Thursday, January 24, 2019

Номын тэмдэглэл

Дэлхийн түүхнээ өөрчлөлт гаргасан 10 цайллага


Аливаа чухал шийдвэрүүд хоолны ширээн дээрээс гарч байсан гэдэг. Тийм дээ ч  Уинстон Черчилл хэлэхдээ: Ходоодоор дэлхийг удирдана гэжээ. Үнэхээр амттай хоол, сайн дарс түүхэнд гол үүрэг гүйцэтгэдэг гэхэд хилсдэхгүй гэж уг номын  зохиогчын нэг С. Стевенсон бичсэн бол түүний хамтран бичигч Тони Синг мэргэжлийн тогоочын хувьд тэдгээр зуушийг уншигчид  гэрийн нөхцөлд хэрхэн  хийж болохыг зөвлөн жоруудыг нь хавсаргаж. Номд өгүүлсэн 10 цайллагийн хамгийн сонирхолтой нь:  Австрийн их гүн Франз Фердинанд эхнэр Софигийн хамт Сараевот зочилоход бэлдсэн хүндэтгэлийн зоог, харамсалтай тэдний айлчлалын үеэр зэвсэгт халдлагаар амь насыг нь хөнөөсөн нь  Дэлхийн 1 дүгээр дайны галыг дэгдээх шалтгаан болж, Их гуравын  буюу Рузвельт, Сталин, Черчилл нарын Тиран дахь уулзалт мөн Хитлерийн Австрийн канцлерыг хүлээн авсан  цайллага, Никсоны Хятад дахь айлчлалын хүндэтгэлийн зоог зэрэг болно.
Үүнээс Америкийн Ерөнхийлөгчийг Хятадууд хэрхэн хүлээн авч дайлсныг онцлон дурьдахаар шийдлээ. 1972 он нь Хүйтэн дайны ид оргил үе байсан бөгөөд ийм эсрэг тэсрэг нийгэмийн тогтолцоотой хоёр орны удирдагчид уулзана гэхэд Барууны ертөнцийнхөн итгэж ядан алмайрч байсан гэдэг хоорондоо ямарч холбоо харилцаагүй байсан хүмүүс ингэж нэг ширээнд сууж хооллох  дээрээ тулсан нь тухайн удирдагчдын  ажилдаа тэнцэх эсэх томоохон шалгуурт муу дүн авч эрх мэдлээ алдах дээрээ тулаад ирсэнд байсан шиг.  Хятадыг дэлхийн эдийн засгийн томоохон хүчин болгох гэхдээ Мао Их Үсрэлт бодлого явуулсан нь үр дүнгүй болж 10 сая хүн өлсгөлөнгөөр үхэхэд хүргэсэн үүгээр зогссонгүй хүүхэд залуусыг турхирсан нь Соёлын хувьсгал гээд дахин нийгмийг гажуудалд оруулсан. Моагийн сургаал бүхий Улаан номоор зэвсэглэсэн залуучууд сэхээтний бүхий л давхаргынхныг хамруулан хөрөнгөтөн дайсан гэдэг нэр зүүлгэн олны өмнө гаргаж доромжлох тэрч бүү хэл зодож нүдэн тамлан тарчлаах амь насыг хөнөөх нь ердийн үзэгдэл болсон. Мао нэг хүнийг тахин шүтэх үзлийг дээд цэгт нь хүргэн байр сууриа улам бэхжүүлэх үүднээс түүний замд садаа болж магадгүй гэсэн өөрт нь үнэнч, ойр дотнын нөхдөө хэлмэгдүүлсэн нь олныг цочирдуулсан. Тэдгээр золгүй хүмүүсийн нэг нь Маогийн ирээдүйн залгамжлагч гэгдэж байсан Маршал Лин Вода хэмээх цэргийн гарамгай зүтгэлтнийг тагнуул гэж гүтгэсэн. Байдал хэцүүдлээ гэж ухаарсан тэрбээр гэр бүлээ авч онгоцонд суун нутгаасаа дүрвэн замдаа Монголын нутагт онгоц нь осолдон бүх зорчигчид амиа алдаж. 1971 оны үеэс Маогийн эрч хүч суларч, сэтгэл санааны уналтанд орон бие нь муудсан. Хятадын гадаад харилцаанд ч олигтой ахиц гарсангүй Сталин өөд болон түүнийг Никита Хрушев залгамжлан авч 1956 оноос шинэчлэлийн бодлого явуулж эхэлсэн нь Маогийн санаанд нийцсэнгүй улмаар ганц түнштэйгээ түнжин хагарахад хүрсэн.
Никсоны хувьд ч байдал тийм сайн байсангүй. Цалин болон үнийг хэтэрхий барьсан нь олны дургүйцлийг хүргэсэн төдийгүй улс орныг эдийн засгийн уналтанд оруулсан. Гадаадад Вьетнамын дайн ид өрнөн өдөрт 300 орчим америк цэргүүд амиа алдаж байгааг оюутнууд эсэргүүцэн жагсаал цуглаан байнга гарч ард америк иргэдийн санал хоёр тийш болж хуваагдсан. Гэтэл удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Никсон ямар нэг тодорхой алхам хийх хэрэгтэй болсон. Тэрбээр коммунист дэгдэмийг үзэн яддаг ч Хятадад очин азаа туршаад үзэхээр шийдсэн. Харин Маогийн хувьд цөмийн зэвсэг хийх технологи авах шинэ түнш хэрэгтэй болсон. Гэхдээ хоёр талын аль аль нь тэгтэлээ яарч алхам хийхийг  хүссэнгүй.
Гэтэл 1971 оны 3 сарын 21нд Японд болох ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээнд Хятадын баг оролцох зөвшөөрөл Мао олгосон бөгөөд тэмцээн болгоны өмнө Улаан номоо ил гаргах хэрэггүй гэж зөвлөж. Гэхдээ Америкийн тамирчидаас аль болох зайлсхийх  хэрэгтэй гэж зааварчилсан. Гэвч 4 сарын 4нд  АНУын тамирчин Гленн Кован хятад тамирчдын сууж явсан автобусанд ороод хятадын аварга Шуанг Зедонтой гар барьсан зурагтай мэдээлэл японы сонингуудаар гарсныг Маод үзүүлэхэд тэрбээр Шуанг сайн дипломатч гэж магтаж. Тэгээд зогсохгүй тэдгээр америкийн багийг хятадад ирж тоглох урилга явуулахыг Гадаад явдалын яаманд зарлигдаж. Энэ нь Никсоны замыг зассан хэрэг болсон. Төдөлгүй тэр үеийн Америкийн Үндэсний аюулгүйн зөвлөлийн зөвлөх Хенри Киссинжер Бээжинд хэд хэдэн удаа ирж айлчлалын бэлтгэл ажлыг хангуулсан.
Эцэстээ Никсоныг дагалдан эхнэр нь Тэргүүн хатагтай Пат, Хенри Киссинжер туслахтайгаа мөн 100 гаруй хэвлэл мэдээллийн ажилтанууд ирэв. Тэднийг суулгасан онгоц газардахад америкчуудад 13 цагийн зөрөөгөө гаргах боломж байсангүй албан хэрэгтээ шууд орсон тэднийг Хятадын төрийн тэргүүн Жоу Эньлайгаар толгойлуулсан албаны хэсэг хүмүүс угтан аваад хоёр цаг болсны дараа Маотай биечлэн уулзуулах болов. Зочидыг ирэхээс өмнө Мао бараг амьсгал хураах дөхөж гэрт нь эмч сувилагч нар тоног төхөөрөмжтөйгөө тасралтгүй эрчимт эмчилгээ хийсний дараа арай гэж хөл дээр нь босгож. Биед нь хэт хуримтлагдасан шингэнээс болж бүх биеэр нь хөөлт болсон учир түүнд том размерийн хувцас гутал өмсүүлэх шаардлагатай болов. Мао зочдоо босож хүлээн авсан ч дэнжигнээд уначих вий гэх дээ хоёр сувилагч ойр байв. Яриа өрнүүлэн Мао Никсоны хажууд зэрэгцэн суухад  гоёмсог урт дан дээлтэй царайлаг охид  зочдод ногоон цай аягалан барив. Тэд мөн сандал болгоны хажууд шүлсээ нулимах сав тавихаа мартсангүй. Хятад заншлаар хичнээн хүндтэй зочныхоо хажууд ч гэсэн  хоолойд нь цэр тээглээд байвал заавал гаргаж хаях ёстой гэж үздэгтэй холбоотой байв. Хэдийгээр уг уулзалтын түүхэн ач холбогдолыг өндрөөр үнэлэхээр боловч бодит байдал дээр арай өөр дүр зураг харагдахаар Мао 800 сая хятад иргэдийг төмөр нударгаар дарж өөрийгөө амьд бурхан мэт шүтүүлэх болсон. Ийм дарангуйлагч зочидтойгоо ч мөн дээрэнгүй өнгө аясаар ярьж байсан гэдэг Никсоныг шүүмжилж зэмлэхээ ч мартсангүй. Хожим нь тэрбээр Никсоныг үүдэн дээрээ зогсоод үйлчлүүлэгч татах гэж буй янхантай адилтгаад  шаардсан болгоныг гүйцэлдүүлэх  амархан хүн байна гэж доош нь хийн ярьж байж. Мао хэзээний бүдүүлэг ядуу тариачин шиг аяглаж авирладаг нэгэн. Харин Жоу Эньлай түүний дэргэд хамаагүй илүү дипломат ёс мэддэг төрийн хүний намба төрхтэй. Тэгээд ч Мао байр сууриа бүрэн тавьж өгөөгүй байгаа ч улс орныг жинхэнэ удирдаж байгаа хүн нь Жоу Эньлай байсан. 
 Уулзалт тэгтэлээ сунжирсангүй цаг илүү болоод Жоу Эньлай зочдоо дагуулан Тяньаньмыний талбай дахь Ардын их хурлын танхимд болох хүндэтгэлийн зоогонд оруулсан. Айлчлал болохоос өмнө Ерөнхийлөгч, Тэргүүн хатагтай нар савхаар хооллох дасгал хийн сайн байна уу,баярлалаа гэсэн ойр зуурын ганц хоёр үг тогтоосон байв. Гэсэн ч америкчуудад тусгайлан хутга сэрээ савхтай зэрэгцүүлэн тавьсан байв. Дугуй ширээнд 20 гол зочидоо суулган бусадыг нь арав арваар нь  дөрвөлжин ширээнд суулгахаар зохицуулсан байв.
Маш олон төрлийн хоол хүнс америкчуудын нутагтаа дасал болсон хоол хүнснээс огт өөр байв. Хоолны цэсийг гэрийн нөхцөлд хийж болохыг харуулсан жор болгон оруулсан нь: өтгөн соусаар амталсан тахиан далавч, гахайн махан хавирга, ногооны гурилан ороомог, давс перцээр амталсан сам хорхой, зуун настай өндөг, гахайн давсалсан мах болон булуу цагаан загас цагаан цуутай, хулсны хэрчмэл оруулсан өндөгний цагаантай шөл, хятад үндэсний жигнэсэн нугас өргөст хэмхний саладтай, гичний амттай саладны байцаа хатаасан сам хорхой, тахианы махан бууз, бүйлс самартай царцаамал зэрэг болно. Хоолны дийлэнхи нь хятадын сонгодог жороор болгосон амттай хоол байсан. Харин 100 жилийн өндөг гэдэг нь Мин гүрний үеэс уламжлагдаж ирсэн бөгөөд нугас, тахиа мөн бөднө шувуудын өндөгийг шавар, үнс, зэрлэг нимбэгний шүүстэй нийлүүлэн  хэдэн долоо хоног бүр хэдэн сараар ч хамаагүй байлгасны дараа иддэг. Хадгалсны эцэст өндөгний хальс нь бор хүрэн өнгөтэй болж гадаргуу нь нарс модны  мөчрийг санагдуулахаар хээ үүссэн байдаг. Доторхи өндөг ч мөн ялгаагүй хар ногоон саарал өнгөтэй шингэн болсон байдаг амт нь хүхэр нөгөө бол шивтэр шиг уг идээ нь Коммунист намын томоохон албан тушаалтнуудын хувьд тохирсон тансаг идээ гэж дуртай хүлээн авсан нь гарцаагүй харин дасал болоогүй америкчуудын хувьд ам хүрэхээс татгалзсан зүйл болсон нь илэрхий. Хүндэтгэлийн зоогонд орсон өөр нэг хоол нь аварга загасны сэлүүртэй шөл байсан орчин үед тэгж аварга загас хамаагүй агнаад байхгүй болсноор уг шөлийн хийх боломж бага болсонтой холбоотой болов уу.
Хоолны даруулга нь 30 жил зооринд хадгалсан жирийн сорго гэдэг нэг төрлийн үр тариагааг нэрэн гаргасан Маотай гэдэг цагаан архи 53% -35%. Үүнийг амссан зарим америкчууд дүрслэн хэлэхдээ архи биш бинзен юм уу эсвэл шатахуун түлш гэхээр японы сакенаас 10 дахин илүү хүчтэй гэж дуу алдаж байв. Тэдний тэгж дүрсэлсэн нь хэтрүүлсэн хэрэг бус байв. Жоу Эньлай зочидоо тойруулан зогсоогоод хайрцагтай чүдэнз авч хүндагандаа хүргэхэд хөх өнгийн гал бадарч байсанд биширсэн зочид инээлдэж байсан гэдэг. Никсон ч ирэхдээ гар хоосон байсангүй өөрийн нутгийн буюу Клифорния мужид ургуулсан усан үзмийг франц технологоор боловсруулсан 1969 оны Шкрамсберг Бланк де Бланс оргилуун дарснаас 13 авдарыг авчирснаасаа хундаглан өгч байв түүгээр ч зогссонгүй зуу зуугаар нь америк тамхи тараасныг хятадууд хайрцагыг нь ихэд удаан ажиглаж харж байснаа гадна тал дахь тамхи эрүүл мэндэд хортой гэсэн эрүүл мэндийн сануулга бичгийг хараад шоолон инээлдэж байсан гэдэг. Хятадууд хоолоо идэхдээ нэг гартаа савхаа нөгөө гөртөө нэхшсэн үнэртэй янжуураа зуун байгаад өдөржингөө гаансаараа угсруулан татаж суудаг Никсонд тийм садаатай зүйл бус байв. Харин Жоу Эньлай амандаа барьсан савхаар ширээн дээрхи хоолноос сонгон Ерөнхийлөгч мөн Тэргүүн хатагтай тавган дээр тавилж байсан нь ихэд хачирхал төрүүлж. Уг хятад заншлаар бол гэрийн эзэн зочиндоо ихээхэн хүндэтгэл үзүүлж байгаа хэрэг байв харин халбага сэрээгээ ам дамжуулдаггүй газрын хүмүүст энэ нь сэжиглэмээр байсан байх.

Никсон долоо хоногийн айлчлалын үеэр урлаг болон спортын тоглолт үзэн баяссан бөгөөд эртний дурсгалт Хориотой хот, Мин гүрний үеийн бунхан, Цагаан хэрэм дээр гарч үзэж. Ерөнхийлөгчийг албан ёсны уулзалт арга хэмжээнд оролцох үед Тэргүүн хатагтай Бээжингийн зарим нэг сургууль, үйлдвэр, эмнэлэгт зочилж. Никсон Жоутай энхийн төлөө хэмээн хундага тулгаж байхыг америк даяар харуулсан бөгөөд олон улсад дэлхийн улс төрийн уур амьсгалыг өөрчилсөн долоо хоног гэж магтаж байв. 2 сарын 28нд Никсон Вашингтон хотноо буцан ирж. Түүний Хятадад хийсэн айлчлал 1972 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин ялалт байгуулах боломж олгосон ч Вотергэйтийн асуудлаар албан тушаалаасаа буухад хүрсэн. Олон улсад түүний уулзалтыг дэлхий дахины улс төрийн уур амьсгалд өөрчлөлт гаргасан долоо хоног гэж нааштайгаар дүгнэж байжээ.     

No comments:

Post a Comment