Wednesday, February 10, 2021

Жакын барьсан байшин


Английн үлгэр



Жак байшин бариад идэх амуу тариагаа хадгалсаныг

 харх идчихэж.

Тариаг идсэн хархыг муур барьчихав.

Тариаг идчихсэн хархыг барьсан муурыг нохой айлгаж.

Гадаа байсан саалийн үнээ Жакын байшинд хадгалсан амуу тариаг идчихсэн хархыг барьсан муурыг айлгаад байгаа нохойг муруй эврээрээ өлгөөд шидчихэж.


Жакын барьсан байшинд байсан амуу тариаг идчихсэн хархыг барьсан муурыг айлгаад байгаа нохойг муруй эврээрээ өлгөөд шидчихсэн  үнээг нэгэн өрөвдөлтэй  бүсгүй саадаг байв.

Жакын барьсан байшинд байсан амуу тариаг идчихсэн хархыг барьсан муурыг айлгаад байсан нохойг муруй эврээрээ өлгөөд шидчихсэн үнээг саадаг тэр өрөвдөлтэй  бүсгүйг нэгэн уранхай ноорхой хувцастай залуу үнссэн.

Жакын байшинд байсан амуу тариаг идчихсэн хархыг барьсан муурыг айлгаад байсан нохойг муруй эврээрээ өлгөөд шидчихсэн үнээг саадаг өрөвдөлтэй саальчин бүсгүйг үнссэн уранхай ноорхой хувцастай залууг  халзан толгойтой лам гэрлүүлэх болсон.


Жакын барьсан байшинд хадгалсан амуу тариаг идчихсэн хархыг барьсан муурыг айлгаад байсан нохойг муруй эврээрээ өлгөөд шидчихсэн үнээг саадаг өрөвдөлтэй  бүсгүйг үнссэн уранхай ноорхой хувцастай залууг гэрлүүлсэн халзан толгойтой ламыг өглөө болгон донгодоод  азарган тахиа сэрээчихдэг.


Жакын барьсан байшинд хадгалсан амуу тариаг идчихсэн хархыг барьсан муурыг айлгаад байсан нохойг муруй эврээрээ өлгөөд шидчихсэн үнээг саадаг өрөвдөлтэй саальчин бүсгүйг үнссэн уранхай ноорхой хувцастай залууг гэрлүүлсэн халзан толгойтой ламыг өглөө болгон донгодоод сэрээчихдэг азарган тахиаг эрдэнэ шиш ургуулдаг нутгийн тариачин тэжээдэг байсан байна.

Эзопын үлгэрүүд

Бух ба ямаанууд


Арсланд хөөгдсөн нэг хөгшин том бух  амиа аврах гэхдээ агуйн мухарт хорогдов. Түүнийг гарч ирэхгүй болохоор хүлээж залхаад дараагийн хоолоо өөр газраас хайхаар яваад өгөх цагт аюул арилна гэж бух дотроо бодож. Арслан нааш, цааш урагш, хойш холхин хааяа нэг агуйн гүн рүү өнгийн харна. Тэр агуйд зэрлэг ямаа дүүрэн байсаныг бух мэдсэнгүй. Нэг их том бух ирээд зай эзлээд байхад дургүйцсэн ямаад ээлжилэн түүнийг мөргөж эхэлсэн. Хэдийгээр ямааны хурц эвэр түүнийг өвтгөж байсан ч бух тэндээ зогссон хэвээр: Ямаанууд минь, та нар намайг өвтгөж байгаад би тэгтэлээ санаа зовохгүй байна гэж бархирсан. Нэгэнт эндээс гарвал арслангынхаа аманд орохоос зайлсхийх гэхдээ та нарын хурц эвэрийг тэвчээд байхаас гэж халаглав.

Сургамжын үг:

Хэрэв хэн нэг том хүнээс айж байгаа бол жоохон нэг зовоож байхыг тэвчээд өнгөрдөг.

 

Үхэр ба мэлхий


Тогтоол устай тойромын дунд дахь чулуун дээр ойр тойрондоо дүү нараараа хүрээлүүлсэн нэг мэлхий сууж байв. Хааяа нэг мэлхий хэлээ гарган хажуугаар нь  нисэх соно шоржигнотол сорон авч идэж байв. Түүнийг нугын зүг ширтэхэд  нэг шар үхэр бэлчээрлэн идээшилж байгаа  харагдав.

Ямар аугаа том амьтан бэ? гэж мэлхийн хамгийн бага охин дүү нь уулга алдав.

Чи үнэхээр тэгж бодож байгаа юм уу? гэж мэлхий асуув.

Би өөрийгөө түүн шиг том болгож чадна гээд цээжээ төвийлгөв.

Шар хамаагүй илүү том байна гэж  хамгийн бага охин дүү нь хэлэв.

Тэгвэл би өөрийгөө үүнээс ч илүү том болгож чадна гэж тэнэг мэлхий бардамнан хэлэв. Тэр хамаг чадлаараа цээжээ улам улам том болгон  үзүүлэв.

Шар том хэвээр байна гэж хамгийн бага охин дүү нь сул дуугаар том ахаа уурлуулахаас болгоомжилон хэлэв.

Би ахиад том болж чадна. Би чадна гэж уурласан мэлхий хашхичив. Ингээд тэрбээр цээжээ улам төвийлгөн эцэстээ арьсаа хэт сунгаснаар их чимээ гарган өөрийгөө зад тавчихсан. Түүний төгсгөл ингэж ирсэн байна.

Сургамжын үг:

Өөртөө тохирохгүй зүйлээр битгий оролд.

 

Дэлэнч ба бух


Өдөржингөө ниссэн дэлэнч ихэд ядраад талд буй том бухыг холоос ажиглан хараад ихэд баярлав. Тэгээд бухын эвэр дээр буун тэндээ огт хөдлөхгүйгээр хэлээд удаан байж. Хангалттай амарч авсаны дараа тэрбээр үргэлжлүүлэн нисэн явахаар болов.

Таньд би төвөг учруулаагүй биз гэж найдаж байна. Та дургүйлхэхгүй бол би тэнд хэсэг амарч байгаад цааш үргэлжлүүлэн нисэх болно гэв.

Бух толгойгоо ч хөдөлгөсөнгүй гэхдээ нүдээ өргөн давилиун дэлэнч рүү харж. Чамайг энд ирээд суучихсаныг ч яваад өгсөн ч, тэгтэлээ мэдээд байхгүй байх гэж тэрбээр хэлээд үргэлжлүүлэн дуг хийв.

Сургамжын үг:

Өөрийгөө бусдаас дээгүүр гэж бодох хэрэггүй.

 

Техасын урт эвэрт



Кате Андерсен Броуверын бичсэн First Women “Тэргүүн Эмэгтэйчүүд” номыг уншиж байхдаа нэгэн сонирхолтой зураг байсаныг анзаарсан. Энэ нь 2007 онд тэргүүн хатагтай агсан Цох хатагтай Жонсон 94 настай өөд болон түүнд хүндэтгэл үзүүлсэн олны дунд Ерөнхийлөгчид болон тэргүүн хатагтай агсан нар байж хүндэтгэл үзүүлсэн байна. Оршуулгын ёслолын төгсгөлд Техасын Их Сургуулийн үлээвэр хөгжимийн хамтлаг сургуулийнхаа бэлэг тэмдэг болсон “Техасын Нүд” гэдэг дууны аяыг тоглож эхлэхэд мөн уг сургуулийн төгсөгч  Лаура Буш  “Эвэр” ийг дүрслэн

дунд хоёроо нугалан захын хоёр хуруугаараа эвэрийг үзүүлэн аяыг даган дуулахад түүний хадам эх Барбара Буш дэргэдээ зүүн гарт зогсож буй Ерөнхийлөгч Фордын охин Сузантай хамт инээмсэглэн дэмжиж байв. Харин Барбарагийн баруун гар талд зогсож буй Ерөнхийлөгч Кеннедигийн охин Каролине Кеннеди толгойгоо бөхийлгөсөн байв. Урьд талын эгнээнд Нанси Рэйган, Розалин болон Жимми Картер, Лаура Буш, Билл болон Хиллари Клинтон нар байсан. Цох хатагтай түүний нөхөр Линдон Жонсон болон Бушийнхан нэг нутгийн хүмүүс. Хамгийн уртдаа 3,23 метр хүрдэг сүрлэг эвэртэй тусгай үүлдэрийн үхэр Техасын бэлэг тэмдэг болдог байна. Уг үхэрийг анх америкт Христофер Колумбус болон испанийн колончлогч нар авчиран уугшуулж. Намуун аядуу ааш зантай их ухаантай гэгдэх уг үхэрийг прадад оруулах нь элбэг гэнэ. 1917 онд Техасын Их Сургууль урт эвэртээ бэлэг тэмдэгээ болгон авч сургуулийн спортын баг Техасын урт эвэрт гэдэг нэртэй болсон байна. Уг сургуулийн оюутнууд төгсөөд хонхныхоо баярыг тэмдэглэхдээ сүлд дуугаа дуулахдаа дунд хоёр хуруугаа нугалан эвэрийг дүрслэн үзүүлдэг байна. Зарим христийн шашин шүтлэгтэй хүмүүс хоёр хуруугаа гозойлгохыг бас чөтгөрийн эвэрийг дүрсэлсэн гээд дургүйцдэг байна.

 


Шотландын сарлаг


Эвэрийнхээ уртаараа Техасынхыг гүйцэхгүй гэхдээ сүрлэг сайхан эвэртэй илүү үсэрхэг хүйтэн сэрүүн уур амьсгалдаа тохирсон. 1954 оноос хатан хаан Элизабет шотланд дахь Балморалын шилтгээндээ шотланд сарлагын фермер байгуулан мах сүүнийхээ хэрэгцээг хангах болж. Түүхэндээ шинэ чулуун зэвсэгийн үеэс уг үхэрийг африк европоор дамжуулан авчирч сууршуулсан байна. Ерөнхийдөө хоёр төрлийн сарлаг байдаг. Нэг нь жижиг биетэй хар үстэй байхад нөгөөх нь арай том биетэй цайвар бор өнгийн урт үстэй байдаг байна.

 

Бухын нүд теле шоу


Бухын нүд нэртэй телевизийн  хөгжөөнт нэвтрүүлэг 80 аад оноос англид 14 жилийн турш амралтын өдөрийн гол үзвэр болдог байж. Уг нэвтрүүлгийн гол онцлог нь мэргэжлийн бус дарст тоглодог хүмүүс тоглохын зэрэгцээ асуултанд хариулаад оноо авна. Хоёр хүнтэй гурван баг хоорондоо өрсөлдөнө. Байны голыг бухын нүд гэдгээс уг теле шоуг нэрлэх болж. Эцэстээ ялсан баг юу хожихоо тогтоохын тулд өөрчилсөн дартсын байнд дахин шидэн оноогоос хамаарч орчин үеийн цахилгаан бараа болон тоглоом гээд янз бүрийн бараа сэлт авах эрхтэй болдог тэгээд хожсон зүйлсээрээ дэнчин тавьж “нууц бэлэг” авах сонголт хийсэн бол эцэсийн удаа дартс шиднэ. Хэрэв азтай бол дээд тал нь машин хожиж болно. Үүний дээр зөв хариултанд авсан оноогоо мөнгө болгон авна. Хэрэв азгүй бол автобусны мөнгөө аваад гэртээ харьна. Гэхдээ тоглоомонд өрсөлдсөн хүн болгон нэвтрүүлгийн бэлэг тэмдэг гэгдэг Булли нэртэй зөөлөн тоглоом, дарстын сум, сэнжтэй төмөр аяга авдаг байна.   

Жерсэйн үнээ


Жерсей аралын шаргал үнээ их алдартай. Сарлагийнх шиг өтгөн сүүтэй. Үржил хөврөлийн аргаар буга үхэр дундаас гаргаж авсан тусгай үүлдэрийн үнээ. Хотынхоо төв талбайд алдартай үнээнийхээ хөшөө босгосон байдаг. Мөнгөн тэмдэгт дээрээ ч зураг нь байдаг. Зочид буудалд өглөөний цайн дээрээ шарсан талхан дээр түрхэх масло нь тэр үнээний сүүгээр аралдаа боловсруулсан бүтээгдэхүүн байсан. Амт их гоё байсан өглөө болгон талхан дээрээ зузаан түрхэх гээд ширээн дээр тавьсан жижиглэсэн боодолтойг нь дуусгачихаад үйлчлэгчээс нь нэмж авхуулаад байсан сүүлдээ тэд нар мэддэг болчихсон биднийг хараад асуулгалгүй нэмээд аваад ирдэг болсон. За арай ч дээ англид масло байгаа биз дээ гэж хэн хүнгүй гайхах байх үнэхээр амт нь тийм илүү байсан хоолны зааланд сууж байсан өөр ганц нэг хүн ч гэсэн танай тарга арай л өөр гоё амттай юм англид ийм байдаггүй гээд хэлж байхыг сонссон тэгэхээр би ганцаараа тэгж бодож байгаагүй хэрэг байх. Теско болон Сейнсбури дэлгүүрүүдэд Жерсейгийн сүү зардаг гэхдээ тараг, масло нь байдаггүй л дээ. Санаагаар болдог чемоданыхаа талд нь масло нөгөө талд нь хорхогны чулуу байх юм. Тэгвэл гаалийн хүн юу ингэж авч гарах гэж байгаа юм гэж сэжиглэх болов уу гэж дотроо бодоод инээд хүрч суулаа. Эндэхийн сүүн бүтээгдэхүүн нь  их өвөрмөц амттай нь илэрхий байсан. Мөхөөлдөс авч идэж байхад хүртэл андашгүй. Хатан хаан Винзорын шилтгээндээ жэрсэйгийн фермертэй. Хатан хаанч жерсей үнээнийхээ өтгөн сүүний цөцгийнд дуртайн нэгэн гэнэ. 

 

Боловсон бяруу


Английн Девон дахь нэгэн фермер айлын “Зөгийн бал” нэртэй бяруу байшин дотор  ихэнхи цагаа өнгөрүүлдэг байна. 300 кг жинтэй ийм том амьтан гэр дотор байх нь заримдаа  тийм амаргүй Зөгийн бал ойр байгаа үед гуталаа өмссөн байх нь аюул бага байдаг гэж 18 настай айлын охин Молли тайлбарласан. Жоохон байхдаа дээд давхарт шатаар өгсөөд гарчихдаг байсан одоо томроод дээшээ гарчихвал бууж чадахгүй ямар гал команд дуудалтай биш гээд шат руу огт ойртуулахгүй байгаа аж. Зөгийн бал хэрэгт их дуртай гал тогооны өрөөндөө Молли хөргөгчөө онгойлгоход хэзээний ард нь сүүдэр шиг зогсож байдаг гэнэ. Ширээн дээр хэн нэг нь дутуу хазаад орхисон талх байвал их дуртай идчихнэ. Мөн оройн цагаар зурагт үзэх дуртай кинонд тийм дуртай бус харин дуу шуугиантай хөгжөөнт нэвтрүүлэгт илүү. Шөнөдөө түүнд ганцааранд нь тусгайлан зассан сүрлээр хучсан саравчиндаа унтах бөгөөд байшинд орж ирэх болоход нь туурайг нь сайн арчиж байгаад оруулдаг байна. Түүний ингэж гэрсэг болох шалтгаан нь өнгөрсөн 3 сард хийсвэр хийлгэн эхээсээ дутуу төрсөнтэй холбоотой аж. Уг фермерийн саалийн үнээнүүд улаан хүрэн нөгөө бол хар өнгөтэй байтал Зөгийн бал цагаан байсанд гэрийн эзэд магадгүй хөрш айлын бухтай нийлсэн байх гэсэн сэжиг төрж. Чөлөөтэй амьсгалж, хөл дээрээ зогсож эхээ хөхөж чадахгүй байсанаас эх нь голчихож. Малдаа хайртай хүмүүс болохоор жижиг Лабродор нохойноос арай жижигхэн тугалыг ногоо хийдэг хайрцаганд хийн гэртээ оруулж асарч. Нялх амьтан болохоор гэрийн тэжээмэл нохойтой хамт өсөн Моллг ээжээ гэж бодоод гадаа гаргахад бусад үхэр, үнээг огт тоодоггүй хөгийн амьтан байж. Эхэн үедээ чөлөөтэй амьсгалж чадахгүй болохоор нь Ковидоор өвчилсөн хүмүүст өгдөгтэй төстэй эм малын эмчээсээ авч өгсөн даруй үр дүнгээ өгч угжихад хахаж цацаад байхгүй болсон байна. Одоогоор Зөгийн бал өргөж авсан айлынхантай ойр дотно тусгай хангамжинд сайхан байна. Магадгүй түүн шиг гэрийн хүмүүжилтэй бяруу тийм олон байхгүй байх.  

Үхэр жилтнүүд


Одоо ингээд ердийн монгол угсааны болон хар цагаан хосолсон өнгөтэй Холштейн Фризян үүлдэрийн үхэрүүдийг танилцуулъяа. Марк бид хоёр хоёулаа үхэр жилтэнүүд болохоор ингэж өөрсдийгөө төлөөлүүлж байгаа юм. Нэгэнт үхэр жил гарч байгаа болохоор ингэж өөрсдийгөө оруулахаар шийдлээ. Марк төмөр би усан үхэр жилтэй бөгөөд бид нар 24 жилийн өмнө 1997 оны гал үхэр жил анх танилцсан юм.