Friday, September 13, 2019

Марука Майко нарын япон дахь аялал


Эхлэл: Соёлыг гайхсан нь
 Германы Луфтанзагийн нислэгээр Манчестераас Франкфурт хүртэл цаг гучин минут болж 
Токиогийн Нарата хүртэл 11 цаг болж очсон бөгөөд тэндээсээ ахиад 2 цаг шахам хурдны галт тэргээр Шизоука аймаг хүрч тэндээ 6 хоног байрлах байлаа. Өндөр текнологи хөгжсөн газар очсон болоод ч юм уу бид хоёр яг л хөдөөний хүн шиг мунгинаж байлаа. Өглөөний цайгаа зочид буудалдаа уухаар доошоо бууж очлоо, намайг талх шарагчийг ажилуулж байх хооронд Марк цай бэлдэж буцалсан ус авах болсон тэгсэн бүгд япон бичигтэй байдаг тэгэхээр нь бүх товчлуур дээр нь ээлжлээд дарсан ус өгөхийн оронд хөгжим дуугараад эхэллээ тэгсэн үйлчлэгч нь ирж байж зогсоогоод дарах ёстой товчлуурыг нь зааж өглөө. Ер нь ажиглаад байхад ихэнхи юманд хөгжим дуугараад байдаг зам гарах болсон ч галт тэргэнд бууж суухад ч шал зүлгэдэг машин тэгээд бүр гал зууханд бол заавар өгдөг ярьдаг пелетик гэх мэт тэдний өдөр тутмын амьдралыг ямар нэг машин техникгүйгээр төсөөлөхийн аргагүй. Нолийн өрөөний автомат суултуур бол их тансаг хэрэглээ. Тэр нь халаалтай байдаг нь хүйтний улиралд зүгээр юм шиг
санагдсан. Тэгээд хүндээр биеэ засмаар бол ус урсаж байгаа юм шиг чимээ гаргадаг товчлуур дээр дарж болно ингэхэд яг ус урсахгүй зүгээр чимээ л гарна олон нийтийн газар хүндэрэхэд, сайн дүлж суухад, хажуу хавийн хүмүүсээс санаа зовно гэсэн зовлон байхгүй амар тэгээд дуусахаар нь угаах үйлчилгээ дээр дарна усны даралтыг бас тааруулж болдог бас элдэв үнэр дарах агааржуулагч автоматаар цацагддаг болохоор дараагийн хүндээ ч амар, ингээд дуусаад харин усаа татах нь харин бусад ердийн нолийн адил. Ийм ноль бол газар сайгүй байх юм билээ харин нолиос гараад гар хатаагч тэр болгон байрлуулаагүй байх юм билээ өөрөө салфетик эсвэл алчууртай бэлэн явахгүй болмооргүй юм билээ. Таксинд суухад жолооч нь арынхаа хаалгыг удирдлагаар онгойлгож өгч бас хаадаг үйлчлүүлэгч гар хүрэх ямарч шаардлага байхгүй. Тэрнийг нь мэдэхгүй бид мэтийн хүмүүс бол гараараа угзчираад байх болтой юм билээ. Тэнд байхдаа тэрэнд нь дасаагүй байж гэртээ ирчихээд таксинд суухдаа жолооч нь яагаад хаалгаа онгойлгохгүй байгаа юм бол гээд бодоод зогсоод байгаа юм. Биднийг тэнд байхад 20 градус орчим дулаахан байсан тэгээд цонхоо онгойлгоод унтахаар яг замын хажууд тул нилээд чимээ орж ирээд байхаар нь  агааржуулагчыг нь ажиллуулах болсон. 
Эхэндээ зүгээр юм шиг байсан онц сонин юм мэдэгдээгүй тэгсэн яг шөнө дундын алдад гэнэт усан хулгана болтлоо хөлөрч сэрлээ тэгсэн сэрүүн агаар үлээж байсан агааржуулагч халуун агаар үлээгээд өрөөг хэт бүгчим болгож бид нар орноосоо үсэрч босоод цонхоо онгойлгон доошоо бууж машинаас хүйтэн юм авч ууж хажуугаар нь мөс авч сэрүүцлээ, ёстой хар дарсан зүүд шиг юм боллоо. Хурдны галт тэрэг бас их гайхалтай явж байгааг хараад алмайрч зогсож байлаа. Тавцан дээрээ дөрвөн замтай тэгээд тэндээ хүлээгээд зогсож байхад дундах замаар галт тэрэг зөрөөд өнгөрөхөд дуу чимээ нь чанга тийм хурдтай юмны хажууд ойрхон зогсож байгаагүй болохоор зүрх хүчтэй цохилоод байсан. Хэрэв галт тэрэг зогсож байхад тэгж хажуугаар өнгөрвөл зогсож байгаа галт тэргээ бага зэрэг хажуу тийш налж байгаа юм шиг хөдөлгөдөг гэхдээ дотор нь сууж явахад бол ямарч хөдөлгөөн чичирхийлэлт юу ч мэдэгдэхгүй харин ноль орох гээд босоод явахаар хажуу тийшээгээ гуйваад уначих гээд эсвэл хөл хөнгөрөөд хөөрөх гэж байгаа юм шиг болдог. Галт тэрэгний дотор уух юм авч болох машин
байрлуулсан байдаг мөн утсаар ярих шаардлагатай бол таксофоны бүхээг мөн хувцасаа солих өрөө байдаг. Олон нийтийн тээврээр зорчиж байхад гар утасаа дуугүй дээр нь тавьж заавал ярих шаардлагатай бол галт тэрэгний холбоосны тэнд үүдэнд очиж байж ярих хэрэгтэй. Тавцан дээрээ бүхээгний тоог бичихсэн тул суудалтай суудалгүй гэдгээсээ шалтгаалаад хаана зогсож байхыг нь олоход амар хүмүүс нь ч ар араасаа дэгтэй нь аргагүй оочирлоод зогсож байдаг болохоос хаа хамаагүй очоод байхгүй  хэвшсэн зохион байгуулалттай болохоор галт тэрэг буудал дээр нэг их удаан зогсохгүй зорчигчид нь хурдан бууж суугаад сурчихсан бид нар өөрсдийгөө тийм удаан хүмүүс гэж боддоггүй байсан гэтэл япончуудтай харьцуулахад бас нөгөө хөдөөний хүн шиг ийш тийшээ юм харж алмайраад эргэлдээд байдаг.  Харин тэнд бол тийм олон хүн зорчиж байхад нэг нэгтэйгээ түлхэлцээд нудралцаад байхгүй, хоорондоо ч чанга дуугаар яриад байдаггүй юм билээ. Бүх юм нь дэгтэй цахилгаан шатаар өгсөж байгаа бол зүүн гараа барьж зогсоно тэгэхээр яарч байгаа хүмүүс баруун талаар нь хурдан өгсөөд гарна түүнээс баруун гар
талд зогсоод зам бөглөөд байж болохгүй. Галт тэрэгнээс буухаасаа өмнө гарц нь хаана байгаа гэдгийг харчихаад буух хэрэгтэй тэгэхээр хаашаа гарах бэ гээд хараад зогсоод байхаас дээр. Мөн тэндэхийн машин тавьдаг газрын үйл ажиллагаа үнэхээр бишрүүлэхээр. Хажуугаар нь гарахдаа зориуд зогсож харсан. Эхлээд тэндэхийн ажилтнууд нь гараараа дохиод жолоочийг нэг том дугуй хэсэгт зогсоолгож байна. Ингэхэд жолооч заавал ухарч орно энэ тэр асуудал байхгүй учир нь тэр тойрог нь машиныг эргүүлчихдэг жолооч машинаасаа буугаад явсаны дараа урт ремен шиг зүйлээр өргөөд аваад явчихдаг. Энэ нь япон шиг газар багатай зай хэмнэсэн дэвшилтэт арга аж. Тэгэхээр эндэхийн машин тавьдаг том газрууд нь бидний шүүгээнд хувцасаа өлгөдөг шиг машинуудыг нь дээр дээрээс нь шахаад дүүжилдэг байна. Машинаа авах болоход номер дугаараар нь хөөгөөд буулгаад ирнэ бүх үйл ажиллагаа нь автомат. Замын хажуу талын жижиг талбайг хүртэл ашиглаад өндөрсгөсөн тавцан дээр 2-3 давхарлаж машин болон дугуйгаа тавьж болохоор засаж янзалсан байсан.
Япон хоол их амт сайтай тийм айхтар халуун ногоо зэрэг хурц юм байхгүй нь амар гэхдээ их
хөнгөн амархан шингэдэг бараг худлаа ярьсан хүнд хэд алхаад л өлсөөд эхэлж байсан ингэхээр бараг хоёр юм уу гурван цаг тутам өөрийн эрхгүй зогсож юм идэхгүй бол ходоод хоол нэхээд явуулахгүй хэцүүдсэн тэгээд бас цайны аяга нь жижигхэн бид хоёрт бол 2-3 аяга хөнтөрч байж цай уусан болж байгаа юм яг нөгөө Улаан малгайт шиг би ийм үхрийн нүд шиг юмаар уухгүй гэдэг шиг бас манай эмээ багад аяга ёроолдож суучихаад гардаггүй гэж зарим нэг хөрш авгайгаа шүүмжилдэг шиг.
Тэгээд бид хоёр тэгж хөдөөний хүн шиг ийш тийшээ харж явахдаа ойр зуурын ажигласан зүйл гэвэл бага ангийн хүүхдүүд нь өөрсөддөө дэндүү ахадсан том цүнх үүрч явах шиг санагдсан 5-6 насны болов уу гэмээр жоохон юмнууд хөөрхөн дүрэмт хувцас өмсөөд тэр аварга цүнхээ үүрээд галт тэргээр өөрсдөө сургууль руугаа явж байгаа нь  хачирхалтай англид бол тийм насны хүүхдүүд  заавал насанд хүрсэн хүнээр хүргүүлж ирдэг. Тэгээд хараад байхад жил ирэх тутам тэдний цүнхнийх нь хэмжээ багасдаг юм шиг санагдсан. Дунд сургуулийн хүүхдүүд бол өглөө эрт сургуульдаа явж байгаа харагддаг орой болсон хойно нь л харьж байдаг, бүр хагас сайн бүтэн сайнд ч формоо өмсөөд сургууль руугаа явж байгаа нь гайхал төрүүлж байлаа.  Учир нь хичээлээс гадуурхи арга хэмжээтэй байдаг нь гэнэ. Өглөө эрт хичээл эхлэхээс өмнө
биеийн тамирын хичээл орчихдог болохоор багаасаа дасгал хийгээд дасчихсан байдаг шиг бүр тэтгэвэрийн хөгшид өглөө гэрийнхээ ойролцоох паркад нэг нь хөгжим тавьж удирдаад үйлдвэрлэлийн дасгал шиг зүйл хийдэг тэгээд дараа нь зарим нэг нь хятадын тай- чи буюу хийн дасгал хийнэ тэр нь өглөө долоо гэхэд бараг дуусчихдаг, Ням гаригийн өглөө тэгж 6 цагаас дасгалаа хийж байхдаа нэг эмээ ач хүүхдүүдээ авчирчихсан тоглоомын талбай дээр тоглуулж байгаа харагдсан. Тэр багацуул нь ч тэгж эрт босчихсон байгаа нь юм. Өндөр өртөгтэй газар гэдгийг хэн бүхэн мэднэ гэхдээ үйлчилгээ их сайтай тэр нэг тааруухан байсан
гэх газар огт гараагүй. Хэрэв бид нар хүсвэл чемоданаа чирч явахын оронд онгоцны буудал дээр өгөөд маргааш нь зочид буудал дээрээ хүлээж авч болох байсан даанч зам зуурын хүмүүс хамаг юм нь чемоданд нь яваа болохоор салж чадахгүй чирээд л яваад байсан. Жижигхэн юман дээр их анхаарал тавьдаг нь илэрхий байсан зочид буудалд өрөөгөө авах гээд ороход цагаасаа өмнө очсон бол чемоданаа энд нэг газар хадгалж болно тэгээд яг цагтаа буцаад ир дээ гэнэ. Үүдний жижүүртээ ярьж байхад жижиг гар цүнхээ тавих тавиур хажууд нь байдаг. Зарим цайны газар кофе уух гээд очиход хүн ихтэй суудалгүй байвал нэг газар суулгаад түр хулээлгэж байдаг аль ч газар мөнгөө авч өгөхдөө тавиур дээр тавьж байгаа харагдсан нэг нэгэндээ мөнгө сарвайгаад байхгүй илүү боловсон гэдэг байх тэгэхдээ та хэдэн төгрөг өгсөн төлбөр хэд болсон
хариулт нь хэд байна гэж чангаар хэлдэг. Өрөөний зурагт цөөн хэдэн сувагтай хэрэв олон суваг үзмээр бол мөнгө төлж карт аваад үзэж болдог бид нарт тэгж суугаад зурагт үзэх цаг байхгүй болохоор тэгж ажил болоод яах вэ гэж шийдсэн байсан тэгсэн нэг орой мэдээгээр тунами болж болзошгүй байна гэж яриад байхыг хараад миний толгойд хамгийн түрүүнд орсон бодол нь хир ойрхон байгаа бол нөгөө ард үлдсэн хүмүүс энэ мэдээг үзээд өө нөгөө хоёр чинь усанд урсаад алга болчихож ирэхгүй юм шиг байна гээд яриад сууж байгаа байх гэж бодогдлоо. Ядаж зөвхөн японоор үзэж байсан болохоор ойлгохгүй юм чинь ингэж санаанаасаа зохиож ургуулж бодож байхгүй юу, маргааш нь японд биш Гавайн аралд болж байсан юм билээ. Ер нь энд байгалийн гамшиг их тохиолддог газар гэдгийг хүн болгон мэддэг зочид буудлын өрөө болгонд гар чийдэн байдаг мэдээж гэнэт тог тасраад харанхуй болоход хэрэглэхэд бэлэн гэсэн үг, гадаа гудамжинд гэнэтийн осолын үед хоргодох газрыг япон болон англиар тод бичсэн байдаг, айл болгон яаралтай үед гэрээсээ гарахад хэрэглэх ойр зуурын зүйл хийсэн жижиг уут бэлдсэн байх ёстой гэсэн тэгээд хэдэн сардаа нэг тэгж байгаад сургуульлалт хийдэг гэсэн. Цэцэрлэгийн хүүхдүүдээс том хүмүүс хүртэл бэлтгэлтэй байдаг яслидаа гэрээс нь тийм зөөлөвчтэй
дөрвөлжин уут бэлдсэн байдаг тэрнийг ердийн үед сандал дээрээ тавьж сууна осолын үед толгойдоо угалж хамгаалах зориулалттай, зарим нэг албан газарт барилгачдын өмсдөг шиг хатуу хуванцар малгай тавьсан тавиур харагдаж байдаг. 
Япончуудад гадаад нэр их хэцүү байдаг гэж  найз маань сануулж байсан бөгөөд Маркын нэрийг Марука гэвэл арай хялбар байна байх гэж зөвлөж байснаас би бас санаа аваад өөртөө Майко гэдэг нэр өглөө. Ёндонжалбуу овогтой Алтанзул гээд зогсож байвал бүр муураад уначихна биз дээ энд англид л миний нэрийг хараад хүмүүс айчихдаг яаж дуудахаа мэдэхгүй паникдаад байдаг. Ингээд япон нэртэй болчихоор тэндэхийн хүмүүсээс ялгарахгүй амар болно гэж бодогдохоор гэхдээ үнэн хэрэг дээрээ  Маркаас илүү би орон нутгийн хүмүүсийг гайхалд оруулдаг. Ази хүн гээд надтай японоор ярих гээд тэгээд ойлгохгүй болохоор гайхаад байдаг. Бид нар өдөр болгон нэг шинэ газар очиж үзнэ гэж төлөвлөгөө гаргасан байлаа. Харин үүнд цэцэрлэгт хүрээлэн бол ороогүй учир нь сакура мод 4-5 сард цэцэглэж, 6-7 сард сайхан цэцгүүд дэлбээлээд 11 сарын сүүлчээр модны навч өнгөө сольж тод өнгөтэй болодог гэсэн бид эдгээрийн аль алинтай нь таараагүй байлаа. Харин япон маягаар гоё сайхан янзалсан парк зам зуурт таарч байсан.

За одоо ингээд хийсэн аялалын маршрутаа сонирхуулъяа: Фүжи уул.
Бид нар Шизүока аймагт нийт 10 хоног амралтынхаа дийлэнхийг өнгөрүүлж сүүлчийн 3 хоногт Токиод байсан. Манчестертай харьцуулахад Шизүока хамаагүй том юм шиг санагдсан. Хойд талаараа модтой уултай урьд талаараа далайтай яг л эмээгийн нутаг Архангай аймгийн
Цэцэрлэг хотыг санагдуулахаар уул ус хосолсон их үзэсгэлэнтэй нэг их танил дотно юм шиг санагдсан. Дээхэн үедээ энэ хотод англитай нээлттэй худалдаа хийх хэлэлцээр хийгдэж бүр Манчестераас худалдааны усан онгоц хүртэл шууд ирж байсан юм билээ. Мөн энэ хотоос цэлмэг сайхан нартай өдөр Фүжи уул нь тод харагддаг. Бидний нислэг өглөө эрт байсан тул онгоцноос буухын өмнө Марк уулыг олж харсандаа ихэд олзуурхаж өөрсдийгөө азтай байна гэж бодож байсан. 3,776 метр өндөртэй энэ уул япон үндэсний бэлэг тэмдэг, ариун дагшин гэж шүтэгддэг байсан бөгөөд хуучин цагт бол эмэгтэй хүн гарахыг цээрлэдэг байсан гэнэ. Уулын хажуугаар хурдны галт тэрэг өнгөрөхдөө заавал зориуд хурдаа бууруулж кондуктар нь уул руу харж ёсолдог байна. Фүжиг холоос харахад сүртэй гэдэг нь үнэн байх, ойртоод ирэхээр дүнсгэр галт уулны сөнөсөн хаягдлаар бүрхэгдсэн мэт харагддаг гэнэ. Ингэж аялалын номноос уншсан тул ууланд ойртож очих ордлого огт хийгээгүй Шизүока хотын хамгийн өндөр барилганы дээд давхараас харсан. Тэгээд ч албан ёсны ууланд авирдаг хугацаа нь 7 сарын 1 нээс 8 сарын 31 хүртэл байдаг юм билээ. Тэнэг хүн Фузи ууланд авирдаггүй харин тэрбээр хоёр дахь удаагаа гарвал тэр хүн тэнэг гэгдэнэ гэж нутгийн хүмүүс ярьдаг гэсэн харин би тэрнийг нь өөрчилөөд хашир хүн бол ууланд тэгтлээ ойртож очдоггүй гэж өөрсдийгөө зөвтгөлөө.

Одавара цайз
Уг нь Осакагийн цайзыг хамгийн гайхалтай нь гэж сонсож байсан ч арай холдоод байсан болохоор Одавара руу явсан юм. Англид хуучны цайзууд олон байдаг боловч үнэн хэрэгтээ нэгэнд нь ч орж үзээгүй учир ийшээ заавал явж үзэхээр шийдсэн юм. Цайзны суурийг 15
дугаар зууны үед тавьж босгосон бөгөөд он жилийн туршид цөөнгүй эздийн гар дамжин нэгэн цагтаа цайзын хэмжээ хир нь ихэсэж газар хөдлөлт болон дайн дажины нөлөөгөөр хэмжээ нь багассаж багагүй өөрчлөлтөнд орж байсан болохоор бидний очиж үзсэн цайз бол хуучныг нөхөн сэргээсэн шинэ цайз гэх үү дээ оригналь хэлбэрээрээ биш гэж зарим хүмүүс үл тоомсорлохоор бидний хувьд тэрэнд санаа зовох зүйл байсангүй. Цайзан доторхи музейн үзмэрүүд их сонирхолтой байлаа. Элдэв тайлбар танилцуулга сэлтийг үзэж байхад уг цайз аяны гол зам дээр байрлаж дээд зиндааны хүмүүст нэг ёсондоо 5 одтой зочид буудал болохын зэрэгцээ тэдний аюулгүй байдлыг бүрэн хангадаг байж. Цайзны гадна хоёр өвгөн уламжлалт хувцас паркатлан камераараар нь зургийг авч өгч байлаа бид хоёр ч бусдаас дутах юм юу байх бэ гээд  би нэг аяны кимоно шумуулнаас хамгаалсан тортой сийрсэн малгай сонголоо Марк самурайн хувцас өмссөн тэгээд нэрээ хэлдээ гэхээр нь Марука, Майко хоёр гээд цайзныхаа урьдхан зогсож камераараа зургаа хэд даруулсан тэгсэн ойрхон зогсож байсан хэсэг настай авгай нар хамт зургаа авхуулъяа гээд гуйгаад хэдэн зураг даруулсан. Англид бол тэгж танихгүй хүнтэй зургаа авхуулах гээд байдаг хүмүүс байдаггүй болохоор сонин санагдсан. Энэ газартай холбоотой өөр сонин зүйл нь 1963 оны 3 сарын 3нд японы инженерүүд хурдны галт тэргийг энэ хотод анх туршсан байна тэдний хэмжилтээр галт тэрэгний хурд нь цагт 256 км хүрч байсан бөгөөд зургийг нь авах зорилгоор дагаж явсан нисдэг тэрэг хоцроод үлдсэн гэнэ.

Камакурагийн аварга Будда
Бясалгал үйлдэж буй мэт амирлангуй суух Буддагийн суудалтайгаа нийлээд нийт өндөр нь 13,4
метр нийт жин нь 121 тонн ч дэлхийн хэмжээнд бол тийм томдоо ордоггүй гэнэ. Гэхдээ бидний хувьд бол нүдээрээ харсан хамгийн том Будда юм. Үүнийг орон нутгийн нэр хүндтэй лам санал болгосноор сүсэгтэн олны хандиваар 1252 оноос эхлэн 10 жилийн турш хүрэл төмрийг цутган босгож. Уг нь Буддаг хамгаалах үүднээс дээвэр барьсан ч хоёр ч удаа хуй салхинд хийсэж гэмтсэн учир сүүлдээ барихаа больсон аж. Буддагийн доод хэсгээр орж ямар аргаар хүрэл цутгасныг нарийн ажиглаж болдог. Биднийг очсон өдөр НҮБ ын Хүүхдийн сангийн төслийн дагуу Африкын бичиг үсэггүй хүүхдүүдэд тусламж үзүүлэх зорилгоор худалдаа явагдаж үндэсний хөгжмийн хамтлаг тоглолт болж байлаа.

Япон айлд зочилсон нь
Бидний японд амьдардаг найзын урьдчилан зохицуулснаар бид Сато гуайнд зочилохоор Хамаматсу орсон. Уг газар нь Яамаха фирмийн үйлдвэрүүд байдгаараа нэртэй аж. Сато гуай биднийг ирнэ гээд өглөө үүрээр босож загасаа барьсан гэдгийг сонсоод биднийг хөдөө яваад очиход эмээ маань шинэ шөл уулгана гээд хонь гаргадаг шиг санагдаж байлаа. Ингээд биднийг очиход тэднийх найз хүмүүсээ давхар урьсан байсан. Ихэнхи нь түүний багын найзууд гэнэ дундаж нас нь 72 тэтгэврийн хөгшид аж. Харин тэдний дунд арай залуухан хоёр хүн байсан нь Сато гуайн сүүлд Владивостокод очихдоо танилцсан орос найзуудад нь машин авахад зуучилсан хүмүүс байж. Сато гуай ч тэтгэвэрт гарахаасаа өмнө бас тийм машин зардаг ажил хийдэг байж. Харин
одоо бол түүний хобби нь далайд гарч эсвэл гэрийнхээ хажуу талын нууранд очиж загас барих гэнэ. Тэгээд хаана ямар загас барьсан ямар нэртэй хир  жинтэй гэсэн бүрэн мэдээлэлтэй зурагнуудаа бидэнд үзүүлж байсан. Бид нар үдийн хоолонд уригдсан байлаа загасыг ёстой янз бүрээр болгосон байлаа түүхий, шарсан, хуурсан, буцалгасан, жигнэсэн гээд л амьдралдаа ингэж нэг дор суугаад ийм их загас идсэн тохиодол бидэнд байгаагүй байлаа. Амт их сайхан зарим нэгийг нь яснаас нь салгаж идэх нь сурч дадаагүй бидэнд жоохон ярвигтай байлаа.
Сато гуайн хөгшин биднийг байх хугацаанд галт тогооноосоо бараг цухуйгаагүй харин түүнд найз хоёр ч эмэгтэй нь тусалж байсан. Ингэж япон айлд зочилж хөгшинийх нь гарын хоолыг амталсан даа бид их баяртай байлаа. Тэгээд гэрийн эзэддээ баярласан талархсанаа илэрхийлээд явах болоход ирсэн зочин болгон зургаа авхуулж байгаад явдаг нь илэрхий болсон. Урьд нь хэдэн жилийн өмнө Сато гуай зочид уриад караокэ зохион байгуулдаг байсан боловч тэр машин нь эвдэрсэн байж бидэн шиг дуулж чаддагүй хүмүүст амар юм болсон. Сато гуайн хүүхдүүд томроод тус тусдаа өрх тусгаарласан бөгөөд амралтын өдрүүдээр л гэр бүлээрээ зочилдог гэсэн. Сато гуайгаас гадна орон нутгийн хоёр ч хүнтэй танилцсан юм байна. Намайг үсээ засуулах болоход найз маань өөрийн таньдаг үсчин рүүгээ утасдаж цаг авч өгч зохицуулж өгсөн. Сиратори гээд их чадварлаг үсчин залуу байсан тэгээд таньдаг хүн санал болголоо гээд төлбөрийн 20 хувийг хямдруулж байсан. Хотын төвөөр явж байхдаа ороод ирээрэй гэсэн төгөлдөр хуурын багш Канеко гэдэг эмэгтэй байсан бас л манай найзын танил холоос ирж байгаа хүмүүсийг харах гэсэн юм гэсэн.

Сталины тагнуул 
Миний мэдэхээр бүгд л Рихард Зоргегийн тухай мэддэг. ЗХУ ын  Баатар Рихард Зоргегийн
тухай оросоор орчуулсан ном байдаг. Гэхдээ түүнийг одоо эргээд сөхөж үзэхэд дэндүү үзэл сурталчсан хуучин коммунист ёс суртахуун нэвт шингэсэн учир нэг л өрөөсгөл өргөн хүрээтэй байр сууринаас харж чадаагүй мэт санагдсан учир “Сталины тагнуулч” гэдэг 1988 онд хэвлүүлсэн английн нэр хүндтэй сэтгүүлч Роберт Веймантын номыг авч уншсан юм. Тэрбээр 1993 оноос Таймс сонины Токио дахь тусгай сурвалжлагчаар ажиллаж байхдаа уг номоо бичих санаа олж.  Ингээд уг номноос олж мэдсэн сонирхолтой зүйлийг товчлон дурьдахаар шийдлээ. 1933 оны 9 сарын 6 нд үдийн 1 цагт Канадын Атлантын далайгаар аялагч “Ороын Хатан Хаан”  гэдэг нэртэй зорчигч тээврийн томоохон хөлөг  онгоц Ёокохама боомтонд ирж зогсоход  Рихард Зорге  японд анх удаагаа хөл тавьж. Германы сэтгүүлч гэж бусдад өөрийгөө танилцуулсан ч цаагуураа японы халдлага Зөвлөлт рүү чиглэсэн эсэхийг мэдэх нууц даалгавартай байв. Тэгээд дараагийн 8 жилийн турш тагнуулын чухал мэдээ дамжуулж байсан бөгөөд 1941 оны 10 сарын 18нд хагас сайн өдөр Зоргег гэрээс нь баривчилж 10 сарын 23нд тагнуулын ажиллагаа явуулж байснаа анх удаагаа хүлээн зөвшөөрч. Дараагийн 3 жилийн турш шоронд хоригдож байж. Эцэстээ дүүжлүүлэх ял оноосон байна.  Зоргег Токиогийн захын нэгэн дүүргийн Тама гэдэг  газар оршуулах болсон нь түүний япон найз эмэгтэй Иши Ханакогийн уйгагүй зүтгэлээр биелэлээ олж. Орон нутгийн сониноос Зоргегийн хувь заяа хэрхэн төгсгөл болсныг мэдэж авч. Түүнээс хойш 3 жил өнгөрсний дараа Сугамо шоронгийн ойр байдаг оршуулгын газар түүнийг оршуулсан гэдгийг мөн сониноос уншаад үлдэгдлийг лавлан асууж мэдэхийг оролдож. Нэрийг нь бичсэн модон
пайзыг түлээний мод болгон ашиглах зорилгоор авсан учир цогцос нь яг хаана гэдэг тэмдэг байсангүй гэхдээ Ханако үүнийг зүгээр өнгөрүүлэхийг хүссэнгүй жил илүү хугацааны туршид тэр үеийн Америк ноёрхол эзэмшлийн үеийн хүнд сурталтнуудыг хөөцөлдөн Токиогийн бөмбөгдөлтөөс үлдсэн бичиг баримтыг шүүлгэж байж байгаа газрыг нь 1944 оны 11 сард илрүүлж. Шатахуун хангалттгүй байснаас цогцосыг шатаалгүй шууд булсан байв. Ханако ясыг сайтар ажиглан харж. Нэг хөлд нь Дэлхийн 1 дүгээр дайнаас олсон шархны ул мөр байсан. Цуурсан яс нь бүрэн эргэж нийлээгүй бороолсон болохыг илэрхий харж болох. 1915 оны зуны эхэн үед Бельгийн их бууны дэлбэрсэн хонгионы хэлтэрхийгээс шарх аван Берлиний цэргийн эмнэлэгт хүргэгдэж ирж эмчлүүлэх болж. Мэс засалч хөлийг нь тайралгүй үлдээж чадсан ч зүүн талынх нь баруунаасаа 2 см богино болж. Мөн японд байх үедээ согтуугаар хурд хэтрүүлж яваад мотоциклоос унаж гэмтсэний дараа суулгасан хиймэл шүд нь хэвээр байснаас
Зорге яг мөн гэж таньсан байна. Алтан хиймэл шүднээс нь Ханако авч хайлуулан бөгж хийлгэн түүний дурсгалыг хүндэтгэн үргэлж зүүж явдаг байна. Өөрийн зардалыг төлж байж Тамад газар худалдан авч ясыг нь чандарлан оршуулж. Мөн уг газар Зоргегийн япон талын хамтран зүтгэгч Озаки Хотцумиг баригдаад дүүжлүүлсний дараа оршуулсан байдаг байна.  Шоронд байхдаа Зорге тэгтлээ тамлуулж зовоогүй байна. Гэрээс нь барих үед нэгжлэг хийхэд мянга илүү ам.доллар, мянган юаны хамт бэлэн байсан нь илэрсэн бөгөөд Митшубиши банканд хувийн хадгаламжиндаа мөнгөтэй байсан учир өөрийн зардалаар хоол хүнсээ аван бүр байцаагч нараасаа илүү тансаг хоол ундтай байсан гэж дурьдаж. Зорге японд ирсэн цагаасаа эхлээд японы тал Зөвлөлт рүү дайрах эсэхийг мэдэх гэж хамтран ажиллагчдын хамт шургуу ажиллан мэдээлэл цуглуулах эцэстээ япон бус герман халдлага хийх нь тодорхой байна гэдгийг сануулж харамсалтай нь түүний бүлгийн радио мэдээг Сталин нэг бол огт үнэмшихгүй үл тоомсорлон магадгүй мэдээллийн тодорхой хэсгийг огт уншихгүй хараагүй өнгөрүүлсэн байж болохоор байж. Зөвлөлтийн тал ийм тагнуулчын талаар бүтэн 20 жил таг дуугай байсны эцэст ингэж албан ёсоор хүлээн зөвшөөрч Баатар цолыг нөхөн олгож, 1964 онд шарил дээр нь хар гантиг хөшөө босгож. Ингээд бид Токиод байхдаа номноосоо санаа авч Зоргегийн шарилд биеэрээ очиж хүндэтгэл үзүүлэхээр шийдсэн юм. Харин санасныг бодоход олж авахад тийм ч хэцүү байсангүй эхлээд оффис дээр нь очоод ийм хүний булшийг олох гэсэн юм гээд үзүүлэхээр аль хэсэгт хэдэн номерын эгнээнд хэд дэхь гэдгийг бүгдийг нь принтлээд өгдөг тэгээд тэрнийх нь дагуу явахаар амархан олдсон. Ингээд авч очсон баглаа цэцэг тавьсан юм.  Түүнээс бол зүгээр тойрч алхаж байгаад олно гэвэл бүтэхээргүй асар том газар байсан.

Империал гэдэг зочид буудал
Зорге японд ирээд байнгын байртай болохоосоо өмнө энд түр хугацаагаар байрлаж байсан бөгөөд уг газар нь тэр үедээ гадаадынхан цуглардаг гол газар байж. Уг барилгын загварыг америкийн уран барилгач Франк Ллоуд Врайт гаргаж уг барилга нь 1923 онд болсон Кантогийн газар хөдлөлтийн үед бага зэргийн гэмтэлтэй үлдсэн ч осолд орон гэргүй болсон дүрвэгчдийг байрлуулах гол газар болж байсан байна. Врайтын газар хөдлөлтөөс хамгаалсан загвар нь уг зочид буудлыг илүү алдартай болгосон гэдэг.

Киото хотын Алтан үзэсгэлэн 
Зоргегийн хэлсэн тийм үг байдаг хэрэв энхийн цаг байсан бол би япон судлаач эрдэмтэн
болоод оюутнуудад лекц уншиж байхгүй юу тэр хүсэл минь биелсэн бол хичнээн сайхан байх билээ гэсэн байдаг. Харамсалтай нь энэ үг зөвхөн түүний хувьд мөрөөдөл болж үлдсэн. Тэрбээр зөвхөн цэрэг, эдийн засгийн холбогдолтой мэдээ цуглуулаад өөрийгөө хязгаарлаж байсангүй. Японы соёл, урлаг ёс заншилыг ихэд сонирхож энэ чиглэлээр олон ч ном уншиж өөрөө бас ном бичнэ гэж төлөвлөдөг байсан. Мөн японд байхдаа олон ч сонин газраар явж үзсэний нэг нь Алтан Үзэсгэлэн билээ. Японы нэгэн цэргийн удирдагч тэтгэвэрт гарахдаа очиж амьдарна гэж энэ гурван давхар байрны дээд хоёрыг нь алтаар бүрхсэн орой дээрээ галт шувуугаар чимэглэсэн тансаг харшыг босгож орчин тойрондоо хиймэл нуураар хүрээлүүлж. Уг барилгыг диваажинг газар буулгаад ирсэн юм шиг гэж үзсэн харсан хүн шагшин магтахаар тэр үеийн Эзэн Хаан хүртэл энд зочилж ирдэг байж. Харамсалтай нь дотор нь орж үзэж болохгүй юм билээ гаднаас нь сайн харж авсан даа.

Токио хотын сонин газрууд
Гинза гэж үнэтэй брендийн дэлгүүрүүдтэй газар гэхдээ бид нар огт өөр юм харах гэж очсон юм. Би үүнийг маш олон нэвтрүүлгээс харж байсан юм. Ёончоме гэдэг гарц магадгүй хүн
болгон Витлисийн Аввэй замын гарцаар гарч байдаг зургийг санаж байгаа байх харин энэ бол япон хувилбар юм. Харажуку гэдэг буудалын ойролцоо 1964 оны Токиогийн Олимпын хотхон байрлаж байж тэгсний нөлөөгөөр гадны стил орж ирсэн гэдэг энд зарим хэсэг нь готик гээд хар хувцас өмсөж хар будгаар нүүрээ будсан эсвэл хүүхэлдэй шиг хувцасласан охид хөлхөлддөг. Уг нь бид нар Засгийн газрын Ордоны байрын зургийг авах санаатай очсон их өндөр байрнуудаа ойр ойрхон байрлуулсан болохоор гудамжнаас нь хараад зураг дарах ямарч боломжгүй манай Засгийн Газрын Ордоныг Марк хаана л бол хаанаас ч авч болдог харин японд тийм биш юм билээ. Өндөр хашаа тойроод мод бут ургуулсан нь байрыг сайн харахад амаргүй болгосон байсан. Эзэн Хааных нь Ордон ч мөн ялгаагүй.
Лондонд очоод Хатан Хааны Ордоны үүдэн дээр хашааных нь тэнд зогсоод зураг авхуулж болдог шиг адилхан болов уу гэсэн тийм биш юм билээ. Бид нар тойроод яваад байсан нэг гүүр хэдэн хуучны байшингийн дээвэр л олж харсан ийм чухал барилгууд нь хүний нүднээс далд байх ёстой ч юм уу мэдэхгүй. Мартсанаас Токио 2020 оны Олимпыг зохион байгуулах газрын нэр дэвшүүлэхэд орсон юм билээ, хэрэв япон амжилттай оролцвол энд Бразилийн дараа Олимп болж мэдэх юм байна.

Бидний амралт нэг иймэрхүү байдалтай өнгөрсөн дөө. Ийм сонин сайхан газар очиж үзсэн дээ бид нар их сэтгэл хангалуун байлаа.

2012 оны 10 сар

Wednesday, September 11, 2019

Монгол дахь аялал 2


Дорноговь аймаг, Сайншанд
Хамарын хийд
Хэдэн жилийн өмнө Бээжингээс галт тэргээр явж байхдаа Сайншандаар дайрч гарч байсан болохоос тэнд зогсож сонирхож үзээгүй юм. Харин энэ удаа зориуд тийшээ очиж үзэхээр боллоо. Харин хаа очиж зам нь сайн аж гэхдээ тал газар шулуун замаар удаан явахаар жолооч нарт үүрэглэх бэрхшээл гардаг болтой. Дорноговь аймгийн төвөөс цагийн зайтай орших Хамрын хийдийг зорин очлоо. Орой болж байсан тул хийдийн ойр байдаг нэгэн гэр буудалд байрлан маргаашнаас нь эргэл мөргөлөө эхлүүлэх болов. Ирэх замдаа хэсэгхэн газар бага зэрэг бороотой таараад говь газрын ховор юм үзлээ гээд бид билэгшээж байв. 8 сард говийн халуун нь буугаагүй байдаг болтой. Гэрт унтахаас өмнө хаяаг нь шуусан ч агаар орж
ирэхгүй бүгчим болохоор нь гэрийн хаалга онгойлгон арай дээр болж байх шиг санагдаад унтаж байтал газар дэвссэн хулдаасан шалан дээгүүр нэг юм маажих чимээ сонсогдоод болдоггүй босоод гар чийдэнгээ тусгаад үзсэн говийн зараа байж таарсан. Онгорхой хаяагаар авирсаар байгаад ороод ирж тэгээд гэр дотор баахан точигнож яваад унтуулдаггүй ер нь бид аливаа чимээнд хэт соргог мэдрэмжтэй байгаа нь илэрхий байсан. Ядаж гэрийн урьд талд байгаа байранд диско маягийн олон өнгийн гэрлэн чимэглэл тавьсан нь орчиндоо огт авцалдаагүй орон дээр хэвтэж байхад нүд рүү гялалзаад ядаргаатай. Гадаа гарч бие засах болсон хоёр гурван нохой дагаад тэгж байгаад гэгээ орохоор босоод хувцасласан. Говьд нар мандахыг харах их өвөрмөц аж. Урагшаа гэрээс хэсэг алхаад нэг мухлагаас халуун ус аваад эргэх хооронд нар гараад ирсэн их л том юм шиг харагдаж байсан. Нар мандахыг хулээн гэрийн гадаа хэсэг зогсож байхад зарим хүмүүс машинтайгаа мөргөлөө аль хэдийн эхлүүлж байв. Нэгэнт шашин шүтлэгийн газар болохоор тодорхой дэг журам ёслолыг тогтсон дараалалтай аж. Тэр болгоныг мэдэхгүй учир нутгийн нэг хөгшин биднийг газарчлах болов. Хамарын хийд дотор орж мөргөн суварган дотор орж хүндэтгэл үзүүлсний дараа газарчинтайгаа уулзаж аялалаа эхлэх болов. Бас бидтэй хамт хоёр жижиг групп явах болов. Сүрхий ярьдаг хөгшин байсан тэр болгоныг тогтооход амаргүй их хурдан урсгаж ярьна бас дундуур нь өөрийн гэсэн монологи урсгах аж. Эхлээд хөхний хэлбэртэй хос овоонд сүүгээр өргөл барьна. Дараа нь энергийн төв гэж нэрлэх хэсэгт орохдоо зөв хаалгаар нь орох ороод нүгэлээ наминчлан цаасан дээр бичиж овоолсон чулуун дээр шатаах мөн хүсэлээ бичиж чанга хэлэх бага зэрэг архи өргөн будаагаа гурван тогоонд хийнэ. Газраас цагаан чулуу авч өөрийн нэрийг хэлээд овоонд тавьна. Гутлаа тайлан газар хэвтэн энерги аваад босно. Овоогоо гурван удаа эргэнэ. Үүний дараа тэндээс гарч Хонхны асарт очин 3 удаа цохиж өөрийгөө ирснийг мэдэгдэнэ гэх зэргээр бидний хэдэн хүмүүс хөгшиний зааварласны дагуу ёслол үйлдлээ. Дараа нь бага зэрэг зайтай байх Бясалгалын агуу гэж газарт очлоо. Энд ноён хутагт дээд төвшиний бясалгал хийдэг байж ингэхдээ хэд хэдэн үе шат дамжих тул нэг агуунаас нөгөөд шилжиж явуулдаг байж. Үд дундын нар эгц дээрээс төөнөөд яг л халуун индүүгээр хүрч байгаа юм шиг төөнөж байлаа. Ямарч сүүдэргүй газар удаан байвал амь тэмцэхээр загасчилахад хэрэглэгддэг том шүрхээ дэлгээд сүүдэрт нь хэсэг суулаа. Машинд явсан цэвэр ус халуунд бүлээн болчихож. Говьд халахаараа голоосоо халдаг гэж үнэн байх хэдийгээр сонсож байсан ч яг бодит байдал дээр ирэхээр халуунд ямар ч тэсвэргүй байгаа нь илэрхий байсан. Хэрэв говьд олон хоног аялах юм бол бид хэцүүдэх нь гэж бодогдож байлаа. Сүүлдээ бидэнтэй хамт явж байсан хүмүүс цөөрөөд бид л үлдсэн. Эцэстээ Данзан Равжааагийн Саран Хөхөө жүжгээ тавьж тоглуулдаг байсан нээлттэй театр байсан газар ирлээ. Орчин тойрны дов толгодыг ашиглан 2-3 давхар тайзтай орчин үеийн театр шиг дуу чимээ, гэрлтүүлэгч, цас бороо хүртэл оруулж үйл явдал дээд тив доод тив гэж ялган харуулдаг байсан гэж номноос уншаад бишрэх сэтгэл төрж байлаа. Одоо ингээд харж байхад тийм юм байсан гэж үлдсэн юм байсангүй. Эндээс бид хөтлөгч хөгшнөөсөө салсан.
Аяны төгсгөл хэсэгт Хүслийн ууланд очиж мөргөх болов. Хэдий шат зориуд зассан ч их
халуунд дээш авирах нь төвөгтэй байв. Эрчүүд бүр уулын оройд гарч өргөлөө өргөөд хүслээ чанга хашхирч хэлдэг байна. Эмэгтэйчүүд нь доор хэсэгт үлдэх аж. Энд мөн л хүслээ цаасанд бичиж шатаадаг байна. Уулнаас уруудан Хүүхдийн овоог чиглэн явж байхад дөнгөж хөлд орж буй хүүхэдтэй залуу эмэгтэй яаж байсан тэрбээр энэ овоонд ирж мөргөөд хөл хүндтэй болсон гэж олзуурхан ярьж байхын зэрэгцээ зөвхөн түүнд ч бус Японын Үе залгамжлах хунтайжын эхнэр ирж мөргөөд тэднийх хүсэн хүлээж байсан хүүгээ олж авсан гэдэг байна. Тэр гайхалтай тохиолдолоос хойш баахан япончууд энд ирдэг болж. Буцаж яваад Сайншанд хотод ирээд хутагтын музейг үзэв. Хэдийгээр жижигхэн ч овоо арвин үзмэртэй музей байлаа. 1930 аад оны үеэр шашны холбогдолтой бүхий л зүйлийг устгаж байхад ингэж олон зүйл хутагтаас үлдсэн нь гайхалтай бөгөөд 1937 онд Хамарын хийд бүрэн устагдахаас өмнө сүмийн тахилч лам Түдэв нийт 1500 орчим хэсэг зүйлээс 64 ыг нь булж амжиж. Нууцалсан газраа эхлээд хүүдээ сүүлдээ ач хүүдээ заан өгч олон жил нууцлаг байлгасаар ирсэн бөгөөд тахилчын ач хүү З. Алтангэрэл 1990 оны үед 17 хэсэг газрын эд зүйлсийг гаргасан нь одоогоор Сайншанд дахь музейн үзмэрт тавигдсан байдаг байна. 2013 онд Ноён хутагтын 9 дугээр шинэ дүр тодорч сүсэгтэн олныг баярлуулсан үйл явдал болж. Хэдийгээр тайван цаг ирсэн гэсэн ч хутагтын эд өлгийн зүйлийг Алтангэрэл хадгалсан хэвээр байн ховор нандин хэсгийг нь музейн хамгаалалт сайжирсан үед л олонд харуулахаар гаргана гэж шийдэж. Музейгээс гараад орой болсон тулд тэндээ хонох зочид буудал олж аваад амрах болсон. Төмөр замтай нь ойр байдаг нь уг газар нутагт хөрөнгө оруулалт орж ирэх боломж илүү байдаг болтой. Саяхан баригдсан болов уу гэмээр шинэ зочид буудалд буусан тохижилт сайн халуун устай байсан л олзуурхууштай байлаа.

Мянгат малчдаар зочилов
Хүн болгон л төрсөн газартаа очиж энерги авах болсон үед би ч гэсэн бусдаас хоцорохгүй гэхдээ Архангайн Эрдэнмандал сумыг зорилоо. Тэгээд ч Маркыг нутгийн ах дүү нартайгаа
танилцуулах давхар зорилготой байв. 2003 онд бидний хуриманд хөдөөнөөс цөөхөн хүн ирж оролцож байсан учир дийлэнхи нь манай хүнийг хараагүй өнгөрсөн билээ. Хотоос гараад Өгий нуурын гэр зочид буудалд байрлан амарч аваад цааш хөдлөв. Эрдэнэмандалын сумын төвд ирээд төрсөн газраа буюу орон нутгийн эмнэлэгийн гадаа нь очиж ээжээрээ заалгаж байгаад товчхон ёслол үйлдэв. Дараа нь ах дүү нартайгаа золгох ажилдаа оров. Эхлээд нагац ах Н.Жамбалганий, хүү Өлзийсүрэнгийнхтэйгээ айл юм. Тэднийхээс холгүй нагац эгч Н. Бямбаахүү, хүү Өлзийбатынхтайгаа цуг тус тус зусаж байна. Саяхан 90 жилийн ойгоо тэмдэглээд энэ хавиар хөл хөдөлгөөн ихтэй байж. Ойд зориулж гаргасан номыг үзэж сонирхож байтал нагац ах Н. Жамбалганий , хүү Ж. Өлзийсүрэн мөн Ч. Өлзийбат ах нар бүгдээрээ л нутгийнхаа “ Мянгат малчин “ болж тууз тэмдэгээр шагнуулж. Хамаатан садны ах дүү нар төдийгүй сумаараа улсдаа ажил хөдөлмөрөөрөө шалгарч хамгийн мал, хоньтой Алтангадас одонт Эрдэнэмандал сум болж 90 жилийн ойгоо өндөр амжилттай угтан авч. Бага байхдаа эмээ дээрээ ирээд ажилд нь тусладаг байснаа эргэн бодоод үнээ сааж байхад нь очоод Марк бид хоёр бух хоргоох болов. Маркад нэг унь өгөөд би нэг урт мод бариад хоёр талд сүрхий зогсож байсан мөртөл гайхал бух бидэнд бууж өгөхгүй гэсэн шиг бага сиймхий гаргаад зээл рүү дайрч орчих гээд зүтгээд байв. Бид хоёрын хөглөж байгааг хараад үнээ сааж байсан хоёр саальчин маань инээдээ барьж чадахгүй байв. Ашгүй бух дагуулсан үнээг сааж тавьж явуулах болж бид сайн дурынхаа ажлаас чөлөөлөгдөв. Марк амаргүй ажил байна шүү гэж гайхснаа илэрхийлээд тэрний зальтайг нь яана аа гээд байсан. Ажлаа дуусгасны дараа Марк бухад хандан за одоо ч найз бүсгүйтэйгээ чөлөөтэй яв даа гэж араас хэлээд явуулав. Ер нь английн мал маллагаа монголын бэлчээрийнхээс эрс тэс ялгаатай байсан. Тэнд бол тухайн малчин өөрийн эдлэн газартаа л малаа явуулж идүүлнэ тэгээд ч хашаагаар хязгаарлачихсан тул ойлгомжтой хүний мал ч
оруулахгүй бүр хажуугаар явган аялалд явж байгаа хүмүүс ч тэр газар луу нь орох эрхгүй байдаг. Энд болохоор хэний эдлэн эзэмшлийн газар гэдэг нь тодорхой бус учир англи малчин бол учраа олохгүй болчих юм гэж Марк хэлээд анзаараад байсан цаад толгод дээр сүрэг хонь байж байсан тэгсэн хэдэн минутын дараа алга болчихсон хаашаа явсаныг харж чадаагүй хонио би амархан алдчих юм гэж гайхаж байсан англид мал нь үргэлж хашаанд байх учих зам дээр гараад ирнэ ингээд алга болох бараг байхгүй гэхдээ толгодоор дамжуулж бэлчээдэг хонио хураах бовол тусгай сургуульлалтай нохойгоороо команд өгөөд хураалгуулчихна. Бүр хонь хариулдаг нохой гээд тусгай үүлдэрийн нохой байдаг гэнэ. Харамсалтай нь маргааш нь өдөржингөө бороо орсноос гадаа удаан байх боломжгүй олигтой зүйл хийж ч чадсангүй. Уг нь бол хэд хэдэн ажил туршилтын журамаар Маркаар хийлгэе гэж бодож байсан ч тэгээд буцах болсон. Нутгийнхаа тухай товч танилцуулга хийх нь зев болов уу гэж саналаа.
Эрдэнэмандал сум нь Архангай аймгийн хойд хэсэгт Улаанбаатар хотоос 500 км, Аймгийн төвөөс 168 км зайд байрладаг. Эдүүгээ Эрдэнэмандал сум нь Алаг-уул, Идэр-уул, Эрдэнэ-уул, Хан-өндөр, Тээл, Өлзийт гэсэн засаг захиргааны анхан шатны 6 багийн 1600 өрхтэй, 5533 хүн амтай болжээ. Эрдэнэмандал нутаг бол эрт цагаас нааш ган зуд бага болдог, мал сүрэг, өсгөж үржүүлэхэд нэн таатай өгөөмөр хангай байсан тул уугуул ардын амин зуулгын үндэс нь мал аж ахуй байж, малын ашиг шимд шүтэн амьдарсаар иржээ. Хувьсгалаас өмнө Заяын гэгээний шавь нутаг гэж ардууд ихэд билэгшээдэг байж. Учир нь шавь байснаар ард нь өртөө, харуул, цэргийн албанаас чөлөөлөгдөөд зогсохгүй зөвхөн Зая гэгээний санд бурхны хурал номын зардлыг нийлүүлэх үүрэг хүлээдэг байснаас өргөн олны дунд "Ноёны албат болохоор, шавийн шар нохой болж
төрсөн нь дээр" гэсэн хошин яриа ч тархаад байжээ. Эртнээс ээлтэй нутаг байснаас ард олон нь их шүтлэгтэй байв. Энэ нь үнэний хувьтай гэхээр манай эмээгийн зурмал бурхан шүтээний хажууд даавуун дээл, хромон гутал емсен шүтлэгтэй модон сандал дээр суусан халимаг үстэй хүний жижиг хар цагаан зураг байдаг байсан. Намайг ямар учиртайг асуухаар Заяын гэгээн гэхээс өөр тайлбар өгдөггүй байсан. Гэхдээ сүүлд хэвлэгдэн гарсан С. Жүнш гэдэг нутгийн хөгшин аймгийн ойд зориулж гаргасан номыг уншиж байж Заяын гэгээний талаар ойр зуурын мэдлэгэтэй болж авсан юм. Харин одоо шинээр тодорсон 7 дугаар Заяын гэгээн голдуу Улаанбаатарт шашны үйл ажиллагаагаа явуулан онцгой тэмдэглэлт үйл явдалаар нутагтаа очдог байна. Дашрамд хэлэхэд Заяын гэгээний ээж нь Эрдэнэмандал сумын уугуул аж. Хэдийгээр нутаг маань цаг агаарын хувьд харьцангуй тааламжтай үр өгөөжтэй байсан ч ирээдүйдээ бэлчээрийн даац хэтрэлт, өвс ургамлын хомсдол, цөлжих зэрэг дэлхий нийтэд болж буй уур амьсгалын өөрчлөлтөөс болж уламжлалт бэлчээрийн мал аж ахуй нь хагас суурин буюу бүрэн суурин байдал руу аажмаар шилжих шаардлага гарч байгаа аж. Ингэхээр ирээдүйд олон малтай сум хэвээр байх байр сууриа батлахын тулд цаашид олон зүйл хийх хэрэгтэй аж. Тэгэхээр цаашид сумын хөгжил ямар чиглэлээр явж болох талаар нутгаас төрсөн эрдэмтэд санал бодлоо бичиж оруулсан байгаатай номноос уншиж танилцлаа. Үүнээс олонхи нь орон нутгийн давуу талыг түшиглэн аялал жуулчлалын талаар олон зүйл хийж болно гэдэг санаа ихэд таалагдлаа. Мэдээж аялал өргөжихийн хирээр дэд бүтэц зам тээврийн асуудал дагаад зохицуулах шаардлага гарна. Эрдэнэмандал сум нь үндсэндээ хуурай болон агаарын зам тээврийн ложистикийн зангилаа
цэг болдог аж. Увс, Баян-Өлгий рүү онгоцоор явахад заавал Эрдэнэмандал дээгүүр дайрч өнгөрдөг холбооны станцтай. Станбулаас Киргизээр дамжаад ирэхэд Хан-Өндөр дээгүүр гарч явдаг. Мөн газар нутгийн хувьд бол Улаанбаатар, Эрдэнэт, Дархан гээд том хотуудтай ойр гэдгээрээ энэ талаар олон зүйл хийх боломж ихтэй. Монголд жуулчид Хөвсгөл рүү явдаг чиглэл байдаг яг тэр зам Хүнүйн голоор дайрч өнгөрөөд байдаг. Үнэндээ суманд Хүн гүрний үеийн 4000 орчим олдвор бүртгэгдсэн тэрнээсээ ядаж бүгдийг нь биш юмаа гэхэд цөөн хэдийг нь ч болсон үзүүлж болох Хар хул хааны балгасыг ч ер нь рекламдах нь битгий хэл манай сумынхан ч өөрсдөө тоодоггүй мартагдсан. Зөвхөн аялал жуулчлал гэж хязгаарлагдахгүй шандны шавар, нохой ундагийн шавар Аварга тосон, Хужиртын шавраас дутахгүй анагаах чадалтай мөн Хануйн хүрэм, Урт шивэртийн рашаанаа ч болсон олонд таниулж сурталчлан дэргэд нь сувилалын газар бий болгох хэрэгтэй байгаа гэж санагдахаар. Энэ бүхнийг дагаад олон шинэ барилга байгууламж барихад суманд хангалттай нөөц байдаг гэнэ. Үндсэн мал аж ахуйдаа түшиглээд ч арьс шир, мах сүүн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлвэрлэл цаашлаад түүнийгээ борлуулах "Хөдөө аж ахуйн парк" байгуулан нутгийн брэндийн бүтээгдэхүүнээ дотооддоо борлуулан цаашлаад экспортлох боломж зэргийг иж бүрэн цогцостой шийдэж чадвал сум хөгжин дэвжихэд их нөлөө болох байж. Ийм олон боломж байна гэдэг нь мэдээж давуу тал харин тэрнийгээ зөв ашиглан ажил хэрэг болгох нь нутгийн иргэдээс хамаарч таарна.

Билэгээ хааны тахилгын газар
Аялалын төгсгөлд Хархориноор орж Туркууд засаж янзалсан замтай Хөшөө Цайдам музейг үзэх боломж гарсан юм. Ашгүй тайлбарлагч нь бэлэн байж байна. Уг газартай холбоотой үүх түүхийг сайн яриулж авлаа. Түрэгүүдийн үлдээсэн дурсгал манай улсын нутаг дэвсгэрт олон тоотой байх бөгөөд тэдгээрийг булш оршуулга, тахилын онгон, хүн чулуу, бичгийн дурсгал зэрэг хэд хэдэн хэсэгт хуваан авч үздэг байна. Ингэхээр бидний үзэж байгаа музейн хэсэг бол
Хех түрүг улсын томоохон хаадын нэг Билигээ гэж өргөмжилдөг Могилян хаанд зориулан босгосон орчин үеийнхээр бол дурсгалын цогцолбор аж. Урьд нь газрын хөрснөөс цөөн хэдэн өндөр чулуу цухуйсан хэн ч анзаарч харахгүй зэлүүд газар байсныг 1997-2007 онд монгол туркийн хамтарсан төслөөр малтан шинжилсний үр дүнд олдсон археологийн ховор дурсгалуудыг тавьж цаашид олон нийтийн хүртээл болгосноор музейн эхлэл тавигдаж. Уг тахилын онгон баригдсныхаа дараа ямархуу харагдаж байгааг харуулсан загвар модель тавьсан нь барилга хөшөө хосолсон өвөрмөц хийц загвартай. Тэр тусмаа том чулуун хөшөөн дээр түүхээ бичин сийлэн үлдээсэн нь дараа хойч үедээ судалж мэдэх гол түлхүүр болж. Хамгийн анхлан оросын эрдэмтэн, түрүг хэл судлаач академич В.В. Радлов 1891 онд Орхон голын тэнд ирж бичигтэй хөшөөг харж, гараараа барьж үзэн судалгаа хийжээ. Нарийвчлан дүн шинжилгээ гаргахдаа Дани улсын эрдэмтэн Томсен Вильгелм Людвиг тэй хамтран ажиллаж байж. Түүний гол гавъяа нь хөшөөний бичгийг тайлж уншаад орос хэл рүү орчуулжээ. Хожим тэдний тайлсан бичгийг Б. Ренчин гуай монгол хэл дээр хөрвүүлж байж. Тахилын онгоны гол онцлог нь энд хааны цогцосыг агуулдаггуй гэнэ. Хэдийгээр чулуун дардас буюу гадуур нь гоё хээ угалзаар чимсэн хиргисүүр байдаг ч тэрэн дотор нь тахилд өргөсөн малын яс л байдаг байна. Энэ нь аюулгүй байдлын үүднээс хаанаа нууцлаг өөр газар оршуулдаг уламжлалтай байж. Музейн дэлгүүрээс "Билигээ хааны хөшөөний бичиг" хэмээх 2013 онд хэвлэгдсэн Өөлд. Д. Баатар гэж хүний бичсэн номыг авч гэртээ аваачин тухтай уншиж судлахаар болсон. Гэрэлт хөшөөний бичгийг үг үсгээр нь нарийн тайлбарлан орчин үеийн монгол хэлд сийрүүлэн бичсэн нь олон зүйлийг ойлгож мэдэхэд тусаллаа. Номонд өгүүлснээр хаад, ноёд, цагаан ястаныг өөд болоход зандан гэдэг монголд ургадаггүй үнэтэй модны банзаар авс хийн одоо үе шиг яарч хөдөөлүүлэхгүй, хэдэн сараар бүр хагас жилээр ч насбарсан хүний цогцосыг хадгалж байгаад оршуулах ёслол үйлддэг байжээ. Энэ нь нэг талаар хаан хүний оршуулгад бэлтгэх нэлээд ажил, явдал болж, тахилын газрын барилга барих, бичигтэй хөшөө чулуу бэлтгэх, хэл мэдээ тараах, хол гадаадын элч ирэхийг хүлээхтэй холбоотой байх. Нөгөө талаар зурхайтай холбоотой байна. Гэрэлт хөшөөнд бичсэнээр
Түрүгийн хаан Могилян (683-734) нийт 19 жил төр барихдаа хүнлэг, ухаалаг, эрч хүчтэй удирдагч болохоо харуулсан бөгөөд тавин нэгэн насандаа Билигээ хаан одоогийн ойлголтоор хятадад дипломат алба хашиж байсан урвагч түрүг түшмэлийн гэрт зочлуулж байхдаа хор хольж найруулсан хоол идсэнээс болж хордож өөд болоход тэр цагийн түрэг хүмүүсийн заншлаар насбарсан хааны цогцосыг зандан модон авсанд хийж, эвгүй үнэр ханхлахаас сэргийлж, хүчтэй унэртэн цэцэг мэтээр хучиж, авдрын амсрыг тансаг даавуугаар таглан байлгаад найман сарын дараа оршуулгын ёслол үйлдэв гэж бичигт гарчээ. Ёслолд холоос Ли Сун Тай тэргүүлсэн таван зуун хүн Тан ( хятад) улсыг төлөөлөн ирж анхилуун цэцэг, зандан мод, өөрөө гэрэлтэгч зэргийг алт, мөнгө тоолошгүйгээр авчирч буяны ажилд хандивлаж. Түрэг бичигтэй хөшөөний ард талд Тан улсын элч төлөөлөгч хаанаасаа илрүүлсэн эмгэнэлийн захидлыг хуулан сийлсэн байдаг нь эдгээр улс хоорондоо үргэлж дайтаж байсан ч энхийн үед дипломат харьцаа өндөр төвшинд явагдаж байсныг гэрчилэхээр. Оршуулгын үеэр өч төчнөөн хун ард үсээ нь үгтээж, чихээ нь шанаагаа шалбалав гэсэн нь тэр үеийн уй гашуудлаа илэрхийлдэг зан үйл шиг. Олон түмэн эмгэнэл илэрхийлж ирэхдээ цагаан мөнгийг нь хуйлмал торго, савтай ундаа, сайн морьд азаргыг нь хар булгыг нь авчирч өгөв гэсэн нь буяны ажил хандив өргөдөг уламжлалыг харуулж байгаа мэт. Эцэст нь хааныг оршуулах ёслолд оролцохоор холоос цэргийн анги ирэн шөнөжин өдөржин долоон хоног усгүйгээр туулж нутаглуулах газраа хүрснийг дүрсэлжээ.

Дээд тэнгэрээс заяатай
Түрүгийн Мэргэн хаан мөнх бусыг үзүүлэн одов.
Зун болоод Дээд Тэнгэрт
Солонго татаж сэтгэл минь уярч байна.
Уулын буга дуудан гүйлдэх цагаар
Авга ах хаан таныгаа үгүйлж дурсан санана даа би

Чулуун хөшөөг би өөрөө урлаж, Хаан ахдаа дуусгалаа даа хэмээн Билигээ хааны ач дүү шинэ хаан Зултай тегин буюу тайж өгүүлжээ. Аавын ясан төрлийн бүх эрэгтэйчүүдийг аав гэж
хүндэтгэдэг ёс чулууны бичгээс харагдаж байв. Мөн түүнчлэн Зултай тайж цаашид нүдэнд өртөх айдасгүй, чихэнд сонсогдох түгшүүргүй байн, газар уснаасаа салахгүй байхыг хүсэж буйгаа илэрхийлсэн байдаг. Энэ нь ч аргагуй биз учир нь түрэг улс гадаад аян дайны зэрэгцээ дотоодын зөрчил, үймээн самуун бишгүй үзэж. Харамсалтай нь эцэстээ түрэг улс улам бур доройтож ирэхэд дараагаар нь уйгарууд хүчтэй болж тэд түрэг тахилын онгонд зориуд гар хүрч нураан эвдэлсэн нь толгойг нь тасдсан хүн чулуун хөшөө, нураасан барилга зэргээс харагдана. Сүүлийн үеийн малтлагаар алтан, мөнгөн домбо аяганууд, эрдэнийн чулуу зэрэг 4000 гаруй зүйл олдсны дотор хамгийн хосгүй нь хааны титэм гэнэ. Эх хувийг улсын сан хөмрөгт хадгалж байгаа бөгөөд музейнуудэд зөвхөн хуулбар загварыг олонд үзүүлж байгаа гэж тайлбарлагч хэлж байсан. Алт мөнгөн эдлэл хэрэглэлийг ердийн байдлаас хэд дахин багасгаж тахилын онгонд хийдэг уламжилтай байж. Нүдэнд өөрийн эрхгүй туссан нарийн хийцийн хэд хэдэн мөнгөөр бүрсэн буган дүрсүүд. Тэдгээр нь Лондонгийн Их Британийн түүхийн гэдэг асар том музей дэх Сутон Хү гэдэг газараас олдсон язгууртаны булшнаас гарсан мөнгөн бугатай их төстэй санагдсан. Сутон Хү нь цаг хугацааны хувьд Билигээ хааныг өөд болохоос барагцаалбал 50 жилийн өмнөх үе аж. Түргүүд хүч чадлаа
бэхжүүлж байхад эртний англид скандиновоос гаралтай англо- саксон гэдэг үндэстэн ирж эзлэн авч. Нэгэнт бүх талаараа далайгаар хүрээлэгдсэн арлын улс учир мэдээж завиар л ирэхээс өөр аргагүй тийм болохоор баатар эрчүүлээ завьтай нь оршуулдаг уламжлал гарсан байж магадгүй. Харин Билигээ хааны хувьд хуурай газрын аян дайн хийж байсан болохоор хөсөг тэрэг сайн хүлэг морьд илүү хэрэг болох нь тодорхой. Сутон Хүгийн малтлагаар царс модон завь олон жил хөрсөнд байгаад хөгцөрч алга болон зөвхөн хөрсөнд хэв нь үлдэн тэндээс зөвхөн төмөр хадаас л үлдэж. Билигээ хааны тахилын газрын хөсөг тэрэгнээс мөн төмөр чимэглэл зэрэг нь үлдэж. Билигээ хааны алтан титэм олдсон бол Сутон Хү гийн онцгой чимэглэсэн дуулга нь гарч ирсэн. Билигээ хаанд чулуун хешее босгон бичиг сийлсэн бол Сутон Хү д тийм зүйл огт үгүй гэхдээ эд хэрэглэл дотор жижиг гар ятга гарч ирсэн бодвол тэрнийг хэрэглэн баатарлаг туульс хэлдэг нөгөө бол байлдааны ялалтынхаа тухай шүлэг зохион аялан дуулдаг байж болзошгүй гэж уздэг байна. Харамсалтай нь аман зохиол болохоор өнөө үед өвлөгдөж чадаагүй үлдэж. Мөн гол ялгаа нь Сутон Хү өөрийн эд хэрэглэлтэйгээ хамт оршуулагдсан бол тахилын онгонд Билигээ хааны цогцос огт байхгүй гэдгээрээ л ялгаатай аж. Гэхдээ ийм хоёр өөр газар хоорондоо харьцдаггүй улс ижилхэн зүйл шүтэж байна гэдэг нь өөрийн эрхгүй анхаарал төрүүлэхээр. Англид буган дүрс эзэн хааны сүр хүчийг илэрхийлдэг бэлэг тэмдэг байдаг Билигээ хааны хувьд ч чухал билэгдэл байсны хувьд онгонд нь хэд хэдэн буган дүрс хийсэн байж таараа. Гэхдээ археологчдод тэдгээр мөнгөн буган дүрсний хөлнүүд нь ямар нэг зүйл дээр байрлуулдаг болтой гэхээр ч үүнийг нарийвчлан тодорхойлох арга байсангүй. Харин Сутон Хүгийн хувьд ганц жижиг мөнгөн
бугыг цагирган дээр тогтоон бат бөх суурин дээр байрлуулж гэхдээ тэр нь Билигээ хааны тахилын газарт байсан шиг олон байсангүй. Яг дээрхи номонд өгүүлсэн шиг Алтай, Соён, Хөвсгөл орчмын нутгаас Скандиновын хойгт цаа бугатай нүүдэллэн очсон байж болох гэсэн байна. Магадгуй үүнийг үгүйсгэх аргагуй дээр уед одоогийнх шиг хил хязгаар гэж байгаагүйн дээр зөвхөн нүүдэлчид гэлтгүй шаардлагатай гэсэн үедээ европ гаралтай хүмүүс ч нутаг сэлгэн нүүж ирж. Үүний нэг жишээ нь 2006 онд археологчид 2500 жил цэвдэг хүйтэн мөсөнд хадгалагдан занданшсан шарил Баян Өлгий аймгийн нутгаас олдож. Тэр нь 30-40 орчим насны скиф дайчин эр бегеед шар үстэй биеэрээ шивээстэй байж. Түүнийг үсэрхэг дулаан хувцастай нь зэр зэвсэг морьдын хамт хүндэтгэн оршуулсан байж. Хэдий тийм эртний хэцүү цагт ч ямар ч улс үндэстэн тодорхой хэмжээгээр аялан газар сэлгэн нүүж байсны дүнд нэг нэгнээсээ сурах нөгөө бол хуурбарлаж авсан зүйл байдаг гэдгийг гэрчилж байгаа нэг хэрэг байх. Гол мод 2 малтлагаас Хүннүгийн язгууртаны булшнаас олдсон ромын үеийн шилэн аяга юм. Эдгээр эртний улсууд ямар нэг хэмжээгээр харилцаа холбоотой байсныг харуулах гол баримт мэт. Цаашид монголд байгаа хуучны дурсгалт газрыг энэ Хөшөө цайдамын музей шиг олноор байгуулагдаасай гэж найдаж байна.

2015 он

Монгол дахь аялал 1


Шуудан зөөгч болохоо дөхөв.

Дөрвөн жил завсарлан  монголдоо  ирж амрахдаа  хөдөөгөөр аялахаар  шийдэв. Гэхдээ  үүнийг зөвхөн хоёр долоо хоногийн хугацаанд яг багтаах хэрэгтэй байв. Манчестераас гарч Туркээр дамжин явсаар Улаанбаатарт  ирж хоёр хонон гэр орныхонтойгоо уулзаж авсны дараа  аялалаа эхлэхэд  бэлэн болов. Аяны эхний хэсэг нь алс хязгаарын Баян Өлгий аймаг чиглэх байв. Улаанбаатараас нэлээд зайтай бүр нэг цагийн зөрөөтэй гэдгээс шалтгаалан бидэн шиг цаг давчуу хүмүүст орон нутгийн нислэг хийсэн нь илүү тохиромжтой  учир долоо хоногт гурван нислэг хийдэг Изинис Эйрвейс ХХК г сонголоо. Хэдийгээр 9 сарын эхэн байсан ч биднийг гарахаас өмнө хүн болгон л дулаан хувцастай явахыг сануулан бүр зарим нэг нь даралтны эм авч явахад ч илүүдэхгүй шүү гээд байв. Уулархаг газар болохоор цаг агаар нь их өөр байдаг гэдэг талаар хангалттай сонслоо. Онгоцны буудал дээр ирээд ачаагаа өгөөд хүлээлгийн танхим орох хооронд нэг залуу жижиг боодолтой эм дайж явуулмаар байна гэж гуйв. Хариу хэлж амжаагүй байхад бас өөр нэг эмэгтэй банкны захиа өгье гээд  унав. Тэгсэн хаанаас ч гараад ирсэн юм нэг хөвгүүн бас боодолтой юм бариад зогсчихсон би тэднээс салахын түүс болон онгоцны буудал дээр энэ хүмүүс чинь юмаа ирж авна биз дээ цагтаа ирж авахгүй бол бид нар хүлээж сууж чадахгүй цаашаа сум руу явна гэж сайтар ухуулж хэлээд ахиад хүний гуйлга авахаас өмнө хурданхан шиг дотогшоо оров. Уг нь манай гэр бүлийн хүн нутагтаа шуудан зөөгчийн ажил хийдэг. Уг нь ингэж ч захиа илгээмжийг авч явуулах нь аль ч  газрын дүрэм журамт нийцэхгүй л дээ. Хэрэв ямар нэг асуудал болбол хүлээж авснаараа хүний юмны өмнөөс хариуцлага хулээнэ гээд нарийн бодох хэрэгтэй. Хөдөө  хол байдаг хүмүүст яаралтай юм явуулахад хэцүү байдаг байх гэж бодож тэднийг нь авсан юм. Англид хүүхдүүдийн үзэх дуртай " Шуудан зөөгч Пат " гээд хүүхэлдэйн кино байдаг бүр
саяхан өргөн дэлгэцийн кино ч болсон байгаа. Харин тэр шуудан зөөгч Пат шиг ажлын дүрэмт хувцасгүй мөн улаан өнгийн пургон бас байнга дагуулж явдаг цагаан цээжтэй  хар муургүй тэрний оронд жижиг оврын онгоц хөлөглөн захиа болон илгээмжээ бид түгээх болов. Уг нь монголчуудыг бараг шуудан өртөөний систем үүсгэсэн гэж үздэг ч үүнийгээ цааш нь хөгжүүлэхээ мартчихсан гэхээр одоо үед гар утас дэлгэрснээс хойш бол шуудангаар захиа явуулах ч  шаардлагагүй болж. Сүүлийн хоёр жилд Баян Өлгийн Саргай сумд ганц л захиа хулээж авсан гэх бөгөөд сонин  бол хичнээн ч хоногоор сүүлдэж очно. Бүр УБ хот дотроо захиа нэг албан газраас нөгөөд шилжихэд хоёр гурав хоночих гээд байна гэж яригддаг. Үүнээс харахад манай шуудангийн үйлчилгээг шинэчлэх болсон нь илэрхий харагдахаар. Марк анх монголд ирчихээд гаднаа шуудангийн хайрцагтай ганцхан газар байна тэр нь Английн Элчин байсан гээд байсан. Англид бол захиа болон илгээмж шууд үүдэнд нь ирдэг болохоор хаалга болгонд захиа шургуулах нүх байдгийг яриад байгаа ухаантай юм.

Шинэ шөл " Жорж "
УВ аас Өлгий хотын хооронд 1636 км ыг хоёрхон цаг хиртэй нислэг хийгээд товчлов. Хэдийгээр тохь тухтай ч уулан дээгүүрээ  нэлээд донсолгоотой жаахан сэгсрэгддэг юм билээ. Газардаж ачаагаа аваад нөгөө захиа илгээмжээ тарааж өгөөд биднийг тосож буй хүмүүстэйгээ уулзав. Чулуунбаатар гуайг хүү Тулгаатайгаа  Манчестерт зочилоход нь бид анх танилцаж билээ.  Түүний охин Цомоо хүргэн нь Шинээ нар  хоёр дэрсхэн хүүтэй залуу гэр бүл манайтай ойр байгаад хэдэн жил болсон бие биенийхээрээ байнга орж гарна. Ингээд  Баян Өлгийн аймгийн төвөөс ахиад цааш 112 км явж Алтай сум орж байж Чулуунбаатар гуайнд хүрэх байв. Аймгийн төвийн цайны газар орж аяга цай ууж юм идсэнийхээ дараа тэдний  орос ногоон жип буюу бидний нэрлэж заншсан 69 ээр аялалаа үргэлжлүүлэв. Зам нь их муу бараг 4 цагийн турш ёстой сайн сэгсчүүлэв. 18 настай Тулгаа дөнгөж сурч байгаа гэхэд сүрхий жолоогоо барьж байв. Зарим газраар хоёр толгодын дундуур нарийн завсараар гарч  нөгөө бол уулын бэлээр тавьсан нарийн замаар явж  байлаа. Түүнийг хараад хэрэв өөр машинтай  зөрөх болвол хангалттай зай байгаа болов уу гэж бодогдож байв. Нэг тал нь уул шахсан нөгөө талд  нисчихмээр гүн  жалга харагдаж байгааг хараад өөрийн эрхгүй санаа зовох байдал төрүүлж байв. Ингэж явсныхаа дараа Марк  би дахиж английн замыг муулахгуй гэж амлав. Харанхуй болохоос өмнө сумын төвд ирж санаа амрав. Хаалгыг нь дэлгэсэн хашаанд байшингийн хажууд ирээд зогсоход танил хүн байшингаас гарч ирж бидэнтэй мэндлэв. Чулуунбаатар гуайн гэр бүлийн хүн Ерөөлт эгч нэлээд хэдэн жилийн өмнө бас  Манчестерт ирэхэд нь  танилцсан юм. Гутлаа тайлаад том өрөөнд орж хоол унд зассан ширээний ард сууж ойр зуурын яриа өрнүүлэв. Хөдөө хязгаарын нутагт байгаа гэлтгүй хотод байдаг ээжээс ч дутахааргүй
амттан шимтэн өрж тавьсанд гайхлаа. Хүнсний ногоо зарим нэг жимс, тарвас зэргийг хажуу талын Ховдоос татаж мөн Казакстанаас олон зүйл авдаг аж. Хүндтэй зочидоо шинэ шөлөөр дайлах болсноо гэрийн эзэгтэй дуулгав. Биднийг машинаас буухад гадаа хонь уясан байсныг санаад оройн хоолны цэс нь юу болохыг Маркад хэллээ. Миний тайлбарласныг ойлгоод Марк хэлэхдээ  “ өө  даанч тэр хонь их уйтгартай царайтай харагдаад байсан юмаа гээд түүнд  "Жорж"  гэдэг нэр өгч төхөөрөхөөс нь өмнө гадаа гарч зургийг нь авах юм болов. Гэхдээ Жорж ч их амттай байсан гэдгийг тэрбээр гэрийн эздэд дахин дахин хэлж талархсанаа илэрхийлж байв. Ингээд  хэсэг суусны дараа унтах цаг болов. Том өрөөний нэг хана хажуугийн гал тогооны өрөөний пийшинтэй залгаатай болохоор нэлээд дулаан ялгаруулах аж. Харин нэг төвөгтэй зүйл нь жорлон нь гадаа болохоор хамаг хувцасаа өмсөж байж гарах том ажилт ундарна. Харин тэнгэр цэлмэг сартай шөнө болохоор гадаа гэгээтэй   гар чийдэн асаагаад байх шаардлагагүй, орчин тойрноо ч  сайн харж болохоор хаашаа л харна  уулаар хүрээлэгдсэн наагуурх уул нь бараан нүцгэн цаад талынх нь өндөр цасаар бүрхэгдсэн сүртэй харагдана. Биднийг нэг удаа Чулуунбаатар гуайг авч салхинд гарахад нутгийнхаа уулыг санаж байна гэж хэлж байсан нь санагдлаа. Мэдээж бүх насаараа ийм газар байсан хүнд уулгүй газар очихоор хаалт хамгаалалтгүй юм шиг  сэтгэгдэл төрдөг байх гэж бодлоо. Харамсалтай нь сарны гэрэл тод болохоор од харах боломж байхгүй байв.

Оройтсон Наадам
Дараагийн өглөө босоод цайгаа уусны дараа сумын төв тойрч алхлаа. Тэгсэн тэр өдөр тэндэхийн хилийн цэргийн салбар байгуулагдсны 90 жилийн ой болж байгаа бөгөөд уг тэмдэглэлт баярыг тохиолдуулан сумын ард иргэдийн дунд бэсрэг Наадам зохион байгуулагдах аж. Ингээд гэр бүлийн хүмүүстэй хамт нөгөө ногоон 69 дөө суугаад явав.
Хилтэй ийм ойрхон байна гэж бодсонгүй. Баян Өлгий нь урьд хэсгээрээ Хятад  хойд талаараа Оростой тус тус хил залгадаг бөгөөд бидний очих  газар бол хилийн зурвас газар аж. Ердийн үед бол энэ газар нэвтрэх шаардлагатай бол хилийн цэргийн шалган өнгөрүүлэх газраар гарч бичиг баримтаа шалгуулах хэрэгтэй байдаг гэнэ. Өнөөдөр баярын өдөр болохоор тэгэх шаардлагагүй гээд замын хашлагаа онгойлгоод орхичихсон байв. Ингээд нутгийн иргэд цугларсан Наадмын талбайд ирлээ. Мөн л хоёр уулын завсар гол урссан аятайхан газар байлаа. Голын хоёр захаар мөстсөн байхыг харахад нэлээд сэрүүн байгааг гэрчилнэ. Сур харвалт аль хэдийн эхэлсэн байв. Нэрээ бичүүлж байгааг харахад нутгийн бараг бүх л эрчүүд суртайгаа ирчихсэн оролцох болтой харагдсан. Урианхай сур нь халх,  буриадынхаас ялгаатай бие даасан нэг төрөл болдог гэж сонсож байсан бөгөөд ингэж уламжлалаа хадгалж байгаа нь бахархууштай санагдаж байлаа. Харин ойгоо тэмдэглэж байгаа хилийн цэргийнхэн тууз татан талбай гарган цэргийн парад үзүүлж туг өргөх ёслол үйлдэн Наадмын ажиллагааг эхлүүлж байв. Хоёр захад нь хүндтэй иргэдийг суулгасан асар байрлуулсан байв. Цугларсан олныг харахад  залуучууд  дийлэнхи нь гоё харагдах гэхдээ дулаан хувцаслаагүй нь ажиглагдаж байсан. Зарим хүмүүс машинаа талбайтай  тулган зогсоогоод кабинаасаа үзэж байв. Чулуунбаатар гуай биднийг үнэгэн үстэй  малгай болон дах өмссөн  казак
эртэй танилцуулав. Харамсалтай нь тэрбээр бүргэдээ энд авчираагүй байлаа. Уг аймгийн дийлэнхи нь хүн ам нь казак гаралтай аж. Тэгэхээр эндэхийн сургуульд албан ёсоор казак, монгол хэлийг хоёуланг нь  заадаг байна.  Ойртоод харвал казак нь монхордуу хамартай нүд нь бага зэрэг шаргалдуу туяатай гэхээр харагдаж байсан. Харин урианхайчууд нь илүү монголжуу төрхтэй.  Гэхдээ тэд адилхан мал аж ахуй эрхэлж буйн хувьд нэг бэлчээр газар хувааж хэрэглэнэ гэсэн үг.  Нарийн яриад байвал лалын шашинтай казак,  бурханы шашинтай урианхайчуудын дунд маргалдах асуудал зөндөө л  гардаг байна. Урианхайчууд нутгийн  уугуул иргэд бөгөөд сүүлд Богд хаанаас зөвшөөрөл авч байж казак иргэд энд ирж суурьших болсон байна. Сүүлдээ нутгийн уул усны монгол нэрийг сольж казак болгоод байгаа нь уг нь урьдны тогтоосон гэрээ хэлэлцээрт тохирохгүй зүйл гэнэ. Гэхдээ би тэгж тэдний ялгаатай тал дээр гол анхаарлаа төвлөрүүлээд байх сонирхол байсангүй. Манчестерт олон жил болж байхад олон үндэстний янз бүрийн шашин шүтлэгтэй хүмүүс нэг доор амьдарч байхад асуудал зөндөө гардаг. Гол хандлага нь хоорондоо зохицоод л амьдарах хэрэгтэй гэж үздэг.Тийм болохоор урианхай, казакууд хамтдаа Наадам тэмдэглэж байна гэж хэлмээр байна. Хурдны морьдыг бол аль аль нь уралдуулж байна. Бөх барилдахад казак нь ч гэсэн зодог шуудаг өмссөн байсан харин сур харвалт дээр бол харин урианхайчууд л харагдаж байсан. Ийм хүйтэн салхи үүлээсэн сэрүүн өдөр зодог шуудагаа өмсөн барилдаж байгааг хараад өмнөөс нь дагжиж чичирхээр санагдлаа. Тав дахь өдрийн орой хичнээн өвөл байсан ч дан цамц, футволктойгоо  гарч шар архиныхаа газар эсвэл шөнийн клуб орж байдаг Манчестерийн залуучуудыг санагдуулж байлаа. Мөн хилийн цэргүүд ч ялгаагүй, би эхлээд ёслолд гоё харагдах
гэхдээ зузаан дулаан хувцас
өмсөөгүй юм болов уу гэж бодож байсан дараа нь сонсож байсан тэдний өвлийн хувцасны хангамж нь ирээгүй байсан байж.  Ийм эрт хүйтэрдэг газар гэхэд нэг их сайн юм биш тэглээ гээд үүрэгт ажлаа гүйцэтгэхгүй хуарандаа суугаад байна гэж юу байхав үүрэгт ажилаа гүйцэтгээд  явж л байдаг нь тодорхой байсан. Хүндэтгэлийн жагсаал болсны дараа ажил албандаа амжилт гаргасан хилийн цэргийн ажилтнууд болон нутгийн иргэдэд шагнал гардуулах ажиллагаа болов. Энэ нь  нэлээд урт үргэлжлэн бараг хүн болгон л шагнал авч байх шиг санагдсан. Хэдий дулаан хувцасласан ч хэсэг зогсож байхад нэлээд жиндүүн байв. Тэгээд нөгөө бидтэй танилцсан казак эр,  нэр нь Ардак Кумарханаас халуун цай авч уухаар газар байна уу гэж асуув. Тэрбээр биднийг дагуулан эгнүүлж барьсан гэрүүдийн нэг руу яваад оров. Гэрийн доторхийг казак хатгамал хээ угалзтай аравчаар гоёсон байв харин явган ширээ байхгүй зүгээр бүтээлэг дэлгээд чихэр печенье тарааж асгасан байлаа. Ингээд идээний хажууд өвдөглөөд сууж байгаад халуун цай уув. Төдөлгүй энэ гэр нь хилийн цэргийнхэнд зориулж босгосон нь ил болов. Хоёрхон л эмэгтэй байсан байх бусад бүгд эрчүүд хэсэг хэсгээрээ ээлжилж орж ирээд галд ойртон дулаацаж цай ууна тэгснээ хувцас хунараа хүртэл сольж янзалж байгаа харагдсан. Мэдээж гадны хүмүүс орж ирээд суучихсан болохоор хаанаас яваа юм гэж асууж байв. Мэргэжлийн онцлог биз гадны хүн болгон хилийн цэрэгт сэжигтэй харагддаг байлгүй тэгээд ч ажил үүргээ гүйцэтгэж байгаа болохоор бидэнтэй тэгээд зууралдаад байх цаг ч байхгүй тэгсгээд орхичихсон. Биднийг дагуулж оруулж ирсэн Ардак гуай бол бас хилийн цэргийн албанд олон жил ажиллаж байгаад тэтгэвэртээ гарч тэгээд  мал маллан уламжлал ёсоор  бүргэд тэжээн ан ав хийдэг байна. Түүгээр ч зогсохгүй гадны жуулчдад ч хааяа үйлчилдэг аж. Өөрийгөө аялал жуулчлалын салбарын тэргүүний ажилтан гээд байсан нь хэтрүүлсэн хэрэг бус байв. Аялалын чиглэлээр гардаг сэтгүүл, номон дээр түүний зураг нь байхыг дараа нь гэртээ ирээд Манчестерын номын дэлгүүрээр орж явахдаа анзаарч эхэлсэн.  Мөн сүүлд  нэгэн барууны гэрэл зурагчны  Олон улсын шилдэг фото зургийн уралдаанд шагналт байранд орсон  зураг дээр ч мөн Ардак гуай бүргэдтэйгээ гарсан  байлаа. Харамсалтай нь бидний аялал маш богино хугацаанд үргэлжилж байсан учир түүний бүргэдийг харах гэж  гэрт нь зочлох боломж байсангүй тэгээд салсан юм.

Америкийн цэргийн академд Сүбээдэйн тухай хичээл заадаг.
Чулуунбаатар гуайтай Манчестерт танилцаж  байхад өөрийгөө урианхай гэж хэлж байсан. Миний хувьд тэдгээр үндэстний талаар ямарч мэдлэггүй байлаа. Өнөөгийн Урианхай ястны дээд өвөг нь нэгэн цагт хүчирхэг байсан уйгур аж. Уйгурын хаант улс нь 745-840 үед байсан бөгөөд уйгурчууд нь Хүн нарын удам бөгөөд тэдний хувцас эдлэл, зан заншил нь Хүн, Сүмбэ, Нирун нартай төстэй байв. Урианхайчууд бусад нүүдэлчин  аймгуудын адил олон хэсэг тарж бутарч өөр өөр улсад хамрагдах болж.  Чулуунбаатар гуайн хэлснээр   өөрсдийгөө  Алтайн урианхай гэж нэрлэх бөгөөд  Чингисийн гарамгай жанжид Зэлмэ мөн түүний үеэл Сүбээдэй нарын удам гэж үздэг байна. МНТ д Зэлмэг аав нь авчирч Тэмүжинд үйлчлүүлэхээр өгдөг нэгэн ширүүн тулааны үед Тэмүжингийн хүзүүг шархдахад Зэлмэ муу цусыг нь амаараа сорьж асгаад, дайсны хотонд сэм орж уух юм авчирч өгсөнөөр  9 өрлөгийн нэг болон өргөмжлөгдөж бүр  есөн удаагийн гэмийг уучлах хүртэл тусгай эрх дархтай болдог. Дараа нь Сүбээдэй омогоосоо салан  Их эзэнд хүчээ өгөхөөр ирсэн аж.   Мөн  Сүбээдэй, Зэлмэ, Хубилай, Зэв нарийг Дайны ноход гэж эзэн Чингэс бахархдаг  байв. Монголын эзэнт гүрний газар нутгаа  тэлэх  аян дайны явцад 32 үндэс угсаатныг буулган авсан 65 амь өрссөн тулаанд ялалт байгуулж,  эзлэн авсан газар нутгийн хэмжээгээр түүхэнд Сүбээдэйгээс  өөр ямарч
командлагч ийм үзүүлэлтэнд хүрч байгаагүй аж. Түүний амжилтын гол нууц нь  нарийн бодож тооцоолсон стартегийн төлөвлөгөө боловрсуулж чаддагтай холбоотой бөгөөд  хэдэн зуун км ийн цаадах газар ч цэргүүдээ хооронд нь уялдуулан хөдөлгөх  мануверыг гарамгай хийдэг нэгэн.  Үүний гол жишээг Унгарь болон Польшийг дунд нь дөнгөж хоёрхон өдрийн зайтай буулгаж авснаас харж болно.  Тийм ч учраас Сүбээдэйн цэргийн стратегийн талаар Америкийн цэргийн академид тусгайлан  хичээл заадаг байна. Сүбээдэй хэдийгээр дорд гаралтай ердийн дарханы хүүхэд ч үзүүлсэн амжилтаараа өндөр үнэлэгдэн  дөрвөн түмэн цэрэг удирдсан жанжинаар өргөмжлөгдсөн. Эзлэгдсэн орныхоо чадварлаг инженерийн мэдлэгтэй хүмүүсийг ашиглан бүслэлтийг сэтлэх зэвсэг хэрэглэсэн Монголын анхны цэргийн удирдагч гэж хэлж болох аж. Тулаан болохоос өмнө тагнуулын мэдээлэл цуглуулж эхэлдэг жишээ нь Унгарь Польшийг дайрахаас  бараг жилийн өмнөөс туршуул явуулж ажиллуулж байв. Мөн дайсныхаа талын хүч нөөц болон тухайн газар нутгийн онцлог түүгээр ч зогсохгүй цаг агаарын байдлыг хүртэл  төлөвлөгөөндөө тусгадаг байсан байна.

Эртний урианхайчууд цанаар ан ав хийдэг байж
Алтайн урианхайчууд ийм дайчин уламжлалтай бөгөөд тэд эртнээс уулархаг өндөрлөг
хэцүү нөхцөлд дасан зохицож ан ав эрхэлдэг байсан талаар түүхэн эх сурвалжуудад бичсэн байдаг. 13 дугаар зууны үед Юань гүрний үед түүхч Рашид ал Дин дүрслэхдээ тайгад амьдардаг урианхайчууд алс буйдхан Сибирийн хязгаар нутагт амьдарч модны холтосоор хийсэн майханд байрлаж цанаар ан ав эрхэлдэг гэдэг үүний тодорхой нэг жишээ нь Баян Өлгий аймгийн Улаанхус сумд 1998 онд Ц. Пүрэвдорж илрүүлсэн хадны зурагт урт эвэртэй буга хөөж агнах гэж байгаа анчин нь хөлдөө цана өмсөн анч нохойгоо дагуулан буйг дурсэлсэн байдаг аж. Мөн Францын лам Уилъям монголоор
аялахдаа урианхайчууд нь з
үлгэж янзалсан ясыг хөлдөө углан цас мөсөн дээгүүр гулсан хурдан явж чаддаг учир ан ав агнахад нь их дөхөмтэй байдаг гэж. Монгол Улсын гавьяат багш А. Баасанхүү Алтайн бүсийн нутгийн ард түмний эдийн соёлын талаар бичсэн номондоо Алтайн урианхай эрчүүд маага гос гэдэг гутал өмсдөг нь хоёр шагай нь онгорхой бөгөөд хоншоор нь өндөр  уул хадтай газраар их явдаг учраас хөлийн хурууг гэмтээж бэртэхээс хамгаалж, уулын уруу буухад өндрийг 5-10 градусаар бууруулдаг гэсэн байснаас урианхайчууд өндөрлөг газар дасан зохицож хэзээний ан ав гарамгай эрхэлж ирснийг батлах аж. Мөн уг номонд Алтайн урианхай эмэгтэй тоорцог бол дахин давтагдашгуй өвөрмөц нарийн хийцтэй. Тоорцогны оройг гоёмсог хээ угалзаар чимэглэж, хоёр хажууд нь хөхүүр хээ гоёдог. Энэ хээ бусад ястаны малгайн чимэглэлд огт байдаггүй. Эмэгтэй хүн бол цай, сүүний эзэн гэдгийг бэлгэдэж хөхүүр хээг уламжлалтай гэнэ. Харамсалтай нь бидний очиж үзсэн Наадам дээр урианхай үндэснийхээ хувцасыг өмссөн хүн байсангүй харин цөөнгүй хүмүүс торгон дээл өмссөн байсан. Урианхай үндэсний хувцасыг музейн үзмэрээс л харж  авах юм билээ.

Нутгийн банхарт дээрэлхүүлсэн нь
Бид нар Алтай сумд хоёр хоносны дараа Өлгий хотод буцан ирж маргааш нь буцаж УБ
руу нисэх байлаа. Зочид буудалд буугаад тухлах гэсэн  нь бараг санасны гарз  болж ирэв нь нолийнх нь ус татагдахгүй байна гээд Марк мэдүүлэв. Халаалтгүй,  халуун ус ч үгүй за тэгээд цонх нь хөшиггүй гээд бараг шаардлага хангах зүйл тэнд байсангүй.  Чулуунбаатар гуайнд яг 5 одтой зочид буудалд тухалдгийн даатай  байгаад ирсэн  бидэнд буудлын ийм өрөө сэтгэл санаагаар унагахад хүргэв. Тэгээд дөнгөж ганц хонохын хооронд хаашаа ч гарч явах бэ дээ гэж бодоод тэсээд л өнгөрөхөөс арга байсангүй.  Доошоо бууж жижүүрт нь баахан гомдол мэдүүлж орхив. Тэгсэн жижүүр эмэгтэй  казакаар баахан хараал урсгаж байгаа болтой ууртай утсаар ярьж байсны эцэст хэдэн минутын дараа хүн ирж янзлах болов. Өрөөнд тень тавьж халаах болов халуун усны бойлерыг асааж  халуун  ус 30 минутын дараагаас бэлэн болно гэв.  Өглөө нь босоод цайгаа уухаар доошоо буухад  нөгөө  жижүүр коридорт буй буйдан дээрээ хөнжлөөр ороосон хэвтэж байна тэгснээ биднийг хараад гал тогооны хүн ирээгүй байна гэв. Бид хэсэг коридороор холхиж хэдэн минут болсноо ер нь
хувцасаа
өмсөөд гадаа гаръяа гээд өрөөндөө буцаж оров. Тэгээд буугаад ирсэн хоолны заал онгойсон байв. Ингээд үнэгүй өглөөний цайгаа уух гээд суусан хоёр зүсэм хатсан талх хэсэг хөлдүү масло,  халбага варенье тавган дээр тавьсан байв. Барааг нь хараад л Марк гонсойн  англид бол шоронд ч ийм юм өглөөний цайн өгөхгүй гэж гомдоллов тэгээд жаахан сууж араас нь шарсан гахайн мах, өндөг зэрэг ирж магадгүй гэж хүлээхээр болов. Мэдээж тийм дураар юм юу байхав өглөөний цай товчхон бөгөөд тодорхой болох нь бусад үйлчлүүлэгчдээс харахад илэрхий байв. Ингээд гадаа гарч жаахан алхаж эхэллээ Марк хэдэн зураг дарж авав. Тэгээд орон нутгийнх нь музей онгойхыг нь хүлээв эхлээд очсон хүмүүс нь ирээгүй байв. Дахиад явж байгаад очсон доод давхар хариуцдаг хүн нь ирсэн орж үзэж болно гэлээ тэгээд дуусахаар дээд давхар нь онгойх байх гэж найдав. Доод давхарт нь орон нутгийн байгалийн газрын зураг сэлт ан амьтны чихмэл зэрэг байв. Харамсалтай нь амьтны чихмэл нь олигтой хийгдээгүй нь илэрхий байв. Буга гөрөөсний чихмэл нь ойртоод харвал доторхи төмөр утас зэрэг нь илэрхий харагдахаар могойн чихмэл нь хүзүүгээрээ скечээр ороосон байхыг бодоход хугараад унасан бололтой уг нь их сонирхолтой хэсэг байж болохоор.
Дээд давхарт нь гарахад зарим нэг тайлбар алдаг оног хэсэг казак, монгол, англиар овоо тайлбарлаж явсанаа тэгээд залхуу нь х
үрсэн юм уу яасан юм зарим  үзмэр дээр огт тайлбаргүй байх жишээтэй гэхдээ зааланд талбарлагч бүсгүй байсан болохоор сайн асууж авах боломжтой нь олзуурхууштай санагдлаа   Хамгийн сонирхолтой хэсэг нь үндэсний хувцасны болон гэр ахуйн эдлэл хэрэглэл гэхээр. Ингээд музей үзэж дуусаад доошоо буун дэлгүүрийн жижиг өрөөнд орлоо. Өлгий хотод жуулчидад  казак хувцас өмсөөд зураг авхуулах үйлчилгээ байдаггүй аж. Тэгээд дэлгүүр дэхь тоорцог Маркад өмсүүлж байгаад зураг авлаа. Тэгсэн худалдагч эмэгтэйчүүд хоорондоо ярьж байгаад музейн дээд давхарт байгаа казак гэрт хүн нь цайндаа явахаар орж зураг авхуулж болно гэв. Бид нар хэдхэн минутын өмнө үзсэн боловч харин зураг авч болохгүй гэсэн бичигтэй байсныг санаж байлаа. Ингээд бид нар дээд давхарт казак гэрийн хаалгыг тагласан хуванцар халхавчыг аваад гэрт нь орж эмэгтэйчүүд Маркад хувцас өмсүүлэн би хэдэн зураг авч амжив. Ингээд бидний хуйвалдааныг өөр хүмүүс мэдэн хэл ам гарахаас өмнө музейгээс хурдан гарч явлаа. Одоо онгоцондоо суухаас өмнө хоол олж идэхээр шийдэв. Яахав эцэст нь бид аялалаа амжилттай болсон гэж дүгнэлээ Марк бид хоёр тэгтлээ нутгийн хүмүүстэй хэл амаа ололцохгүй зүйл гарсангүй. Харин Марк л нохойнуудтай нь асуудалтай байв. Уг нь нутагтаа бол гудамжинд нохой хөтөлж яваа хүн зогсвол хүүхэд шиг өхөөрдөөд  жигтэйхэн уриалгахан байдаг харин монгол нохойноос бол сүнсээ зайлтал айна бараг л миний ард нуугдах нь холгүй. Өглөө жорлон ороод гарах гэсэн айлын нохой хажууханд нь ирээд зогсчихож тэгсэн өөр нэг нохой хүртэл араас дагаад ирж эсрэг талд зогсоод  тэндээсээ гарч чадахгүй 10 минут болж ашгүй хүлээгээд залхсан болтой яваад өгөхөөр нь гарч айлдаа орж. Монгол нохой Маркыг харахаар л хамраа дуугаргаад архирах эхэлдэг  гээд байсан. Тэрнээс хойш би  заавал дагаж явах ажилтай болсон. Өөр нэг санаа зовоосон зүйл нь Марк бие засах болохдоо   банзан  жорлонгоо нэлээд  ганхуулж байгаад л орохыг би харах болгондоо айлын жорлонг нурааж аваад явах нь дээ гэж эмээж  байв. Харин зочид буудлын хувьд хөдөө газар хаа сайгүй иймэрхүү л байдаг. Бараг гэр зочид буудалд орсон бол илүү тухтай байсан байх гэж дараа нь л бодож байлаа. Бид нар үнэндээ товчхон аялал зохиосон болохоор тэр нутгийн алдартай өндөр оргил уулсын барааг ч хараагүй дараа л гүйцээж үзэхээр орхисон.

Аялалын хоёр дахь хэсэг
Хойд талын нутгаар
Монголчууд загас иддэггүй гээд байсан худлаа болж таарлаа

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотыг чиглэн явлаа. Учир нь уг хотод амьдардаг гэр бүлийнхэн  Манчестерт хүүхдүүд дээрээ зочилж байх үеэр нь бидэнд танилцах боломж гарсан юм. Гэрийн эзэн Баяраа гуай улсдаа хамгийн удаан ажилласан шүүгч 
бөгөөд эхнэр нь хүүхдийн эмчээр ажиллаж байгаад хоёулаа тэтгэвэртээ гаран ач нараа хардаг ажилд шилжиж. УБ аас Сүхбаатар хооронд галт тэргээр явбал 8 цаг зарцуулагдана гэж аялалын номонд бичсэн байлаа. Харин машинаар зам гайгүй,  цаг агаар сайн бол нэлээд хэдэн цаг хэмнэх үүднээс манай хүргэн биднийг хүргэж өгөх болов. Цаг агаар бидний санаснаар тун сайн бүр Баян Өлгий орж байсантай харьцуулахад өөр улиралд орчихсон юм шиг байв. Харин Сүхбаатар  руу дөхөөд ирэхээр зам нь хоёр талаараа модтой яг л английн замыг санагдуулж байлаа. Ингээд хот руу  орохын өмнө Ээж мод гэдэг олны шүтэж  мөргөдөг газар луу эхлээд очив. Баяраа гуайгаас тийм газар байдаг гэж анх удаа сонссон юм Ээж хадд очсон бол  Ээж модд нь бас заавал очих хэрэгтэй гэж хэлж байсан юм.  Хөл тасардаггүй газар болтой хүн болгон өргөх
з
үйл авчирч тавиад хүссэн зүйлээ модонд хэлж гуйдаг байна.  Уг нь  гурван удаа эргэж байж хүсэл нь биелдэг  аж.  Дараа нь  хуучин танилуудтайгаа холбогдсон биднийг хэл чимээ урьдчилж өгөхгүй гэж зэмлэнгүй дуугарав. Хэдийгээр бэлтгэлгүй гэсэн мөртлөө биднийг жигнэсэн загас, гурвалжин будаагаар дайлав. Би урьд нь Маркад монголчууд загас иддэггүй гээд хэлээд  байсан худлаа болж таарлаа. Санамсаргүй сайхан дайлуулж аваад орой харанхуй болохоос өмнө зочид буудал олж авах хэрэгтэй болов. Өлгий хотын зочид буудлыг бодохоор ямар юм руу орж таарах бол гэж яс хавталзаж байв. Харин халуун устай тохилог буудалд бууж өглөөний цайндаа өндөг, хиам авч байдал хамаагүй дээрдэв. Тэгээд зочид буудлын орчим газраар жаахан алхлаа. Эмэгтэй Хамба ламтай хийд байдаг гээд байсан их ойрхон байгаа нь харагдаж байв. Зочид буудлын урдуур төмөр зам байрлах аж. Хойшоо чиглэн жоохон алхсан баахан дэлгүүр хоршоо тэгээд Засаг захиргааны болон банкны байрууд байлаа.

Хулан хатны төрсөн нутаг
Орос Монголын хилийн завсарын бүс Сайханы  Хөтөл гэдэг газар очихоор явлаа. Ахиад хилд ойр ирсэндээ олзуурхаж байв. Үнэхээр байгалийн үзэсгэлэн бүрдсэн  доогуур нь Орхон Сэлэнгэ урссан сав газар Хөтөл дээрээс  алган дээрээ тавьсан шиг харж болохоор байв. Тусгай хамгаалалтын газар болохоор ирж буй машин болгоны дугаар зэргийг хилийн цэргүүд бүртгэж авдаг байна. Тэнд алба хаадаг Хурандаа Л. Батсүх захирагчтай хилийн цэргийн 0243 дугаар анги  2011 онд Сэлэнгэ аймгийн 80 жилийн ойг тохиолдуулан Засаг дарга Ж. Эрдэнэбатын дэмжлэгтэйгээр  олон талтай  дурсгалын самбар босгожээ. Шилээр бүрхсэн нь зарим газраа хагарч бутран зарим нэг үг үсэг нь балартсан байсныг сийрүүлж  бичихэд:


Одоогоос таван зуун мянган жилийн тэртээ
Эртний хүн амьдарсан ором голомтыг хадгалсан түүхийн гайхам дурсгалтай
Бүүрэг толгойнхоо өвөрт хүмүн сүргийн дурсгалтай
Бүрэн хааны өвөрт нь тэгш есөн эрдэнэтэй
Хүннү, Сүннү өвгөдийн нүүдэлж явсан Сэлэнгэ минь
Хүчирхэг гурван мэргэдийн голомт тулсан газар минь
Эзэн Чингис хааны маань дархалж тахисан нутаг минь
Эрэлхэг Хулан хатны маань тоглож өссөн тоонот минь
Дээд тэнгэрээс заяатай Дэлүүн болдог нутагтай
Бөртэ чоно удамтай Гоо марал гарвалтай
Баатар Есүхэй эцэгтэй бардан баатар өвөгтэй
Есөн өрлөг жанжинтай Есүхэйн хүү Тэмүүжин
Мянга нэгэн зуун далан есөн оны намар
Миний Сэлэнгэ нутаг
Мэргэдийн газар залран ирж
Булаагдсан Бөртэгөө буцаан авч
Бутарсан улсаа эмхэлж явахдаа
Эрхэм хүн таны зогсож байгаа энэ газар
Эмээлт хүлгээсээ бууж оломоо чангалаад мордсон гэнэм билээ.
Судрын шарласан хууудаснаас тэрлэсэн түүхийг сөхөхөд
Эрчилсэн сур шиг явсан бидний өвөг дээдэс бултаараа тоолон тэмдэглэсэн
Мянга долоон зуун хорин долоон онд
Монгол Оросын хил дээр анхны шавь тавьж
Буурын гэрээгээр хилийн дээс тогтоожээ.
Тэр цагаас хойш торгон хил эзэнтэй болж
Тэнгэр заяатай Монголын амар амгаланг сахисан.
Дархан хилийн мөнхийн харуул
Дайчин эрсийн алхаа үргэлжилсээр
Мянга есөн зуун хорин нэгэн оны 3 сарын арван найманд
Эндээс дөрвөн зуун морьтон дөрөөн дээрээ өндийж
Дөрвөлжин сүмийн зүг мордсон түүхтэй
Шивээ Хиагтын тэнгэр дор Хувьсгалын наран мандаж
Шинэ үүрийн туяанаар Хөх монгол сэрсэн
Ухаа хонгор морьтой их жанжин Сүхбаатар
Улс монгол орныхоо тусгаар тогтнолыг зарласан юм аа.
Дэлхийгээ ундаалан цэлэлцсэн Орхон, Сэлэнгэ мөрөнтэй
Дэлгэр амьдрал тэтгэсэн Хараа, Ерөө голуудтай
Өргөн түмэн шүтсэн таван хан уултай
Өргөн шаргал тарианы хур шиг шаагьсан давалгаатай
Дээдсийн буурийг онголсон Их Монголын тоонот
Их хөгжлийн түүчээ Сэлэнгэ түмэн мину.

Ингэж дурсгалын самбарыг  уншин бичиж авч байхдаа орон нутгийн товч түүхийг мэдэж авлаа гэж олзуурхаж байлаа. Тэгээд цаашаа Хөтөл өөдөө өгсөөд явж байхад  Орхон, Сэлэнгийн бэлчир Алтан арал хэмээх энэ газар Шивээ Хиагт дуу зохиогдсон. “ гэж Зохиолчдын Эвлэлийн хорооноос гарган тавьсан дурсгалын самбар байх бөгөөд цаахан талд хоёр партизан галын хажууд сууж байгаа хөшөө байлаа. Мөн том хадан
дээр Хулан хатны төрсөн нутаг гэдгийг сийлсэн байх аж.
Сэлэнгэ аймаг үржил шимтэй хөрстэй газар тариалангийн чухал бүс гэдгийг мэдэж байсан ч Монголын түүхэнд хичнээн чухал байр суурь эзлэдэг гэдгийг тухайлан бодож байсангүй.   “Буурын гэрээ “ гээр  энд хилийн дээсийг татсан гэдэг нь  үнэн хэрэгтээ  Эзэн хаант Орос,  Манж Чин улс  хоорондын газар нутгийн маргаантай асуудлыг зохицуулах зорилготой байв.  1727 оны 10 сарын 31 нд хоёр тал гарын үсэг зуран баталгаажуулснаас  хойш уг гэрээг огт өөрчлөөгүй байна.
Яг энэ газар Тэмүжин мориноосоо бууж байгаад оломоо нь татсан гэдгийг мэдээж  батлах аргагүй гэхдээ цаад агуулга нь юуг өгүүлэх гээд байгаа  нь тодорхой байв. Гурван Мэргэдийг дайлах  тулаанаас Тэмүжин цэргийн удирдагч болохоо харуулсан түүнээс хойш тархай бутархай нүүдэлчин аймгуудыг нэгтгэн Монголын Эзэнт гүрнийг үүсгэн улмаар газар нутгаа тэлсэн. Мөн  орчин цагийн баатар Сүхбаатар хувьсгалч нөхдийн хамт  энэ газар түр зуурын цэргийн удирдах төв  байгуулан  Улаан оросын тусламжтайгаар  Монгол улсын  тусгаар тогтнолыг тогтоох тэмцэлийг  эхлүүлсэн гэхээр энэ нутаг Монголын түүхэнд ямар чухал байр суурь эзлэх  нь илэрхий юм.  400 морьтон цэргүүд Орхон, Сэлэнгэ голын сав газар Алтан Арал гэдэг энэ газар бүгэн бэлтгэл сургууль хийж байхдаа Шивээ Хиагт гэж дууг зохиосон байна. Уг дууны агуулга нь морьтон цэргүүд Хиагт хотыг гамингуудаас чөлөөлөхөд хэрхэн баатарлаг тэмцсэн тухай өгүүлсэн байдаг. Мэдээж  энэ дууг  мэдэхгүй хүн үгүй.
Харин сүүлийн үед олон жил дарагдсан түүхийн мэдээ материалыг олонд үзүүлэх
болсноор түүхийг хуучин бидний заалгаж байснаас огт өөрөөр тайлбарлагдах хэрэгтэй  болж ирсэн шиг. Үүнийг сонин хэвлэлийн нийтлэл болон сүүлийн үед хэвлэгдсэн түүхэн сэдэвтэй номноос тодорхой  харж болно. “ Өдрийн мэдээ сонинд гарсан Г. Дашцэрэн гуайн нийтлэлээс уншиж байхад:     Эхэн үед улаан оросууд тусламж гуйж очсон монголчууд тэдний эзэн сууж байгаа манжийн эрх баригчдын аль алинд нь тал алдахгүй маш болгоомжтой хандаж байж. Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид коммунизмын талаар ямарч ойлголтгүй байв. Тэдний гол зорилго нь манжийн дарлалыг эцэс болгон тусгаар тогтнолоо сэргээн Богд хааны эрхийг сэргээх байв. Улаан оросууд юу хийхээ мэдэхгүй эргэлзэж байх хооронд Барон Унгерн Өргөөг чөлөөлж тэднээс зугтан гарсан гамингууд Хиагтад шилжин байрлах болов. Улаан оросууд гамингуудтай тусгай тохиролцоонд хүрч тэдний дийлэнхийг Манжуураар дамжуулан нутаг руу нь эсэн мэнд буцаах болж ингэхдээ зэр зэвсгийн томоохон агуулахаа багаахан хүчний хамгалалтанд үлдээж.  Улаан оросуудад гамингуудын
орхиод явсан зэвсгийн агуулах их хэрэг болж байв тэгээд
үүндээ дөнгөж шинээр элсүүлж хээрийн сургуулиар бэлдсэн монгол цэргүүдийг уг ажиллагаанд ашиглан тэднийг хэрхэн бэлэн болсныг  шалгаж үзэх давхар арга олж.”  Ингэж  хүний гараар могой бариулчихаар  дараа нь асуудал сөхөгдөх  монголчуудыг буруутгах нь илүү амар дөхөмтэй байсан хэрэг байх. Тэгээд ч Хиагт бол оросын газар нутаг заавал тийшээ монгол цэргүүдийг эхлээд оруулсан нь ийм учиртай байж. Сүүлдээ улаан оросууд өөрсдөөс нь  дүрвэн зугатсан  цагаан оросын цэргүүдтэй тулгарах нь зайлшгүй болсон тэгэхдээ ч тун болгоомжтой хандаж байж. Монгол цэргүүдтэй хамтарч тулаанд орсон улаан орос цэргүүд зориуд дээл өмсгөж байсан нь үүнийг гэрчилнэ. Харин хожим түүхэндээ бол улаан орос зэр зэвсэг,  хүн хүчээр тусалж Монголд хувьсгал ялсан гэж ил тодоор бичиж сурталчилж ирж. Харин цаашид түүх судлаач нарт тэдгээр 400 морьтон цэргүүд Хиагт руу довтолоход хичнээн гамин цэрэгтэй тулалдсан цаашлаад тэдний хэд нь урьд Өвөрмонголоос дүрвэж ирсэн Сумъяа бэйсийн цэргүүд гээд нарийн судалгаа үргэлжлүүлэн хийх хэрэгтэй байгаа юм гэдгийг Баабарын нийтлэлээс ч уншиж байсан.  Мэдээж тодорхой үр дүнд  гартал нэлээд хугацаа зарцуулах нь илэрхий гэж санагдлаа.

Амарбаясгалант хийд
Хийдийг Энхамгалан хааны гэрээслэлээр барьсан байна.
Амарбаясгалан нь  Хархорин дахь Эрдэнэ-Зуу болон Улаанбаатарын Гандангийн дараа ордог 3 дахь томоохон хийд аж. 1727-1737 оны хооронд Манжийн Найралт төв хаан  эцгийнхээ ( Энхамгалан хааны ) гэрээслэлээр үлдээсэн 10 түмэн лан буюу зуун
мянган мөнгөн ембүүг зардалд ашиглан Өндөр гэгээн Занабазарын дурсгалд зориулан барьж.  Газар сонгуулахаар шинжээчдийг эхлээд явуулж, тэднийг одоогийн Сэлэнгэ аймгийн Баруун Бүрэн сумын нутагт  Бүрэн хан уулын хөндийд Ивэн голын хөвөөнд ирэхэд хүү охин хоёр тоглож байж тэдний нэрийг нь асуухад хүү нь Амар охин нь Баясгалан гэснээс  үүдэн хийдийг тэгж нэрлэх болсон бөгөөд хоёр хүүхдийг хожим  өндөр наслан өөд болоход энэ хийдийн хашаанд  оршуулсан ч гэсэн яриа байдаг байна. Мөн өөр нэг сурвалжид товлосон газарт анхны шинжээч нүхтэй зоос булж орхижээ. Жилийн дараа ирсэн өөр нэгэн шинжээчийн төлөгт бас тэр газар таарч алтан тэвэнэ хатган үлдээжээ. Хийдийн шав тавих болж шинжээчдийн хийж орхисон
тэмдэгтийг авч
үзвэл анхны булсан зоосны нүхээр хожмын тэвэнэ орсон байсан гэдэг домог байдаг. Гэхдээ  Их Хүрээ гэж нэрлэх энэ газар Занабазарын даян хийж явахдаа ирж мөргөл үйлддэг хийд байсаар ирж.
Чин улсын  эзэн хаан Энхамгалан 70 сүүдэр, түүний номын их багш Өндөр гэгээн Занабазарын 90 сүүдэр тохиосны ойг ирэх 1724 онд тэмдэглэхээр бэлдэж байсан хавар эзэн хаан таалал төгсч хаан ширээг залгасан Энхамгалангийн хүү  Найралт төв хаан халхын Богд Жавзундамба хутагт  Занабазарыг урьсан ажээ. Тэр урилгаар  очсон Өндөр гэгээн Занабазар Бээжингийн шар сүмд  байрлаж байхдаа  1723 оны цагаан сарын 14 ны өдөр 89 настайдаа өөд болж.  Алтан гүнгэрваан дотор мөнхийн бясалгалд нойрссон халхын богд хутагтын нирваан дүрийн цогцсыг эх нутагт нь авч ирж нэн хүндэтгэлтэйгээр хайрлан хадгалж занданшуулан Их Хүрээ, Дамбадаржаа хийдэд тусгай сүмд байрлуулж байгаад Өндөр гэгээний өөрт нь зориулж барьж бүтээсэн Амарбаясгалан хийдэд өөд болсноос нь хойш 65 жилийн дараа хүндэтгэн залжээ. Хэдийгээр өндөр насанд хүрсэн ч элдэв өвчин зовиургүй байсан түүнийг гэнэт амьсгал хураасан нь монголчуудад хардлага төрүүлэхэд хүргэж.
Энхамгалан хаантай ойр дотно байсан хүмүүсийг устгаж цэвэрлэх далд бодлого явуулсны нөлөөгөөр Занабазарыг хорлосон гэж үздэг байна. Хийдтэй холбоотой бас өөр нэг сурвалжинд дурьсан зүйлийг энд оруулмаар санагдлаа.
Олон судлаачдын бүтээсэн " Тэнгэр Монгол Газар" 2012 таван боть бүтээлийн 5 дугаар ботийн 96-97 -р хуудаснаа Амарбаясгалан хийдийн тухай бичсэнээс  үзвэл Манжийн Энх- Амгалан хаанаас халхын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын хойтын буянд зориулан баригдсан хийд ажээ. Манжийн хааны зарлигаар ирсэн газар шинжээчид Өүлэн эхийг онголсон ариун догшин энэ газрыг хайж олоод
Амарбаясгалант гэх энэ хийдийг бариулжээ. Хийдийг хятад боолчуудын цус ясаар босгож, хар тийрэнгээр хүчээ авсан лам нарыг төвд лам хэмээн ирүүлж тэд нар Монголчуудыг эхээс буюу эх ундаргаас нь салгаж, босоо заяаг нь доройтуулахыг зорьж үйл ажиллагаа явуулжээ.
Үүнээс хийдийг үүсэн байгуулах болсон шалтгаан нь манжийн ил дал бодлогын нэгэн жишээ болсныг харж  болохоор ямар ч атугай Амарбаясгалант хийдийг эзэн хааны зарлигаар бүтээжээ гэсэн  
бичгийг манж, хуучин монголоор мөн хятадаар бичин гол хаалганы дээр байрлуулсан байдаг. Уг хийдийг барьж бүтээх нь Чин улсын эзэн хаан Найралт төвийн үед  1727 оноос эхлээд 1736 оны үед гол хийдийн барилгын ажил дууссан байна. Дараа нь Тэнгэрийг тэтгэгч хаан ширээнд суугаад үйл ажиллагааг үргэлжлүүлэн 1737 онд дуусгавар болгосныг тунхаглан чулуун хөшөөнөө  манжийн хааны зарлигийг  мөн манж, монгол, хятад хэлээр сийлснийг гадуур  асар барьж  “ Түүхийн сүм “  гэж нэрлэн хамгаалсан байх бөгөөд сонирхсон хэн бүхэн хаалгыг нээн харж үзэж болохоор аж.  

Тал нутгийн Миколанджело
 Хийдийн барилгын ур хийц, гоёл чимэглэл нь монголд төдийгүй ази тивийн хосгүй гоёмсог уран барилгын нэг байв. Хийд гадна талаараа хэрэмтэй харин Эрдэнэ-зуугаас ялгаатай нь дуган сүмүүд хэсэг хэсгээрээ тусдаа ханаар тусгаарлагдсан байсан нь Бээжин дэхь хааны ордон буюу  Хориотой хотын бүтэцтэй төстэй мэт санагдаж байсан.  Амарбаясгалан
хийд өргөжсөн үедээ 50 гаруй дуган, 6000 гаруй лам хувраг сууж суралцаж байсан гэдэг. Хийдийн хэрмэнд хашааны урьд хэсэгт хоёр саланги тоосгон хана байх бөгөөд үүнийг Пайлур гэх бөгөөд цэцгэн чимэглэлтэй дээхэн үедээ бол хэн бүхэн бүр өндөр хэргэмтэй Богд гэгээн хүртэл мориноосоо бууж явган явж орох ёстойг сануулсан бичигтэй  багана байдаг байж хэдийгээр тэр нь устаж алга болсон ч бид хүссэн хүсээгүй тэр дүрэмийг дагах ёстой болсон учир нь хийдийг тойруулаад модон хайс барьсан нь ямарч машин нэвтрэхээгүй болгож. Ингээд машинаа хол тавиад яг хэлсэн ёсоор явган алхаж хийдэд орох болсон. Уг Пайлур хананыхаа ард талыг цамын наадам зохион байгуулдаг гэнэ. Хийд рүү ордог гол хаалга зөвхөн онцгой үйл явдалын үед онгойх  учир хажуу талын жижиг хаалгаар цааш нэвтрэн ороход жижиг ханаар тусгаарласан талбайд  хоёр талдаа Хонхны асартай гэхдээ Манжийн хааны бэлэглэсэн гэх том хонх нь  эвдэрсэн тул зориулалтаар нь ашиглахаа больсон байна. Мөн нутгийн хүмүүсийн дунд байдаг яриагаар Амар болон Баясгалан нарыг хожим нас барахад нь яг энэ хоёр саланги асар байгаа газар оршуулсан ч гэдэг байна. Дараагийн мөн тусгаарласан талбайд хийдийг хамгаалагч бурхадын сүм байх аж.  Тэндээс  үргэлжлүүлэн  арай уужуухан том зайд хийдийн хамгийн гол хэсэг Цогчин дуган байрлах аж. Зориуд өндөргөсөн тавцан дээр барьсан болохоор бусдаасаа хамаагүй илүү сүртэй өндөр харагдах аж. Дуганын  гоёмсог чимэглэлтэй вааран дээвэрийг хийхэд ихээхэн  ур чадвар шаардагдаж тэдгээр ажлыг хийж гүйцэтгэхдээ
Б
үрэн Хан уулын орчимоос түүхий эд материалаа цуглуулсан гэдэг. Хийд баригдсаныхаа дараа нартай өдөр вааран дээвэр гэрэлтэж  гялтагнаад  унаж яваа морьдыг нь үргээгээд явуулахгүй болчихдог тул нүдийг нь таглаж байж ойртож очдог гэдэг яриа байж. Гол Цогчин дугана  нь их өвөрмөц хийцтэй орой нь дөрвөлжин  дундаа онгорхой,  борооны усыг гадагшлуулан гүйлгэх чулуун чорготой  зэргийг нүдээр харж байхад олон талаас нь нарийн тооцоолж баригдсан нь мэдрэгдсэн. Мөн дотор талд ялангуяа таазны  чимэглэл нь их нарийн аж ингэж онцгойлон баригдсанаараа бараг сүм хийдийн гэхээсээ илүү ордоны зориулалттай гэхээр учир нь Өндөр гэгээн нь Энхамгалан хааны номын багш байсан төдийгүй Монголын шашин төрийг зэрэг байсан анхны удирдагч байсны хувьд энэхүү Хаан хүний зэрэгт нийцүүлэн хэв загварыг бодолцож гаргасан болтой.  Хэдийгээр уг хийд алс зайдуу газар байрладаг ч эргэл мөргөл хийх гэсэн сүсэгтэн  мөн гадаад, дотоодын жуулчдын хөл татардаггүй аж. Нэгэнт энэ орчин үеийн шаардлагатай уялдаад ирсэн хүн болгонд тохирсон үйлчилгээг нь хийж гүйцэлдүүлэхийг чармайдаг байна. Холоос ирсэн хүмүүс буудаллах гэр зочид буудлыг лам нар нь өөрсдөө ажиллуулдаг байна. Бид нар ч лам нарын явуулдаг үйлчилгээнээс хоцорсонгүй  бидэнд 7-8 насны  гутлынхаа өсгийдөө  ролик углан  баахан түлхүүр барьсан хоёр банди нар бусад үлдсэн сүм хийдийг үзүүлэх болов. Нэгэнт шашины үйл ажиллагаагаа явуулж байгаа  болохоор тэнд байгаа бүх газрыг музей шиг үзүүлээд байдаггүй юм байна. Том монгол цоожтой сүм хийд нь бүгд тусдаа нэртэй  дотор нь ямар Бурхан шүтээн байгаагаараа ялгаатай гэдгийг нэг нэгээр нь онгойлгон нэрлэн зааж,  хэлж өгч байсан тэгээд Маркыг зураг авч,  биднийг тухтай сайн харж байх чөлөөг ашиглан бяцхан лам нар шалан дээгуур нөгөө роликоороо гулгаж байлаа. Хүүхэд болсон л хойно хичнээн шашны ном үзэж байгаа ч тоглож наадахаа хойш нь тавихгүй байгаа нь илэрхий байв. Чогчин дуганын  ар талын шатаар гарч гурав дахь талбайд Зуу хийд мөн Хутагтын шарилын сүм, Өндөр
гэгээний шар
өргөө зэрэг байрлах аж. Шар өргөө  нь 1639 онд Ширээт Цагаан Нуурын хөвөө Их Монгол уулын бэлд тусгай гэр барин дөнгөж 5 настай  Занабазарыг Богд Гэгээнд өргөмжилөхөд зориулж босгосон гэрийг Шар Бүсийн Ордон гэснээс  үүсэлтэй аж.  Гэр доторхи гурван  тулгуур чулуун голомтыг Бүрэн хан уулын Шар нохойтийн аманд байсан Занабазарын гэрээс шилжүүлж ирсэн мөн нөгөө бол Занабазар урлалаа хийхдээ хэрэглэж байсан ч гэсэн домог яриа байдаг байна.  Аюуш бурханы сүм дотор 1992 онд төвдөөс авчирч залсан Аюуш бурхан байрлах бөгөөд Ганжуурын 108 ботийг залсан байхыг харж болох байв. Өндөр гэгээн ном судрыг олшруулж хэвлүүлэхийг биечлэн удирдахын зэрэгцээ 37 той байхдаа төвдөөс авчруулсан их хөлгөн судар "Ганжуур" ыг алтаар бүтээлгэжээ. Мөн заримыг нь монголоор орчуулж, олшруулан хэвлэх ажилд ихэд анхаарч байв.  4 дүгээр Богд гэгээний хийд буюу Зуны Ордоныг өндөр хэргэм  зэрэгтэй лам айлчлан ирэхэд ашигладаг бөгөөд түүн дотор гэгээнтний өөрийнх нь хэрэглэж байсан зургаан төө нэг сөөм буюу 1 метр 40 см урт, лууны толгой сийлсэн бариултай зургаадай модон таягыг хадгалдаг байна.  Үүнийг олонд үзмэрийн байдлаар үзүүлдэггүй байна. Ер нь Өндөр гэгээний хэрэглэж байсан эд зүйлс бусад сүм хийдээр мөн Богд хааны музей гээд тархаж байрладаг байна. Богд хааны музейд түүнд Энхамгалан хаанаас бэлэглэсэн гэсэн 80  хар үнэгний үсээр зоолон хийж,  энгэрийг торгоор бүрж  сувд эрдэнээр чимэглэсэн Жанч байдаг гэхээр
т
үүнийг их өндөр нуруутай хүн байсан гэдгийг батлахаар. Зуны Ордоны зэргэлдээ байх Майдарын сүм нь Өндөр гэгээн төвдөд сурч байхдаа уг ёслолыг нарийн ажиглан Эрдэнэ зууд Халхын ноёд лам нар их чуулган хийх үед Их ерөөл хурлыг дэглэж Майдар эргэх ёслолыг үүсгэн уламжлуулжээ. Ингээд Амарбаясгалант хийдийнхэн долоон сард жилдээ нэг удаа уг уламжлалыг үргэлжлүүлэн Майдар бурханыг хийдээс гарган сүсэгтэн олонд үзүүлэн ёслол үйлддэг байна. Өөр нэг чухал сүм Нархажидынх гэж болно. Нархажид дарь эх нь Шамбала гэдэг эзэнт гүрний хааны хатан гэж бурханы шашны түүхэнд гарах бөгөөд Занабазарын хувьд өөр чухал холбоотой зүйл нь түүний Хатан Доржинналжирмаатай шууд холбоотой аж. Учир нь
Занабазар дарь эх
үүдийн дүрийг  бүтээхдээ эхнэрийнхээ дүр төрхөд үндэслэсэн гэдэг. Түүний эхнэрийн талаар хоёр янзын хувилбартай домог яриа байдаг нэг болохоор тэрбээр тун үзэсгэлэнтэй  төрсөн нэгэн байсан бөгөөд Занабазарын Дарь эхийн хүрэл цутгамалыг бүтээхэд амьд загвар нь болж байсан гэх бөгөөд нөгөө нэг домогт тэрбээр тун энгийн гойдлох юмгүй нэгэн байсан учир түүнийг Занабазар уран сэтгэмжээр төгс төгөлдөр мэт дүрсэлсэн ч гэдэг байна. Занабазар  14 настайдаа Төвд рүү явж Далай ламын удирдлага дор шашны номд суралцаж монголдоо буцаж ирээд анхдугаар богд Жавзундамба хутагт Өндөр гэгээн хэмээн өргөмжлөгдөх болж. Тэрбээр  монголд бурханы номыг дэлгэрүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн төдийгүй олон сүм хийд байгуулан түүнд хэрэглэгдэх бурханы баримал цутгамал дүрс зураг чимэглэл хийж бүтээх ажлыг биечлэн эхлүүлснээр тал нутгийн Миколанджело гэж нэрлэгдэхээр. Түүний зохиосон соёмбо нь Монголын үндэсний бэлэг тэмдэг болсон. Төрийн хүний хувьд зөвхөн шашны хэрэг явдал гэдгээр хязгаарлагдахгүй улс төрийн хэрэгт зайлшгүй оролцох хэрэгтэй болсон.   Зүүн гарын удирдагч Галдан Бошигт Манжийн  бодлогыг эсэргүүцэн  босоход  Занабазар түүнтэй  халз тулан тэмцэхийг хүссэнгүй үймээн самуунаас дүрвэн зайлж явсан. Хэдийгээр Өндөр гэгээн  эв эеэр асуудлыг зохицуулахыг хүсэж байсан  ч эцэстээ 1691 онд монгол манжид дагаар орсон эмгэнэлтэй түүх эхэлсэн билээ.

Гүрдаваа римбүүчи хийдийг сэргээхэд гол хувь нэмэр оруулж.
Амарбаясгалан хийдийн хувь заяа 30 аад оны хэлмэгдүүлэлтийн үеэр зүгээр өнгөрсөнгүй. 1937 оны зуны нэгэн өдөр монгол орос холимог цэргүүд 17 ачааны
машинтай ирж ном судар Бурхан баримал гээд гартаа тааралдсан бүгдийг хамж ачиж ууланд аваачиж шатааж тэднийг ирэхээс өмнө зарим лам нар ховор нандин зарим нэг зүйлийг нуусан ч эргээд олж чадаагүй гэх зэрэг олон шалтгаанаар үлдсэн зүйл ховор байдаг аж. Мөн энэ үеэр Занабазар болон 4 дүгээр Богдын бунхалсан суварганаас гарган авч шатааж устгасан зүйлтэй хамт үгүй болсон гэж нутгийн хүмүүс ярьдаг гэнэ.   Бүр 1990 оны үеэс л хийдийг сэргээн засварлах болон равнайлах ажлыг төвдийн их ламтан Гүрдаваа римбүүчи хувиасаа хагас сая доллар хандивлан эхлүүлсэн байна. Ингээд 1993 оны 8 сард хийд албан ёсоор нээгдэж гурван жилийн дараа ЮНЕСКО гийн Дэлхийн ховор түүх дурсгалын газрын жагсаалтанд орж. 
Газар мэдэхгүй хүнд бол хийдийг олоход тийм ч амаргүй гэхдээ олоод очиход үнэхээр уул ус тэгширсэн үзэсгэлэнт газар байлаа. Улсдаа гурав дахь том хэмжээний гэсэндээ харин олон ч хуучны сум дуганы барилга олонтой мөн цаад талын хоёр ч толгод дээр шинээр суврага, бурхадын дүрийг бүтээсэн нь сүрлэг  харагдаж  байсан. Хийдийг засварлах ажил одоо ч гэсэн үргэлжилж байгаа болтой барилгын материал гадуур тавьсан байв. Хийдэд шавилан сууж буй банди нарт зориулсан дотуур байр хийдийн гадна талд саяхан барьсан болов уу гэхээр шинэвтэр харагдаж байв.

Аялалын төгсгөл хэсэг
Тэмээчин айлд зочилсон нь
Ингээд бид Монголын өмнө зүгийн Өвөрхангай аймгийг чиглэн явав. Энэ нь УБ аас 430 км зайтай аж. Аймгийн нийслэл Арвайхээр хотыг дайрч гарсан ч зогсоод,  үзэж харах
цаг байсангүй харин хүргэн ах бинзенээ аваад цааш явав. Харин хотын гадна орших  Морины Шүтээн хөшөөний цогцолбор дээр очиж үзлээ. Хуучны домогт энэ нутагт Арвайхээр гэдэг гайхалтай хурдан морь байдаг байж тийм ч учраас Өвөрхангайн аймгийн төвийг мөн энэ нэрээр нэрлэх болсон аж.  Гандантэгчилэн хийдэд хадгалагдан үлдсэн цорын ганц албан бичигт 1737 онд хоёрдугаар Богдын дүр тодрон уг чухал тэмдэглэлт  үйл явдалыг тохиолдуулан их Наадам зохион мянган морьдыг  Өвөрхангай аймгийн Баянгол сумын нутаг уралдуулснаар  Арвайхээр гэдэг морь түрүүлж байсан гэжээ. Арвайхээр  цааш оролцсон уралдаан болгондоо түрүүлж байснаар олонд улам алдаршсан байна. Мөн анх мянган морины уралдаан болсон газрыг бас Арвайхээрийн тал гэх болж. Г. Занабазарыг анхдугаар богд Жавзундамба хутагтын сэнтийд залсаны баяр ёслолд зориулан хийсэн Бат оршил өргөх буюу Даншиг наадмыг эртний домог түүхтэй  Их, Бага Монгол уул,  Ширээт цагаан нуурын орчим анх 1640 онд хийснээр халх 7 хошуу даншиг наадам үүсч тогтмолжин өнөөгийн улсын их баяр наадам болон уламжилжээ.
Морины Шүтээн нь 108 суврага тойруулсан улсын баяр наадамд хурдалсан шилдэг 8 морьдын хөшөөтэй барилгын ажлыг хандивын 403 сая төгрөгөөр босгож.
Бид аялалаа үргэлжлүүлэн ахиад 104 км явж байж Гучин ус сумын Аргуут төвд ирэв
. Энд бидний зочилж байгаа айлын эхнэр нь суурин   амьдрах бөгөөд ажиллуулдаг жижиг зочид буудалдаа  биднийг байрлуулахаар  зохицуулсан байлаа. Хажууд нь хүүгийнх болохоор дэм   болоод байдаг болтой. Шугам зургийн багш мэргэжилтэй эгч одоо тэтгэвэртэй гарсан ч зүгээр суудаггүй   зав чөлөөгөөрөө үндэсний хувцас хунар оёж урладаг үйлэнд  уран нэгэн байв. Маркад хүртэл зүү ороож хатгасан хөөрөгний дайлан надад нэг хантааз явуулж байсныг бид хоёр хааяа Наадам болон Цагаан сараар Манчестертаа гаргаж өмсдөг болсон юм.  Ховор бэлэг өгсөн хүндээ биеэр  баярласан талархсанаа илэрхийлэх боломж бидэнд ингэж  гарлаа. Харин нөхөр нь сумын төвөөс хоёр цаг явах зайтай газар 200 орчим тэмээгээ оторлож байгаа бөгөөд бидний гол зорьж ирсэн  хүн маань байлаа.  Гэрийн  эзэгтэй маань сүрхий бэлдэж бууз жигнэж өгч  шилэнд даршилсан  ногоо дагуулж байв,  бодвол говьхруу газар болохоор шинэ ногоо байлгах нь хэцүү байх. Надад буузны мах нь тийм ийм гэж нэг их мэдрэгдэх зүйл байгаагүй харин Марк нэг хүнд байсан гээд байсан би лавлаад асуусан тэмээний мах болж таарсан. Тэгсэн Марк арай намайг ирнэ гээд бүхэл бүтэн тэмээ цааш нь харуулчихсан юм биш биз дээ гэж санаа зовсон шинжтэй асуухад гэрт байсан хүмүүс бүгд инээлдсэн тэрнийг нь далимдуулан манай хүргэн ах тэгэхгүй яах юм бэ гэж цаашлуулав. Ингээд унтахын өмнө Марк бид хоёр сумын төвөөр алхаж орчинтойгоо танилцахаар шийдэв. Хотын Засаг захиргааны байрны гадна самбар дээр хэсэг мэдээ зар  тавьсан байв. Уншиж байхнээ сумын төвд  Хэн англи хэл сайн мэдэх бэ уралдаан зохион байгуулагдаж тэгээд түрүүлсэн хүнд шинэ ургацын ногоогоор шагнах байв. Харамсалтай нь бид арай орой ирээд хоцорчихож. Марк тун харамсаж байгаа болтой мэдсэн бол эрт ирэхгүй юу ядаж 1 дүгээр байранд ордоггүй юмаа гэхэд хоёр эсвэл гуравдугаар байранд ороод тэр шинэ ногоогоор шагнуулсан бол аштай юу  гэж халаглав. Тэгээд цаашаа алхах гэсэн энд тэндгүй шуудуу ухаад орхичихсон тэрнийг тойрч явахдаа  хэсэг хүмүүсийн хажуугаар гарах болов. Эхлээд мэнд усаа мэндлээ биднийг гадны хүмүүс гэдгийг анзаарч авч тэдний дундаас нэг залуухан эмэгтэй бидэнтэй ярьж эхэллээ. Бид нар ч энд Пунсан гуайнд айлчилж байна тэгээд танай сумын төвтэй танилцаж явна гэж учирлахад. Тэгсэн тэр эмэгтэй сумын төвд ямар шинэ ажил өрнөж байгаа болон ямар зорилготой гээд л гаднаас ажил шалгаж яваа хүмүүст ярьдаг шиг илтгэж гарав. Сум хөгжиж байгаа бас хамгийн цэвэрхэн хог багатай гээд магтахыг сонсоод  эргэн тойрныг харахад үнэхээр тэрнийг баталж байв. Тэгээд Марк ажлын цагийн асуусан өглөө  8 аас орой 8 хүртэл гэсэн хөөх бид нар тэгж англид ажиллавал шургаж унах байх гэж хэлэхэд  бүгд инээлдэв. Ингээд ажил хийж байгаа хүмүүст саад болохгүй гэсэндээ тэднээс салан цааш үргэлжлүүлэн алхлаа. Бид нар үнэндээ тэднийг   гудамжиндаа цуглараад ярьж байгаа юм болов уу гэж төсөөлж байсан юм. Төдөлгүй нэлээд харанхуй болсон учир нөгөө айлдаа буцаж очиж унтахаар болов. Учир нь маргааш өглөө эрт босож явах байсан юм. Шөнө босож жорлон явсан тэнгэрт од түгсэн байхыг Маркад хэлсэн үнэхээр сэтгэл нь хөдөлж байв. Ийм тод  олон од байхыг мөн Тэнгэрийн заадасыг  анх удаа харж байна гэж байв. Маргааш өглөөний цайгаа уугаад тэмээ оторлож байгаа газар луу явах болов. Биднийг олохгүй байх гэсэндээ хүү нь газарчлах болов. Хэдийгээр Пунсан гуай гар утастай байдаг ч өндөр уулан дээр гарч үзэхгүй бол сигнал авдаггүй гэнэ.
Замдаа хоёр ч удаа зогсож х
үү нь дурандаад байсан яагаад заавал гэгээтэй байхад  явна гээд байсны учрыг одоо л ойлгосон учир нь хэдийгээр талархуу газар ч хол байгаа зүйлийг ялгаж харахад тийм амаргүй, тэртээ алсад сүрэг зээр гүйлдэж байгаа нь дасаагүй нүдэнд бол огт харагдахгүй, заасан гараар нь сайн дагуулж харахад алсад цайвар юм гялс гялс гээд байгаа харагдсан. Тэгээд бас бусад айлын оторын тэмээн сүрэг байгаа тэгэхээр яг өөрийнхөө тэмээ рүү чиглэн явах хэрэгтэй. Зам ч гэсэн амаргүй зарим газраа  баларч бүдгэрсэн. Яг тэнд байна гэж заасан газар луу нь яваад байсан морин дээр олон тэмээ тууж байгаа хүн харагдав. Тэмээ хариулна гэдэг амаргүй ажил болтой урт хөлийн мал болохоор тал тал тийшээ тараад алга болчихдог цуглуулж авна гэж бөөн ажил болдог гэнэ. Пунсан гуай биднийг хараад морьноосоо бууж байгаад угтаж авлаа. Ойртоод харсан тийм ч настай хүн бус байв их ануухан нар салхинд элэгдсэн хөрслөг бор харин салхинд уруул нь хуурайшаад хагарсан цаас нааж аргалсан байв. Хэдийгээр дулаан байгаа ч нэлээд ширүүн салхитай байв. Биднийг ирнэ гээд Пунсан гуай үүрээр  босож тэмээгээ цуглуулж наашлуулж цагтаа хавчигдаад дөнгөж талыг нь зуугаадыг нь цуглуулж ихэвчлэн залуувтар өнгө зүс сайтай ёстой зандан хүрэн тэмээн сүрэг байв. Хэдэн жилийн өмнө бол одоогийнхоос хоёр дахин илүү  бараг 400 аад тэмээ хариулдаг байж. Одоо хөгшрөөд тийм олныг хүчрэхгүй болсон учир тоог нь багасгаж. Тэмээгээ тал тал тийш харуулдсаар  байгаад таны хараа биднийг бодвол их сайн байх гэхэд тэрбээр ер нь бол 10 км газарт өөрийнхөө тэмээг бусадынхаас ялгаж харж чаддаг байсан сүүлийн үед  хараа муудаад байх шиг байна гэв. Яаж тэмээгээ ялгадаг юм гэхэд толгой нүдээр нь голдуу баримжаалдаг гэлээ. Пунсан гуайнх эхлээд Богд суманд олон жил амьдарч байгаад сүүлдээ Гучин ус суманд шилжин ирж. Пунсан гуайн ярьж байхыг сонсож  байхад тэрбээр сумын дарга гээд захиргааны ажил эрхэлж байж сүүлдээ л тэмээчин болж. Тэмээ нэг газраа удаан тогтдоггүй тэгээд ч олууллаа ч нэг дор цугларахгуй хэсэг хэсэгээрээ тарч бутраад алга болчихдог ихэнхи цагаа тэнд энд очиж цуглуулж авахад зарцуулдаг гэнэ.  Ингэж явахад өдөртөө  30-40 км газар явах нь энүүхэнд гэнэ заримдаа мотоцикл ихэвчлэн мориор л явдаг байна. Бидэнд ойрхон байгаа загийн шугуй үзүүлье гэлээ намайг их хол уу гэж асуухад гайгүй ойрхон гээд өөрөө хамт явж зааж өгье гэв.  Биднийг энд ирэхээс өмнө  оторын гэрт  олон хоногоор ч байж болно гэж байсан. Нэгд бидэнд тийм хугацаа байгаагүй хоёрт учир мэдэхгүй хоёр хүн олон тэмээ хөөцөлддөг хүнд бүр дараа л болохын нэмэр биз гэж таамагласан нь зөв боллоо гэж дотроо бодож байв. Шугуй гэсэн захаараа намхан мод байснаа цааш нэлээд яваад  машин далд орохоор өндөр болчихдог юм билээ. Их салхитай үед тэмээ орж хэвтчихээд гардаггүй гэж хэлэхээр нь модны дор суусан нэрээн нөмөртэй байв. Тэнд  үнэг нэг харагдаад алга  болчихсон бусад ан амьтад ч бас барааддаг болох нь илэрхий байв. Хэрэв бид цаашаа ахиад 100 км орчим явах бол Богд суманд очих бөгөөд уг сум Хятадтай хил залгадаг байна. Ингээд Пунсан гуайд баярласан талархсанаа илэрхийлээд салан явахын өмнө нэг номхон тэмээ унаж зургаа авуулах болов. Эхлээд хүргэн ах морьдоод авлаа буугаад гайгүй юм байна
Марк нэг үзээд ав гэв. Манай
хүн айж бэмбэгнэж байгаад гарсан зургаа авхуулчихаад тэмээ урьд хөлөөрөө сөгдөх үед царай нь хачин болчихсон байсан. Учир нь  сөгдөх үед хэн ч сануулаагүй байсан гэнэт урагшаа гулсаад “ нөгөө юм нь “ бөхөнд гэнэт шахагдаж өвдөөд орилохгүй хичээгээд буухын түүс болчихож. Намайг юу болсныг хэлэхэд хүргэн  ах нөгөө л хошин зангаараа хааяа тиймэрхүү массажанд орж байх нь  эр хүнд  гэмгүй гэж цаашлуулав.   Сумын төвдөө буцаад ирэхэд Пунсан гуайн хөгшин  бидэнд зориулж үдийн цай бэлдсэн байв. Энэ нь зээрийн махаар хийсэн хуушуур байв. Их бараан харин бидэнд бол өөх багатай нь илүү тохиромжтой байв.  1920 оод оны үед Шведийн експедицийн бүлэгт хамрагдаж байсан Х. Хаслунд гэдэг хүний Нууцлаг монгол гэдэг номонд тэрбээр хээр талаар явж байхдаа тааралдсан зээр, гөрөөсөө дүрсэлж бичихдээ монголд хоёр төрлийнх байдаг нэг нь хар сүүлт нөгөө нь цагаан зээр оройдоо хэдэн мянгаараа цугларсан байдаг ч өглөө болохоор хэдэн хэсгээрээ тасарч тал тал тийшээ бутран алга болно бодвол аль устай газар хайж явдаг байх гээд нэг удаа хажуугаар нь өнгөрөх хэсэг зээрийн араас буу тавьж чимээ гаргахад  энэтхэгийн резинэн бөмбөг шиг дэгдэж алга болсон гэжээ. Монголд үлэг гүрвэлийн яс олж авахаар ирсэн америкийн  судлаач Андрюс бичихдээ хир хурдан гэдгийг хэмжихээр шийдэн машинаараа хөөж минут тутамд 6 милл хиртэй байж тэгээд 10 минут тэгж дагасны дараа дугуй нь хагарч аргагүй зогсох болж. Мэдээж энэ бол дээхэн үеийн ажиглалт орчин үеийн судалгаагаар зээр  цагт 60 илүү  км хүртэл хурдалж чаддаг  тэгэхдээ зүгээр ч үгүй 198 см өндөртэй үсэрч, 609 см зайтай дэгддэг болохоор тэгж резинэн бөмбөг шиг гэж зүйрлэсэн байх. Хэдийгээр орон нутагт орон тооны байнгын  байгаль хамгаалагч   байдаг ч  хулгайн анчид тэр ч бүү хэл зугаагаа гаргах гэсэн залуучуудын халдлагыг бүр мөсөн зогсоож чаддаггүй байна. Зарим нэг сонины нийтлэлээс  уншиж байхад зарим нь ангийн бус цэргийн зориулалттай сумаар амьтдыг сийчээд хаячихсан байдаг гэнэ. Хар сүүлт бол бүр ховордож улаан номонд ороод огт агнаж  болохгүй юм байна харин цагаан зээрийг бол тодорхой лицензны төлбөр төлөөд тодорхой улиралд хязгаарласан тоогоор агнаж болох аж. Ингээд сүүлд эргүүлээд бодож байсан хэнэггүй  зангаараа ямар зүйл хүнсэндээ хэрэглэснээ лавлаж асуусангүй хайхрамжгүй хандсандаа гэмшиж байлаа. Ингээд дараагийн шатны аялалаа үргэлжлүүлэх болов.

Зочид буудлын хүнийг  “хулхдав”
Бид ирсэн замаараа буцаж явсаар Хархоринд ирж оройн хоолоо идэн цааш явсаар Архангайн аймгийн төв дээр ирж зочид буудалд хонох болов. Манай аав ээж хоёулаа энэ аймагаас гаралтай болохоор миний хувьд илүү дотно байв. Монголд байгалийн үзэсгэлэнт газар олон байдаг ч уг аймаг бол хамгийн алдартай нь гэдгийг хүн бүхэн хүлээн зөвшөөрдөг.  Энд ирээгүй маш олон жил болсон тэгээд ч Маркад төрсөн нутагаа үзүүлэх бас гол шалтгаан байсны хувьд аялалдаа заавал багтаасан юм . Зочид буудалд орохын өмнө халуун устай эсэхийг асуулаа нийтийн шуршуурт орж болох байв. Ингээд ганц шөнө юм чинь гээд бүгдээрээ нэг өрөөнд хамт орлоо. Бидэнтэй хамт Пунсан гуайнд хүргэн орсон хамаатны залуу цуг явж байсан. Ёстой нэг дуржигнатал хурхираад  Марк бид
хоёр тэрэнд нь тэсэж унтаж чадсангүй. Хэрэв жаахан удах юм бол Марк амыг нь дэрээр нь дарах тухай хүртэл бодож байж. Эхнээсээ мэдээгүй болохоор их том алдаа боллоо урьд шөнө нь  хамаатны залуу бидэнтэй хамт нэг өрөөнд оролгүй гэрт унтаж байсан болохоор энэ талаар огт мэдээгүй өнгөрч. Тэгээд сэрүүн хэвтэж байхаар доошоо бууж шүршүүрт орохоор шийдэв.   Хар үүрээр хүн босож сэрээхэд нь жижүүр эмэгтэй ихэд айж цочирдов. Тэгснээ угаалгын өрөөний түлхүүр өгснөө юун том цүнхтэй орох гэж байгаа юм гэж сэжиглэсэн янзтай асуув. Бидний алчуур солих хувцас хунар байгаа гэлээ. Ингээд өглөөний 6 цагт бүр нойр сэргэчихсэн тулд гарч алхахаар шийдэв. Тэгээд доошоо бууж гарах болсноо хэлсэн жижүүр эмэгтэй ингээд тэр чигээрээ явчихна гэж бодсон бодолтой за тэгвэл өрөөнийхөө  мөнгийг төлөөд гар гэлээ би ахиад л тайлбарлан бид яг одоо бүр мөсөн гарах гэж байгаа биш эргэж ирээд үлдээсэн цүнх юм хумаа авна тэгээд ч хамт явж байгаа хоёр хүн өрөөнд унтаад үлдэж байгаа гэлээ. Жижүүр эмэгтэй бидэнд огт итгэхгүй байгаа нь илэрхий болтой бүр дол цохисон хоёр хүн иж бүрэн үйлчилгээ хийлгэчихээд  мөнгөө төлөхгүй яваад өгөх нь гэж тааварлаж байгаа болтой. Магадгүй тэрбээр урьд нь ийм үйлчлүүлэгчидтэй таарч  байгаагүй юм шиг. Гарахад дөнгөж л гэгээ орж байв.

Заяын гэгээн
Цэцэрлэг тийм ч том хот биш гэхдээ миний сүүлд ирж байсныг бодоход олон шинэ барилга баригдсан нь илэрхий байсан. Булган уулаа баримжаалаад алхаад байлаа. Энд ирэх болгондоо энэ сүрдмээр бас үзэсгэлэнтэй уулыг харж бахархдаг байсан. Асар том боржин чулуу нь өндөрөөрөө 2408 метр Булган Уулыг  Эрдэнэ гэж нутгийнхан тодотгодог нь учиртай уулын өндөрлөг болгоныг есен үнэт эрдэнэ: алт, мөнгө, хүрэл, сувд, шүр, оюу, зэс, гууль, номин зэрэг болно. Занабазарыг төрөхөөс 4 жилийн өмнө нутгийн чинээлэг малчин төвдэд ном үзсэн эрдэмтэй лам Сундуйд зориулан сүм барьж байж. Энэ нь цаашид Заяын Хүрээ үүсэх эхлэлийг тавьж. 1642 онд Мухар хужиртын орчим нэгэн ядуу айлд хүү мэндэлсэн нь хожим дөнгөж гурван настайгаасаа хувилгаан тодорч сүүлдээ Зая Бандид тодотголтой болсон
Лувсанпэрэнлэй юм. Бусад ирээдүйтэй лам нарын адил 7-8 настайдаа төвдөд явж шашны боловсрол олохоор явахдаа Занабазартай хамт аялаж байсан гэдэг мөн Лувсанпэрэнлэй эхэн үедээ хичээл сургалтандаа нэг их төвлөрч өгөхгүй болохоор сүмийн гадна монгол гэр барьж өөрөө бие даан ном үзэх болж нэг өдөр төвд багш нь түүнийг шалгах гээд ирсэн тэрбээр ойр орчимын хүүхдүүдтэй " Хонь, Чоно " гэдэг тоглоомоор наадаж байж. Дэмий юманд цагаа үрж байна гэж зэмлэн шийтгэх гэтэл тоглоомон дүрсүүд нөгөө багшийг ширээ тойруулаад хөөж эхэлсэн учир багш хүлээлт хийн " Та бол үнэхээр Монголын Зая Бандид мөн юм байна нэгэнт ид шидийг мэдэх болсон тул судар бичиг үзэх хэрэггүй гэжээ. " чухам тэрбээр төвдөд сургалтаа хир удаан үргэлжлүүлсэн нь тодорхойгүй аж. Мөн Монголын шашны гурван өндөрлөг болох Занабазар, Ламын гэгээн, Заяын Бандид нар Булган ууланд гарч хадны нөмөрт суун бясалгал хийх болж  энд хийд байгуулахад тохиромжтой сайхан газар байна гэж ярилцаад чухам хэнд зориулж  хийд босгох бэ гэдгийг тогтоох болж ингээд гурвуулаа өмнөө  аягатай ус тавьж байгаад нүдээ аниад нээхэд хэний өмнө цэцэг дэлгэрсэн байна тэр эзэн суух болно гэж тогтож. Тэгээд хэсэг хугацааны дараа бүгд нүдээ нээгээд харсан Зая Бандидын өмнө цэцэг дэлгэрсэн байж Занабазар миний аяга шиг харагдаж байна гэж хардахад Зая Бандид аягыг сольсон гэдгээ үнэнээр нь өчиж нэгэнт цэцэг түүний өмнө  дэлгэрсэн тул шинэ баригдах хүрээг Зая Бандидынх гэж нэрлэхээр болж гэхдээ түүний болчимгүй үйлдэлийн нөлөөгөөр шавь нар чинь их урт гартай байх юм гэж сануулж. Хожим зүүн гарын удирдагч Галданбошигт дайлаар морьдохдоо бусад томоохон хийдүүдийн адил устгаж сүйтгэсэнгүй учир нь тэрбээр Зая Бандидыг  төвдөд байх үеэс мэдэх болсон бөгөөд түүнийг номын багшаа гэж хүндэтгэдэг байж. Тиймдээ Булган уулын өвөрт шинэ хийд байгуулж Майдар бурханыг залсан нь Галдан зуу сүм гэж нэрлэгдэх болсон. 1715 он хүртэл анхны Зая Бандид уг хүрээндээ байнга суун энэтхэг, төвд, монголын түүхийн олон арван ном бичиж туурвиж. Түүний дараа үеийн хувилгаад түүний үйл хэргийг үргэлжлүүлэн цаашид олон сүм хийд баригдсанаар Монголын шашны томоохон төв болж өргөжсөн. Хожим хувьсгал ялж шүтлэг мөргөлийг нэлээд хягаарласан нь лам нарийн дургүйцлийг ихэд хүргэж шинэ засгийн эсрэг бослого гаргасан нь Хувьсгалт засгийн газрын хараанд улам өртөн дараа нь хүрээг тэр чигээр нь нурааж сүйтгэн устгахад хүргэсэн. Тэгэхээр Амарбаясгалант хийдтэй харьцуулахад үлдсэн юм бараг үгүй шахуу. Анхны Зая гэгээний бунхалж босгосон суврага нь Гүндэн сүмдээ тэр чигээрээ хадгалагдан байгаа аж.  Уг сумийн барилгыг нэг хэсэгтээ орон нутгийн гал командын зориулалтаар ашиглаж байгаад сүүлдээ музей болгож. Мөн тэнд анхны Зая Бандидын өмсгөл малгай зэрэг эдэлж хэрэглэж явсан зүйлс байдаг гэнэ. Заяын Хүрээ бүрэн бүтнээрээ байх үеийн хамгийн сүүлчийн Заяын гэгээн нь түүний 6 дугаар дүр юм. Бага байхад хөдөө эмээ дээрээ зуны амралтаа өнгөрүүлдэг байж билээ. Эмээгийн
том гэрийнх нь хоймор зул асаан  жаазанд бурханы зурмал зураг байдгийн доод хэсэгт ердийн даавуун дээлтэй хромон гуталтай халимаг
үстэй залуу эр түшлэгтэй сандал дээр хөлөө  ачаад суусан хар цагаан жижиг зураг байдаг байсан. Намайг энэ юун хүн юм гэхээр Заяын гэгээн гэхээс өөр юм хэлдэггүй байсан. Яагаад үсээ хусаагүй тэгээд лам хувцас өмсөөгүй байгаа юм гэж бодогддог байсан. Хожим юм овоо ойлгох болсон үедээ эмээгийн маань амьдардаг Архангайн Эрдэнэмандал сум нь хуучнаар бол Заяын гэгээний шавь нутаг байж. Нутгийн иргэд ч их сүсэгтэй ингэж нэр хүндтэй ламын шавь болох нь ард иргэдийн хувьд давуу тал их байж.  Улсын татвар, албан гувчуураас чөлөөлөгдөнө,  цэргийн албанд явахгүй гээд тийм ч болохоор шавьд хамрагдаагүй ард ядаж Заяын гэгээний шар нохой болж төрөхгүй яав аа гэж халагладаг байж. Нутгийн хөгшин Жүнш Архангай аймгийн 90 жилийн ойг тохиолдуулан ном гаргасан нь орон нутгийн  олон ч сонин түүхэн зүйлсийг дурьдаж. 6 дугаар гэгээн ядуу айлын бутач хүүхэд байж гэхдээ төвд рүү явж суралцаагүй ер нь гадагшаа хөл тавьж үзээгүй байв. Тийм болоод ч тэр үү  гадаад орныг  газрын зургаар баримжаалан  судлан оросоор дайрч францад очиж үзэх юмсан гэж төлөвлөгөө  гаргаж байж. Үүний зэрэгцээ  буу зэвсэг сонирхож өөртөө  хүртэл гар буутай болж цэрэг дайны стратегийг сонирхон орос номноос үзэж судалж байв. Мөн орчин үеийн шинэ зүйл сонирхдог зургийн аппарат худалдан авч тэрүүгээрээ баахан зураг авдаг байж. Бидний мэдэхээр  “ Тунгалаг Тамир “ кинонд нэгэн марайлаг цагаан залуу цагаан оросын цэргүүдэд тал засаж агт морь, хоол хүнсээр хангахаа амлаж байгаад сүүлдээ Хатанбаатарт ташуурдуулж байгаа гардаг. Мэдээж энэ бол тэр үеийн үзэл сурталд захирагдахдаа ийм байдлаар түүний дүрийг гаргахаар шийдсэн хэрэг байх. Харин үнэнтэй ойр зүйл гэвэл залуу Гэгээн зугаа цэнгэлд дуртай нэгэн байж архи дарс авгай хүүхэн гээд нэлээд л шуугиан дэгдээдэг байж. Нутгийн авъяаслаг хүмүүсийг цуглуулан нэг ёсондоо өөрийн хувийн театр үүсгэн дуртай үедээ  хөгжим дуу болдог байж. Түүнийг ингэж зүй бус аашилж байлаа гээд сүсэгтэн олны хүндэтгэл хэзээ ч буурч байсангүй. Хожим Ардын засаг орон нутагт тогтноход Хувьсгалт Намд элсэн ямба хэргэмээсээ татгалзан шар шувталж хар болсноор торгон дээл орос хромон дээр өмсөн нөгөө гар буу, зургийг аппаратаа урт гинжтэй алтан цаг сэлтээ зүүн гоёж явдаг байж. Харин түүний тайван амьдрал удаан үргэлжилсэнгүй шар феодал гэж ад үзэгдэн баригдан хоёр ч удаа олон сараар хоригдож байв. Сүүлдээ түүнд буудан алах ял тулган шүүх хурлыг Ленин клубт хийхэд олон цугларсан хүмүүсийн дийлэнхи нь залуу эмэгтэйчүүд байв. Тэр олонд алдартай царайлаг залууг нүдээрээ харах гэсэн хэрэг  байж. Харин яг хаана ялыг тогтоолыг гүйцэтгэсэн болох мэдээлэл огт байдаггүй байна. Түүнийг буудсаны дараа гэртээ яваад очсон байна гэж хүмүүс яриад байхаар тусгай хүн явуулж цогцосноос нь толгойг нь салгуулж байсан гэдэг байна. Харин олон жилийн дараа  гэгээнтний нэр төрийг сэргээн мөн түүний дараагийн 7 дугаар дүрийг тодруулсан бөгөөд шинэ гэгээнийг Далай ламд бараалхахад Заяын гэгээн мөн байна гэж хүлээн зөвшөөрсөн гэдэг. 7 дугаар гэгээн одоогоор Тасганы овоо дахь хийдэдээ голлон байрлах бөгөөд онцгой үйл явдалаар нутагтаа ирдэг байна.  Нутгийн хөгшиний бичсэн номыг уншиж байж эмээд байсан зургийн учрыг ингэж мэдэж авсан билээ.

Англи өглөөний цай  
Булган ууланд  ойртож гарах шат засаж мөн Солонгост олны хандиваар хийлгэсэн босоо Бурханы хөшөө тавьж. Тийшээ гарч орчин тойрныг харахад өглөө айл болгон галаа асаагаад нэлээд утаа манарч байв гэхдээ Улаанбаатарынх шиг яаж тийм хэцүү байх билээ. Гудамж талбайгаа цэгцэлээд машинуудаа зогсоол дээр эгнүүлэн байрлуулсан зэрэг нь манай аймгийн төвийг улам бүр хотжиж байгааг гэрчилэхээр. Марк  өөрийн нүдээр хараад газарзүйн өвөрмөц байрлал нэг талдаа хад цохиотой, модтой эсрэг талдаа нүцгэн уул гэж онцлог зүйл ихтэй байгалийн үзэсгэлэнтэй газар гэдгийг хүлээн зөвшөөрөв. Үүний дараа бид өглөөний цайгаа уух кафегаа олж авах болов. Жаахан баримжаалж алхаад олохгүй болохоор нь утасдаж асуулаа. Тэгээд яваад очсон онгойх нь арай болоогүй байв. Яагаад заавал тэр кафед орох гээд байгаагийн шалтгаан нь аялалын номон дээр англи хүн ажиллуулдаг англи өглөөний цайгаар үйлчилдэг гэж бичсэн байсан болохоор сонирхож  байв. Тэр англи өглөөний цай гэдэг нь хайрсан зайдас өндөг бага зэрэг улаан лооль нөгөө бол мөөг бас цусан хиам төмс гээд олон төрлийн орцтой. Хүлээж байх зуураа орон нутгийн музей онгойх цагийн мэдэхээр цааш явлаа. Бас л амжилт олсонгүй ажилчид нь зэргэлдээ аймагт болж байгаа аялал жуулчлалын семинарт яваад ирээгүй учир музей ажиллахгүй гэж  харуулын хүн хэлэв. Ингээд зочид буудал руугаа буцаж алхав тэгсэн унтаад үлдсэн хоёр маань машинаараа биднийг хайгаад явж байхдаа таарав. Биднийг хаашаа яваад алга болчихов оо гэж санаа зовсон шинжтэй байв. Ингээд зочид буудалдаа ороод юм орхисон үлдээсэн эсэхээ шалгав. Нөгөө жижүүр эмэгтэй биднийг хараад та хоёр чинь яасан эрт гарч зугаалдаг хүмүүс бэ гэж гайхсан байдалтай хэлэв. Ингээд нөгөө  кафедаа очоод өглөөний цайгаа уух болов  цай ч гэж кофе авсан англи өглөөний цайнд гампир дагуулсан нь америк маягийнх байсан юугаараа ялгаатай гэхээр англи нь жижиг нимгэн бол нөгөөх нь зузаан арай том хэмжээтэй.

Тайхар чулуу
Ингээд ойрхон байгаа Тайхар чулуу гэдэг өвөрмөц хадыг үзэхээр явлаа.  Ийм том чулуу энд тогтоод үлдсэн нь хэн бүхний гайхлыг төрүүлдэг. Нутгийн ардын дунд яригддаг домогт олон толгойтой могой орчин тойрныг түйвээгээд байхаар нь хүцтэй бөх том чулууг өргөж аваад дээрээс нь дарж хөнөөсөн гэдэг үүнийг харуулсан хөшөө  хүртэл Цэцэрлэг хотод байдаг. Монголын нэрт яруу найрагч Б. Явуухулан энэ нутгаар явж байхдаа  “ Тайхар чулуу” гэдэг шүлэг хүртэл зохиосон байдаг байна:

Тайхар чулуу тэнгэрээс унаагүй
Тайхар чулуу газраас ургаагүй
Ганц хүн өргөж тавиагүй
Галт уул тургиж шидээгүй
Хэзээ ч юм бэ, эрт урьдын цагт
Хэдийд ч юм бэ, элэнц хуланцын үед
Гунан бухын  сураар оосорлоод
Түмэн боол чирч явсан байж таарна.
                          Өнчин ишиг өвлөсөн цагаас
                                  Өвөрлөж ирсэн өшөөс ч юм уу
                             Энх тунх сууя гэтэл
                                Итгэл эвдсэн хорслоос ч юм уу
                               Хоёр хүчтэн нэгэндээ эрэлхэж
                                   Хүн малын нуруу ядарч
                                      Хүйс тэмтрэх гэж дайтсан байж таарна.......

Шүлгийн  утгийг Маркад тоймлон хэлж өгөхөд яруу найрагч зөв хэлсэн байна. “ Үнэхээр том тулаан болсон гэдэгтээ санал нийлж байна. Гэхдээ  энэ нь халуун
хүйтэний хоорондох дайн тэгээд халуун ялсан.  Удаан болсон мөслөгийг хайлуулахад замдаа тааралдсан болгоныг хамж яг түмэн боол чирч ирээд тавьсан мэт харагдуулсан байх” гээд гэртээ очоод компьютер дээрээ зургийн эвлүүлгэ хийнэ гээд хүргэн ахыг гараа ингэ тэг гэж заавардаж байгаад хэдэн зураг дарав. Олны  ам дамжин ярьж ирсэн ганц хүн өргөж тавьсан гэдэг домгийг гэрэл зургийн байдлаар харуулахыг зорин нэгэнт хүргэн ах Архангай аймгийн заан цолтой бөх учир зурагт тохирох хүн болно гэж бодож.  


“Тэсэрдэг” ундаа
Аймгийн төвөөс 20 км ын зайтай орших Цэнхэр суманд хүргэн  ахын найз байдаг гээд тийшээ очих болов. Аймгийн төвд 10 жилд хамт сурч байсан ангийнх нь хүүхэд гэнэ. Айлд очиж айраг ууна гэж хэлээд Маркад яаж хуруудахыг заан  хожсон нь айраг ууна гэж тайлбарлав. Марк айраг сайн ууж чадахгүй учир тэгтлээ сонирхоод байсангүй харин үүнээс зайлсхийх шалтгаан олов. Баруун гарынх нь дунд хуруу гарч өгөхгүй гэдэг техникийн шалтгаантай гэж асуудлыг эцэс болгов. Биднийг айлдаа очиход халуун дотноор угтан авав. Тэднийд жилийн өмнөхөн гадаадын зочид ирж байж хамаатных нь хүн Францаас хэдэн найз нараа авчирсан аж. Эхнэр нөхөр
хоёр хоёулаа байгаа аж хүүхдүүд нь аймгийн төвд сургуулийн дотуур байрандаа орсон болохоор эхнэр нөхөр хоёр хоёулаа байгаа гэнэ.  Гэрийнхээ гадаа том сансарын антен, цахилгаан гаргагч үүсгүүр мотортой байв. Зурагтыг олон сувгаар үзэх аж. Биднийг багадаа хөдөө гарахад гэрэл байхгүй харанхуй болохоор лаа асаадаг байсан. Хааяа радио тавьж сонсоно гэхдээ зайгаар ажиллана тэгээд ч тэр нь амархан  суучихна, дахин дахин аваад байхад үнэтэй тэгэхээр бараг хэрэглэхгүй болж ирдэг тэр байдалтай харьцуулбал огт өөр болсон байлаа. Өөр нэг тод жишээг тэр айлд биднээс өмнө  зочилж ирсэн настай эмэгтэйгээс тод харж болох байв. Дээл өмсөн  толгойгоодоо алчуур зангидсан  тэр эмэгтэйг хаанаас ч харсан хөдөөний хүн гэдэг нь илэрхий байв. Аягаа ёроолдон барьж цай оочилох зуураа бидний зүг сүрхий анхаарал тавин харж байв. Тэгсэн гэнэт өвөрөөсөө  гар утас гаргаснаа хүнтэй яриад эхэлсэн. Надад яагаад ч юм хоорондоо зохицолдохгүй зүйл болж  байгаа юм шиг санагдаж билээ. Учир манай эмээ яаралтай хэлэх зүйл байвал хүн сумын төв явуулж
холбооны газараар дамжуулан ярьдаг байсан. Гэхдээ холболт муу заримдаа огт холбогдохг
үй ч тохиолдол их байдаг байсан. Одоо бол хаа сайгуй л гар утас хэрэглэх болж. Ер нь хөдөө  нутгаар явж байхад хичнээн их өөрчлөгдөж байгааг анзаарахгүй өнгөрхийн аргагүй байлаа. Урьд нь бол хэн ямар мал хариулах хаана нутаглахыг заадаг байсан бол одоо нэлээд чөлөөтэй болсон болтой. Дээрээс нь нарийн зохицуулж байгаа юм байхгүй жаахан замбараагүй,  мэдээж  энэ байдал даамжрах тутам муу үр дагаварыг дагуулах нь илэрхий  наад захын жишээ нь ноолуураас нь болоод ямаа их болж мөн моринд дуртай нь адуун сүрэг улам олноор үржүүлэх сонирхолтой байдаг аж харамсалтай нь бэлчээрийнх нь даац нь хэт олон ямаа, адуу байгаа бол амархан хүрэлцэхгүй болчихдог байна. Уг нь бол хэдэн хувь ямар мал байхыг зааж байх ёстой байх тэгэхгүй болохоор хонь үхэр хариулж байгаа малчид бэлчээргүй болчихно гэсэн үг.  Үүн дээр зарим хүмүүс газар тариалан эрхлэх хандлага гарч  мал оруулахгүй харж байх,  дээрээс нь зарим нэг уул уурхайн ажиллагаа явагдаад эхэлчихсэн ёстой нөгөө миний мэдэх хөдөө биш болжээ. Шинэ дэвшил хөгжил байдлыг улам ээдрээтэй болгож байх шиг.
Бидний зочилсон айлын гадуур  хулгана зөндөө байв. Час час гэж дуугараад ойртоод ирэхээр нүхэндээ гуйгээд орчихно. Нутгийн хүмүүс юу хийхээ мэдэхгүй байгаа гэнэ хор
хэсэг хэрэглэсэн ч хороож шалиагүй тэгээд ч зөндөө  мал байхад бас хэрэглэх нь эрсдэлтэй. Энд тэнд шон зоож сар шувуу сууж ан хийх болов уу гэж найдаж байгаа гэнэ ямар нэг байгалийн тэнцвэр алдагдаад байгаа нь илэрхий байв. Энэ олон хулгана газар ойр ойрхон сэндийлээд малын хөлд ч гэмтэй байдаг аж. Тэднийх хоёр азарга адуутай гүүгээ барьчихсан сааж байгаа аж. Аймгийн төвтэй ойр болохоор шөнөдөө  адуугаа хашиж байгаад үүрээр гаргадаг байна тэгэхгүй бол малын хулгайд алдчихдаг гэнэ. Тэгж хулгайчид алдах нь улам гол харламаар бараг чонод алдахаас ч долоон дор болдог гэнэ. Биднийг явахад айлынхан айраг өгч байв. Бид салах ёс гүйцэтгээд буцаад хот руу явах болов. Айраг тээвэрлэх тийм ч  амархан ажил бус юм.  Жаахан явж байгаад хийг нь гаргана гээд тагийг нь суллана тэгэхгүй бол пис пис гэж дуугараад бууддаг гэнэ. Хүргэн  ах Маркыг цаашлуулаад Манчестер луугаа жааханыг авч явахгүй юм уу гэхэд  Марк хариуд нь “ тэгж айраг нь тэсрээд онгоц буулгасан гэж террорист болохгүй гэлээ.
Бид нар газрын зураг дээр тэмдэг тавьж очно гэж төлөвлөсөн бүх газраар явж амжсан даа сэтгэл хангалуун байлаа. 

2013 оны 9 сар