Sunday, March 7, 2021

Тэргүүн хатагтай нар



Номын зохиогч Кате Андерсон Браувер хэвлэл мэдээлэлийн чиглэлээр олон жил ажиллаж ирсэн бөгөөд Обамагийн үед 4 жилийн турш Блумверг ньюсэд сурвалжлага хийж байсан туршлага дээрээ үндэслэн Цагаан Ордоны  тухай ном хэвлүүлсэн нь Нью Йорк Таймсын шилдэг борлуулалттай номын жагсаалтанд орж байж. Харин “Тэргүүн хатагтай нар” номондоо 1961д
Жаки Кеннедигээс 2017д Мишел Обама хүртэл 10 тэргүүн хатагтай  нарын Цагаан Ордон дахь амьдралыг харуулж. 5 нь БНН, 5 нь Ардчилсан намыг тус тус энэ тэнцүүхэн төлөөлсөн Ерөнхийлөгчидийн эхнэрүүд хоорондоо огт адилгүй ч  хувь заяаныхаа эрхээр тун онцгой нөхцөлд дасан зохицох болснийг уг номын зохиогч 200 гаруй хүмүүстэй уулзаж ярилцлага аван өргөн хүрээтэй судалгаа хийн мэдэж авсан байна.

Ингээд тэргүүн хатагтай нарыг дэс дараалан товчхон танилцуулъя: Жаки Кеннеди Цагаан Ордоны хамгийн анхны залуу эзэгтэй болсон бөгөөд тэргүүн хатагтайн нэр хүндийг супер од болгон өсгөсөн. Далласад айчлалаар явж байхдаа нөхөрийнх нь амь насанд халдсан аймшигтай хэрэг явдалын улмаас залуугаараа бэлэвсрэн хамгийн эмгэнэлт байдалтайгаар Цагаан Ордоныг орхин явсан ч  эртний европын үлгэрт гардаг баатар хаан Артурын эзэнт гүрэн Камелот дээр үндэслэн нөхөрийнхөө үйл хэргийг Кеннедигийн  Камелот гэдэг домог  болгон америкийн ард түмний сэтгэл санаанд үлдээж чадсан. Түүний дараагийн Цох хатагтай Жонсон уй гашуудалд дарагдсан Цагаан Ордоны тэргүүн хатагтай болоход түүнд тэгтэлээ баярлаж хөөрөх шалтгаан байсангүй. Учир нь Цох хатагтай нөхөрөө Дэд Ерөнхийлөгч эцэстээ Ерөнхийлөгч болно гэж төсөөлж байсангүй. Хувь заяаны эрхээр уг үүрэгт ажил түүнд оногдсон. Гэсэн хэдий ч Жакигийн нэрийн өмнөөс олон үйл ажиллагаанд идэвхитэй оролцож байсаны хувьд тэрбээр хамгийн сайн бэлтгэгдсэн тэргүүн хатагтай болсон. Жакиг явсан хойно түүний тохижуулсан Ордоны дотор

талд огт гар хүрч өөрчилөөгүй гэхдээ гадаах талбайд олон мод цэцэг тарьж улс орон даяар хурдны замын хажуу талын замбараагүй зарлалын самбаруудыг багасган цэгцэлж, цэцэрлэгжүүлэх ажил өрнүүлсэн. Цох хатагтай хүрээлэн байгаа орчиныг хамгаалахад их олон зүйл хийсэн. Пат Нисконыг ирэхэд Цагаан Ордоны дотор тал олон жил гар хүрээгүй учир нэлээд элэгдэлд орсон байхыг хүлээн авсан. Пат үнэндээ тэр үед тэргүүн хатагтай болохыг хүсээгүй байсан гэдэг. 10 жилийн өмнө нөхөр нь Кеннедид сонгуулиар ялагдахад гашуунаар уйлан  хэзээ ч тэргүүн хатагтай болохгүй юм гэж бодож байж. Никсон Эйзенхауверын дэд ерөнхийлөгч байсан тул Пат тэргүүн хатагтай Мэмиегийн дор 8 жил байсны хувьд бас хангалттай туршлагатай байсан. Тэрбээр их ажил хэрэгч цагаа ягштал барьдаг тул туслахууд түүнийг “Минутын хүн”  гэдэг. Ердийн иргэдийн бичсэн захидалыг нэг бүрчилэн уншиж хариу өгөн хүссэн зүйлд чадах ядахаараа тусалдаг байсан. Ардчилсан намын Вотергейт нэртэй удирдах байранд хэсэг хүн хулгайгаар оруулан хууль бусаар нэгжлэг хийлгэсэн хэрэг явдалаа Никсоны засаг захиргаа нуун далдалахыг оролдсоноос болж хэл аманд орооцолдон эцэстээ нөхөр нь албан тушаалаасаа огцорч Цагаан Ордоныг шившигтэйгээр орхин явснаар Пат хамгийн азгүй тэргүүн хатагтай болсон гэхээр. Бетти Форд Цагаан Ордонд хамгийн богино хугацаанд байсан  тэргүүн хатагтай ч хамгийн том өв үлдээсэн гэж болно. Гэнэт тэргүүн хатагтай болоод 56 настайдаа анх удаа олны өмнө гарч ирсэн бөгөөд тэрбээр тэр даруйдаа дуу хоолойгоо олон өөртөө улам итгэлтэй болсон. Хорт хавдараар оношилогдон хөхөө тайруулах мэс засал хийлгэсний дараа бусад эмэгтэйчүүдийг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүднээс үзлэг хийлгэхийг ил ярьж олон хүний амь насыг аварсан төдийгүй өвчин намдаах эм болон архинд орсон донгоосоо салах эмчилгээнд орон өөртэй нь адил асуудалтай хүмүүст туслах зорилгоор Бетти Фордын эрүүл мэндийн төв 1982 онд байгуулсан. Албан тушаалаасаа бууж буй Ерөнхийлөгч сүүлчийн удаа үг хэлдэг цаг болоход
Фордын хоолой таг болчихоод дуу гарахгүй болоход  нөхөрийнхөө өмнөөс Бетти бэлдсэн үгийг нь уншиж олонд дуулгасан. Тэрбээр хэдийгээр төрийн хэрэг явдалаас хол хөндий байсан ч түүнийг Цагаан Ордонд байсан сүүлчийн өдөр нь зурагчид зургийг нь авах болоход тэрбээр хэзээний алиа хошин зангаа гаргасан.   Залуудаа бүжигийн сургуульд суралцсан нэгэн байсан тул Танхимын хуралдаан болдог ширээн дээр гарч бүжигчин хүний байдалаар ташаа тулан зогсож байгаагаар зурагаа авхуулж. 20 жил өнгөрсний дараа тэр зурагаа нөхөртөө үзүүлэхэд Форд санадлаасаа сугарч унахаа шахсан гэдэг. Харин Розалин Картер нөхөрөөсөө дутахгүй хашир улс төрч байсан.  Бодлого боловсруулахад идэвхитэй оролцох гэхдээ орой нөхөр нь амрах гээд ороод ирэхэд Розалин ярилцах гээд хавтас дүүрэн бичиг баримт барьчихсан суугаад байснаас Жимми түүнд тусгай өдөр цаг гарган ярих боломж олгосон. Розалин Танхимын хуралдаанд суусан анхны эмэгтэй  болсон. Цагаан Ордоноос явсных нь дараа Розалинд  сенатад өрсөлдөхийг санал болгож байв. Гэсэн хэдий ч нөхөрийн хамт нутагтаа очин хүмүүнлэгийн ажил олон жилээр хийх болсон. Сонгуулиар Жимми Рейганд ялагдсанд Розалин ихэд харамссан. Нанси Рэйганыг тэргүүн хатагтай байхаасаа илүү хатан хаан шиг аашилж аягладаг байсан гэж шүүмжилдэг байсан. Розалин шиг танхимын хуралдаанд биечлэн оролцож байгаагүй ч нөхөрт нь хэн үнэнч хэн урван тэрслэгч байна гэдгийг бараг үнэрлээд мэддэг гярхай ажигч нэгэн. Нөхөрийнх нь амь насанд халдах оролдогоос хойш зурхайчын гаргаж өгсөн хуваариар хэзээ хэдэн цагт олон нийтийг хамаарсан арга хэмжээнд орохыг шаардах болж. Цагаан Ордоны тансаг байдалаас салсандаа хэцүү байсан. Үнэнч эхнэрийн хувьд нөхөрөө ухаан санаа нь самуурсан үед нь ихэд асарч амьдралынх нь эцэсийг хүртэл арчилж бөөцийлсөн гавъяатай. Барбара Буш зөвхөн өөрөө тэргүүн хатагтай байсан төдийгүй хожимын ерөнхийлөгчийн ээж нь байснаараа онцлогтой. Зарим хэл амтай хүмүүс Буштай гэрлэсэнээс өөр юу хийж гийгүүлсэн юм гэж Барбараг шүүмжилж байсан.  “Цагаан үнэг” гэдэг хочтой тэрбээр багагүй нөлөө үзүүлж чадах далд хүчин байж ирж.  Барбара хүн бүхний хайртай эмээ болсон.  Хиллари Клинтон
хамгийн их эрх мэдэл олж авах гэсэн тэргүүн хатагтай байсан. Түүний хэт ширүүн давшилсан байр суурь олны дургүйцэлийг хүргэсэн. Цагаан Ордоноос явсны дараа сенатч болсон анхны тэргүүн хатагтай. Мөн сүүлдээ түүнийг Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэн өрсөлдөхөд хэрэв Хиллари  анхны эмэгтэй ерөнхийлөгч болчихвол нөхөрийг нь юу гэж дуудах болох нь бэ гэж зарим нэгэн асууж байж. Клинтон тэргүүн нөхөр боллоо гэхэд төрийн хүндэтгэлийн зоогны цэс гаргаад нөгөө бол Ордонд ямар амьд цэцэг тавих зэрэг ажил хийгээд суухгүй нь тодорхой байсан. Тийм болохоор америкийг төлөөллөн гадаад оронд алба хаах нь илүү тохиромжтой болов уу гэж таамаглаж байжээ. Лаура Буш намуун дуутай дөлгөөн харагддаг ч 9 сарын 11 ны террорист хэрэг явдалын дараагаас олны өмнө илүү ил гарах болсон. Мөн тэрбээр эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэлд идэвхитэй оролцсон. Мишел Обама анхны африк гаралтай тэргүүн хатагтай болсон. Тэрбээр Цагаан Ордонд байх амьдралаа шоронд байгаа мэт гэж хэлснээр хамгийн сэтгэл дундуур байсан тэргүүн хатагтай болов уу.

Ордоны эзэгтэй


Хэдийгээр тэргүүн хатагтай гэж өргөмжлөгддөг ч тэд гэрийн эзэгтэйн үүрэг хариуцлагаас хөнгөлөгдөхгүй. Цагаан Ордоны өндөр босгоор даваад ороод ирлээ гэхэд нэг унтлагын өрөөтэй байранд хавчуулагдан амьдрах болдог гэж Бетти Форд хошигнож хэлсэн удаатай. Тэр нь ч бас хэтрүүлсэн хэрэг бус юм. 6 давхар том жижиг янз бүрийн хэмжээтэй 132 өрөөтэй Ордоны эзэгтэй болсон тул тэдэнд энэ бүхнийг өнгөтэй өөдтэй байлгах хариуцлага оногдоно. Цагаан Ордонд нүүн ирсэн тэргүүн хатагтай бүр юун түрүүнд хувийн эрх чөлөөгөө алдахын зэрэгцээ эдийн засгийн нүсэр дарамтанд давхар ордог. Розалин Картер идэж ууж буй хүнснийхээ төлбөрийг өөрсдөө даана гэдгээ сарын дараа 600 ам.долларын төлбөр хүлээж аваад мэдэн тэрэнд ихэд цочирдож. Энэ нь 1976 оны үед тийм бага хэмжээний мөнгө бус байв. Үүнийг анзааралгүй Картерынхан Цагаан Ордонд хамаатан садан, найз нөхөдөө урьж цайлсан бас нэмэр болж. Тэгээд хэмнэлт хийх үүднээс Розалин гаднын зочингүй үедээ хоолонд ороогүй үлдсэн зүйлийг ашиглан зардал багатай хоол хийхийг тогоочоосоо хүсэх болж. Барбара Буш Дэд ерөнхийлөгчийн эхнэрээр 8 жил байсны хувьд хүнснийхээ болон цэвэрлэгээний хэрэглээнийхээ зардалыг өөрсдөө хийх ёстой гэдгийг мэдэж байсан. Хэрэв бусад тэргүүн хатагтай нар төлбөр аваад гайхаж байгаа бол тэд их эндүүрсэн хэрэг гэж тэрбээр шүүмжлэх аятай хэлдэг байж. Түүний бэр Лаура ч хожим Ордонд ирээд энэ талд бэлтгэлтэй байсан давуу талтай. Зөвхөн ерөнхийлөгчийн гэр бүлийн хоол болон төрийн хүндэтгэлийн зоогны  цэсийг тэргүүн хатагтай бие даан шийддэг. Тансагаараа хамгийн толгой цохих хатагтай бол Жаки байсан. Төрийн хүндэтгэлийн зоогийн цэс франц хэл дээр байх ёстой гэж шаардсан анхны тэргүүн хатагтай болсон. Ордонд өнгө зүс нэмэн төгс төгөлдөр болгох гэхдээ нүсэр засварын ажил эхлүүлэх болсон. Үүнийгээ санхүүжүүлэлтэнд нэмэр болгох зорилгоор Цагаан Ордоны анхны тайлбар ном хэвлүүлсэн нь борлуулалт сайтай байсан. Хамгийн сүүлчийн засварын ажил 1948 онд Ерөнхийлөгч Трумены засаг захиргааны үед хийгдэж. Жаки Цагаан Ордоны түүхийг ихэд чухалчилан олноор ирэх туристуудад үзүүлэх юмтай болгох цаашлаад америк иргэн болгонд бахархал төрүүлэхээр газар байлгахыг  зорьж. Уг зорилгодоо хүрэхийн тулд олон тавилга, уран зураг авах гээд өөрчилөх зүйлийн жагсаалт дуусашгүй мэт байж. Үүний зэрэгцээ бага сага зүйлд ч санаа тавина. Нэг удаа ойр байсан хаалгачыг дуудан буйданг  зөөх хэрэгтэй байна гэхэд хаалгач  ахиад өөр хүн олоод ирье гэсэн Жаки хэрэггүй гэж цааргалан нэг талаас надад түлхээд өг гэсэн. Тэр оройдоо тэр буйданг гурван өөр газар байрлуулсаны эцэст тэрбээр сэтгэл хангалуун үлдсэн байна. Мөн нар тусаад ханын цаас болон хөшигийг гандаах байна гээд гаднын хүмүүс үзээд дууссаны дараа ногоон, цэнхэр, улаан өрөөнүүдийн халхавчыг доош буулган халхлахыг хэрэгтэй гэж цэвэрлэгээний ахлах ажилтанд сануулж байж. Эцэстээ ажил дууссаны дараа 1962 оны 14нд буюу Гэгээн Валетины өдөр “Цагаан Ордоноор аялахад” нэртэй цагийн  нэвтрүүлэг  гаргасан. Телевизийн камер анх удаагаа ингэж Ордонд зураг авахыг зөвшөөрсөн хэрэг байв. Түүний дараагийн Цох хатагтай хуучины хашир хүн болохоор Жакигийн янзалсан зүйл огт гар хүрээгүй. Харин Пат ирээд энд Кеннедигийн гэр бүл байсан гэж шивсэн орны толгойг буулгаснаар олны шүүмжлэлд өртсөн. Патын гол туслах цүнхэндээ үргэлж жижиг хайч авч явдаг байсан нь бүрээс нь сэмэрч унжсан бол хайчилдаг байж. Цох хатагтай жаахан ч гэсэн ахуйн зүйл хийж байхгүй дээ гэж Пат халаглаж байв. Бетти үзэл бодолоо ил хэлчихдэг нэгэн болохоор ерөнхийлөгчийн гэр бүлийнхэн суугаад хооллодог өрөөний ханын цаас нь Жакигийн сонгосон зүгээр ердийн бус амрекийн иргэний дайныг харуулсан үнэтэй цаасыг тэр дороо солиулж. Тэрбээр үүндээ тайлбар өгөхдөө идэж уух гээд сууж байхад тэгж хүмүүс нэг нэгнээ алж хядаад цус нөжөнд холилдсон зураг харж байна гэдэг тэвчихийн арагагүй байсан гэж. Розалин нутагаасаа өвөг дээдэсийнхээ фермерээс мод авчиран Цагаан Ордоны 3 давхарын ханыг бүрхүүлсэн. Цагаан Ордон тансаг байх ёстой гэж Жакийн адил бодолтой байсан хүн нь Нанси Рэйган. Төрийн хүндэтгэлийн зоогонд хэрэглэх хангалттай тооны иж бүрэн аяга тавагны цуглуулга байхгүй байна гээд 200 мянган ам.доллар зарцуулсан сонголт хийсэн нь түүнийг шүүмжлэлд өртөхөд хүргэсэн бөгөөд “Хатан хаан Нанси” гэж дуудуулах болсон. Мөн урлагын хүн гэсэндээ Ордоны цэнгүүнийг сайн зохион байгуулдаг байсан нь сонгодог урлагын мастеруудыг урьдаг байсан Жакитай ойр очихоор. Цох хатагтайг Ордоны эзэгтэй болоход Линдоныхон ямархуу урлагын сонирхолтой байх бол гэж эргэлзэж байв. Хэдийгээр Цох хатагтай Техасын жижиг хотынхоо нэлээд чинээлэг хүний ганц охин ч Жаки шиг дээгүүр зиндааны төвшинд хүрээгүй. Тийм үнэт эдлэл гэдгийг би хуучин юм байна гэж ойлгоно гэж  үнэнээр нь хэлж байв. Хиллари Клинтон хоолны дараах дарсаа сонгохдоо ямар брендийнх байна гэхээсээ илүү ямар үнэтэй байна гэдгийг илүү анхаардаг байсан бол Розалин нөхөрийнхөө адил хэт их шүтлэгтэй учир хүндэтгэлийн зоогийн үеэр архи дарс хэрэглэхийг хориглож байж.  Жимми Картерын үед эрчим хүчийг хэмнэх асуудалтай байсан тул Ордоны халалтыг зориуд багасгасан. Сэрүүн болохоор албан конторын ажилтанууд бээлийтэйгээ бичгийн машинаараа цохидог байсан бөгөөд үйлчилгээний ажилтанууд дүрэмт хувцас дотуураа давхар ноосон цамц өмд давхарлан өмсөх болдог байж. Обамагийнх өөрсдөө гэрэлээ унтраадаг анхны гэр бүл болсон байна. Мөн Ерөнхийлөгчийн унших бичиг хэргийн материал сэлтийг амралтын өрөөнд байлгахаас татгалзан  ажил хэргийн өрөөнд байрлуулах болсон. Ерөнхийлөгч амьдардаг хэсэгтээ засвар хийлгэхээр Мишел нэрд гарсан дизайнерыг сонгосон нь нөхөрийнх нь зөвлөхүүдийн шүүмжлэлд өртсөн. Дизайнер Меррилл Линч хогийн саванд 1мянга 200 ам.доллар, хивсэнд 87 мянган ам.доллар гээд маш өндөр төсөв гаргасан байна.  Тэр ёсоор болговол олны дургүйцэл хүргэнэ гээд хэт үнэтэй зүйл авч тавих хэрэггүй гэж тулгасан. Нөхөрийнх нь зөвлөхүүд хөндлөнгөөс орлоо гээд Мишел ихэд хилэгнэж байв. 1987 онд Зөвлөлтийн удирдагч Горбачаев эхнэр Рэйсатайгаа Цагаан Ордонд зочилох болоход Нанси тэднийг оймсыг нь сугартал гайхуулна гэхдээ Ордоны амьд цэцгүүдийг бүгдийг нь өдөрт 3 удаа соль гэж үүрэг даалгавар өгч байсан байна.   

Хоноц хоноцдоо дургүй буюу зиндаархал


Цагаан Ордонд ирэх гэсэн өрсөлдөөн ширүүн. Мэдээж хэн ч гэсэн ялагдана гэж сонгуульд оролцохгүй нь илэрхий гэхдээ өөрөөс нь илүү болоод гараад ирсэн хүнээ үзэн ядах нь элбэг. Эйзенхаувер ирээдүйн ерөнхийлөгч Кеннедиг “хөвгүүн” гэж байсан бол түүний эхнэр Мэмие Жакиг “коллежийн охин” гэж үзэж байсан нь Эйзенхаувер өөрийнхөө дэд ерөнхийлөгч Никсонг гаргаж ирүүлэхээр дэмжиж байсантай холбоотой болов уу. Дараа нь Кеннедигийн тангараг өргөх ёслолын үеэр Мэмие машинд сууж байхдаа хичнээн бүрх малгай тавьсан ч манай нөхөр шиг жентелмен мэт харагдаж чадахгүй юм нөгөө ирланд гаралтай гэдэг нь мэдэгдээд байх юм гэж дорд үзсэн шинжтэй хэлж байв. Форд өөрийгөө газарын самар ургуулдаг фермерчинд
(Жимми Картерт) очиж очиж ялагдчих гэж халаглаж байхад Бетти Форд зурагтаар Розалин Картерыг харчихаад нүүрэн дээр инээж байхаад нуруугаар хутгалж мэдэх хүн байна гэж хорсон хэлж байв. Мишел Обама хэлэхдээ Клинтоныхон биднийг доогуур үнэлээд үл тоомсорлосон шинжтэй байна гэх зэрэгээр өрсөлдөгчид бие биендээ үг хаях нь хааяагүй байх жишээтэй. Харин Цагаан Ордонд орсон хойноо номер нэг хатагтай номер хоёрын хоорондын харьцаа зиндаархалын ялгаа тэдэнд нөхөрүүдээс нь илүү хурц гэж болно. Яг хадам эх бэрийн харьцаатай зүйрлэхээр. Ерөнхийлөгчийн эхнэр байна гэдгээрээ давуу эрх эдлэх нь мэдээж Дэд Ерөнхийлөгчийн эхнэр түүний сүүдэр дор сүр сүлдэд нь дарагдан байна гэдэг бараг бичигдээгүй хууль мэт. Үүний жишээг Мемие болон Пат нараас авхуулаад Жаки болон Цох хатагтай, Нанси болон Барбара нар дээр тодорхой харагдана. Мемие Патаас эгчмэд хүний хувьд түүнийг гар доороо сайн барьж байж. Ялангуяа нөхөр Эйзенхаувер хөнгөн цус харвалт өгсний дараагаас Патыгаар өөрийнхөө өмнөөс бараг бүхнээ хийлгэх болж. Жаки өөрийнхөө дургүй болон сонирхохгүй байгаа арга хэмжээндээ Цох хатагтайг явуулж нүүр талхалдаг байж. Тэдний хооронд 20 шахам насны зөрөө байсан нь тэдний харьцаа ойр бус байхад нөлөөлсөн байж мэдэх. Линдон Жонсон эхнэрээсээ тэрний утас юу билээ гэж асуухад тэмдэглэлийн дэвтэр барьж байсан Цох хатагтай шууд хэлж өгөхийг Жаки хараад Жонсон эхнэрээ яг ангийн нохой шиг дасгалжуулж гэж байж. Харин Цох хатагтай Жакид хамаагүй хүлээцтэй өгөөмөр ханддаг байсан. Тэрбээр өөрийгөө Жакитай харьцуулахдаа олон жижиг бор шувуудын дунд тогос шиг гоёмсог сайхан харагддаг гэж байв. Хожим Линдон Жонсон ерөнхийлөгчид нэр дэвшихэд Жаки түүнд саналаа өгөхөөс татгалзаж байсан байна. Нанси ясны хатуу хүн болохоор Барбарад тэгтэлээ тал зассангүй. Тэрбээр түүнийг амьдардаг хэсэгтээ хэзээ ч урьж байгаагүй. Найман жилийн турш Барбара Цагаан Ордоны 2 болон 3 давхарт гарч үзээгүй байсан байна. Тэрбээр өөрөө тэргүүн хатагтай болоод дэд ерөнхийлөгчийнхөө эхнэрийг мөн Нансигийн адил хүйтэн хөндий харьцаж байсан гэдэг.  

Хааны алба халаатай


Нэгэн  цагт Цагаан Ордонд эзэн суулаа гэхэд албаны хугацаа дуусаад гарах болно. Клинтоныхон баахан цайллага дайллага хийгээд юм хумаа боож баглах цаг бараг байсангүй. Тэгээд шургуулганд байгаа зүйлсээ шууд хайрцаганд хөнтөрч. Тэгж тэндээс хам хум гарахдаа 190 мянган ам.долларын өртөгтэй шаазан эдлэл, хивс, телевизүүд гээд бэлгэнд авсан бүх зүйлээ хаман авч гарсан гэж шүүмжлүүлж байж. Дүрэм ёсоор бол Ерөнхийлөгчийн авсан бэлэг 100 ам.доллараас илүүгээр үнэлэгдсэн бол хувьдаа авч үлдээж болдоггүй тэр нь Ордоны өмч болж үлддэг байна. Хэл ам дарахын тулд Клинтоныхон бэлгэндээ 86, тавилга хэрэгсэлдээ 28 мянган ам.доллар тус тус төлбөр хийсэн байна. Жорж Буш 5 жилийн дараа номын тавиур дээр Цагаан Ордоны өмч гэж наасан байхыг анзаараад тэр даруйдаа буцаан илгээж байж. Жаки явахдаа Цох хатагтайд ямар ямар зүйлс хийснээ тодорхой бичин зааварчилгаа үлдээж байсан гэдэг. Гэхдээ тэргүүн хатагтай болгон тэгж заавар бичээд байсангүй. Халааг нь авах хүндээ Ордоноор богино тойрон аялал хийн үзүүлэн хүлээлгэж өгдөг уламжлалтай. Жаки анх удаагаа Ордонд ирж үзэх болоход тэрбээр  дөнгөж хэдхэн хоногийн өмнө хийсвэр хийлгэн хүүгээ төрүүлсэн байв. Түүний эмч нь зөвлөхдөө удаан босож зогсохоос зайлсхийх хэрэгтэй гээд тэргэнцэртэй байвал дээр гэж. Мемие тэрнийг мэдэж байсан ч өөрөө асуувал гаргаж өг гээд хаалганы цаана нүднээс далд тавиулж. Жаки Мемиегээс эмээсэндээ асуусан ч үгүй хоёр цаг шахуу өрөөнүүдээр ороод өвдсөндөө царай нь тун баргар байсан гэдэг. Бетти Розаллинд, Розаллин Нансид тэгж үзүүлэх болохдоо дуртай дургүй дэндүү товчхоноор ёс төдий болгоод өнгөрөөж байсан гэдэг. Никсоныхон Цагаан Ордоноос явах болон нисдэг тэргэнд суух болоход тэдний өвийг залгамжилсан Фордынхон дагалдан явж үдэн гаргаад буцаад Ордонд ороод ирэхэд хананд байсан Никсоны зургуудыг аваад Фордынхоор өөрчилсөн байсан гэж Барбара хачирхан дурсан ярьж байж.

Бусдын адил л зовлон үзнэ


Хамгийн хүнд амьдралыг багаасаа туулж өссөн хүмүүс нь Пат болон Розалин нар юм. Тэд хөдөө орон нутгаас гаралтай хүнд хүчир ажилд нухлагдан өссөн тиймдээ Пат ийш тийш явах болохдоо өөрөө чемодандаа хувцасаа хийж багладаг төдийгүй тэр олон үйлчилгээний хүмүүс байсаар байтал дотуур хувцасаа өөрөө гараараа угаадаг зуршилтай байж. Стрессээ тайлах гэхдээ нөхөрийнхөө цамцыг өөрөө индүүддэг байв. Пат Калифорния муж улсын буйдхан газар фермерт өсөн том болсон. 12 настайдаа эх нь хорт хавдараар өөд болсон. Тэр цагаас тэрбээр гэр орныхоо бүхий л ажилыг эхээ орлон хийх болон хоёр ах, аавыгаа чадах чинээгээрээ халамжилж ирж. Их сургуульд ороод утас холбогч, кинонд хүртэл туслах дүрд тоглох зэрэгээр орлого олон сургалтынхаа зардалыг төлсөн байна. Никсонтой гэрлээд түүнийг Конгрессын гишүүн болохоор шийдсэн үеэс Пат үлдсэн амьдралаа түүний үйл хэрэгт зориулах болсон.  Патын адил Розалин багаасаа эхийнхээ үүрэг хариуцлагыг өвлөн авсан. Түүнийг 13 настай байхад ааваасаа хагацах зовлон амссан. Аав нь газарын самар ургуулдаг фермертэй  механик байв. Розалин үнээгээ саахад туслан сүүн дээрээ ванил болон шоклад хийн амталж нэг шилтэйг нь 5 сентээр зарна. Ургац хураалт болоход газарын самар ургасан бутаа газараас нь улаан гараараа зулгаан авч сэгсрэн шорооноос нь салгадаг байв. 4 хүүхэдтэй үлдсэн ээждээ гэр орны ажилд туслах болсноор ээж нь орон нутгийн шуудангын салбарт ажил хийн өрхийн орлогоо нэмэгдүүлэх гэдэг байв. Розалин цаашид сургуульд сурч мэдлэг боловсрол олж авч чадсан. Түүний нөхөр Жимми мөн тэр нутгийн хүн байсан. Розаллин Цагаан Ордонд нүүн ирэхдээ оёдолынхоо машиныг авчирсан анхны тэргүүн хатагтай болсон байна. Хувцас хунараа өөрөө засаж янзална бүр хүүхдүүдийнхээ хувцасыг оёдог байж. Тэрнийг сонссон зарим хэвлэлийнхэн та охиныхоо хувцасыг өөрөө оёсон уу гэж асуухад Жимми тэнгисийн цэрэгт орсоноос хойш хувцас оёогүй гэж хариулж байж. Тэднийг Цагаан Ордоны ирсний дараа хошин шог зурагт Картерынхныг сүрлэн малгай өмсөн амандаа өвс зуусан хөдөөний хөөсөн мантуу мэтээр ёгтолон гаргасан байж. Хичнээн яхир хатуугаараа дуудуулдаг ч Нанси багагүй зовлон
үзсэн өөр хүн байсан бол өвдөг сөхөрч унах байсан гэхээр хэцүү байдалд орж. Түүнийг төрсний дараахан аав нь хаяад явчихсан тул ээж нь жүжигчнийхээ ажилыг үргэлжлүүлэн дараа нь тогтвортой сайн хүнтэй суух хүртэлээ Нансиг аав ээж дээрээ үлдээсэн нь түүний сэтгэл санаанд гүн  шарх үлдээж. Хөхөө тайруулах мэс засал хийлгээд дөнгөж 10 өдөрийн дараа эхээ оршуулахаар Аризон руу нисэж  байсан. Өвчин зовлон үхэл хагацалыг долоо хоногийн зайтай нэг дор үзэж. Бетти гэртээ сандал дээр гарч юм авах гэж байгаад унаснаас хойш мэдрэлийн судалаар нь чимхэж байгаа юм шиг өвтгөх болсон нь түүнийг ихэд сулдаасан дээр нь үе мөчний өвчтэй байсан нь байдалыг улам дордуулсан. Нойргүй болоод сэтгэл санаагаар унах болсноор өдөрт өвчин намдаах 20 ширхэг эмээ архитай холж хэрэглэх болсон. Түүний энэ хэвшил олон жил үргэлжилэн замбараагаа алдсан. Гэр бүлийнхэнийхээ ятгалгаар эцэстээ донгоосоо бүр мөсөн гарч чадсан. Хөхөө тайруулах мэс засал хийлгэсэн болон дараа өөрийгөө архичин гэдгээ хүлээн зөвшөөрөх энэ бүх байдалаа олон нийтэд нуулгүй ярж өөр шигээ асуудалтай байгаа бусад хүмүүст туслах төв хүртэл нээсэн нь түүний гол гавъяа байсан.

Там болсон Ордоны ямба

Цагаан Ордонд удаан байсны дараа хэвийн байдалдаа ороход амаргүй гэнэ. Олон үйлчлүүлэгч нараар хүрээлүүлсний дараа Барбара ердийн гэрийн эзэгтэй болоод өөрөө хоолоо хийх болсон хоолоо амталах шилтэй соусаа ширээнээс унагаад хагалчихаж оройн хоол ядаг билээ гэж тэвдсэн, ашгүй пица халуунаар нь гарт хүргэж ирдэг үйлчилгээ байдаг гэдгийг мэдээд ихэд баярлаж байсан гэдэг. Рейган хошигнон хэлэхдээ Цагаан Ордоноос гараад ширээнийхээ чийдэнг  яаж асаахаа мэдэхгүй хөглөх байх гэж байв. Хиллари машинаа барилгүй 20 хэдэн жил болж. Цох

хатагтай Техас дахь гэртээ ирэхэд хамаг юмыг нь хайрцаганд хэвээр овоолоод гадаа орхичихсон байхыг хараад нөгөө олон Ордоны үйлчлэгч нараас нэг нь ч алга сүйх тэрэг хулуу болоод бүх хулганууд гүйлдээд алга болж гэж  Үнсгэлжин охины үлгэрээр зүйрлэн хэлж байж. Цагаан Ордонд удаан байгаад хувийн эрх чөлөөгөө санагалзан санах зовлон байдаг. Триша Никсон аавынхаа тангараг өргөх ёслолын дараа өрөөндөө орох гэсэн түгжээтэй байж. Тэгээд Ордоны хамгаалалтын нэг ажилтанаар онгойлгуулж орж байж. Мөн Розалин нөхөртөө юм хэлэх гээд утасаар залгасан оператер бүсгүй та ямар Жиммитэй ярих гэсэн юм гэж асууж лавлаж байсан учир тэрбээр түүнээс хойш Ерөнхийлөгчтэй яръя гэх болж. Хиллари бейсболлын малгай өмсөөд гадагшаа чөлөөтэй гарч алхах дуртай. Пат ч мөн алчуур хулгавчилаад тэгж салхинд гардаг байсан гэдэг. Мишел охидоо сургуульд нь өөрөө хүргэж өгнө гэхэд аюулгүй байдалд нийцэхгүй гэж зөвшөөрөөгүй. Машинд суугаад явж байхад аюулгүй ажилтаны зөвшөөрөлгүй цонхоо нээж болдоггүй нь Мишелийг ихэд бачимдуулдаг байж.  Рэйганыхан Цагаан Ордонд байх үед үйлчлэгч нар ерөнхийлөгчид бус хаан хатан нарт үйлчилж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг байж. 1981 онд Их Британын хунтайж Чарльз Дианатай гэрлэхэд Рэйганыхан хуриманд уригдан очих болоход Нанси өмсөх ягаан торгон даашинзаа аюулгүйн нэг ажилтанаар мануулахыг шаардсан. Хэрэв Нанси ганцаараа хооллох бол түүнд заавал давуун салфетик тавих хэрэгтэй. Бусад тэргүүн хатагтай нар үүнийг тэр болгон асуудал болгоод байдаггүй. Мөнгөн тавиурыг Нансид үйлчлэхдээ заавал зүлгэх хэрэгтэй байдаг байж. Тэргүүн хатагтай нарын амьдрал Цагаан Ордон гэдэг шилэн саванд хийсэн тэжээвэр загастай адил мэт. Жаки тэргүүн хатагтай гэж дуудуулахдаа дуртай байгаагүй энэ нь түүнд байнга эмээлтэй байдаг морийг санагдуулдаг байсан гэдэг. Харин Нанси татварын хүснэгтдээ тэргүүн хатагтай гэж бахархалтайгаар бичдэг байж. Өндөр албан тушаал гэдэг их дарамт дагуулдаг. Тэгэхээр тэргүүн хатагтай нараас маш зоригтой, тэвчээртэй  байхыг шаарддаг. Мөн үүний зэрэгцээ тэд ямагт америк эмэгтэйчүүдийн бэлэг тэмдэг болох ёстой давхар үүрэг хүлээдэг.  

Хуурай эгч дүүс

Тэргүүн хатагтай нар хоорондоо таарахгүй нь элбэг ч бас нэг нэгнээ хайрлаж хүндэтгэх нь цөөнгүй. Хиллари Клинтон Кеннедиг шүтдэг тул Жакитай дотно харьцаа үүсгэж чадсан.

Хиллари Цагаан Ордонд байх үедээ Кеннедигийн  номын санг нээсэн. Дараа нь Жаки өөд болоход Хиллари Нью Йоркод очин оршуулганд нь биеэр оролцож Жакигийн цогцосыг онгоцоор Вашингтонд авчиран Арлингтоны Үндэсний оршуулгын газар нөхөрийнх дэргэд нутаглуулсан. Жакиг нөхөрөө аймшигтайгаар алуулан бэлэвсэрснээс хойш анх удаагаа Цагаан Ордонд урьсан хүн нь Пат байсан. Жакийн хүсэлтээр хэвлэл мэдээлэлийн хүмүүсийг үүнд оролцуулаагүй. Пат Жаки нар бие биенээ дээхэн үеэс мэдэх болсон байна. Бүр нөхөрүүд нь сонгуульд өрсөлдөхөөс өмнө Жаки сонины газар ажиллаж байхдаа тэр үед дэд
ерөнхийлөгчийн эхнэр байсан Патаас ярилцлага авч байв. Хөхөө тайруулах мэс засал хийлгэхээр эмнэлэг явахаас өмнө Бетти Цох хатагтайг охидтой нь Цагаан Ордонд урьсан. Айлчлал дуусаад тэр оройдоо Вети жижиг цүнх бариад эмнэлэг явж байгааг  Цох хатагтай телевизийн мэдээнээс хараад ихэд гайхаж. Бетти Цох хатагтайг ихэд хүндэтгэдэг байсан учир урьдаас товлосон байсан урилгыг хойшлуулахгүй байхаар шийдсэндээ ингэсэн байв. Олон жилийн дараа Цох хатагтай Техасын эдлэн газартаа Бетти, Розаллин нарыг урьж байж.  Лаура Мишелд сэтгэл санааны дэм үзүүлж бие биенээ дэмждэг байсан.   Тэргүүн хатагтай нараас хамгийн сэтгэл хангалуун нь Барбара байхад хамгийн сэтгэл дундуур нь Мишел гэж ерөнхийдөө дүгнэж болно. Орчин үеийн тэргүүн хатагтай нар эмэгтэйчүүдийн эрх тэдний энэ тэнцүү ажиллах нөхцөл, эрүүл зөв хооллох, хар тамхитай тэмцэх, түүхийн дурсгалт зүйлс болон хүрээлэн буй орчиныг хамгаалах зэрэгт тодорхой хувь нэмэрээ оруулж ирсэний зэрэгцээ нөхөрийнхөө гол итгэлтэй түнш нь байж ирсэн.  

Гадаад үзэмж ба туслах дүр

Цох хатагтай хэлэхдээ тэргүүн хатагтай гэдэг мундаг шоу зохион байгуулагч, сайн рекламдагч, загвар өмсөгч шиг, баян ядуу ялгалгүй энэрэнгүй байх хэрэгтэй гэсэн. Энэ нь хэлэхэд амархан ч хийхэд хэцүү. Гоо сайханаараа гайхагдаж ирсэн ч Жаки гадаад үзэмжиндээ санаа зовдог байж.

Тэрбээр тодорхой дэглэм баримталдаг байв. Таазаараа хэт өргөн харагдах бий гэж санаа зовохдоо жингээ тогтмол барихыг хичээнэ. Хэрэв жаахан жин нэмчихвэл өдөржингөө мацаг барин нөгөө бол зөвхөн жимсээр холлодог баййв. Үсээ 50-100 удаа самнах, орой болгон нүдээ тойруулан тос түрхэх зэрэг гоо сайханы дэглэм үргэлж дагаж мөрддөг байв.  Жакиг 30 мянган ам.доллар жилд хувцасандаа зарцуулдаг дандаа Парис орж шопин хийдэг гэж шүүмжлүүлснээс хойш франц загварыг дууриалгасан америкдаа хийсэн хувцас өмсөх болж. Нанси анхны төрийн хүндэтгэлийн зоогонд өмсөх  гоёлын даашинзаа 10 мянган ам.доллараар авч байв. Цох хатагтай хувцас хунартаа огт анхаардаггүй байсан нь заримдаа нөхөр нь олон нийтийн цугларалт дээр наад муухай гуталаа тайлаач гэж зандардаг байсан гэдэг. Цох хатагтайг нөхөрийнхөө сонгуулийн кампанит ажилд оролцож буйг Таймс сэтгүүлд өгүүлэхдээ түүний хамар нь хэтэрхий урт, ам нь хэтэрхий том дарвагар хувцаслалт нь тааруухан гэж шүүмжилсэн байж. Цох хатагтай дотныхоо хүнд ярихдаа ингэж дайрч давшилахыг нь мэдсэн  бол сонгууль болохоос өмнө хамартаа мэс засал хийлгэчихдэг байж гэж харамсан ярьж байж. Гэхдээ тэрбээр жингээ хасах гэж их оролддог байсан. Цох хатагтайг тэргүүн хатагтай болоход Техасын нэгэн сонины редактор түүнд ингэж Жаки Кеннедигийн араас дагалдах болдог  хүнд ажилтай болж дээ гэхэд тэрбээр хариуд нь намайг өрөвдөөд яахав. Миссис Кеннедигийн уй гашуудалыг хуваалцахыг оролд. Тэр чинь нөхөрөө алдсан хүн. Миний Линдон дэргэд минь байна. Би яахав Жакиг өнгө зүсээрээ гүйцэхгүй ч үүрэг хариуцлагадаа үнэнч, хөдөлмөрлөх чадвараараа хамаагүй хол давна гэсэн. Бушийг ерөнхийлөгч болохоор нэр дэвшихэд зөвлөх нар нь Барбараг цагаан үсээ будуулчихвал зүгээр юм гэж. Буш огт хүлээж аваагүй тэдний хоёр дахь хүүхэд гурван настай охин Робин  цусны хорт хавдараар өвчилөөд мэс засалаа даалгүй дөрвөн нас хүрэхийн өмнө өөд болоход Барбарагийн үс нь цайчихсан бөгөөд түүнийгээ огт өөрчилөөгүй ирж. Цох хатагтай болон Бетти нарын аль аль нь нөхөр нь гэнэт ерөнхийлөгч болчихно гэж төсөөлж байгаагүй. Гэхдээ Цох хатагтай нөхөрөө дахин сонгогдоход хамаг хүч чадалаараа зүтгэсэн. 1960 оны кампанит ажилын үеэр Цох хатагтай 35 мянган милл замыг туулахдаа 11 муж улсууд сар шахам үргэлжилсэн аялалын туршид 150 гаруй арга хэмжээнд оролцсон. Зөвхөн 5 өдөрийн дотор 45 удаа олны өмнө гарч үг хэлсэн гэдэг. Цох хатагтай биднийг Техаст бүрэн төлөөлж чаддаг гэж Роберт Кеннеди хэлж байв. Учир нь Жаки тэр үед жирэмсэн байсан тул нөхөрийнхөө сонгуулийн кампанит ажилд идэвхитэй оролцож чадаагүй бөгөөд Цох хатагтай түүний өмнөөс голыг нь нугалж. Цох хатагтай нөхөртөө насан туршид нь эдийн засаг болон сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байсан. Хүү төрүүлж өгч чадаагүй нь Цох хатагтайн гүйцэлдүүлж чадаагүй нөхөрийнх нь цорын ганц хүсэлт байж. Фордынхон хүчтэй ширүүн өрсөлдөөнтэй нүсэр сонгуулийн кампанит ажилд огт оролцолж байгаагүй бөгөөд Бети нөхөрөө албан ёсоор сонгогдуулахыг хүсэхдээ анхны болон сүүлчийн удаа идэвхийлэн оролцсон ч Рэйганд ялагдал хүлээсэнд Бетти үргэлж харамсаж ирж. Цох хатагтайн дараа тэгж нөхөрийнхөө сонгуулийн ажилд идэвхитэй оролцсон тэргүүн хатагтай нар цөөнгүй Розаллин, Барбара, Хиллари гээд. Орчин үеийн тэргүүн хатагтай нар өөрсдийнхөө хүсэл мөрөөдөлийг хойш тавьж нөхөрийнхөө том төлөвлөгөөг дэмжих болдог. Тэргүүн хатагтай нөхөрийнхөө нүд, чих нь болох шаардлагатай байдаг. Албан тушаалаасаа буусны дараа нөхөр нь насан туршдаа ерөнхийлөгч гэж дуудуулж байхад эхнэр нь тэргүүн хатагтай агсан гэж дуудуулах болдог. Тэргүүн хатагтай гэдгийг том үсэгээр бус жижигээр ихэвчлэн бичдэг. Кубын аралын хямралын үеэр Жаки, Вьетнамын дайны үеэр Цох хатагтай, Вотергейтын скандалын үед Пат, америкийн иргэдийг Иранд барьцаалсан хэрэг явдалын үед Розаллин, 9 сарын 11ны террорист хандлагын үеэр Лаура нар бүгд нөхөрийнхөө дэргэд зогсон дэмжлэг үзүүлсэн. Нанси нэг ярилцлагадаа миний ажил бол Миссис Роналд Рейган байх гэсэн байдаг. Тэргүүн хатагтай нар нөхөрийнхөө байнгын туслах нь зөвлөх нь байж ирсэн.   

Нинжин сэтгэлтэй байх


Тэргүүн хатагтай бүр зүрх шимширмээр зовлонгоо тооцон тусламж гуйсан захиа олоныг хүлээж авдаг. Цагаан Ордоны ажилтаны хүүхэд хөгжилийн бэрхшээлтэй гэдгийг мэдээд Мемие Эйзенхаувер хүүхэдтэйгээ Цагаан Ордонд амьдрахыг хүссэн. Зул сарын баяр болоход Мемие үйлчилгээний ажилчдын хүүхдүүдэд тоглоом болон гар цайлгах бага мөнгө өгч баярлуулдаг байж. Жаки өнчин хүүхдүүдийн асрамжын газар олон тоглоом хандивлаж байсан. Бетти болон Барбара нар зөвлөлтөөс дүрвэн ирж америкт амьдрах болсон нэгэн охинд туслахдаа өөрсдийнхөө нэрийг ил гаргахыг хүссэнгүй. Зөөгчийнх нь эхнэр хорт хавдар туссан гэдгийг сонсоод Цох хатагтай Нью Йоркын нарийн мэргэжлийн эмчийг онгоцоор Вашигнтонд авчируулж онгоцны буудал дээр үзлэг хийлгэхээр зохицуулж байж. Өмнөд Солонгос руу аялалд явахын өмнө Нанси зүрхний яаралтай мэс засал хийлгэх хэрэгтэй хоёр хүүхдүүдийн тухай сонсоод зарим ажилтануудыг ердийн онгоцонд суулган тэдгээр хүүхдүүдийг эцэг эхтэй нь хамт ерөнхийлөгчийн онгоцонд суулган америкт авчирсан. Мэс засал амжилтай болсны дараа тэдгээр солонгосчуудыг Цагаан Ордонд урихаа Нанси мартсангүй.  Розалин сэтгэцийн өвчтэй хүүхдүүдийг эмчилдэг эмнэлэгт зочилж очоод тэсэж чадахгүй нулимсаа дуслуулж байхыг ерөнхий эмч хараад түүнийг өөрийнхөө өрөөнд оруулж учирлахдаа би таныг ажиглаад байсан та их эмзэглэж байна. Үнэндээ сэтгэцийн өвчтэй хүмүүс яагаад уйтгартай байхаа мэддэггүй хэрэв та бидэнд туслах гэж байгаа бол биеэ барь гэсэн. Розалин бага байхад хамаатаны нэг ах нь гудамжинд хамаг байдагаараа орилон дуулахад айгаад орон доогуураа орж нуугддаг байв. Сэтгэцийн эмгэг  гэж юу болохыг мэдэхгүй байж. Тэргүүн хатагтай болоод энэ талаар төсөв гарган сэтгэл мэдрэлийн өвчтөнүүдэд халамж үзүүлэх хууль баталсан ч дараагийн засаг захиргаа үл хэрэгсэн ажилыг зогсоосон нь түнийг ихэд харамсахад хүргэж. Энэтхэгт хумхаа өвчинөөр өвдсөн хүмүүсийг эмчилдэг эмнэлэгт очиход цэвэрлэхэд амар гээд орон дээр нь хаймар дэвсээд бөөлжих хувин дэргэд нь тавьсан байж түүнийг дагаж явсан хэвлэл мэдээлэлхийхэн үнэр танарыг нь тэвчихээ байгаад гараад явчихсан Хиллари нэг туслахтайгаа үлдсэн. Тэрбээр огт юу ч болоогүй юм шиг эмчийн тайлбарлахыг сонсон асуулт тавьж байсан. 9 сарын 11 ны террорист халдалгад барьцаалагдсан 4 онгоцны нэг онгоцны нисэх баг болон зарим зорчигчид барьцаалагчтай хүчээр тэмцэлдсэний дүнд онгоц хүрэх ёстой газараа хүрч чадаагүй
Пеннсилванияд унасан газар зорчигчдын 100 гэр бүлийн хүмүүстэй Лаура нүүр тулан уулзах болсон. Тэрбээр уй гашуудалд нэрвэгдсэн хүмүүсийг дагаад мэлмэрүүлээд байгаагүй хагацалын нь зовлонг ойлгон хүндэтгэл үзүүлэн бие барин цэх зогсон сэтгэлийн хаттай байхаа үзүүлсэн. Тэргүүн хатагтай нар сул дорой гэдгээ харуулахгүйгээр хүнлэг энэрэнгүй сэтгэлээ олонд үзүүлэх хэрэгтэй. Сэтгэлийн хөдөлгөөнөө барьж чаддаг байх ёстой. Тэргүүн хатагтай байна гэдэг зоригтой, бие бялдарын болон сэтгэл санааны хувьд эрүүл хүчтэй байх хэрэгтэй байдаг. Тэд тулаанд шархдсан партизан, хүүхдүүдээ буудуулан алуулсан уй гашуудалд орсон эцэг эх, албан үүрэгээ гүйцэтгэж байхдаа амь насаа алдсан эцэг эхтэй хүүхдүүд гээд энэ бүх хүмүүстэй уулзахдаа сэтгэлийн хөдөлгөөнөө маш чанга барьж огт үзүүлэхгүй байх хэрэгтэйг сайтар ухаардаг.    

Аминаас үнэтэй алба

Ерөнхийлөгчийн алба хичнээн аминд халтай болохыг биеэрээ үзсэн хүн нь Жаки Далласт задгай машинд явж байгаад буудуулахад өвдөг дээр унахад тархины тасарч унасан хэсэг бээлийнд нь наалдаад хатаж гэртээ харихдаа тэр цус нөж болсон хувцасаа солихоос татгалзан олонд юу болсныг харуулна гэж зүтгэсэн.  Ерөнхийлөгчийн аюулгүй байдал тэргүүн хатагтай нарыг хамгийн их зовоодог асуудал байдаг. Кенедигийн амь насанд халдсан халдагын дараа ч Рэйган

болон Форд нарын амь насанд халдах бүтэлгүй ородлого болж байсан. Форд руу буудсан хоёр ч тусдаа буудсан хэргийн дараа Форд сум нэвтэрдэггүй хантааз олон нийтийн арга хэмжээнд оролцох болохдоо байнга өмсөх болж. Эхнэр хүүхдүүдийнхээ сэтгэлийг зовоохгүй гэхдээ тэр хоёр эмэгтэйчүүд олигтой буудаж чадахгүй хүмүүс юм гэж хэлж инээлгэж байсан байна. Уг хэргээс хойш Бетти нөхөрөө нисдэг тэргэнд суухыг харж зүрхэлдэггүй болж. Нөхөр нь Ордоныг орхин явах бүр амьд ирдэг болов уу гэж түгших нь тэргүүн хатагтай нарт элбэг айдас байсан. Мишел хэлэхдээ Обама хар арьстан хүний хувьд бинзен түгээх газар явж очоод буудуулчих магадлалтай. Тийм байлаа гээд хэзээ тохиох байх гээд айж эмээгээд нойргүй хоноод байх шаардлагагүй. Тийм байдалаар амьдарна гэж байхгүй гэж. Нанси Рейган нөхөр нь буудуулсны дараагаас зурхайчтай зөвлөлдөж байж ямар цагт ямар өдөр олон нийтийн өмнө гарахад сайн гэдгийг хуанлидаа тэмдэглэн мөрдөхийг шаардах болж. Обамагийн анхны төрийн хүндэтгэлийн зоогийн үед уригдаагүй хоёр хүн орсон хэрэг илэрсэн. Мөн дараа нь хутгатай хүн хашаа давж орж ирээд Ордонд нэвтэрсэн золоор нэг ажилтан анзаарч барьж авч аюулыг зогсоож чадсан. Ордонд бүтэн цагаар ажиллах хүмүүсийг 6 сарын турш сайтар шалгаж байж ажилд авдаг байсан бол сүүлийн үед цөөн цагаар түр хугацаагаар ажиллах хүмүүсийн тоо эрс нэмэгдээд хаалгач болон зөөгчийн хувцас өмссөн бол аль нь гэж ялгах аргагүй мэдээж энэ нь цаашдаа том асуудал болзошгүй.

Сайн ээж байх

Цагаан Ордонд ирэхдээ Жаки цэцэрлэгчээс нь гуйж байгаад гадаа нь цасан хүн босгуулсан нь хүүхдүүдийг нь их баярлуулсан гэдэг. Кеннеди хүүхдүүддээ тэгтэлээ шаардлага тавиад

байдаггүй. Дэг журам тогтоодог нь Жаки байж. Хүүхдүүддээ хэвлэл мэдээллийнхэнд харуулах дургүйдээ өндөр бут суулган халхалт хийлгэсэн. Жакийг гадагшаа гарсаныг далимжуулж байгаад Кенеди хүү нь албаны ширээн доогуур орсон зурагыг хэвлүүлж байж. Уур аашаа битгий ажилтануудад гаргаад бай гэж хүүгээ зандардаг байж. Охин Каролиндоо зориулан цэцэрлэг байгуулан ойр орчимын цөөн хүүхдүүдийг хамруулан нэг анги болгон ажиллуулж байв. Жакигийн хүүхдүүдээ олны нүдэн дээр зөв хүмүүжүүлэхийн нууцыг Хиллари асууж зөвлөгөө авч байсан гэдэг. Мишел Хилларид тэгтэлээ дотно байгаагүй ч охин Чельсигээ зөв өсгөж хүмүүжүүлснийг хараад бахдаж Клинтоныхон ямар ч байсан зөв юм хийж гэж байж. Цох хатагтай нөхөрийнхөө ажил хэрэгт хамаг цаг заваа зарцуулдаг байсан тул охидоо асрагч эмэгтэйн халамжинд үлдээдэг байв.
Ээж болоод нэг өдөр асрагч эмэгтэй өдөрийн чөлөө аваад явахад энэ улаан нялзрай юмыг чинь яаж аргалах билээ гэж тэвдэж байсан гэдэг. Тэрбээр нөхөрөө хамгийн тэргүүн эгнээнд тавьж дараа нь охид хамгийн сүүлд өөрийгөө оруулдаг байв. Хүүхэд асрах ажилдаа ихэд ядарч цөхөрсөн нь Бетти нөхөр нь томилолтоор ихэнхидээ яваад гэртээ бараг байхгүй шахуу хүүхдүүддэ өсгөх нүсэр ажил Беттид ганцааранд нь тулгарч. Беттиг хоолыг нь аягалаад өгөхөд хөдөлгөөнтэй гурван хөвгүүд нь хамгийн бага охин дүүгийнхээ хоолыг булаагаад идчихээд бөөн хэрүүл маргаан болох нь элбэг.  Хожим Цагаан Ордонд амьдрах болохдоо хүүхдүүдээ битгий тавилга дээр хөлөө тавиараа энэ чинь хуучины үнэтэй эдлэл шүү гэж сануулж байж.  Беттигийн адил Барбара 6 хүүхдүүдээ ганцаараа өсгөсөн. Тэрбээр 17 ачтай 7 гучтай болсон. Хүү нь ерөнхийлөгч болоод улиран сонгогдох ёслолд оролцож байв. Чэльси ангийн хүүхдүүддээ авчирч кино үзэх болж. Ингээд үзэж дуугаад жижиг кино театраар идэж байсан попкорн тэрүүгээр асгаад цацчихсан байхыг Хиллари хараад хүүхдүүдийг загнаад наадахаа өөрсдөө цэвэрлэ гэж тулгаж байж. Цагаан Ордонд амьдарч эхэлснээс Мишел охидоо дэндүү эрхи танхи болчих вий гэж эмээж байсан. Тэдэнд шаардлага тавин ороо өөрсдөө хурааж цэгцлэх хэрэв юм идмээр бол өөрсдөө гал тогооны өрөө рүү очих хэрэгтэй гэж байж. Охидоо багад нь ганцаараа шахуу харах гээд ихэд зүдэрч байж эцэстээ нэгэнт нөхөр дэргэд байж нэмэр болохгүй болохоор ээж, найз нөхөд, хүүхэд асрагч нар дээр тулгуурлах нь дээр юм гэж тэрбэээр шийдэж. Зөвхөн Цагаан Ордонд байхдаа Обамагийнх халуун ам бүлээр нэг дор сууж хоолох боломжтой болсон гэдэг.

Тэсвэр тэвчээрийн хязгаар

Тэргүүн хатагтай зарим тохиолдолд нөхөрийнхөө садар самуун, залхай явдалыг олонд ил гарган ярихгүй чимээгүй байх үүрэг гүйцэтгэдэг. Жак, Жаки нар хоёулаа католиг шашин шүтдэг гэр бүлээс гаралтай тул гэр бүл салалт гэдэгт итгэдэггүй. Тиймдээ гэрлэлтээ бат бөх байлгахад илүү

зүйл хийх хэрэгтэй гэж огт боддоггүй байсан. Жаки нөхрийнхөө сүүлэрхийг мэддэг байсан. Нөхөрөө бусадтай харьцуулах аргагүй онцгой хүн гэдэгтээ бүрэн итгэсэн байсан. Тэргүүн хатагтай нар бүгд Жаки Кенедигээс Мишел Обама хүртэл нөхөрийнхөө төлөө зориулах гэхдээ өөрийн карьераа ч золиосон эр нөхөрөө түшин гуйвшгүй үнэнч гэдгээ баталсан. Харин Жакигаас ялгаатай нь Хиллари нөхөрийнхөө завхай явдалыг олон нийтэд ил гаргах шаардлагатай болсон. Клинтон Арканзас мужын амбан захирагч байх үедээ Паула Жонес гэдэг эмэгтэй хожим Моника Лювинскийн хэрэг явдал олонд ил болж тэдний гэр бүлийн харьцааг их хүнд хямралд оруулсан. Ингэж Билл эхнэрээ олны нүдэн дээр гутаан доромжилсон ч тэрбээр нөхөрөө орхисонгүй. Гэрлэлтээ ч цуцлуулсангүй. Цох хатагтай нөхөртөө хамаг анхааралаа тавьж ирсэн ч нөхөр нь түүнийг тэр хэмжээгээр үнэлдэггүй байсан байна. Олны цугларалтанд уух юм аваад ир гэж хашхичин. Одоо чухал юм ярих болж байна өрөөнөөс гар, тэр ч бүү хэл олон гоё хүүхнүүд хараад амаа олохгүй магтсанаа эхнэрээ хараад манай энэний байж байгааг  гэж ад үзнэ. Гэхдээ өдөрт бараг 60 тамхи татдаг муу зуршилаас болж цус харвалт өгөн амиа алдахаа шахан эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх болсноос хойш эхнэр шиг нь хэрэгтэй хүнгүй гэдгийг мэдэж. Охидоо асрагч эмэгтэйд даатгаад 5 долоо хоног нөхөрийнхөө дэргэд байсан. Жонсон хамаг ажилаа утасаар ярьж амжуулдаг байсан нэгэн тиймдээ гар хүрэх газар болгондоо утас байрлуулахыг шаарддаг. Техасын эдлэн газартаа нэг модны сүүдэр дор хэдэн удаа утасаар ярьснаар тэнд утас татах хэрэгтэй гэж байв. Бүр Цох хатагтай анхныхаа охиныг төрүүлэх болоод нөхөрөө бараг хүчээр харилцуураас салгаж байж эмнэлэг рүүгээ утасдаж байсан байна. Сүүлдээ тэднийг Цагаан Одоноос явахад 50 орчим утасны шугам утас зайлуулах ажил ундарсан байна. Цох хатагтай нөхөрийнхөө энэ мэт хүсэлтийг үг дуугүй биелүүлж ирсэн. Нөхөрөө өөд болсны дараа л түүнд өөрийнхөө хүссэн зүйлийг хийх өөртөө бүрэн цаг гаргах боломж олдсон. Пат мөн Цох хатагтайн адил нөхөртөө хамаг бүхнээ зориулж ирсэн. Нөхөрөө улт төрд эргэн ороод ерөнхийлөгч болоход ч тэгтэлээ сэтгэл хангалуун байгаагүй гэсэн хэдий ч тэрбээр ажилаас хойш суун идэвхигүй
байгаагүй. Гэрлэлтийн эхэн үедээ Никсон эхнэртээ хайртай байсан ч жил өнгөрөх тутам суларсан шиг. Эхнэртээ гар хүрсэн мөн тэднийг гэрлэлтээ цуцлуулах магадгүй гэсэн яриа элбэг байсан. Нөхөрийнх нь адил түүний зөвлөхүүд ч Патыг үл тоомсорлон “Хуванцар Пат” гэж хочилно. Тэргүүн хатагтайн гардан хийх ёстой төрийн хүндэтгэлийн зоогны зочидын жагсаалт гаргах ямар урлагын тоглолт үзүүлэх зэрэг хөндлөнгөөс оролцон Пат их дарамтанд байдаг байсан. Пат их олон захиа ард иргэдээс авдаг байсандаа тэрбээр чадах чинээгээрээ хариу өгөн тусламж дэмжлэг үзүүлдэг байсан тэрнийг нь хүртэл тэдгээр зөвлөхүүд болиулах гэж оролдсон. Сүүлдээ Вотергейтын хэрэг явдал дэгдэхэд Патын байдал улам дордсон эрүүл мэндэд нь ч муугаар нөлөөлж эхэлсэн. Ихэнхидээ нойргүй хоноод хоол унднаас гарсан. Нөхөрөө буруу зүйл хийсэн гэдгийг мэдэж байсан ч тэрбээр хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй. Эцэсийг хүртэл нөхөрийнхөө дэргэд зогсож байсан. Цагаан Ордон дотороо Баруун жигүүр буюу Ерөнхийлөгч түүний зөвлөхүүд нөгөө нь Зүүн жигүүр буюу тэргүүн хатагтай түүний туслахуудаас бүрдэнэ. Никсоны үед Баруун жигүүрийнх давамгай эрх эдлэх гээд Зүүн жигүүрийнхнийг шахаж хавчдаг дотоод өрсөлдөөн их ширүүн байж үүний хохирогч нь гарцаагүй Пат болж таарсан. Барбара нөхөрийнхөө шаардлагад тэр болгон дагаж биелүүлэхэд түүнээс их тэвчээр шаардсан. Бушийнхан гэрлээд эхний 6 жилдээ 11 удаа бүхэл бүтэн гэрлэлтийнхээ хугацаанд нийт 29 удаа нүүж байж. Одоо ингээд нэг газартаа тогтвортой байх нь гэж бодоод байтал Буш орж ирээд алгаа ташин одоо бид Техас руу нүүх боллоо гэсэн. Барбара хэсэг чимээгүй байснаа эцэст нь би Техасын Одессад амьдрахсан гэж үргэлж боддог байсан гэж амыг нь дагуулан хэлж байсан байна. Хэдийгээр хоорондоо адилгүй ч тэргүүн хатагтай нар ч гэсэн тэднийг нэгтгэх зүйл олон байсан учир нь тэд дэлхийн цөөн гишүүнтэй элит клубын гишүүд болдог.
   Түүхэнд нэрээ мөнхлүүлсэн онцгой хүмүүс билээ.                      

Wednesday, February 10, 2021

Жакын барьсан байшин


Английн үлгэр



Жак байшин бариад идэх амуу тариагаа хадгалсаныг

 харх идчихэж.

Тариаг идсэн хархыг муур барьчихав.

Тариаг идчихсэн хархыг барьсан муурыг нохой айлгаж.

Гадаа байсан саалийн үнээ Жакын байшинд хадгалсан амуу тариаг идчихсэн хархыг барьсан муурыг айлгаад байгаа нохойг муруй эврээрээ өлгөөд шидчихэж.


Жакын барьсан байшинд байсан амуу тариаг идчихсэн хархыг барьсан муурыг айлгаад байгаа нохойг муруй эврээрээ өлгөөд шидчихсэн  үнээг нэгэн өрөвдөлтэй  бүсгүй саадаг байв.

Жакын барьсан байшинд байсан амуу тариаг идчихсэн хархыг барьсан муурыг айлгаад байсан нохойг муруй эврээрээ өлгөөд шидчихсэн үнээг саадаг тэр өрөвдөлтэй  бүсгүйг нэгэн уранхай ноорхой хувцастай залуу үнссэн.

Жакын байшинд байсан амуу тариаг идчихсэн хархыг барьсан муурыг айлгаад байсан нохойг муруй эврээрээ өлгөөд шидчихсэн үнээг саадаг өрөвдөлтэй саальчин бүсгүйг үнссэн уранхай ноорхой хувцастай залууг  халзан толгойтой лам гэрлүүлэх болсон.


Жакын барьсан байшинд хадгалсан амуу тариаг идчихсэн хархыг барьсан муурыг айлгаад байсан нохойг муруй эврээрээ өлгөөд шидчихсэн үнээг саадаг өрөвдөлтэй  бүсгүйг үнссэн уранхай ноорхой хувцастай залууг гэрлүүлсэн халзан толгойтой ламыг өглөө болгон донгодоод  азарган тахиа сэрээчихдэг.


Жакын барьсан байшинд хадгалсан амуу тариаг идчихсэн хархыг барьсан муурыг айлгаад байсан нохойг муруй эврээрээ өлгөөд шидчихсэн үнээг саадаг өрөвдөлтэй саальчин бүсгүйг үнссэн уранхай ноорхой хувцастай залууг гэрлүүлсэн халзан толгойтой ламыг өглөө болгон донгодоод сэрээчихдэг азарган тахиаг эрдэнэ шиш ургуулдаг нутгийн тариачин тэжээдэг байсан байна.

Эзопын үлгэрүүд

Бух ба ямаанууд


Арсланд хөөгдсөн нэг хөгшин том бух  амиа аврах гэхдээ агуйн мухарт хорогдов. Түүнийг гарч ирэхгүй болохоор хүлээж залхаад дараагийн хоолоо өөр газраас хайхаар яваад өгөх цагт аюул арилна гэж бух дотроо бодож. Арслан нааш, цааш урагш, хойш холхин хааяа нэг агуйн гүн рүү өнгийн харна. Тэр агуйд зэрлэг ямаа дүүрэн байсаныг бух мэдсэнгүй. Нэг их том бух ирээд зай эзлээд байхад дургүйцсэн ямаад ээлжилэн түүнийг мөргөж эхэлсэн. Хэдийгээр ямааны хурц эвэр түүнийг өвтгөж байсан ч бух тэндээ зогссон хэвээр: Ямаанууд минь, та нар намайг өвтгөж байгаад би тэгтэлээ санаа зовохгүй байна гэж бархирсан. Нэгэнт эндээс гарвал арслангынхаа аманд орохоос зайлсхийх гэхдээ та нарын хурц эвэрийг тэвчээд байхаас гэж халаглав.

Сургамжын үг:

Хэрэв хэн нэг том хүнээс айж байгаа бол жоохон нэг зовоож байхыг тэвчээд өнгөрдөг.

 

Үхэр ба мэлхий


Тогтоол устай тойромын дунд дахь чулуун дээр ойр тойрондоо дүү нараараа хүрээлүүлсэн нэг мэлхий сууж байв. Хааяа нэг мэлхий хэлээ гарган хажуугаар нь  нисэх соно шоржигнотол сорон авч идэж байв. Түүнийг нугын зүг ширтэхэд  нэг шар үхэр бэлчээрлэн идээшилж байгаа  харагдав.

Ямар аугаа том амьтан бэ? гэж мэлхийн хамгийн бага охин дүү нь уулга алдав.

Чи үнэхээр тэгж бодож байгаа юм уу? гэж мэлхий асуув.

Би өөрийгөө түүн шиг том болгож чадна гээд цээжээ төвийлгөв.

Шар хамаагүй илүү том байна гэж  хамгийн бага охин дүү нь хэлэв.

Тэгвэл би өөрийгөө үүнээс ч илүү том болгож чадна гэж тэнэг мэлхий бардамнан хэлэв. Тэр хамаг чадлаараа цээжээ улам улам том болгон  үзүүлэв.

Шар том хэвээр байна гэж хамгийн бага охин дүү нь сул дуугаар том ахаа уурлуулахаас болгоомжилон хэлэв.

Би ахиад том болж чадна. Би чадна гэж уурласан мэлхий хашхичив. Ингээд тэрбээр цээжээ улам төвийлгөн эцэстээ арьсаа хэт сунгаснаар их чимээ гарган өөрийгөө зад тавчихсан. Түүний төгсгөл ингэж ирсэн байна.

Сургамжын үг:

Өөртөө тохирохгүй зүйлээр битгий оролд.

 

Дэлэнч ба бух


Өдөржингөө ниссэн дэлэнч ихэд ядраад талд буй том бухыг холоос ажиглан хараад ихэд баярлав. Тэгээд бухын эвэр дээр буун тэндээ огт хөдлөхгүйгээр хэлээд удаан байж. Хангалттай амарч авсаны дараа тэрбээр үргэлжлүүлэн нисэн явахаар болов.

Таньд би төвөг учруулаагүй биз гэж найдаж байна. Та дургүйлхэхгүй бол би тэнд хэсэг амарч байгаад цааш үргэлжлүүлэн нисэх болно гэв.

Бух толгойгоо ч хөдөлгөсөнгүй гэхдээ нүдээ өргөн давилиун дэлэнч рүү харж. Чамайг энд ирээд суучихсаныг ч яваад өгсөн ч, тэгтэлээ мэдээд байхгүй байх гэж тэрбээр хэлээд үргэлжлүүлэн дуг хийв.

Сургамжын үг:

Өөрийгөө бусдаас дээгүүр гэж бодох хэрэггүй.

 

Техасын урт эвэрт



Кате Андерсен Броуверын бичсэн First Women “Тэргүүн Эмэгтэйчүүд” номыг уншиж байхдаа нэгэн сонирхолтой зураг байсаныг анзаарсан. Энэ нь 2007 онд тэргүүн хатагтай агсан Цох хатагтай Жонсон 94 настай өөд болон түүнд хүндэтгэл үзүүлсэн олны дунд Ерөнхийлөгчид болон тэргүүн хатагтай агсан нар байж хүндэтгэл үзүүлсэн байна. Оршуулгын ёслолын төгсгөлд Техасын Их Сургуулийн үлээвэр хөгжимийн хамтлаг сургуулийнхаа бэлэг тэмдэг болсон “Техасын Нүд” гэдэг дууны аяыг тоглож эхлэхэд мөн уг сургуулийн төгсөгч  Лаура Буш  “Эвэр” ийг дүрслэн

дунд хоёроо нугалан захын хоёр хуруугаараа эвэрийг үзүүлэн аяыг даган дуулахад түүний хадам эх Барбара Буш дэргэдээ зүүн гарт зогсож буй Ерөнхийлөгч Фордын охин Сузантай хамт инээмсэглэн дэмжиж байв. Харин Барбарагийн баруун гар талд зогсож буй Ерөнхийлөгч Кеннедигийн охин Каролине Кеннеди толгойгоо бөхийлгөсөн байв. Урьд талын эгнээнд Нанси Рэйган, Розалин болон Жимми Картер, Лаура Буш, Билл болон Хиллари Клинтон нар байсан. Цох хатагтай түүний нөхөр Линдон Жонсон болон Бушийнхан нэг нутгийн хүмүүс. Хамгийн уртдаа 3,23 метр хүрдэг сүрлэг эвэртэй тусгай үүлдэрийн үхэр Техасын бэлэг тэмдэг болдог байна. Уг үхэрийг анх америкт Христофер Колумбус болон испанийн колончлогч нар авчиран уугшуулж. Намуун аядуу ааш зантай их ухаантай гэгдэх уг үхэрийг прадад оруулах нь элбэг гэнэ. 1917 онд Техасын Их Сургууль урт эвэртээ бэлэг тэмдэгээ болгон авч сургуулийн спортын баг Техасын урт эвэрт гэдэг нэртэй болсон байна. Уг сургуулийн оюутнууд төгсөөд хонхныхоо баярыг тэмдэглэхдээ сүлд дуугаа дуулахдаа дунд хоёр хуруугаа нугалан эвэрийг дүрслэн үзүүлдэг байна. Зарим христийн шашин шүтлэгтэй хүмүүс хоёр хуруугаа гозойлгохыг бас чөтгөрийн эвэрийг дүрсэлсэн гээд дургүйцдэг байна.

 


Шотландын сарлаг


Эвэрийнхээ уртаараа Техасынхыг гүйцэхгүй гэхдээ сүрлэг сайхан эвэртэй илүү үсэрхэг хүйтэн сэрүүн уур амьсгалдаа тохирсон. 1954 оноос хатан хаан Элизабет шотланд дахь Балморалын шилтгээндээ шотланд сарлагын фермер байгуулан мах сүүнийхээ хэрэгцээг хангах болж. Түүхэндээ шинэ чулуун зэвсэгийн үеэс уг үхэрийг африк европоор дамжуулан авчирч сууршуулсан байна. Ерөнхийдөө хоёр төрлийн сарлаг байдаг. Нэг нь жижиг биетэй хар үстэй байхад нөгөөх нь арай том биетэй цайвар бор өнгийн урт үстэй байдаг байна.

 

Бухын нүд теле шоу


Бухын нүд нэртэй телевизийн  хөгжөөнт нэвтрүүлэг 80 аад оноос англид 14 жилийн турш амралтын өдөрийн гол үзвэр болдог байж. Уг нэвтрүүлгийн гол онцлог нь мэргэжлийн бус дарст тоглодог хүмүүс тоглохын зэрэгцээ асуултанд хариулаад оноо авна. Хоёр хүнтэй гурван баг хоорондоо өрсөлдөнө. Байны голыг бухын нүд гэдгээс уг теле шоуг нэрлэх болж. Эцэстээ ялсан баг юу хожихоо тогтоохын тулд өөрчилсөн дартсын байнд дахин шидэн оноогоос хамаарч орчин үеийн цахилгаан бараа болон тоглоом гээд янз бүрийн бараа сэлт авах эрхтэй болдог тэгээд хожсон зүйлсээрээ дэнчин тавьж “нууц бэлэг” авах сонголт хийсэн бол эцэсийн удаа дартс шиднэ. Хэрэв азтай бол дээд тал нь машин хожиж болно. Үүний дээр зөв хариултанд авсан оноогоо мөнгө болгон авна. Хэрэв азгүй бол автобусны мөнгөө аваад гэртээ харьна. Гэхдээ тоглоомонд өрсөлдсөн хүн болгон нэвтрүүлгийн бэлэг тэмдэг гэгдэг Булли нэртэй зөөлөн тоглоом, дарстын сум, сэнжтэй төмөр аяга авдаг байна.   

Жерсэйн үнээ


Жерсей аралын шаргал үнээ их алдартай. Сарлагийнх шиг өтгөн сүүтэй. Үржил хөврөлийн аргаар буга үхэр дундаас гаргаж авсан тусгай үүлдэрийн үнээ. Хотынхоо төв талбайд алдартай үнээнийхээ хөшөө босгосон байдаг. Мөнгөн тэмдэгт дээрээ ч зураг нь байдаг. Зочид буудалд өглөөний цайн дээрээ шарсан талхан дээр түрхэх масло нь тэр үнээний сүүгээр аралдаа боловсруулсан бүтээгдэхүүн байсан. Амт их гоё байсан өглөө болгон талхан дээрээ зузаан түрхэх гээд ширээн дээр тавьсан жижиглэсэн боодолтойг нь дуусгачихаад үйлчлэгчээс нь нэмж авхуулаад байсан сүүлдээ тэд нар мэддэг болчихсон биднийг хараад асуулгалгүй нэмээд аваад ирдэг болсон. За арай ч дээ англид масло байгаа биз дээ гэж хэн хүнгүй гайхах байх үнэхээр амт нь тийм илүү байсан хоолны зааланд сууж байсан өөр ганц нэг хүн ч гэсэн танай тарга арай л өөр гоё амттай юм англид ийм байдаггүй гээд хэлж байхыг сонссон тэгэхээр би ганцаараа тэгж бодож байгаагүй хэрэг байх. Теско болон Сейнсбури дэлгүүрүүдэд Жерсейгийн сүү зардаг гэхдээ тараг, масло нь байдаггүй л дээ. Санаагаар болдог чемоданыхаа талд нь масло нөгөө талд нь хорхогны чулуу байх юм. Тэгвэл гаалийн хүн юу ингэж авч гарах гэж байгаа юм гэж сэжиглэх болов уу гэж дотроо бодоод инээд хүрч суулаа. Эндэхийн сүүн бүтээгдэхүүн нь  их өвөрмөц амттай нь илэрхий байсан. Мөхөөлдөс авч идэж байхад хүртэл андашгүй. Хатан хаан Винзорын шилтгээндээ жэрсэйгийн фермертэй. Хатан хаанч жерсей үнээнийхээ өтгөн сүүний цөцгийнд дуртайн нэгэн гэнэ. 

 

Боловсон бяруу


Английн Девон дахь нэгэн фермер айлын “Зөгийн бал” нэртэй бяруу байшин дотор  ихэнхи цагаа өнгөрүүлдэг байна. 300 кг жинтэй ийм том амьтан гэр дотор байх нь заримдаа  тийм амаргүй Зөгийн бал ойр байгаа үед гуталаа өмссөн байх нь аюул бага байдаг гэж 18 настай айлын охин Молли тайлбарласан. Жоохон байхдаа дээд давхарт шатаар өгсөөд гарчихдаг байсан одоо томроод дээшээ гарчихвал бууж чадахгүй ямар гал команд дуудалтай биш гээд шат руу огт ойртуулахгүй байгаа аж. Зөгийн бал хэрэгт их дуртай гал тогооны өрөөндөө Молли хөргөгчөө онгойлгоход хэзээний ард нь сүүдэр шиг зогсож байдаг гэнэ. Ширээн дээр хэн нэг нь дутуу хазаад орхисон талх байвал их дуртай идчихнэ. Мөн оройн цагаар зурагт үзэх дуртай кинонд тийм дуртай бус харин дуу шуугиантай хөгжөөнт нэвтрүүлэгт илүү. Шөнөдөө түүнд ганцааранд нь тусгайлан зассан сүрлээр хучсан саравчиндаа унтах бөгөөд байшинд орж ирэх болоход нь туурайг нь сайн арчиж байгаад оруулдаг байна. Түүний ингэж гэрсэг болох шалтгаан нь өнгөрсөн 3 сард хийсвэр хийлгэн эхээсээ дутуу төрсөнтэй холбоотой аж. Уг фермерийн саалийн үнээнүүд улаан хүрэн нөгөө бол хар өнгөтэй байтал Зөгийн бал цагаан байсанд гэрийн эзэд магадгүй хөрш айлын бухтай нийлсэн байх гэсэн сэжиг төрж. Чөлөөтэй амьсгалж, хөл дээрээ зогсож эхээ хөхөж чадахгүй байсанаас эх нь голчихож. Малдаа хайртай хүмүүс болохоор жижиг Лабродор нохойноос арай жижигхэн тугалыг ногоо хийдэг хайрцаганд хийн гэртээ оруулж асарч. Нялх амьтан болохоор гэрийн тэжээмэл нохойтой хамт өсөн Моллг ээжээ гэж бодоод гадаа гаргахад бусад үхэр, үнээг огт тоодоггүй хөгийн амьтан байж. Эхэн үедээ чөлөөтэй амьсгалж чадахгүй болохоор нь Ковидоор өвчилсөн хүмүүст өгдөгтэй төстэй эм малын эмчээсээ авч өгсөн даруй үр дүнгээ өгч угжихад хахаж цацаад байхгүй болсон байна. Одоогоор Зөгийн бал өргөж авсан айлынхантай ойр дотно тусгай хангамжинд сайхан байна. Магадгүй түүн шиг гэрийн хүмүүжилтэй бяруу тийм олон байхгүй байх.  

Үхэр жилтнүүд


Одоо ингээд ердийн монгол угсааны болон хар цагаан хосолсон өнгөтэй Холштейн Фризян үүлдэрийн үхэрүүдийг танилцуулъяа. Марк бид хоёр хоёулаа үхэр жилтэнүүд болохоор ингэж өөрсдийгөө төлөөлүүлж байгаа юм. Нэгэнт үхэр жил гарч байгаа болохоор ингэж өөрсдийгөө оруулахаар шийдлээ. Марк төмөр би усан үхэр жилтэй бөгөөд бид нар 24 жилийн өмнө 1997 оны гал үхэр жил анх танилцсан юм.