маш өндөр зардал гардаг тэрнийг улсаас гаргана гэхээр их эсэргүүцэлтэй тулгарна. Харригийн хуримыг Хатан хааны гэр бүлийнхэн их хичээж болгосон бүх зардалыг улсаас бус өөрсдөө гаргасан. Харин энэ бүхний хариуд Меган Харри нар хатан хааны гэр бүлээс тусгаар байхаар шийдсэнээ Хатан хаанд эхлээд дуулгалгүй шууд олонд зарласан. Харамсалтай нь Меган хатан хааны гэр бүлд гай болсон хоёр дахь америк бэр болоод байна. Урьдын Симпсоныг дутахгүйгээр хэл ам гаргачихаад байгаа нь олныг гайхуулахад хүргэсэн.

Хуучины цөөнгүй титэм Хатан хааны эмэг эх Хатан хаан Мэрид зориулагдан хийгдсэн болох нь харагдаж байгаа юм. 5 дугаар Жоржыг дөнгөж 18 настай байхад тэрбээр хааны тэнгисийн хүчинд алба хааж байсан бөгөөд түүний ах Алберт өвчинөөр гэнэт өөд болсноор албаа орхин нутагтаа ирж ахынхаа сүй тавсан бүсгүй гүнж Мэритэй гэрлэх болсон. Тэд 6 хүүхэдтэй болсон. 1911 онд Энэтхэгт очин тус улсын Эзэн хаан, Хатан хаанд өргөмжлөгдөх ёслолоо хийсэн. Оросын хувьсгалын үеэр Хаан Николай 2 ын гэр бүлийг аврах ажил хийгээгүй гэж шүүмжлүүлж байсан. Мөн дэлхийн 1 дайны үеэр өөрийн овогийн герман нэрээ өөрчлөн Винзор гэж англи болгон өөрчилсөн. 1936 онд 5 дугаар Жорж өөд болоход түүний ууган хүү 8 дугаар Эдварьд залгамжилсан. Харамсалтай нь залуу хаан хоёр ч удаа гэр бүлээ цуцалсан америк эмэгтэй Вэллис Симпсонтой гэрлэхийг хүссэн нь үндсэн хуулийн асуудал үүсгэсэн. Салж сарнисан дээр нь гадаадын гээд хүчтэй шахалтанд ороод эцэстээ Эдвард хаан ширээнээсээ татгалзан Франц руу дүрвэн гарч Симпсонтой албан ёсоор гэрлэсэн. Ингээд түүний удаахь дүү 6 дугаар Жорж үе залгамжилсан ингэснээр
гүнж Элизабетийг ирээдүйн Хатан хаан болох боломж олгож. Хаан ширээнээсээ татгалзсан 8 дугаар Эдварьд Винзорын гүн болсон тэрбээр эхнэр Симпсондоо үнэт эдлэлээр бэлэг барин бялхуулж байсан гэдэг. 1946 онд Винзорын гүн эхнэртэйгээ нутагтаа айлчилсан ховор тохиолдолын үеэр одоогийн жишгээр 20 сая фунт стерлингээр үнэлэгдэх хааны гэр бүлийн ховор үнэт эдлэлийг Симпсоноос  “хулгайлан”  авсан гэдэг цуу яриа байдаг. Гэсэн ч Винзорын гүн ахайтанд ард нь зөндөө үнэт эдлэл үлдэж. 1986 онд Вэллис Симпсоныг өөд болоход түүний үнэт эдлэлийг Женева дахь Сотеби дуудлага худалдаанд 31 сая фунт стерлинг болж байж. Эдгээр эдлэл дотроос хамгийн их анхаарал татсан нь Уэльсийн “Хунтайжын Өд” гэдэг энгэрийн зүүлт. Үүнийг хунтайж Чарльз Дианад авч өгье гэж
хүсэж байсан ч Холливудын од Элизабет Тейлор илүү үнэ хаяж өөртөө авсан гэдэг. Учир нь тэр үеийн түүний нөхөр Ричард Бертэн уэльс гаралтай байж. Уг зүүлтээ 2011 он өөд болтолоо Тейлор зүүж байсан гэдэг. Сүүлдээ дуудлага худалдаагаар сая фунт стерлингээр борлуулагдсан байна.
Гүнж Маргарет нагац ахынхаа гашуун туршлагаас ямар ч сургамж авсангүй. Эхлээд хаан эцэгт нь үйлчилдэг байсан гэр бүлтэй Петр Таунсэндтэй хайр сэтгэлтэй болж гэрлэх гэсэн дахиад үндэсний асуудал болсон. Сүүлдээ уг шийдвэрээсээ татгалзаад гэрэл зурагчин Лорд Сноудентэй гэрлэсэн. Чөлөөтэй уран бүтээлч Сноуден гэр бүлийн тогтвортой амьдралд дасан зохицсонгүй сүүлдээ салсан. Сноуден гүнж Маргаретийн нэг еротик зургийг нийтүүлсэн энэ  нь гүнж баннанд юу ч өмсөөгүй чармай нүцгэн суугаад үсээ дээшээ шуун хуримандаа өмссөн Полтимор титэмээ өмссөн байсан. Уг титэмийг 5500 фунт стерлингээр захиалан хийлгэсэн байна. Түүнийг нас барснаас 4 жилийн дараа дуудлага худалдаанд оруулахад барагцаалсан үнээсээ 4 дахин илүү үнэд хүрч байж.
Хааны гэр бүлийн залуу гишүүд үе дамжуулан нүд гялбуулсан үнэт эдлэлийг хэрэглэсээр байх тул  цаашид ч гэсэн олны сонирхолыг татсан зүйлийн нэг хэвээр байх нь тодорхой болов уу.