Sunday, October 25, 2020

Гүнж Дианагийн хорон санаат хойд эх


  1981 онд гүнж Диана дэлхий дахины тавцан дээр түрэн гарч ирсэн. Түүний гэрлэхээс дөнгөж 5 жилийн өмнө Рэйне гэдэг хойд эхтэй болсноор амьдрал нь оронгоороо эргэсэн. Рэйне Дианагийн амьдралын хувьд хамгийн их үзэн яддаг хүн нь болсон. Диана хамаг дургүй бүхнээ Рэйне рүү чиглүүлж ирсэн.  Хайрт эцгийг нь хүүхдүүдээс нь булаасан хорон санаат хойд эх дээр нь өвөг дээдэсийн өв залгамжилсан шилтгээн Алторпд төвөг учируулсан гээд Рэйне  тэгсэн байна, тийм юм хийсэн гэж үргэлж Диана бусдад гомдоллон ярьдаг.  Тэгсэн мөртлөө Дианагийн гэрлэлт бүтэлгүй болж ирэхэд тэрбээр хойд эхдээ илүү дотно болсон. Нэгэн цагт нэг нүдээрээ үзэхгүй байсан хүнээ  хувирган өөртөө ойртуулан дотнын болгосон. Ингээд үзэхээр Дианаг мэдэхийн тулд түүний сүрдмээр хойд эхийн тухай бас давхар мэдэх хэрэгтэй болов уу. Гүн ахайтан Рэйне Спенсер 1940 сүүлээр Лондонгийн дээдсийн хүрээлэнд хөл тавьсан. Энэ бол нас биед хүрч буй охид анхаарал татан хүндэтгэл хүлээдэг байсан тусгай найр цэнгээн зохион байгуулан олны өмнө гаргадаг байсан үе. Гэрлэх насны чинээлэг

эрчүүдийн  өмнүүр тэдгээр залуу охид гоо үзэсгэлэнгээрээ уралдан шохоорхол төрүүлнэ. Нийтийн бүжиг өргөн зохион байгуулагдан дээдэсийн хүрээлэнд охидыг шинээр танилцуулж буй ид үед Рэйне арван хэдтэй байсан. Тэрбээр энэ бүх зугаа цэнгэлд үнэн голоосоо дуртай байсан. Олны дунд байхдаа дуртай, жавхаалаг, өнгөтэй, маш их амбицтай, том санаатай. Түүнийг өрөөнд байж байхад анзаарахгүй өнгөрөх арга байхгүй. Тэрбээр олноос онцгой. 1947 онд тэр оныхоо шилдэг шинэ охин болж тодорч байж. Тэрбээр язгууртан гаралтай бус ердийн дундаж гэр бүлээс гарсан охины хувьд томоохон амжилт байв. Рэйне дундаж давхаргын гэр бүлээс гаралтай ээж нь Барбара Катланд гэдэг олон романтик роман бичсэн зохиолч. Рэйне нэг талаар ээжийнхээ хүсэл мөрөөдөлийн биелэл гэхээр царайлаг охиноо дээдэсийн хүрээлэнд танилцуулах нь түүний туйлын хүсэл байсан. Ээж охин хоёр амьдралаа цааш үргэлжлүүлэх тусамаа өөрсдийгөө шинээр төрүүлж гаргаж байсан. Өөрсдийн шинэ төрх өнгө үзэмжээ сонгон олж авсан. Тэгж олны өмнө гарсныхаа дараахан Дартмоутын гүн Жералд Леггетэй гэрлэн дөнгөж 18 настайдаа нийгэмд их өндөр шат өгсөн гарч ирсэн. Шоубиз маягийн хурим
болсон. Маш өргөн урт дэрвэгэр хормойтой ганган хээнцэр хуримын даашинзаар гоёон, цайллага  коктел шиг хөөсөрч байсан. Рэйне болон түүний эх нарын аль алины хүссэн амьдралаараа Белгравиа гээд Лондонгийн хамгийн үнэтэй дүүрэгт тансаг орон сууцандаа төвхжин өөрийн гэсэн гэр бүлээ үүсгэсэн. Гэрлэлтээрээ Дармоутын гүн ахайтан болсон ч тэрбээр бүрэн сэтгэл хангалуун байсангүй. Нөхөр Жералд нь үнэхээр уйтгартай нэгэн болохыг төдөлгүй мэдэх болж. Олны дунд тэднийг Лег гээд английн хөл гэсэн үгтэй ойролцоо дуудагдаж байгаагаар нь өлгөж аваад. Рэйне “Хөлтэй” гэрлэсэн ч өмдийг нь өмсдөг гэдэг. Англи хуучин хэллэгт өмд өмссөн эр хүн толгой мэдэн захирна гэдгийг гуйвуулсан хэрэг байв. Гэрлэлтийн амьдралаасаа залхаж ирсэн. Тэр үеийн дээд язгуурын эмэгтэйчүүдийн жишгээр тэрбээр буяны үйл ажиллагаанд идэвхийлэн оролцох болсон. Рэйне Лондонгийн хөгжилийн бэрхшээлтэй хүүхдүүдийн санд хандив цуглуулах ажиллагаанд сайн дураараа оролцох болж. Уг үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн настай хүмүүсийн асрамжын газар дэмжлэг үзүүлэх гэхдээ “I’m in Love гэдэг дууны үгийг ээжээрээ бичүүлэн өөрөө дуулан пянзанд бичүүлсэн байна. Харамсалтай нь тэр үеийн хөгжимийн сэтгүүлээс тухайн жилийн хамгийн муу сингл гэж зарлаж. Рэйне үүнд тэгтэлээ сэтгэлээр унаад байсангүй. 10 хэдтэй өсвөр үеийхний өв тэгш хөгжилд хувь нэмэрээ оруулахаар тэдний эрх ашигийг хамгаалан дуугарч өөрийнхөө нэрийг хэвлэлд гаргаснаар хүн болгон түүний тухай мэдэх болсон.
Ингэснээр тэрбээр нийгэмд байр сууриа улам бүр шат ахиулах боломжтой болсон. 1953 онд 23 настайдаа орон нутгийн сонгуульд нэрээ дэвшүүлэн Вестминистерын хотын захиргааны хамгийн залуу гишүүн нь болсон. Үүнээс хойш 15 жилийн турш тэрбээр улс төрийн амьдралд идэвхитэй оролцож байхдаа Лондонгийн нуран унах шахсан олон ч түүхийн дурсгалт барилгыг сэргээн засварлахад нөлөөлсөн. Тэдгээр газаруудын нэг нь Ковент цэцэрлэг бөгөөд түүний идэвхитэй оролцоо байгаагүй бол уг газар нь Лондонгийн хамгийн нэр хүндтэй олны сонирхол татдаг газар болохгүй байж. Лондонг өнөө үеийн дүр төрхтэй болоход тэрбээр ихээхэн чармайлт гаргасан хүмүүсийн нэг аж. Сэнсдэн босгосон их үс, дэгжин хувцаслал гэсэн түүний гадаад төрхөөр түүнийг хязгаарлан дүгнэх нь хангалттай бус. Тэрбээр хэлэх гэснээ хэлдэг ширүүн дориун улс төрч байсан. Хамба хилэн бээлий доторхи төмөр нударга гэж ойлгох хэрэгтэй гэж зарим хүмүүс үздэг байна. Рэйне үнэхээр амбицтай тэрбээр түүнийгээ ажил хэрэг болгохыг зорьсон тэрбээр их сэтгэл булаах ялдам зан гарган, маш ихээр ухуулан сурталчилж их шийдвэр төгс байдалаар тэрбээр өөрийнхөө зөв гэж итгэж байгаа бол тэрбээр өөрийн байдалаар бүгдийг шийднэ. Гэхдээ Рэйнегийн гэрлэлтийн амьдрал төдийлөн амжилт олсонгүй. Нөхөр Жералдтайгаа хамт олон нийтэд харагдах нь тун цөөн. Гэтэл 1973 онд тансаг коктейл найран дээр түүний нүд гэрлэлтээ саяхан цуцалсан Жонние Спенсер дээр бууж. Тэрбээр Жонние Спенсерыг өөр хэд
хэдэн найран дээр харж байж. Эхнэр нь орхин явж хаягдсан Жонние үнэхээр сэтгэл санаагаар унасан дүнсгэр байсан. Үргэлж л ганцаараа олны дунд өнчирсөн мэт. Жонниег Лондонгийн хамгийн уйтгартай эр гэж бусад хүмүүс хочилж байсан ч түүнийг Белграве дахь гэртээ оройн хоолонд Рэйне урьсан. Нөхөр Жералд гэртээ байхгүй үеийг тааруулж байгаад зохион байгуулж. Жонние бол ирээдүйн 8 дугаар гүн байв. Спенсерын гэр бүл Британийн язгууртны давхаргын дунд хамгийн толгой цохих нэр хүндтэй чухал гэр бүл байсан. Бүр хатан хааны гэр бүлийнхнээс ч илүү “цэнхэр цус” тэдний судасаар урсаж байдагч гэлцдэг. Тэд үнэхээр нүсэр том шилтгээнтэй Алторп гэдэг орчин тойрондоо зуу зуун яард эдлэн газараар хүрээлэгдсэн. Байшин дотороо үнэт эдлэлээр дүүрэн. Жонниегийн эхнэр Францис гэрлэлтээсээ татгалзан 4 хүүхдүүддээ нөхөр дээрээ үлдээгээд явж. Тэдний нэг нь Диана ирээдүйн Уэльсийн гүнж юм. Диана эрэгтэй хүүхэд шиг хөдөлгөөнтэй тун энгийн ихэмсэг зан чанаргүй хэн ч харсан хайр татахаар хөөрхөн охин байсан. Ээж нь орхиод явсанд Диана ихэд эмзэглэсэн тэрбээр дөнгөж 6 настай байв. Хааяа нэг хүүхдүүдээ харахаар ирэх эхийнх нь байшингийн гадаахь сул асгасан хайргаар явах машины дугуйны чимээг тэрбээр их тод санадаг байна. Тэр үеэс ээж нь түүнийг хайрладаггүй, хайрлахыг ч хүсдэггүй гэсэн ойлголттой болсон.
Дианагийн бүхэл бүтэн амьдрал тэр хайрлуулаагүй эхийнх нь хандлагаар хаягдан орхигдсон байдлаар харлагдан бараантан будагдсан. 15 жилийн дараа гэрлэсний дараа Жонние мөн сүр сүлдгүй болсон байв. Харин Рэйне тэр байдалыг өөрчилсөн. Рэйне болон Жонние нарын хооронд үнэхээр хайрын оч гялалзсан гэж хэлж болно. Тэд үнэхээр чин сэтгэлээрээ бие биедээ дурласан. Лорд Спенсерын амьдралд гэрэл гэгээ авчирсан. Рэйне зөвхөн сэтгэл санааны хувьд төдийгүй бие махбодийн талаар ч хайр дурлал үргэлжлэх ёстой гэдэгт үнэмшиж байсан. Рэйне сексд дуртай тэрбээр аятайхан эрчүүдэд татагддаг. Эрчүүд ч Рэйнетэй хамт цагаа өнгөрүүлэхдээ дуртай байсан. Рэйне бол Жонние төдөлгүй салж хагацахгүй болсон. Алторпд Рэйне байнгын зочин болж ирэх болсноор Жонние түүнийг Диана болон эгч дүү нартай танилцуулах цаг нь болсон гэж үзсэн. Жонниегийн амьдралд Рэйне холбогдох болсон нь түүний бүх хүүдүүдийг сэтгэл санаагаар унаган дургүйг нь хүргэсэн. Тэд Рэйнег үнэн голоосоо үзэн ядах болсон. Зөвхөн Диана ч бус Спенсерын бүх хүүхдүүд Рэйнетэй эвгүй харьцдаг байсан. Тэд бүгд нийлэн хойд эхийнхээ эсрэг юу хийхээ төлөвлөнө. Рэйне ийн нэр английн бороо гэдэг үгтэй адил дуудагддагийг ашиглан тэд Бороо бороо цаашаа өөр өдөр ирээрэй гэдэг дууг үгийг нь өөрчлөн дуулдаг байж. Гэхдээ бороогоо өөр өдөр ирээрэй гэхийг зориуд хэлдэггүй байсан байна. Ийм хэцүү байдалд Рэйне чухам хэрхэн тэвчин өнгөрүүлж байсныг мэдэх боломжгүй. Тэрбээр эдгээр хүүхдүүдэд эх нь хэрэгтэй гэдгийг ойлгодог байсан. Тэр эхийг нь орлох хүн нь Рэйне өөрөө гэж үзсэн нь үнэхээр байдалыг хүндрүүлсэн. Дианаг 15 нас хүрч байхад гэр нь
бусдын эрх мэдэлд шилжсэн. Рэйне Жералд Легггегээс салж Дианагийн аав Жонние Спенсертэй гэрлэсэн. Вестминистерын Сакстон гэдэг газар энгийн иргэний бүртгэл ёслол гүйцэлдүүлсэн. Диана түүний эгч дүү нарын хэн нь ч огт мэдээгүй. Өнгөрснийг эргэн дурсахад уг үйл ажиллагаа нь маш нууцлаг далд байлгасан байдлаыг улам дордуулсан. Хүүхдүүд нь цаашаа түлхэгдэж үл тоомсорлогдох болсон мэт сэтгэгдэл төрүүлсэн. Аав нь хүүхдүүдээсээ ийм юм нууж байна гэдэг том алдаа болсон. Хүүхдүүдийг огт оролцуулалгүй Рэйне Жонние нар хоорондоо хэлэлцэн тохирон гаргасан. Хүүхдүүд энэ байдалыг нааштай зөвөөр хүлээж авах тэд энэ шийдвэрт дуртай байх эсэхэд огт боломж өгөөгүй тэднээс гадуур шийдэгдсэн зүйл байсан. Спенсерын хүүхдүүд дотроо ямар бодолтой болохоо төдөлгүй ил гаргах болж. Гэрлэсний дараах анхны Зул сарын баяраар Рэйнед зориулан хичээнгүйлэн боож багласан бэлэг ёлконы модны доор тавьсан байсан нь Францын тойлгойгоо авхуулсан хатан хаан Мария Антойннеттегийн тухай ном байсан. Рэйнегийн амьдралын тав тухыг хорлон сүйтгэх гэхдээ хүүхдүүд юу ч хийхээс буцахгүй байсан. Учир нь Рэйне ирж тэдний амьдралыг сүйтгэсэн гэж үзэж байсан. Хойд эхийн үүрэг роль ихэнхидээ хэзээ ч эерэг байгаагүй. Үлгэрт хүртэл хорон санаат хойд эх гэж гардаг. Хэзээ ч өгөөмөр сайхан сэтгэлтэй хойд эх гардаггүй.
Бодит амьдрал дээр энэ нь тун амаргүй үүрэг хариуцлага зөв тэнцвэр олж зөв шийдвэр гаргах нь тийм амаргүй. Түүний үзэж буйгаар Рэйнегийн байгаа газар түүний мэдэлийн газар нутаг орчин болно. Тэрбээр ая эвийг эвтэйхэн олдог нэгэн ч байгаагүй. Өөрийнхөө шийдвэрийг бусдад тулган ийм байх ёстой л гэж үздэг байсан. Рэйне улам бүр шинэ гэртээ дасах тусмаа 16 дугаар зууны үеийн Спенсерын байшинг өөрийн үзэмжиндээ тохируулан өөрчлөх болсон. Тэр байшин их хуучны нүсэр засварын ажил хийх хэрэгтэй байсан. Чийгэнд идэгдсэн дээвэр маралын элэгдэл болон нурж унах шахсан зөндөө гэмтэл байсан. Рэйне үүнийг айл гэрийн гэхээсээ музей болгохыг зорьсон. Алторп хөдөөгийн хамгийн тансаг байшин гэгддэг байсан. Энэ байшин Спенсерын гэр бүлийн эзэмшилд 500 жил шахуу байсан. Энэ үнэхээр англи үнэт эдлэл маш олон тольтой, сайн чанарын франц болон англи загварын тавилгууд, хуучны цаг, сайхан ховор уран зургийн бүтээлүүд гээд ховор эрдэнэсийн сан бүхий байшин. Эрдэнэс дүүрэн байшин байсан. Рэйне хуучны эдлэлүүдийг уйтгартай дүнсгэр нүсэр харагдаад байна гэж үзсэн. Ингээд бүгдийг нь сэргээж өнгө оруулах гэсэн. Давхар паалан суулгах болсон. Номын сангийн өрөөг 1772 оны Мария Антонэйттийн үеийн байдалаар янзалсан байсан бол тэрбээр ягаан өнгөтэй байхыг илүүд үзэж байна гээд өрөөг тэр чигт нь ягаан өнгөөр будуулчих жишээтэй. Сайн чанарын модон зүүлттэй шалыг далдлан хивс дэвсүүлсэн. Хуучирсан бүх хөшигнүүдийг буулган түүнд гар хүрээгүй зүйл үлдээгүй гэхээр бараг энэ нь түүний дон болсон. Их гол хонгилд нарийн дэс дараатай байрлуулсан хөрөг уран
зургууд ханаар дүүрэн байсан. Спенсерын гэр бүлийн хэдэн үеийнхний чухал хөргүүд байсан. Тэрбээр огт гуниггүй тэрнийг нь өөрчлөн заримыг нь буулган авч байгаад өөрийнхөө том хөрөг зургийг дунд нь байрлуулах жишээтэй. Тэрбээр одоо энэ цаг мөчийг илүүд үзнэ. Түүний бүхий л үйл ажиллагаа одоо үед чиглэгдэнэ. Рэйне ханануудыг будан янзлуулж засвар хийснээр түүний ажил зогссонгүй. Тэрбээр Алторпыг нүд гялбам байхыг хүссэн. Рэйне алтаар өнгөлсөн гял цал зүйлд дуртай. Ялангуяа тод шаргал алтлаг өнгөнд илүү дуртай. Зуу зуун толь, зурагнуудын хүрээ, цагыг алтлаг өнгөөр өнгөлж болох байсан. 18 дугаар зууны үеийн английн хийцийн сандалууд байсан. Тэрбээр хуучины үнэт эдлэл засварлан сэргээдэг мэргэжлийн хүмүүсийг гэртээ урин авчирсан. Хуучины иж тавилга 52 ширхэг гар түшлэгтэй, 16 түшлэггүй сандалуудыг алтаар бүрэхэд ямар хэмжээний зардал гарах асуудал ундарсан. Сандалд нэгэнт алтан өнгө суулгасан бол эхэн үедээ их өнгөлөг нүд гялбам байдаг. Дэндүү гэрэлтсэн гятганасан байдаг болохоор хэн хүнийг цочирдуулахаар 18 дугаар зуунд ингэж хийдэг байж. Харин үүнийг сонссон хуучны эдлэлийн мэргэжилтнүүд цочирдон гутамшигт бүдүүлэг хэрэг явдал гэж шүүмжилсэн. Энэ тухайн эдлэлийн үнэт чанарыг муутган үнэ цэнийг бууруулсан гэж шүүмжилсэн. Үүнийг үл тоомсорлон Рэйне иймэрхүү зүйлд дуртай гэдгээ бусдаас нуусангүй. Засвар хийсэн хүмүүсийг оролдохоос Рэйне рүү дайран давшлах нь илүү сонирхолтой анхаарал татахаар байсанд хэрэг нь оршиж байсан болов уу? Рэйне байшингаар нэг өөрчлөлт хийж буй мэдээ төдөлгүй Диана болон эгч дүү нарт нь хүрч. Сургуулийн дотуур байранд байсан Диана гэртээ очихоо багасгасан. Жонниегийн хүүхдүүд гэрт нь Рэйне ямар өөрчлөлт хийж буйг сонсоод тэд улам илүүгээр түүнийг үзэн ядах болж түүнийг зогсоох гэхдээ аавдаа хандсан. Рэйнегийн хайр халамжинд дасал болсон эцэг нь эхнэрээ уурлуулахыг хүссэнгүй. Учир нь түүнээс илүү хэрэгтэй хүн түүний амьдралд үгүй мэт байсан. Төдөлгүй хайрт Рэйне нь түүнд хичнээн хэрэгтэй болох нь илэрхий болсон. 1978 оны 9 сард нэгэн өглөө Алторпдоо ажилын өрөөндөө байхдаа Жонние ухаан алдан унасан. Тэрбээр маш хүнд цус харвалт өгсөн. Эхэн үед түүнийг сэргэхгүй болов уу гэсэн таамаглал байсан.Рэйне Жонниег асран дэргэд нь байнга байсан. Орных нь хажууд сахин хонох болсон. Өдөр шөнө алгасалгүй. Өөрөөс нь өөр хүн ойртуулахгүй байсан. Түүний амьдралын төлөө тэмцсэн. Рэйне үзэхдээ түүний хүүхдүүдээс дэргэд нь байх шаардлагагүй гэж үзсэн. Дианагийн хувьд энэ байдал ямар хүнд туссаныг төсөөлөх аргагүй. Хайрлан хүндэтгэдэг аавыг нь эхлээд энэ эмэгтэй булаан авсан. Гэтэл ингээд үхэлийн ирмэгт тулсан эцэгийг нь харуулахгүй байдаг. Диана үнэхээр хүч мөхөсдсөн юу ч хийж чадахгүй байсан. Жонниегийн авсан халдвар нь түүнийг ямар ч эмчилгээ хүлээж авах чадваргүй болгон сульдуулсан. Эцэстээ тэрбээр ухаангүй болж ирсэн. Жонниег комд орсон ч Рэйне бууж өгөлгүй германаас зөвхөн туршилтын журамаар хэрэглэж ирсэн эм авчируулсан. Хэдэн өдөр өнгөрсөн ч Жонние ухаан орохгүй байсан. Рэйне түүний дэргэдээс огт холдоогүй. Түүний дуртай Эрвээхэй хатагтай дуурийн ариг чихэвч хийн сонсгосон. Пучинигийн дуурийг дууг нь өндөрсгөн сонсгож байхдаа Рэйне гараас нь барьж байсан. Гэнэт Жонние гарыг нь атгахыг мэдэрсэн. Энэ нь Жонние амьд хэвээр сэргээд ирнэ гэдгийг илтгэсэн энхны илрэл болсон. Рэйне чухам юуг дотроо бодож байсныг мэдэх аргагүй. Ямар ч байсан бууж өгдөггүй
гүжирмэгээрээ зүтгэж байж Жонниег хүнд өвчнөөс аварч гаргасан. Тэрбээр үхэлээс зайлан гарч нөгөө талд амьд гарсан. 8 сарын дараа Жонние эмнэлгээс эдгэрэн гарч хайртай Алторпдоо буцан ирсэн. Эцэг нь амьд сэрүүн байгаад Диана үнэхээр баяртай байсан. Гэсэн ч тэдний дунд Рэйне хөндөлдөн байсаар Диана учир мэдэхгүй хөнгөн хийсвэр ихэвчлэн жинс, футволк, ноосон цамц өмсөөд явдаг. Рэйне үргэлж өдөр бүр өндөр өсгийтэй туфль, хослол өмсөн, хээнцэр дэгжин хувцаслана. Их албархуу Рэйне чухам бүгдийг бие даан шийдэж байсан. Бүгдийг нь мэдэж захирч байсан. Энэ байдал Дианад хэцүү байсан. Хатагтай Спенсер дагавар хүүхдүүдтэйгээ тийм сайн харьцаатай байгаагүй. Их амаргүй хүнд үеийг туулж ирсэн. Тэрбээр зарим талаар хүлээн зөвшөөрөгдөхийг хүссэн. Диана үргэлж Рэйнед хичнээн дургүйгээ байнга дотнын хүмүүсдээ ярьдаг байсан. Диана хойд эхээ шүүмжилэхдээ тэрбээр ном уншдаггүй юу ч мэддэггүй болохоор ярих юм ч олддоггүй гэдэг байсан. Гэхдээ энэ нь тийм үнэнд ойр бус Рэйне эхийнхээ хэвлүүлсэн номонд хайртай байсан. Адаглаад хэл зүйн дүрэмийн хувьд төгс төгөлдөр. Ингээд Диана сургуулиа нэг ч “О” гүй төгсгөсөн. Тэрбээр Лондон руу нүүн айлын хүүхэд асрагчаар ажиллах болсон. Дараа нь тэрбээр юу хийх бол гэсэн асуулт гарч ирнэ. Дианаг мэдээгүй байхад Ордоны хаалганы цаана болзоо товлосон байв. Диана, Чарльз нар хамтдаа анх гарч ирэхэд цаасан дээр энэ нь хувь заяаны  төгс төгөлдөр тохирсон хосууд мэт харагдаж байсан. Ганц бие гонь эр удаан явсны эцэстээ дурлалт гүнжээ олж авсан. Ингээд дөнгөж 19 настай баяр баясгалан нүүрэнд нь гэрэлтэн үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байсан. Зөвхөн гүнж төдийгүй эцэстээ хатан хааны сэнтийд суух хувь заяатайгаа золгосон. Гэвч Дианагийн хүүхэд нас хүнд үед өнгөрсөн. Баяр баясгалантай хөгжилтэй дүр төрх гаднаа харуулж байсан ч цаад талдаа их бараан өнгө зүстэй байсан. Чарльз бол бас их төвөгтэй ээдрээтэй нэгэн байсан. Ингээд ийм хоёр эсрэг тэсрэг хүнийг нэгтгэчихээр ёстой тохирохгүй буруу сонголт гэдэг нь илэрхий. Диана эцэстээ ирээдүйд хаан болох ёстой хунтайжтай гэрлэсэн. Хэдийгээр бие нь бүрэн тэнхэрч амжаагүй
байсан ч өөд болчихсон бол хэзээ ч үзэхгүй үйл явдалаа аав нь үзсэн. 1981 оны 7 сарын 29 нд гайхалтай сайхан хурим болсон. Хэн хүний шохоорхох үзэмжтэй дэлхий даяар сая сая хүмүүс зурагтаар үзэж байсан. Тэдгээр үзэгчид тэр даруйдаа энэ эмзэг гоо үзэсгэлэнтэй гүнжид хайртай болсон. Рэйнегийн ачаар Жонние ингэж охиноо нөхөрт нь үдэн гаргах ёслолыг биечлэн үйлдсэн. Диана тэр ач тусыг хэзээ ч бодолцож байсангүй. Рэйне хуримын ёслолын үеэр хамаагүй хол гадуурхагдан суух болсон. Рэйне хамгийн арын суудалд олны нүднээс далд суусан. Жонниегоос хамаагүй хол ингэж таслагдахдаа тэрбээр сэтгэл дундуур байсан. Дианагийн төрсөн эх Франсес Шанд Кид гол суудал эзэлсэн. Рэйне ингэж гадуурхагдсанаа тэр даруйдаа мартан одоо нэгэнт хатан хааны гэр бүлийн гишүүний нэг болсон гэдгээ аль болох бүрэн ашиглахаар шийдсэн. Алторпыг туристуудын газарын зурагт тэмдэглэхээр болгохыг хүссэн. Сонирхсон хүмүүс ч уг эдлэн газар луу хошуурах болсон. Хуримын дараа хүн толгойтой болгон тийшээ очиж үзэхийг хүссэн. Автобус автобусаар дүүрэн жуулчид тасралтгүй ирэх болсон. Бараг дэлхий даяар гадна дотоодын гэлтгүй Диана ямар газар төрж өссөнийг харахыг хүссэн. Рэйне төдөлгүй энэ байдалаас санаа аван гэр бүлийн шинээр олж авсан нэр хүндээр мөнгө олох арга болгохоор шийдсэн. Рэйне бэлэг дурсгалын дэлгүүр нээхээр шийдсэн. Тэрбээр яг л дэлгүүрийн худалдагч шиг байсан. Төрөлхийн худалдах борлуулах авъяастай гэдэг нь илэрхий байсан. Бараг новш шахуу тааруухан зүйлийг туристуудад рекламдан авхуулж байсан. Барааны дотор Рэйне Жонние нарын гарын үсэгтэй гэрэл зураг, эх Катландынхаа олон номууд, Дианагийн хуримын бөгжийг дууриалган 6 фунт 72 пенсээр зарж байсан. Мөн дэлгүүртээ Алторп оргилуун дарсаа рекламдан Жонние өөрөө биеэрээ байж үйлчлүүлэгчидтэй мэндлэн хүссэн нэгэнд нь гарынхаа үсэгийг дарсны ярлик дээр зурж өгдөг байсан. Рэйне энэ үйл ажиллагаандаа тун сэтгэл хангалуун байсан. Ажилдаа ч сайн байсан. Алторп дахь дэлгүүр улам их орлого олох болсон.
Тэдний орлого олох арга нь зарим нэгний гайхал төрүүлэх олны анхаарал татах болсон. Гэр бүлийн орон гэрийг эзэгнэх нь Дианагийн хувьд хүсээд байх зүйл байсангүй. Дөнгөж гэрлээд нэг жил өнгөрсний дараа эхнэр нөхөр бие биенээсээ улам хөндий болж ирсэн. Диана  гэрлэлтэндээ хангалуун бус болж итгэл нь алдарсан. Чарльзын хувьд гэрлэлт эхнээсээ авто машины осол мэт байсан. Заримдаа Диана Алторп дахь гэртээ очин өрөөндөө бүгэн хэнтэй ч уулзахгүй байдаг байж. Үнэхээр эмгэнэлтэй хөөрхий Дианад гэр бүл гэх тогтвортой орчин байгаагүй. Тэрбээр эхийнхээ хайр халамжгүй өссөн. Гэвч Алторп яалт ч үгүй гэр нь байсан. Ээж нь дахин гэрлээд шотланд руу нүүн тэндээ амьдрах болсон. Эцэг нь Рэйнег баяртай байлгахад хамаг анхааралаа хандуулах болсон. Рэйне одоо ингээд дахин шинэ зүйлд анхааралаа хандуулах болсон. Алторпд амьдарна гэдэг эрдэнэсийн санд байгаатай зүйрлэхээр байв. Их олон гайхалтай уран зураг, ваар сав, мөнгөн эдлэл гээд жагсааж дуусган барахааргүй. Ингээд тэрбээр өөрт нь таалагдаагүй эдлэлийг цуглуулан маш нууцлаг байдалаар худалдаж эхэлсэн. Дуртай урлагын диллер гэртээ чимээгүй авчиран тэд чимээгүй үнэ хаялцан борлуулах болсон. Энэ нь мөнгөний эх үүсвэр гаргахыг зэрэгцээ их цэвэрлэгээ хийн цэгцлэх давхар ач холбогдолтой байв. 2 дугаар гүнгийн үеийн  1716 оны түшлэгтэй сандал байлаа гэхэд бүжигийн талбай гаргах гэхдээ олноор нь зарах жишээтэй. Маш олон тооны гоёмсог хийцтэй болор чийдэнгийн бүрхүүл, лааны тавиур зэргийг зарсан.
Мөн тэрбээр шашны агуулгатай уран зурагт төдийлөн таатай бус учир тэдгээрийг хямдхан зарсан. Өөрийн хамгийн дуртай уран зургийг хуучины үнэт эдлэлийн дэлгүүрт байхыг Диана олж харж. Тэрбээр үнэндээ нүдэндээ итгээгүйн зэрэгцээ ихэд хилэгнэсэн. Гүнж хойд эхээ үзэн яддаг гэж нуулгүй хэлж байсан. Рэйнег Алторпд амьдарч байхад сэтгэл амар байгаагүй. Тэр тийм ийм юм хийж байна гээд үргэлж гомдоллон ярьдаг байсан. Тэрнийг ч энэнийг ч зараад бидний өв хөрөнгийг үрэн таран хийж байна гээд л. Тийм хуучины байшинд амьдрах тийм ч амаргүй. Хааяа нэг удаа үнэт эдлэлээсээ заран дээвэр цоорсоныг янзлуулах ажил гарна. Хүүхдүүд болсон хойно энэ бүх нарийн ширийн зүйлийг мэдэхгүй. Бидний ээж биш энэ хойд эх өв хөрөнгийг үгүй хийж байна гэсэн байдлаар хандаж байсан. Хананд өлгөсөн Ремврандтийн уран зураг хоол өгөхгүй. Байнгын орлоготой байж хаалгачын цалинг тавина. Алторп доторхи хагарал улам бүр гүнзгий болж ирэхэд хэвлэл мэдээлэлийнхэн дээр нь нэмж оролцон дэвэрсэн байсан.  Төгс төгөлдөр гүнж хорон санаат хойд эхтэй гэдэг агуулга гол өнгө хандлага гарч ирсэн. Тэгээд зогсохгүй “Хүчилтэй Бороо” гэдэг хоч өгсөн. Рэйне ингээд хорон санаат хойд эхийн дүрд бүрэн шилжсэн. Алторпд хийсэн бүх зүйл нь буруудсан. Дианагийн хонзонгийн гол бай нь Рэйне болсон. Спенсерын гэр бүлийнхэн Алторп д 1989 онд дүү Чарльзынх нь хуримаар цугларсан. Дианагийн ээж Франсес шотландаас ирж тэдэнтэй нэгдсэн. Рэйне болон Жонние нар эзэн эзэгтэйн үүрэг гүйцэтгэх болсон. Барбара Катланд мөн үйл явдалаас хоцорхыг хүссэнгүй. Үдийн цай хамт суугаад уун тухлах болсон. Гэнэт Дианагийн уур дүрэлзэн шатсан. Рэйне төрсөн эхийг нь хүндэтгэсэнгүй үл тоомсорлосон гэдэг гол шалтгаан болж тэдний өрөөнөөс гаран шатаар уруудан буух үед Диана Рэйнетэй хэрэлдэн ихэд бухимдсан байсан өвөг дээдэсийнх гэрт ирчихээд буй эхийг нь хүндэтгэсэнгүй гээд Рэйнег шатнаас түлхсэн. Рэйне унаж гэмтэн ихэд сэтгэл санаагаар хямарсан байсан. Уг үйлдэлийг уучлах аргагүй хувиа хичээсэн энэрэлгүй үйлдэл байсан. Дээр нь тэрбээр олны анхааралд байгаагүй нь үүнд давхар нөлөөлсөн. Хатан хааны гэр бүлийн гишүүн байх амьдралдаа тэнцвэр олох гэж Диана ихэд оролдсон ч бүтэлтэй юм болоогүй. Диана Чарльзын гэрлэлтэнд хагарал нь улам бүр өргөн болж ирэхийг анзаарсан. Харриг төрүүлсэн оройдоо Диана уйлсаар байгаад унтаж байсан. Миний гэрлэлт ингээд дуусаж байна гэдгээ мэдэж байна гэж надад хэлж байсан. Хунтайж гүнжид хэлэхдээ түүний үүрэг гүйцэтгэгдсэн өв залгамжлагчыг болон түүнийг орлох хөвгүүдийг төрүүлж өгсөн учир одоо ингээд тэрбээр Миссис Паркер Боулстай харьцаагаа үргэлжлүүлэх болсон.  1992 онд Чарльз болон Камиллагийн хооронд утсаар ярьсан яриаг хэвлэл мэдээллийнхэн олонд гарган шившиг болгосон. Диана ч мөн нууц амрагтай гэдэг нь илэрсэн. Үлгэрийн мэт хурим хөгийн юм болсон гэдгийг олон нийт цочирдон хүлээн авсан. Тэр оныхоо эцэст Дианагийн хайрт аав нь гэнэт цус харван өөд болсон. Жонниег өөд болоход
Рэйне Алторпд хувиараа зохион байгуулсан арга хэмжээнд оролцож байсан. Жонниегийн гэнэтийн үхэлийг сонсоод тэрбээр Лондон руу яаран очсон ч энэ нь аль хэдийн оройтсон байсан.  Рэйне туслахруугаа утасдаад Алторп руу очоод миний хар пальтог аваад таксидаад ир гэсэн. Тэнд очин түүний өрөөнд орон шүүгээнээс хувцас авах болоход нэг үйлчлэгч нарийн нэг дагалдан харгалзах болсон. Намайг Ван Даяакын зурагнаас нэгийг аваад гарчихна гэж бодоо юу гэж туслах эгдүүцэн асууж байв. Тэрбээр уг нь бараг 20 жилийн турш тэр байшин руу орж гарч байж. Рэйне хамаг юм төгсгөл болсон гэдэгээ туслахдаа үнэнээр хэлэн 3 цаг ярьж. Түүний Алторп пахь амьдрал ингээд нүд ирмэхийн зуур төгсгөл болсон. Их уйтгартай хэцүү үе байсан. Жонние уг нь Рэйнег доод тал нь 6 сар Алторп д байн зохицуулалт хийхийг хүсэж байж. Гэтэл  олон жилийн уламжлал ёсоор  шинэ гүн бүгдийг шийдэх болсон. Дианагийн дүү Чарльз Рэйнег тэр даруй хөөн явуулсан. Рэйнегийн олон ажилтнуудыг ажилаас нь халан цомхтол хийсэн. Тэндээс явахаас өмнө би түүний хувцасыг цуглулж авахаар очсон. Энэ үед Диана дүү Чарльзын хамт хадам эхээ гаргах асуудалыг гардан шийдэх болсон. Louis Vuitton дизайнерын нэрийг нь товчилсон чемоданд хийсэн байсаныг болиулан наад чемоданаа үлдээ манай аавын юм гээд дотор нь байсан зүйлсийг ердийн хогийн хар уутанд хийн байшингаас гарган шидсэн. Спенсерын хүүхдүүд ингэж эцэстээ хойд эхээсээ бүр мөсөн салсан. 9 дүгээр гүн гэр дотороо Рэйнегийн өөрчилсөн юм болгоныг нэгийг ч үлдээлгүй алга болгохыг оролдсон. Вакуум цонх суурилуулсныг сольсон. Гол хонгилын ханын ягаан өнгийг цагаан болгон хойд эхийн үзэмж минийхтэй адил бус байсан хэтэрхий гялалзах алтлаг өнгийг багсгахыг оролдсон.  Рэйне тэндээс явсан ч тэгтэлээ доошоо орсонгүй. Тэрбээр төдөлгүй аятайхан франц гүнтэй танилцсан. Рэйне амьдрал гэдэг бүрэн сайн сайханыг эдлэх гэж үздэг байсан. Дараагийн үеийн амьдралаа эхлүүлсэн. Алторпоос хөөгдөөд 13 сар болсны дараа Рэйне Жеан Францсу Чамбрумтэй гэрлэсэн. Эх Барбара Катландын нэгэн бүлэг эхэлсэн. Рэйне тэгж өнгөрсөн амьдралаа эргэн бодон харамсаад суугаад байхыг хүссэнгүй. Үргэлж дараагийн алхам үйл ажиллагааг үргэлжлэлийг эрэлхийлж ирсэн. Харин Рэнйегийн дагавар хүүхэд Дианагийн хувьд амьдрал нь хир тааруухнаас бүр муудсан. Гэрлэлтээ албан ёсоор цуцалсан. News of The World ын сэтгүүлчээр хувийн намтараа бичүүлэн хэвлүүлэх болсон. Уг номноос түүнийг баяр баясгалангүй гэрлэлт амьдрал, хэт их идээд түүнийгээ эргүүлж гаргадаг эмгэгтэй, амиа хүртэл егүүтгэх оролдлого хийж байсан, өөрөө өөрийгөө гэмтээдэг гээд бүгдийг ил гаргасан. Тэр үед Диана барьц алдан ирсэн. Дотнын найз нөхдөөсөө гэнэт ямар ч шалтгаангүйгээр хөндийрч эхэлсэн. Хамаатан садан ойрын гэр бүлийнхэн ч бас иймэрхүү хандлагад өртөх болсон. Бусдын нөмөр тусламж дэмжлэг өөрт нь хэрэгтэй үед Диана бусдын гайхалыг төрүүлсэн. Тэрбээр хэнийг ч төсөөлж байгаагүй хамсаатныг сонгон олсон. Диана юу хийж байгаагаа сайн мэдэж байсан. Энэ бол эргэлтийн өдөр гэж мэдэрсэн. Спенсерын гэр бүлийнхэн түүний сонголтонд ихэд дургүйцэнэ гэдгийг мэдэж байсан. Тэгсэн ч тэрбээр огт хэрэгсэхгүй. Рэйне буцаж ирэх цаг нь болсон гэж мэдэж байсан. Диана Чарльзаас салаад Кенсингтон Ордонд суурин амьдрах болсон. Амьдрал нь үймсэн энэ үед тэрбээр санаанд багтамгүй нэг хүнээс дэмжлэг авах болсон. Гүнж дотно болсон үйлчлэгч Полдоо “би хуучин хэв журамыг өөрчилмөөр байна. Миний нэг хийх зүйлд манай гэр бүлийнхэн ихэд дургүйцэнэ. Би Рэйнег
үдийн цайнд урих гэж байгаа Диана тэгээд хойд эхээ шинэ нөхөртэй нь Кенсингтонд урьна” гэж хэлсэн. Франсус ихэд гайхсан учир нь түүний ойлгосноор энэ хоёр эмэгтэй бие биенээ үзэхгүй үзэн ядан олон жил болсон. Ямар гээчийн цайллага болох юм бол гэж ихэд эргэлзсэн. Нэг их урт ширээний хоёр захад Диана Рэйне нар зайдуу суун Франсусыг дундаа суулгасан. Уур амьсгал сүрдэлт айдасаар дүүрэн. Цайллагын үеэр Диана суудалаасаа босон Рэйне дээр очин Би таньд баярлаж явдагаа илэрхийлэх гэсэн юм гэсэн. Та миний аавд үнэн голоосоо хайртай байсан. Түүнд үзүүлсэн хайр халамжинд би ихэд талархаж байдаг. Та түүнийг үнэхээр аз жаргалтай олон жил амьдрах боломжыг хангаж өгсөн гээд Дианагийн нүдээр нулимс дүүрч ирсэн. Рэйне мөн ярвигтай байдалд орсон. Тэд бие биесээ тэврэн уйлалдан байхад Жеан Франсус тэднийг итгэж ядан харж байсан. Энэ бол тэдний эвлэрэлийн эхлэл тавигдсан. Тэрний дараа тэд тун ойр дотно болсон. Нэгэн цагт түүний амьдралд хамгийн их үзэн яддаг эмэгтэй одоо одоо дуртай газруудаараа хамтдаа хотын төвөөр явж байх нь цөөнгүй харагдах болсон. Дараагийн хэдэн сарын турш гүнж Диана Рэйне нарын харьцаа улам бүр цэцэглэсэн. Амьд цэцэг солилцон, бэлэг дурсгал, захиа зурвас үргэлж нааш цааш тэдний хооронд солилцох болсон. Диана өөртөө дүгнэлт гарган эгч дүү нарын нөлөөнөөс гарсан. Тэрбээр Рэйнег өөр нүдээр харах болсон. Эмэгтэй хүний буянтай нүнжигтэй байдал нас намба гэж юу болохыг Диана ойлгож эхэлсэн. Тэрбээр Рэйнег жинхэнээсээ хүндэлж биширч ирсэн. Тэр үед төрсөн эхээсээ хайр халамж нааштай хандлага авч байгаагүй. Рэйне нэг ёсондоо ээжийг нь орлох болсон. Тэрбээр Рэйнетэй өглөө болгон утасаар ярих болсон. Өглөө тэд
хоорондоо юу болж байгааг ярьна. Энэ нь Диана тэр өдөрт нь чиглүүлж өгдөг байсан. Рэйне хуучны өширхсөн хорсолыг мартахгүй шүд зууж хариугаа авна гэсэн байдалтай байгаагүй. Тэрбээр урьдын хэрүүл маргааныг сөхөхийг хүсээгүй. Түүний зөв эерэг хандлага харьцааг дэгжихэд дэм болсон. Хорон санаатай хүн байгаагүй хуучинаа ардаа үлдээн 1996 онд Диана Рэйне нарийн амьдрал улам ойр холбоотой болсон. 3 жил хамт амьдарсны дараа Рэйне Жеан Франсус нарийн амьдрал төгсгөл болон гэрлэлтээ цуцалсан. Диана Чарльзаас салан Эрхэм дээдэс гэж дуудуудлахаа больсон. Диана Кенсингтон Ордонд томоохон цайллага хийхээр шийдсэн. Эрхэм дээдэс гэж дуудуулахгүй ч гүнж хэвээрээ үлдсэн. Рэйнег цайллагаа зохион байгуулахыг хүссэн. Энэ найрын зочдын дунд Мухамед Ал Фаяад байсан. Диана түүнийг Рэйнетэй танилцуулан Мухамед энэ эмэгтэй танай дэлгүүрт ганц хэрэг болох хүний нэг энэ хүн юуг ч зохион байгуулж чадна гэсэн. Дараагийн өдөр нь Мистер Ал Фаяад утасдаад 66 настай Рэйне үгүй гэж татгалзахын аргагүй нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн. Харродс удирдах албан тушаалд байсан ч Рэйне дэлгүүрийн танхимд лангууны ард зогсон үйлчилгээнд нэмэрлэхийг хичээсэн. Тэрбээр Харродс дахь ажилдаа дуртай. Хямдрал зарласан үеэр тэрбээр лангууны ард зогсон үйлчлэх дуртай. Заримдаа худалдан авагчтай ярилцан энэ өнгө өөрт чинь илүү тохирно гэх зэрэгээр зөвлөнө. Кассан дээр суун барааг нь уутанд хийн өгөх зэрэгээр идэвхитэй оролцоно. Өндөр нуруутайн зэрэгцээ сэндсэн үс нь түүнийг улам ч өндөр харагдуулна. Аварга хүн шиг түүнийг анзаарахгүй өнгөрөх арга байхгүй. Диана Харродс дээр байнга очдог. Дианаг хүлээж аваад манай дэлгүүрт тавтай морил дуртай юмаа ав гэдэг. Рэйне Мухамед Ал Фаяад ад ажиллаж байх зуур Диана түүний хүү Додитой холбогдон шинэ харьцаа үүсгэсэн. Уг мэдээ Дианагийн ээж Франсисэд хүрэхэд тэрбээр ихэд хилэгнэж. Диана ээжтэйгээ сүүлчийн удаа утасаар ярихдаа өрөөндөө уйлж байсан. Ээж нь ширүүлхэн буруутган чи янхан биеэ үнэлэгч шиг лалын шашинтай хүнтэй холбогдоод би ийм л янхан төрүүлсэн гэхэд гүнж цурхирч уйлж байсан. Та намайг ингэж муу муухайгаар дуудахаа зогсохгүй бол би утасаа тавиад таньтай дахиад хэзээ ч ярихгүй гээд яриагаа өндөрлөсөн. Пол, би амьд байхдаа ээжтэйгээ ахиад хэзээ ч ярихгүй гэсэн. 1997 оны 8 сард Парист Диана Доди нар авто машины осолд орон амиа алдсан мэдээ тарсан. Диана Рэйне нарын дотно харьцаа ингээд гэнэт зогссон. Дараагийн хэдэн жилүүдэд Рэйне амьдралаа өөрийн гэсэн өвөрмөц стилеэр тэмцэн  үргэлжлүүлж ирсэн. Тэрбээр гэртээ бүгээд байдаг нэгэн бус үргэлж гадагшаа гарч олны дунд хутгалдан ямар нэг арга хэмжээнд оролцон идэвхитэй байхыг үргэлж илүүд үздэг. Тэрбээр үнэхээр хөгжилтэй найр цэнгээнд очсон байхад ихэд сэтгэл өөдрөг алиа хошин зантай. Яг 1950 оны үеийнх шигээ дээд зэрэглэлийн хүрээний дотороо гол үүрэг гүйцэтгэгч байсан. Олны өмнө гарц ярьдаг цөөн хүмүүсийн нэг хэвээр байсан. Төдөлгүй телевизийн камерын өмнө гарч 80 насныхаа өндөрлөгт гарсан ч Рэйне дээдэсийн хүрээлэлд ихэд үнэлэгдэн хүндлэгддэг хүн байсан. Тэр үеэс тэрбээр очсон цайллага дайллагаа эцэс төгсгөл болохоос өмнө эрт орхин явах болсон.
Рэйне бусдын болон өөрийнхөө өвчин эмгэгийн талаар төдийлөн онцолж ярьдаггүй. Энэ сэдэвээр ярихаасаа зориуд зайлсхийдэг байсан. Нэг өдөр надад гэнэт би хорт хавдараар өвчилж эхэлсэн гэж шууд пал хийтэл хэлсэн. Хорт хавдар нь яс руу нь тархсан байсан. Эмч хүний хувьд ямар шатандаа орсон гэдэг нь илэрхий байсан. Өөрийгөө өвчин эмгэгтэй байгаа гэж бусдад огт дурьдаж байгаагүй. Өвчилсөн байна гэдэг сэтгэл санаагаар унан гутарсантай адил тэрбээр өөрийгөө ийм байдалтай байхыг огт тэвчихгүй байсан. Гэвч Рэйне амьдралаа үргэлжлүүлсээр 87 настайдаа хүртэл томоохон цайллага зохион байгуулдаг байсан. Спенсер хаусд их том цайллага болсон. Өөрийн дотнын 30 гаруй найзуудаа урьсан байсан. Биднийг яваад очиход тэрбээр нөгөө л хөгжилтэй, сэндсэн үс, дэрвэгэр банзалаараа гоёсон байсан. Хооллосны дараа тэрбээр үг хэлэн ширээ тойрон суух зочидтойгоо нэг нэгээр нь тухтай ярилцан тэдэнд баярласан талархсанаа илэрхийлж байсан. Зочдын хэн ч уг цайллагыг тэрбээр тун нарийн зохион байгуулсан салах ёслолоо хийж буй зорилготой байсан гэдгээ ухаараагүй. Тэрбээр ийм байдалаар дотнын нөхөдүүдээ “Баяртай” гэж хэлж байсан. Түүнийг дахиад харахгүй гэдэгтээ би ихэд харамсаж байсан. Рэйне тэр цайллагаас хэдэн долоо хоногийн дараа  2016 оны 10 сард 21 нд өөд болсон. Түүний амьдрал дээдэсийн хүрээлэнгийн хамгийн гайхалтай адал явдалтай нь байсан. Тэрбээр Дианагийн амьдралын орхиулахын аргагүй гол холбоо зангилаа нь болсон. Түүн шиг хүнийг бид дахиад харахгүй болов уу, тэрбээр олон талаар анхдагч манлайлагч тэргүүлэгч байж ирсэн. Диана түүний энэ чанарыг таньж мэдээд түүнийг улам илүү хүндэтгэх болсон болов уу. Рэйне өөрөө өөрийгөө нээн илрүүлэх чадвартай байсан. Түүний хамгийн давуу тал нь тэрбээр оногдсон амьдралын хугацаандаа бүгдийг нь амжуулсан золтой нэгэн.  Рэйне бол хэн хүний шохоорхол сэтгэл хөдөлгөн дур булаам эмэгтэй. Тэрбээр тайзны жүжигийн нэг дүр гэхээр эерэг үү, эсрэг үү гэсэн асуулт гарч ирнэ. Үнэхээр хорон санаат хойд эх байв уу? Гоо үзэмжээрээ урвуулж авдаг зальтай эм юм уу алин нь вэ гэхэд дээрхи бүхий л чанарыг нэг биед бүрэлдүүлсэн. Харин тэрбээр хэзээ ч уйтгартай дүнсгэр нэгэн байгаагүй.   

 

 

 

 

No comments:

Post a Comment