Saturday, February 29, 2020

Зөвхөн гэрт л хайр халамж байдаг.









Зөвхөн гэрт л хайр байдаг. Учир нь тэнд миний сахилгагүй хоёр ах нар мөн аав, ээж тэгээд би бүгдээрээ байдаг.










Гэртээ байхад хурц нартай өдөр бол хөшигөө нээнэ.













Өглөөний цайгаа хурдхан яарч идээд гадаа тоглохоор гүйж гарна.












Гэртээ байхдаа үргэлж чанга тэврүүлж байдаг.










Гадаа цэцэрлэгтээ зугаацан адал явдал хайн шалбаагны усыг дэвслэг сайхан заваарч халтар болох зугаатай.











Гэр дотроо майхан босгон дотор хөгжилтэй тоглоно тэгээд нэг нь нүдээ анин бусад нь 1-10 хүртэл тоолж дуусаад нуугдах газар хайн гүйлдэнэ.








Гэрт бидний дулаан хувцас дээр нь борооны гялгар цув үргэлж байна.












Гадаахь цэцэрлэгтээ цайллага хийнэ. Нэг нэг жижиг завь хийн голд тавьж уралдуулж тоглоно.








Гадаа хичнээн хүйтэн байсан ч гэр дотор халуун гал үргэлж асааллтай дулаан тохиолог.
Аавдаа наалдаж суугаад үлгэр уншуулах сайхан.









Халамжтай ээжийн хийсэн амттан үргэлж гэрт байдаг.











Төрсөн өдөрийн баяраар гоё торт хийдэг.










Зөвхөн гэртээ зөөлөн тэврэлт аван нулимсаа хурдан хатаадаг.
Халуун дулаан урамшуулсан зөөлөн үгсийг гэртээ л сонсоно.
Бүтэлгүйтлээ гэж уйлах хэрэггүй. Чи аль болох оролдлого хийсэн л хамгийн чухал гэдэг нааштай үгсийг зөвхөн гэртээ л байнга сонсох боломжтой.




Гэрт бидний зөөлөн дулаан ор, хөвсгөр бамбарууш үргэлж байна.












Одод түгсэн тэнгэрийн дор санаа зовох юмгүй сайхан зүүд зүүдлээд унтаж амарна.










Гэрт зөвхөн хайр байдагийн учир нь бид гэр бүлээрээ хамт байгаад оршино.
Би зөвхөн чамд л хайртай шүү гэдэг сайхан үгсийг сонсохыг хүсдэг.  






No comments:

Post a Comment