Tuesday, January 29, 2019

Номын тэмдэглэл




Венди Уиллиам гэдэг америк хүний номыг уншиж байхдаа  Голланд гэр бүл  Яан, Инге нар идэвхи зүтгэл гаргасны дүнд  Хустайн нуруунд  тахийг нутагшуулах болж гэдгийг мэдэж авлаа. Тахийг ингэж хайрлах болсон нь тэд бага насаа Дэлхийн 2 дугаар дайны  үед өнгөрүүлснээс үүдэлтэй аж. 1930 аад оны сүүлчээр Ингегийн эцэг эх Малайзад Голландын компанид ажиллаж байв. Дайн дэгдэх үед тэдний гэр бүлийнхэн  японы хорих лагерт шилжиж. Ингээд Ингегийн бага нас дээгүүрээ өргөст төмөр татсан хашаанд өнгөрч. Тэнд байхдаа дэлхийн олон газар болгоноос ирсэн хүмүүстэй дотно болон дасаж ирсэн бөгөөд чөлөөлөгдсний дараа Голландаа буцаж ирсэн ч нутагтаа дасах гэж багагүй бэрхшээлтэй учирч. Инге хүүхдийн сэтгэл зүйн мэргэжил эзэмшин шоовдорлогдсон бөгөөд дарлал хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд туслахад хүч чадлаа зориулан ажиллаж. Түүний нөхөр Яан хэдийгээр нутагтаа байсан ч Амстердамд нацист цэргүүд орж ирэн бусад оршин суугчдын адил хүнд байдалд орж дээр нь хойд эхийн хатуу гарт зовон давхар шаналалд өртөж. Түүний зовлонг зөөлрүүлж хань болж байсан гол аврал нь малын саравчинд байх давжаа морь нь байж. Заримдаа хойд эхийнхээ нүднээс далд байх гэхдээ мориныхоо хажууд хүртэл унтах нь цөөнгүй байв. Түүний ингэж амьтан хайрлах сэтгэл нь бага наснаас нь эхэлж.
Хүний амь хөсөр хаягдсан харгис  дайны үед европын орнуудын амьтны хүрээлэнд байсан амьтад зарим нь хоол хүнсгүйгээс болж торондоо амьсгал хураан нөгөө хэсэг нь бөмбөгдөлтөнд өртсөн өлсгөлөн хүмүүсийн хүнс болж. Тэдний дунд дөнгөж амьтай голтой шахуу байсан нь европчуудын дунд Пржевальскийн  гэдэг богино хөлтэй, жижиг биетэй, зебра шиг дэлтэй, том эрүүтэй, толгойтой адуунууд байж. Уг адуу европт байсан гэдэг баталгаа байхгүй бөгөөд 19 дугаар зууны төгсгөл үед 100 гаруйг барьж европ авчирахад замдаа ихэнхи нь амьсгал хураасан гэдэг. Ингээд цөөн хэд л европын орнуудын амьтдын хүрээлэнгээр тараан байрлуулж. Гэсэн ч тэдний зарим нь шинэ орчиндо дасан зохицож чадалгүй хорогдсоор 1960 аад он гарахад зөвхөн 9 тахь амьд байж. Ийм цөөхөн үлдсэн адгуус цаашид дахин үржиж төлжинө гэдэг магадлал тааруухан болоод байв.
1972 оны үеэс Яан, Инге нар европын зоо паркад үлдсэн хэдэн тахийг очиж үзэхэд нүд хальтирмаар өрөвдөлтэй  амь голтой юмнууд байв. Нэгэн цагт онгон зэрлэг хийморьтой давхиж байсан амьтад ингээд үмхэх өвс ч үгүй байсан нь тэдний дайны үед өнгөрүүлсэн бага насны хүнд шархыг сэдрээх шиг болж. Осолдохгүй амьтай голтой байгаа нүднээс гарсан амьтдыг чөлөөтэй тавьж явуулахсан гэж бодож. Ингээд 1972 оноос 1996 оныг хүртэл тэд уг үйл хэрэгтээ хамаг амь амьдралаа зориулж. Төсөлөө хэрэгжүүлэх гэхдээ хувиасаа зардалаа  гаргаж байсан тул тохиолог тухтай байшингаасаа гарч хямд байранд амьдран сүүлдээ гэртээ байгаа өнгөтэй өөдтэй болгоноо зарж сүүлдээ өмсөж буй хувцасаа тайлж худалдах дээрээ тулж. Олон жил зүтгээд ямарч үр дүнд хүрэхгүй нь гэж зовнисон Яан цус харван эмчлүүлэх болсон нь байдлыг хүндэрүүлэв. Гэсэн ч тэд эхлүүлсэн ажлаасаа ухарч цөхөрсөнгүй. Бусад сэтгэл санаа нийлсэн сайн дурын хамтран зүтгэгчидийн хамт Голландад төвлөрсөн Пржевальскийн адууг хамгаалах олон улсын фонд үүсгэж Голланд даяар адууг хамгаалах хөдөлгөөн өрнүүлж. Үүний үр дүнд АНУ болон европын зоо паркад байгаа тахийн тоо толгой 500д хүрч. Ингэж тахь үржиж байгаад Яан, Инге нар сэтгэл нь амарсангүй эцэстээ тахийг зоо паркаас гарган байгальд нь дасгахыг эрмэлзэж. Тахийг суурьшуулахад тохиромжтой гэх Сибирь, Украйн, зүүн Казакстан мөн Монголыг сонгон судалж. Тэр үед тусгаар тогтнолоо бүрэн утгаар нь олж авсан Монгол аль хэдийн устсан тахийг эх оронд нь буцаан авчрах  саналыг бүрэн дэмжиж. АНУд Эрх чөлөөний хонх тус улсын тусгаар тогтнолын  билэг тэмдэг болсон шиг тахь мөн монголчуудын эрх чөлөөний сүлд нь болсон. Тахийг хамгаалан байршуулах газрыг Улаанбаатараас холгүй орших Хустайн нурууны газрыг сонгон авч. 1992 оны 6 сарын 5нд эхний тахь уугуул нутагтаа анхлан хөл тавьж. Монгол улсын болон гадаадын байгууллагын хамтын ажиллагааны үр дүнд тахь суурьшуулах ажил үр дүнтэй явагдаж ирж.

Тахийг анх Монголд авчирсны 20 жилийн ойг тэмдэглэн Улаанбаатар хотноо хийсэн хэвлэл мэдээлийн бага хурлын үеэр Инге үг хэлэхдээ: Үнэхээр хүсэл мөрөөдөл биелэлээ олно гэдгийг үзлээ. Харамсалтай нь нөхөр маань энэ баярт мөчийг харж чадаагүй нь чамлахаар гээд тэрбээр нулимс дуслуулж байв. Хэдийгээр Яан өөд болсон ч түүний хүү нь үйл хэргийг нь үргэлжлүүлж байгаа аж. Эдүүгээ жуулчдын очих сонирхолтой газар болсон энэ үндэсний парк эдгээр хүмүүсийн хичээл зүтгэлгүйгээр бий болохгүй өнгөрөх байж гэж бодохоор. Зэрлэг байсан амьтдыг зоо паркад байлгаж байснаа сүүлдээ дахин зэрлэгшүүлэх уг арга хэмжээг Чарльз Дарвин урьдчилан таамаглаж  байсан бол тэрбээр сэтгэл хангалуун байх нь гарцаагүй болов уу. Одоогоор Хустайн нуруунд 200 илүү гарсан тахь байгаа гэхээр уг төсөл хичнээн үр дүнтэй болохыг харуулж байна.   

No comments:

Post a Comment