Sunday, December 15, 2019

Би Элтон Жонн



ВВСын радио нэвтрүүлэгт оролцож байх үеэр Элтон Жонд “Ингэхэд дэлхий дахинд өөрийг чинь танихгүй хүн гэж байдаггүй байлгүй” гэсэн асуулт тавьж байсан. Тэрбээр хариулахдаа бараг тийм гэж хүлээн зөвшөөрөхөд хилсдэхгүй байх гэсэн хариу өгөөд жишээ болгон Монголын The Hu гэдэг хамтлагынхан Элтон Жонын хөгжим тэдний уран бүтээлд нөлөөлсөн гэж ярьж байхыг сонсоод баярлаж байсанаа илэрхийлж байсан. Дашрамд хэлэхэд уг хамтлаг саяхан Чингис хааны одонгоор шагнуулсан байгаа. Олон жил урлагт зүтгэхдээ Элтон Жон үнэхээр олоны танил болсон төдийгүй бусад нэртэй хүмүүстэй дотно харьцаатай байсан сайхан дурсамжаа “Би Элтон Жонн”  номондоо тодорхой дурьдсан байсан. Үүнээс дараахь байдлаар өгүүлвэл:

      Харь гаригийн дуучин Элвис Прислэй
Миний ээж  Элвис Прислэйг надад анх танилцуулсан. Тав дахь өдөр болгон ажилаа тараад цалингаа аван гэртээ ирэхээсээ өмнө цахилгаан барааны дэлгүүр орон шинэ гарсан 78 ийн хурдаар тоглуулдаг 10 инч пянз худалдаж авдаг байсан. Энэ өдөр бол миний хүсэн хүлээдэг баяртай мөч байлаа. Гэртээ суун ээжийгээ хүлээж байхдаа ямар шинэ юм авчирах бол гэж догдолно. Ээж бүжигнэнд явах дуртай. Нэг тав дахь өдөр  урьд нь хэзээ ч сонсож байгаагүй болохоор нь тэсэхгүй авлаа гээд ээж пянз үзүүлсэн нь Эльвис Прислэйнх байсан. Би шууд хараад л таньсан. Урьдах долоо хоногт үсээ засуулах гэж үсчиний газар хүлээж сууж байхдаа сэтгүүлүүдийг эргүүлэн үзэж байхад түүний зураг нийтлэгдсэн байсан. Анх хараад ямар этгээд онцгой хүн бэ гэж бишрэхэд хүрсэн түүний үсний засалт өмссөн хувцас бүр зогсож байгаа нь хүртэл өөр Лондонгийн баруун хойд дүүргийн Пиннерийн гудамжинд явж байна гэж төсөөлбөл духнаасаа ногоон антен гаргасан харь гаригийн хүн шиг харагдах болов уу гэж дотроо төсөөлж байсан. Би зургийг нь хараад байснаас тэр бичсэн нийтлэлийг уншаагүй. Харин дараа нь гэртээ ирсэн хойноо нэрийг нь огт санахгүй байсанаа сая л санаанд орж ирсэн.
  Ээж пянзаа тавьж тоглуулаад эхлэхэд Эльвис бол гадаад төрх шигээ өвөрмөц өнгө аястай харь гаригийн хүн шиг гэдэг нь тодорхой болох нь батлагдсан. Манай аав ээжийн сонсдог дуу хөгжимтэй харьцуулах юм огт алга. Heartbreak Hotel гэдэг дууных нь үгийг ч ухаад ухаад ойлгосонгүй.
  За тэр үг нь ч яамай байна. Дууны ая миний биеэр нэг төрлийн сонин энерги нэвтрэн орж шингэх шиг болсон. Би өөрийгөө хөгжимд ухаангүй дуртай нэгэн гэдгээ аль хэдийн хүлээн зөвшөөрсөн байсан. Христосын баяр болон төрсөн өдрөөрөө бэлгэнд авсан пянзаараа өөрийн гэсэн хөөрхөн хувийн цуглуулга үүсгэчихсэн байсан. Гэхдээ Элвисийн дуу надад урьд нь хэзээ ч байгаагүйгээр өөрчлөлт гаргасан. Бурханы авралаар ингэж өөрчлөл шинэчлэл гарч байгаад би баяртай байсан.
  Эльвис болон рок н роллоос өмнө 50 аад оны үеийн Британи их бүүдгэр байсан шиг. Гэхдээ би Пиннерт амьдарч байхдаа өөр газар очиж үзэх юмсан гэж мөрөөдөж байгаагүй тэндээ байхдаа сэтгэл хангалуун байсан. Гэхдээ улс ороны ерөнхий уур амьсгал тийм таатай байгаагүй. Нэг нэгнээ сонжсон шүүмжилсэн байдлаар л хандана. Энэ үеийн тод дурсагддаг зүйл нь намайг дээд давхарын шатан дээр суун доор ярьж буй ээж, нагац ах нарын яриаг сонсож байхад нагац ах ээжид учирлан “Чи яаж тэгж нөхрөөсөө салдаг юм. Айл хөршийн хүмүүс юу гэх юм.” Тэгж хэлсэн нагац ахын буруу гэж юу байх бэ тэр үед  бусдад зөв харагдах нь тухайн хувь хүний аз жаргалаас илүү  чухал  гэдэг ерөнхий ойлголт байсантай холбоотой.
  Хожим олон жилийн дараа Мэриланд Ландовер дахь Капитал төвд тоглох үеэр Элвис Прислэйтэй нүүр тулан уулзах завшаан гарсан. Надтай хамт ээж цуг явж байсан. Эцэсийн эцэст ээж л намайг энэ хүний хөгжимтэй  анхлан танилцуулсан болохоор хариуд нь би түүнд шүтэн биширдэг хүнийг жинхэнээр нь үзүүлэхийг зорьсон. Биднийг түүний хувцас солих өрөөнд оруулахад дүүрэн хүн байсан. Одуудыг хаа явсан газар нь олон хүн бүчээд байдагийг олонтаа харж байсан ч Элвисийн дагалдагчид тэд нараас огт өөр болохыг анзаарсан. Түүний дагуулуудын бүрэлдэхүүн нь Мемписийн түүний үеэл нөгөө бол хуучны танилуудаас бүрдэх аж. Тэд олуулаа учир нэг нь Элвисэд алчуур авч өгөх нөгөө нь уух юмыг нь дөхүүлэх гэсэн үүрэгтэй мэт. Тэр олон хүний дундуур зүтгэн очиж гарыг нь бариад харж байхдаа зүрх шимширч байлаа. Түүнийг хэн ч харсан хэвийн биш гэдгийг дорхноо мэдрэгдэж байсан. Хэт жин нэмсэн,  хөлс нь урссан. Ямарч сэтгэлийн илрэлгүй хоосон ширтсэн нүд нь хоосон хар нүх шиг. Тэрбээр мэдээ алдуулах тариа тариулаад сэргээж буй хүн шиг хөдөлгөөн муутай орчин тойроноо мэдрэхгүй байх шиг. Цайрсан үсээ хар өнгөөр будсан нь хөлсөнд нь шингэн духаар нь урссан. Тэрбээр бүр болчихсон авцалдаагүй. Бидний уулзалт хэвийн явагдах ямар ч боломжгүй эв хав муутай албархуу нөхцөл байдалд болсон. Шүтэн биширч байсан хүнтэйгээ нүүр тулан уулзаж байгаадаа тэвдээд дээр нь түүний байгаа байдалыг хараад шоконд орсон тул миний хувьд яриад байх арга байсангүй. Нэг бол тэрбээр намайг хэн гэдгийг огт мэдэхгүй нөгөө бол мэдсэн бөгөөд надад тааламжгүй байгаа эсэхийн аль нь болохыг ялгаж салгах аргагүй. Элвис өөртэй нь тэмцэлдсэн хүнд дургүй байдаг гэдгийг хэн хүнгүй мэддэг. Хоёр жилийн өмнө Элвис Цагаан Ордонд очин Ерөнхийлөгч Никсонтой уулзахдаа Битлзын муу нөлөөний тухай шүүмжилж байсан. Мөн тэр үед түүний салсан эхнэр Присила надтай холбогдон охин Лиза Мария нь миний шүтэн бишрэгч болохыг батлан түүний төрсөн өдрөөр биечлэн уулзах хүсэлт тавьж байсан. Лос Анжелес дахь манай гэрт ирж тэд цай ууж байсан. Магадгүй тэрбээр түүнд дургүй нь хүрсэн байж болох.
  Heartbreak Hotel гэдэг дуугаа тоглолтоороо дуулах уу гэж намайг түүнээс асуухад тэрбээр эрс татгалзсан хариу хэлж байсан. Намайг түүний гарын үсэгийг авъяа гэхэд тэрбээр үзэг барих гэж байхдаа гар нь салганаж байсан. Гарын үсэг нь арай ядан гаргахаар юм сараачсан. Үүний дараа түүний тоглолтыг үзэхээр суусан. Ийм алдартай хүний тоглолтыг үзэж байхад үнэхээр сэтгэл хөдөлгөхөөр мөч байдаг. Тэрбээр дөнгөж хоёр бадаг дуулаад цаашаа байхгүй таг болчихсон. Миний тод санаж байгаагаар тэрбээр эмэгтэй фенүүддээ хуйлруулж байхдаа Рок н Роллын Хаан гэдгээ батлах гэхдээ торгон алчуур өгдөг байсан. Харин одоо бол бүх юм өөрчлөгдөөд хямд нелон материалтай алчуур болж хувирч. Түүнээс авч гартаа барихад  нэг их эдлэгээ даахааргүй хэврэг гэхээр Элвис өөрөө ч ялгаагүй. Манай ээжийн таамагласнаар дараа жил гэхэд тэрбээр өөд болохоор харагдаж байна гэсэн. Тэр нь яг үнэн байсан.
  Уг уулзалтын дараа хэдэн долоо хоног өнгөрсөн ч би түүний тухай бодсоор байсан. Эцэстээ түүнтэй уулзаад түүнийг тэгж өрөвдөх юм гэж төсөөлж байгаагүй. Яахаараа ийм амархан дордчихдог байна аа. Магадгүй тэрбээр үнэтэй зочид буудалд юу ч хийхгүй их удаан байсан байх нөгөө бол түүнийг харах гэж зүтгэсэн фенүүдийн хөлд дайруулсан эмээ дамнуурагт өргүүлэн түргэний машинд оруулж байхыг олонтаа хараад залхсан байх.

        Сохор жолооч: Стиви Вондер
  Миний америк дахь амжилт улам эрч хүчээ авчихсан байсан. Америкийг тойрон аялан тоглохдоо 720 хүний суудалтай Боинг онгоцны доторхийг  өөрчилөөд тухтай явж байсан.
Төрсөн өдөрийг тэмдэглэх гээд америк дахь гэрт баахан хүмүүс цугларчихсан байсан. Гэнэт миний гэдэн хөдлөөд унтлагын өрөөнөөсөө гарахгүй бүгчихсэн. Зочдын нэг нь хэд хэдэн удаа ирж хаалга тогшин намайг доор гэнэтийн сонин бэлэг бэлдсэн гараад ир гэж тасралтгүй шалаад аргагүй эрхэнд очих болсон. Өрөөн яваад орсон Стиви Вондер надад “Happy Birthday дуугаа дуулах гээд хүлээгээд сууж байсан. Өрөөндөө кокоин сороод хүүхэд шиг тэнэг ааш гаргасандаа өөрөөсөө ичих шиг болсон. Ингэж буруу гэм хийгээгүй бол би ийм мундаг хүн биеэр хүрээд ирчихсэнд тэнгэрт гарталаа баярлах байсан. Хэдийгээр түүнтэй танилцсан анхны уулзалт тааруухан нөхцөлд болсон ч түүнтэй ахиад уулзах завшаан тохиолдсон. Коларада муж улсын Хадат уулан дахь амралтын газар амрах зуураа шинэ дууны бичлэг хийж байсан. Бид үнэтэй эртний эдлэлээр чимэглэсэн тохилог дүнзэн байшинд байрлаж байсан. 19 дүгээр зууны АНУын Ерөнхийлөгч нар ирж амаралтаа өнгөрүүлдэг байсан гэхээр яаж муу байхав. Бас тэр хавиар алдартай хүмүүс ирэх нь элбэг байхыг анзаарсан. Стиви Вондер хүртэл хүрээд ирсэн тэрбээр урьдны тааламжгүй тохиолдолыг таг мартсан мэт их л нөхөрсөг сайхан зан ааштай байсан. Хамт салхинд гаръяа гэж уриад цасны царгаа өөрөө жолоодоод явна гэж зүтгэсэн. Би эхлээд шууд цааргалсан. Тэр их хадтай уулаар тэрбээр яаж аюул осолгүй өөрийнхөө болон бусадын амь насыг яаж батлан даах билээ. Би хичнээн эргэлзсэн ч тэрбээр  биднийг суулгаад аваад явсан.

          Зожиг Майкл Жексон
  Би сайн таних сэтгэцийн эмчийг гэртээ урьсан байсан түүний хамгийн нэртэй үйлчлүүлэгч  Майкл Жексоныг Англид ирсэн байгаа гэхээр нь дагуулаад ир гээд хэлчихсэн. Бусад урьсан зочидоо бодохоор тэгж хамаагүй хэн хүнийг уриад байх нь шаардлагатай биш байсан гэсэн ч тэссэнгүй ам гарчихсан. Би Майкл жексоныг 13-14 настай байхаас нь мэдэх болсон юм. Намайг Филаделфияд тоглолтоо хийж байхад Элизабет Тэйлор түүнийг дагуулж ирэн уулзуулж байсан. Үнэхээр авъяастай хөөрхөн хүү байсан. Харин том болсон хойноо яг Элвис шиг бодит амьдралаас хөндийрөөд ирсэн шиг. Түүний толгойд юу орж ирдэгийг мэдэх аргагүй ямар хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг болохоороо ийм болчихдогыг таамаглах аргагүй. Хааяа нэг уулзаж байхад би түүнийг улам бүр болиод ирэхийг анзаарсан. Энэ нь зүгээр өрөвдөөд халагласан хэрэг бус тэрбээр үнэхээр сэтгэл мэдрэлийн өвчтөн шиг хавь орчиныхоо хүмүүс нь түүний сонсох гэсэн зүйлийг л хэлдэг болчихсон байсан. Тэгсэн ийм хүн ингээд цай уухаар ирж байдаг.
 
Түүний аашилж аяаглаж байгаа нь хэвийн биш гэдэг яриа олны дунд гарсан байсан нь яг үнэн байсан. Хэдийгээр нартай дулаахан өдөр байсан ч бид нар гадаа суухын оронд дотор хөшигөө хааж суух болсон. Түүний бараан арьс цайраад ирсэн арьсны онцгой өөрчлөлд ороод их эмзэг болсон нь ингэх шалтгаан болсон. Тэрбээр үзэлийн юм харагдаж байсаны зэрэгцээ өвчинд нэрвэгдсэн мэт сул дорой харагдаж байсан. Нүүрний будаг тавьсан нь хэн нэгэн солитой хүний гар хүрсэн мэт хайш яайш. Хамар дээрээ шархны лент наасан нь хамарыг нь нүүртэй нь холбосон юм шиг харагдуулж байсан. Тэрбээр бусад зочидын хамт сууж байхдаа нэг ч үг унагахгүй тэгсэн мөртлөө ямар нэг зүйлд тухгүй байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээр уур амьсгал үүсгэж байсан. Миний бодлоор тэрбээр ингэж олон хүмүүстэй хамт суугаад хооллоогүй их удсан мэт. Манай хоолонд огт ам хүрээгүй өөрийнхөө тогоочыг авч ирсэн байсан түүнийхээ хоолыг ч идээгүй. Тэгээд хэсэг байж байснаа хэнд юу ч хэлэхгүй босоод явчихсан. Бид нар сүүлдээ хоёр цагийн дараа манай гэрийн үйлчлэгчийн амьдардаг байшинд орчихсон тэр айлын 11 настай хүүтэй суугаад видео тоглоом тоглож суусан. Ямар нэг үл тайлбарлах аргагүй шалтгаанаар хүмүүстэй хамт байж чадахгүй болсон байв.

       Үнэт эдлэлийн “хулгайч” Элизабет Тэйлор                         

Элизабет Тэйлорыг би олон жилийн өмнөөс мэдэх болсон билээ. Мөн түүний санд хандив оруулахад оролцож байсан. Тэрбээр үнэхээр тансаг, ихэмсэг төрхтэй. Бодит байдал дээрээ тэрбээр огт өөр тун элгэмсэг сайхан сэтгэлээр ханддаг хажууд нь байхад уйдахгүй хөгжилтэй гэхдээ үнэтэй зүйлээ сайн хямагдаж байхгүй бол болохгүй. Хэрэв хэн нэгэний зүүж буй үнэт эдлэл түүнд таалагдвал тэрбээр чамайг эргэлдүүлж байгаад салгаад авчихна. Хэрэв хэн нэг нь түүний хувцас солидог өрөө рүү Кайтерын цаг зүүгээд орсон бол гарахдаа тэр нь ард нь үлдсэн байна. Тэрбээр үнэхээр үнэтэй эдлэлд гаршсан. Тэрбээр мөн энэ байдлаар сандаа хандивлах ажилаа явуулдаг. Спидтэй нэр нь холбогдвол нэр хүнд чинь унах болно гэж Холливуудыхан сануулсан ч тэрбээр үл тоон анхаарал тавьж байсан. Тэрбээр өөрийнхөө үзэл бодолд үнэнч түүнээ илэрхийлэн хатуу зогсож чаддаг. Түүний энэ эрс шулуун байдал хожим намайг Спидийн сангаа байгуулахад нөлөөлсөн гэж болно. Би урьд элдэв хандив цуглуулах арга хэмжээнд оролцож явсан нь ёс төдий мэт санагдсан. Спид гэж хүн болгон нүүрээ буруулж зугатаагаад байгаа эмзэг зүйлийн талаар тодорхой даацтай юм хийх үйлсэд тэргүүн эгнээнд явах хэрэгтэй гэж зориг орсон. Эцэстээ Элтон Жонн СПИД ын сан гаа үүсгэсэн. Энэ байгууллагаа дэмжихийн тулд буяны үйл ажиллагаа үргэлж хийх хэрэгтэй болсон. Ингээд эхлэхээр тасралтгүй олон зүйл хийх хэрэгтэй юм гэж бодогдох болсон.

       Хуурай ах Версачи
Жианни Версачи бол миний хамгийн дуртай загвар зохион бүтээгч. Би түүний хувцасыг дандаа өмсдөг. 80 аад оны сүүлчээр түүний Милан дахь жижиг дэлгүүрт орсон цагаас хойш би үнэхээр шүтэн бишрэх болсон. Тэрбээр үнэхээр гайхалтай сэтгэдэг Yves Saint Laurent И Сэ Лорентаас хойш гарч ирсэн эрэгтэй хувцасны шилдэг дизайнер. Тэрбээр хамгийн чанартай дээд зэргийн материал хэрэглэдэг загвар нь чөлөөтэй хөшүүн биш өмсөхөд илүү таашаал авахаар. Эцэстээ Жианнитай танилцахад нэг өвөрмөц хойд Италид алдагдсан ихэрээ олоод авах шиг болсон. Бидний ааш араншин, хов шив ярих, хувийн цуглуулга, бодол сэтгэлгээ гээд олон зүйлээр адилхан байсан. Огт юм бодохгүй зүгээр байгаад байна гэж үгүй үргэлж ямар нэг шинэ юм сэтгэж байдаг. Эрэгтэй бэлэн хувцаснаас гадна хүүхдийн хувцас, шилэн эдлэл тэр ч бүү хэл пянны гадарыг хүртэл хийдэг байсан. Би The One гэдэг албомныхаа гадарын загварыг түүгээр  гаргуулж байсан. Түүний таашаал их чамин. Тэрбээр нарийн ширийн юм анзаарахдаа их гярхай хэн анзаарахгүй өнгөрөөд явчих Италийн нэг жижиг сүм дотор эртний гайхалтай шигтгэмэл чимэглэл байдаг. Нөгөө бол үнэхээр ур хийцтэй шаазан эдлэл хийдэг нэг жижиг цех хаана байдгыг мэддэг байсан. Миний мэдэх хүмүүс дотроос зөвхөн тэр л яг над шиг шопин хийдэг байсан. Хэрэв тэрбээр бугуйн цаг авахаар болбол 20 ширхэгтэй орж ирнэ.
  Үнэндээ зарим талаар тэрбээр надаас ч долоон дор гэхээр. Тэрбээр дэндүү тансаг. Би түүний дэргэд өдөр хоногоо арай ядан аргалж буй ядуу тарчиг нэгэн шиг харагдахаар. Тэрбээр Миуччиа Прадаг коммунист үзэл сурталтай гэж үздэг учир нь уг дизайнер эмэгтэй Жианни шиг матар болон могойн арьсыг гоёлын цүнхэнд хэрэглэхийн оронд ердийн нийлэг эд нейлон хэрэглэсэн аж. Тэгээд зогсохгүй тэрбээр намайг үнэтэй юм авахыг шахна.
  “Хаа ч байхгүй тийм ховор ширээний бүтээлэг олсон. Чи аваад Христосын баяраараа ширээгээ бүтээхгүй юм уу. Гэлэнмаа нар 30 жил угагүй гараараа урласан эд сая ам.долларын үнэтэй.”
Би түүнийг сонсоод арай дэнднээ гэж дотроо бодсон. Санамсаргүйгээр хэн нэгэн хоолныхоо соусыг дусаагаад толбо үүсгэчих бүтээлэгт сая ам. доллар зарна гэдэг санаанд багтахгүй мөнгөний гарлага гэхээр. Намайг ятгаж чадаагүйдээ Жианни сэтгэл дундуур байсан шиг. Ийм тансаг юм авч чадахгүй болохоор намайг ч гэсэн коммунист гэж дотроо бодож байсан байх.
  Тэрбээр тийм амархан бууж өгөхгүйгээр “Элтон тэр чинь үнэхээр гайхалтай ур хийцтэй эд шүү дээ” гээд үргэлжлүүлж номчирхсон. Би тэгсэн ч тэр бүтээлгийг аваагүй тэгээд ч энэ нь бидний найз нөхөдийн харьцаанд муугаар нөлөөлөөгүй. Жианни бол үнэхээр миний дотно найз байсан. Тэрбээр их хөгжилтэй мөн сайхан сэтгэлтэй. “Хэрэв би үхвэл” гээд сүр бадруулан нулимсаа дуслуулан хэлэхдээ “Би дахиж төрвөл бас ахиад л гомо гэхдээ зүгээр ч нэг биш Супер гомо болно” гэж зарласан. Энэ үед би түүнтэй өөрийн хамтран амьдрагч Дэвидийг танилцуулсан байсан. Манай нэг байшин Өмнөд Францын Нисед байсан бөгөөд Жианни тэнд ирж Дэвид бид хамтдаа амралтын өдрүүдээ өнгөрүүлэхээр тохирсон байсан. Бид нар ч билетээ захиалан бүх бэлтгэлээ хангасан байсан. Тэгсэн явахаас долоо хоногийн өмнө Жианни Миами дахь гэрийнхээ үүдэнд буудуулан өөд болсон гэсэн аймшигт мэдээ сонссон. Өдөр болгон хэвлэл мэдээллийн бүх хэрэгсэлээр түүний тухай ярьж яг Жонн Ленноны үхэлийг санагдуулж байсан.
Түүний гэр бүлийнхэн Милан дахь түүний дурсгалыг хүндэтгэсэн ёслолд оролцон Стингтэй хамт хослон дуулахыг хүссэн. Телевизийн камер, зурагчид баахан шааваралдсан бөөн бужигнасан юм болсон. Үнэндээ ийм байдалд Жианни нэг их цааргалдаггүй. Заримдаа түүнтэй хамт амарч ийш тийш явж байхад намайг галзууруулах шахдаг. Бидний хаа явсан газар гэрэл зурагчид даган байхад би ийм байдалд дургүй байгаагаа түүнд хэлэхэд тэрбээр огт ойлгодоггүй. “Ээ, Элтон минь дээ, тэд чинь чамд дуртай байхгүй юу даа. Тэд зөвхөн зурагыг чинь л авах гэж байна шүү дээ. Энэ чинь сайхан хэрэг байхгүй юу.”
 
Катедрал сүмд болсон ёслолын үеэр тэндэхийн лам нар биднийг сургуулийн захирал олон хүүхдийн өмнө хүчээр шахуу гаргаж байгаа мэтээр Стинг бид хоёрыг урагш гаргасан. Ямарч байсан дуугаа дуулж дуусгасан дараа нь би учир зүггүй мэгшин уйлж байсан.
  Үнэндээ Версачигийн гэр бүлийнхэн бүр их хүнд уй гашуунд нэрвэгдээд байсан. Донателла үргэлж кокайны асуудалтай байсан. Жианни дүүгээ нэг л хэвийн биш байна гэдгийг мэдэрч байсан ч чухам ямар шалтгаан ард нь байсаныг мэдээгүй. Тэрбээр мансууруулах бодис түүний хэрэглээний талаар тун явцуу ойлголттой байсан. Жианниг өнгөрсний дараа би найз нөхөрийн журамаар Донателлаг  эмчилгээнд явуулж донтолоос нь ангижируулахыг бодож байсан ч яаж нөлөөлөхөө мэдэхгүй байсан. Донателагийн охины 18 насны төрсөн өдөр уригдаж очсон байсан. Донателла  Версачигийн гоёлын даашинз өмссөн байсан тэгснээ гэнэт “Миний амьдрал салхин асаж байгаа лаа шиг гэж хэлснээ уйлаад би үхмээр байна” гэсэн. Би тэр даруй Америк дахь нөхөн сэргээх эмчилгээтэй газар луу утасдан холбогдоход тэрбээр бараг тэр даруйдаа нөгөө гоёлынхоо даашинзыг солилгүй яваад очсон. Тэнд түүнийг яваад очсон эмнэлгийн дотоод дүрэмд нүүрний будаг шунх хэрэглэхийг хориглосон нь түүнд таалагдаагүй мөн эмнэлгийн хоолонд тос өөхтэй байвал идэхгүй гэж хэсэг маргаж байгаад тэгээд ч тэрбээр косметикын уутаа авч гараагүй учир нэг их асуудал үүсгээгүй. Тэрбээр  эрүүлжээд гараад ирсэн.

      Адсага шиг ааштай Тина Тернер
Тина Тернертэй хамтран тоглох сайхан санаа хүлээж авсан ч ажил хэрэг дээрээ энэ нь бүтэлгүй зүйл болсон. Тэрбээр манай гэр лүү  утасдахдаа намайг шүүмжилэн хамтран тоглолт хийхээс өмнө цөөнгүй зүйлийг өөрчлөхийг санал болгосон. Тэрбээр миний үсний засалт муухай байна мөн миний тоглох төгөлдөр хуурын өнгө таалагдахгүй байна. Заавал цагаан байх ёстой гэсэн сүүлдээ хувцас хунар луу орон “Чи яахаараа Версачи өмсөж байдаг юм чамайг дэндүү тарган харагдуулаад байна. Армани өмсөх хэрэгтэй.” гэх  зэргээр олон юм хэлсэн.
 
Оршуулагдсан хөөрхий Жианнигийн нэр өндөлзөхөд ихэд эмзэглэсэн тэгээд ч эдгээр хоёр дизайнер нар нэгнийгээ нэг нүдээр харагдаггүй байсан. Армани Версачийг бүдүүлэг хийцтэй гэхэд Версачи Арманиг саарал өнгийн уйтгартай гэх жишээтэй. Тина намайг яг ээж багад эх толгойгүй загнадагыг санагдуулж байлаа. Ингээд дэлхийд алдартай хүн маань миний бараг бүх зүйлийг үгүйсгээд эхлэхээр үнэхээр сэтгэл санаагаар унахаар байсан.
  Ингээд хамтын ажиллагаа цаашид амжилттай болно гэдэг эргэлзээтэй болж ирсэн. Тинаг муухай ааштай гээд намайг дагаж тоглодог хөгжимчид хамтарч ажиллахаас татгалзсан. Үнэхээр тэр нь хэтрүүлэг биш байсан нь тэр дороо ил болсон. Тина хөгжимчдийг нэрээр нь дууддаггүй зүгээр “Хөөе чи!” гэж харьцдагыг нь анзаарсан. Биднийг эхлээд Proud Mary  “Бардам Мэри” дуун дээр дасгал хийхээр эхлэхэд Тина зогсоосон “Хөөе чи” гээд басс гитарчныг заан чи буруу тоглоод байна гэсэн. Тэрбээр хариуд нь алдаа гаргаагүй гэхэд үл хэрэгсэн ахиад эхлүүлсэн ахиад л Тина зогсоон бөмбөрчнийг онцолсон. Ахиад хэсэг явсан сүүлдээ тэрбээр над руу хуруугаа чичиж байна. Чи зөв тоглож чадахгүй байна гэхэд миний уур асаад одоо яаж тоглохоо чамаар заалгахгүй гээд бид зад хэрэлдсэн. Муухай ааш гаргахаа хүрвэл би ч гэсэн гаргана. Гэхдээ ажил дээр хамтарч ажиилаж байгаа хүмүүсээ хүндэтгэх хэм хэмжээ гэж бас байна. Магадгүй тэрбээр бага залуудаа шулуулж дээр нь нохой шиг зодуулж байсан болохоор бусад хүмүүст итгэж чадахгүй ийм эмзэг болсон байх талтай. Сүүлдээ миний уур гараад би түүний хувцас сольдог өрөөнд орж уучлал гуйсан.
  Амьд тоглолт хийж байхад заримдаа бага зэрэг өөрчлөлт гаргаад явахад тийм буруу юм байдаггүй. Харин Тина бол яг ингэж л тоглоно гэж сүүлчийн нот хүртэл дадлага хийн өөрчлөхгүй байхыг шаарддаг гэдэг нь илэрхий болсон. Ингээд хамтран тоглолт талаар болсон. Гэхдээ бид тэгтэлээ муудчихаагүй. Сүүлд Нисе дахь зочилж ирэн тэрбээр зочдын дэвтэр дээр уруулын будагтай том үнсэлт үлдээн явсан.

         Бэлэг эрхтэнтэй цаг авсан Жонн Леннон
  Америкт байхдаа Жонн Леннонтой анх танилцсан. Алдарт Битлз миний шүтэн биширдэг хүн ч гэсэн би түүнийг насаараа мэддэг шиг тэр дороо дотно болсон. Тэр үед тэрбээр Ёокогоос тусгаар амьдарч байсан. 1974 оны Талархлын өдөрийн тоглолт Мадисон талбайд болоход бид хамтдаа орсон. Тоглолтын үеэр Ёоко хүрч ирээд төдөлгүй тэд Дакото дахь сууцандаа хамтдаа амьдарах болсон. Тэдний ганц хүү Шоныхоо Загалмайлсан эцэгээр намайг болгосон. Мэдээж би тэдний эв эетэй хамтын амьдралд сайн сайхан ерөөл дэвшүүлж байсан. Гэхдээ тэр Дакота байр надад нэг л хүйтэн хөндий газар шиг санагддаг байсан. Магадгүй Роман Полански “Розмерейгийн хүүхэд” гэдэг аймшгийн кинондоо зураг авалтанд хэрэглэсэн болохоор тэгсэн байж болох.
 
Жонн Леннонтой хамт хэдэн хэдэн удаа тоглосон. Нью Йоркод байхдаа хамтдаа зочид буудалын нэг өрөөнд ороод баахан кокайн хэрэглэхээр бэлдээд сууж байсан хэн нэг нь хаалга тогшсон хамгийн түрүүнд толгойд цагдаа нар юм болов уу гэдэг бодол орсон. Гэтэж очоод дурангаар харсан хаа явсан газараа алдартай хүмүүсийн зураг авч явдаг Анди Вархол зогсож байсан. Түүний нэрийг сонсоод Жонн үгүй гэдгээ илэрхийлэн толгойгоо сэгсэрснээ хуруугаараа хүзээгээ хөндлөн зүсэх хөдөлгөөн хийсэн. Тэгээд намайг хамраараа кокайн сорж байхад тэр зураг аваад зогсож байх нэгэн ёстой толгой цусдана гэж эрс татгалзсан. Бид хоёр тэндээ түүний хаалга тогшихыг сонсоогүй мэт дүр үзүүлэн хаалга огт тайлж өгөөгүй. Түүнтэй хамт байхад их хөгжилтэй үргэлж элгээ хөштөл инээж байдаг байсан. Зарим хүмүүс түүнийг элдэв муухай зан гаргадаг гээд байдаг байсан надад тэгж элдвээр аяаглаж байгаагүй. Бид бүр дотно болоход түүний анхны эхнэр хүүг нь Нью Йоркод ирж уулзаад буцахад намайг бараа болж явахыг хүсэж байсан.
  Тэр үед дэлгүүр хэсэж байгаад хөхөөтэй цаг аваад Жонн Леннонтой уулзахдаа өгье гэж бодсон. Гэхдээ цаг зарлах болохоор хөхөөний оронд том модон эр хүний бэлэг эрхтэн гарч ирдэг. Нэгэнт түүнд юм болгон байдаг юм чинь өвөрмөц бэлэг болно гэж бодсон хэрэг. Жонн, Ёоко хоёр мөн над шиг шопиндохдоо дэндүү хэтрүүлчихдэг гэхээр. Дакотад байдаг тэдний хэд хэдэн тусдаа тансаг орон сууцаар дүүрэн урлагын бүтээл, эртний ховор эдлэл хэрэглэл, хувцас хунараар дүүрэн. Би тэр бэлэгээ шууданд хийн ил захидал хавсаргахдаа Жонн Ленноны “Imagine Төсөөлдөө дууны үгийг гуйвуулан: 6 тусдаа тансаг байртай гээд төсөөлдөө, энэ бол нэг их хэцүү биш нэгийг нь үслэг эдлэл шубээр нөгөөг нь гуталаар дүүргээд..
  Жонн Рейд миний менежер Жонн Леннон алуулсан гэдэг мэдээ дуулгасан. Дотнын хэд хэдэн хүн залуугаараа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байсан гэхдээ тэдний хэн нь ч ингэж Жонн шиг эмгэнэлтэйгээр эцэс болоогүй.
  Бусдын адил шоконд орчихоод юу хийхээ мэдэхгүй байсан. Цэцэгийн баглаа илгээхийн оронд шокладан торт явуулсан. Учир нь Ёоко шокладад их дуртайг би мэдэж байсан. Би тэр үед Австралид байсан болохоор оршуулганд нь очиж чадаагүй харин орон нутгийн сүмд ёслол үйлдсэн. Миний уран бүтээлийн хамтран зүтгэгч надад дууны үгийг бичиж өгдөг яруу найрагч Берние Жонныг мэдэхийн тул “Хоосон цэцэрлэг” гэдэг дууны үг бичиж өгсөн.
  Жонныг өнгөрсний дараа хоёр жилийн дараа Ёоко над руу утасдан уулзмаар байна гэсэн. Нью Йорк руу тэр даруйдаа онгоцонд суугаад яваад очсон. Жонн өөд болохоос өмнө дуусгаж чадаагүй зөндөө хальс байна тэдгээрийг гүйцээн цэгцэлж янзалаад олоны хүртээл болгох санал тавьсан. Жоннын бүтээлд гар хүрнэ гэдэг надад төсөөлөхийн аргагүй зүйл байсан тэгээд ч цаг нь болоогүй дэндүү эрт байна гэсэн. Харамсалтай нь би түүний хүсэлтийг хүлээж авалгүй татгалзсан ингэж байгаадаа ч хямарч байсан. Эцэстээ Ёоко тэдгээрийг байгаагаар нь гаргасан байсан.

          Тансаг хөршүүд буюу Хатан хааны гэр бүлийнхэн
  1976 оноос томоохон амьд тоглолт хийх нь багасаад ирсэн тул байнгын гэр орон хэрэгтэй болсон. Ингээд Винзорын Шилтгээнтэй ойр газар Вудсайд гэдэг газар авсан. Эртний түүхтэй
Нормандаас ирж Английг эзэлсэн Уилляам хааны эмчид зориулж бариулсан байшин бөгөөд 11 дүгээр зуунаас эхэлж оршин байсан энэ байр хэд хэдэн удаа гал түймрээр сүйдэж байгаад олон ч нэртэй хүмүүсийн гар дамжиж. Миний хамгийн ойрын хөрш нь Хатан хааны гэр бүлийнхэн болсон. Гол байшингаас тусдаа жижиг байшинд манай эмээ амьдрах болсон. Би эмээгийнхээ байшинд төрж тэнд амьдарч ирсэн одоо өндөр настай эмээ маань намайг бараадан миний хажууд ингэж ойр байх нь хэн хэндээ амар байсан. Хааяа үдийн цайны үеэр Хатан хааны ээж ирж цай уудаг байсан. Би нэг удаа эмээгээ баярлуулах гэхдээ Хатан хааны ээжийг танилцуулахаар шийдсэн. Эмээ маань дадсан ёсоороо гадаах цэцэрлэгээ янзалан ойр зуурын юм хийж байсан. Би очоод түүнд “Эмээ наашаа ирдээ таныг хүнтэй танилцуулъяа.” Манай хүндэт зочид явсны дараа эмээ надад уурлан урьдчилж хэлэхгүй яасан юм. “Ийм хүн ирж байхад би усны гуталтайгаа зогсож байх гэж дахиж ийм болчимгүй юм хийвээ” гэж намайг ихэд зэмлэсэн. 
1981 онд би анх удаагаа Дианатай танилцсан. Тэр үед Хунтайж Чарльз Диана нар хараахан гэрлэж амжаагүй байсан. Винзорын Шилтгээнд хунтайж Андрюгийн 20 насны төрсөн өдөрийг тэмдэглэж байсан. Би Рей Коперын хамт тэднийг хөгжөөх ажилд дайчлагдасан нь их сонин тохиолдол байсан. Шилтгээний гадна талаар хурц гэрэл асаан чимэглэн бүжгийн танхимыг дисконы зориулалтаар ашиглах болсон. Хатан хаан амралтын өдөрөө өнгөрүүлж байгаа болохоор бид түүнийг хүндэтгэхдээ хөгжимөө их намуун тоглуулсан. Гүнж Анн надтай хамт Элвисийн дууны аянд бүжиглэхийг хүссэн би бүжиглэх ч гэхдээ хөлөө нааш цааш хөдөлгөн бага чимээ гарган хөгжимөө сонсох гэж чихээ дэлдийлгэн түнтэгнэж байх зуур Хатан хаан ороод ирсэн. Тэрбээр гартаа цүнхээ угласан чигээр бидний зүг ирэн бүжигт оролцохыг хүссэн. Би ингээд Хатан хаан гүнж нарын дунд эвийг нь олон тохируулж хамгийн чимээгүй дисконд бүжиглэхээ аядсан.
  Хатан хаан олны өмнө албархуу харагддаг ч ингээд ердийн үедээ алиа хошин чөлөөтэй байдаг. Ватфорд гэдэг орон нутгийн хөл бөмбөгийн клубыг багаасаа дэмждэг төдийгүй сүүлдээ уг клубын Ерөнхийлөгч болж ажиллах болсон. Астон Мартин машин худалдаж аваад уг клубын билэг тэмдэг болох шар дээр улаан хар дундуур нь зурсан байдлаар машинаа будуулаад түүнийгээ “Даргын унаа” гэж өргөмжилсөн. Нэг удаа гэртээ хөлбөмбөгийн багийнхныг гэр бүлийнхнийг хамтад нь урьж цайллага хийсэн. Гэнэт зочдын дунд Хатан хааны нөхөр хунтайж Филлип байж таараад намайг түүнтэй албан ёсоор танилцуулсан. Бид мэнд усаа мэдэлцэн ойр зуурын юм ярьж байгаад гэнэт тэрбээр
  “Чи чинь Винзорын Шилтгээнтэй ойр амьдардаг биз дээ. Энэ хавиар шар дээр хачин өнгийн зураастай машин унасан тэнэг юм давхиад байх болсоныг анзаарсан уу”
  “Тийм, Эрхэм дээдэсээ, тэр чинь би байхгүй юу даа.
  “Тийм үү? Тэрбээр тэгж хэлсэндээ тэгтэлээ санаа зовсон шинжгүй харин ч тэр тэнэг этгээдийг олзолж авсандаа баяртай байх шиг харагдаж байсан. “Солиотой юм. Чиний толгойд юу орохоороо тэгдэг юм. Чамайг тэнэг юм шиг харагдуулна. Одоо хурдхан өөрчил.” Хатан хааны нөхөр ингэж надад тушаал буулгасан.
  Хатан хааны дүү Гүнж Маргарет Үндэсний Залуучуудын Театрын ивээн тэтгэгч байсан. Түүгээр ч зогсохгүй тэрбээр тэнд болдог тоглолтыг үзэж сонирхдог байсан. Нэг тоглолтын дараа намайг болон хамтлагынхныг Кенсингтон дахь гэртээ цай уухыг урьсан. Гүнжтэн урлагын хүмүүст их дуртай сайхан ханддаг гэтэл нөхөр нь шуурч орж ирээд “Хоолой руу давах юм байна уу?” гэж хашхичсан тэд чанга дуугаар хоорондоо хэрэлдэсэн. Бусад хөгжимчид тоглолтын дараа марахуана татан зочид буудалаа буулгадаг бол бид тэнд суугаад Гүнж Маргарет Лорд Сноудон нар бие бие рүүгээ үсчиж байхыг хараад сууж байсан.
  Хатан хааны гэр бүлийнхэнээс  хамгийн дотно харьцаатай болсон нь Диана юм. Би 1981 онд анх удаагаа түүнтэй танилцсан. Тэр үед хунтайж Чарльзтай тэрбээр хараахан гэрлэж амжаагүй байсан. Тэрбээр тун энгийн хэнтэй ч хамаагүй чөлөөтэй ярьж чаддаг. Албархуу их зан гаргадаггүй. Түүний энэ онцлог зан чанар хөвгүүдэд нь ч өвлөсөн мэт. Нэг удаа түүнийг бусад зочдын хамт гэртээ урьсан. Диана орж ирэнгүүтээ Ричард Геретэй дотно ярилцан эхэлсэн. Тэдний аль аль нь гэр бүлээсээ салсан чөлөөтэй болсон байсан. Хоол бэлэн болоод зочид бүгд ширээндээ суухад Диана, Ричард Гере бас Силвестер Сталион нар алга байсан миний хамтран амьдрагч Дэвид тэднийг олж авахаар явсан. Сүүлд зочид явсаны дараа түүнээс яг юу болсныг асуусан Дианнагаас болж Ричард Гере, Силвестор Сталион хоёр хонгилд гар зөрүүлэхээ шахсан байхад Дэвид очиж арай гэж салгасан байсан.
  Энэ байдал Диана бидний хооронд ямар нэг хагарал гаргаагүй хэвийн байсан гэсэн дараахан нь бүх зүйл өөрчлөгдсөн. Миний үүсгэн байгуулсан Спидын сангийн хандивт дэмжлэг үзүүлэх зорилгоор Жианни Версачи ном хэвлүүлэх болсонд Дианна өмнөх үг бичихээр тохирсон. Тэгсэн Хатан хааны гэр бүлийнхэн түүнийг ижил хүйстэнүүдтэй холбогдолоо гээд шүүмжилсэн юм шиг байгаа юм тэрбээр гэнэт ямар агуулгатай ном байсныг мэдээгүй гэж булзааруулаад нэрээ татаад авчихсан. Би түүнд нь их дургүй хүрээд чимээгүй байж чадаагүй нэг сайн үг хаяад “чи оролцсон бол энэ буяны хандивт хичнээн тустай үйл болох байсан” гэж хэлсэн. Эцэстээ тэрбээр надад захиа бичин эрхэм Элтон минь бидний хооронд цаашид ямар ч харьцаа байхгүй болсон гэдгийг зарласан. Би үнэхээр түүнд уурласан мөн түүний төлөө санаа зовоход хүрсэн. Миний ажиглаж байгаагаар тэрбээр дотнын найз нөхдөөсөө хөндийрөөд нэг л бодит байдлаас улам бүр тасраад ирэх шиг болсон.
  Жианни Версачи нас барсан өдөрийг хүртэл түүнтэй огт яриагүй. Тэр чухам яаж Нисе дэхь
гэрийн утасыг мэдэж авсан юм надтай ярьж байгаад бид муудаад хөндийрсөн нь тэнэг хэрэг болсон юм эргээд найзууд хэвээр байя гэсэн. Оршуулганд ирээд Дэвид бидний хажууд суусан. Дэвид гаа өгч байхад тэрбээр авах гээд тонгойсныг зурагчид аваад Дианна намайг тайвшруулж байгаа мэт болгоод гаргачихсан. Дараа нь бид уулзан Дианна Спидын сантай хамтарч ажиллахаа амлан мөн намайг өөрийнх нь Минийн тэсрэлтээс хамгаалах сангийн ажилд оролцохыг хүссэн. Тэгээд Лондонд хамтдаа уулзан үдийн цай уухаар болзоо тавьсан. Тэр дараагийн цаг нь харамсалтай нь хэзээ ч болоогүй.
  Түүнтэй уулзахын оронд түүний оршуулган дээр дуулах шаардлагатай болсон. “Салхинд ассан лаа” гээд Мэрлин Монрод зориулсан дууны үгийг өөрчилж засаад дуулах болсон. Оршуулган дээр дуулна гэхээс зүрхшээж байсан. Дуулж байхдаа сэтгэлээ барьж тэвчих хэрэгтэй байсан. Мөн студид энэ дуугаар бичлэг хийлгэн сингл болгон гаргасан. Борлуулалт нь Дианнагийн үүсгэсэн хандивын санд орох байсан. Хүмүүс галзуурсан мэт худалдан авч байсан. Нэг секундад 6 сингл зарагдаж байсан гэсэн тооцоо гарсан. Мөн англид төдийгүй Индонез, Ойрхи Дорнодод Америкт л гэхэд 14 долоо хоног Номер 1 байсан. Дианна өөд болоод 20 жил өнгөрсний дараа хунтайж Харригийн хүсэлтээр Спидийн санд түүний оруулсан хувь нэмэрийн тухай телевизэд ярьсан.

           Хорвоод ховор Фреди Меркури
  Хэдийгээр бид дотно харьцаатай байж ирсэн ч тэрбээр надад бие нь муу байгаагаа
дуулгаагүй. Танил хүнээсээ сонсоод би түүнийг эргэж очих болсон. Хэдийгээр тэрбээр эмнэлэгт байгаа ч үнэн хэрэгтээ эмчилгээ гээд тодорхой хийсэн юмгүй өвчин намдаах ойр зуурын эм тариа өгч байсан. Үнэндээ спид туссан хүнд хийдэг эмчилгээ гэж байгаагүй үе байсан. Хамаг тамир тэнхээ нь барагдсан ороноосоо босож чадахгүй дээр нь хамаг биеэр нь шарх шавчихсан. Ямагт эрч хүчтэй явсан хүн ингээд доройтсноо бусдад харуулахыг хүсээгүй болов уу. Харин түүний хэл яриа өөрчлөгдөөгүй яг хэвээрээ шинээр гарсан тэр энэ дууг сонсон уу гэж асуугаад орон дээгүүрээ японы тавилга урлагын бүтээл бүхий катологи тойруулчихсан. Тэндээс ямар юм худалдаж авсанаа үзүүлж байсан. Тэрбээр өөрийгөө үхэлд ойр ирсэн гэж бодохгүй байх шиг. Нөгөө бол үхэлд бууж өгөхгүй гэсэндээ өөрийгөө тэгж садааруулж байсан байх. Түүний ийм байдалтай байхыг харахад үнэхээр сэтгэл шимширмээр би цаг илүү хамт байж байгаад явдаг байсан. Сүүлдээ тэрбээр эм тариагаа бүр мөсөн зогсоон 1991 оны 11 сарын сүүлд өөд болсон. Христийн баярын өдөр танил маань дэрний уутанд хийсэн юм оруулаад ирсэн. Гаргаад үзсэн Хенри Скотт Тюк гэдэг импрессионист зураачын бүтээл баахан чармай нүцгэн эрчүүдийн усан будган бүтээл байсан. Үүнд хавсаргасан зурваст “Хайрт Шарон минь энэ бүтээл чамд таалагдана гэж найдаж байна. Ёсолсон Мелина” гэсэн байсан. Хөөрхий минь тийм найдваргүй байдалтай байсан ч баярын бэлэгний тухай бодоод амжиж дээ угийн хүнлэг сайхан сэтгэлтэй нэгэн шүү гэж дотроо бодон шүүрс алдсан. Би хэзээд түүнийг тун гайхалтай ховор хүн гэж боддог. Харин дээрхи нэрсүүдийн хувьд бол бид бие биедээ эмэгтэй хүний нэр өгсөн байсан. Фредийг Грекийн алдарт жүжигчний нэрээр нэрлэсэн хэрэг.

        Ялагчгүй өрсөлдөгч Род Стюарт
  60 аад он өндөрлөөд Битлз таран бутарснаас хойш Род Стюарт, Марк Болан, Дэвид Боуи нар гарч ирсэн. Хэдийгээр тус тусдаа өөр чиглэлийн өнгө аястай ч бид нэг үеийн урлагын хүмүүс Лондонгийн ажилчин ангийн гаралтай бор зүрхээрээ гарч ирсэн. Эднээс Род Стюартай бусдаас илүү ойр явж ирсэн гэх үү дээ. Ойр ч гэж дээ хэн нь илүү гарах нь гээд бие биенээ цаашлуулна.
Хүчтэй өрсөлдөгчид ч гэсэн бидэнд нийтлэг юм олон. Бид хөл бөмбөгийн хорхойтой, уран зургийн бүтээл цуглуулах хоббитой. Бид нар ядуу тарчиг амьдралтай гэр бүлээс дайны дараа төрсөн хүүхдүүд. Бид нар амжилтанд хүрсэн гэдэгдээ ичээд байсан юмгүй. Род хэдийгээр урт хөлтэй шаргал үстэй хүүхнүүдийг гүйцээсэн гэх нэртэй ч ижил хүйстэнтэйгээ явалдагч мань мэтийг тэгтэлээ ад үзээд байдаггүй. Бид нар хоорондоо ярихдаа бие биенийхээ гомо нэрээр буюу эмэгтэй хүний нэрээр намайг Шарон, Родыг Филис гэж дуудана. 50 жилийн турш бид хоорондоо нэг нэгнийгээ онигоонд оруулах гэж өрсөлдөж ирсэн. Миний үс шингэрч унаад байгаа гэж сонин хэвлэлээр бичээд ирсэн. Родод надад илгээмжээр дээхэн үед эмэгтэйчүүд үсээ хатаадаг байсан том бүхээг явуулсан. Би хариуд нь түүнд хөл муутай настай хүмүүс урьдаа барж түрж явдаг дугуйтай тулгуурыг гэрлэн чимэглэлээр ороон явуулсан. Хэрэв Родын альбом минийхээс илүү сайн борлуулалттай явж байгаа бол тэрбээр тэр  даруйдаа  “Сайн уу, Шарон чиний бичлэг шилдэг 100 хүртэл багтаж чадаагүйд харамсалтай байна. Харин минийх дажгүй амжилттай байгаа нь хэцүү хэрэгээ. Хүдэтгэсэн Филис” гэсэн зурвас хүлээж авсан.
  80 аад оны эхэн үед Лондонд тоглолт хийх болох үеэр  Родын нүүрний зурагтай хийлсэн онгоц агаарт хөөргөсөн байсан нь миний байрлаж байсан зочид буудалын цонхоор харагдаж байсан. Би яаж тэрнийг хараад зүгээр суухав нэг хүнийг олж аваад тэрнийг онуулж буудуулсан хий нь гарсан бөмбөлөг замд дээр явж байсан хоёр давхар автобусан дээр буусан гэсэн. Цагийн дараа тэрбээр над руу хараал урсган утасдаад уурласан. Тэрнээс жилийн дараа Лондонд тоглох миний ээлж болоод тоглолтыг зарласан том плакат гудамжинд өлгөсөн байсан тэр дороо алга
болсон байсан. Мэдээж хэний үйлдэл болохыг тааж ядаад байх юмгүй. Род миний хорыг маажин чиний плакат 5 минут болоогүй алга болчихжээ. Аягүй бол чи өөрөө ч харж амжаагүй биз гэсэн. Би  дээхэн Родын тоглолтоо зарласан  том зурагт хуудасны өмнө эмэгтэй хүний хувцас өмсөн түүний өвдөг дээр сууж байгаа мэтээр зурагаа авхуулсан. Род шинээр танилцсан хүүхэнээсээ уйдаад ирэхээрээ дэрэн дээр нь онгоцны тийз үлдээн харилцаа дуусгавар болсныг зарладаг байсан. Би ч гэсэн царайлаг залуучуудад дурлаад үнэтэй бэлэг авч өгөөд үргэлж надтай хамт бай гэж гуйн тоглолтоор явахдаа дагуулж явдаг байсан. Хэсэг хугацаа өнгөрөөд тэд ч уйдаад ирнэ би ч гэсэн салахын түүс болно. Бүр нэг удаа нэг залууг онгоцонд суулган үдэж өгөөд нөгөөг нь өөр онгоцноос тосож авсан тохиолдол ч бий. 50 жил бид нэг нэгнээ бусниулах гэж их оролдлого хийсэн дээ. 



       Тайзны этгээд хувцаслалт
  Хэдийгээр би урлагын хүн хөгжимд дуртай ч хэзээ ч стилтэй ганган харагдаж байгаагүй. Эхэн
үед хамтлагт тоглож байхдаа нэг царай муутай нүдний шилтэй мариалаг залуу ар талд орган тоглоод байгаад сүүлдээ бие даан уран бүтээл хийх болон өөртөө шинэ нэр өгөн Режи Двайтаа
Элтон Жонн болгон өөрчилсөн. Хэдийгээр Элтон ая зохиож чаддаг ч дууныхаа үгийг бичдэггүй байсан. Эрх чөлөө студиэр дхмжуулан яруу найрагч Берниег мэдэх болж тэд тэр цагаас хойш үргэлж хамт ажиллаж ирсэн. Ингэхээр тэрбээр миний амжилтын зүй ёсоор хуваалцах хүний нэг гарцаагүй мөн болно. Этгээд содон хувцаслахыг бие даан тоглолт хийх үеэсээ эхэлсэн. Анх Клифорнид очин Тробадор клубд тоглох болохдоо тод шар өнгийн
мөрөвчтэй жинсэн өмд, одтой урт ханцуйтай футволк, бас шар өнгийн түрүүтэй гутал дээр нь цэнхэр өнгөтэй далавч зүүж тайзан дээр гарсан. Түүнээс хойш тоглолт дээр эмэгтэй хүний хувцастай, муур шиг, Минние Маус, хүүхэлдэйн киноны Дональд нугас, Рональд алиалагч, генерал, бялтат буутай цэрэг, үлгэрчилсэн тоглолтын баатар гэх зэрэг. Мөн Элтон гээд бичсэн гэрэлтэй шил зүүх болсон. Гэрэл зайнууд нийлээд хүнд болж миний хамарыг бараг дарж би хамараа дарж байгаа дуулж байгаа мэт сонсогдож байсан. Тайзан дээр 5 гранд төгөлдөр хуур байрлуулсан нь бөөрөн дээрээ Элтон гэж бичсэн байсан. Би өөрөө шувууны цагаан өдөөр хийсэн өмд хүрэм хосоор нь өмссөн байсан. Малгай нь бас өдөөр хучигдсан. 60 насныхаа ойг тэмдэглэн Нью Йоркод томоохон найр хийсэн үүндээ ирэхдээ би 16 дугаар Луи хааны хувцас өмсөн урт нөмрөгөө янаг амрагийн сахиусан тэнгэрийн хувцас өмссөн хоёр залуугаар бариулахаар төлөвлөсөн. Миний өмссөн хиймэл үс хэт өндөр тул тавилга зөөдөг ачааны машинд суун найр болох газараа очих болсон.  
 
70 аад оны эхэн үеэс миний үс шингэрээд улам их унах болсон. Тайзан дээр гарах болгондоо өөр өөр өнгөөр үсээ будуулж чухам үсчин юу хэрэглэж байгаад нэг их анхаарал тавьдаггүй байсаны ор нь гарсан. 1976 он гэхэд орой дээр үс үлдсэнгүй. Цаашид ямархуу харагдах бол гэхээс санаа зовж эхэлсэн. Зарим хүмүүст халзан байх их гоё харагддаг миний хувьд бол огт эсрэгээрээ муу дээрээ юу гэдэг шиг. Нөгөө хүүхэлдэйн киноны Шрек шиг харагдахаар. Парис дахь нэгэн мэргэжлийн хүн үс шилжүүлэн суулгахад гаршсан гэж сонссон. Тэр үед энэ нь нэг их дэлгэрээгүй байсан. Мэс засал 5 цаг үргэлжилсэн. Тэр нь хоёр ч удаа хийгдсэн. Ерөнхий арга нь дагзны үснээс авч орой дээр шилжүүлэх. Туулай лууван хазаж байгаа мэт чимээ гаран түүнийг сонсож өвдөлт улам нэмэгдэх мэт. Тэндээс гараад машинд суух гэж байхдаа толгойгоо хаалганд мөргөчихсөн. Тэсэхийн аргагүй өвчинөө намдаах гэхдээ жолоочоо дэлгүүр яв гэсэн. Хэвлэл мэдээллийнхэн сураг сонсоод миний нүцгэн толгойн зурагыг авах гэж хөөцөлдсөн. Гэвч дараагийн 10 жилийн турш малгай салгаагүй. Хэрэв тэгэхгүй бол би яг аймшигийн кинонд тоглож байгаа хүн шиг харагдах байсан.
  Сүүлдээ хиймэл үс хэрэглэх болсон. Хэдийгээр энэ нь амар сонголт болсон ч бас дутагдалтай тал байсан. Атланта дахь гэртээ унтаж байсан гэнэт чимээ гарахаар нь хулгайч ороод ирчихэв үү гэж бодоод босон халадаа өмсөн гараад хонгилд байхдаа гэнэт хиймэл үсээ санан буцаж орсон. Хулгайчид цохиулах гэж байгаа ч халзан биш байх юунаас илүү чухал байсан. Гал
тогооны өрөөнд орсон хоёр селесар ус алдсаныг янзалж байна. Тэд намайг сэрээсэндээ уучлал гуйн сүйд болж байна. Миний санаа амаран хэсэг амьсгаа авч байхдаа тэд нар над руу хараад байхыг анзаарсан. Гэнэт алдартай хүнтэй нүүр тулаад цочирдсондоо тэгсэн болов уу гэж дотроо бодон буцаад ор луугаа явсан. Замдаа ноль ороод өөрийгөө толинд харсан би хиймэл үсээ буруу харуулаад өмсчихсөн байсан. Алдарт Элтон Жонн ширүүн салхинд туугдсан мэт хэцүүхэн юм харагдаж байсан. 

           Тасархай шопин
  Бага насны дурсамжын тодорхой хэсгийг манай гэрийн хавийн дэлгүүрүүд болно. Олон өнгийн утас даавуун болон ноосон утас зардаг дэлгүүрээр эмээ үргэлж орон нэхмэлийнхээ материалыг авдаг, шинэ газарын самарын үнэр ханхалсан дэлгүүр Woolworth Вулвет, манай нагацын ажилладаг хүнсний дэлгүүрийн масолын тасагын шалан дээрхи үртэс одоо ч тод дурсагддаг. Би үргэлж юм цуглуулдаг хоббитой. Би хүмүүст бэлэг авч өгөх дуртай. Бас хүмүүсээс бэлэг авах дуртай.
  Мэдээж алдартай болоод миний энэ сонирхол улам гаарсан. Лос Анжелес яваад буцаж ирэхэд илүүдэл ачааны мөнгө нь бараг билетний үнэтэй тэнцэхээр болж байсан. Хэрэв миний нагац эгч сэтгэл санаагаар унасан гэж сонсвол түүнийг сэргээх гэхдээ шинэ машин худалдаж авч өгсөн. Олон жилийн туршид сэтгэл зүйч миний энэ байдалыг донтолт гэж дүгнэж байсан. Гэхдээ би хэзээ ч бусдын хайр хүндэтгэлийг олж авах гэхдээ бэлэгээр хахуулдаж байгаагүй. Заримдаа кокоин 3 өдөр тасралтгүй хэрэглээд сэргэхэд өрөөгөөр дүүрэн худалдаж авсан уут дүүрэн байдаг бүр нэг удаа Австралиас тоглоомон биш жинхэнэ трамвай худалдаж авах болчихсон байсан тэгээд тэр газар англи яаж ачуулах вэ яг гэрт яаж хүргэж өгөх талаар санал асууж байсан. Тэдний зөвлөснөөр трамвайг Австралиас Англи руу усан онгоцоор явуулан тэнд очсон хойно нь манай гэрт хоёр Шиноок нисдэг тэргээр хүргэх болсон. Сүүлдээ тэр трамвай дотроо жижиг албан хэргийн газар бий болгосон. Нэг л өдөр хэрэг болно гэж бодож байсан байхгүй юу.
  Насаараа пянз бичлэг, фото зураг, хувцас, уран бүтээлийн зүйл цуглуулсан. Атланта дахь гэрийнхээ хувцасын өрөөнд мянган лаа авч тавьсан тэр нь их гоё үнэртэй болгодог. Магадгүй зарим хүмүүст энэ нь хирээс хэтэрсэн байж болох гэхдээ би шургуу ажиллаж орлогоо олдог тэрнийгээ юун зарцуулах нь миний хэрэг болохоос бусадын асуудал биш.   
  
           Титэмтэй уур  хилэн буюу хааны хилэгнэл
  Архи дарс мансууруулах бодис хэтрүүлж хэрэглэсэн донгоо эмчилгээнд орж хумиж авсан
гэхдээ миний төрөлхийн чанарт хязгаар тогтоон хазаарлаж болохгүй байдаг нэг зүйл нь Двайт гэр бүлийн уур ааш. Би хожим түүнийгээ тоглоом шоглоом болгон Титэмтэй уур гэж нэрлэх болсон. Титэм өмссөн хаан хилэгнэвэл юу болох билээ. Би үүнийг аав ээжээсээ өвлөн авсан. Лондонд хийсэн тоглолтын дараа Хатан хааны үеэл гүнж Алексанра ирээд “Тайзан дээр их эрч хүчтэй байх юм. Их кокоин хэрэглэсэндээ тэгж чадаж байна уу” гэж палхийтэл асуусан. Ингээд бодоход би тоглолтын үеэр галзуу юм шиг аягласан үе цөөнгүй төгөлдөр хуур дээрээ үсэрч гарч байсан мөн тэндээсээ унаж байсан төгөлдөр хуураа үзэгчид рүү түлхэн хүн гэмтээж байсан. Төрөлхийн тогтворгүй ааш авир дээр  архи дарс, мансууруулах бодис нэмэгдвэл бүр замаа алдана. Нэг бичлэгийн завсарлагаар жаахан юм уугаад буцаад үргэлжлүүлэх гэж байсан. Хамт байсан хүмүүсийн нэг водка мартини хольж ууж үзсэн үү гэсэн би үгүй гээд амссан ер дажгүй хоолойгоор аятайхан давж байна. Нэг мэдсэн 8 хундага хөнтөрсөн согтоод дээр нь кокоин хоёр шугам болгон ширээн дээр тавьж байгаад хамраараа сорон камерийн өмнө хувцасаа тайлан гарч намайг болиулах гэж оролдсон өөрийн менежер Жонн Рэйдийн хамарыг цохин гэмтээсэн. Мөн гэнэт амиа хорломоор санагдаад баахан эм давхарлаж ууж байгаад байшингийн гадаах усан бассэйны дэргэд очин “би одоо үхлээ” гээд ус руу үсрээд орсон. Уг нь яг тийм үйлдэл хийх гэж буй хүн бол харанхуй шөнөөр хийдэг бол би гэгээн цагаан өдөр хамаг хамаатан садангийн хүмүүсийнхээ дэргэд ил тод үйлдэж байгаа юм.  Дургүй хүрч байвал түүнийгээ яаж ийгээд олонд гарчихдаг. 1994 онд Нью Йорк дахь Рок болон Роллын Нэр Алдарын Танхимд ёслолд оролцох урилга авсан. 50 иад оны үеэс рок н роллын үндэсийн тавьсан хүмүүсийг би үргэлж шүтэн биширч ирсэн. Гэхдээ сүүлийн үед уг газарын ажиллагааны агуулга нь гажаад ирсэн шиг санагддах болсон. Би үнэндээ тийшээ явах сонирхол байгаагүй. Гэхдээ бусдыг хүндэтгэх үүднээс заавал очих хэрэгтэй гэж дотроо бодож байсан. Ингэж сэтгэл хоёрдож байсан ч яваад очсон. Тэнд очмогцоо суумааргүй санагдаад “энэ новшийн газар яг бунхан шиг болчихож” гэж чанга ярин үглэсээр тэр доороо гараад явсан. Дэвидыг араасаа дагуулан зочид буудалдаа ирсэн. Тэгээд бас тайвширч чадахгүй буруу юм хийчихлээ гээд тийшийгээ ахиад яваад очсон. Тэгээд хэсэг байтал тайзан дээр Jerry Garcia Жэрри Гарсия гийн бүхэл биеийг картон цаасан дээр буулгасныг тавиад шилдэг дууг нь тоглуулж байна. Нөгөө алдарт Жерри хүртэл ингээд энд ирэхээсээ татгалзсан байхад би энд юугаа хийх билээ гэж бодоод  ахиад тэр газарыг орхиод явсан гоёлын костюмаа тайлаад халадаа өмсөөд сууж байсанаа ахиад л гэмших сэтгэл төрсөн дахиад л буцаад явсан тэгж явах замдаа “ийм хэрэггүй юман нэрээ холбогдон үйлээ үзэх гэж” амандаа үглэж байсан Дэвид эхэн үедээ намайг дэмжин дуугарч байснаа хэлэх юмаа олж ядан хямарсан шинжтэй болсон. Орчин тойрны хүмүүс ч биднийг гайхсан харцаар харж байсан. Аргагүй л дээ бид ширээнээсээ босоод буцаад ирсэн нь тэндэхийн зөөгчидөөс илүү хөдөлгөөн байсан. Сүүлдээ би тайзан дээр гарч шагналаа гардаж аваад эцэстээ яг жинхэнээр тэндээс явсан. Эцэстээ Дэвид дандаа ингэж арга хэмжээнд оролцдог уу гэж асууж байсан. Би уур хүрсэн бол барьж чаддаггүй өөр хүмүүс юу гэж бодох бол гэж ч бодолцдоггүй.
  Одоогийн залуу уран бүтээлчид олны өмнө гарахдаа яаж биеэ авч явах үг хэлэхдээ зөв сэтгэгдэл төрүүлэх зэрэг чиглэлээр сургалтанд хамрагдах болсон. Миний үед тийм юм байгаагүй. Уур аашнаас гадна би үзэл бодолоо чөлөөтэй илэрхийлж байдаг намайг хэвлэл мэдээллийнхэнтэй Дайн зарлахад хүргэсэн. Америкийн Ням гаригийн сониний Парад гэдэг хавсралт сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Есүс бол одоо үеийнхээр бол хамгийн их ухаалаг, хүнлэг энэрэнгүй гомо эр хүн юм гэчихсэн. Есүсийн сургаал гэж номлохоос тухайн хувь хүний талаар ямар байсаныг ярьдаггүй болохоор би өөрийн дүгнэлтээ гаргаж байгаа ухаан нь тэр юм. Мэдээж хэт шүтлэгтэй хүмүүс яаж хүлээж авах нь тодорхой. Атланта дахь манай гэрийн гадаа Элтон Жонн Үх гэсэн лоозон барьсан хүмүүс жагсаад орон нутгийн цагдаагийн албаны хүмүүс миний амь насанд халдах оролдлого болох бий гэхдээ манай гэрт хэсэг байрлах болсон.
  Эцэсийн эцэстээ одоо настай болоод миний энэ бодлогогүй авир ааш зарим залуу олны танил хүмүүст халдварлаж байна уу даа гэж гэмших сэтгэл төрөх болсон. Кардашианы нэвтрүүлгийг үзэж байгаад би үнэхээр сөрөг нөлөө үзүүлж байгаадаа сөхөрч суугаад хүлцэл хүсэхэд бэлэн болсон.
2005 оны төгсгөлөөр шинэ хууль батлагдан ижил хүйсний гэр бүлийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн. Ингээд Дэвид бид хоёр хуримаа хийхээр шийдсэн. 2010 онд хүүхэд тээгч эхийн тусламжтай анхны хүү Захаригаа төрүүлж авсан. Лэйди Гагаг хүүгийнхээ Загалмайлсан эх болгосон. Гагагийн хөгжим түүний тайзны хувцаслал зэрэгт анхаарал тавьж байсан бөгөөд түүнтэй ойр хамтран ажиллаж эхэлснээс түүнийг улам дотноор хүндэлэх болсон бөгөөд бүр түүнийг миний “дагавар охин” гэж нэрлэдэг. Бүр Гагаг өмөөрч Мадонатай хүртэл үзэлцээд авсан. Мадоно нэг ярилцлага өгөхдөө Гагагийн нэг дуу өөрийнх дууг хуулбарласан мэт гэж хэлсэн. Миний хувьд шинэ гарч ирж хөл дээрээ зогсох гэж буй уран бүтээлчийг ахмад нь түлхээд байх шударга бус мэт санагдаад дуугай байж чадаагүй. Телевизэд өгсөн нэг ярилцлагадаа би Мадоног баахан муулчихсан. Дараа нь Францад ресторанд тааралдаад би уучлал гуйж бид эвлэрсэн. Гагаг үүрэг хариуцлагаа их сайн биелүүлдэг Захарад их анхаарал хандуулна. Бүр түүнийг усанд оруулах гэхдээ тоглолтын хувцасаа ч тайлаагүй хүрч ирж байсан хэрэв гэрэл зурагчин ойр байсан бол их инээдтэй зураг гарах нь гарцаагүй. Тэгээд айлын ганц хүүхэд ганцаардах байх гээд 2013 онд дүү Элижахыг нь дагуулсан.

        Аав ээж миний амжилтанд хэзээ ч сэтгэл хангалуун байгаагүй.
  Үнэн хэрэгтээ манай эцэг эх яг жинхэндээ албан ёсоор гэрлэчихсэн хүмүүс байгаагүй. Би 1947 онд төрсөн дайны үеийн хүүхэд. 1942 онд Дэлхийн хоёрдугаар дайны ид үед Нисэх хүчинд аав элсэн орсон мөн тэр ондоо ээжтэй танилцаж. Дайны үеийн дурлалт хосууд гэхээр их романтик сонсогдохоор аав дөнгөж 17 той усан сувгаар явдаг нарийн урт завь хийдэг газар ажиллаж байсан бол 16 тай ээж морин тэргэн дээр битонтой сүү ачаад түүнийгээ зардаг ажил хийж байж. Ажлынхаа бус цагаар аав бүрээ үлээн хамтлагт тоглож байх үеэрээ үзэгчдийн
дундаас ээжийг олж харсан байна. Бодит амьдрал дээр Станлей болон Шэйла Дувайт нарын гэрлэлт тэгтэлээ романтик байсангүй. Хоёулаа их зөрүүд дээр нь түргэн ууртай зэрэг эцэг эхийнхээ онцлог зан чанар нь надад яах аргагагүй тэр чигээрээ өвлөгдсөн гэхэд болно. Яг үнэнийг хэлэхэд тэд бие биедээ хайртай байсан гэдэг эргэлзээтэй. Дайны хүнд үе байсан ирээдүй тодорхойгүй бүрхэг хүмүүс зөв гэсэн шийдвэрээ яаран гаргаж байсан шиг 1945 оны 1 сард тэднийг гэрлэсэн гээд үзэхээр бие биенээ харан цөөн хэдэн удаа уулзахдаа тэд бие биедээ үнэхээр сэтгэлтэй гэж бодож байсан байх. Харин одоо бол тэд нэгнийгээ үзэн яддаг шиг тэдний хэрүүл урвуул гэж эцэс төгсгөлгүй.
  Аав ойр ойрхон томилолтоор явах нь үед л тайван байдал бий болно. Тэрбээр нисэхийн дэслэгч болон гадаад руу явахад би гэр дүүрэн эмэгтэйчүүдээр хүрээлүүлж үлдэнэ. Бид ээжийн ээж эмээгийнхээ байшинд амьдардаг байсан. Энэ нь 20 болон 30 аад оны үед баригдсан гурван унтлагын өрөөтэй улаан тоосгон хоёр байшинг бөөрөөр нь нийлүүлсэн байшин мөн эндээ би эмээгийнхээ гал дээр төрсөн ач нь. Надаас гадна өөр нэг эр хүн тэнд бас байсныг дурьдахад өвөөг өөд болсны дараа эмээ Хорасе гэдэг  хүнтэй гэрлэсэн байсан. Тэрбээр тун энгийн байгаа байхгүй нь мэдэгдэхгүй. Дэлхийн 1 дүгээр дайнаас нэг хөлөө тайруулж тахир дутуу болсон ч тэрбээр гэртэйгээ ойрхон байдаг цэцэрлэг хүлэмжинд ажиллана. Мөн байшингийн гадаах талбайг ашиглан хүнсний ногоо ургуулна.
  Түүний тэгж ихэвчлэн гадаа байгаад байдаг нь манай ээжээс хол байх гэсэн шалтгаан байх.
Би ч түүнд нэг их гайхаад байдаггүй аав байхгүй байсан ч ээжийн уур нь нэг дүрсхийвэл хажууд нь хүн тогтох аргагүй. Бага насныхаа дурсамжыг эргээд санахад ээжтэй хамт байх нь заримдаа өндөгний хальсан дээр гишгэж байгаа мэт үг болгоноо хянан болгоомжлоно. Бараг юу ч болоогүй шахуу байхад гэнэт муухай хялайж хараад чимээгүй болчихно. Ийм төвөгтэй байдал хэзээ бий болно гэдгийг тооцоолох аргагүй. Хэрэв баяртай бол их элгэмсэг жавхаалаг болчихно тэгсэнээ тэр сайхан зан чанар нь тэр доороо өөрчлөгдчихнө. Үргэлж хэрүүлийн сэжүүр эрэлхийлээд байх шиг үг өлгөж аваад ухаад зүгээр орхихгүй. Манай нагац ах Рег ямар сайндаа ээжийг шоолон хэрэв өрөөндөө ганцаараа байсан ч хэрэлдэх шалтгаан гаргах чадалтай гэж байх вэ дээ. Магадгүй түүний ийм уур уцаартай байдалд миний буруу багагүй байсан байж болох хүүхэдтэй болъёо гэж бодоогүй байж болох. Ингээд 21 насандаа аз жаргалгүй гэрлэлт нэг хүүхэд мөнгө төгрөг муутайгаасаа ээж дээрээ амьдрах болсон гэхээр. Гэхдээ нагац эгч Винийн ярьснаар хүүхэд байхдаа ч ээжийг хар үүл дагаж явж байгаа юм шиг бусад хүүхдүүд ч түүнээс их айдаг байсан гэдэг.
  Түүний хүүхэд хүмүүжүүлэх арга барил нь ч хэн хүний гайхал төрүүлэхээр. Ямар ч ноцтой юм болоогүй байхад олон нийтийн газар ч байсан хамаагүй цохиж аваад уурлаж хашхичина. Ойрхон байх хүнсний дэлгүүр дотор олныг хуйлруулах ингэж аашилахад миний зүрх амаараа гарчих шахна. Дээр нь бусдаас ичихдээ өөртөө итгэлгүй болох сөрөг үр дагавар авчирсан. Гэсэн ч би ээжийгээ хэзээ ч үзэн ядаж байгаагүй бусад хүүхдийн адил ээждээ үнэн голоосоо хайртай. Ээжийгээ уурлуулахгүй байх гэхдээ хамаг хүч чармайлтаа тавьдаг байсан. Хэдийгээр миний ээжтэйгээ харьцах харьцаа нь нэг талаар байлдааны бэлэн байдалтай балгаж байсан ч бага наснаасаа хөгжимтэй ойр байж ирсэн. Гэрт радио үргэлж асаалттай мөн эмээгийн босоо хуучин төгөлдөр хуур байсан. Нагац эгч Вин намайг гурван настай байхад өвдөг дээрээ суулган төгөлдөр хуур дарж байхад би сонсголоороо дууриан дарж байсан гэдэг. Би өөрийгөө төрөлхийн сонсгол сайтай гэж итгэдэг. Би нэг сонсоод л төгөлдөр хуур дээр дарчихдаг байсан.
  Манай аав 50 аад оны хүмүүсийн адил ширүүн дориун сэтгэлийн хөдөлгөөнөө ил гаргахыг сул талаа үзүүлж байна гэж үздэг. Тиймээс тэрбээр хэзээ урамшуулсан үг болон хайр энэрэлийн үг хэлэхгүй. Гэхдээ тэрбээр хөгжимд дуртай байсан. Заримдаа намайг төгөлдөр хуур тоглож байгааг сонсоод болж байна” гэх бөгөөд нөгөө бол мөрөөр тэвэрч авах нь түүний үзүүлж буй хүлээн зөвшөөрснийх. Түүний итгэлийг олох их чухал байсан хэдийгээр тэрбээр гэрт нэг их удаан байдаггүй ч би ааваасаа ээжээс дутахгүй айдаг байсан. Намайг зургаан настай байхад аав ээж нар тусдаа гэр бүлээрээ бие даах оролдлого хийсэн ч нэг их удалгүй буцаад эмээ дээрээ эргээд ирчихсэн. Аав бол үе үе зочилж ирдэг хүн байсан нь дээр болж таарсан.
 
Түүнийг томилолтоосоо буцаад ирэхээр хамаг юм өөрчлөгдчихдөг. Гэнэт баахан өөр дүрэм журамд орох болдог. Гадаа зүлгэн дээр хөлбөмбөг тоглож байвал тарьмал цэцэг рүү оруулж болохгүй тэр ч бүү хэл навчит цоохор майлзыг буруу идэж байна гэж хүртэл загнуулах болдог. Сургуулиас тараад ирэхэд дүрэмт хувцасаа  буруу тайлж байна гэж аав цохиод авдаг миний энэ байдалыг харсан нагац эгч Вин уйлж эмээ рүү гүйж очиж байсан тохиолдол байсан. Эмээ гэхдээ манай гэр бүлийн дотоод хэрэгт хөндлөнгөөс огт оролцдоггүй байсан.
  Хүүхэд байхдаа юу болоод байгааг ойлгохгүй байсан. Эцэг эх хоёр аливаа учирлан ярьж ухуулна гэсэн ойлголт байхгүй учир зүггүй дүрсхийгээд уурлаад байдаг. Магадгүй аав  багадаа  тийм байдлаар хүмүүжүүлэгдсэн дээр нь тэрбээр юу хийхээ мэдэхгүй байсан байх. Хожим ухаан суугаад эцэг эхийн дүрсхийсэн уур надад яах аргагүй дамжин хавь орчиныхондоо төвөгтэй байдал үзүүлдэгийг ухаарсан. Гэртээ байхгүй байвал би сэтгэл амар байдаг байсан. Сургуульд ороод хүүхдүүдэд шоглуулж муугаа үзээгүй. Хэдийгээр мариалаг жингийн илүүдэлтэй ч хөлбөмбөг теснис тоглодог идэвхитэй мөн эмэгтэй эрэгтэй ялгаагүй олон найзтай. Тэр олон найзуудаа заримдаа пянзны тухай хэт ярьж уйдаахад хүргэдэг. Шинэ пянзтай болбол би тэмдэглэлийн дэвтэр дээр хаана бичигдсэн, хэн зохиосон, А болон Б талд тийм тийм дуутай гэх зэргээр бараг амьд нэвтэрхий толь болохоо шахсан. Хэрэв аав ээж маргалдаж байвал дээшээ өрөөндөө ороод пянзнууд, зурган ном, сэтгүүл зэрэгцээ цэгцэлэн янзалж тэрнийгээ дуусгаад хит парадын жагсаалт шилдэг киноны жагсаалт зэргийг тэмдэглэж авдаг. Энэ талын статискийг банкны ажилтан лугаа адил цуглуулах хорхойтой. Хэрэв сэтгэл судлаач бол энэ нь орчин тойрныхоо тогтвортой бус амьдралдаа ямар нэг хэвийн дэг журам тогтоохыг оролдсон чармайлт гэж дүгнэх байсан байх. Ээжийнхээ уур аашыг хянаж чадахгүй гэхдээ өөрийнхөө өрөөнд байгаа зүйлээ хянаж чадна. Хэрэв ямар нэгэн зүйлээ санамсаргүйгээр гэмтээчихвэл би ихэд харамсдаг. Ээж нэг удаа аавд уурлаад авч өгсөн пянзыг шидэлж буталж байсан. Би түүнийг хараад яаж тийм сайхан юмыг гэмтээж чадаж байна даа гэж дотроо халаглаж байсан.
  Миний цуглуулгад рок н ролл түрэн орж ирсэн. Дайны дараа Британийн амьдралд ихээхэн өөрчлөлт гарсан. Бид гэртээ зурагт үзэн, угаалгын машин ажиллуулах болсон. Рок н ролл зөвхөн хөгжимийн нэг урсгал байгаагүй хувьцаслалт мөн биеэ авч явахад нөлөөлөн соёлд жинхэнэ хувьсгал гаргасан гэхэд болно. Арван хэдтэй над мэтийн хүүхдүүдээс залуу үеийнхэн үүнийг баяртайгаар угтан авахад манай аав мэтийн хүмүүс үүнийг үзэн ядан үзэл бодлыг  эсрэг зүгт эргүүлсэн. Тасралтгүй шинээр гарах пянз болгоныг худалдаж авах гэхээр мөнгөний хэрэг гарсан. Цуглуулгаа зузааруулахын тулд цөөн цагийн ажил хийх хэрэгтэй болсон. Ашгүй архи дарсны дэлгүүрт ар талдаа хоосон шил хураан цэгцэлэх ажил гарсан. Хожим нь панк, хард рок, ганстер зэрэг гарч ирэхэд мөн хүмүүс ингэж янз янзаар хүлээж авч байсан. 1958 онд намайг гимназид орох үед аав энэ сөрөг нөлөөнд орох вий гэхээс маш болгоомжлон намайг их дэгтэй байлгасан нь миний шилжилтийн насыг сахил хүртсэн ламаас ч илүү номын байдалд оруулсан. Манай ангийн хамгийн ганган хөвгүүн их  урт шөвгөр модны гутал өмссөн нь хэтрүүлэхэд түүний хөл нь түрүүлж 5 минутын өмнө ангид орж ирэхээр. Харин би бол яг хөлнийхөө урттай тэнцэх ердийн гутал тэгээд гадна талаас намайг харвал аавынхаа өмсдөг хувцасыг багасгаад өмсчихсөн гэхээр дээр хараа муутай гээд нүдний шил зүүчихсэн. Уг нь тэрнийг самбар дээр бичсэн юмыг сайн харах зориулалттай байсан. Гэтэл би тэрнийг тувтан зүүсээр байгаад хараагаа улам дордуулчихсан. Ганган хүмүүсийг дууриаж хувцаслаж чадахгүй болохоор өөрийгөө америкийн нэрт дуучин бас нүдний шилтэй Buddy Holly Бади Холлитэй адаилхан болчихлоо гэж өөрийгөө хөөргөдөг байсан. Аав рок н роллын дуучдын өмссөн хувцас хөдөлж байгаа зэргийг илт дургүй хүлээж авдаг байсан болохоор намайг үүнээс хол ангид байхыг сургамжлана. Тийм болохоор аавыг байхгүй хойгуур дуртай пянзаа сонсдог байсан. Сургуульдаа байгуулагдсан хамтлагт орж тоглож эхэлсэн. Энэ нь дөнгөж эхлэл байсан нэг их сүртэй юм байхгүй. Тоглолтын шагналд коко кола авна. Гэхдээ энэ үеэс л ирээдүйд ийм чиглэлээр ажиллана гэдэг бодол төрж байсан. Харин энэ нь манай аавын гаргаж байсан төлөвлөгөөнөөс огт өөр байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Аавын бодлоор бол намайг банкид ажилд орох үгүй бол агаарын хүчинд алба хаах байсан. Магадгүй түүний болгоомжилж байснаар би хэтэрхий рок н ролл хөгжимд автагдан ийм эсэргүү болж хувирсан байж болох.
  Ингээд бодоход аав бидний хооронд хөл бөмбөгийг эс тооцвол нийтлэг зүйл байхгүй шиг.
Миний хүүхэд насны үеийн хамгийн аз жаргалтай дурсамж гэвэл аавтайгаа хамт хөл бөмбөгийн тоглолт үзэж байсан байдаг. Аав үнэхээр хөл бөмбөгийн хорхойтой. Бүр түүний хоёр ч үеэл нь мэргэжлийн хөлбөмбөгчид. Хоёулаа Лондонгийн Фулхам багт тоглоно. Намайг урамшуулах гэхдээ аав дагуулж явж тоглолт үзүүлнэ. Тэдгээр хамаатны хөлбөмбөгчдийн ердийн үед харж байхад надад тэд их мундаг хүмүүс шиг санагддаг байсан. Гэхдээ зурагтаар бол тэдний тоглолтыг байнга үздэг байсан. Харамсалтай нь үеэлийн нэг нь хүнд гэмтэл аваад нөгөө нь тоглохоо больсон. Харин намайг 6 настай байхад аав өөрийнхөө дэмждэг Ватфорд багийн тоглолтын үзүүлж байсан. Түүнээс хойш би ч гэсэн насан туршдаа мөн энэ багийн үнэнч хөгжөөн дэмжигч нь болсон. Гадаа ил стадионд хүйтэнд тоглолт үзэх тийм ч тухтай биш гэхдээ хөгжөөн дэмжигчдийн хөөрсөн дуу чимээ уур амьсгал намайг яг хөгжим лугаа адил татсан. Зүгээр сонирхох бус хорхойтой болсон бүр тоглолт үзэхдээ заавал суудаг нэг газараа зогсоно гэх зэрэг мухар сүсэгтэн шиг болсон байсан. Гэртээ дууны хит парадын жагсаалтын хажуугаар хөл бөмбөгийн лигийн жагсаалтын давхар хавсаргах болсон.
   11 нас хүрэхэд миний төгөлдөр хуурын багш намайг Лондон хотын төв дэхь Вангийн хөгжимийн академид оруулсан. Зөвхөн сонгодог хөгжим заах энэ газар миний хувьд сүрдмээр байсан. Рок н ролл гэвэл бүр алдас болно. Би тэнд хоорт орж дуулдаг байсан. Мөн Моцарт, Бах, Ветховен болон Сопенд дуртай байсан гэхдээ би их залхуу сурагч байсан. Заримдаа гэрийнхээ даалгавараа хийгээгүй бол дуугаа өөрчилөн утасаар өөрийгөө өвчтэй гэж хэлээд хичээлдээ явдаггүй байсан. Тэгээд ээждээ баригдахгүйн тул гэрээсээ гарч газар доогуурхи метрогоор гурав дөрвөн цагаар сэлгүүцэхдээ дуртай номоо уншаад явдаг байсан. Би үнэндээ сонгодог хөгжимийн зохиолч нөгөө бол удирдаач болохыг хүсээгүй. Дээр нь надад төгөлдөр хуурчдад байгалиас заяасан тохирсон гар байгаагүй. Миний хуруу дэндүү богино. Хэрэв жинхэн мэргэжлийн төгөлдөр хуурчын гарыг ажиглаж байсан бол манжуухай гэдэг урт хөлтэй аалз шиг урт байдаг. Мөн сонгодог хөгжимийн сургалт бараг цэрэгийн дэглэмээр шахуу дэг журамтай байдаг нь надад таалагдаагүй. Бүр хичнээн жил өнгөрсний дараа академаас намайг Хүндэт гишүүн болгосон нь инээдтэй гэхээр үнэндээ бол тэнд шилдэг сурагч байгаагүй. Гэхдээ тэнд байсан нь цагийн гарз болсон гэж бас хэлж чадахгүй цаашид бие даан тоглолт хийн дууныхаа аяыг зохиоход тэнд сурсан мэдлэг нэмэр болсон. Хожим хамтран ажилласан уран бүтээлчид мөн энэ сургуулиас гаралтай байсан.
  Намайг академид суралцаж байх хугацаанд манай эцэг эх нар салан ээж Фред гэдэг хүнтэй хамт амьдрах болсон. Тэрбээр бас урьд эхнэр хүүхэдтэй байсан. Манайх нэг чийгэндээ идэгдсэн муухан сууцанд орсон Фред цонх угаан дээр нь засвар хийх зэрэг олдсон ажилаа хийн хоол ундаар тасалдуулахгүй гэхдээ үнэхээр их шургуу ажиллаж байсан. Миний хувьд аав ээж гэрлэлтээ цуцалсанд сэтгэл санаагаар унаад байсан юм байхгүй харин нь ч өдөр тутамын хэрүүл зогссонд баяртай байсан. Хэдийгээр мөнгөөр тааруухан тарчиг байсан ч ээж баяртай байх болсон тэр нь ч надад сайнаар нөлөөлсөн. Фред их сайн хүн байсан цуглуулсан мөнгөөрөө надад дугуй авч өгсөн. Намайг хянаж дарамтлаад байсангүй гэсэн ч би түүнийг шоолон нэрийг нь тонгоргож Дреф гэж хэлдэг болсон. Дреф бас рок н ролл д дуртай ээж тэр хоёр миний хөгжимийн талд чадах чинээгээрээ дэмжлэг үзүүлнэ. Дреф намайг нэгэн шар айрагны газар хөгжимчнөөр ажилд оруулсан. Би эндээс хөөрхөн орлого олчихдог болсон. Нэг орой ганц фаунт стерлинг тэгээд долоо хоногт гурван удаа гарна. Заримдаа долоо хоногт 15 фунт стерлингтэй гарч байсан. 60 аад оны эхэн үед 15 настай надад энэ бол бага зүйл биш байсан. Шар айрагны газарын дуу чимээнээс дээр гарах гэхдээ би микрофон хэрэглэдэг байсан. Мөн цалингаараа цахилгаан төгөлдөр хуур бас микрофоноо авсан.
  Архи дарс болсон газар тоглож эхэлсэн нь намайг хирэндээ догь уран бүтээлч болгосон. Хэт их уусан эрчүүд хоорондоо зодолдох нь цөөнгүй стаканаа  шидлэн сандал ширээгээ түлхээд эхлэхээр би эхэн үедээ тоглож байгаагаа үргэлжлүүлэхийг хичээдэг байсан. Сүүлдээ айсандаа цонхоор гадагшаа гараад намжихаар нь эргэж орж ирдэг болсон. Ойрхон нүүдэллэн ирсэн байсан цигаануудтай нэлээд найз болсон байсан. Ширүүн зодоон болохоор би заримдаа тэднийг дууддаг болсон. Ийм хайхрамжгүй үзэгчдийн өмнө гарч тоглоно гэдэг уран бүтээлчээс их тэвчээр шаардагдана заримдаа тухайн хүн огт тоглохоо болих ч тохиолдол байна. Харин миний хувьд энэ байдал намайг зогсоогоогүй.
  Энэ зуур аав ч гэсэн хүнтэй танилцан гэр бүл үүсгэсэн байсан. Би заримдаа түүн дээр очиж уулздаг байсан. Гэсэн ч сүүлдээ намайг рок н роллын нөлөөгөөр муу хүн болж гэр бүлийн нэр хүндийг гутаалаа мөн хөгжимөөр хоолоо олж олж идэхгүй гэх зэргээр лекц уншаад байхаар нь сүүлдээ очихоо байсан. Шар айрагны газар тоглолт хийж эхэлснээр эхлээд миний хичээлдээ анхаарах нь ч суларсан. Тэгээд ч цаашид суралцах сонирхол байгаагүй. Аавын хамаатаны хүний тусламжтайгаар долоо хоногт 4 фунт стерлинг авдаг ажилд тэр доороо орсон. Мэдээж миний энэ нь эцэгийн сэтгэлд нийцээгүй.                                       
  Миний хамгийн анхны ажил ингээд Денмарк гудамжинд байдаг Британийн хөгжимийн томоохон үйлдвэрийн газар байлаа. 10 жилийн өмнөхөн бол энд мэргэжлийн хүмүүс шинэ дууны үг аяыг төрүүлээд түүнийгээ дуучид хамтлагт өгдөг байсан. Харин Битлз болон Боб Дулан зэрэг өөрсдөө дуугаа бичдэг уран бүтээлчид гарч ирээд уг газарыг дампууралд оруулах шахаж. Харин миний гүйцэтгэх ажил бол хөгжимөөс гадуур шахуу гэх үү дээ. Үйлдвэрлээд гараад ирсэн пянзыг гадарт нь хийж баглаад эсрэг талын шуудангын газар хүргэж өгдөг. Хэдийгээр уг баглаж савладаг ажил нь гол байрны ар талд хүний нүднээс далд байсан ч би өөрийгөө хөгжимийн ертөнцөд жинхэнэ ёсоор хөл тавих хаалгыг нээсэн гэж үздэг. Хажуу талдаа гитарын дэлгүүр, дуу бичлэгийн студи мөн Жоконда гэдэг кофены газартай тэр хавиар эргэлдэх хүмүүсийн дундаас тэгтэлээ нэр хүндэд хүрч мандасныг олж харахгүй бүгд л их мундаг юм бүтээх гэж мөрөөдсөн хүмүүс бужигнаж байдаг.

Дерф ээж нар өөр хуучинаасаа арай дээр газар луу нүүсэн. Энэ үеэс дунд сургуулийн хамтлагт байсан нэгэн өөр туусдаа хамтлаг байгуулахад би түүнд нь орсон. Шинэ хамтлаг бүр менежертэй тэрбээр үнэт эдлэлийн дэлгүүр ажиллуулдаг хүн байсан бөгөөд биднийг эдийн засагийн талаар бүрэн хангаж бүр бидэнд адилхан хоолойтой ноосон цамц, гутал, өмд авч өмсүүлж байсан. Bluesology гэдэг нэртэй хамтлаг байсан. Бид хол тоглолтоор явах учир нөгөө баглаа савлагааны ажилаасаа гарах хэрэгтэй болсон. Харамсалтай нь хамтлагын орлого тааруухан дээр нь замын зардалаа бүгдийг нь өөрсдөө даана. Тэгээд машин хөлслөх тэрнийхээ бинзен шатахуун, зочид буудал, хоол унд гээд яваад өгнө эцэстээ гар дээрээ үлдэх юмгүй шахуу. Байнга нэг газараас нөгөө рүү үргэлж хөдөлгөөнтэй. Энэ зуур сайн муу янз бүрийн газар очиж тоглох болсон. Нэг клубт очиж тоглох болсон болсон тэр нь тайз гэхээсээ нэг айлын том өрөө шиг байсан. Өөр нэг газар тайзны оронд боксын тавцан засчихсан байсан. Мөн олон ч харуудын клубт очсон. Хэдэн цагаан арьстан залуучууд харуудыг хөгжөөнө гэхэд хэн хүний айдас төрүүлэхээр гэхдээ хаа очиж тэд хөгжимд дуртай нь илэрхий байсан. Энэ бүхнээс хамгийн аймаар нь Гласгоу дахь нэг газар тайзыг зориуд хэт өндөрсгөсөн байсан тэр нь үзэгчид тайзан дээр үсэрч гараад хөгжимчид рүү дайрахаас хамгаалсан хэрэг аж. Үзэгчид уусан шар айрагныхаа шилийг шидлэн нэг нэгнийхээ шанаадаж авах гэх мэтээр аашилж байсан. Орлогоо нэмэгдүүлэх гэхдээ нэг оройд хоёр газар тоглохоор шахуу төлөвлөнө. Би үнэн хэрэгтээ хэт ачаалалтай байх мөн бага мөнгө олоход тэгтэлээ эмзэглээд байгаагүй харин би зөвхөн пянзыг нь авч сонсдог байсан алдарт хүмүүсээ ойроос харах тэднээс ажилын арга барилд суралцах хамгийн чухал байсан. Яваандаа манай хамтлаг нэг их хол явахгүй гэдэг нь надад илэрхий болж ирсэн. Ийм болохоор би өөр боломж эрэлхийлж эхэлсэн. Liberty Records бичлэгийн газараар эргэлдэж байхад надад Верниегийн бичсэн дууны үгийг өгсөн. Бид хамтран ажиллах болсон эхний үедээ тийм амархан амжилтанд хүрээгүй гэхдээ бидний гараас шинэ дуу төрсөөр байсан. Верние Лондонд нүүж ирэхэд би өрөөндөө түүнийг байлгах үеэс бид ах дүү хоёр шиг дотно болсон.
  1967 онд хамтлаг Шефилд хотод тоглох үеэр Линда гэдэг эмэгтэйтэй танилцсан. Тэрбээр өндөр нуруутай шаргал үстэй надаас гурван насаар эгч тэрбээр ямар нэг ажил эрхлээгүй мөртлөө мөнгөтэй байгаад байдаг би түүнийх нь учирыг нь олдоггүй байсан. Бидний харьцаанд секс ерөөсөө оролцоогүй. Бага байхад аав намайг бэлэг эрхтэнээрээ оролдож байхыг харчихаад чи ингээд байвал бүр сохор болно шүү гэж сануулснаас хойш сексийн талаар огт бодоогүй явсан. Эхэн үедээ өөрийгөө гомо гэж боддоггүй байсан. Ердийн эр хүн шиг байх гэхдээ Ренате гэдэг эмэгтэйтэй гэр бүл болсон. Харамсалтай нь 4 жилийн дараа гэрлэлтээ цуцлуулсан. Золоор Дэвидтэй танилцаж үлдсэн амьдралаа түүнтэй л өнгөрүүлнэ гэдэгтээ итгэлтэй болсон.

Гэр бүлийн тогтвортой амьдрал үр хүүхэд болон миний олсон амжилтыг аав болон ээж маань хуваалцахыг хүссэнгүй. Манай аав ч миний амжилтанд урамшуулсан нэг ч үг хэлж байгаагүй. Намайг эхлээд хөгжимөөр яваад бүтэхгүй бол гудамжны доод талд байдаг хувцас угаадаг газар ажилд орохгүй юу даа гэж ээж цаашлуулж байсан ч тэрбээр намайг эхэн үедээ чадах чинээгээрээ дэмжиж байсан. Мөн намайг гомо гэдгээ хүлээн зөвшөөрөхөд тэгтэлээ дургүйцэж ад үзээгүй. Харин насны эцэстээ миний хийж байгаа юм болгон түүний сэтгэлд нийцэхээ больсоноо л илэрхийлэх болсон. Шинэ албом гаргалаа бол чи Робби Уэлъяам шиг дуу бичиж чаддаггүй юм уу гэнэ. Дэвид бидний хуриманд ирэхдээ ч дараа нь биднийг хөвгүүдтэй болоход ч нэг их тоогоогүй. Ээж намайг яаж уурлуулах яаж баярлуулахаа сайн мэднэ нэгэнт тэрбээр намайг эхнээсээ программыг нь өөрөө зохиосон учир ямар товчлуур дарахаа хэнээс ч илүү мэднэ. Бага байхад бүх болохгүй байгаа зүйлдээ бурууг нь надад тохооно тэгээд алгадаад авна. Би тэгж цохиулахгүй гэхдээ үргэлж айдастай. Тэгээд долоон жил ярихгүй байж байгаад хобогдсон тэрбээр англидаа буцан ирэхээр шийдсэн тул би шинэ байшин худалдаж авч өгөөд түнхэлийн мэс засал хийлгэхэд бүх зүйлийг нь хангасан. Тэгсэн тэрбээр миний бэлэг болгон авч өгсөн үнэт эдлэл, гарынхаа үсэгийг зурсан цагаан алтан диск гээд зүйлсийг новш болоод байна гээд хуучин хувцас эдлэл зардаг газар өгсөн байсныг би сонсоод өөрийн гэсэн чухал зарим зүйлээс худалдаж авсан. Хэдийгээр бидний харьцаа эх хүү хоёрын халуун дулаан харилцаа байгаагүй ч түүнийг 2017 оны 12 сард өөд болоход би ихэд гашуудсан. Ээж дүү эмэгтэй нагац эгч Винтэй цайндаа сүү хийсэн үгүй гэж хэрэлдээд уучлал гуйхын оронд гадаадад амьдрах болсон. Тэгээд10 жил хоорондоо огт харьцаагүй гэж байгаа юм. Манай ээж ийм л хүн байсан. 1991 онд аав зүрхний мэс засал хийлгэснээ 8 жилийн дараа өөд болсон. Би түүнийг хувийн сайн эмнэлгээр эмчлүүлэхгүй юу гэж санал тавихад тэрбээр хүлээж аваагүй. Би түүний оршуулганд очоогүй. Яваад очвол нөгөө гэрэл зурагчид шавж дагаад уй гашуудалаа илэрхийлж буй хүмүүсийн тав тухыг алдагдуулна. Тэгээд ч би аль хэдийн түүнтэй нэг ёсондоо салах ёс хийчихсэн байсан.

    Тэтгэвэрийн хөгшин
  Хөвгүүд арван хэдтэй болоод ирэхэд чи 80 хүрч байна уг нь бидэнд хэдэн жил ч гэсэн илүү харагдвал сайнсан гэж Дэвид хэлснээс хойш бид цаашид аялан тоглолт хийхээ зогсоох хэрэгтэй гэж шийдсэн. Мэдээж хэвлэл мэдээлэлийнхэн үүнийг дуулаад намайг хэзээ ч тэтгэвэртээ гараад зүгээр сууж чадахгүй гэж тохуурхсан. Түрүү булчирхайн хорт хавдар тусаад Лос Анжелесад хагалгаа хийлгэсэн. Харамсалтай нь эхэн үед давсаа барих чадваргүй болчихсон байсан. Нэг тоглолтонд гарахдаа том хүний чихэвч хийгээд гарсан гэсэн ч тоглолтын эцэст үзэгчдэд бөхийн ёслох үедээ чихэвчиндээ шээж байгаагаа мэдэрсэн. Тийм олон үзэгчдийн өмнө тайзан дээр шээгээд зогсож байна гэдэг хэн хүний хүсэх юм биш нь тодорхой. Хэдийгээр мэс засал амжилттай болсон ч хорт хавдар тархсан учир өвчин улам бүр нэмэгдээд бараг үхэхээ шахсан. Үхэлийн ирмэгт тулаад ирэхээр олон юм бодогдох юм билээ. Цаашид залуу хүн шиг эрч хүчтэй ажилласан хэвээр байна гэдэг ямар ч боломжгүй гэдгээ хүлээн зөвшөөрхөөс өөр аргагүй болсон.

   





 Төгсгөл
Поп хөгжимийн Хаан гэж өргөмжилөгдөх Сир Элтон Жоннын өөрийнх нь үгээр өгүүлсэн түүхийг товчлон гаргахад иймэрхүү байна. Гэхдээ түүний маш олонтаа хэлэх fuck гэдэг үгийг зориуд оруулсангүй хаслаа.