Tuesday, October 29, 2019

Сүнсний баяр бөөгийн уламжлалтай


10 сарын 31нд Сүнсний буюу Халовины баяр болно. Орчин үед аймшигийн хувцас өмссөн хүүхдүүд айлуудаар явж хүмүүсийг айлгаж байгаад чихэр болон шоклад авдагаар төсөөлдөг ч уг баяр нь  их эртний уламжлалтай.
Одоогоос 2 мянган жилийн келтик үндэстэнүүд  Британи, Ирланд болон хойд Францын нутгаар амьдрах болсноор эхлэлээ тавьж. Келтикчүүдийн шашин нь пэган буюу манайхаар бол бөөгийн шүтлэгтэй байв.  Тэд одоогийнх шиг Халовины гэхгүй Самхайн баяраа зуны улирал төгсөн  өвөлийн хүйтэн цаг наашласныг илэрхийлэх цагийг сонгон, амьдрал болон үхэлийн зааг гэж үздэг байж. Үнэндээ бол тэдний ахуй амьдралаас үүдэлтэй газар тариалангын ажилын улиралыг тэмдэглэсэн хуанли мэт ерөнхий агуулгатай аж.
10 сарын 31 ны орой сүнсүүд газар бууж ирэн амьд хүмүүс дээр ирэхэд тэднийг цааш нь явуулах гэхдээ тосгоны оршин суугчид их гал түүдэг асаан аливаа муу зүйлийг галаар ариутгана гэдэг шиг Друид хэмээх бөөгийнхөө заавараар Самхайн баярынхаа зан үйлдэлийг хийдэг байж.

Ромын эзлэн түрэмгийллийн үеэс келтийн уламжлалт баярыг ромынхтой хослуулан тэмдэглэх болж. Помона гэдэг жимс болон модны охин тэнгэрийн бэлэг тэмдэг нь алим байдаг. Иймээс Сүнсний баярын үеэр том савыг усаар дүүргэн баахан алим хийлгэн зөвхөн амаараа барьж авдаг хөгжөөнт тоглоом байдаг нь үүнтэй холбоотой аж.

Хрисийн шашин хүчтэй нөлөөлөх болсноор уг баярыг өөрчилж тэр ч бүү хэл тэмдэглэдэг сар өдөрийг нэрийг өөрчлөн тэмдэглэхийг зогсоох гэж оролдсон ч хэзээ ч үгүйсгэж чадаагүй байна. Тэгэхээр уг баярыг христийн шашины гэж үзэх нь өрөөсгөл мэт.

Өнө удаан хугацааны турш Халовин нь улам бүр утга агуулгатай болон баяжиж ирж. Хулууны доторхийг гарган нүд ам гарган ухаад лаа асаадаг нь муу зүйлийг зайлуулж байгаа гэдэг нь америкчуудын нээлт гэнэ. Мөн сүүлийн үед уг баярыг үндсэн утга учирыг нь гуйвуулан бизнес чанартай болгочихло гэж шүүмжлэл байдаг.