Monday, October 19, 2020

Учиртай гурван толгой барууны хувилбараар

 

  Жаки Кеннеди, Мария Каллас, Аристотел Онассис нар олны танил болсон гэдгээрээ  адил ч зан ааш, хүсэл сонирхол нь тэс өөр ийм хүмүүс хоорондоо хувь заяагаар холбогдсон түүх нь “Учиртай гурван толгой” монголын нэртэй дуурийг  санагдуулахаар. Тэдний амьдрал хайр дурлал, өнгө мөнгө, нэр алдар, золгүй үхэл хагацал гээд адал явдалаар дүүрэн эгээ л тайзны эмгэнэлт жүжигийн зохиол мэт.  Хэдийгээр олны анхааралд ил байсан ч  тэдний жинхэнэ нүүр царай юу байсан юм бол тэд үнэхээр аз жаргалтай байсан уу нөгөө бол гутаранги сэтгэл санаагаар унасан нэгэн байсан юм болов уу гэдгийг бусад тэр болгон мэдэлгүй өнгөрсөн мэт. Ингэхээр бодит амьдрал дуурьт гардаг шиг илэрхий бус гэдэг нь тодорхой байна.

  Эгийн тэнгисийн Скорпиос буйдхан нэгэн аралд гэнэт хөл хөдөлгөөн ихсэн газар газарын зуугаад шахуу сэтгүүлчид зурагчид завинд шахцалдан суун хоорондоо байраа олох гэж

маргалдан орчин тойрны нам гүмийг эвдэж байв. Тэдний цөөн хэсэг нь бас нисдэг тэргээр дээгүүр  эргэлдэж байв. Уг аралын эзэн тэрбумтан Аристотел Онассис Жаки Кеннедитэй гэрлэж байгаа нь ингэж олны анхааралыг татах болж. Хуримын өдөр бороотой байсан ч шинээр гэрлэсэн хосуудадад аз жаргал авчирна гэж грекчүүд ерөөж байв. Парист Мария Каллас уг мэдээг сониноос уншиж мэдсэн. Тэрбээр Онассистэй хамт 9 жил амьдарч ирсэн бөгөөд эцэстээ гэрлэнэ гэж хүлээж байв. Одоо түүний хамаг горьдлого тасарсан мэт.

  Мария Каллас бол 20 дугаар зууны хамгийн нэртэй дуурийн дуучин байв. Дивагийн (Diva) домогийг дахин шинээр сэргээсэн нэгэн байв. Дэлхий дахинд бурхан шиг тахиулж, шүтэн бишрүүлж явсан ид оргил үедээ Онассистай танилцан түүнд бүхнээ зориулах гэхдээ карьераа

зөнд нь хаясан. Тэрбээр жинхэнэ хайр дурлалаа олж авсан гэж үзэж байв. Хайртаа даган элдэв найр наадам гүйцээхдээ нэг хэсэг оройн  цэнгээнийн хатан хаан болон мандсан. Онассисын Кристина нэртэй тансаг усан онгоцны эрхэмсэг эзэгтэй нь ч болсон. Тэрбээр аз жаргалтай энэ амьдралаа удаан үргэлжилнэ гэж итгэж байсан ч эцэстээ тэр нь түр зуурын болж хувирсан.

  Төдөлгүй Кристина дээр өөр нэг шинэ эзэгтэй гарч ирсэн. Энэ нь америк гаралтай Калласаас ч илүү нэр цуутай гойд сайхан нэгэн байв. Тэрбээр хоёр дахь амьдралаа Онассистай эхлүүлсэн нь энэ байв. 15 жилийн өмнө Жаки америкийн сенатч  Кеннедитэй гэрлэн америкийн ард түмэнээр хайрлуулсан хамгийн эрхэм хатагтай болсон. Хожим Кеннедиг Ерөнхийлөгч болсны дараа түүний нэр хүнд улам өсөн олныг гайхан шагшруулах болсон. Нөхөр нь аймшигт аллагад өртөн амиа алдахад тэрбээр хатан зоригтой бэлэвсэн эхнэр болохоо харуулсан. Түүхийн чухал хэрэг явдалд биеэрээ оролцсон хүний хувьд америкийн үнэт чанарын бэлэг тэмдэг болсон. Гэтэл далайн дээрэмчин гэгдэх тэрбумтантай суучихсан нь нэр хүндээ хөсөрдүүлэн  америкчуудын итгэл бахархалыг уландаа гишгэсэн мэт.

 

  Хамгийн эхэнд тайзан дээр гарч ирсэн хүн нь Жакилен Кеннеди 1947 онд түүний нэр Жакилен Боувиер дээдэсийн хүрээлэнд дөнгөж хөл тавьж бүсгүйчүүдийн дунд  онцгой байр суурь эзэлж байв. Зожигдуу гэмээр энэ бүсгүй өөрийн гэсэн мөрөөдөлийн ертөнцийг аль х
эдийн үүсгэсэн байсан бөгөөд бусад хүмүүст тэрбээр учир битүүлэг үл танигдах гайхалтай нэгэн байв.  Эцэг Жон Боувиер нэр хүндтэй гэр бүлээс гаралтай бөгөөд нэр нь “Хэний хэн бэ” буюу 
Who’s Who
хүндтэй хүмүүсийн жагсаалт бүхий номонд дээр бичигдсэн байдаг байна. Ээж Жанет нь банз эзэмшдэг чинээлэг гэр бүлээс гаралтай. Жанет яаж ийж байгаад энэ Дон Жуан шиг хүүхэмсэг эрийг татаад авч. Наранд борлосон хүрлэгэр царайтай Жоныг “Хар Жак” хэмээн хочилдог. Тэрбээр тэр үеийн Холливудын од Клак Гэйбел луугаа адил ганган дэгжин хувцаслан гадаад өнгө үзэмжиндээ илүү анхаарал хандуулдаг. Нью Йоркод олон давхар орон сууцанд 6 үйлчлэгчтэй амьдрах үед өглөө болгон байшингийн хажуу дахь цэцэрлэг рүү асрагч эмэгтэй нь Жакиг авч салхинд гарна. Бүр бага наснаасаа морь унаж суран бас моринд хорхойтой болсон. Дөнгөж 5 настайдаа тэрбээр нүүрээ атируулан дурамжхан байгаагаа илэрхийлдэг болсон гэдэг. Тэрбээр аавынхаа хайртай охин нь аав нь ч түүний хүсэл мөрөөдөлийн эр хүн байсан. Гэхдээ түүний гэр бүлийн
бүрэн бүтэн байдал  нэг талаар ул мөргүй арилчих аюулаас тийм ч

хол байсангүй. Жак олигтой бизнес ухаангүй эхнэрийнхээ мөнгийг үрэн таран хийсэн нэгэн байв. Гэсэн хэдий ч тэрбээр эмэгтэйчүүдийн дунд нэр хүнд өндөр нэгэн байв. Лонг Айландын Ласатад  зуны сууцанд амралтаа өнгөрүүлж байсан үе Жакигийн хувьд хар дарсан зүүд шиг аймшигтай газар байсан. Бараг орой болгон алгасалгүй эцэг эх нь хэрэлдэнэ. Тэдний чанга дуугаар хашхирахыг сонсон амьсгал даран чагнадаг байв. Заримдаа орноосоо босон хонгилд зогсон тэдний маргахыг хэдэн цагаар ч сонсоно. Эцэг эхийнхээ маргаанаас  тусгаар байж ирсэн ч тэрбээр юу ч хийж чадахгүй хүчгүй байв. Хар Жак шинээр танилцсан сэтгэлт бүсгүйнхээ гараас барин эхнэрийнхээ дэргэд огт нууж хаалгүй ичгүүргүйгээр зогсон авхуулсан зурагнаас тэдний гэрлэлтийн дүр төрх хэнд ч илэрхий болсон. Уг зураг сонинд хэвлэгдсэний дараа Жанет гэрлэлтээ цуцалсан. Ийм хүнд үед Жаки дөнгөж 10 настай байсан. Түүний хүсэл мөрөөдөлийн ертөнц нуран унасан мэт эмгэнэлтэй үе байсан ч Жаки  нүүрэн дээрээ ил гаргасангүй. Хагас инээмсэглэлээр нуун далдалж байсан. Түүнийг дотроо хэрхэн шаналж байсаныг хэн ч мэдэхгүй. Захирангуй эх нь хоёр охидоо олонд гайхуулан юу ч болоогүй мэт бардамаар авч явна. Дотуур байртай сургуульд сурч байх үед Жакиг мэддэг хүн олон байгаагүй болов уу. Зожигдуу үргэлж ганцаараа, их ном уншдаг, их том зүйлд хүрэх гэсэн амбицтай нэгэн. Аавтайгаа уулзах тохиолдолд тэрбээр нөгөө хагас инээмсэглэлээ тодруулна. Үнэн хэрэгтээ тэрбээр эцэгээсээ эмээж байв. Жак зочид буудалд амьдран их уух болж улам бүр мөнгөөр гачигдаж ирж буй нь илэрхий байсан. Тартагтаа тулсан ядууралд орох нь гэдгийг Жаки ойроос харж байв. Энэ үеэс эхлээд тэрбээр бүхий л амьдралынхаа турш хангалттай мөнгөтэй байхсан гэдэг нь гол зорилго болсон.

        22 настайдаа Vogue сэтгүүлийн газараас зарласан уран бичлэгийн уралдаанд оролцож.

Энэ нь түүний өөр нэг мөрөөдөл байсан. Нийт 2000 өрсөлдөгчдөөс тэрбээр эхний байранд орсон. Шагналын нөхцөлд зааснаар Парист очин 6 сарын хугацаатай тэндэхийн орон нутгийн сэтгүүлд редактор хийх байв. Тэрбээр өөрийн гэсэн амьдрал үүсгэх боломжтой байсан. Ээж нь эсэргүүцсэнээр тэрбээр уг саналаас татгалзахад хүрсэн. Энэ нь түүний амьдралд гол эргэлт гарсан үе байсан. Дүүгийнхээ хамт баян чинээлэг нэр нөлөөтэй нөхөр олж авахад хамаг анхааралаа хандуулахад чиглэсэн.

  1950 аад оны эхэн үед Миланы Скала театрын тайзан дээр Мария Каллас гарч ирэн гайхалтай эхлэлээ тавьж. 3 октавын онцгой хоолойтой сапроно дуулах техникийн талаасаа илүү жүжиглэхдээ илүү ач холбогдол өгдөгөөрөө зөвхөн дуучин гэж үнэлэгдэх нь хангалттай бус болж. Тиймдээ Мария Каллас үзэгчдийг ихэд хөөргөн хөгжөөн дуурийн дүр төрхийг өөрчилсөн. Тоглолт өндөрлөх болгонд үзэгчид суудалаасаа босон алга ташин хашхиралдан түүнд баяр хүргэнэ. Тэр баяр талархал түүнийг тайзнаас буусан хойно ч  үргэлжилнэ.

 


Миланы хатан хаан болон өргөмжлөгдөхөөс өмнө тэрбээр Нью Йоркод амьдарч байв. Байгаа байхгүй нь мэдэгдэхгүй бусдаас ялгарах юмгүй түүнийг хэн ч анзаарахгүй. Грек цагаач гэр бүлд төрсөн мариалаг ойрын хараа муутай охин байв. Борчуулын хороолол буюу Бронкс дахь сургуульдаа 10 настайдаа дуулахад түүний авъяастай гэдгийг олон мэдэн анзаарах болж. Түүний эхийн нүдээр том эгч нь царайлаг гэж илүү үнэлэгдэх бөгөөд сайхан эгчийнхээ бараа сүрд дарагдан дагаж явна. Өөрийнх нь хэлснээр тэрбээр амьдралынхаа эхэн үед дагаж мөрдөгдөх дүрэм журам гэж байсан бөгөөд тэрнийг  эх  нь үзэмжээр тогтоодог байсан байна.  Ээж нь бүгдийг захирч удирдан чиглүүлдэг нэгэн байв. Тэрбээр эхийнхээ хараанд гарынх нь дор шаардсан болгоныг нь үг дуугүй биелүүлж ирсэндээ  ямар нэг хэл аманд ороод байсангүй гэнэ. Бусад хүүхдүүд шиг дүрсгүйтээд үймүүлээд байсангүй мөрөөрөө л явна. Эцэстээ тэр нэг бол дуучин нөгөө бол урлагын хүн болох хэрэгтэй гэсэн чиглэл авч ирж.

  Эх нь байнга харгалзаж ирсэн нь сүүлдээ түүний амьдралд чөдөр тушаа болж зөрчилдөх шалтгаан болсон. Эх Еванжелиа их амбицтай тэрбээр өөрийгөө олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн урлагын хүн болно гэж мөрөөдөж байж. Мариягийн хувьд эх нь тэр үеийн америк кинонд гардаг хар даруулсан аймшигийн дүрийг санагдуулдаг байсан гэдэг. Түүнийг дөнгөж төрөхөд ээж нь гар дээрээ авч тэврэхээс татгалзаж байсан байна. Эхийнхээ тэр чухал хайрыг Мария хэрхэн олж авах билээ гэж  үргэлж бодлогоширно. Харин түүний дуу хоолой нь гайхамшигийг бий болгосон. Марияг дуулахад эхийнх нь нүдэнд нь оч гялалзаад ирэхийг тэрбээр анзаарч. Ингээд тэрбээр боол шиг хөдөлмөрлөж ирж. Түүний гол зорилго нь дэндүү өндөр түүнд хүрэх гэсэн зүдрэл нь улам илүү. Тэрбээр эцэстээ дэлхийн хамгийн мундаг дуучин болох байсан. 13 настайдаа тэрбээр эхийгээ даган Грект ирсэн. Атенын консерватарт хоногийнхоо хоолыг залгуулах гэж дуулдаг тэр ажилдаа ч хоолонд ч зэрэг донтох болов. Байнга ажиллаж байх дадалтай болсон. Түүнийг тайзан дээр анх гарах үед германчууд тус улс ороныг эзлэн авсан байв. Мария энэ байдалыг үл тоомсорлосон. Тэдгээр эзлэн түрэмгийлэгчдийн өмнө гарч дуулж. 4 жилийн дараа чөлөөлөлт болоход дагалдан томоохон цэвэрлэх ажиллагаа давхар явагдсан. Дайсантай холбоотой байсан гэгдэн Мария тэндээс хүчээр явах болсон. Грект түүнд ямар ч ирээдүй байсангүй.

  Дуурийн эх орон гэгдэх Италид тэрбээр Каллас гэж нэрлэгдэх болж. Верониа дуурийн

гайхамшигт Чиокондо дүрд тоглосон ч үзэгчдийг тэгтэлээ бишрүүлж чадсангүй. Харин Бассиста Менегилне гэдэг дуурийн фанатик эрхэм түүнийг эмэгтэй хүнийх нь хувьд үнэлж. Уг хүн түүнээс 25 насаар ах байсан ч Мария өөртөө амьдралд нь түшиг тулга болох нөхөр, ажил хэрэгт нь дэмжлэг үзүүлэх төлөөний агентлагаа олж авсан гэж бодож байсан. Тэдний хооронд жинхэнэ хайр сэтгэл байсан нөгөө бол зөвхөн Ла Скалагийн тайзанд хүрэх гэсэн ганц далд зорилготой бизнес үйл ажиллагаа байсан уу гэдгийг ялгаж салгахад амаргүй.

 
Гурав дахь дүр Оннассис тайзан дээр гарч ирэхдээ аль хэдийн байр сууриа олчихсон нэгэн байв. Тэрбээр тэрбумтан нефьт тээвэрлэх усан онгоцоо Тина хэмээн эхнэрийнхээ нэрээр нэрлэж. Тина түүнд Кристина, Александра гэдэг охин, хүү  төрүүлж өгсөн. Түүний хүүхдүүд нь өсөн өндийнхийн зэрэгцээ супер тээвэрийн усан онгоцнуудыг нэмж гарган далайн тээвэрт өөрийн ноёрхолоо тогтоож байв. Тэрбээр ингэж том амжилтанд хүрэхээс өмнө нэг ёсондоо амьдын тамаас мултран гарсан азтай нэгэн байв. Түүнийг 17 настай байхад төрсөн нутаг Смирнад гамшиг нүүрлэж. 1922 онд Туркийн арми уг хотыг эзлэн авч хоёр өдөрийн турш тэндэхийн усан боомтыг шатааж байв. Грекийн колонийг сүйрүүлсэн Туркийн түрэмгийлэлийн үеэр түүний хайрт эмээ, нагац ах нар нь амиа алдаж. Тэрбээр 6 настайдаа хамгийн чухал хүн эх Пенелопегоосоо хагацан өнчирсөн байв. Бөөрний мэс засал хийлгэснийхээ дараа 33 настайдаа эх нь өөд болоход Аристотел үнсэнд хаягдсан шалз шиг хэн ч түүнийг анхаарч халамжилсангүй. Орон нутгийн хүмүүсийг туркүүд хүйс тэмтэрч эхлэхэд
үймээн самууны үеэр тэрбээр гэр бүлийнхээ эмэгтэйчүүдийг аюулаас зайлуулж чадаж. Атен орох Лебанинийн усан онгоцонд тэднийг суулгаж. Аристотел Атеньд тэгтэлээ удсангүй. Тамхины наймаа эрхэлдэг эцэгийг нь туркууд барьж аваад шоронд хорьж байв. Гэр бүлийнхээ хадгаламжын мөнгийг ашиглан зардал хийн одоогийн Истанбул буюу тэр үеийн Константинопол руу яван орон нутгийн засаг захиргааны хүмүүст хахууль өгөн эцгийгээ суллууж. Түүнийг буцан ирэхэд эцэг нь түүн рүү давшилан дайрсан байна. Хүү нь гэр бүлийн хадгаламжны мөнгийг үрэн таран хийсэн олигтой хүн болохгүй нь гэж түүнийг буруутгахад эцгийнхээ дэргэд байх боломжгүй гэдгийг Аристотель ухаарч 22 настайдаа гэрээ орхин өөр газар очин амьдралаа эхлүүлэх болов.

  Тэрбээр Аргентин орныг сонгон чиглэж. Түүнийг үргэлж урагш чиглүүлдэг гайхалтай моторт хөдөлгүүр заяасан мэт. Эцэгтээ өөрийгөө зөв үнэлэгдэх өдөр

ирнэ гэж итгэж байв. 20 иод оны дунд үед Буэнос Арос бужигнасан хөл хөдөлгөөнтэй испаниар ярьдаггүй Аристотелын хувьд танил бус харь газар байсан ч тэрбээр огт эмээсэнгүй өөртөө тун итгэлтэй байв. Өөрийн сийрэг ухаан, шургуу хөдөлмөрлөх чадвартаа найдаж байв. Худалдаа наймаа өргөн явагддаг энэ газар эцэгээсээ тусламж авахыг хүсэхэд аав нь түүн рүү тамхи явуулсан. Аристотел өөрийн гэсэн брендийн тамхийг анхлан гаргаж ирсэн. Түүний амжилт нь эмэгтэйчүүдээс хамааралтай байв. Энэ үеэс эмэгтэйчүүд улам чөлөөтэй болж олон нийтийн газар эрэгтэй хүний адил тамхи ил татах эрхтэй болж. Тэд түүний сарнайн үнэртэй тамхинд их дуртай байсан. Тамхины бизнес нь түүний гэр бүлтэй хэтэрхий хараатай байлгаж байсан бөгөөд Аристотел том хүрээнд чөлөөтэй зах зээл дээр гарахыг эрмэлзэж байв. Гэр бүлийн уламжлалт бизнес арай бага юм шиг санагдаад томоохон зах зээлд хөл тавихыг эрмэлзэж байв. 29 оны эдийн засгийн уналтын дараа 6 канадын тээвэрлэгч усан онгоцыг харьцангуй хямд үнэрээр худалдан авсан. Тэрбээр далайн тээвэрийн талаар ямар ч ойлголтгүй байв. Тэр үед усан онгоц голдуу нүүрс тээвэрлэж байсан бөгөөд ирээдүйд энэ нь газарын тос болж өөрчлөгдөнө гэж мэдэж байсан. Шинэ бүтээгдэхүүн зөөвөрлөх болоход түүний усан онгоцнууд хэрэг болох байсан. Дайны төгсгөл үед тэрбээр Нью Йоркод очин хамгийн ашигтай наймааны арга хайсан. Эхний ээлжинд америкийн цэргийн зориулалтаар хэрэглэж байсан усан онгоцууд худалдан авагч хүлээж байж байсан. Тэрбээр чөлөөлөх дайнд оролцсон 6 усан онгоцыг гуравны нэг хувийн үнээр авсан.

 Түүнийг томоохон бизнес хэргээ эхлүүлж байх үед Америкт хоёр царайлаг үзэсгэлэнтэй грек гаралтай хоёр бүсгүй нөхөр хүлээн байсан. Тэрбээр тэдний бага илүү зүстэй Тинаг өөртөө татаж чадсан. Тэд анх танилцахад Тина 17 , Аристотел 42 той байсан. Плазад болсон тэдний томоохон хуримаар грек гаралтай колонийн иргэд цугларсан. Аристотелын хувьд юм бүхэн уялдаа холбоотой. Тина бол тэр үеийн хамгийн толгой цохисон усан онгоцыг эзэмшигч Стравос Ливаносын охин бөгөөд хоёр флотын усан онгоцыг холбож өгөх холбоос гэж үзсэн болтой. Мэдээж залуу Тинагийн гоо үзэсгэлэн ч үүнд нөлөөтэй нь дамжиггүй.

  Жаки ээжийнхээ үгийг даган хунтайжаа хүлээн суусан түүнийгээ ч төдөлгүй олж авсан. 1953

онд хамгийн эрэлт хэрэгцээтэй сүйт хархүү нь сенатч Жон. Тэрбээр нүдэнд дулаахан, чинээлэг, их амбицтай. Жакигийн шинэ мөрөөдөл эхэлсэн тэрбээр Кеннедигийн гэр бүлийн гишүүн болох эхлэлээ тавьсан.  Их санаатай Жоед Роус найман хүүхэд төрүүлж өгөн тэд  өнөр өтгөн гэр бүлийг үүсгэж. Эцэг Жое нь дээхэн үедээ Их Британид  АНУ ыг төлөөлөн Элчин сайдаар хүртэл ажиллаж байв. Энэ тэнцүүхэн 4 охид 4 хөвгүүд тэд бүгд ширүүн өрсөлдөх чадвар сайтай. Тэд бүрэг зожиг  ганцаар байгаад сурсан залуу бэрд хэтэрхий олдож байв. Гэсэн ч түүнд нөхөр Жонын хайр дэм болж байсан. Жон 36 нас хүрч байж гэрлэх шийдвэр гаргасан. Жакийг алдахгүй гэхдээ түүнд хамаг анхааралаа үзүүлж байв. Энэ удаа Жаки гэрлэх сонголтондоо эхийгээ хүлээн зөвшөөрүүлж чадсан. Тэрбээр хадам эцэг тэрбумтан Жоетой тун ойр дотно харьцаатай байсан. Түүний амбицтай аз туршсан байдалд Жаки их дуртай байсан. Хуримын өдөр хойд эцэг Хугиегээр гаргуулах болсон. Төрсөн эцэг нь ирэх боломжгүй байв. “Хар Жак” зочид буудалаасаа гаралгүй вискигээ уун цагийг барьж байсан. Олны нүдийг хариулж байгаад далд Жаки цурхиран уйлж байж. Бостоны ойролцоо Хаяаннис боомтын орчим газар Кеннедигийн гэр бүлийнхэн төвлөрдөг энд Жаки тэгтэлээ тухтай байсангүй. Кеннедигийнхэн үргэлж нэг нэгтэйгээ өрсөлдөн тэмцэлдэнэ. Жон зөвхөн зурагаа авахуулах гэхдээ гарч ирэн оролцож байгаа гэдгийг Жаки мэдэж байсан.
Түүний чөлөөт цагаараа дуртай хийдэг зүйл нь эмэгтэйчүүдийг байлдан дагуулах. Тэрбээр яг “Хар Жак” шиг тэднийг соронз мэт татна. Жаки үүнийг эхнээсээ мэдэж байсан. Ээж нь алдаа гаргасан энэ талд Жаки давуу байр суурь эзэлж чадсан. Эхэн үедээ тоглоом шоглоомоор бусад хүүхнүүдтэй сээтэгнэж байгаад эцэстээ тэр нь тоглоом биш болж хувирсан. Жакигийн нүдэн дээр ч ил болсон. Хүүхнүүд ч цаашаа гэхгүй улам ойртоход Жаки ямар ч хүчгүй болохоо мэдэрч эхэлсэн. Энэ тал дээр Жон Жакийг ихэд гомдоосон тэгсэн мөртлөө тэднийг холдуулж чадаагүй. Жаки цаашлаад эхлэхээр Жон дахиад аргалж байгаад ойртуулаад авна. Яг тэнэг хүн хуурч байгаа мэт. Хэдийгээр нүүрэндээ үргэлж
инээмсэглэл тодруулах Жон бага наснаасаа өвчин ороосон сул нэгэн байж. Хожим нас биед хүрээд Жон Аддисоны өвчтэй тул өдөр болгон тариа тариулдаг. Яс нь хэврэг нуруугаар нь их өвдөнө. Ган төмөр нугасанд нь бэхлэх мэс засал хийлгэсэн нь 4 цаг үргэлжилсэн эрсдэлтэй мэс засал байсан. Хүнд мэс засалын дараа Жон ухаангүй байж байгаад гэнэт сэргэсэн нь эмч нарыг гайхалд оруулсан байна. Эмнэлэгт хэвтэж байхад Жаки түүний дэргэд үргэлж байсан. Тэрбээр нөгөө л хагас инээмсэглэлээ үзүүлж байсан ч дотроо бол их айдастай байлаа. Жоныг Флорида руу нөхөн сэргээх эмчилгээнд авч явахад тэрбээр хагас үхэлийн байдалтай байсан.

  27 настайдаа Жаки жирэмсэн болон Арабелла гэдэг бяцхан охин төрүүлсэн ч тэр нь төрөхдөө эндсэн. Хүүхдээ алдсан тэрбээр ихэд ганцаардаж байв. Коте Азур дахь аралд Жон усан онгоцон дээр амарч байсан. Усан онгоцонд явсан эрчүүд хүүхнүүддээ солин эдэлж байсаныг Жаки мэдсэн эсэхийг хэлэхэд хэцүү. Садар самуун найр хийгээд эхнэрийнхээ хүнд байдалыг сонссон ч гэр лүүгээ яарсангүй. Энэ удаа Жакигийн хүсэл мөрөөдөл тэр чигээрээ нуран унасан тэрбээр гэрээсээ явж гэрлэлтээ цуцалахыг хүссэн. Түүний хадам эцэг аюул нүүрлэж буйг мэдэрсэн. Хэрэв тэд гэрлэлтээ цуцалбал хүүгийнх нь улс төрийн карьер ахихгүй талаар болох байсан. Хорсож хонзогносон бэрдээ нэлээд их хэмжээний мөнгө сая ам.доллар амласан. Сенатч Кеннеди Цагаан Ордоныг чиглэх замаа засаж эхэлсэн. Гайхалтай нь түүний гол дэмжигч нь эхнэр нь байсан. Нью Йоркод Ерөнхийлөгчийн төлөөх тэмцэл ид үедээ өрнөж байв. Жаки сонсогчид олонд Жон илүү сонголт болно гэдгийг ухуулж байв.


 


5 жилийн өмнө Онассисыг Америк орон нутгаасаа хөөн гаргасан. Усан онгоцыг эзэмшигчийг шүүхэд өгсөн нь түүнийг ихэд доромжилсон хэрэг явдал байв. Дэлхийг хэрэн хэсэх түүний гол
төв нь Манхаттан байсан. Нэг өдөр түүнийг тэндээ буцан ирэхэд газар дээр нь баривчилж авсан. 30 жилийн өмнө эцэгт нь тохиолдсон шиг түүнийг шоронд хорьсон. Ингээд тэрбээр гадуурхагдсан хүн болсон. 6 Чөлөөлөх усан онгонцнуудын татварыг төлөөгүйн дээр далайчдыг нь ажилд авалгүйгээр худалдан авсан гэж тэрбээр буруутгагдсан. Америкийг мэхэлсэн гээд түүнийг далайн дээрэмчин гэж нэрлэх болсон. 7 сая ам.долларын торгууль төлөх нөхцөлийг хүлээн авахаас өөр гарцгүй болсон. Ингээд тэрбээр ахиад нүүдэлчин амьдралаараа өөр газар олж бизнесээ шинээр эхлүүлэх хэрэгтэй болсон. Тэрбээр эзэнт гүрнээ суурилуулах орон зай хэрэгтэй болсон. Ингээд тэрбээр Монаког сонгосон нь байршил сайтай, орлогын татвар  тавьдаггүй гээд давуу тал олон байсан. Тус Вант улс ч түүнийг гараа дэлгэн угтан авсан. Монте Карлогийн нэртэй зочид буудал, мөрийтэй тоглоомын газар уг Вант улсын гол эргэлдэх хөрөнгө нь болж ирсэн. Монакогийн хунтайж Рейнер 32 настай ч гэрлээгүй ганц бие байсан. Хэрэв хунтайж өв залгамжлагч төрүүлэхгүй бол Монако Францын нэг хэсэг болох аюул нүүрлээд байсан тул Онассис түүнд Ева Гаднер нөгөө бол Мэрилен Монрое гээд америк жүжигчидтэй гэрлэхийг санал болгож байсан.

  Эцэстээ хунтайж Грейс Келлиг сонгосон. Холливудын нэрт жүжигчин Грейс Келли ажил мэргэжилээ орхин Монакод ирж хунтайжтай гэрлэх болсон. Хэдийгээр үлгэрийн мэт

гайхалтай хайр дурлал өнгөндөө харагдаж байсан ч цаанаа бол нэг төрлийн бизнес тохиргоо адил хатуу нөхцөлтэй гэрээ  байсан. Тэдний 1956 онд болсон хуримыг зурагтаар нэвтэрүүрлэн дэлхий дахинаар үзэн сонирхсон. Грейс Келлигийн энэ аз жаргалд Онассис багагүй үүрэг гүйцэтгэсэн гэдгийг тэрбээр мэдээгүй байв. Келлигийн эцэг эх хуримын хүндтэй зочид болон тэргүүн эгнээнд суусан бөгөөд тэд охиныхоо хуримын инжинд 2 сая ам.доллар төлсөн байна. Келлигийн аав эхэн үедээ манай охин суух хүндээ мөнгө төлөхөөр хүн биш гэж дургүйлхэж байсан ч Келли эргэлт буцалтгүй шийдсэн бөгөөд инжний багагүй хэсгийг өөрөөсөө гаргасан гэдэг. Хөөрөн баярласан Монокогийн иргэд шинэ гэрлэсэн хосууд урт удаан амьдарч олон хүүхэд төрүүлэхийг ерөөж байв. Энэ зуур хэсэг уналтанд орсон байсан Монакогийн эдийн засаг сэргэж ирсэн. Онассис дотроо их баяртай байв.


  Ойрхи Дорнодоос гаралтай Онассис шинэ газартаа улам бүр дасах болсон. Смирнад өнгөрүүлсэн хүүхэд ахуй үеийг олон зүйлээр санагдуулж байв. Энэ үеэс Аристотел Монакод байнга амьдрах болсон. Боомтын зогсоолд жинхэнэ гэртээ байгаа юм шиг байж болох ганц газар нь 100 метр урттай Кристина нэртэй усан онгоц нь түүний бэл бэнчинг илэрхийлэх гол үзүүлэлт болсон. Орой болгон усан бассейнаа бүжигийн талбай болгон өөрчлөн хүлээн авалт хийдэг. Франц болон Грек хоол хийдэг хоёр мэргэжлийн тогоочид болон 60 хүний бүрэлдэхүүнтэй ажилчид бүхий л ажилыг гүйцэтгэдэг. Кино театр онгоцон дээр байхын зэрэгцээ усан дээр буудаг нисдэг тэрэг зэргийг удирдан ажиллуулдаг. Аристотелын найранд хүмүүс ирэхдээ дуртай. Дуусахгүй үргэлжлэх зугаа цэнгэлд хуучины европын язгууртануудаас Ричард Бөртэн, Элизабет Тэйлор гээд Холливудын одод хүртэл ирдэг байсан.

60 аад он гарахад тийрэлтэт онгоцоор зорчигчдын тоо нэмэгдэн. Онассис тэдгээр агаараар зорчигдын клубын үндэслэгч нь болсон. Грекийн Олимпик хэмээх агаарын үйлчилгээг өөрийн бизнес болгосон. Усан онгоцон дээр байхдаа тэрбээр зугаа цэнгэл ажил хэргээ бараг зэрэг явуулдаг байсан. Хичнээн найр наадам болж байсан ч тэрбээр ажилаа хэзээ ч салгардуулж байсангүй. Үнэн хэрэгтээ тэрбээр зөвхөн газарын тос тээвэрлэгч усан онгоцныхоо тухай л байнга бодно. Ямар нэг зүйл хаа ч тохиолдоно тэрбээр усан онгоц дахь албаны өрөөндөө хүлээн авч холбогдон зохицуулна. Египет Суэцийн сувагийг хаасаны дараа түүний тээвэрлэгч онгоцууд Африкаар тойрон тээвэрийн зардалыг замбараагүй үнэтэй болгосон. Барууны ертөнцийг нефьтээр суулгахгүй гэж хөдөлсөндөө тэрбээр сая сая ам.доллар халаасандаа хийсэн. Харамсалтай нь эцэг нь түүний амжилтыг нүдээрээ харах нас нь хүрсэнгүй.

  1955 онд Миланд болсон гайхалтай үйл явдалын нэг нь шинэ Каллас гарч ирсэн. Гайхалтай уянгалаг дуу хоолойтой ч эхийнхээ хурц хараанд дор тэрбээр бүдүүн биетэй тариачин мэт


болхи эмэгтэй байсан. 28 нас хүрээд эхээсээ тусдаа бие даах болсон бөгөөд түүнийг өөд болох хүртэл тэд огт уулзалдаагүй. Тэрбээр эх охины хүйн холбоогоо тасалж насанд хүрсэн эмэгтэй болох жамаараа цааш хөгжин дээшилсэн. 16 сарын дараахан нь 2 кг илүү жин хасан шал өөр хүн болсон. Энэ шинэ дүр төрхөө их загварлаг гоёмсог үзэмжтэй болгосон. Милан дахь гэртээ тэрбээр шинэ хувцасныхаа загварыг үзүүлэн дэлхийн хамгийн ганган эмэгтэй гэж зарлагдах болсон. Гайхалтай дуу хоолой нь дуучины гоо үзэсгэлэнтэй хослох болсон. Одоо тэрбээр дуурийн ямар ч дүрд тоглох боломжтой болгон түүнийг жинхэнэ Дива болгосон. Үүний зэрэгцээ тэрбээр шинээр олж авсан зүйл нь зугаа цэнгэл байв. Мария хүүхэд насаа хэзээ ч баяр баясгалантай өнгөрүүлсэнгүй харин 32 насандаа ингэж найр наадам ямар байдагийг мэдэрсэн. Нью Йоркын Валдорф Астория д болсон өвөрмөц содон хувцаслалтын найран дээр ирэхдээ Египетийн хатан хаан Хатсефсутыг дууриан хувцас өмсөн ирж. Америкийн алдартай хов жив нийтлэгч Элза Максвелл уг арга хэмжээг зохион байгуулагч нь байсан бөгөөд лесбиан тэрбээр Марияд сэтгэлтэй гэдгээ нуусангүй. Олны өмнө эрээ цээргүй авирлагч Элза Марияд зориулан үдэшлэг цайллага зохион байгуулж байсан байна.

  Аристотел Италийн боомт хот Лидод байхдаа анх удаагаа Мария Калластай танилцсан байна. Түүний харц Калласыг илт сонирхож буй нь эхнээсээ илт байв. Энэ эмэгтэй бол түүний хувьд үнэхээр онцгой зөвхөн алдар хүндтэй төдийгүй амьд хөшөө барималтай зүйрлэхээр  байсан. Дивагийн сүр жавхлантай түүнээс ажил мэргэжил нь түүнээс хамаг амь амдралаа


золиослохыг шаарддаг байсан. Ингэхээр аз жаргалаа хүртэл хойш тавих хэрэгтэй байсан. Харин ийм эсрэг тэсрэг амьдралыг нэг зэрэг хослуулж чадах эсэх нь түүний шийдэх асуудал хожим болсон. Ромын дуурийн театрт болсон хэрэг явдалаар хариулт нь болсон. Нормагийн дүрд дуулж байх зуураа Калласын дуу гэнэт гарахаа больчихсон. Италийн Ерөнхийлөгч үзэгчдийн дунд байснаараа уг хэрэг явдалыг улам дуулиантай  болгосон. Нью Йоркын дуурийн театрын захирал Рудольф Бинг Калласын гэрээг цуцалснаа цахилгаан илгээн мэдэгдэгдэх үед түүний хувцас солих өрөөнд хэвлэл мэдээлэлийнхэн байж таарахад түүний уур хилэн гэж ямар байдагыг бодитойгоор нь харан бичлэг хийж байж. Үүнээс хойш тэрбээр тогтворгүй адсага шиг ааштай гэдгээрээ алдартай болж. Энэ бүх хэрэг явдалын ар талд түүний нөхөр бусадыг төөрөгдөлд оруулж байсан. Эцэсийн дүндээ нөхөр нь түүний төлөөний хүн агентлаг байх нь Марияд хангалттай бус байсан. Калласын эрэлт хэрэгцээг хангаж чадахгүйд хүрсэн. Каллас дэлхийн од гэтэл нөхөр нь англиар ч ярьж чадахгүй. Тэрбээр Калласын бүхий л зардалыг зохицуулдаг байв. Калласын орсон орлогыг нөхөр нь юунд зарцуулдагыг хэн ч мэдэхгүй. Мария түүнд эцэстээ итгэхээ больсон. Мария 34 тэй, нөхөр нь 60 илүү гарсан. Милан дахь гэртээ Мария шоронгийн хоригдол мэт сэтгэгдэл төрөх болж. Баттиста нөхөр нь түүний хайр дурлал нь байх ёстой байсан. Гэсэн ч нөхөр нь Мариягийн шинэ таашаалалыг гүйцэлдүүлж чадахгүй нь илэрхий болсон.

  Энэ үеэс Мария өөр амьдралыг хүсэн мөрөөдөх болсон. 1959 онд Онассисын усан онгоцонд аялаж байхдаа Мариягийн амьдрал оронгоороо эргэх шиг болсон. Эртний грекийн эмгэнэлт


жүжигийн нээлттэй театр Эпидаурусыг үзэн сонирхон явах үедээ Онассис Марияг шатаар өгсөхөд нь түшин гаргаж. Мария ч түүнд гараа дуртайяа өгсөн төдийгүй цаашид амьдралаа түүнд тэр чигээр нь зориулахаар шийдсэн мэт байв. Энэ бол түүний амьдралын эргэлтийн үе байсан. Тэр ч үүнийгээ сайтар ойлгож мэдэж байсан. Тэрбээр үүнийг хүсэж байсан. Үүнийхээ төлөө тэрбээр их үнэ төлөх хэрэгтэй болсон. Энэ нь маш их үнэ цэнээр маш хохирол учруулж байж биелэгдэх байсан. Онассис Мариягийн хойноос 2 жилийн турш удаан хөөцөлдсөн алхамаа их аажуухан тэвчээртэй зугуухан хийж байсан. Марияд цэцгийн баглаа явуулахдаа “нөгөө грекээс” гэж гарын үсэгээ зурсан байдаг байж. Лондонд Дорчестерт Калласад зориулан найр зохион байгуулан хамтдаа танго бүжиг хийн хоорондоо грекээрээ ярина. Тэр оройдоо Калласад чинчилагийн үсээр хийсэн шуба бэлэглэсэн. Дараа нь түүнийг нөхөртэй нь усан онгоцоороо аялахыг урьсан. Ингээд хоёр зуны турш Аристотел Марияг улам ятган Баттиста ч түүнийг улам түлхэх болсон. Эхлээд Мария Аристотелд татгалзсан хариу өгч байж тэрбээр ямар үр дагавар дагуулахыг мэдэж байсандаа тэгсэн болов уу. Дараагийн жилийн зун 7 сард Кристина усан онгоц Монако дахь зогсоолдоо ирсэн. Онгоцны эзэн хүндэт зочиноо өөрийн биеэр угтан авах гэж хөл болж байсан. Уг айлчин нь Уинстон Черчилл эхнэрээ хэдэн дагуултайгаа хамт ирсэн. Мария ч энэ бүхнээс хоцорохыг хүссэнгүй. Кристина онгоцонд зорьчиж байсан хүмүүс бүгд дүрэм журам даган мөрдөж байсан. Онассис Черчиллийн хэлж буй болгонд анхаарал тавьж байсан. Мария Онассисын эхнэр Тинагийн дэргэд суун түүний нөхөр Менегилне их л халамж

тавьж байсан. Усан онгоц Газар Дундадын тэнгисээр туулан явсаар Эгийн тэнгист хүрч ирсэн. Онассис Марияг урхиндаа оруулах гэсэндээ хүзэрээ нэг нэгээр нь тун болгоомжтой гаргаж байв. Хүчтэй шуурга дэгдэхээс өмнө урхины хүн чимээгүй сууж байсан. Тина Онассис тэгтэлээ юу ч мэдэхгүй байгаагүй. Нөхөр нь Калласыг эргүүлдэх тоглоом тоглож байгааг хөндлөнгөөс ажиглаж байсан. Эпидаурусын шатан дээр дэргэд нь сууж байсан эмэгтэй бол Тинагийн өрсөлдөгч  нь гэдгийг сайн мэдэж байсан. Мария ч худалаа хэлж чаддаггүй нэгэн байсан. Тэрбээр Онассисын дэргэд байхдаа сэтгэлийн хөөрөлөө дарж чадахгүй байгаагаа нууж чадаагүй. Тэдний хооронд ямар нэг юм жиг ургасан гэдгийг гэрчилнэ. Усан онгоц Монако руу буцан явсан өдөрийн өглөө нь хүлээн авалтын өрөөнд нөхөр нь хэнтэй секс хийж буйг Тина хараад Менегилнегийн кабин руу яаран очин юу болж байгааг дуулгахад тэрбээр шоконд орсон мэт байж. Мария нөхөртөө Онассист хайртай гэдэгээ үнэнээр нь хэлж хэргийг гүйцээсэн. Доромжлогдон хаягдан үлдсэн нөхөрт хийх ганцхан зүйл үлдсэн нь эхнэрийнхээ явдалыг олонд илчилж гаргах байсан. Цуу яриа Атлантын далайг гатлан тоглолтоо Америкт хийхээр Марияг яваад очиход хэвлэл мэдээллийнхэн түүнийг дуучин бус завхай явдалтай ичгүүргүй эмийн амыг асуухаар зогсож байгаа мэт байсан.

  Онассисын хувьд их хонжоо олсондоо баяртай байсан. Алдартан болно гэдэг түүний хувьд хичнээн сая ам.доллараар ч худалдаж авахааргүй нэр хүнд статус. Брескиа дахь шүүхэд Мария Менегилне хүрэлцэн ирж гэр бүл салатыг хуулиар шийдүүлэх болсон. Үүнээс Мария муу нэр зүүн нөхөрийнхөө халамжыг үнэлдэггүй шившигт эм болж тодорсон. Харин Баттиста доромжлогдон ашиглагдсан хөрхийлөлтэй хохирогч болсон. Тэднийг эвлэрүүлэх зүйл огт байсангүй. Энэ удаа эмгэнэлт байдалыг бий болгосон гол баатар Мария жүжиглэх шаардлага байсангүй.

  Жаки эцэстээ Жонтой гэрлэсэн хэвээр үлдэхээр шийдсэн. 31 настайдаа Тэргүүн хатагтай


болсон. Энэ нь түүний шинэ мөрөөдөлийн эхлэл байсан. Ерөнхийлөгчид нэр дэвшсэн гэр бүл зөвхөн залуу байгаад зогсоогүй төгс төгөлдөрийн билэгдэл байсан. Тэд ямар ч өөрсөлдөгчийг давж гарах чадалтай байсан. Бүхий л нөхцөл байдалд удирдан чиглүүлэх чадвартай, дарамт шахалтыг даван гарч чадах чадвартай хүчирхэг эрчүүдэд Жаки дуртай байдаг.

  Хар арьстаны эрхийн төлөө тэмцэлийг нөхөр нь дэмжиж байгаад Жаки сэтгэл ханагалуун байсан. Мартин Лютер Кинг оролцуулан дээрхи хөдөлгөөний удирдагчдыг Цагаан Ордонд урин уулзалт зохион байгуулахад их таашааж байсан. Мөн испани гаралтай иргэд нөхөрийг нь дэмжихийг Жаки уриалан онцгой үүрэг гүйцэтгэсэн. 1961 оны 5 сард Францад албан ёсны айлчлал хийхэд Жон Кеннедиг Чарльз де Голл хүлээн авсан. Гэрэл зурагчид хэнд илүү


анхаарал хандуулахаа тэо дороо ойлгосон. Гол тоглогч нь шар хослол өмссөн Жакилен Кеннеди байв. Энэ бол түүний дахин төрсөн өдөр түүхийн нэг үетэй нүүр тулан учирсан чухал мөч байлаа. Үүнээс өмнө бол Жаки ийм том зүйлийг зөвхөн мөрөөдөлийн ертөнцдөө харахаар төсөөлж байсан. Одоо тэрбээр 1960 аад оны  том мөрөөдөлийн гол учир утга нь болсон. Францад айлчилж байхдаа тэрбээр өөрийн залуу сонгодог стилээ олонд харуулсан. Түүний хагас инээмсэглэлийг дэлхий даяар эмэгтэйчүүд хуулбарлан дууриахыг хичээх болж. Япон гэйша шиг бусдыг уяруулан хайлуулах увдистай. Анрей Малрау түүнд өөрийн эрхгүй татагдсан. Парист олон улсын хэвлэл мэдээллийн шинэ од төрсөн. Жон ч үүнийг сайнаар хүлээж аван олны өмнө гарч үг хэлэхдээ: “Би бол Жакилен Кеннедиг дагалдан ирсэн хүн. Ингэхдээ их сэтгэл хангалуун баяртай байна.” гэж хошигнон хэлж цугларсан олоныг инээлгэж байсан.  

  Жакигийн бурханы хөрөг мэт статус дэлхий нийтийг хамарсан. Жон ганцаараа гадаадад


аялах болоход Жакиг авчрахгүй яасан юм гэж олны шаардлагатай байнга тулгарч байсан. Хүсэл мөрөөдөлөө бодит байдалд оруулахын тулд Цагаан Ордоныг сэргээн засварлах ажилыг эхлүүлсэн. Тэрбээр Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэх хугацааг эртний домогт өгүүлдэг Артур хааны Камелот хэмээх эзэнт гүрэний нэрийг хуулбарлан өөрсдийн болгох санааг гаргасан. Засварын ажил дууссаны дараа 60 сая америкийн үзэгчдийг дэлгэцний өмнө урин үзүүлсэн. Ингээд шинэ Камелот гүрний үдэшийн цэнгүүн болоход сонгодог урлагын нэртэй дуучин хөгжимчдийг урин тоглуулан урлагыг хичнээн үнэлдэгээ харуулсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараахан Жаки Жон Жон хүүгээ төрүүлсэн. Залуу аав хүүхдүүдтэйгээ тоглон ойр дотно байсан нь гэр бүл тогтвортой найдвартай гэсэн ойлголт бусдад өгч байсан.  Элэг бүтэн сэтгэл хангалуун ердийн нэгэн гэр бүл ч хамгийн эрх мэдэлтэй нь. Жаки шинээр олсон хүсэл мөрөөдөлөө олон нийтийн хэвлэл мэдээллээр ч илэрхий гаргаж байв. Олонд зөв сэтгэгдэл төрүүлэх гэхдээ камерын өмнө дахин дахин гарч бичлэг хийлгэхдээ Жакигийн дэргэд Жон бараг кино найруулагч шиг зураг авалтыг нарийн ажиглан хянаж байсан. Заримдаа хүсээгүй зүйл дуранд буучихдаг. Кеннеди хазагнаж явдагийг гаргахаасаа ихэд зайлсхийж байсан. Түүний Аддисон өвчиний улмаас өдөр бүр тариа хийлгэх шаардлагатай байдаг. Мөн залуудаа арьс өнгөний халдварт өвчин, бэлгийн замын өвчин олж авсан нь антибиотек эсэргүүцэх чадвартай байсан. Жаки нөхөрийнхөө ямар эм тариа хэрэглэдэг байсныг ч мэддэг байсан. Нөхөр нь эмийн хүчээр явж байдаг гэдгийг сайн ойлгож байсан. Хуял тачаалалаа барьж чаддаггүй шинэ эмэгтэй үргэлж хайж байдагыг ч мэддэг байсан. Жаки гоо сайханыг Цагаан Ордонд цогцолоохыг хүссэн. Харин Жон Ордоны ариун дагшин гэгдэх Абрахам Линкольны унтлагын өрөөнд дуртай байсаныг Жаки мэддэг эсэхийг мэдэхгүй. Уг өрөөний том орон дээр хэн нэгэн эмэгтэйтэй 15 эсвэл 30 минут хурдхан амжуулдаг байж. Жакиг Цагаан Ордоноор явах бүрт бие хамгаалагч нар алдалгүй харж байдаг. Радио холбоогоор аюулгүйн ажилчид газар доорхи усан бассейн Ерөнхийлөгчийн зугаагаа гаргах газар хэд хэдэн нүцгэн эмэгтэйчүүд тэнд усанд орж байдаг. Энэ бол харуул хамгаалалтаар баталгаажуулсан секс. Хэрэв Жаки тэр өрөөний хаалгыг нэг өдөр санамсаргүйгээр нээхэд юу болох байсан бол нөгөө шинэ хүсэл мөрөөдөл нь ахиад талаар болон дэлхий нийтэд тарах скандал үүсэх байсан болов уу. Орой болгон Камелотын Ордоны гэрэл асан хүлээн авалт болдог. Тэр үед Францын зохиолч, сайд Андре Малриу зочиноор ирсэн. Тэр үеийн нэртэй сонгодог урлагын бүжигчин, хөгжимчин, дуучид уригдан ирж тоглоно. Энэ нь гоо сайхан, урлагыг дээдэлсэн үдэш байдаг байсан.

  Энэ удаа Мария хоосон дүр үзүүлсэн бус үнэхээр баяр баясгалантай болсон гэдгээ олон нийтэд зарласан. Зохиомол хөнгөн хийсвэр зүйл бус. Мариягийн үзэж байгаагаар скандал төгсгөл болсон гэж үзэж байсан. Энэ бол зуны сайхан улирал ирсэн. Кристина тансаг хөлөг


усан онгоцон дээрхи шинэ гэртээ тэрбээр Онассисын хань болсон. Амьдралдаа анх удаагаа хайр дурлал гэж ямар байдагийг амссан. Үүнийгээ бусдаас нуухыг ч хүссэнгүй. Аристотел түүний бие махбодийн шинэ таашаал ямар байдагыг амсуулан шинэ ертөнцийг танилцуулсан. Мария түүнээс хол байхыг хүссэнгүй. Дуурийн театрын хатан хаан болон өргөмжлөгдсөн карьераа түүний төлөө золиосолсон. 1962 онд гэхэд Лондон, Парис, Венийн театраас бус тэнд болж буй найр наадамаар яван үдэшлэгийн хатан хаан болж хувирсан. Мариягийн хувьд хайр сэтгэл нь түүнээс их зүйл шаардаж байсан. Гэхдээ бардам эмэгтэй тайзан дээр байдаг шигээ эзэгнэж дийлдэхгүй байсан. Нью Йорк хотын Мадисон талбайн цэцэрлэгт хүрээлэнд Ерөнхийлөгчийн 45 насны төрсөн өдөрийг тэмдэглэх ёслол болсон. Мария тэр том концертонд ирж тоглосондоо дараа нь харамсаж байсан. Учир нь тэр оройн гол од нь Марилен байсан бөгөөд түүний даашинг биед нь углаж байгаад гараар оёсон гэдэг. Марилен Жонын нууц амрагаар 8 жил болсон байсан. Тэр оройдоо Марилентэй нэг оронд орж өнгөрүүлж. Жаки тэнд байгаагүй. Ерөнхийлөгчийн томоохон найранд эхнэр нь байгаагүйд олон нийт гайхшран  өнгөрч.

  1963 оны намар нь Жаки Атены нисэх онгоцны буудалд ганцаараа хүрч ирсэн. Энэ нь түүний хувийн айлчлал байсан. Түүнийг дүү эмэгтэй Лий нь дагалдан явах болсон бөгөөд нөгөө хагас


инээмсэглэлээрээ  уй гашуудалаа далдалж байсан. 3 сарын өмнө Жаки жирэмсэн болсон бөгөөд дахиад Патрик гээд хүү нь эндсэн. Дөнгөж төрөөд гурван өдөр амьд байсан гэдэг. Сэтгэл санаагаа сэргээх гэхдээ тэрбээр Грекийн нарыг сонгон Аристотел Онассисын Эгийн тэнгисээр аялах аялалд уригдан очсон. “Аригийн усан онгоц ямар тансаг гээч” гэж түүний дүү дуу алдан хэлж байж. Жон харин эсрэг бодолтой байсан. Жон ч тусдаа усан онгоцоор аялан амарсан. Гэхдээ түүний санаа гол нь дахин сонгуулийн ажил хэргийн талаар бодож байв. Америкчуудын хувьд Онассис далайн дээрэмчин Жаки дүүтэйгээ хамт байж хүүхэд ахуй цагаа дурсахад Тэргүүн хатагтайг ихэд сэргээсэн. Эгч дүү нар хоорондын өрсөлдөөн тэмцэлдээн их байсан. Лий илүү царайлаг нь Жаки илүү ухаантай нь гэдгийг мэдэж байсан. Гэсэн хэдий ч тэд хамтдаа Энэтхэг, Пакистанд амран цагаа сайхан өнгөрүүлсэн. Италид Капригийн дизайнерын брендийн дэлгүүрээр явж шопин хийсэн. Лий үнэхээр янаг эмэгтэй бөгөөд Онассисын нууц амраг нь байсан. Гэхдээ Онассис түүнд нөхөр худалдан авч өгөн өөрөөсөө холдуулсан. Польшийн хаан ширээнд суух байсан Станислав Радзивилл Грекийн Олимпийн агаарын тээврийг удирдах албанаас өндөр цалин авдаг байсан. Ингээд Станислав Жакигийн дүү Лийтэй гэрлэн түүнийг гүнж болгосон. Жаки Кристинагийн

хамгийн хүндтэй зочин байсан. Усан онгоцны эзэгтэйг холдуулсан гэдэгээ тэрбээр мэдэж байсан болов уу? Онассис Мария Калласыг онгоцонд байхыг зөвшөөрөөгүй. Тэгээд өөр онгоцонд суун Кристинаг алсаас бараадан дагаж явсан. Тэрбээр Кристинагийн бүхий л булан тохойг мэддэг байсан. Харин одоо түүний байрлаж байсан Эзэгтэйн кабин тэр чигээрээ Жакигийн хэрэглээнд шилжсэн.  Жакигийн сэтгэл санаа төдөлгүй сэргэж эхэлсэн. Елесейн туулийг зохиосон грекийн философич Хомегийн төрсөн нутаг түүний ертөнц болсон. Мөрөөдөмтгий бяцхан охин одоо ингээд домог туулийн оронд хөвөн уусан хөвөх мэт.  Эмгэнэл уй гашуудалын өлгий гэгдэх Эпидаурусын нээлттэй театрт зочилохдоо тэрбээр гэртээ байгаа мэт байсан. Тэрбээр хөөрсөн баярласнаа дүүтэйгээ хуваалцахыг хүссэн. Истанбул орох замд Онассис хамгийн мундаг хөтөч байсан. Зочидоо загасны түрсээр дайлан, хүүхэд ахуй үеийнхээ тухай дурсан ярьж байсан. Эгийн тэнгисийн үзэсгэлэн сайханд Жакигийн тансаглаж буй зураг дэлхий даяар тархсан. Жон түүнийг гэртээ буцан ирэхийг хүсэхэд Жаки татгалзсан хариу өгч. Тэрбээр өш хонзонгоо аван сүүлчийн минут хором болгоноос таашаал авахыг эрмэлзэж байсан. Түүний эзгүй хойгуур албан тасалгаандаа хүүхдүүдийн зураг авч болохгүй гэсэн Жакигийн шийдвэрийг Жон үл хэрэгсэн дахин сонгуулийнхаа сурталчилгааны зурагт нэмэрлэсэн. Тэрбээр дахин сонгогдоно гэдэгтээ гарцаагүй итгэлтэй байв. 3 долоо хоногийн дараа Жаки буцан ирж Кеннедигийн гэр бүлийнхэн Вашингтонд дахин нийлсэн. Эхнэртээ тодорхой хувиар итгэл тавьдаг Жон эцэстээ гэмшиж байсан. “Тэгээд чи намайг дэмжин Даллас руу явах уу гэхэд Чамтай хамт хаашаа ч явахад бэлэн байна” гэж Жаки хариулсан.

  Гэнэт 34 настайдаа Жаки түүхийн нэг хэсэг болсон. 11 сарын 22 нд Далласад Жон буудуулан хөнөөгдсөн. Вашингтон уй гашуудалд дарагдсан нийслэл болсон. 5 тай охин, 3тай хүүгээ


дагуулан гарч Жаки оршуулгын ажиллагаанд оролцон үндэсний бахархалт эмэгтэй гэдэгээ харуулсан. Уй гашуудалын үед ч сүржин хүчтэй байж болдог гэдгийг үзүүлсэн. Ингэж 20 дугаар зууны уг эмгэнэлт явдал Эпидаурусд болсон бус америкийн нийслэл хотод болсон юм. Америкийн ард түмэн ийм ухаангүй харгис үйлдэлд хэлэх үггүй чимээгүй болсон. Жакигийн гүжирмэг байдал америкийн ард түмнийг нэгтгэж байсан. Оршуулгын бүхий л үйл ажиллагааг удирдан зохион байгуулсан. Линколны адил Жонын шарилыг их бууны тэргэн дээр хүндэтгэлтэй байрлуулсан. Далласад тэрбээр нэр нүүрээ алдан жинхэнэ төрхөө харуулсан. Цус болсон хослолтойгоо мөрөөдөмтгий бяцхан охин шиг эмзэг. Буудалтын үеэр суудалаасаа босон машины ар луу авирч буй бичлэгнээс түүнийг хичнээн барьц алдаж буйг хэн бүхэн харахаар. 3 өдөрийн дараа тэрбээр биеэ цэгцэлэн хуучин байрандаа орсон. Энэ бол телевизээр бүрэн эхээр нь үзүүлсэн тэр үеийн явдал 400 сая хүн түүнийг мэлмэрэн харж суусан. Супер хүн гэхээр тэрбээр үнэхээр амьд бие махбодиороо энэ бүхнийг гүйцэлдүүлсэн үү зүгээр зураг авалт нийлүүлэн хийж үзүүлсэн хэрэг үү гэсэн гайхал төрүүлсэн. Тэрбээр ямар ч тохиолдолд загвараар өөрийгөө хамгаалах бамбай болгож ирсэн. Хэн хүнийг цочролд оруулсан  үнэхээр хүнд хэцүү энэ үед Жонын оршуулга супер продакшен байсан. Жаки түүнийх нь урлагын талын зөвлөх найруулагч нь байсан.

  Мария Каллас тайзан дээрээ улам илүү эмгэнэлтэй байдалаар буцан гарсан. Тэрбээр дотроо ихэд шаналж байлаа. Аристотел түүний хүссэн шиг хайр өгсөн эсэхэд одоо тэрбээр эргэлзэж байв. Харин үзэгчидийнх нь хайрлал хүндэтгэл ямар байдагийг тэр сайн мэдэж байсан.


Үүнийгээ эргүүлж авч түүндээ уусан шингэхийг хүссэн. 1965 онд Нью Йоркын Мет театрт үзэгчид сэтгэл хөөрөн догдолж байсан. Рудольф Бингтэй муудалцсанаас хойш тэнд тоглоогүй 6 жил завсарласан байв. Цөөнх хэдэн баян тансаг хүмүүс билетэндээ үнэ хайрлахгүй байсан. Тэд л одыг ойроос харах завшаан таарсан. Харин ердийн фенүүд театрын гадаа шөнөжингөө хүлээн зогсоод ч барааг нь харалгүй гонсгор үлдсэн. Нью Йорк, Лондон, Парист тус тус Тоска, Норма гэдэг хоёр дуурьд тоглосон. Түүний дуу хоолой нь урьдынх шигээ тансаг байхаасаа больсон ч уг эмэгтэй тайзан дээрээ үргэлжлүүлэн амьдарсаар жүжигчин эмэгтэй илүү сүрлэг болсон мэт харагдаж байсан. Мария одоо Парист байнга суурин Трокадерогийн ойролцоох газар байнга амьдрах болж. Уг байрыг нь Онассис бэлэг болгон өгсөн төдийгүй сууцын доторхи талыг чимэглэн тохижилтыг ч санхүүжүүлсэн байна. Энэ нь музей шиг тансаг байсан. Энэ нь ганц чухал зүйлийг нуун дарагдуулж байсан. Мария тэнд ганцаараа Аристотел түүний амьдралын нэгэн хэсэг байхаа больж. Чухам тэр хаа явааг тэрбээр хэлж мэдэхгүй байлаа. Атен, Лондон, Нью Йорк ч Онассис үл үзэгдэгч болчихсон. “Бусдын дургүй 3 хүмүүс” гэж тэрбээр өөрсөд дээрээ Жакиг оруулан Марияд хэлж байж. Урьдах өвөл нь Мария жирэмсэн болсон байсан. 40 настайдаа тэрбээр эх болох сүүлчийн боломж нь байсан. Мария удахгүй төрөх хүүхдэдээ өрөө гарган бэлдэж байсан ч Онассис хүүхэд гаргуулахгүй гэж зөрсөн. Мария ч түүнд үг дуугүй захирагдсан. Үр хөндүүлэхэд эмнэлэгт тэрбээр эргэж очоогүй. Харин сувд очир алмаазтай зүүлт түүнд оронд нь илгээсэн. Хайр сэтгэл Онассисын бүхий л амьдралаа зориулж байсан бизнесэд нь муугаар нөлөөлсөн үү эсвэл илүү ашигтай бизнес хийхэд нь хөндөлдсөн шалтгаан байсан эсэхийг хэн ч мэдэхгүй.

   Хунтайж Рейнер түүнийг Монакогоос хөөн ахиад гадуурхагдан орох газаргүй тэнүүлч шиг болсон. Айяоны тэнгис дэхь Скорпиос гэдэг грекийн баруун талын эрэгийн газарыг сонгосон.




Смирнад байх үеэс төрсөн нутаг нь сүйдэхийг харж байсан. Одоо ингээд тэрбээр өөрийн гэсэн Елейсэйн домогийн диваажингаа барьж босгохоор шийдсэн. Библийн сударт дурьдсан бүхий л модыг аралд авчиран суулгасан. Зам, байшин сууц 2 том боомт барьж босгосон. Үүний нэгэнд нь Кристина усан онгоц ирж зогсох боломжтой байв. 60 хүний бүрэлдэхүүнтэй баг түүнд үйлчлэх бөгөөд зун бүр Скорпиоис аралынхан Марияг хүлээн авдаг. Уг аралын хатан хаан нь байсан. Кристинагаас зайлуулагдахаас өмнө Аристотелд тэрбээр хамгийн хэрэгтэй хүн нь байсан. “Онассис үгүй бол би хэн ч биш” гэж тэрбээр нэг удаа хэлж байсан. Тэрбээр над руу харцаа тогтооход би эмэгтэй хүн гэдгээ мэдэрдэг гэж байв. Түүнд тодорхой зүйл хэлэлгүй Мария шийдвэрээ гаргасан байв. Тэрбээр хоёр улсын иргэний харъяат байсан бөгөөд Мария Онассисд илүү хамаарагдах болсон тул тэрбээр зөвхөн грекийнх болсон. Грект бол Аристотелийг Мариятай гэрлэхэд юу ч саад болохгүй байсан. Үнэн цаад санаагаа тэрбээр төдөлгүй ил гаргасан. Мария түүний жинхэнэ хайрт гэдгийг мэдэж байсан ч дараагийн зун нь Аристотел түүнийг доромжилж гутаасан. Түүнийг огт ойлгоогүй Мария тэвчээд өнгөрүүлсэн. Тэр их доромжлолыг  яаж  тэвчиж чадсан  юм бол гэж гайхахаар. Онассис төрөлхийн садист ч өрөвдөлтэй эр хүн байсан. Үнэн хэрэгтээ тэрбээр өөртөө уурлаж бухимдахдаа тийм ааш уур гаргасан. Тэгээд зогсохгүй тэрбээр өөр нэгнийг мөрөөсөх болсон. Кеннедигийн оршуулгын үеэр Онассис хэлэхдээ “Жаки бол үнэхээр чанга жинхэнэ грек” гэж бахдаж байж.  

  Оршуулга болоод 3 сар болсны дараа Роберт, Тед хоёр хүргэнээ байлгаж байгаад Жаки америкийн ард түмний дэмжлэгт баярлаж талархаж буйгаа телевизээр дамжуулж илэрхийлсэн. Цагаан Ордоноос нүүн явсны дараа Жаки дүрвэж буй хатан хаан шиг байсан.


Вашингтон дахь баян тансаг сууцанд нүүн ирсэн. Түүний бүхий л хөдөлгөөн болгоныг хажуу хавийн хүмүүс байшингийнх нь гадаа цугларан зогсоод хянаж байсан. Яг 17 дугаар зууны үеийн Версалийн ордонд байгаа мэт. Байрны гадаа цугларсан олон Жакиг эргэн ирэх Кеннедигийн шинэ ахлах гишүүн Робертыг сүрхий ажиглан харж байсан. Роберт ахынхаа  хүүхдүүдийг чаддах чинээгээрээ анхаарч халамлахыг хичээж байв. Байгаагаараа, энгийн, үргэлж инээмсэглэсэн дүр төрхтэй. Жаки Роберт нар бие биедээ туслаад зогсоогүй тэд янаг амрагууд болсон. Жакигийн намтар бүхий номын зохиогч бусад олон хүний гэрчилсний дүнд ийм дүгнэлтэнд хүрч. Сүйрсэн онгоцноос амьд гарсан хоёр хүн шиг тэд бие биенээсээ ихэд зууралдаж байсан. Роберт ахаа алдсандаа дотроо их харамсан шаналж байсан. Ахынхаа үхэлд тэр хувиа оруулаагүй гэж үү? Ерөнхий прокурор байхдаа Мафийн толгойлогч нартай ана мана үзэлцэн эцэстээ ийм эмгэнэлт байдалд хүргэсэн гэж зарим нэг таамаглал дэвшүүлдэг. Тэрбээр улс төрөөс хөндий байхыг хүссэн. Жаки түүнийг ахынхаа асаасан бамбайг залгамжлуулан барьж үйл хэргийг нь үргэлжлүүлэхийг ятган тэрбээр өөрөөсөө дэмжлэг үзүүлэхээр амлаж. Төдөлгүй Роберт Нью Йоркын сенатч болсон. Камелотын эзэнт гүрний  Сир Ланселотын дүрд хувирах  болсон. Жаки ч Робертыг дэмжихээр Нью Йоркод ирсэн.

  Төв парк руу харсан 115 өрөөтэй байранд шилжин ирж хүүхэд ахуй үеийнхээ дурсамжыг


эргүүлэн сэргээсэн. 1040 ын 5 дахь Өргөн чөлөөний байр туристуудын сонирхох газарын жагсаалтанд орон аялалын номонд дурьдагдах болж. Өглөө оройд гадаа цугларсан олон Жакигийн гарч ирэхийг харах гэж шавах болж. Бурханы хөрөг мэт шүтэх Жаки тэдэнд өмчлөгдсөн мэт санаж байв. Нью Йорк бол олноос нуугдаж зугатаж болох газар ихтэй. Мөрийг нь алдахгүй дагах олны нүдийн хариулж байгаад 1967 онд Онассистай уулзан түүнийг эдийн засгийнхаа санхүүжүүлэлтийн зөвлөхөө болгосон. Тэд олон нийтийн арга хэмжээнд хамтдаа санаа зоволтгүйгээр оролцож байсан. Тэднийг тэгтэлээ ойртчихно гэж хэн ч төсөөлөөгүй мэт. Жакиг өөртөө татсанаар Онассис ямар ашиг олохыг тооцоолж буй хэрэг юм бол гэж бусдын сэрдэлтийг төрүүлсэн. 10 жилийн өмнө америкт доромжлогдсоныхоо өшөөг авах гэсэн юм болов уу. Дараагийн Ерөнхийлөгчийн хүргэн ах болох гэсэн юм болов уу. Тэр цагийн хамгийн гайхалтай эмэгтэйг

урхидах гэж хүсэж байсан юм болов уу? гээд олон асуулт гарч ирсэн. Роберт Ардчилсан намаас нэр дэвшигдэхийг эрмэлзсэн. Тэрбээр Онассисын тухай сонссон байсан бөгөөд түүнийг хэзээнээс үзэн ядда байв. Хэрэв Жаки тэр дээрэмчинтэй суух юм бол түүний Ерөнхийлөгч болох боломжыг муутгана гэж тэрбээр үзэж байв. Тэгээд Робертын сонгуулийн ажил дуустал олонд мэдэгдэхгүй гэж Жаки ам гарсан. 1963 оны хавар америк дайвалзах мэт болж байв. Мартин Лутер Кинг хөнөөсөн. Америкийн арми Вьетнамд ялагдал хүлээсэн. Ерөнхийлөгч Жонсон дахин сонгуульд нэр дэвшихгүй гэж мэдэгдсэн. Робертын Ерөнхийлөгчийн төлөөх өрсөлдөөн өргөн чөлөөгөөр явж буй мэт нээлттэй болсон. Тэгсэн түүний үхэлийн ээлж болсон. Тэр зун 6 сард 42 настайдаа Лос Анжелест тэрбээр буудуулсан. Кеннедигийн гэр бүлийнхэн ахиад гашуудалын хар хувцас өмсөх болсон. Улс орон гутралд орсон. Робертын авсыг галт тэргээр зөөвөрлөн Нью Йоркоос Вашингтон руу авч явахад Жаки ихэд зүдэрсэн шинжтэй харагдаж байсан. Америкчууд шинэ золиослогчоо ёслон өнгөрүүлж байсан. Америк хэтэрхий аюултай ширүүн газар болсон тул Жаки эндээс дайжин явахыг эрхэм болгосон. 4 сарын дараа дэлхий дахин шинэ мэдээ сонссон алмайрсан.

  Жакилен Кеннеди 25 насаар ах далайн дээрэмчин гэгдэх Аристотел Онассистай 1968 онд гэрлэснээр тэрбээр Дарь эхийн сэнтийгээсээ буухад хүрсэн. Энэ нь үнэхээр хайр дурлал


байсан юм уу. Эсвэл аль аль тал нь хонжоотой наймаа хийснээс ингэхэд хүргэсэн юм уу гэхээр. Жаки инжиндээ Онассисыг түүхэнд нэрээ дурсгах орон зай гарган өгсөн бол Онассис хариуд нь өөрийн их өв хөрөнгөө дэлгэсэн. Жаки гэрлээд 3 сая ам.доллар авсан. Одоогийн ханшаар бол 22 сая ам.доллар. Юун түрүүнд энэ нь гарцаагүй бизнесийн тохиргоо байсан. Хүргэн Тед Кеннеди Скорпиоист биеэр очин бизнес хэлэлцээг гардан хийсэн. Аристотелтай гэрлэснээр Жаки юу олж авах байсан юм бол. Хүүхдүүдийнхээ аюулгүй байдалыг хангах солиотой америкаас зайлан дайжих эргэн дурсахад хэтэрхий сэтгэл эмзэглүүлэхээр анхны амьдралаасаа салан ардаа үлдээн мартахыг хүссэн юм болов уу. 39 настайдаа эмэгтэй хүний хувьд шинэ амьдрал эхлүүлэхийг хүссэн юм болов уу. Баян тансаг амьдралд умбан цэнгэх гэсэн хязгааргүй хүсэл. Энэ нь түүний шинэ мөрөөдөл болсон юм болов уу.

  Парист Мария уг мэдээг сонингоос олж мэдэж. Эр хүн яаж ийм үнэнч бус, солиотой галзуу байдаг юм бол гэж гайхсандаа тэрбээр дуу алдан: “Хөөрхий дөө” гэж хэлж байж. Хэдэн өдөрийн туршид тэрбээр гэрээсээ гаралгүй бүгсэн. Дараа нь бодит байдалыг үгүйсгэн үүнд


өөрийгөө сөхөрч унахгүй гэж ихэд чангалж байсан. Түүнд амьдралыг дахин таниулсан хүн нь итали гаралтай зохиолч, кино найруулагч Пазалине. Тэрбээр Марияг ихэд үнэлж байсан бөгөөд грекийн домогийн гол баатар Медеагийн дүрд тоглохыг хүссэн. Ингээд Мария нэгэнт дуулахаа больсон учир кино жүжигчин болох эхлэлээ тавих болсон. Туркийн Каппадикогийн ойролцоо алс буйд газар зураг авалт явагдсан. Зохиолд Медеа Жэйсонд хайртайдаа хамаг бүхнээ золиосолж байсан. Мария үнэндээ зүгээр жүжиглэж байсангүй. Өөрийнхөө амьдралыг тэр чигээр нь гаргаж байв. Мария кино найруулагчын талаар санаа зовж байсан. Хөдөлгөөнтэй тоглолтын үед дэндүү цөөнхөн зураг авч байсан. Хэт ойр юу ч хийлгэхгүй нүүрэнд ойртуулан зураг авсан. Эцэстээ Парисын Дуурийн театрт киноны нээлт болсон. Хүн болгон ёс бодож эелдэг зан гаргаж байв. Францын Ерөнхийлөгчийн эхнэр Клауде Помпидоуегийн хуурамч инээмсэглэл түүнийг хуурч чадсангүй. Уг кино тун тааруухан болсон. Өөрийгөө хачин хөгийн зүйлд оруулан доошоо орсноо ухаарсан. Найдвар төрүүлж буй жүжигчин болох гэсэн оролдлого нь үүгээр төгсгөл болсон. Тэрбээр зөвхөн музей шиг байрандаа эргээд ирсэн. Улам бүр зожиг болон хоёр фудль нохойгоор хань хийнэ. Түүний амьдрал цаашид ийм л өнгө төрхтэй болохоор болсон.

  1969 онд одоо ингээд Жаки Аристотель нар хамтдаа байх болсон. Шинэхэн гэрлэсэн хосууд


грекийн наранд шаран амран зугаацаж байв. Тийм олон хуульч нартай вальс бүжиглэсний дараа жинхэнэ хайр дурлал цэцэглэсэн юм болов уу гэсэн сэтгэгдэл төрүүлэхээр. Жаки их сэтгэл өндөр байсан. Үүнийгээ ч нуухыг оролдоогүй Аристотел цуцдаггүй амраг байсан. Жакигийн 40 насны төрсөн өдрөөр 40 каратын очир алмааз бэлэг болгосон. Хоёр дахь амьдралаа эхлүүлэн бодож санах зүйлгүй Жаки сэтгэл амар байх болсон. Одоо тэрбээр Критинагийн эзэгтэй болсон. Уг усан онгоц Скопиоус арал дээр байнга ирдэг нь Жакигийн хувьд үлгэр домогийн ертөнцөд мэт. Аристотел түүний Илесэйн домогт баатар болсон. Скопиоус үнэхээр хүсэл мөрөөдөлийн диваажин гэлтэй. Тэрбээр хагас инээмсэглэлээ гаргана. Харин тэрбээр дотроо үнэхээр аз жаргалтай байсан уу гэдэг асуулт үргэлж гарна. Гэрээ ёсоор Жаки дуртай газараа амьдрах байсан. Тэрбээр Нью Йоркод буцан ирсэн. Хүүхдүүд нь энд сургуульд сурч байсан. Тэдний хэрэгцээ юун түрүүнд тавигдах болсон. 5 дахь Өргөн чөлөө дэхь хуучин байрандаа эргэн орсон. Манхатаны Мона Лиза болсон. Зуны цаг ирэхэд тэрбээр грект амрахаар буцан ирнэ. Тэрбээр өөрийн хүүг Мартин Лутер Кингийн хүүг мөн дагуулан авчирсан. Жон Жон бол түүний хамгийн хайртай хүн нь байсан. Жаки Аристотел нар үе үе уулздаг алсын харцаатай
хосууд болж гарч ирсэн. Турист маягийн амрагууд тивээр тусгаарлагдсан. Тэдэнд нийтлэг зүйл гэж байсан юм уу гэхээр байхгүй шахуу. Эхлээд Жаки англо саксон гаралтай бүрэг хүн. Үргэлж цэвэр цэмцгэр Нью Йоркын гангачуулын үлгэр дууриал болсон. Балет, театрт дуртай гомо уран бүтээлч нартай дотно. Харин Онассис бэлхүүсний бүжигт дуртай. Ойрхи Дорнодын эрчүүдийн ердийн сонирхолтой. Грек үндэсний хоолны газар тухлан таваг шидэн хагалах дуртай. Хөгжилтэй нийтэч зөвхөн 20 түүнээс илүү олны дунд байхдаа дуртай. Ингэхээр тэд хоорондоо нийтлэг зүйлгүй эсрэг тэсрэг туйл гэхээр. Иймдээ Жаки дэлгүүр хэсэх зуршилтай болсон юм болов уу. Нөгөө бол эрчүүдээс өшөө авч байгаа хэрэг ч байж болох. Нэг удаа гараад 200 хос гутал авчих жишээтэй. Тэрбээр хэзээ ч бэлэн мөнгө авч явдаггүй зөвхөн нэрээ хэлэхэд л болно. Аристотел түүний хаа байгааг төлбөрийн хуудаснаас л мэдэж авдаг. Сая сая ам.доллар жилд зарцуулагдаж байсан. Аристотел тэнэг доромжлуулсан мэт байсан. Тэрбээр ганцаардсан нөхөр байлаа.

  “Ямар ч эхнэргүй мэт байна” гэж тэрбээр халаглаж байсан гэдэг. Түүнд үнэнээсээ хайртай жинхэнэ грек түүнийг хэзээ ч орхиогүй эмэгтэй Мария дээрээ буцан ирсэн. Түүнд баталгаа хэрэгтэй байсан. Бизнес хэрэгт тэрбээр үргэлж гол шийдвэр гаргана. Бие даасан байдалдаа

үргэлж хадгалан ажил хэрэгтээ эзэн нь болсон байдаг. 65 нас хүрч ирээд түүний аз жаргал бусдаас хамааралтай гэдгийг улам мэдрэх болсон. Түүний хүүхдүүд нь нефть тээвэрлэгч танк шиг хөдөлгөөд байж болохгүй зүйл байсан. Кристина дургүйг нь хүргэх гэхдээ америкийн үл хөдөлгөх хөрөнгийн бизнес эрхэлдэг хүнтэй түр зуур танилцаад гэрлээд сүүлдээ салсан. Хүү Александра нь хайр сэтгэлийн асуудалыг дээгүүр тавьснаар түүний санааг илүү зовоож байсан. Сүүлчийн хоёр жилд Фиона Тиссен гэдэг шотланд гаралтөөрөөс нь 16 насаар эгчмэд хүнтэй Александра дотно болсон. Аристотел хүүгээ сүрдүүлсэн. Александра өөрийн байдлаар эсэргүүцэл үзүүлсэн. Эцэстээ хоёр эр эвлэрсэн. Хүү нь түүнээс огт өөр эцэгээсээ сүрдэлгүй байр сууриа хамгаалан зогссон. Магадгүй ийм зан чанар нь нэгэн цагт эцгийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэн авч явахад хэрэгтэй байж мэдэх. Хүү нь бизнесийг бүрэн гартаа авахад бүхэл бүтэн амьдралтай нь тэмцэх хэрэг гарах мэт. Олимпик айэрвэйсын ажил хэргийг авч явуулж байгаагаараа бизнесмений хүү гэдгээ харуулсан. Тэрбээр агаарын нислэгт үнэхээр хорхойссон нэгэн байв. Кристинагийн далайн бага оворын нисэх онгоцыг заримдаа жолооддог байсан. 2 дугаар сарын өглөө бага оворын Пиажжио онгоцоороо Атены онгоцны буудалд газардахдаа осолдсон. Александра 24 настай байсан. Онгоцны сэгээс түүний цогцосыг нусны алчуурын үзүүр дэхь
нэрийн товчлолоор ялган олж авсан. Тархины хүнд гэмтэл авсан тэрбээр сэхэх найдлага бага байсан. Эртний грекийн эмгэнэлт домогт гардаг шиг хэрэг явдал Онассисд тохиолдсон. Тэр үеэс эхлэн Аристотел Онассис амь тэмцэгч болсон. Оршуулгын үед түүний тийм ч дотно бус охин Кристина түүнийг түшин дэмжлэг үзүүлсэн. Энэ нь түүний гэр бүлээс үлдсэн цорын ганц хүн байв. Бүхэл бүтэн амьдралынхаа туршид юун төлөө тэмцэж байсан болж байна. Нефьтэй холбоотой хямрал ойртон ирж буйг анзаараагүй нефьт тээвэрлэгч танкууд онгоцны зогсоол дээрээ байж байсан. Олимпик агаарын тээвэр дампууралд ороход ойрхон болсон. Грекийн Засгийн газар дэмжлэг үзүүлж чадахгүй байсан. Уй гашуудалд нэрвэгдэхийн зэрэгцээ бизнес эзэнт гүрнийхээ чухал хэсгийг худалдахад хүрсэн. Ингэж шил шилээ дарах гамшиг зүгээр санамсаргүйгээр болохгүй.  Тэр золигийн эм Жаки түүнд ингэж муу зовлон гай авчирлаа гэж мухар сүсэгээр тайлбарлахыг оролдсон. Одоо тэрбээр түүнийг хараан зүхэн “шулмас” гэж дуудах болов. Шулам хаа явсан газартаа үхэл авчирна гэдэгт итгэдэг нэгэн байв.

  Тэдний хооронд таарамж муутай болсон нь илэрхий болсон. Хуульчид тэдний гэр бүл салалтыг зохицуулахад ажилыг орж эхлүүлэв. Онассис аль хэдийн гэрээслэлээ дахин бичсэн

байлаа. Жаки тэтгэлэг авах болохоос Онассисын өв хөрөнгөөс ямар ч хувь эзэмших эрхгүй байлаа. Онассисын бие муудаж ирсэн. Булчин шөрмөсийг нь сулруулдаг ховор өвчинөөр өвчилсөн. Түүний нүдийг нь нээлттэй байлгахын тулд скочоор зовхийг нь даруулж байв. 1975 онд усан онгоц эзэмшигч Мариягийн амьдардаг Парист ирсэн даруйдаа өөд болсон. Олон улсын хэвлэл мэдээллийнхэний өмнүүр гарахдаа тэрбээр хүнээр түшүүлж туслуулахыг хүссэнгүй. Жаки ч мөн тэнд явж очсон. Энэ удаа эхнэрийн үүрэг нь нөхөрийнхөө дэргэд байх гэдгийг тэрбээр гэнэт ухамсарласан болтой. Америкийн эмнэлэгт Жаки нөхөрөө сахиж байгаад Нью Йоркодоо эргэн ирсэн. Онассис өөрийн бүтээсэн эзэнт гүрэн Скорпиоисдоо мөнхөд нойрсохоор ирсэн. Мария Каллас түүнтэй салах ёс гүйцэтгэж амжсан байв. Болох болохгүйг үл харгалзан Онассисын эмнэлгийн орны дэргэд ирсэн. “Би Мария байна. Чиний бяцхан уяангалаг дуутай гургалдай шувуухан чинь байна Ари.” Түүний энхрийлэн хэлсэнийг  тэрбээр сонссон эсэхийг хэлэхэд хэцүү. Энэ тэдний сүүлчийн уулзалт байсан.

  Кристина нагац эгч нарынхаа хамт авсны араас дагаж явсан. Аавтайгаа эцэсийг нь хүртэл хамт байсан. Түүний уур хилэн намдсангүй. Аристотелийг өөд болоход Жаки дэргэд нь

байсангүй. Тэрбээр Манхаттанд буцан очин өөрийнхөө амьдралыг хөөж явсан.  Одоо Онассис сүмд хүүгийнхээ хажууд ирсэн. Эцэгийнх нь гэрээслэл ёсоор Кристина зөвхөн ганцаараа өв залгамжлагч байсан. Гэрээслэлийн хүчин төгөлдөр байдалтай Жаки тэмцэл явуулна гэдгийг Кристина мэдэж байсан. Уг тэмцэл нь урт удаан үргэлжилж байсан. Оллиггүй хэрүүл дэлхий дахины хэвлэлээр тархан цацагдсан. Кристина Нью Йорк орж Жакитай нүүр тулан уулзах болсон. Жаки хичнээн их мөнгө асуухыг мэдэхийг эрмэлзсэн. 26 сая ам.доллар одоогийнхоор бол бараг 300 сая ам.доллар хүрэхээр тохиролцоонд хүрсэн.

  Нью Йоркын хүндэт иргэн Жаки өөрийн гэсэн хөрөнгөтөн чинээлэг хүн болсон. Одоо

тэрбээр жинхэнээсээ инээмсэглэх болсон. Нэгэн өдөр ядуу тарчиг болчихно гэж үргэлж санааг нь зовоож байдаг зүйл ор тас мартагдсан. 25 жилийн өмнө гэрлээгүй залуу эмэгтэй байхдаа эрхэлж байсан сонирхолтой ажилдаа эргээд орох болсон. Вайкин хэвлэлийн газар редактороор ажиллах болсон. Үнэхээр дуртай зүйлээ сэтгэл хангалуунаар хийж эхэлсэн. Гоёмсог хэвлэлийн номуудыг гаргах ажилд идэвхийлэн оролцсон. Тэрбээр дизайнер талд зөвлөгөө өгөн  илүү анхаарал хандуулсан.

  Парист Мария Каллас найз нөхөдөөсөө улам цэрвэх болж гэрээсээ гарахгүй болсон. Гадаадын телевизийн ганц нэг ярилцлага авах хүмүүс ирэн түүний чимээгүй амьдралыг эвдэнэ. Тэрбээр тэдэнд сүүлчийнхээ

тоглолтыг хийж байсан. Алга ташилтаар дүүрсэн театр тайзнаас ихэд холдсон байв. Гудамжинд хоосон хий ширтэх энэ эмэгтэйг таних хүн бараг байхгүй болсон байв. Өдөр шөнөгүй телевиз байнга асаалттай үргэлж нойрсуулах эм, сэргээш хэрэглэнэ. 53 настайдаа тэрбээр өөд болсон. 1977 онд түүний чандарыг Грек рүү явуулсан. Оршуулгын газараас түүний чандарыг хулгайлсан байсаныг санамсаргүйгээр гэнэт олж аван тодруулсан. Далайд цацсан тэр чандар нь яг түүнийх ч биш байж магадгүй. Эгийн тэнгист цацагдан усан онгоцоны тавцанд зогссон хүмүүсийн нүүр лүү эргэн цацагдаж байсан гэдэг.

  Нью Йоркод Жаки шинэ мөрөөдөлөө биелүүлэх гэж байв. Гэнэт чимээгүй болон түүхээс алга болсон байсан. 63 настайдаа хорт хавдараар оношлогдсон. Хагас инээмсэглэлдээ төлөх төлбөр юм уу? Олон ч сэтгэлийн хөдөлгөөнөө нуун далдалж ирсэн. 1993 онд Бостонд Ерөнхийлөгч Клинтон Кеннедигийн номын санг нээх ёслолд оролцохоор ирэхдээ Жаки хатан хааны байр сууриа хэдийнэ алдсан байв. Түүний хүүхдүүд нь хамгийн чухал зүйл байсан. Тэднийхээ аюулгүй байдалыг хангах гэж бүх насаараа зүтгэсэн. Одоо өсөн том болсон хүүхдүүдэд нь түүний хамгаалалт шаардлагагүй болсон байв. 5 дахь Өргөн чөлөөн дэхь байрны гадаа олон нийт цугларан тэр алдартай эмэгтэйг эцсийн замд нь үдэн гаргаж байв. Тэд  Жакиг сүүлчийн удаа харж байгаа нь энэ байлаа. Бусдын дургүй гурван хүний амьдрал ингэж төгсгөл болсон түүх ийм байна.

 

        

No comments:

Post a Comment