Saturday, February 29, 2020

Аэсопын үлгэрээс: Муур ба хулгана



Нэг зальжин хөгшин муур нэг байшинд айлд хулгана ихтэй гэж сонсоод тийшээгээ түүний хөл нь хүрэхийн чинээгээр яаран очив. Үнэхээр зөндөө хулгана байлаа. Тэрбээр нэг нэгээр нь идэж гарав. Тэндэхийн хулганууд ч тэнэг биш болохоор тэр зальжин муурыг яаж чадах вэ гэж бодоцгоох болов. Үлдсэн хулганууд шалны хүрээ модны араар орж нуугдан гарч ирэхгүй байхаар нь муур тэднийг хуурж байгаад нуугдаж буй газараас нь гаргах арга эрэлхийлэв. Тэрбээр хананд хадсан өлгүүрт өөрийгөө өлгүүлсэн мэтээр ямар ч хөдөлгөөнгүй үхсэн мэт байгаад байв.
Гэвч нэг хулгана нүхнээсээ цухуйж гараад чанга дуугаар Бидний хулганууд чиний
санаж байгаа юм шиг тийм тэнэг биш Муураа гээд бид нар чамайг амьд гэдгийг мэдэж байгаа чамайг хүлээж залхаад өлггүрээс мултараад иртэл бид нүхнээсээ гарахгүй гэв. Муур ч үнэхээр дахиж нэг ч хулгана барьсангүй.

Хэрэв чи ухаантай бол урьд нь чамд аюул хөнөөл учируулж байсан хүнд ахиж хууртагдахгүй.

No comments:

Post a Comment