Friday, February 28, 2020

Хоёр муу хулганын үлгэр







Эртээ урьдын цагт хүүхэлдэйн хөөрхөн байшин байдаг байв. Энэ нь улаан тоосгон ханатай, цагаан хүрээтэй цонхтой бүр жинхэнэ самбай даавуун хөшигтэй бүр яндантай.










Уг байшин нь Люсинда болон Жэйн гэдэг хоёр хүүхэлдэйн амьдардаг сууц байв. Люсинда  эзэгтэй нь боловч тэрбээр хэзээ ч хоол хийлгэдэггүй. Жэйнийн ажил нь тогооч тэгсэн мөртлөө тэрбээр хэзээ ч хоол хийдэггүй аж.







Учир нь хайрцаганд савласан бэлэн хоол гаднаас ирдэгтэй холбоотой гэнэ. Хайрцаган дотор хоёр улаан далайн хавч, гахайн утсан мах, загас, торт мөн лийр, амтат жүрж байх аж. Тэднийг тавган дээр тавилаагүй ч их сайхан шүлс гоожмоор амттай мэт харагдаж байв.






Нэгэн өглөө Люсинда, Жэйн нар хүүхэлдэйн тэрэг салхинд гарч явж. Тэр үед хүүхдийн өрөөнд хэн ч байсангүй хоосон байв. Харин маажих зодолдоон болж буй мэт чимээ өрөөний захад байрлах нээлттэй галын ойролцоо шалны модон хүрээний завсараас гарч байв. Том Фум завсараар толгойгоо цухуйлган харж байснаа буцаад орчихов. Том Фум бол хулгана юм.






Минут хиртэй хугацаа өнгөрсний дараа Хунка Мунка түүний эхнэр бас толгойгоо цухуйлган харав. Хүүхдийн өрөөнд хэн ч байхгүй болохыг мэдээд нүүрс хийдэг савны доор дэвссэн хулдаасан дээгүүр алхаж эхлэв.









Хүүхэлдэйн байшин нээлттэй галын эсрэг талд байрлаж байв. Том Фум болон Хунка Мунка нар галын урьд тавьсан жижиг хивсэн дээгүүр болгоомжтой алхлан хүүхэлдэйн байшингийн түгжээгүй гол хаалгыг түлхэн оров.







Том Фум болон Хунка Мунка нар дээд давхарт гарч хоол иддэг өрөө рүү шагайн хараад баярласандаа Час! Час! гэж дуугарч байв.
Ширээн дээр ямар сайхан хоол хүнс тавилаа вэ! Бүр цагаан тугалган халбага, ган хутга, сэрээ, хоёр хүүхэлдэйн сандал гээд ямар тансаг орчин байна вэ гэж тэд дуу алдав.



Том  Фум эхлээд улаан судалтай гялалзсан шар өнгөтэй гахайн махыг хэрчих болов. Хутга нь мухуйгаад гарыг нь өвтгөв. Тэрбээр хуруугаа амандаа хийж өвдсөнөө намдаах гэж оролдов.
“Сайн болоогүй юм шиг байна. Их хатуу юм. Хунка Мунка чи нэг оролдоод үз дээ” гэв.




Хунка Мунка сандалаасаа өндийн зогсож байгаа өөр нэг хар тугалган хутга авч зүсэх гэж үзэв.
“Бяслагын худалдаачных шиг хатуу мах юм” гэж Хунка Мунка хэлэв.









Тэгсэн гахайн мах тавагнаас мултран унаж ширээн доогуур өнхөрч оров.
“Тэр чигээр нь орхичих” гэж Том Фум хэлээд “тэр загасыг нааш нь дөхүүлээдэх Хунка Мунка” гэв.










Хунка Мунка ширээн дээрхи тугалган халбагаар ээлжлэн оролдсон ч загас тавганд наалдсан хэвээр байв. Том Фумын уур хүрч шалан дээр байсан гахайн махыг нүүрсний хутгуураар нүдэн -тар тар, пир пир гэсэн чимээ гаргав. Гахайн мах хэдэн хэсэг болж хуваагдсан ч гялгар будагны цаад талд шавар эд байсныг ил гаргав!





Том Фум, Хунка Мунка нар уурандаа торт, далайн хавч, лийр, амтат жүрж гээд бүгдийг бут цохин эвдлэв. Тавагнаасаа салахгүй байгаа загасыг гал тогооны цаас үрчийлгэн хийсэн галд ойртуулахад огт шарсангүй.






Том Фум яндангийн нүхээр авиран дээшээ гарахад -тэнд ямар ч хөө тортог байсангүй.









Том Фумыг яндангаар дээш авирч байх зуур Хунка Мунка мөн дахин сэтгэл дундуур хоцороход хүрэв. Тавиур дээгүүр жижиг савнууд байх бөгөөд гадна талд нь Будаа, Кофе, Круна гэсэн ярлик бичсэн байх бөгөөд доош хөнтөрсөн бүгд хоосон зөвхөн хэдэн улаан болон цэнхэр өнгийн хүзүүний зүүлтний сувс гарч ирлээ.






Тэдгээр хулганууд хамтдаа аль болох бусниулсан зүйлсийг хийснээс Том Фум бүр илүү сүйтгэгчийн үүрэг гүйцэтгэж байв. Тэрбээр Жэйнийн унтлагын өрөөнд орж түүний эвхэн хураан хийсэн хувцаснуудыг шургуулганаас нь гарган дээд давхарын цонхоор гарган шидлэв. Харин Хунка Мунка арай аж ахуйч байдлаар хандаж байв. Люсиндагийн дэрнээс бараг тал шахам өдийг гаргаснаа өөртөө хүсэж байсан өдөн матрастай ор хийхэд хэрэглэхээр шийдэв.




Том Фумын тусламжтайгаар дэрийг доод давхарт буулган нээлттэй галын урьд дахь хивсэн дээгүүр гарч анх гарч ирсэн нүхээрээ чихэж оруулах гэж зөндөөн ажил болов. Гэвч эцэст нь арай гэж оруулав.








Тэгээд Хунка Мунка буцаж гарч ирээд сандал, номын тавиур, шувууны тор гээд бусад жижиг сажиг зүйлсийг хаман авч.









Гэвч номын тавиур, шувууны тор нь хулганын нүхээр багтахгүй болохоор нь Хунка  Мунка тэднийг нүүрсний савны ард тавьж үлдээн цааш яван хүүхдийн орыг авахаар явав.





Хунка Мунка дахин нэг сандал авахаар ирэх үед хаалганы цаана чимээ сонсогдов. Хулгана нүхэндээ яаран буцан орж. Хүүхэлдэйнүүд өрөөнд орж ирлээ.









Орчин тойрноо харан Жэйн Люсинда нар цочирдон итгэж ядан зогсов. Люсинда гал тогооны зуухыг сандаачсныг харан мэл гайхан зогсов. Жейн хувцасны шүүгээгээ налан зогсон инээмсэглэв. Тэд хоорондоо юу ч ярьсангүй. Дуу авиа ч гаргасангүй.









Номын тавиур, Шувууны торыг нүүрсний савны ар талаас олж авч. Гэвч хүүхэлдэйн орыг Хунка Мунка аваад явчихсан.








Мөн Люсиндагийн зарим хувцас хунар, хэрэгтэй гэсэн сав суулга бас бусад зүйлсийг хулганууд гэртээ оруулж амжиж.









“Нэгэнт хүүхэлдэйн байшингаас тодорхой тооны зүйл алдагдсан тул нэг хүүхэлдэйг цагдаагийн дүрэмт хувцас өмсгөн байнга харуулд зогсооё!” гэж хүүхэлдэйн байшингийн эзэн охин хэлэхэд түүний  асрагч эмэгтэй хэлэхдээ “хулганын урхи авъяа” гэв.







Хоёр муу хулганы үлгэр иймэрхүү. Тэд үнэхээр болчимгүй авирласан.







 Гэхдээ Том Фум бүх эвдэлсэн зүйлсийнхээ нөхөн төлбөрийг хийсэн бөгөөд нээлттэй галын урьд дэвссэн жижиг хивсэн доороос муруйсан 6 пенси зоос олоод Христосын баярын битүүний өдөр эхнэртэйгээ хамт явж Люсинда, Жэйн нарын бэлэгний оймсонд хийв.





Бүр үүрээр бусдыг босохоос өмнө Хунка Мунка өөрийн шүүр хогийн тосгуураа авчран хүүхэлдэйн байшинг цэвэрлэв.


Беатрис Поттер


No comments:

Post a Comment