Tuesday, July 7, 2020

Монако.

 



Баячуудын диваажин


 

Монакогийн Вант Улс газар нутгаараа хамгийн багад тооцогдоно. Лондонгийн Хайяад паркаас нэг их илүү гарахааргүй. Хятадаас 5 сая дахин бага Манчестераас 50 дахин бага дөнгөж 2.02 км2  гэхдээ дэлхийн хамгийн баян улс. Тэндэхийн иргэдийн 3 хүний нэг нь саятан. Хунтайж Алберт Монаког бүхэлд нь захирах бөгөөд тэрбээр зурагтын нэвтрүүлэг хийх зөвшөөрөл олгосноор өнгөрсөн зун олгосоноор баримтат кино хийх болсон байна. Уг газарын онцлогыг харуулах гэхдээ хунтайжаас авхуулаад ердийн оршин суугч цөөнгүй хүмүүсээс ярилцлага авч эндэхийн амжилтын нууц нь юунд байдагийг харуулахыг эрмэлзэж. Шотланд гаралтай Их Британийн иргэн Дэвид
Култард Формула 1 уралдааны машины шилдэг жолооч. Монакогийн Гранд Пригийн 2000 болон 2002 аварга болж байсан. Тэрбээр 1995 оны 1сард Монакод нүүн ирсэн бөгөөд сүүлийн 24 жилийн турш энд амьдарч байгаа байна. Түүний хэлж байгаагаар энд амьдардахад үнэхээр баяр баясгалантай. Бүхий л хэрэгцээний зүйл бүгд энд бий сонгодог урлагын болон кино театр гээд цэнгээний газарууд хотоос гараад 2 цаг яваад сайхан цанын баазтай. Энд маш их хөрөнгө мөнгө төвлөрсөн аюулгүй байдал бүрэн хангагддаг од болсон хүмүүсийг бусад газар шиг элдвээр оролдоод байхгүй чөлөөтэй гээд давуу тал ихтэй гэж байв. Эндэхийн өөр нэг оршин суугч чинээлэг бэлэвсэн эмэгтэй Моника Бакарди ч Дэвидтэй санал нэгтэй байгаа нь ярианаас
анзаарагдаж байсан. Түүний өөд болсон нөхөр нь Бакарди гээд ром дарсны үйлдвэрлэлээр баян болсон гэр бүлийн өв залгамжлагч байсан байна. Монакод амьдардаг хүмүүсэд эдийн засгийн хөнгөлөлт үзүүлдэг төдийгүй орлогын татвар авдаггүй нь баян хүмүүсийг татдаг гол хүчин зүйл болдог болтой. Эндэхийн өгөөмөр татварын дүнд Басарди гэр бүлийнхэн хөрөнгийнхөө дийлэнхи хэсгийг өөрсөддөө авч үлдэх боломжтой болсон байна. Моника энд 30 илүү шахам амьдарч байгаа бөгөөд түүний үздэгээр Монакод амьдрах нь ягаан хөөсөн дотор байгаа мэт их жижигхэн орон зайнд байгаа ч их баталгаатай гадны аюул эрсдэл багатай. Хүүхэд чихэрт дурлах мэт хүний сонирхол татах зүйл ихтэй. Louis Vuitton, Channel, Celine Bulgur, Cartier, Dior гээд дизайнерын бүх дэлгүүрүүд энд бий. Ямар нэг арга хэмжээ болон цайллага дайллагад уригдаад очихдоо өмссөн гоёлын даашинзаа ахиад өмсөх аргагүй болдог. Жижиг газар болохоор хүн болгон нэг нэгнээ мэддэг. Харин Монте Карлогийн мөрийтэй тоглоомын газараас холхон байсан нь дээр байх гэж хошигнон ярьж байлаа.

Monaco Grand Prix

Монакогийн Гранд При

  Дэлхий дахины гол анхаарал татдаг томоохон арга хэмжээний нэг нь жил болгоны 5 сард болдог Монакогийн Гранд При Монте Карлогийн тансаг дүүрэгийн замыг уралдааны машины зам

болгон өөрчилдөг бөгөөд 4 өдөрийн турш үргэлжлэх уг уралдааныг сонирхох гэж гаднаас 200 мянган хүн ирэх бөгөөд үндсэн оршин суугчдаас 5 дахин илүү болдог байна. Гранд При нь зөвхөн авто машины уралдаанаар хязгаарлагдахгүй тус улсын эдийн засагт чухал хувь нэмэр оруулдаг. Уралдаанаас шууд болон шууд бусаар 100 сая евро жилд оруулна. Монакогийн жилийн орлогын 6 хувийг бүрдүүлдэг гэсэн үг. Хамгийн нэр хүндтэй олон зочид уралдаан үзэхээр энд нисдэг тэрэгээр ирдэг. Монакод таксины оронд нисдэг тэрэг илүү хэрэглэдэг байна. Гранд Пригийн уралдаан болох долоо хоногийн сүүлчээр бараг 600 хол давсан нисдэг тэрэг ирсэн бол. 2 жилийн өмнө 800 хүрч байсан гэж агаарын хөдөлгөөнийг хянах албаны ажилтан ярьж байлаа. Нэгэнт Монакод том нисэх онгоц буух газар байхгүй тул Италийн Нисийн онгоцны буудалыг ашигладаг байна. Ийм маршрутаар ирэхгүй гэвэл далайгаар усан замаар энд бас ирэх нь элбэг байна. Зуу зуугаараа тансаг завьтай хүмүүс ирж боомтод байрлах гэж боомтын ажилчдыг нэлээд ачаалалд оруулдаг гэнэ. Энд хамгийн томхэмжээний завь гэхэд 156 метр хүрч байсан бөгөөд жил ирэх тутам улам томроод байгаа хандлага байдаг байна. Том завь боомтод ганц шөнө байрлахад 2114 евро төлөх хэрэгтэй болдог гэхээр хямд бус гэдэг нь илэрхий.

Тансаг завины шоу

  Монакогийн завины шоу мөн жил болгон зохион байгуулагдах үеэр дэлхийн хамгийн баян

хүмүүс ирдэг. Шоуны үеэр маш том наймаа хийгддэг байна. 18 дугаар зууны үед мөнгөтэй хүмүүс том шилтгээн бариулдаг байсан бол одоо үед хот төлөвлөлтөөр тэгж хүн болгоныг том байшин бариулаад байхыг болиулсан. Гайхалтай зүйл барьж босгомоор байгаа бол хувийн тансаг завь гол сонголт нь болсон байна. Ихэнхи худалдан авагч нар өөрсдийн хүсэл сонирхолдоо нийцүүлэн захиалага хийн 3 жил хүлээж байж завьтай болох нь нийтлэг боловч зарим нэг нь тэр урт хугацааг хүлээж тэвчихгүй сайжруулсан хуучин завь тэндээс худалдан авах нь ч байдаг гэнэ. 82,5 метр завь барагцаагаар 120 сая евро гээд цаашлаад хэдэн зуун сая фунт стерлинг хүрэх ч байх аж. Ингээд үнэ өртөгийн хэмжээг харахад дэлхийн дээд зэрэгийн баян хүмүүсийн зөвхөн 1 хувийг хамруулах гэсэн зах зээл гэхээр. Ийм тодорхой хэсэгийн арилжаа хийхэд маш олон хүн хамрагдаж таардаг байна. Зөвхөн завь үйлдвэрлэгч түүнийг борлуулагч нараар хязгаарлагддаггүй байна. Завь худалдаж авах нь машин авахтай адилгүй гэнэ. 10 хэдэн хэлээр ярих чадвартай хуульчдын баг хавсарч ажиллана. Завь худалдан авагч өөрийн нэр дээр худалдан авдаггүй. Хуульчид тусдаа компани үүсгэн тэрнийхээ нэр дээр завь эзэмшигч болгодог байна. Ингэхээр ямар нэг гэнэтийн осол болоод хүний амь үрэгдэх дээрээ тулвал хэн хариуцлага хүлээх гээд хэцүү асуудал гарахад тэр эзэмшигчийг хамгаалах зорилготой гэнэ. Монакод завь эзэмшигчдийн тусгай клуб гэж байдаг түүнд гишүүнээр элсэхэд тухайн хүний завь доод тал нь 47 метр байх ёстой гэнэ. 

Hotel de Paris

Парисийн зочид буудал

  Энд ирсэн хамгийн нэр хүндтэй хүмүүс уг зочид буудалд буудалж ирж тус газар нэр хүндээ

цаашид үргэлжлүүлэх гэхдээ түүхэндээ байгаагүй их өргөтгөл засвар хийсэн байна. Ингэсэнээр хамгийн их шаардлага тавьдаг ямар ч дээд зэрэглэлийн зочидын тав тухыг бүрэн хангаж чадна гэж үздэг байна. Очир алмаазан suite гэхэд 2 тусдаа унлагын болон угаалгын өрөөтэй энд байрлана гэхэд ганц шөнөдөө 15 мянган евро буюу 13 мянган фунт стерлинг. Хэрэв үүнийг байнга зочинтой байлгавал жилд 4 мянган фунт стерлинг оруулна гэсэн үг. Гэхдээ энэ нь уг зочид буудалын хамгийн үнэтэй хэсэг бус гэнэ. Гүнж Грэйсийн сут нь пент хаус загвараар баригдсан байна. Тагтан дээрээ усан бассэйн болон жакузатай, амралтын том өрөө, ажилын өрөөнүүд унтлагын болон угаалгын тусдаа өрөөнүүд хоёр давхарт таран байрлана, өрөө болгондоо гүнж Грэйсийн хөрөг зурагтай уг газарын засалт тохижилтын ажилтыг хунтайж өөрөө биеэрээ ирж үзэж шалгаж байсан байна. Өөрийнх нь төрсөн эхийн нэр хүндтэй холбоотой болохоор тэр биз. Хэрэв Грейс амьд сэрүүн байсан бол 90 настай хөгшин байх байж. Холливуудын хамгийн том од Грейс Келли 1956 онд хунтайж Рэйнниертэй гэрлэхээр Монакод анх ирж. Тэрбээр ирсэн газараа бас шинэ өнгө нэмсэн бөгөөд хоёр охин нэг хүү төрүүлсэн байна. 1982 онд гүнж Грейс 52 настайдаа авто машины осолоор өөд болон амьдрал нь эмгэнэлтэйгээр төгсгөл болоод хагас зуун жил өнгөрсөн ч хүмүүсийн ойн тоонд тод үлдсэн байна. Уг пентхаусад ганц шөнө байрлахад  40 мянган евро буюу 35 мянган фунт стерлинг ихэнхи хүмүүсийн жилийн орлоготой тэнцэх аж. Сүүлийн үед залуу үеийнхэн машинаа хэдхэн минут уг зочид буудалын урьд тавьж зурагаа авахуулан You tube Facebook зэрэгтээ тавих нь элбэг болсноор түгжрэл учируулан зочид буудалын хаалгач нарт хүндрэл учируулдаг болж. Өрөөнүүдийг үзүүлж байсан зочид буудалын ажилчин эмэгтэй хэн хэн гэдэг алдартай хүмүүс энд ирж тухалж байсаныг дурьдахаас татгалзсан. Энд папараци Засгийн газарын бичгэн зөвшөөрөлгүйгээр хандсан алдартай хүмүүсийн зурагыг авч болдоггүй дүрэм журамтай нэрд гарсан хүмүүсийг хэвлэл мэдээллийнхэн улаам цайм элдээд амар тайван байдалыг алдагдуулдаггүйгээр энэ газарын нэг онцлог гэнэ. Заримдаа үйлчилгээний хүмүүсээс зочид янз бүрийн зүйл худалдаж авахыг хүсдэг байна. Нэг тохиолдолд итали тамхи авмаар байна гэхэд тэнд байдаг таньдаг хүнтэй холбогдож авхуулж байсан. Өөр нэг зочин маргааш эхнэртэйгээ Москва орно оройн хоолондоо суши авмаар байна гэхэд бид хувийн нисэх онгоцоор тэрнийг нь хүргүүлж байсан байна.  

Casino Monte-Carlo

Монте Карлогийн мөрийтэй тоглоомны газар

   Олонд алдартай мөрийтэй тоглоомын газар Парисын зочид буудалтай адил 1863 онд хаалгаа

нээж. Итали болон Францад мөрийтэй тоглохыг хориглосон байх үеэс тэр үеийн Монакогийн хунтайж 3 дугаар Чарльз орон нутагтаа мөрийтэй тоглохыг зөвшөөрчээ. Гэхдээ Монакогийн иргэн бол тийшээ орж тоглох эрхгүй байдаг гэнэ. Зөвхөн гадны хүмүүс энд ирж тоглох болсноор эндэхийн иргэд харийн баян хүмүүст дасал болох болсон байна. Тоглоомын газарын өрөө болгонд цаг тавьсан байдаг нь тоглоомдоо улайрсан хүмүүс газар доорхи галт тэрэгний буудал руу орон шөнө дунд болохоос өмнө Италийн Нис рүү сүүлчийн галт тэрэгээр явахыг нь сануулахад хэрэгтэй байв. Тэгэхгүй бол тэндээ түгжигдэн гарч чадахгүй болох байдаг байна. Казино үүссэнээс хойш 40 жилийн дараа Монаког хамгийн баян улс болгосон байна. Дээд талын бооцоо 2-3 мянган евро байдаг гэнэ. Казиногийн доод талд 12 метрийн гүнд байрлах зооринд дэлхийн хамгийн том хэмжээний 400 мянгаад архи дарс байх бөгөөд дэлхийн 2 дугаар дайны үед нацистууд ирэхээс өмнө хамгийн үнэтэй дарсны хэсгийг битүүмжлэн хаалганы урдуур нь баахан хоосон шил овоолж байж дээрэмдүүлэхээс аврагдаж байсан түүхтэй гэнэ. Өнөө үед казино нэгэн цагт үндэсний орлогын 95 хувийг бүрдүүлдэг байсан үе өнгөрсөн байна. Одоо шинэ үйлчлүүлэгчид бүр оросын, ази болон ойрхи дорнодын  орнуудаас татахыг зорьж байгаа аж.

Цагдаа ч олонтой, хяналт ч чанга

  Их бооцоо тавьж мөрийтэй тоглоом тоглогчид болон хичнээн ч их үнэтэй үнэт эдлэл зүүгээд гудамжинд явж буй хэнийг ч дээрэмддэггүй аюулгүй байдалыг хангадаг албыг гүйцэтгэдэг

хүчин нь 577 цагдаагийн ажилчид үүнийг хүн амын тоотой харьцуулахад 70 оршин суугч бүрт нэг цагдаа ноогдож таарна. Чинээлэг иргэд ихтэй газар аюулгүй байдал гэдэг юунаас илүү чухал асуудал. Их Британийн цагдаагийн ажилтнуудыг хүн амтай нь харьцуулахад Монако 7 дахин илүү болж гарч ирнэ. Камер байрлуулаагүй булан тохой гэж бараг байхгүй. Гудамжинд хөл нүцгэн цээжээ шалдалсан хүнийг барьж саатулна. Гудамжинд караван машин тавьж болохгүй. Хууль зөрчсөн бол хэн ч байсан зохих шийтгэлээ хүлээх хэрэгтэй гэж үздэг. Машин шүргэсэн гэх зэрэг жижиг зөрчилөөс том асуудал байсан ч хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Цагдаа нар хэнийг ч хэзээ ч хаана ч зогсоон шалгах эрхтэй ингэхэд тухайн хүн ямар нэг дүрэм журам зөрчөөгүй байсан ч ялгаагүй энэ байдалд зарим хүмүүс таатай бус ханддаг тал гардаг гэнэ.

  Монакод далай руу харсан цонхтой байр аваад хэрэггүй гэдэг учир нь тэрнийгээ тэр дороо алддаг. Харин Монакагийн шорон үүнээс гадуур байдаг. Шоронгийн захирагчын албан тасалгаа далай руу харсан цонхтой төдийгүй яг цонхны харалдаа дор Монакогийн хамгийн сүүлчийн байгалийн төрхөө алдаагүй эрэг байдаг. Улсын бусад далайн эргээр бүгд барилга орон сууц баригдаад алга болсон байна. Уг шорон хэмжээний хувьд тийм ч том бус 35 шоронгийн өрөөтэй нэг өрөөнд хоёр хоригдогч байрлуулна гэхээр нийтдээ 90 хүн хорино гэсэн үг. Үүний 5 өрөө нь эмэгтэй хоригдогч байрлуулах зориулалтай. Зөвхөн эмэгтэй хоригдлын өрөөнд далай руу харсан цонхтой гэхдээ тэрнийг харахын тулд орон дээрээ гарч зогсож байж болно. Гэхдээ одоогийн байдлаар шоронгийн зөвхөн тал хэсэг нь ашиглагддаг байна. Сүүлийн үед зүүн европын хуучины коммунист Серб, Румень, Унгар зэрэг орны хүмүүс хулгай хийх гэж ирээд баригддаг байна. Шорон маш сайн чанарын хоолтой бараг муухан ресторанаас хамаагүй дээр гэнэ. Хоригдолуудыг нисдэг тэрэгээр зугтаачихна гэхдээ шоронгийн гадаа ил талбайн дээгүүр сараалжин тор татсан байдаг байна. Мөн дээгүүрээ нисдэг тэрэг нисгэхийг хориглодог.

Гадаадуудаар дүүрсэн улс

 

Сүүлийн үеийн тооллогоор Монакогийн нийт хүн ам 39 мянга илүү гэх бөгөөд үүний зөвхөн 9 мянга орчим нь уугуул нутгийн иргэд байдаг гэхээр гадаадуудаар дүүрчихсэн улс гэхээр. Үндсэн иргэд нь цөөнх болдог энэ газар иргэний харъяалал их нарийн асуудал болж тавигддаг байна. Эцэг эх нь удамаараа энд амьдарсан бол нөгөө бол тухайн улсын иргэнтэй гэрлээд 10 жил хамт амьдарсны дараа иргэн болох эрхтэй гэнэ. Нэгэнт иргэн байхад хүүхдүүд нь сургуульд үнэ төлбөргүй сурч боловсрол эзэмшин эмнэлгийн  үйлчилгээнд төлбөр төлөхгүй. Дээр нь орлогын татвар төлөхгүй. Ажилд орох болоход  гадны хүнээс давуу эрх эдлэнэ. Орон сууцны төлбөрт хөнгөлөлт үзүүлдэг гээд давуу тал олон. Гадны баян хүмүүс их хэмжээгээр татсаны нэг сөрөг тал нь амьдралын өртөг байрны үнийг тэнгэрт тултал өндөрсгөсөн. Монакогийн дундаж байр нэг квадрат метр нь 45 мянган фунт стерлинг гэхээр Лондонгийн хамгийн үнэтэй дүүрэг болох Мэйфэйгээс 2 дахин их үнэтэй болж байна. Тийм болохоор Монакогийн уугуул иргэн байр түрээслэх ямар боломжгүй болдог байна. Тэгэхээр үндсэн иргэний давуу эрхээр байрны үнийн гуравны нэгийг нь төлөөд үлдсэнийг нь улс төлж таардаг байна. Гадны хүн иргэний харъяалалаа солих хүсэлт гаргаж болдог ч энэ нь бараг бүтэхгүй шахуу зүйл байдаг гэнэ. Үүний зэрэгцээ гаднын хөлсний ажилчид францаас мянга мянгаараа ирж ажилладаг байна. Эдгээр нь балетийн бүжигчдээс гудамж цэвэрлэгч хүртэл янз бүрийн ажил мэргэжлийн хүмүүс байдаг байна. Франц Монако хоорондоо тусгаарласан хил гэж байдаггүй бөгөөд хаана францын нутаг төгсөөд байгаа мэдэгдэхгүй гэнэт том том байшин болоод ирэхээр Монакод ирсэн гэж мэдэгддэг байна. Зарим газраар замын цаад тал Франц, наад тал нь Монако гэж ялгах жишээтэй. Нэгэнт газар зүйн ийм онцлог байдалыг ашиглан тодорхой тооны хүмүүс өдөртөө Монакод  ирж ажиллаад орой нь франц руугаа гараад явчихна. Банкиндаа хагас сая евро байнга байлгадаг ямар нэг гэмт хэрэгт холбогдоогүй байр хөлсөлж нөгөө бол худалдан авах чадвартай хэн ч энд амьдарч болдог байна. Монакод Их Британи гаралтай 3 мянган хүн амьдардаг. Гадаадаас ирж энд оршин сууж буй иргэдэд зариулсан тусгай клуб байдаг. Үүнийг Монакогийн бүхий л зүйлийг сайн мэддэг Лоуссетте гэдэг ахимаг насны эмэгтэй үүсгэн байгуулж. Тэрээр итали гаралтай гэр бүлд төрсөн бөгөөд гүнж Грэйсийн туслахаар 19 жил ажиллаж байсан нь түүнийг тус улсын иргэний харъяалалтай  болоход нөлөөлж. Хэдийгээр энд тансаг орчин ноёлодог ч түүнд гадны хүн дасан зохицоход бусдын тусламж хэрэгтэй байдаг болтой.

Тансаг хэрэглээ

  Ерөнхийдөө бэлтэй хүмүүсийг нутагтаа татаж мөнгөө энд зарцуулах боломж гаргадагаар уг улс баян байдаг байна. Нэгэнт орлогын татвар авахгүй учир нэмэлт өртөгийн татвараар орлого ордог байна. Татварын нарийн системтэй. Энд борлогдсон зүйл болгоноос 20 хувийг татварт авна. Жишээ нь томоохон хүлээн авалтаар том шилтэй оргилуун дарс 28 мянган евро гэхэд нэмэлт өртөгийн татвар нь 5 мянган фунт стерлинг татварт төлнө гэсэн үг. Энд хүмүүс худалдан авах чадвартай мөн өндөр өртөгтэй хэрэглээтэй. Дэлхийн хамгийн үнэтэй зочид буудал, тансаг ресторан, цэнгээний газар, ховор үнэт эдлэлийн болон дизайнерын дэлгүүр гээд жагсаалт дуусахгүй. Улсын төсөвийн 5 хувийг урлагт зориулдаг газар цөөхөн. Гүнж Каролайн эхийгээ

өнгөрөөд 3 жил өнгөрсний дараа 1985 онд 28 настайдаа Үндэсний баллетийн компанийг ивээн тэтгэн үүсвэрийг нь тавьж. Гүнжтэн өөрөө багадаа баллетаар хичээллэдэг байсан бөгөөд эхийнхээ урлагыг хайрлан хүндэтгэх үйл хэргийг үргэлжлүүлэн залгамжилах гэсэндээ биечлэн оролцож. 1893 онд Монте Карлогийн казиногийн дэргэдэх театр тоглолт байнга болдог завгүй газарын нэг. Билентны үнийг 35 фунт стерлингээс дээш гаргуулахгүй байдаг нь Лондонгийн Вангийн Баллетын тоглолтын тасалбарын тал үнэтэй тэнцэх аж. Ийм арга хэмжээ авсанаар оршин суугч иргэд болгон сонгодог урлагаас таашаал аваг гэсэн бодлого гэнэ. Үнэндээ энэ нь ч ажил хэрэг дээр жинхэнэ утгаараа хэрэгжин тоглолт болгоноор театр дүүрэн үзэгчтэй билетны борлуулалт сайн байдаг байна

 

Грималдийн үр удам

Баланс барьдаг хунтайж

  Иргэний харъяалалийг хүлээн зөвшөөрөхөөс Монакогийн бүхий талын асуудалыг бие даан

шийддэг ганц хүн нь хунтайж Алберт юм. Түүний өвөг дээдэс буюу Грималдийн овог 800 жилийн өмнө уг газарт хувраг маягаар зүс хувирган ирээд эзлэн авсан гэдэг. Тэр цагаас хойш 32 үеэр Вант улсыг удирдан чиглүүлж ирсэн бөгөөд уг  үүрэг хариуцлага одоо хунтайж Албертад уламжлагдаж. Монако гурван талаараа Францтай хил залгаатай байдагын зэрэгцээ байгалийн баялаг хязгаарлагдмал нутагтайн хувьд тус улстай дотно сайн харьцаатай байх юунаас илүү чухал байдаг гэнэ. Монако НҮБд суудалтай. Манайх шиг жижиг улсын хувьд томоохон гүрнүүдийн дунд төвийг сахих бодлого баримтлан дунд нь зуучилах илүү олон улсын төвшинд харьцах үр дүнтэй бодлого гэж хунтайж үздэг байна. Хунтайж залуудаа зугаа цэнгэл хөөцөлдөгч гэж шүүмжлүүлэн цөөнгүй хүүхнүүдтэй нэр холбогдон цөөнгүй бутач хүүхдүүдийн эцэг болсон ч одоо нас тогтон ажил хэрэгч нэгэн болж хувирч. 2011 онд хунтайж Алберт Өмнөд африк гаралтай олимпийн тамирчин Чарленетэй гэрлэн хүү охин ихэр хүүхдүүдтэй. Аюулгүй байдал хангагдсан улс дотроо хунтайж Алберт гудамжаар явж байхад гайхах зүйлгүй мэдээж Карафиниер гэдэг торгон цэргүүдээрээ хамгаалуулдаг. Хунтайжын хэлснээр бид бүгд орчин үеийн их өрсөлдөөнтэй нөхцөл байдал амьдарч байна. Монако хэдээний алдартай гээд зүгээр сэтгэл амар суугаад байх боломжгүй Дубай, Сингапур гээд Монакотой энэ зэрэгцэх газарууд төрөн гарч ирж байна. Шинэ нөхцөл байдалтай уялдан хуучинаа бас алдалгүй баланс барих хэрэгтэй гэж байлаа. Монако хичнээн баян гээд цаашид олон иргэнтэй болоод байвал тэднийгээ тэтгэж чадахгүй болох аюултай гэдгээ улам бүр ухаарч байгаа бөгөөд уугуул иргэнтэй гэрлээд 10 бус 20 жил хамт амьдарч байж автомат иргэншилтэй болно гэж болзошгүй байгаа гэж хунтайж тайлбарлаж байсан. Хунтайж Албертын хамгийн сүүлийн үед хийсэн зүйл нь далай руу түрэн газар гаргах 900 сая евро төсөлийг хүлээн зөвшөөрсөн томоохон төсөл юм. Дээр 1970 аад оны үед эцэг мөн ийм төсөл хэргжүүлж байсан туршлагатай аж. Улам бүр нэмэгдэх хүн амыг байрлуулах газар улам бүр шаардлагатай болдог байна. Уг төсөл 2025 онд төгсгөл болоход 10 том байшин босох бөгөөд дэлхийн хамгийн хамгийн баян 10 хүн л авч хүчирнэ гэнэ. Ингэснээр Монака шинэ үеийн баян хүмүүсийг нутагтаа хүлээн авахад бэлэн болно.

                     

.