Thursday, February 27, 2020

Хатагтай Титтлмаусын түүх


  




Эрт нэг цагт ойд  Хатагтай Титтлмаус гэдэг хулгана бургасны ёроол дахь байшиндаа амьдардаг байж. 











Энэ нь их сонин байшин!



Митр митрээр үргэлжлэх элсэрхэг зам нь зооринд хүргэнэ. Самар, үр гээд тус тусад нь агуулах өрөөнүүдийг  бургасны урт үндэстэй газарыг нүхлэн гаргасан байв.


 



Үүний зэрэгцээ гал тогооны, зочдын, хүнсний агуулах гээд тусдаа өрөөнүүдтэй.

  Дээр нь Хатагтай Титтлмаус унтлагын өрөөндөө жижиг хайрцагаар хийсэн орондоо унтдаг!








Хатагтай Титтлмаус нь хаа ч байхгүй дэндүү нямбай,  цэмцгэр байх дуртай жижиг хулгана, зөөлөн элсэрхэг шалаа байнга шүүрдэнэ.
 
Заримдаа цох хорхой явж байгаад замаа алдчихаад гэрт нь ороод ирдэг.

  "Иш чааваас!  жижигхэн хөлнийхөө бохир мөрийг гарчихаж" гэж Хатагтай Титтлмаус халаглан хогийн тосгуураа авч тар няр дуугаргана.













Нэгэн өдөр улаан толботой нөмрөг өмссөн хөгшин эмэгтэй ийш тийшээ гүйх зуураа
  "Танай байшин шатаж байна. Ээж шүрэн цох хүүхдүүд рүүгээ нисэн очлоо" гэв.







Өөр нэг өдөр борооноос нөмөрлөн хоргодох гэсэн их тарган том аалз орж ирээд 
  "Уучлаарай энэ чинь Мисс Муффетынх биш байсан юм уу? гэж асуухад
  "Муу бүдүүлэг аалз, чи цаашаа бай! Миний цэвэрхэн байшинг шүлсээрээ муухай болгочихлоо! гэж хангинав.









Тэрбээр аалзыг хумж барьснаа цонхоороо гарган шидэв.
  Аалз нарийн урт утас шиг шүлсээрээ бургаснаас газар зөөлөн буув.








  
Хатагтай Титтлмаус гэрээсээ зайтай байх зоориндоо очин оройн хоолныхоо интоор жимсний доторхи яс, азарганын үрийг авахаар явав.
 Зам зууртаа үнэрлэн газар ширтэн явснаа Зөгийн бал үнэртээд байх чинь. Шар хаваршин бургасны гадуур ургасан юм болов уу? Тэгсэн бол жижиг бохир хөлний мөр олж харах нь гарцаагүй." хэмээн өөрөө өөртэйгөө ярьж явав.







Гэнэт булан тойроод тэрбээр Баббити Бамбелтай халз таарчихав. - "Бзз, бзз, бзз!" гэж зөгий дүнгэнэв.

  Хатагтай Титтлмаус түүн рүү ширүүнээр харан ойрхон шүүр байсан бол гэж бодож байснаа.
  "Өдрийн мэнд, Баббити Бамбел; Би уг нь цагаан лав худалдаж авъяа гэж бодож байсан юм. Гэвч чи ингэхэд энд юу хийж байгаа хэрэг вэ? Чи яагаад дандаа манай цонхоор орж  ирээд ‘Бзз, бзз, бзз’ гэж дуугараад байдаг юм гэж Хатагтай Титтлмаус ихэд уур нь хүрсэн байдалтай хэлэв.






"Бзз, бзз, бзз!" гэж Баббити Бамбел дургүй нь хүрсэн байдалтай хариу дүнгэнэв. Хулгана цааш үгэлжлүүлэн алхан царсны борогцой хадгалдаг агуулах руу орж явав.
Хатагтай Титтлмаус борогцойг Христосын баярын өмнөхөн идэж дуусгасан бөгөөд агуулах хов хоосон байх ёстой байлаа.
  Гэвч тэр дотор нь баахан хатсан хөвд тарчихсан байв.






  Хатагтай Титтлмаус тэднийг цуглуулан түүх үед  тэнд байсан гурав дөрвөн зөгий толгойгоо гарган ууртайгаар дүнгэнэв.

  "Би уг нь байраа  түрээслүүлнэ гэж бодоогүй юмсан. Дэндүү түрэмгий зан гарган хүний байр эзэлсэн байна! гэж Хатагтай Титтлмаус хэлээд
"Би тэднийг хөөж гаргалаа” гэхэд
   "Бзз! бзз! бзз!" гэсэн чимээ ихсэв.
"Миний ажилд хэн туслах бол" гэж асуухад ахиад л
 "Бзз, бзз, бзз!"
  "Би Мистер Жаксоныг оруулж ирүүлмээргүй байна. Тэрбээр хэзээ ч үүдэнд хөлөө арчдаггүй." гэж тэрбээр үглэж гарав.   





Хатагтай Титтлмаус оройн хоолоо идсэний дараа зөгийнүүдийг хөөж гаргах ажлаа үргэлжлүүлэхээр болов.

  Түүнийг зочныхоо өрөөнд буцан ирэхэд хэн нэгэн бүдүүн дуугаар ханайлгаж байгаа сонсогдов. Тэр нь нөгөө Мистер Жаксон биеэрээ сууж байв!
 Хөгшин бах жижиг өөжин сандал дээр суун эрхий хуруугаараа оролдон инээмсэглэж хөлөө нээлттэй галын сараалжин хаалтан дээр тавьсан байв.
  Тэрбээр бургасны доод талын ус шүүрсэн бохир чийгтэй нүхэнд амьдардаг байв.



   
Сайн байна уу Мистер Жаксон? Ээ зайлуулаа, Та чинь яасан их норчихоо вэ?"
"Баярлалаа, баярлалаа, баярлалаа, Хатагтай Титтлмаус минь! Би энд сууж байгаад өөрийгөө хатаагаад авъяа." гэж Мистер Жаксон хэлэв. 
Хөгшин бахыг суудалдаа инээмсэглэн суун байхад хүрэмнийх нь сүүлэн хормойноос ус дусалж байв. Хатагтай Титтлмаус тойрч яван усны дусалыг шалны алчуураар арчиж байв.




 

Урилгагүй зочин суудалдаа тун удаан суусан учир түүнд идэх, уух юм өгөх хэрэгтэй болов уу? гэж Хатагтай Титтлмаус дотроо бодов.

  Эхлээд түүнд интоор жимсны яс өгөхөд "Баярлалаа, баярлалаа, баярлалаа, Хатагтай Титтлмаус! Би шүдгүй, шүдгүй, шүдгүй!" гэж Мистер Жаксон хэлэв.
 Тэрбээр амаа хэтэрхий том ангайлгахад үнэхээр нэг ч шүд байсангүй.




  


Дараа нь түүнд азарганы үр өгөхөд "Бувар, бувар, гав, гув, гэж хоосон буйлаараа зажилмаар аядсанаа залгисангүй  өрөөгөөр нэг үлээчихэв.

  "Баярлалаа, баярлалаа, баярлалаа, Хатагтай Титтлмаус!  Одоо би туйлаас хүсэж байгаа нь - бага зэрэг зөгийн бал байвал!  - болохоор байна. гэж даварсан зочин хүсэлт гаргав.




"Харамсалтай нь надад зөгийн бал огт алга даа, Мистер Жаксон минь! гэж Хатагтай Титтлмаус хэлэв.
  "Тидли, виддли, виддли, Хатагтай Титтлмаус гэж Мистер Жаксон инээмсэглэн "Би танайхаас зөгийн баг үнэртээд байхаар нь ороод ирсэн байхгүй юу" гэв.
  Тэгээд Мистер Жаксон ширээнээс лагс биеэ хөдөлгөж аван аажуухан босч ирснээ хоолны шүүгээг онгойлгон өөрийн биеэр шалгаж үзэхэд
  Хатагтай Титтлмаус алчуур гартаа барин түүнийг даган явж зочны өрөөний шалаар нэг болгосон том хөлний үлдээсэн мөрийг арчиж байв.




 

Шүүгээнд ямар ч зөгийн бал байхгүй гэдэгт итгэлтэй болсны дараа тэрбээр өрөөнөөс гарч алхалав.
  "Үнэхээр санасандаа хүрэхээс нааш амардаггүй амьтан юм. Мистер Жаксон! гэж Хатагтай Титтлмаус гомдолов.
"Тиддли, виддли, виддли, Хатагтай Титтлмаус!" гэж Мистер Жаксон үргэлжлүүлэв.









Эхлээд тэрбээр хүнс агуулдаг өрөөний хаалгаар багтан ядан чихэж оров.
  "Тиддли, виддли, виддли? Зөгийн бал байхгүй юм уу?  Зөгийн бал байхгүй юм уу? Хатагтай Титтлмаус аа?
 Аяга шаазан өрж тавьсан тавиур дээгүүр гурван ч хорхой шавьж байв. Хоёр нь зугатан алга болоход үлдсэн хамгийн жижигхэнийг тэрбээр барьж авав.




Дараа нь тэрбээр өөр нэг агуулах руу багтаж ядан ороход тэнд эрвээхэй ахайтан элсэн чихэр амталж үзэж байснаа цонхоор нисэн гарч одов.
  "Тиддли, виддли, виддли, Хатагтай Титтлмаус; Та чинь яасан их зочинтой байх юм вэ дээ!"
  "Эдний алиныг нь ч би уриагүй!" гэж Хатагтай Томасина Титтлмаус хэлэв.






Тэд цааш элсээр хучигдсан замаар үргэлжлүүлэн явсаар –Тиддли, виддли-"
"Бзз! взз! взз!"
Мистер Жаксон булан тойроод Ваббитатай таарав. Түүнийг шүүрэн авснаа газар тавив.

  "Би үхэр зөгийд дургүй. Тэдний биеэр дүүрэн ширүүн үс хялгас байдаг " гээд Мистер Жаксон амаа хүрэмнийхээ ханцуйнд арчив.
  "Эндээс зайл муухай хөгшин бах!" гэж Баббита Бамбел чарлав.
  "Би ингэж үймээн самууныг тэвчиж чадахгүй нь" гэж Хатагтай Титтлмаус ааш гарган, эндээс холдох минь” гээд самар хадгалдаг өрөөндөө орж хаалгаа түгжив. 




Энэ зуур Мистер Жаксон зөгийн үүрийн тэндээс гаргасан бөгөөд тэрбээр зөгийнд хатгуулахаасаа нэг их эмээсэнгүй.

  Хатагтай Титтлмаус зориглон гарч ирэхэд тэндээс бүгд явсан байв.
 Гэвч хөл үймээний дараа тэр хавьд эмх цэгцгүй болгосон нь тэвчихийн аргагүй байв.
Ийм хог новш - энд тэндгүй зөгийн бал түрхэгдэн наалдаж, хөвд, азарганын үр цацагдан - миний сайхан цэвэрхэн гэрээр дүүрэн жижиг том бохир хөлийн мөр үлдчихлээ!" гэж Хатагтай Титтлмаус шогширов.



  

Тэрбээр хөвдийг үлдсэн цагаан лавтай хамт түүн цуглуулан авч, гаднаас мөчир авч ирэн үүдний хаалгаа багасгав.
"Би үүдээ Мистер Жаксон багтахааргүй дэндүү жижигхэн болгох минь!"








Агуулахаас шинэ сойтог, зөөлөн саван, алчуур авч ирсэн ч тэрбээр хэтэрхий ядарсан тул цэвэрлэгээ хийж чадсангүй, сандал дээрээ унтаад өгөв. Сүүлдээ ор луугаа явж.
  "Энэ гэр орон ахиад цэгцтэй болдог болов уу?" гэж хөөрхий Хатагтай Титтлмаус гасалж байв.







Маргааш өглөө нь тэрбээр эртлэн босоод их цэвэрлэгээ хийж эхэлсэн нь бараг хоёр долоо хоног үргэлжилжээ.
  Тэрбээр тоосыг арчин, шалаа шүүрдэн, тавилгыг цагаан лав түрхэж зүлгэж гялалзуулан жижиг амны халбагануудаа ч үлдээлгүй арчиж цэвэрлэв.










Ингээд бүх зүйл хэвийн байрандаа орон цэвэрхэн болсны дараа найз 5 жижиг хулгануудаа урин Мистер Жаксонд дуулгалгүйгээр цайллага хийх болов.
  Жаксон цай хоол болж байгаа үнэрээр хүрээд ирсэн ч хаалгаар багтан орж чадсангүй.






Ингээд царсны борогцойн аяганд дүүргэсэн зөгийн балыг цонхоор түүнд өгөв. Тэглээ гээд хөгшин бах огт гомдсонгүй.
  Тэрбээр гадаа наранд биеэ ээж суухдаа - "Тиддли, виддли, виддли! Таны эрүүл мэндийн төлөө Хатагтай Титтлмаус! гэж ерөөв.


Беатрес Поттер
    

No comments:

Post a Comment