Monday, May 4, 2020

Дэлхийг эзэгнэсэн америк хүнс




  Одоогийн байдлаар АНУын эдийн засгийн тавны нэг хувийг хүнсний үйлдвэрлэл эзлэх бөгөөд америкийн ажил эрхлэгчдийн дөрөвний нэг нь уг салбарт ажилладаг байна. Сникерс болон Марс шоклад, Хейнзын шилтэй улаан лоолын соус, Коко кола, Макдоналдьсын бургер гээд дэлхий даяар тархсан эдгээр 150 жилийн өмнө бол огт мэдэгдэхгүй зүйл байсан бөгөөд алсын хараатай бизнес ухаантай хүмүүс маш их эрсдэлд орж байж олон жил уйгагүй ажилсны үр дүнд дээрхи америкийн алдарт брендүүдийг гарган авчээ.
  Америкийн иргэний дайн төгсгөл болоод 10 жил өнгөрсний дараа үйлдвэрлэлийн хувьсгалын давалгаан эхэлсэн нь бизнес шинээр эрхлэгчдийг төрүүлсэн. Үүнээс өмнө ихэнхи хүмүүс  фермерт амьдарч тахианыхаа байр луу орон шинэ дарсан өндөг авдаг байсан бол хот суурин газар тэлснээр хүнсний хэрэгцээгээ бусдаар хангуулах хэрэгтэй болсон. Олон үйлдвэрүүд бий болон тэнд ажиллахаар америкийн хүн амын гуравны нэг хувь нь хотод ирж амьдрах болсноор өөрсдийн хүнсний ногоогоо тариалах газаргүй болсон. Энэ байдал нь нэг талаар асуудал хүндрэл үүсгэсэн ч нөгөө талаар зарим хүмүүст шинэ боломж олгосон. Хотод шилжин ирсэн энэ олон хүний хоолоор хангах өргөн хүрээтэй үйлдвэрлэл бэлтгэн нийлүүлэгч зэрэг эхэн үедээ байсангүй.
  1800 аад оны үед хүнсний бүтээгдэхүүн удаан хадгалах технологи нэвтрээгүй маш энгийн бүдүүн тойм арга хэрэглэж байсан. Фермерийнхэн зарах бүтээгдэхүүнээ хот руу тээвэрлэн авчирна. Тэдгээр нь лангуун дээр хэдэн өдөр ч хамаагүй тавиастай байж мах ихэвчлэн ногоорон муудсан байдалтай зарагдах нь элбэг. Торхон саванд хадгалсан ч тэрэн дотор нь өт хорхой байна. Даршилсан зүйл ихэвчлэн ногоон өнгөтэй, бараагаа зарах гэхдээ сүүндээ угаалгын нутаг хийн цагаан өнгөтэй болгон харагдуулна. Тухайн хүний  ажигч гярхай байдал л ямар бүтээгдэхүүн сайн мууг ялгаж салгана. Ихэнхи америкчууд зарагдаж буй хүнсний бүтээгдэхүүндээ итгэл алдсан байв. Тэр үеийн хүнсний бүтээгдэхүүний хадгалалт тун хэцүү байдалтай байсан. Хөргөгч гэж хэн ч мэдэхгүй.

 Хейнзын кетчуп эхэн үедээ хоол амтлагч гэхээсээ
  махны эвгүй амт дарах зориулалттай байв.

  Филадельфиагийн Питтсбургт бусад газараас ялгаагүй шинэ мах идэх боломж бага байсан.
Муудсан махны үнэрийг дарах гэхдээ загасны соус хэрэглэх болсон. Олон зуун жил хятадад хэрэглэж ирсэн соусыг америкчууд катсап гэж нэрлэдэг байв. Үүнээс гадна навчит цоохор майлз болон хушган самарны соус бас байх гэхдээ дотор нь модны үртэснээс авхуулаад  удаан хадгалах зорилгоор элдэв янзын бодис орсон гэхээр бас найдвартай зүйл бус. Хейнз энэ байдалаас дүгнэлт хийн америкчуудын итгэлийг олж чадсан бүтээгдэхүүн гаргаж чадвал амжилтанд хүрнэ гэж төсөөлж байв. Олон тоогоор үйлдвэрлэх бараа бий болгох гэсэн хүсэл мөрөөдөлтэй байв. Үүнээс дөнгөж жилийн өмнө 1875 онд тэрбээр дампууралд орон 31 настай Хенри Хейнзыг зээлээ төлөх чадваргүй болсон учир орон нутгийн хууль захиулах газраас ирж баривчлан авч явсан. Ингээд зогсохгүй түүний нэр усыг дурьдан сонин хэвлэлд илэрхий зарласан нь түүнийг нэг ёсондоо шинэ бизнес эхлүүлэгч гэхээсээ гэмт хэрэгтэн болгон харагдуулсан. Энэ нь түүнийг их доромжилсон хэрэг байв. Тонхи гэдэг ургамалаар соус хийхдээ тэрбээр маш их хэмжээний түүхий эдээр хангах гэхдээ бүхэл бүтэн фермерийг зээл тавин авсан байсан. Соус нь олигтой борлуулагдаж чадаагүй нь түүний буруу бус байв. Учир нь тэр үед хүмүүс жижиглэн савласан бараа худалдаж авч эхлээгүй байсан. Тэр үед бизнесийн дампууралд орно гэдэг ёс суртахууны уналтанд орсон гэсэнтэй ижил утгаар ойлгож ирсэн. Бизнес нь хямарсан гэхээр чиний л буруу гэж үзэх жишээтэй.  Эцэг эхийнх нь гэрээс хамаг өнгөтэй өөдтэй болгоныг төлбөр барагдуулахад гэж хаман авч явахад эх нь нулимс дуслуулахыг Хейнз нүдээр харан зогсож байсан. Хэдийгээр тэрбээр хамаг байдгаа алдан шалдаа буусан ч бизнесээ дахин эхлүүлнэ гэж эргэлт буцалтгүй шийдсэн байв. Үйлдвэрлэлийн хувьсгал ид гарч ирсэн үед бүтэлгүйтээд дахин эргээд босохыг байж болно гэж үзэх болсон. Хүн болгон Рокофеллер шиг мундаг байж чадахгүй гэхдээ түүн шиг амжилтанд хүрэх гэсэн 100 хүн цаана нь байхыг үгүйсгэх аргагүй гэж хүлээн зөвшөөрөх болсон. Хенри гэртээ ахтайгаа шинэ соус хийх туршилтаа шургуу хийж байсан. Хүн болгон гэртээ соус хийгээд байх цаг зав муутай гэдгийг тэр мэдэж байсан. Тэр үед навчит цоохор майлзны болон хушган самарны кетчуп гээд бүтээгдэхүүн борлогдож байсан. Харин улаан лоольныхыг хэн ч хийгээгүй учир Хенри үүн дээр гол анхааралаа төвлөрүүлсэн. Соусандаа сармис, сонгино, давс чанаж буй улаан лоолиндоо амт оруулан удаан хадгалах чанарыг нэмэгдүүлэх гэхдээ цагаан цуу нэмсэн. Мөн улаан лоольны гашуун амтыг дарах гэхдээ элсэн чихэр нэмсэн. Эцэстээ Хейнзын соус гашуун болон чихэрлэг амтын аль алиныг нь агуулж байсан болохоор ямар ч хоолыг амтлах давуу талтай болсон. Бүтээгдэхүүнээ үйлчлүүлэгчид таниулан тэдний итгэлийг олж авах том ажилд дараа нь шамдан орсон. Тэр үед ихэнхи ихэнхи лаазалсан болон шилэнд савласан бүтээгдэхүүн амархан хуршсан амттай болчихдог найрлаганд нь биед хор хөнөөл учруулах хортой бодис орсон учир лангуун дээр ил тавьдаггүй байж. Модон торх болон шавар вааранд хийж хүнсээ хадгалах нь элбэг. Заримдаа бор, ногоон өнгийн шилэн лонхонд хийх тохиолдолд худалдан авагч нар чухам шилэн дотор нь юу байгааг харах боломжгүй нуугдмал далд байх жишээтэй. Харин Хейнз шинэ бүтээгдэхүүнийхээ чанартайг илэрхий харуулах гэхдээ улаан лоольны кетчупаа  дотор байгааг ил харуулах цайвар шилэн лонхонд савласан. Эхлээд орон нутагтаа бага багаар борлуулж эхлээд эцэстээ америк даяар хожим дэлхий даяар танил болсон хоолны амтлагч үүссэн түүх ийм байна.
  1880 аад оны үед америк тивийг хөндлөн гулд тавьсан төмөр замаар улс орныг холбон
бизнесийн өргөн тархалтыг улам нэмэгдүүлсэн. Ган төмөрийн, газарын тос гээд хүнд үйлдвэрүүд төмөр замгүйгээр үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Зөвхөн хүнд үйлдвэр ч бус аливаа бараа бүтээгдэхүүн америк даяар түгээн тархах боломжтой болсон. Урд нь  өмнө, хойд, дорно, өрнө зүгт идэж уух нь харилцан адилгүй байсан бол төмөр зам савласан хүнсний бүтээгдэхүүнийг хаа ч гэсэн хэрэглэх өргөн боломжыг нээсэн. Америк даяар бараагаа түгээх гэхдээ Хейнз үйлдвэрлэлээ өргөтгөх том төлөвлөгөө гаргаж ирсэн. Эхэн үеийн үйлдвэрлэх дамжлага ариун цэвэрийн болон хөдөлмөр хамгаалалтын шаардлага хангалтгүй бохир заваан зохион байгуулалт муу боловсронгуй бус байсан. Өрөө дүүрэн хүмүүс зэрэгцэн суугаад нэг төрлийн үйлдэл хийдэг байсан. Автоматжуулалт үйлдвэрлэлийн хурдыг нэмэгдүүлэх ямар ч механизм байхгүй. Хейнз шинэ төрлийн орчин үеийн үйлдвэрлэлийн цех байгуулахыг эрмэлзсэн. Ингэхдээ тэрбээр хамаг байдгаараа дэнчин тавьсан. Хейнз хамаг мөнгөө оруулан 17 тусдаа үйлдвэрлэлийн байр босгоод үүнийгээ гол төмөр замтай шууд холбосон. 1890 онд ихэнхи үйлдвэр нүүрсээр ажиллагаагаа явуулдаг байсан. Лаа, керосин дэнлүү барьж гэрэлтүүлэг хийдэг байсан. Цахилгаанаар гэрэлтүүлдэг газар тий олон байгаагүй. Ердийн хүмүүс учирыг нь ойлгохгүй цэрвэдэг байсан. Цагаан Ордонд цахилгаан гэрэлтүүлэг тавьсны дараа Ерөнхийлөгч нь ч асаагуур дээр дарахаасаа айдаг  байсан гэдэг. Харин Хейнз шинэ үйлдвэрээ бүрэн цахилгаанжуулахыг хүссэн түүнийг ямар ч үнээр хамаагүй авна гэж зүтгэсэн. Бусад үйлдвэрлэгчид хараахан цахилгаан хэрэглэж эхлээгүй байсан. Хейнз үйлдвэрлэлийн бүхий л дамжлагаа цахилгаанаар ажиллуулах болсон.

1898 онд 8 жил маш өндөр зардал гарган Хейнзын бүхэл бүтэн цахилгаан холболттой үйлдвэр хаалгаа нээсэн нь Карнеги, Моргон нарыг 10 жилээр түрүүлсэн. Хейнз үйлдвэрлэлийн ажиллагаанд өөрчлөлт гарган одоо үед дамжлага гэж нэрлэгддэг шинэ арга нэвтрүүлсэн. Цахилгаанаар ажилладаг зөөврийн тавцан үйлдвэрийн дамжлага бүрт хөврөх бөгөөд ажилчид зөвхөн нэг суудал дээрээ суун нэг хэсэг үйлдлийг дахин давтан хийнэ. Ингэж ганц үйлдэл хийгээд ирэхээр үйлдвэрлэлийн хурд тэр даруй нэмэгдсэн. Үй олноор үйлдвэрлэх процессийг бий болгосон. Хейнзын уг шинэ санаа америкийн бусад үйлдвэрлэлд нэвтрэн Форд машин угсрах дамжлага ажиллагааг нэвтрүүлсэн. Хейнз зөвхөн 2 жилийн дотор Карнегийн ган төмөрийн үйлдвэрлэлийг давж гарсан. Бараг улсын нийт хэрэгцээг хангаж чадах хүчин чадалтай үйлдвэртэй болсон. Жилд 20 сая ам.доллар одоогийн ханшаар бол хагас тэрбум ам.долларын орлого жилд олох болсон. Бусад хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нар түүний амжилтыг төдөлгүй даган гарч ирсэн. 1905 онд Хейнз компанийн орлого 11 сая ам.долларт хүрэх болсон нь одоогийн жишгээр 300сая ам.доллар.
  Хейнз бас л асуудалтай болж ирсэн. Түүний өрсөлдөгчдийн тоо нэмэгдэн түүний санааг  хуулбарлахын зэрэгцээ түүний бүтээгдэхүүний нэр хүндэд муугаар нөлөөлөн борлуулалтанд нь саад болж ирсэн. Хейнзээс хамаагүй хямд чанар муутай бүтээгдэхүүн гаргах болсон. Үүнийг хянах хууль дүрэм гэж байхгүй байв. Питтсбургдээ байгаа бүх шилэн лонхыг худалдан авч усанд живүүлэн хаяж байсан. Ингэснээр өөрөөс нь өөр шилэнд савлах газаргүй болгосон. Тоедер Рузвельт нийгэмд гарч буй гажуудлыг засаж залруулах гэсэн дэвшилтэт үзэлтэй нэгэн байсан. 1904 онд Теодор Рузвельт дэвшилтэт өөрчлөн байгуулах үзэл дээрээ үндэслэн Ерөнхийлөгчид 2 дахь удаагаа улиран сонгогдон Холбооны улсын хууль дүрэмийг чангалахыг томоохон монополь бизнес хэсэг рүү довтолон ажилчдын эрх ашигийг хамгаалахыг эрмэлзсэн.
  Хейнз үйлдвэрлэлээ үүсгэн хэдэн жил болсны дараа  хүнсний бүтээгдэхүүний нэгдсэн хууль батлахыг дэмжин өөрийн өрсөлдөгчидөө гэмт хэрэгтэн гэж шүүхийг хүсэв. Уг үйл хэрэгтээ 28 настай өөрийн хүү Ховарьдыг татан оруулсан. Химийн чиглэлээр зэрэг авсан өндөр боловсролтой хүү нь багаасаа эцгийнхээ үйл хэргийг өвлөхөд бэлтгэгдэж ирсэн. Одоо тэрбээр сурсан мэдсэнээ ашиглан шинэ ажилдаа бэлэн гэдгээ харуулах цаг нь болсон байв. Тэрбээр эцгийнхээ компанийг төлөөлөн Вашингтон ДиСи рүү яван Тоедор Рузвельтийн санаачилсан Эрүүл хүнсний асуудал эрхэлсэн коммисад асуудал дэвшүүлсэн. Ерөнхийлөгч Хейнзын гаргасан санаачилгыг дэмжив. 1906 оны 6 сарын 23нд Хүнсний бүтээгдэхүүн болон эмийн хууль гаргасан. Хейнз өрсөлдөгч нараа тэр даруйдаа хууль бус болгож чадсан. Хүнсний аюулгүй байдалыг баталгаажуулах гэсэн шинэ хуулийг эсэргүүцсэн түүний өрсөлдөгчид сөрөг арга хэмжээ авч явуулсан гэсэн ч Хейнз тэднээс илүү шургуу тэмцэл явуулж байж ялан дийлэгчээр тодорсон.
  Хүү Ховарьд нь эцгийнхээ компанийн төлөөлөгч болон дэлхий дахинаар үйл ажиллагаагаа
өргөжүүлэн явуулах болсон. 1910 он гэхэд Хенри Хейнз америкийн баян хүмүүсийн нэг болсон. Тэрбээр хүнсний үйлдвэрлэл хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан нөлөө бүхий хүн болсон. 1919 онд түүнийг өөд болоход түүний компани 6500 ажилчидтай 200 сая ам.долларын орлоготой байсан. Гал тогооны өрөөнөөс эхлүүлсэн компани 26 тэрбум ам.долларын борлуулалт хийдэг. Жилд тэрбум шилэн савтай кетчут борлуулдаг. Тэрбээр үйлчлүүлэгчдийнхээ итгэл найдвар дээр үндэслэгдсэн бизнес явуулсан. Одоо үед зарим хүмүүс Хейнз брендийнх бус байвал өөр кетчуп сонирхохгүй болсон гэхэд хилсдэхгүй. Манай гаригийн хүн болгонд нэг удаа хэрэглэх жижиглэсэн ууттай кетчуп тус бүр хоёр оногдохоор хэмжээний соус үйлдвэрлэдэг. Сар луу очоод эргээд ирэх хоёр талын замыг бүрхэх тийм хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.  

 Элдэв өвчинийг эмнэх чадвартай шингэн эм
 Коко кола шилдэг ундаа болжээ.

  Америкийн иргэний дайнаар өмнөд хэсэг их хохиролд орсон. Эндэхийн эдийн засагын гол
тулгуур нь газар тариалан тэр тусамаа хөвөнгийн тариалал байсан нь сүйдсэн учир дахин шинээр амьдрах арга ухаан бодож олох хэрэгтэй болсон. Ийм хэцүү үед орон нутгийн бизнес эрхлэгчид арай ядан хөл дээрээ тогтож байв. Иргэний дайнаас эрэмдэг зэрэмдэг болсон хүмүүс хаа сайгүй байв. Тэдний нэг нь иргэний дайны партизан эмийн сангийн ажилтан доктор Жонн Пембертон байв. Атланта муж улсын Жоржиад амьдардаг тэрбээр сэтгэн бодох чадвар сайтай ч мундаг бизнесмен байж чадаагүй. Гэхдээ түүний зохиосон жор секунд болгонд 10 мянга дахин худалдагдах гайхамшигт бүтээгдэхүүн болсон.
  Тэр үеийн өвчин намдаах зорилгоор хэрэглэдэг зүйл эрүүл мэндийн тоник буюу патент эм гэдэг шингэн эм нь юм болгонд сайн гэж сурталчилдаг ч орцонд орсон зүйл нь тэр болгон тодорхойгүй. Бараг шалаа ч угаахааргүй хортой шингэн орсон гэхээр найдвар муутай. Жонн Пембертон дайнаас шарх олсон бөгөөд өвчинөө намдаах гэж хэт их хэмжээгээр морфин хэрэглэх болсноор сүүлдээ түүндээ хэт орон донтой болчихсон байв. Морфиноос хамаагүй илүү жор бий болгох гэхдээ мянга мянган жилийн турш өмнөд америкад хэрэглэсээр ирсэн ургамлын хандыг хэрэглэх болсон. Орон нутгийн уугуул иргэд тэр ургамалыг амандаа зажилахын зэрэгцээ сүсэг бишрэлийн зан үйлдээ мөн сэтгэл сэргээх ид шидэнд нь итгэж ирсэн байна. Үүнийг коко навч гэдэг. Мөн энэ нь кокейны нэг найрлагад ордог. Дээхэн үедээ кокейны гайхамшигт анагаах чадварт итгэж байсан. Үүнийг хамаагүй хэрэглэснээр дагалдах сөрөг үр дагаварыг хараахан таньж мэдээгүй ирсэн. Коконы навч хийсэн дарсыг өргөнөөр худалдаалж ирсэн. 1860-70аад оны үед хүн болгон хэрэглэдэг байсан. Бүр гурван ч Ромын хамба лам хүлээн зөвшөөрч байсаны зэрэгцээ 13 дугаар Пап адислаж байсан байна. Пембертоны бий болгосон найрлага нэгэн өдөр дэлхий дахиныг эзэгнэсэн бизнес болгон гэж хэн ч төсөөлсөнгүй.
  Өмнөд нутгаар Иргэний дайны дараа олон хүмүүс өвчинд зовж шаналж байсан. Жонн
Пембертон хаа сайгүй бий болоод байгаа эрүүл мэндийн тоникыг бий болгохыг зорьж байв. Гэсэн ч найрлагаа гүйцэт боловсруулаагүй байв. Коко навчны ханд дээрээ анагаах чадвартай коланы самарыг нэмж оруулсан. Эртний эмийн найрлага нь ургамал дээр үндэслэгдсэн байдаг уламжлалт аргыг тэрбээр даган мөрдөж байсан. Коланы самар нь африк тивээс гаралтай. Эмэгтэйчүүдийг хэрэглэхийг хориглодог учир нь сэргээшний чанартай. Ядарч өлссөн үедээ нутгийн иргэд самарыг зажилдаг учир их үнэтэй тул зарим отог овгийнхон мөнгөний оронд хэрэглэдэг байв. Кола самарын ханд их гашуун амттай. Гашуун амтыг нь дарахын тулд 7 өөр төрлийн ургамалын тос нэмсэн нь задны, нимбэгний, зэрлэг нимбэгний, гашнизын, шанцны, нероли гэх мэт. Хэдэн сарын турш хийсэн туршилтын дүнд түүний найрлага сайжирсаар ирэв. Шургуу ажиллахын зэрэгцээ Пембертон морфиндоо улам орсон. 1886 оны 5 сард найрлагад орсон жороо нягтлан бичиж тэмдэглээд шингэн сиропоо хийжүүлсэн ус оруулан хоёр гол орцын нэрээр Коко Кола гэж нэрлэсэн. Эрүүл мэндийн шингэн бий болгох гэж зорьсон түүний бодол нь дэлхийг нөмөрсөн томоохон бренд болсон төдийгүй тэр нэр хүндийг өөр хүн авч явах болсон.
  Өмнөд нутагт архинаас татгалзах гэхдээ эрүүл мэндийн гэх ундааг олноор үйлдвэрлэн Архи огт хэрэглэхгүй байх хөдөлгөөн ид өрнөж байв. Архи дарсны зүйлийг хэрэглэхийг хориглосон хууль гаргасан нь ийм нөхцөл байдал үүсгэв. Нэгэнт архи зарахгүй болсон тул хийжүүлсэн
усны гэдэг ундаагаар үйлчлэх газар хаа сайгүй бий болсон. Эдгээр нь ихэвчлэн эмийн сангийн дэргэд байдаг байв. Жонн Пембертоны бие гэнэт муудан шинээр гаргасан жороороо ундаа хийн борлуулах тэнхэлгүй болсон байв. Орон нутагтаа Коко кола нэр хүнд олж авч байсан ч Пембертон улам бүр дордоод ирсэн. Тэрбээр ходоодны хорт хавдартай болсон байв. Морфины хэрэглээ нь ч бүр замбараагаа алдсан байв. Түүнд бэлэн мөнгө юунаас илүү хэрэгтэй болж ирсэн. Аргагүй байдалд орсон Пембертон орон нутгийн сонинд зарлал нийтлүүлэн бизнесийн бизнесийн 50 хувь буюу 2 мянган ам.доллараар үнэлэн зарна гэсэн байв. Тэр нь одоо үеийн ханшаар 50 сая ам. доллар. Өнөө үед Коко кола кампанийн тал нь 100 тэрбум илүү ам. доллар хүрнэ. Дээрхи зарлал цөөнгүй хүмүүсийн анхаарал татсаны дотор түүний өрсөлдөгч орон нутгийн эмийн сангийн ажилтан Эйса Кандлер байв. Тэрбээр Атлантад тэр даруйдаа ирсэн. Угийн шургуу дайчин тэрбээр бизнест цойлон гарч ирэх гэхдээ Пембертоны компанийн тоорхой хэсгийг худалдан авснаар ажилаа эхэлсэн. Үнэндээ Пембертон Кандлерыг оролцуулалгүй өөр бусад 4 хүнд цөөн хувиар худалдсан байв. Тэгээд компанийн 30 илүү хувийн өөр дээрээ байлгасан хэвээр байсан. Үүнийг эхнээсээ анзаарсан Кандлер цаг алдалгүй бусад хүмүүсээс нь худалдан авсан бөгөөд түүнийг бүрэн эрхийг авахад одоо зөвхөн Пембертон замд нь хөндөлдсөн цорын ганц хүндрэл байв. 1888 онд Пембертон үхэлээ хүлээн хэвтэхдээ эхнэр хүү хоёртоо компанийхаа үлдсэн хэсэгээс өөр юм үлдээсэнгүй. 1888 оны 8 сарын 16нд Пембертоны өвчин шаналал эцэс болж Коко коланы үндэслэгч үүрд нойрсох болов. Одоо үед бол Пембертон гэж ямар хүн байсан юу сэдэн гаргасныг хэн ч дурсдаггүй нь үнэхээр эмгэнэлтэй. Тэрбээр бүхий л амьдралынхаа туршид гайхалтай найрлага жор гаргах гэж оролдож ирсэн. Эцэстээ энэ нь юунд хүрэхийг харах нас нь хүрээгүй.
  Эйса Кандлер Коко кола компанийн бүрэн эрхийг гартаа оруулах гэж улайран хөөцөлдөхдөө Пембертоны оршуулга дээр очин эхнэр хүү хоёрт нь тус тус 300 ам.доллар төлж байж санасандаа хүрсэн. Ингээд Пембертоны хэзээ ч эзэгнэж чадахгүй Атлантагийн зах зээлийг эзэгнэхийг зорьсон. Хамгийн хямд аргаар үйлдвэрлэн борлуулах гэхдээ бүтээгдэхүүнийхээ найрлагыг түгээх цэгүүдэд тараан өгч тэнд нь шилэнд савлуулж шууд зарах болсон. Ингэснээр олон газарыг зах зээлд хурдан нэвтрэх боломжтой болсон. Ямар ч чирэгдэлгүй зардал гаргалгүйгээр улс даяар түгээн тархах болсон. Даллас, Чикаго, Балтимор, Лос Анжелес зэрэ
г газруудаар тараан мөн тэндээ сиропны факторуудыг тус тус нээсэн. Коко кола эхэндээ ямарч төвлөрсөн үйлдвэрлэх цехгүйгээр гарч ирсэн. Зөвхөн өмнөд орон нутгийн чанартай бүтээгдэхүүн байсанаа төдөлгүй үндэснийг хамарсан бүтээгдэхүүн болж өргөжсөн. 1903 онд Пембертоны гол найрлагаас кокаиныг салгаж авсан түүнээс хойш бараг өөрчлөлт хийгээгүй. Коко навчыг лицензээр борлуулах эрхтэй цорын ганц газар гэхэд болно. 1901 онд 500 мянган торх коко сироп жилд гаргах болсон. Сая ам. долларын орлого оруулсан. Энэ нь одоогоор бол 30 сая ам.доллар хүрнэ.
  Хүнсний аюулгүй байдалыг хамгаалах хууль орон даяар хэрэгжин аливаа бүтээгдэхүүний найрлагад орох биед хор нөлөөтэй зүйлсийг нарийн хянаж эхэлсэн. 1909 онд коко колаг ярликаа буруу гаргасан гэж үзэж. Кофеиныг найрлаганаасаа гарга гэж шаардан хуулийн хариуцлага хүлээлгэсэн. Кофеин нь бага насны хүүхдэд тохиромжгүй гэж үзсэн. Кандлер Дээд Шүүх хүртэл заргалдаад сүүлдээ кофеины орцыг талаар бууруулсан. Рекламдаа бага насны хүүхдүүдийг хамааруулахгүй байх амлалт тавьсан. 12 наснаас доош хүүхдэд тохирохгүй гэж тогтсон. Кандлерын хичээл зүтгэлээр Пембертоны тоник ундаа олны танил бүтээгдэхүүн болж чадсаны зэрэгцээ уг амжилтаа өөр хэн нэгтэй хуваалцахыг хүссэнгүй. Кандлер эхэн үеийн бичиг баримтыг шатаасан. Эйса Кандлер Атлантадаа хамгийн баян хүн болсон. Бүр тус муж улсынхаа Амбан захирагч нь болж дэвшсэн. Түүний компани 200 гаруй 60 мянган хүн ажиллуулах болтолоо өргөжсөн. Мөн энэ нь дэлхийд хамгийн танил брэнд болсон. Одоо дэлхийн хаа ч очсон коког л ууж байд

Келлоггс өглөөний цайг үндэслэгч буюу ах дүү хоёрын зөрчилдөөн

  1876 оны үед Мичиган муж улсын томоохон хотуудаас зайдуу Баттле Крек гэдэг газар биеийн
болон сэтгэл санааны өвчинг маш шинэлэг өвөрмөц аргаар эмчилдэг институтыг эмч Жон Келлогг ажиллуулж байв. Тэрбээр олонд нэр хүндтэй эмч байсан тул түүний газар хаа холоос ирж хэвтэж эмчлүүлдэг байв. Тэдний дунд Эмилия Э-хат, Томас Эдисон, Хенри Форд зэрэг алдартай хүмүүс байсан. Хэрэв эмнэлэгт нь ирж эмчлүүлэх боломжгүй бол Жон Келлоггийн хэвлүүлдэг эрүүл мэндийн сэтгүүлийг захиалж авч заавар зөвлөгөөг нь дагаж болдог. Мөн сэтгүүлийн зэрэгцээ тэрбээр хэдэ хэдэн ном товхимол хэвлүүлж. Олныг хамруулсан лекц уншдаг байв. Тэрбээр Нью Йоркын Беллевю нэр хүндтэй сургуулийг дүргэсэн бөгөөд түүний эмчлэх арга барил нь бусад эмч нараас өөр эмчилгээндээ янз бүрийн машин хэрэглэхийн зэрэгцээ хөгжимтэй дасгал зааварчлан пянзанд бичүүлэн гаргаж байж. Эдгээрийн зэрэгцээ тэрбээр хоол хурдан боловсруулдаг шүдний хорхойг багасган сэтгэл мэдрэлийн өвчин бүр хорт хавдарыг ч анагаах чадвартай шинэ эм жор гаргах болсон. Эцэстээ 37 тэрбум ам.долларын бизнес болон өргөжин ах дүү нарыг дайсан болгосон. 1880 оны үед хүнсийг хадгалахад аюултай химийн бодис хэрэглэж байв. Эдгээр нь Formaldehyde, Borax зэрэг болно. Үүний уршгаар ходоодны хорт хавдараар өвчлөх нь улам ихэссэн Америкчууд олигтой хооллож чадахгүй байгаад гол учир нь оршиж байсан. Эмч Келлогг ихэнхи өвчтөнүүд нь ходоод гэдэсний хямралтай байгааг анзааран мах бага, будаа, үр тариа, жимс ногоо давамгайлсан хүнс илүү тохиромжтой гэж зөвлөн Granola Гранола гэх овъёосны гурил, эрдэнэ шишийн гурилыг
холин жигнэж болгосны дараа түүний бяцалж жижигрүүлэн элсэн чихэр хийн амтлалгүй хоолонд нь өгөх болсон. Нэг өдөр 350 сая хүн өглөө босоод иддэг хүнс болсон. Энэ нь америкийн өглөөний цайг их өөрчилсөн. Өглөөний цай гэж тэгтэлээ тусдаа байсан юмгүй. Ихэвчлэн урьд оройн үлдэгдэл хоол байдаг. Харин дунд болон дээд ангийн хүмүүс тусгайлан бэлдсэн өглөөний цай уудаг. Эдгээрийг бэлэн болгох гэхдээ эмэгтэйчүүд маш их эрт босон их олон цаг зарцуулж байж бэлэн болгодог. Ийм их цаг хөдөлмөр зарцуулахын оронд үр тариан шахмалаа аягалан сүү хийгээд идэх нь хамгийн тохиромжтой.

  Эмнэлгийн өдөр тутамын ажил хэргийг гардан явуулдаг хүн нь эмчийн дүү Вилл Келлогг байв. Эцэг эх нь хоёр дахь хүүдээ төдийлөн анхаарал хандуулж байгаагүй мэт. Түүний мэдлэг боловсролд төдийлөн зардал гаргасангүй. Вилл данс, албан хаагчид, эмнэлгийн хангамж болон Жоннын гаргасан Гранолиаг бэлдэх ажилыг гардан хийнэ. Гранолиаг шууд ид гэдэг байсаныг Вилл сүүтэй холих санал гаргасан. Мөн тэрбээр үр тариан шахмалаа зарах хүнсний бүтээгдэхүүн болгохыг хүссэн. Ах нь зөвшөөрөөгүй эмч хүний хувьд шинэ бүтээгдэхүүн гаргаад сурталчилаад бизнес хийгээд эхлэх нь ёс суртахуунд нийцэхгүй гэж үзсэн. Ах дүү хоёр санал зөрөөтэй байх энэ үед эмнэлэгт нь шинэ өвчтөн ирсэн. С.В.Пост  олон жил өвдөж шаналсан нэгэн бөгөөд хэд хэдэн удаа бизнес ажиллагаа нь бүтэлгүй болсон гашуун туршлагатай нэгэн байв. Эмчилгээний зардал сард 60 ам.доллар хүрэх бөгөөд одоогоор 200 илүү ам.доллар байв. Пост төлбөрийн чадвар муу байсан тул эмнэлгийн гал тогоонд ажиллаж эхэлсэн. Вилл Гранолиа хийсэн болгоноо нарийн тэмдэглэл хөтөлнө. Ингэснээр нэг л өдөр ахаасаа эрхийг нь авч зах зээлд борлуулна гэж төсөөлж байсан. Пост Виллийн туслахаар ажиллаж байсны хувьд энэ болгоныг тун ойроос ажиглан харж байв. Хожим нь түүний хамгийн хонзогносон өрсөлдөгч нь болсон. Тэдний хоорондын тулаан 20 жил үргэлжилсэн.
Ахынхаа хяналтнаас гарч чадахгүй байх зуур Вилл шинэ нээлт хийсэн. Урьд шөнө нь жигнэсэн хонуулсан зуурмагыг хаяхын оронд өнхрүүлгэнд оруулахад нимгэн холцруус болон гарч ирсэн. Энэ бол алдаанаас гарсан шинэ санаа байсан. Энэ нь нэг өдөр жилд 13 тэрбум ам.доллар хүрэх бизнес үүссэн. Постын эсрэг тэмцэл шинэ зэвсэг болсон.  Анхны санааг нь Пост хулгайлан их мөнгө хийхийг харж байсан Вилл Келлогг шинээр гаргасан бүтээгдэхүүнээ зах зээл дээр гарган өөрийн байр суурийг олох гэж бодох болсон.
  Гэнэт гал алдан эмнэлгийн барилга тэр чигээрээ шатсан нь эмч Жоны хувьд маш их хохиролд хүргэсэн бол Вилл бизнес гараагаа эхлэх боломж гарсан. Тэрбээр 100 мянган ам.долларын зээл авч ахынхаа санаачлан гаргасан жорыг худалдан авсан. Вилл дэлхийд бүтээгдэхүүнээ танилцуулах үйл хэрэгээ эхлүүлсэн. Ахаасаа жорыг нь худалдан аваад сарын хугацаа өнгөрсний дараа Виллийн үйлдвэр ажиллагаандаа орсон. Анх удаагаа Toasted Corn Flakes Эрдэнэ шишийн хайрсан холцруус зах зээлд гарч ирсэн. Вилл үйлдвэрийн хүчин чадалтай өнхрүүлэгч машин хэрэглэх болсноор эхний жилийн төгсгөлд 25 мянган хайрцаг сардаа гаргах боломжтой болсон. Детройтод төвтэй компанийн навчин тамхийг элдүүрдэн гаргадаг машиныг бага зэрэг өөрчлөн загварыг нь Вилл өөрөө гаргаж байж ийм амжилтанд хүрч. Бүтээгдэхүүн дээрээ Келлогг гэдэг нэрээ тавьсан. Ахынх нь олонд танил болсон нэр бүтээгдэхүүнийг нь борлуулахад нэмэр болно гэдэгт итгэлтэй байсан. 1907 онд 178 мянган ам.долларын орлого олсон нь одоогоор бол 5 саяд хүрэхээр. Келлогг нэрийг Cornflakes гэсэнтэй хоршуулан хэрэглэж байв. Рекламдаа хамгийн том сурталчилгааны самбарыг ашиглаж байв. Дүү нь улам илүү амжилт олоод эхлэхэд ах нь атаархах сэтгэл төрөн өөрийн гэсэн чихэрээр амтлаагүй холцруусыг яг дүүгийнх шигээ ижил нэр, сав хэрэглэн борлуулж эхэлсэн. Дүүгийнх нь үйл ажиллагаанд муугаар нөлөөлсөн. Хэрэглэгчид эмч Жонных дүүгийнх гэж ялгаж салгаж чадахгүй учир Вилл яваандаа үйлчлүүлэгчдээ алдах аюулд тулсан. Келлогг компани нэг өдөр 20 тэрбум илүү доллараар үнэлэгдэхээр хүчин чадалтай болох байсан. Ах дүү хоёр Келлогг нэрийн бүрэн эзэмших эрхийн төлөө хуулийн байгууллагад хандан нэхэмжлэл гаргасан.
  Пост Виллийн зохион бүтээсэн бүхий л өнхрүүлгэ машиныг худалдан аваад өөрийн гэсэн Post Toasties Постын шармал бүтээгдэхүүн гаргасан. Үүнийг Вилл сонсоод ихэд хилэгнэж байж. Олон жил ахтайгаа тэмцэлдсний эцэст Келлогг нэрээ хэрэглэх эрх олж авсан. Зөв хооллох,
эрүүл мэндийн дасгал зэрэг олон хэрэгтэй зөвлөгөө эмчилгээ хийж ирсэн эмч Жоннын эмнэлэг сувилалын газар эдийн засгийн байдлаар хаагдахад хүрч сүүлдээ түүний нэр мартагдах болсон. Ингээд ахыгаа дийлэн гарсны дараа түүний гол өрсөлдөгч нь С.В.Пост болсон Вилл үйлдвэрлэлээ нэмэгдүүлж эцэсийг нь тултал ажиллуулж эхэлсэн. Харамсалтай нь энэ үед үйлдвэрт нь гал гарч түүнийг сүйрэлд оруулсан. Дахин шинээр өнхрүүлэгч авах гэсэн Постын тусгай эрхийн талаар сануулахад хүргэж. Шатсан үйлдвэрээсээ хуучин машинуудаа гарган авч тэр газараар засуулах болсон. Зарим засварлах боломжгүйг нь шинээр хийж өгөхөд хүргэсэн. Ингээд уг газар Постой хийсэн тусгай гэрээгээ цуцалахгүй гэхдээ нууцаар машинуудыг нууцаар тээвэрлэн аваачиж өгөхөд хүрсэн. Вилл одоогийн ханшаар 2 сая ам.долларын зээл аван шинээр сэргээсэн үйлдвэрлэлээ санхүүжүүлсэн. Гал түймэр гараад 6 сар болсны дараагаар Вилл шинэ үйлдвэрээ нээн 3 ээлж гарган 24 цагаар ажиллуулж эхэлсэн. 1909 онд өдөрт 4 мянган хайрцаг гаргадагыг 120 мянга болгон нэмэгдүүлснээр Постыг хол хаясан. Хэдий өндөр амжилтанд хүрсэн ч Постын биеийн байдал дахиад муудаж ирсэн. Пост өөрийгөө гэдэсний хорт хавдараар өвчилсөн гэж үзэж байсан бөгөөд цаашид өвчинөө дийлэхээ байгаад эцэстээ амиа хорлосон. Ингээд эцэстээ Вилл сериалын гол өрсөлдөгчгүй болсон. Дэлхийн сериалын зах зээлийн 50 хувийг эзэлдэг одоогийн байдлаар Келлогг компани 20 тэрбум ам.доллараар үнэлэгдэхээр. Мөн В.К.Келлогг Сан нь буяны ажиллагаа явуулдаг. 8,6 тэрбум ам.долларыг олон улсад хөгжилийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусламж үзүүлдэг.

Хулгайгаар эхлүүлсэн бизнесийн ноёрхол буюу
General Food буюу Женерал Фуд корпораци

  Постын эмчилгээ дуусан эмнэлгээс гарах болсон. Тэндээс явахдаа тэрбээр нэг чухал зүйлийг
хулгайлан авсан. Келлоггийн үр тариан шахмалын орцыг хуулж авсан. Ингэснээрээ Пост өөрийгөө америкийн өглөөний цайг үндэслэгч гэдгээ харуулахыг зорьсон. Хуучин амбаар дотороо туршилтын гал тогоогоо суурилуулан хэзээ ч худалдаанд гарч байгаагүй шинэлэг бүтээгдэхүүнийг туршин байв. Ингэснээр ганцаараа өглөөний цайг өөрчилсөн. Томоохон хотод амьдардаг гэр бүл хоол ундаа зохицуулах тийм амаргүй. Эцэг, эх нь бүр том болсон хүүхдүүд нь ч бүгдээрээ ажиллана. Тэдний хувьд гал тогоонд байх цаг хягаарлагдмал. Амархан бэлэн хоол гэдэг хамгийн тохиромжтой зүйл байв. Үр тариан шахмал ийм хэрэгцээг хангах бүтээгдэхүүн тэр даруйдаа болж чадсан. Зөвхөн сүү нэмээд болчихдог. Үр тариан шахмал гэдэг нь хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн нээлт гэж болно. Келлоггын ах дүү нарын санаан дээр тулгуурлан зарим хүмүүсийн хувьд хулгай нөгөө хэсэг хүмүүсийн хувьд америк овжин ухаанаар бүтээгдэхүүнээ боловсруулсан. Тэрбээр эмч Келлоггын үргэлж зайлсхийж байсан элсэн чихэрийг нэмэн оруулсан. Ингэснээр зажилууртай чихэрлэг амттай. Тэрбээр бүтээгдэхүүнээ Grape-Nuts гэж нэрлэсэн. Тэрбээр бүтээгдэхүүнээ хаа сайгүй зарж сурталчилах болсон.
  1899 оны үед Постын үр тарианы шахмалын борлуулалт тэнгэрт тулсан. Тэрбээр
бүтээгдэхүүнээ нэг эргээс нөгөө эрэг хүртэл тараан борлуулж байв. Үндэсний зах зээл гэдэг нэлээд шинэ ойлголт байсан бөгөөд үүнд барааны чанар чансааг хяналт байсангүй. Хэн юу дуртайгаа рекламдана. Олон янзын бүтээгдэхүүн хүмүүст тустай гэж зарлана. Үүнийг хянаж буй газар гэж үгүй. Пост энэ байдалыг бүрэн өөртөө ашиглан өөрийнхөө бүтээгдэхүүний гайхалтай эмчилгээний чанартай гэж сурталчилж байв. Төдөлгүй нэг нэгнийгээ дууриасан бүтээгдэхүүн баахан гараад ирсэн. Нэг мэдэхэд эмнэлгийн ойролцоо газаруудаар 100 гаруй сериал хийдэг компаниуд гараад ирсэн. Байнгын хүчтэй өрсөлдөөн Постыг хэтэрхий стрессэд оруулан ажил хэргээ бүрэн гүйцэтгэх чадваргүй болсон. Компанийхаа өдөр тутамын ажил хэрэгт төдийлөн оролцохоо болин урт амралт аван европ даяар их аялал хийсэн. Техаст өөрийнхөө нэртэй хот байгуулсан. Хотоо усан хангамжтай байлгахын тулд үүлэнд пуужин харван бороо оруулах туршилт хийж байж. Гэсэн хэдий ч өөрийгөө гэдэсний хорт хавдараар өвчилөөд найдлагагүй болсон гэж үзсэн учир амиа егүүтгэсэн. Пост ардаа 22 сая ам.долларын хөрөнгө үлдээсэн. Энэ нь одоогоор бол 550 сая илүү ам.доллар байв.
      Үүн дээр 26 настай ганц охин Мажориедаа компанийн эрхийг өвлүүлж. Өөрөө гарч ирсэн
саятан гэдэг америкийн нийгэмд шинээр байр сууриа эзлэх болсон хүмүүсийн нэг нь Пост гарцаагүй мөн болсон. Үйл хэргээ явуулах зуураа охин Мажориегоо өөрийн өв залгамжлах хүү мэтээр өндөрөөр үнэлэн багаас нь бэлдэж эхэлж. Энэ нь нөгөө талаар олны эргэлзэл төрүүлсэн. Тэр үед эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь доогуур тэд сонгуульд санал өгөх ч эрхгүй. Ингээд ажилын туршлагагүй залуу эмэгтэй ийм том компанийг цааш удирдан авч явж чадах эсэхэд цөөнгүй нь итгэж ядаж байв. Тэгээд Мажорие эмэгтэй хүн болохоор шийдвэр гаргахад биечлэн оролцохгүй байх гэж компанийн удирдлагын хүмүүс төсөөлж байсан. Гэсэн ч Мажорие ямар эцэгийн охин болохоо үзүүлж чадсан. Эцгийнхээ компанийн үйл ажиллагааг улам өргөжүүлсэн. Эхний ээлжинд Maxwell House Coffee, Log cabin syrup8, Jell-o, Hellman’s Mayonnaise зэрэг нэртэй брендүүдийг худалдаж авсан. Яг эцэг шигээ сратегийн төлөвлөгөө боловсруулах чадвартай. Алсыг хардаг тулдаа компанийг улам илүү амжилттай зөвхөн сериалаар хязгаарлалгүй хүнсний өргөжүүлсэн худалдаа хийдэг манлайлагч General Food буюу Женерал Фуд корпорациг бий болгосон.
  Мажориегийн компани одоогийн жишгээр үнэлэгдэхээр болсон. Америкийн хамгийн баян эмэгтэйчүүдийн нэг тэрбээр америк даяар үнэтэй байшин бариулж эхэлсэн. Флоридагийн Palm Beach Палм Бийчэд бариулсан Марго гэж нэрлэх далайн эргийн байшингаа сүүлдээ Засгийн газарт зарсан. ЗГ дараа нь одоогийн Ерөнхийлөгчид зарсан. Мажорие амжилтандаа ханасангүй. Тэрбээр дөнгөж эхэллээ тавьсан бэлэн мөнгөөр суучихсан байсан нэгэн бизнесийг өөд нь татахаар шийдсэн. Энэ нь хожим 1,3 тэрбум ам.доллар болон дэгжих Бөдсаяс гэдэг хүний санаачилсан хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүн байлаа. Ирээдүйд хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүн их эрэлт хэрэгцээтэй гэдгийг урьдаас харсан тулдаа Мажорие дэнчин тавин Бөдсаясын бизнесыг худалдан аваад Бөдсаясыг удирдан зохион байгуулах ажилд үлдээсэн. Мажориегын санаачилгаар дэлгүүрүүд болон галт тэргэнд үнэ төлбөргүйгээр хөргөгч төхөөрөмж суурилуулах болсон нь барааг америкийн нэг эргээс нөгөөд худалдах бололцоотой болсон.     

 Хөлдөөсөн хүнснийг үндэслэгч  

  Кларенс Бөдсаяс одоогоос 90 жилийн өмнө хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүний эхлэлийг
тавьж. Түүнээс өмнө хэн ч ийм зүйл харж байсангүй. Тэрбээр уг гайхалтай санаагаа 5 жил Канадын Лабрадорт ангийн арьс цуглуулж байхдаа орон нутгийн ингиут хүнсээ хөлдөөн урт хугацааны турш хэрэглэж байхыг анзаарч авч. Ингээд  америктаа буцан ирээд хурдан хөлдөөх арга техникийг туршин үзэж 1930 оны 3 сарын 6нд Массачусетийн Спрингфилдын дэлгүүрт уутлан хөлдөөсөн вандуйг худалдан авагчид анх удаагаа харсан гэдэг. Уг шинэ санаа нь худалдан авагчдыг улиралын бус бүтээгдэхүүнээр хэзээ дуртай цагтаа байнга хангагдаж байх боломжтой болгосон. Хурдан хөлдөөх нь тухайн хүнсний бүтээгдэхүүний чанарыг хадгалах давуу талтай болохыг уг америкийн шинийг санаачлагч мэдэж авч.
  Бөдсаяс одоогийн ханшаар 5,5 сая ам.долларын зээл авч хөлдөөгч төхөөрөмж хийдэг
үйлдвэрлэгч болон инженерүүдтэй ойртон ажиллаж зөвлөгөө авах болсон. Өөрийн гэсэн хөргөгчийн зураг төсөлийг гаргаж авахыг зорьсон. Тэрбээр маш их эрсдэл тавьсан. Ингээд олон давхарласан тавиур дээр тавьсан зүйлээ хасах 50 градуст хөлдөөх болсон. 250 тэрбум ам.долларын уг бизнес хүнсний дэлгүүрийн бүтээгдэхүүний тодорхой хэсгийг эзэлдэг. Үүнийг Бөдсаяс үүсгэсэн. Хүмүүсийн амьдралд их өөрчлөлт гаргасан. Тэрбээр ихээхэн дэвшилтэт санаа гаргаж авсан гэдэгтээ тун итгэлтэй байсан тул үйлдвэрлэлээ улам нэмэгдүүлсэн. 20иад оны дунд үед америкийн айлуудын тал хувь нь цахилгаанд холбогдоогүй байсан. Хөргөгч цахилгаанаар ажиллах тул тэдгээр өрх тийм аваад ажиллуулж чадахгүй дэлгүүр хоршоо ч ачааны галт тэрэг ч хөргөгч төхөөрөмж суурилуулаагүй. Хүмүүс зөвхөн том мөс тавьсан шүүгээнд зарим хүнсээ хадгалж байсан. Хөлдөөгчийг 1913 оны үед зохион бүтээсэн ч их өндөр үнэтэй тул айл болгон аваад тавьчих боломж муутай. Кларенсе Бөдсаяс орлого олохгүйгээр мөнгө зарцуулснаар байв. Эхэн үедээ орон нутагтаа л борлуулалт хийж байсан. Хол аваачих гэхээр галт тэргэнд хөргөх төхөөрөмж байхгүй гацчихдаг. Өрсөлдөгч байхгүй ч тэгтэлээ орлого олоод гавьсан юмгүй.
 
Нийтдээ 22 сая ам.доллараар Мажорие Бөдсаясын бизнесийг худалдан аваад Бөдсаясыг тэр компанийх нь Ерөнхийлөгчөөр ажиллахыг хүссэн санал тавьсан. Ирээдүйд хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүн их хэрэгцээтэй байна гэж тооцоолон Мажорие ийм дэнчин тавьж азаа туршаад үзэхээр шийдэж. Арай ядаж буй Бөдсаяыг одоогийн 300 сая ам.доллараар худалдаж авсан. Бөдсаяс төдөлгүй баян хүний тоонд орох болсон. Компаниа улам амжилттай болгохыг зорьсон. Мажорие Бөдсаясаг санхүүгээр дэмжсэний хувьд хөлдөөсөн бүтээгдэхүүнийг америкийн нэг эргээс нөгөөд хүргэх боломжтой болгосон. Хөлдөөгч үйлдвэрлэгч компани дэлгүүрт томоохон хөргөгч байрлуулан бараагаар дүүргэх болсон. Хүнсний бүтээгдэхүүн дотор 2 дахь томоохон борлуулалттай байдаг. Бөдсаясын хөлдөөсөн бүтээгдэхүүн 3 хувийг эзэлдэг.
  Дэлхийн 2 дугаар дайны хангамжинд ихэнхи бараа цэргийн албан хаагчдын хэрэгцээнд
нийлүүлэгдэж эхэлсэн үеэс зарим бараа орон нутагтаа хомсдол үүсгэсэн. Засгийн Газараас хүнсний норм ноогдол тогтооход хүргэсэн. Иргэд зөвхөн тодорхой хэмжээний элсэн чихэр, кокоа, мах зэрэг чухал хэрэгцээний бүтээгдэхүүн картын барааны жагсаалтанд орсон. Хүнсний бүтээгдэхүүн борлуулдаг газар бүр хувь хүний норм зэргийг дагаж мөрдөх хэрэгтэй болсон. Харин энэ үед орон нутагтаа үлдсэн америкчуудыг хүнсээр хангахад Бөдсайсын хураан хөлдөөсөн хүнс их хэрэг болсон. Дайны дараах үеийн эдийн засгийн өсөлтийн үеэр дөнгөж 10 хувьтай байсан америк гэр бүлийн хөргөгч хэрэглээ 50 хувь болж өссөн. Хөргөгчийг айл гэрийн хэрэгцээнд хэрэглэх болсон нь хамгийн шилдэг нээлтэнд зайлшгүй багтахаар. Гэрийн эзэгтэй нар илүү цаг зарцуулах нь багассан. Өдөрт гурван хоол бэлдэнэ гэдэг том ажил дээр нь хүнсний бүтээгдэхүүнийг чанарыг нь муудуулахгүй удаан хадгалах нь дэвшилт болсон. Хоол бэлдэхэд тийм их цаг зарцуулахгүй учир эмэгтэйчүүд ажил
эрхлэх боломжтой болсон. Нэг ёсондоо соёлын хувьсгал гэхээр. Хөлдөөсөн хүнс америкийн гал тогооны өрөөг ихэд өөрчилсөн. Зарим улиралын чанартай бүтээгдэхүүн жилийн туршид байнга байж байх болсон. Мөн хоол хийхэд тун энгийн хялбар гээд давуу талтай.  
  Уг хөлдөөсөн бүтээгдэхүүн англид анх 1938 онд Birds Eyes бургер гэж анх орж ирээд 1950 онд улам өргөжүүлэн худалдаалах болсон. Түүний шинэ санаа нь худалдан авагчдын дэлгүүрээс бараагаа сонгон авах болон гэр орондоо хоол хүнсээ бэлдэхэд ихээхэн өөрчлөлт гаргахад нөлөөлсөн. Тэрбээр 300 шинэ санааны патентын эзэмшигч бөгөөд өөрийнхөө үйл ажиллагааг тайлбарлахдаа шинэ санаа бодож олох нь миний ажилын зөвхөн нэг хэсэг үүн дээр би банкны захирал,хувийн компанийхаа ерөнхийлөгч, загас агнуурч, ном зохиогч, инженер, тогооч, байгаль судлаач, хувьцаа эзэмшигч, зөвлөх, боомтын хянагч зэрэг болно. Заримдаа хүмүүс надаас яг юу хийдэг гэсэн асуулт тавихад би юу гэж хариулахаа мэддэггүй. Хамгийн сонгодог хариулт нь өөрийгөө их сониуч ямарч эрсдэлээс хамаарахгүй шинэ юм сэдэн гаргах хоббитой гэдэг. Шинэ санаа сэдэгч байхад насны ялгаа хамаардаггүй гэж тэрбээр үздэг. Жишээ нь Халифакст амьдардаг 12 настай хүүхэд Хелэн Далзелл 1967 онд гурвалжин хэлбэртэй сосесик бодож олсоныг Бөрдсаяс бизнесдээ нэвтрүүлсэн байна.

 Хэршей сүүн шокладын хаан

  Пенсильвениягийн хотоос зайдуу газрыг Милтон Хэршей сонгон авч зөвхөн үйлдвэр бариад
зогсохгүй ажилчдаа амьдарах орон сууц бүхий бүхэл бүтэн хот босгоод үүнийгээ саалийн үнээний фермтэй ойр байхаар төлөвлөж. Түүний шинээр гаргах бүтээгдэхүүнийг  америкт хэн ч бодож олоогүй байв. Сүүн шоклад америкт дэлгэрч амжаагүй байв. Эртний маяачууд шокладан ундааг халуун ногоо болон улаан чинжүүгээр амталан уудаг уламжлалтай. 16 дугаар зууны сүүл үеэр европт бараан өнгийн шокладыг халааж уух болсон. 1875 онд Шведийн хүүхдийн тэжээлийг үйлдвэрлэгч Хенри Нестле сүүн шокладыг анхлан гаргасан. Хэршей төдийлөн өндөр боловсрол олж аваагүй нэгэн бөгөөд дөнгөж 4 жилийн боловсролтой гэр бүлээ тэжээх шаардлагаар сургуулиас гарсан. Хатуу чихэрийн үйлдвэр үүсгээд түүнийгээ сая ам.доллараар зарсан. Энэ мөнгөө тэрбээр сүүн шоклад бий болгох төлөвлөгөөгөө санхүүжүүлэхэд зарцуулсан. Ингэхдээ тэрбээр эхлээд сүүн шокладны формулаа нээн гаргахаас өмнө үйлдвэрээ бариад эхлүүлсэн байдаг. Хэршей хоёр жилийн турш үйлдвэрийн болон дагуул хотоо барьж босгон гүйцээсэн. Золоор түүний ийм эрсдэл тавьсан нь хүссэнээр болсон. Америкт төдийлөн танил бус зөвхөн чинээлэг хүмүүсийн хэрэгцээнд байсан зүйлийг өдөр тутамын хэрэгцээний бүтээгдэхүүн болгож чадсан. Сүүн шокладныхаа орцыг гарган авч бор өнгийн цаасаар боон худалдаанд гаргасан нь америкыг байлдан дагуулсан. Сүүн шокладыг америк маягаар үйлдвэрлэх болсноор Хэршейг олонд алдартай баян хүний нэг болгосон. 25 жилийн турш хамгийн орлоготой чихэрийн үйлдвэрлэгч болон түүний бүтээгдэхүүн нь олны танил болон орлого нь ч нэмэгдсээр байв. 1906 онд сая байсан бол 1921 онд 20 сая ам.доллар болж нэмэгдсэн. Одоогийн ханшаар бол 370 сая ам.доллар болох байв. Тэрбээр өөрийн бүтээгдэхүүнээ баян ядуу ялгалгүй хүн болгонд хүрэх ёстой гэдгийг ойлгодог нэгэн байсан. Өөрийнхөө компанид ажилладаг хүмүүсийн нүсэр хөдөлмөрийг үнэлдэг тиймдээ тэрбээр Хэршей нэртэй хот барьсан. Орчин үеийн хот тохижилттой усан бассейн, театр гээд олон нийтэд зориулсан арга хэмжээ явуулах газартай.
  Дэлхийн 1 дүгээр дайны дараах эдийн засгийн өсөлтийн дүнд америкчуудын хэрэглээ улам
өргөжсөн бөгөөд үүнийг Оргил 20 он гэдэг. АНУ дайнаас гарцаагүй ялагч нь болж гарч ирсэн.
Нью Йорк дэлхийн эдийн засгийн төв болж ирсэн. Харамсалтай нь 1929 оны 10 сард 10 жил
шахам дээш өсөлттэй байсан хувьцаа Хөрөнгийн биржид 2 өдөрийн дотор дөнгөж 25 хувь
болсон. 30 тэрбум ам.доллараас хэтэрсэн алдагдал байсан. Америкийн банкны тал нь дампуурсан зуу зуугаар бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх аргагүй болсон. Энэ нь Их хямралыг дагуулсан. Америкийн ажиллах хүчний дөрөвний нэг нь ажилгүй болсон. Бараг ажиллах чадвартай хүмүүсийн тал нь улс орон даяар ажилгүйчүүдийн эгнээнд орсон. Тэдний дийлэнхи нь гол орлого ологчид байсан. Айл өрх ямар ч орлогогүй болсон их хүнд үе авчирсан. Хэршей компанийн борлуулалт 50 хувиар буурсан. Хэршейгийн удаахь гол удирдага компанийн Ерөнхийлөгч Уэльяам Мурие өдөр тутамын үйл ажиллагааг гардан явуулдаг хүний хувьд үйлдвэрлэлийг бүр мөсөн зогсоочихолгүй үргэлжлүүлж байв. Гэхдээ цаашид энэ байдал удаан үргэлжлэхгүй гэдгийг мэдэж байсан хүний хувьд ажилчдын тоог 3 мянгаар багасгах хэрэгтэй байна гэж Хэршейд санал болгоход тэрбээр нэг ажилчин халахгүй үйл ажиллагаагаа цааш нь үргэлжлүүлэх хэрэгтэй гэж зүтгэв.
  Хөрөнгийн бирж унаад жил болсны дараа газар тариалан эрхэлдэг газраар ган болж илүү гамшиг учруулав. Хүчтэй салхи хөдөлөхөд хуурай шороог  хуйлруулан хар шуурга дэгдээнэ. Америкийн газар тариалангын бүс нутгийг сүйтгэж байв. Их хямрал нь байгалийн гамшигтай хавсаран Midwest Мидвэст нутгын шуурганд хийссэн газар үржил шимээ алдан цаашид юм ургуулах боломжгүй болсон. Хэршей шокладны орцыг багасган газарын самар ахиу оруулсан бүтээгдэхүүн хавтгай гарган ганц цэвэр шокладны хавтгайн оронд хоёрыг авахаар хямд үнэ 5 сентээр зарах болсон. Үүнийгээ илүү илчлэг сайтай гэж сурталчилсан. Хэршей өөрийнхөө бүтээгдэхүүний чанарыг махтай харьцуулж сурталчилж байв. Нэг хавтгай шоклад нь 454 грамм махтай дүйцхүйц гэх зэргээр ухуулсан. Хэдийгээр хүмүүс хүнсний зүйл хүссэн хэмжээгээр худалдан авах боломжгүй ч Хэршейгийн шокладыг авахад нэг их зардал гаргахааргүй болсон. Бусад чихэр үйлдвэрлэгч нарч түүний аргыг өөрсөд дээрээ хуулбарлан шинэ бүтээгдэхүүн гаргаж эхэлсэн. Хэршейгийн дээрхи санаа нь цагаа олсон бөгөөд түүний компанийн ажил хэргийг хэвийн хэмжээнд явуулах боломжтой болсон. Гэхдээ тэрбээр ажилын цагийг цөөрүүлэн цалингын нэмэгдэл урамшуулалтыг зогсооход хүрсэн. Бусад компаниуд ажилчдаа халж гаргаж байсан ч Хэршей үүнээс аль болох зайлсхийж байв. Ямар ч байсан хэцүү үед Хэршейгийн бизнес хөл дээрээ зогсож байв.
  Гайхалтай нь 1936 онд Хэршейгийн ашиг 10 хувь нэмэгдсэн. Хямралын үед ихэнхи үйлдвэр ашиггүй яг суучихсан байхад Хэршей энэ хэцүү сөрөг хандлагыг даван туулж гарсан. Золоор үйлчлүүлэгчид нь сүүн шоклад идсэн хэвээр байсан. Хэршей өөрийн хотоо өргөжүүлэх гэхдээ 10 сая ам.доллар зарцуулах төлөвлөгөө гаргасан. Үүндээ Хэршей стадион, Хэршей зочид буудал гээд түүний том төлөвлөгөө зарим удирдлаганд байсан хүмүүсийн санааг багагүй зовоох болсон. Хэршей эцэстээ ажилчдынхаа хүсэл  сонирхолыг мэдэхээ больсон. Ажилчид эрхээ эдлэхийг хүсэн зүгээр хараад суугаад байхыг хүсэхгүй болж ирсэн.
  Ерөнхийлөгч Рузвельтийн Конгрессаар  батлуулсан хуулиар цалингийн доод хэмжээ долоо хоног дахь ажлын цаг зэргийг тогтоосон. Хэршейгийн ажилчид компанийн амжилтанд хувь нэмэрээ оруулсан ч үүнийхээ үр шимийг хүртсэнгүй гэж сэтгэл дундуур байсан бөгөөд улс орон даяар дэгдсэн ажилчдын хөдөлгөөн тэдэнд нөлөөлсөн. Үйлдвэрчний эвлэл байгуулагдан
ажилчид өдөрт 8 цаг ажиллах эрхтэй. Энэ нь 8 цаг ажиллан, 8 цаг амарч, 8 цагт юу дуртайгаа хийнэ тэгээд цалингаа тогтмол хүлээн авч байх зэрэг юм. Улс орон даяар Үйлдвэрчний эвлэлүүд шинээр байгуулагдан ажил хаялт зарлах болсон нь сонин хэвлэлээр өргөн сурталчилагдах болов. 1934 онд Баруун эрэгийн боомтын ажилчид ажил хаялт зарлан Вашингтон Калифорнияг холбосон тээвэрийг бараг 3 сараар зогсоосон. 1936 онд Мичиганд Женерал Моторсын ажилчид 44 өдөр ажилуулахгүй зогсоосон. Аж үйлдвэрийн дайн нэг ёсондоо өрнөсөн. Ажилчдын эсэргүүцэлийг цэрэг цагдаагийнхан хүрч ирж тараадаг байсан. Эсэргүүцэл улам ширүүн болж хүчтэй мөргөлдөөн үүсэх нь энүүхэнд заримдаа хүний амь хохирон байр сав эвдрэл сүйрэлд өртөн энэ шинэ хандлага нь ихэнхи америкчуудыг зовоох болсон.
  1937 оны 4 сарын 2нд Хэршейгийн ажилчид машинаа унтраан үйлдвэрийн хаалгыг түгжин дотороо суулт хийн эсэргүүцэлээ илэрхийлсэн. Энэ нь Пенсилвинияд анх удаагаа ингэж суулт болсон тохиолдол болов. Милтон Хэршейгийн сэтгэл зүйд их нөлөөлсөн. Тэрбээр сэтгэл санаагаар унан хүнд шарх авсан. Тэрбээр бүхэл бүтэн хот босгон олон нийтийн төлөө амьдралд зориулсан. Ажилчдын амь амжиргааг сайжруулахад ихэд анхаарч байсан. Ийм
байхад ажилчид яагаад ажил хаялт зарлаж байгааг тэрбээр ойлгож ядаж байв. Хэршейгийн үйлдвэрлэлд ойр орчмын саалийн үнээний 6 фермер сүүгээр хангаж байсан. Ажил хаялтын үеэр хэн ч ирж сүүг нь аваагүй. Тэдгээр фермерүүд сүүнийхээ дийлэнхийг Хэршейд худалддаг байсан. Ажил хаялт сунжирахад 372 мянган литр сүү борлогдоогүй гашилж ирсэн. Фермерийн ажилчид гэрийн эзэгтэй нар ажил хаягчдын эсрэг цуглаан хийсэн. Тэд “Бидэнд Хэршей хэрэгтэй. Хэршейд бид хэрэгтэй” гэсэн уриа лоозон барьсан байсан. 4 сарын 7нд уур нь хүрсэн фермерчүүд ойр зуурын зүйлээр зэвсэглэн ажил хаялт хийсэн хүмүүс дээр ирсэн. Хоорондоо хүч үзэлцэн 25 хүн зодуулж олон хүн гэмтэн эмнэлэгт хандсан. Уг эмгэнэлт үймээн үндэсний сонин хэвлэлээр тархсан. Ажил хаялтын дараагаас Хэршей компанийхаа өдөр тутамын үйл ажиллагаанд оролцохоо больсон. Түүний ажилчид илүү цагийн нэмэгдэлээ авч цалинтай амрах болсон. Улс орон даяар цалингийн хэмжээ нэмэгдсэн. 1937 оны байдлаар америкийн ажилгүйдэл 25-14 хувь болтолоо буурсан. Хэршейгийн ажилчид урьдахаасаа илүү эрхтэй болж цалинтай амрах болсон. Хэршейгийн үйл хэргийг компанийн Ерөнхийлөгч Уэльяам Мурие үргэлжлүүлсэн хэвээр байсан. Нэгэнт Хэршей албанаасаа буусан учир Мурие түүнийг компанийг өвлөн авна гэж дотроо найдаж байсан ч Хэршей өөр хүнийг томилсон. Хэршей өөрийн босгосон үйлдвэр дагуул хотын зэрэгцээ ойролцоо саалийн фермер мөн элсэн чихэрээр тасалдахгүй хангагдаж
байх гэхдээ Кубад элсэн чихэрийн татуурганы фермер худалдан авч тэднээ бас жижиг суурин үүсгэсэн байна. Тэрбээр өөрийгөө сүүн шокладын хаан болсон гэж итгэж байсан бөгөөд өөрийн шокладын эзэнт гүрнийг ялан дийлэх өрсөлдөгч үгүй гэж бодож байсан. Хэршей өөрийн бүтээгдэхүүн гаргахын зэрэгцээ түүхий шокладаа бусад чихэр үйлдвэрлэгчид нийлүүлж байсан нь тус компанийн бизнесийн тодорхой хэсгийг эзэлдэг байв. Түүнээс шоклад авдаг Марс нэг өдөр түүнийг давж гарчих юм гэж төсөөлж байсангүй. Үнэндээ тэрбээр өрсөлдөгчөө эртнээс таньж чадалгүй харин дэмжиж байсан нь хожим илэрхий болсон. 40 жилийн турш Хэршейгийн бор цаастай шоклад америкийн өдөр тутамын хэрэгцээний бүтээгдэхүүн болсон. Хэршей амьдралынхаа туршид 60 сая ам.долларыг буяны хандивт өгч байж. Бараг хамаг байдаг хөрөнгөө зарцуулсан гэхээр тэрбээр хүүхдүүдийн ирээдүйг бодолцдог байсан учир асрамжын газарын үйл ажиллагаанд анхаарсан. Дэлхийн 2 дугаар дайны үеэр Хэршей тэтгэвэрт гарснаа завсарлан компанийхаа ажил хэрэгт дахин оролцон цэргийн хангамжинд хувь нэмэрээ оруулах болсон. Долоо хоногт 20 сая цэргийн нормын багц хүнс үйлдвэрлэн нийлүүлэх болсон. Дайнд ялалт байгуулахад бусад хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нар их чухал хувь нэмэр оруулсаны дотор Хэршей компанийн үүрэг ролийг үнэлэн энгийн иргэдээс армид үзүүлсэнийг үнэлсэн хамгийн дээд зэргийн шагнал авсан байна.
                     
Марсын алдарт шоклад буюу аав хүү хоёрын тэмцэл

 
Чикагогийн Иллинойсад 19 настай Канад өссөн оюутан Форрест зуны амралтаар тамхины сурталчилгаа хананд наах ажил хийх болж. Нэгэн удаа тэрбээр зөвшөөрөлгүй газар рекламныхаа хуудасыг нааж байгаад цагдаад баригдан хоригдож. Шоронгоос суллагдахад түүнд батлан даалт гаргах хүн хэрэгтэй болоод Миноссота амьдардаг эцэг Франкаа дуудуулж. Үнэндээ Форрестыг бага байхад эх нь түүний эцэгээс салан явснаас хойш хэзээ ч нүүр тулан уулзаж байсангүй гэхдээ тийм хүн байдаг л гэж мэддэг байж. Ингээд энэ олон жилийн дараа ийм нөхцөл байдалд аав хүү хоёр дахин уулзаж. 1920 онд Франк орон нутагтаа бага оврын чихэрийн үйлдвэр ажиллуулдаг бөгөөд  Марс компанийхаа эхлэлийг тавьж. Хэдий хол хөндий өссөн бие биенээ огт мэдэхгүй ч хамтран ажиилахаар болж. Хүү Форрест нь сүүн коктейль шиг олонд танил амттай шокладтай чихэр хийвэл гүйлгээтэй байна гэж санал гаргасан дээр Франк хэсэг туршилт хийх болсон. Хүүгийнх нь гаргасан санал нь хожим 35 тэрбум ам.долларын томоохон бизнес бий болгон сүүлдээ эцэг хүү хоёрыг хагаралдуулахад хүргэсэн. Франк олон удаагийн туршилтаар сүү элсэн чихэрийг холин амуу соёолжны амт оруулан самартай чихэрний цагаан зуурмаг Nougat ыг хутгах тутам агаар орон хөөж ирсэн. Ингэснээр орцын хэмжээг багасган бага зардалаар бүтээгдэхүүн гаргах боломжтой болсон. Эцсийн шатанд уг чихэрээ нимгэн шокладаар бүрхэх болсон. Шинэ бүтээгдэхүүнээ олон тоогоор үйлдвэрлэнэ гэхэд тэдэнд шоклад байнга нийлүүлэх газар хэрэгтэй болсон. 1920 оод оны үед зөвхөн ганцхан газараас түүнийг авч болох байв. Франк Пенсилвинияд очин Хэршей компанийн Ерөнхийлөгч Уильяам Муриетэй биечлэн уулзаж гэрээ хийсэн. Ингээд Марс Хэршейгийн томоохон үйлчлүүлэгч болсон. Жилд 460 мянган ам.долларын борлуулат Марс хийсэн бөгөөд Хэршейгийнх 600 мянган ам.доллараар түрүү
барьж байсан тул Хэршейгийн санааг зовоосонгүй. 1927 оны байдлаар Хэршейгийн 20 хувь нь бусад газар шоклад нийлүүлдэг тул Хэршей Марсыг тэдний нэгэн гэж тооцон өрсөлдөгч нь хажуу бөөрөнд нь наалдсан байгааг анзаараагүй.

  1932 онд Франк болон Форррест нарын орлого 25 сая ам.доллар болон тэднийг чихэр үйлдвэрлэгчид дотроо 2т орох болсон. Цаашдын ирээдүй хэтийн төлөө аав хүү хоёрын санал нийлэхгүй нь улам бүр даамжирч ирсэн. Дэлхий нэртэй 5 шокладны 3ыг нь марс компани гаргасан. Эдгээр нь Сүүн судал буюу Milky Way, хурдны мориныхоо нэрээр нэрлэсэн  Сникерс буюу Snickers, Шадар гурван цэрэг буюу 3 Musketeers зэрэг болно. Хэдийгээр амжилттай ажиллаж байсан ч хүүгийнх нь санаа ханасангүй тэрбээр санаачлагыг гартаа авах гэж зүтгэх бөгөөд удирдлаган доор буй хүмүүстэй ширүүн эвгүй харьцана. Эцэгээ том сэтгэж чадахгүй байна гэж шүүмжлэн Хэршейтэй дайн зарлахыг тулгаж байсан  зэрэг олон шалтгаанаар эцэг хүү хоёр нэг дор байх аргагүй болоод Форрест Марс нутагаасаа гаран англид амьдрах болсон. Энэ зуур 51 настай Франк цус харвалтаар өөд болсон байсан бөгөөд хүүд нь эцэстээ хэл дуулгахад түүнийг аль хэдийн оршуулсан байв. Форрест эцгийнхээ компанийг өвлөн авахыг зорьсон. Ингэхийн тулд түүнд эдийн засгийн хөшүүрэг хэрэгтэй байлаа.
  Форрест америкт буцаж ирээд эцэгийнх нь гол өрсөлдөгч Уэльяам Муриетэй хамтран
ажиллах санал тавьсан нь дахин шинэ алдартай чихэр бий болох үүсвэрийг тавьсан. Форрест түүнд олон тод өнгөтэй үрлэн чихэр үзүүлсэн. Ингээд бүтээгдэхүүнээ өөрсдийн нэрээр М&М буюу Марс ба Муриегийн эхний үсгээр нэрлэн. Мурие өөрийнхөө нэрийг гаргах эрхтэй болсон төдийгүй өөрийн хүүгээ Форрестын компанийн Дэд ерөнхийлөгч болгохыг зөвшөөрсөн. Ингээд Мурие 20 хувийн хөрөнгө оруулах болов. Мурие тэр даруйдаа Нью Жерсэй мужийн Ньювакт шинэ үйлдвэр босгосон. Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөө худалдан авч эцсийн дамжлагаараа шокладаар бүрсэн үрэлээ маш тод өнгийн чихэрийн будгаар нимгэн будсан. Дэлхийн хамгийн алдартай амттан болсон. Харин түүнийг шинэ бүтээгдэхүүнээ үндэстэн олонд танилцуулахаас өмнө 1941 онд япон Сувдан аралд гэнэт довтлон америк дэлхийн 2 дугаар дайнд татагдан орсон. Ингээд америкийн үйлдвэрлэгчид цэргийн хангамжинд хамаг анхааралаа хандуулах болсон. Ингэсний эцэст америкийн цэргүүд үндэсний хүнсний барааг дэлхий дахин сурталчилан тараасан. Чөлөөлөгдсөн орнуудад хайрцаг хайрцагаар хүнсний барааг түгэж үнэгүй амсуулж байсан. Ингэснээр дэлхий дахинд хүнсний дипломат ажиллагааг амжилттай явуулсан.
  Форрест Марс, Уильяам Муриетэй хийсэн гэрээ тун өгөөжтэй байсан. Элсэн чихэр картын бараа болсон тул Форрест зөвхөн гол нийлүүлэгч болох америкийн армид хандсан. Долоо хоногт 90 мянга илүү кг M&M нийлүүлсэн. Тэрбээр улам бүр бизнесээ өргөжүүлэх боломжтой болсон. Зэвсэгт хүчний асуудал эрхэлсэн яамтай хамтран ажиллана гэдэг нэр төрийн хэрэг байв. Дайны үед 15 сая цэргийн албан хаагчдыг далайн чанадад ажиллуулсан. Америк цэргийн албан хаагчид гэртээ буцаж ирэх үед л америкийн ердийн иргэд M&M гэдэг чихэр байдаг гэдгийг мэдсэн. Хэршейгийн бор цаастай шоклад, эцэгийнх нь Milky Way бүтээгдэхүүнээс хол давсан америкчуудын хамгийн дуртай чихэр нь болсон. Форрестын бизнес эцгийнх нь компаниас 3 дахин илүү томорсон. Форрест амжилтандаа ханасангүй Марс гэдэг эцгийнхээ компанийг худалдан авсан. Ингээд 3 Musketeers, Milky Way, Snickers зэргийг борлуулах эрхийг өөртөө авсан. Одоогийн байдлаар Марс компани 35 тэрбум ам.долларын худалдааг жилд хийдэг. Дэлхийд хувь хүний эрхэлдэг томоохон компанийн нэгболгодог бөгөөд үндэсний хэмжээгээр 3 дахь баян 60 тэрбум долларын өв хөрөнгөтэй гэдэг үзүүлэлтээрээ түүнийг бизнесийн томоохон тоглогчын нэг болгосон.

Өмнөд нутгийн шарсан тахиа буюу
 цагаан сахалт өвгөний реклам

Их хямралын үед хүнсний үйлдвэрийнхэн борлуулалтаа багасган үргэлжлүүлэн явуулж байсан ч 1932 оны үед авто машины борлуулалт 75 хувиар буурсан. Хүмүүс машин худалдан авах
боломжгүй болсон. Урьд нь чинээлэг дунд давхаргын хүмүүс доошоо орж ажилчин ангид нэгдсэн. 1930 аад оны үед хичнээн хэцүү байсан ч зарим хүмүүс янз бүрийн арга саам хэрэглэж хүнд байдалаас гарахыг эрмэлзэж байв. хэдийгээр замд олон машин байхгүй ч нэгэн газ түгээх газарын ажилтан өөр маягаар мөнгө олох арга саам эрэлхийлэв. Түүний адил олон ч хүн шинэ бүтээгдэхүүн зах зээлд гарган бизнес эрхэлж байсан. Харленд Сандерс нэлээд хэдэн жилийн дараа түүнийг дэлхий дахинд Хурандаа хэмээн өргөмжлөн 12 сая худалдан авагчдад өдөрт үйлчлэх болсон. Хэд хэдэн оролдлого хийсний дүнд шарсан тахиа Shell бинзен түгээх газартаа байдаг гал тогоондоо болгон зарах болсон. Тэрбээр үүнээс өмнө хэд хэдэн ажил хийж байж. Нэг удаа хуульч болохдоо үйлчлүүлэгчтэйгээ шүүхийн танхимд нударган зодоон хийсэн гээд халагдаж байсан. Дараа нь даатгалын байцаагч хийгээд удирдлагынхаа үгийг дагадаггүй том толгой гаргадаг гээд бас халагдсан. Тэрбээр уужуу тайван нэгэн бус ширүүн дориун тэр хавьд өөр нэг бинзен түгээх газар байсан бөгөөд тэдний хоорондын өрсөлдөөн тун ширүүн болдог байв. Сандерсын сурталчлан тавьсан зарлалын самбарыг нөгөө өрсөлдөгч нар нь хэд хэдэн удаа будан арилгачихдаг байв. Нэг удаагийн сөргөлдөөнөөр буудалцснаар нэг хүний амь хохирч өрсөлдөгч бинзен түгээчийн эзэнийг шоронд хийж. Сандерс тэр хавьдаа цорын ганц бизнес эрхлэгч болохоо буу шийдэм, хүч хэрэглэсэн байдлаар зохицуулж ирсэн. Өмнөд нутгийнхан уламжлалт аргаар болгодог тахианыхаа махны борлуулалтыг нэмэгдүүлэхэд Сандерс ихээхэн чармайлт тавьж байв. Өмнөд нутгийн хар арьстан ажилчид, фермерүүдийн гол хоол нь тахианы мах нөгөө бол ангийн мах байсан. 1920иод онд шувууны фабрик үүсэн их хэмжээгээр өндөг, тахианы мах гарах боломжтой болсон. Харин Сандерс үүнийг бизнесээ дэгжээх гол арга гэж үзсэн. Тэрбээр хайруулын таваганд тахианыхаа махыг хайрахад 20-40 минут дундажаар болно.Хурдан түргэн бэлэн болгох гэдгийг ойлгож байсан. Сандерс эрэлт хэрэгцээг хангах хэрэгтэй болсон. Энэ нь хожим 26 тэрбум ам.долларын бизнес болсон.
  Машин баригчдын халаасанд илүү мөнгө байхын хирээр Сандерсын бинзен түгээх газарын шарсан тахиа алтны уурхай лугаа адил орлоготой зүйл болох байв. Гэхдээ тэрбээр хоол болгохоо боловсронгуй болгох шаардлага юун түрүүнд гарч ирсэн. 1679 онд франц хүний сэдэн гаргасан түргэн буцалгагчыг ашиглахаар шийдсэн. Тэрбээр таганд нь бага зэрэг өөрчлөлт гарган туршилт хийж эхэлсэн. Энэ нь санасныг бодоход тийм ч амар ажил бус сайн хянаж байхгүй бол саван хэт уур хуримтлагдаад ирэхээр сав дэлбэрэх энүүхэнд. Сандерсын хувьд усанд буцалгах бус тосонд шарахад оршиж байв. Тагны резенэн жийргэвчийг металаар сольсон. Хэрэв туршилт амжилттай болбол тэрбээр тахианыхаа махыг нийт болгох цагны гуравны нэгэнд шарах байсан. Мөн тахианыхаа махаа шарах зөв жор олж гаргавал энэ нь сая сая үйлчлүүлэгчдийг бий болгох байв. Сандерс өөрийг нь баян чинээлэг болгох тахианы махны жорыг бий болгохоор шургуу ажиллаж байв. Битүү тогоонд шарснаар болгох цагийг 3 дахин багасгах байв. Хэт шарсан тахиа түлэгдээд дутуу болгосон тахиа хоолны хордлого болгох хорт бактери агуулдаг болохоор яг зөв болгох шаардлагатай. Тахианыхаа махыг амтлахдаа янз бүрийн 11 төрлийн халуун ногоогоор амталсан. Маш олон удаагийн оролдлогын эцэст тахианы мах нь гадуураа хатуу шажигнасан дотор талдаа зөөлөн шүүстэй болсон байсан. Дөнгөж 8 хүрэхтэй үгүйтэй минутад болсон. Энэ нь дэлхийд Кентаки нутгийн шарсан тахиаг амсаж үзэхэд бэлэн болгосон байв.   
  Америкийн аж үйлдвэрийн дэмжлэгтэйгээр 6 жил дайтсаны эцэст 1945 оны 9 сард Дэлхийн 2 дугаар дайн эцэс болсон. Ингээд АНУ дэлхийн супер хүчин болж гарч ирсэн.Дэлхийн үйлдвэрлэлийн нэг хагас АНУд явагдсан. Их хямрал эдийн засгийг зогсонги байдалд оруулан ажилгүйдэлийг бий болгосны дараа дайны эцэс гэхэд америкчууд хамгийн дээд зэрэгийн амьдралын төвшинд хүрсэн. Эдийн засаг дээшилсэн эхэн үеийн нөхцөл байдал Сандерс улам илүү боломж олгосон. Бинзен түгээх газараасаа нүүн үйлчлүүлэгчид тухлан суух ресторан нээсэн. Сандерсын эхний 40 жил ажилаас ажилд дамжин ямарч бүтэлгүй байсан. Эцэстээ түүний шарсан тахианы махыг хүмүүс амтархан идэх болсон. Тэрбээр ресторанаа мөн гол зам дагуу байрлуулсан. Машины хэрэгцээ өсөн боломжтой хүн болгон унаатай болж ирсэн. Үүнийг Сандерс даган хөгжихийг зорьсон. Америкийн дундаж давхаргынханы хүрээ тэлсэн. Олон хүн машины тоо дайны дараа 2 дахин өсөн 50 саяд хүрсэн.
  Сандерсын шарсан тахиа их нэрд гарч тэрбээр орон нутгийнхаа алдар хүндтэй хүн болсон. 1949 онд Кентаки муж улсын амбан захирагч Лорансе түүнд Кентакийн Хурандаа гэсэн цол олгож. Сүүлдээ Сандерс цагаан өнгийн хослол өмссөн нь нэг ёсондоо шинэ имиж бүрдүүлсэн. Ингээд гол зам дагуулан Сандерсын кафе шинээр нээх болсон. Тэрбээр зөвхөн тахиа бус өмнөд нутгийн зочлолыг давхар сурталчилсан.
  1950 онд Зөвлөлттэй харьцаа муудан Хүйтэн дайны байдалтай байсан бөгөөд 1956 онд
Ерөнхийлөгч Эйзанхауерын гаргасан хуулиар 25 тэрбум ам.долларын төсөв гарган 66 мянган км америкийг хөндлөн гулд холбосон хурдны зам барьсан. Өнгөн дээрээ эдийн засгийн үйлдвэрлэлийн хувьд ашигтай ч цаад талдаа хэрэгтэй үед цэргийн хүчийг хөдөлгөх, улс орон дайралтанд орвол тэр зам дээр онгоц ч буулгаж болох боломжтойгоор тооцон бэхлэн барьсан. Шинэ зам зарим орон нутгийн бизнест муугаар нөлөөлсөн. Гэнэт Сандерсын ресторан хоосон болчихсон. Хурдны зам хуучин зам дагуу ресторануудыг алгасаад өнгөрөөд явчих болсон. Сандерс ресторанаа дуудлага худалдаанд оруулан өрөө барагдуулах болсон. Ингээд арай гэж босгосон бизнес нь нуран унасан.
  Хурандаа Сандерс шинэ цаг үед дасан зохицох хэрэгтэй болсон. Хэдийгээр сүүлчийн ресторан нь хаагдсан ч тэрбээр бүр зогсохыг хүссэнгүй. Ямар ч бизнесийн эх үүсвэргүй болсон тэрбээр орчин тйороны газаруудаар яван миний шарсан тахиаг борлуулахыг хүсвэл би зааж өгье гэсэн санал тавьж тахиа бүрээс 4 сент авахаар болсон. Зуугаад шахуу ресторанаар ороход доод тал нь 10 т нь шарсан тахианы жороо лицензээр худалдсан. Сандерс өөрөө ресторан нээлгүйгээр америк даяар 260 орчим газар шарсан тахиагаа борлуулах болсон. Хурандаа Сандерс жилд 200 мянган милл газараар 600 гаруй ресторанаар орж тахиа бүрт 4 сент төлдөг төлбөрөө цуглуулна. Тэрбээр ресторан огт нээсэнгүй. Жилд мянга мянгаар зарагдах тахианы мах 1950 оны үеийн мөнгөний ханшаар тийм ч бага орлого буус гэхээр Сандерс 300 мянган ам.доллар жилд олж байв. 1964 оны үед хэсэг хөрөнгө оруулагч нар боломжын гэж үзэн санал тавьснаар 2 сая ам.доллараар Сандерс бүхэл амьдралынхаа турш бий болгосон бизнесээ худалдсан. Энэ нь одоогийн ханшаар 60 сая ам.доллар юм. Үүний зэрэгцээ Сандерсын нүүр царай компанийн сурталчилгаа нь болсон учир нэмэлт цалин авах болсон. Хэрэв зурагт байгаагүй байсан бол Хурандаа Сандерс гэж ямар хүн байдагыг мэдэхгүй өнгөрөх байсан болов уу. Тэр даруйдаа Канад руу гараад явчихсан. Мөн энэ нь БНХАУд гарсан анхны барууны түргэн хоолны газар газар болсон. Уг тахиаг өмнөд нутгийн аргаар болгосон ч америк маягийн гэж үнэлэгдэх болсон. Өнөөдөр 20 мянган КФС салбар 125 орнуудад үйл ажиллагаа явуулдаг байна. Эдгээр нь бүгд Сандерсын нууц жорыг дагаж мөрддөг. Яг ямар 11 төрлийн амтлагч ногооны жор нь бизнесийн нууц гэдэг. Энэ жорыг банкны цоожтой саван хадгалахаар үнэтэй зүйлийн нэг аж. Бусад хүмүүс тэр нууцыг мэдэж авах гэж багагүй оролдлого хийж.

  Нэр болон бизнес аргаа худалдсан ах дүү Макдоналдс

  Америк аж төрөх хэвшил шинэ үед орсон. Машингүйгээр өдөр тутамын амьдралыг төсөөлөх
аргагүй болсон. Энэ үеэс замын зогсоолын хажууд хоолны газарууд бий болсон. Мөн өргөн дэлгэцээр кино хүртэл үзэх болсон. Гэхдээ ингэж үйлчлүүлэхдээ машинаасаа гарахгүйгээр суудалдаа сууж байхдаа авна гэсэн үг. Машин нь нэг ёсондоо гэрийн үргэлжлэл болсон. Өөрийн хувийн орон зай бүхий ч дуртай газараа явж болдог. Калифорния муж улсын Сан Бернадинод ах дүү хоёр бас машины тоо нэмэгдсэнийг ашиглан бизнес хийхээр шийдэж. Ах дүү Дик буюу Ричарьд болон Мак буюу Маурис Макдональд их өнөр өтгөн Нью Хампшиаяагийн гэр бүлээс гаралтай. Тэд баруун талын нутагт нүүн ирэн илүү орлоготой ажил эрхлэхийг зорьж. Лос Анжелес дахь ил задгай кино театрын ард ажиллахдаа хамгийн их орлого олох арга нь хоол хийж зарах гэдгийг олж мэдсэн. Үйлчилгээг сайжруулан хурдасгах нь чухал гэж үзсэн бөгөөд жилд уг үйлчилгээ нь 22 тэрбум ам.долларын бизнес болон өргөжсөн.
  1951 оны үед машины тоо 50 саяд хүрсэн. Нэгэнт тусдаа унаатай болсон иргэд хотын төвөөс зайдуу хол явах боломжтой болсон. Үүний үр дүнд америкийн хотын залгаа суурин буюу
хотын хаяа дүүрэг үүссэн. Дэлхийн 2 дугаар дайнаас өмнө 13 хувь хүрэхгүй хүмүүс хотоос зайдуу амьдардаг байсан бол 1950 аад оны үед уг тоо бараг 2 дахин өссөн. Засгийн Газар цэргийн алба хаасан хүмүүсийг урамшуулан улсаас санхүүжүүлэн орон сууц олгож эхэлсэн. Учир нь тэд гэртээ үлдэж гэр бүл үүсгэн байшин авахын оронд дайнд ялахад хүчин зүтгэсэн оролцоог үнэлсэн. Залгаа суурин илүү ногоон зүлэгтэй агаар цэвэр гээд давуу тал олон энэ нь нэг ёсондоо америк мөрдлөгийн нэг хэсэг болсон. Ах дүү хоёр сүүлдээ Калифорниядгийн Сан Бернардинод шилжин ирээд Макдональдсын ВВК буюу BBQ нээн ажиллуулсан. Хоолны цэс нь 25 зүйлтэй. Үүнд утсан гахайн мах, үхрийн махнаас авхуулаад цэлцгэр, газарын самарын масло түрхсэн хачиртай талх гээд хангалттай олон төрөл багтаж байсан. Үйлчлүүлэгчид хүлээх дундаж хугацаа нь 20 минут заримдаа түүнээс ч удаан байдаг нь тэднийг алдагдалтай ажиллуулахад хүргэж байна гэж үзсэн. Хүлээлгийн цагийг богиносгохын тул үйлчлүүлэгчид машинаасаа буун ресторанд орж ирэн өөрсдөө захиалгаа хийх хэрэгтэй гэж үзсэн. Үйлчлүүлэгчдийн 80 хувь нь гамбургер, шарсан төмс, шарсан тахиа авч байхыг анзаарч ингээд эдгээрээс бусад зүйлсийг хоолны цэснээс хассан. Бургер нь ердөө 50 сент шинэ үйлчилгээгээ явуулахын тулд гал тогооны ажиллагааг тэр чигээр нь өөрчилөхөд хүргэсэн. Энэ нь орчин үед хурдан хооллох хувьсгалыг гаргаж ирсэн. 570 тэрбум ам.долларын үйлдвэрлэл болон өргөжсөн.
  Орчин үеийн америкийн рестораны шинэ загвар гал тогооны зохион байгуулалтыг ах дүү нар үүсгэн гаргасан. Гамбургийг болгох бэлэн болгох дамжлага ажиллагааг 3 сар бодож боловсруулан бэлэн болгосны дараа 60 секундын дотор үйлчлэх болсон. Нэг өдөр 30 мянган салбар дэлхий даяар нээгдсэн. Энэ нь Хенри Хейнзын урсгал дамжлагын системтэй адил
шахуу үүнийг Хенри Форд ч машин угсрахад мөн хэрэглэсэн. Тэдний шинэ нээлт борлуулалтыг 40 хувиар нэмэгдүүлсэн. Ах дүү нар түргэвчилсэн үйлчилгээний системээ хүссэн хүн болгонд 950 ам.доллараар зарахын зэрэгцээ сонирхсон хэн болгонд үзүүлэн сонирхуулдаг байв. Тэдний дунд Burger King сүлжээг үндэслэгчид Матю Бөнс, Оейт Крамер нар Taco Bell буюу Тако Беллыг үндэслэгч Глен Белл нар байсан. Ах дүү нар зөвхөн үйлчлүүлэгчид дууриагчидыг бүгдийнх нь сонирхолыг татсан. Макдональд 350 мянган ам.долларын орлого олж байв. Гэвч тэдэнд үйл ажиллагаагаа улам өргөжүүлэх том зорилго байсангүй. Ах дүү нарын амжилт сүүн коктейлийг хийдэг машин борлуулагч Рэй Крокын анхаарал татсан. Тэрбээр сая сая ам.долларын ашиг орлого олох эх үүсвэрийг эрэлхийлж байсан. Тэрбээр ах дүү нарт америк даяар түгээн үндэсний хэмжээнд хүргэх өргөжүүлэх санал тавьж. Эрсдэл бага орлого их олох боломжтой стратегийн төлөвлөгөө танилцуулсан. Ингэснээр тухайн бизнесийг өргөжүүлэхдээ бусдын мөнгөөр гүйцэтгэнэ гэсэн үг. Бусдын технологийг авсан хүмүүс өөрсдөө барилгаа барин, бүтээгдэхүүнээ худалдан аван бизнес үйл ажиллагаа явуулж эхлээд орлогынхоо тодорхой хувийг санааг анх гаргасан хүмүүстөгөх юм.
  Рей Крок банкнаас томоохон хэмжээний зээл авч өөрийн нутаг Илинойсдоо Макдоналдын салбар нээх болсон. Дараагийн 4 жилийн турш Илиноу, Аризона, Техасас, Калифорния зэрэг газруудаар 38 салбар нээх ажилыг удирдан явуулсан. Үйл ажиллагаагаа эрчимтэй явуулан олсон ашигаар нь ах дүү нарын халаасанд орох мөнгийг тэрбээр түрүүлэн шүүрч авахыг хүссэндээ компанийн бүрэн эрхийг олж авахыг эрмэлзсэн. Рэй Крок америк даяар Макдональдыг тараан 228 орчим салбар нээсэн нь 37,8 сая ам.долларын орлого оруулж байсан. Макдональдын ах дүү нар үүнээс бага хувийг хүртэж байв. Крокын цалин 20 мянган ам.доллар болж нэмэгдсэн. Боломжын хэмжээний цалин гэхдээ тэрбээр үүндээ сэтгэл нь ханаагүй улам баян болохыг хүссэн. Макдональдыг дэлхийн хэмжээнд өргөжүүлэх түүний амбицад ах дүү
нар хөндөлдсөн гэж үзсэн тул тэндээс нэр лицензыг худалдан авах санал тавихад ах дүү 207 сая ам.доллар нэхсэн нь Рэйд байхгүй мөнгө байв. 1961 оны үед ийм их мөнгөний зээл банкнаас авах ч ямар ч боломжгүй шахуу байв. Тэгээд ч Рэй аль хэдийн зөндөө өр тавчихсан байв. Мэдээж хэн ч гамбургийн бизнест мөнгө хаяхыг хүссэнгүй. Эцэстээ тэрбээр 2 дахин хувиар эргүүлж төлөх хөрөнгө оруулагч грүпптэй гэрээ хийсэн. 1961 ондоо багтан Рэй нэр лицензыг бүгдийг өөрийн нэр дээр болгосон. Энэ нь сүүлдээ 150 тэрбум ам.доллар орлого оруулах болсон. Үүний дүнд ах дүү хоёр зөвхөн анхны нээсэн ресторанаа өөрсдөө авч үлдсэн бөгөөд тэр нэрээ Макдональд гэлгүй Том Мак гэж солиход хүрч Рэй Макдональд нэрийг цааш нь авч явах болсон. Рэй тэдний эсрэг харсан газар Макдональдын ресторан нээсэн Ах дүү нар цаашид хэдэн жил ажиллуулж байгаад 30 жил тасралтгүй ажилласны эцэст тэтгэвэртээ гарсан. Ах дүү хоёр анх санаачлан гаргасан ч Рэй Крок америк даяар болон олон улсад Макдональдыг гарган өргөжүүлсэн. Рэй Крокыг өөд болоход Макдональдыг үндэслэгч болгон зарласан нь Дик Макдональдыг ихэд хилэгнүүлсэн. Өнөөдөр Макдональд хамгийн амжилттай үйл ажиллагаагаа явуулж буй рестораны сүлжээ болсон. 37 мянган газарт байрладаг. 

  Сүүлчийн 90 жилийн турш америкчууд ердийн газар тариалан эрхлэгчээс дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн болтолоо өргөжсөн. Уг үсрэлт дэвшилт нь тэдгээр алсыг харах чадвартай шинээр зохион бүтээгч шинэ санааг сэдэгч нарийн хичээл бүтээлээр биелсэн. Эдгээр хүмүүс нь их зөн билэгтэй хүмүүс хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэд дэвшилт гарган суутнууд тэд их эрсдэл тавьсан мундаг бизнес эрхлэгч болохоо харуулсан. Тэд анхлан нээгч зохиогчид энэ америк маягийн түүхийн чухал хэсэг хүнсний түүх. Өнөөдөр Хэйнз Коко кола Макдональдгүйгээр америкийг төсөөлөх аргагүй. Хүнсний үйлдвэрлэлийн түүх америкийн түүхийн чухал хэсэг нь болсон.
   Дашрамд хэлэхэд 1922 он гэхэд л англичууд Келлоггын бүтээгдэхүүнд анх удаа ам хүрч үзсэн байна.  1928 онд будаанаас хомхроос гарган үйлдвэрлэн эхэлж. Уг бүтээгдэхүүнийг сүүнд хийхэд шажигнан дуугардаг нь хүүхдүүдийг ихэд гайхаж бишрэх сэтгэл төрүүлдэг байна. Коко Колаг 1900 оноос Лондонд анх зарж эхэлсэн байна. Марсын шокладыг англичууд 1930 аад оны эхэн үеэс амталж эхэлсэн бөгөөд M&M дайны үеэс эхэлж мэдэх болж. 1965 онд КФС, 1974 онд Макдональд английн зах зээлд нэвтэрч ирж. Харин монголд дээрхи брендүүд олны хүртээл болж эхэлсэн гэвэл нэлээд сүүлд 1990 оны эхээр гэж хэлэх байх ингэхээр америк хүнсний түүх гэдэг дуусашгүй төгсгөл болохгүй зүйл болох нь илэрхий. Дэлхийн хаа ч байсан үүний нэг хэсэг болж ирсэн байна.