Sunday, February 9, 2020

Манай Хатан хаан, Дэлхийн Хатан хаан


             
  Их Британийн нэрт нийтлэгч Роберт Хардман сүүлийн 20 жилийн турш Хатан хаанд ойр байн түүний үйл хэргийг олон нийтэд мэдээлж байсан туршлага дээрээ 2011 онд “Манай Хатан хаан”, 2018 онд “Дэлхийн Хатан хаан” номоо тус тус хэвлүүлсэн билээ. Эдгээр хоёр ном нь бестселлер болсон бөгөөд үүнээс хамгийн чухал гэсэн хэсгийг сонирхуулахад:



                            Дэлхийн Хатан хаан
  Их Британи нь Хатан хааныг төрийн билэг тэмдэгээ болгодог 16 улсуудын зөвхөн нэг нь. Хамтын нөхөрлөлийн 53 орнууд бүгд түүнийг “Манай Хатан хаан” гэдэг. Ингэхээр түүнийг “Дэлхийн Хатан хаан” гэж өргөмжлөх нь хэтрүүлсэн хэрэг бус юм. Олон улсад  түүн шиг танил хүн цөөхөн болохоор Хатан хааныг зөвхөн  Английнх гэж хязгаарлах боломжгүй тэр ч бүү хэл түүнийг амьд хүн гэхээсээ илүү түүхийн үнэт чанарын амьд хойд дүр гэхээр.     
 
1953 оны 6 сарын 2нд Вестминистер сүмд титэмээ зүүх ёслол үйлдсэний дараагаар 5 сарын дараа Их Британийн хамтын нөхөрлөлийн орнуудаар аялах аяндаа гарсан. Шинэ хатан хааныг тэдгээр газрууд хөл хөөр болон угтсан. Тэдний тэгж хөл алдах нь аргагүй байх учир тэдгээр улсууд Хааны гэр бүлийнхнээс  амьдаар нь хараагүй байв. Австралийн Сидней хотод нэг орой гэхэд 250 мянган хүмүүс гудамжинд гарч Хатан хааныг дуурийн театраас гарч явахыг харсан гэхэд мөн тус хотын дарга цайллага хийхэд хэт олон хүн цугларснаас 2 мянган хүн шахцалдснаас гэмтэл авсан байна. Аялалаа үргэлжлүүлэх Хатан хааныг үдэн гаргах гэсэн хэт олон хүн  замыг таглан зогссоноос галт тэрэгний хөдөлгөөнийг  зогсоход хүрч. Австралийн зөвхөн томоохон хотууд гэлтгүй хөдөө суурин жижиг газаруудад ч хүмүүсийн хэт цугларалт үүсгэсэн тохиолдол гарсан байна. Лисморе гэдэг сүүн фермийн жижиг тосгонд түүхэндээ гарч байгаагүй замын түгжрэл үүсэж. Хатан хааныг угтан авах гэж 8 мянган оршин суугчидтай Казино гэдэг хотод 30 мянган хүн цугларсны дотор автобус дүүрэн зорчигчид ирэх замдаа автобус нь хөмөрсөн ч тэд Хатан хааныг харсныхаа дараа эмнэлгийн тусламж авна гэж гүрийж. Зарим алс буйд  газараар үерлэсэн голын усанд дэвтэн суларсан газар нуран аялалд хүндрэл учируулсан ч 75 настай эхнэр, нөхөр Аллингхам нар гурван өдөр мориор яван замдаа хэд хэдэн голыг сэлэн гаталж Хатан хааны барааг харах болсон байна. Эссэндон Агаарын шоу үзүүлдэг газараас Мелвоне хүрэх замыг даган сая орчим хүмүүс зогссон бол Кайнд өндөргөсөн суудалтай тавцан нуран 500 орчим хүн бэртэж гэмтэж. Аборижинал гаралтай хэсэг хүүхдүүд зэрлэг нохой дингог олноор агнан арьсыг нь тушаан мөнгөөр нь  3 сая км илүү тойруу замаар автобусаар явж байж Хатан хааныг харж байсан гэдэг.
  Австралийханы ингэж хөл хөөрцөг болсныг Их Британийн хэвлэл мэдээлэлийхэн сонсоод “Та нар тэгж хөөрч байгаад Хатан хааныг осолд оруулчихваа” гэж сануулж байж. Түүний үед Их Британийн 12 Ерөнхий сайд халаагаа авч 12 АНУын Ерөнхийлөгч ээлжээ сольж, Ромын 6 Пап хамба сонгогдож. Тэрбээр эмэйлд биечлэн хариу бичдэггүй гэхдээ тэрбээр Facebook, You Tube, Twitter зэргийн талаар тодорхой ойлголттой.

                                  Сарлаг шиг хүчтэн
  Хатан хааныг Лондонгийн дүүжин гүүр, Өндөр Беннийн цамхаг, давхар автобус зэргийг эс тооцвол Их Британийн амьд бэлэг тэмдэг гэж болно. Тэрбээр дөнгөж 25 настайдаа энэ нэр хүндтэй үүрэг хариуцлагыг өвлөн авсан билээ. Тэр үеийн гэрэл зургийг эргээд харж байхад
тэрбээр огт сандарч тэвдээгүй тайван харагдаж байсан. Магадгүй багаасаа өв залгамжилна гэдэгтээ бэлтгэгдэж ирсэн болохоор сэтгэл санааны бэлтгэлтэй байсан байж болох. Тэр цагаас хойш одоо болтол тэрбээр албан үүрэгээ ийм удаан гүйцэтгэсээр ирсэн гэхэд зарим нэгэн яаж болдог юм бол гэж гайхахаар. Түүнийг хаан ширээнд суухад Хүйтэн дайн дөнгөж эхлэлээ тавиад Тийрэлтэт хөдөлгүүр дөнгөж төрөх гээд залгуулаад Сансарын эрин сүүлдээ Дижиталын эрин үе болоход тэрбээр тэр болгонд дасан зохицож ирсэн нь түүний зүүдэг алчуураасаа бусдыг өөрчилөөд ирсэнтэй холбоотой  гэнэ. Тэрбээр улс үндэстнийхээ эв нэгдэлийн  үүрэг бэлэг тэмдэгийн шинж чанартай тул түүний зүгээс тодорхой шийдвэр гаргах  шаардлагагүй зүгээр юу ч хийхгүй зогсож байгаагаараа нөлөө үзүүлж ирсэн нь түүний амжилтын нууц нь оршино. Юу ч хийхгүй байх нь хамгийн хэцүү ажил гэдгийг тэр болгон ойлгохгүй байх олонтаа. Ингээд бодохоор түүнийг өтөлж, үеэ өнгөрөөсөн нэгэн гэж харахаар үнэндээ бол тэрбээр ажлын ачааллаа тохируулж багасган холын нислэг хийхээ больсон болохоос идэвхитэй хэвээр түүнийг эрүү өвдөг нь нийлсэн хөгшин мэтээр харах боломжгүй. Их Британийн ямар ч улс төрч тэр ч бүү хэл Уинстон Черчилл хүртэл олны хүндэтгэлийг удаан хугацааны турш бүрэн хүлээж чадаж байгаагүй. ВВС болон Хатан хаан хоёр Их Британийн хамгийн хүчтэй зөөлөн зэвсэг гэгддэг. Түүний амжилт нүүр тулан уулзахад ач холбогдол өгдөгт байдаг. Тэрбээр уулзаж байгаа хүнийхээ гарыг нь барин нүд рүү нь харан наад зах нь тухайн хүнийг хаанаас ирсэн ямар ажил хийдэг гээд ойр зуурын юм асуухад тэр хүн цааш зуугаад хүнд Хатан хаантай ярилцсан гээд яриад явах жишээтэй. Энэ мэтээр түүний олны дунд дахь нэр хүнд улам бүр өсөж ирсэн.

  Хатан хааны хаан ширээнд суусан үеийг гурван болгон хуваахад гуравны хоёрын нь дийлэнхи нь “сэтгэл хангалуун” бол гуравдахын дийлэнхи нь буюу 23 жил “асуудалтай” Түүн шиг ажил
үүрэгтээ дадлага туршлага суусан хүн цөөхөн биз. Тэрбээр бусдыг хүлээцтэй сонсож байдалыг мэдэж авдаг. Түүн шиг ой тогтоолт сайтай хуучинаа дурсан санаж чаддаг хүн цөөхөн. Тэрбээр өөрийгөө өндөр мэдлэгтэй сэхээтэн гэж хэзээ ч үнэлэхийг оролдож байгаагүй. Хэрэв тэрбээр их сургуульд суралцсан бол дээд зэргийн цол хүртэх нь гарцаагүй. Гэхдээ тэрбээр бусадын ашиг сонирхолыг их сайн мэддэг. Тэдний сэтгэл зүйд зөв нөлөөлж чаддаг.  Ажил хэрэгээ бараг цэргийн дэглэмээр яг таг гүйцэтгэх дуртай маш олон цагаар хөл дээрээ зогсож чаддаг нь түүнийг сарлаг шиг хүчирхэг гэж албаны нэг хүн зүйрлэж байдаг. Мэдээж тэр эрхэм энэ зүйрлэлээ Хатан хааны нүүрэнд хэлээгүй нь илэрхий. Тэгээд ч Хатан хаан өөрийгөө сарлагтай зүйрлэхийг яаж хүлээж авах нь тодорхойгүй. Тэрбээр төрөлхийн амьтанд хайртай хэрэв хатан хаан болоогүй бол фермерийн эзэгтэй байна гэж өөрийгөө төсөөлж байсан нэгэн болохоор тэгтэлээ дургүйцэхгүй ч байж магадгүй.
  Тэрбээр аливааг маш гярхай нарийн ажигладаг. Бүр багаасаа аав ээжийгээ даган гадаад аялал
болон дотоодын олон арга хэмжээнд оролцож дадлагажсан. 1947 онд Өмнөд Африкт айлчлах үеэр ээжийгээ удаад байна гэж шавдуулах гэхдээ гартаа барьж явсан шүхрээрээ ээжийнхээ шагай руу чичээд авч байсан гэдэг. Нэгэн арга хэмжээнд оролцох үеэр нэгэн цэргийн тушаалтан сэлэмэндээ түүртээд арай гэж машинаасаа гарч ирж байхыг Хатан хаан түүнийг хүлээж зогсохдоо харчихаад “Манай эрхэм Лорд ихэд зүдэрч байж машинаасаа гарч ирж байх шиг байна. Энд байх ёстой хүмүүс бүгд цугларчихлаа. Нэгэнт та хоцорч ирсэн болохоор би хүмүүсийг танилцуулъяа гээд өөрөөсөө эхлэн Би бол Хатан хаан” гэж ёожилж байж. Хааяа тоглолт үзсэнийхээ дараа тэрбээр  нэг хөгжимчин зохиогүй цамц өмссөн байсан гэх зэргээр хэний ч анзаараагүй зүйлийг дурсан ярьж бусдыг гайхшралд оруулдаг.  
  Түүнд сайн найз гэж байдаггүй хэтэрхий дотно энгийн харьцахыг тэгтэлээ дэмждэггүй. Тэрбээр өөрийгөө хэв хэмжээг тогтоодог цорын ганц цайз гэдэг. Төрөлхийн консерватив үзэлтэй. Хэрэв хэн нэгэн “Нөхөр чинь сайн уу” гэж асуувал тэрбээр хариу өгөхгүй байж магад учир нь түүний хувьд Эдинбургийг гүн хунтайж Филипп гэж албан ёсны цол хэргэмээр нь дуудах ёстой болохоос зүгээр хоёр энгийн хүн гудамжинд зогсоод ярьж байгаа юм шиг энгийн байж болохгүй гэж үзнэ. Түүний хувьд ажил хэргийн болон албан бус байдалын хооронд тун нарийн ялгаа байгаа гэдэг. Хүн болгон сонирхолтой хөгжилтэй байхыг илүүд үздэг бол дэг
журам тогтоож байгаа хүн уйтгартай дүнсгэр болж харагддаг. Нэгэн арга хэмжээнд Хатан хаантай ээлжилж гар барих гээд хүмүүс дугаарлаад зогссон байж. Гэтэл нэгэн эрхэм хоцорч ирээд өөртөө анхаарал таталгүй төгсгөлд зогсохын оронд дугаарт зогсож байсан хэн нэгнийг түлхэн түрж орж ирээд зогсож. Хатан хаан түүний дэргэд ирээд тэр хүн рүү ширүүн харц шидсэнээ түүнийг зориуд алгасан дараагийнх хүн рүү хандсан байна. Мөн өөр тохиолдолд нэгэн хатагтай час улаан будаг түрхсэн уруулаараа Хатан хааны  цагаан бээлийд мөр гаргасан бас л хүйтэн харцаар ширвүүлж. Хатан хаан чимээгүй байхын хүч чадалыг харуулж чаддаг. Тэрбээр энэ олон жил  болохдоо аливаа хэвлэл мэдээллийнхэнд хэзээ ч ярилцлага өгч байгаагүй. Хатан хааны гэр бүлийн амьдрал бусадын адил хэвийн гэдгийг харуулах зорилгоор ВВС ын телевизийн камерын багыг урьж бичлэг хийн үзүүлсэн ч тэр нь олонд эерэг сэтгэгдэл төрүүлж чадсангүй. Ердийн иргэд Хатан хааны гэр бүл хичнээн тасархай ангид байдагыг улам тодорхой болгосон. Уг баримтат киног дахиад хэзээ ч олонд үзүүлэхийг хорьсон. Хатан хааны гэр
бүлийнхэнтэй өчнөөн хэл яриа шуугиж байсан ч тэрбээр нэг ч ам нээж тодорхой тайлбар өгч байгаагүй. Олноос далд бол тэрбээр их хөгжилтэй аливааг элэглэж хошигнохдоо сайн, эмэгтэйчүүдээс эрчүүдийг илүүд үздэг гэдэг. Үзэл бодолоо тэгтэлээ чанга дуугаар илэрхийлээд байна гэж боддоггүй.
  Тэрбээр өөрийгөө загварын ертөнцийн томоохон төлөөлөгч гэж боддоггүй. “Би саарал өнгийн хувцас өмсөх аргагүй хүмүүс намайг ялгаж танихгүй” гэж хэлдэг. Анжела Кели Хатан хааны хувцасыг хийхдээ амархан үрчийдэггүй материал сонгодог. Хэрэв гэнэтийн бороонд дайрагдвал Хатан хаан суухгүйгээр зогсож байгаад хувцасаа хатаахыг хичээдэг. Салхитай үед хормой нь хийсээд сөхөгдөхгүй гэхдээ хөшигний хүндрүүлэгч даашинз болон банзалын хормойд бэхэлдэг. Зарим халуун уур амьсгалтай оронд аялаж байхдаа хувцасаа доод тал нь дөрвөн удаа солих шаардлага гардаг. Түүний хувцасанд товчноос цахилгаан илүү тохиромжтой байдаг тул тэрбээр хувцасаа их хурдан сольж чаддагаараа бусдыг гайхуулдаг. Малгай өмссөн бол нүүр халхалаагүй, туфль өмсөж байгаа бол өргөн өсгийтэй байх ёстой гэх зэргээр тэрбээр хувцаслалтандаа тогтоосон хэв хэмжээ гэж байлган дагаж мөрдсөөр ирсэн.
  Олны өмнө гарахдаа сэтгэлээ маш чанд барихыг эрхэмлэдэг сэтгэл санааны хаа байдалыг тэр
болгон ил гаргаад байхаас зайлсхийдэг. Хэт амирлангуй байн зарим чухал асуудалд аажуу хандсан гэж шүүмжлүүлж байсан. 1966 онд Уэльсийн Авафен гэдэг жижиг тосгонд нүүрсний уурхайн сул хаягдал хэт овоолсон нь тасралтгүй орсон бороонд сулран тосгон руу түрэн орж ирэн багба сургууль болон ойр орчимын хэдэн байшинг дарсан. Уг  эмгэнэлт явдалаар нийт 166 хүн амиа алдсаны 114 нь сургуулийн хүүхдүүд байсан. Тосгоны уй гашуудалыг хуваалцан Хатан хаан тэр даруйдаа яваад очоогүй алгуурласан гэж шүүмжлүүлсэн. Нөгөө тохиолдолд 1997 онд Дианаг осолоор нас барахад Хатан хаан уламжлал ёсоор шотландад амарч байсан. Букинхэмийн Ордондоо ирж тугаа бөхийлгөн ард түмнийхээ уй гашуудалыг хуваалцсангүй гэж бас олны дургүйцлийг хүргэсэн. Мэдээж энэ олон жил албан үүргээ гүйцэтгэхдээ түүнийг огт алдаа гаргаагүй гэвэл хэтрүүлсэн хэрэг болно. Гэхдээ хүн л юм чинь  буруу зүйл хийхгүй байна гэж байхгүй. Түүний хувьд тийм ноцтой алдаа нь бусадтай харьцуулбал бага болов уу.
  Хэн хүний адил түүнд бас дуртай дургүй юм гэж байна. Морьтой холбоотой юм болгонд  дуртай, халуун ногоотой хоолноос зайлсхийдэг. Машинаа хурдлуулах дуртай гэхдээ хамгаалалтын бүс зүүх дургүй. Эрчүүдийн дунд байхдаа итгэлтэй орчин тойроных нь хүмүүсийг дуулгавартай байхын илүүд үзнэ. Хатан хаан Конкордаар нисэхдээ тийм ч дуртай байгаагүй. Олон жилийн турш нисдэг тэргэнд суухаасаа татгалзаж байсан. Тэрбээр маш уйгагүй хөдөлмөрлөдөг. Үүрэг хариуцлагаа гүйцэтгэхдээ бүхий л амьдралаа зориулсан. Тэрбээр ажил үүрэгээ гүйцэтгэж байхдаа гомдол мэдүүлээд хүндрүүлээд байдаггүй. Жүжигчин
шиг дүрдээ итгэн хуурамч дүр эсгэдэггүй. Жинхэнэ сэтгэлийн байдалаа ч ил гаргаад байдаггүй. Тэрбээр их тэсвэр тэвчээртэй. Маргаж мэтгэлцэх дургүй. Ухаан санаа л самуураад ирдэггүй юм бол тэрбээр тэтгэвэрт гарахыг огт боддоггүй. Ажил хэргээ үргэлжлүүлэх сонирхолтой. Одоо үедээ амьдарч ирээдүйгээ сайн сайханаар харахыг хүсдэг. Эхлүүлснээ бүрэн гүйцэтгэхийг эрмэлздэг. Дараагийн өв залгамжлах гурван үеэ харж байгаа анхны Хатан хаан юм. Тэрбээр залуу үедээ итгэлтэй байдаг төдийгүй тэднийг цааш хөгжиж дэвших ажиллагааг гардан удирдан явуулдаг. Тэрбээр аливаа зүйлд хэвийн тогтвортой байдлаар ханддаг. Өөрийгөө хянах биеэ барих чадвар өндөр. Хэдийгээр тэрбээр дэлхийн хамгийн алдартай эмэгтэй ч бодит байдал дээр тэрбээр бүрэгдүү. Өөрийнхөө чадварыг дэвэргээд байдаггүй. “Би ганцаараа хаа сайгүй яваад байж бас бүгдийг хийгээд байх боломжгүй” гэдэг. Ингэхээр түүний өнөр өтгөн гэр бүлийн үүнд хэрэг гардаг. Түүний нөхөрөөс авхуулаад гэр бүлийн гол гишүүд бүгд үүрэг хариуцлага хүлээж ирсэн. Түүнийг ажил үүрэгээ гүйцэтгэж байхдаа тэгтэлээ стрессэд ороод байдаг гэж мэдээлээд байдаггүй.
  Уэльсийн хунтайжыг өргөмжлөх ёслолын үеэр машинд тавьсан бөмбөг цайзны ойр дэлбэрч харуулын нэг цэргийн амь эрсдсэн. Хатан хаан Уэльсээс Лондонд тэр даруйдаа ирээд хэдэн өдөр орондоо хэвтсэнийг Ордоныхон түүнийг хүнд ханиад туссан гэж тайлбарлаж байв. 1981 онд түүний төрсөн өдөрийн цэргийн парадын үед сахилгагүй хөвгүүд сум тавьсан Хатан хааны
унаж явсан морийг үргээн тэрбээр моринд сайн тулдаа осолд оролгүй гарч чадсан гэдэг. Хатан хааны аюулгүй байдал зөвхөн олон нийтийг хамарсан ажиллагаанд оролцож байхад хурцаар тавигддаг зүйл бус 1982 онд түүний унтлагын өрөөнд Майкл Фанаган гэдэг сэтгэл мэдрэлийн согсготой нэгэн ороод орон дээр нь сууж байсан тохиолдол гарсан. Хэдий цөөн халдага гарч байсан ч Хатан хаан өөрийгөө аюулгүйн албаны хүмүүсээр хүрээлүүлээд байх сонирхолгүй.
  Эрүүл чийрэг бие бялдар, сүсэг бишрэл, зөв хандлага болон дээр нөхөр нь түүний амжилтанд нөлөөлсөн. Хатан хааны хамгийн ойрын туслах нь мэдээж түүний нөхөр Филлип тэрбээр аливаа арга хэмжээнд оролцохдоо Хатан хаанаас гурван алхамын ард дагаж явдаг. Тэрбээр бодож санасанаа ил хэлдэг цорын ганц хүн нь харамсалтай нь түргэн ууртай тэр үедээ Хатан хааныг “тэнэг эм, дуугаа тат” гэж давшлах нь энүүхэнд. Нөхрийнхөө тэгж дүрсхийсэн үед Хатан хаан өрөөндөө орж байж байгаад уур нь намдахаар гарч ирдэг байна.   
 
                                   Фермерийн эзэн
  Аж ахуйн хувьд их нүсэр ачаалалттай. Шатсан гэрэлийн чийдэнг солиход хэдэн хүн хэрэгтэй
юм гэсэн яриа байдаг. Букинхэмийн Ордоны хувьд энэ нь үл ялих зүйл байдаггүй. Одоны чийдэнг солиход жилд 92 мянган фунт стерлинг зарцуулдаг гэдэг. Ордонд амьдарна гэдэг музуйд амьдарч байгаа мэт. Ордоны эдлэл хэрэглэлээс авхуулаад гал тогооны сав суулга хүртэл Виктория хатан хааны үеийн хийцийн зэсэн сав суулга  байх жишээтэй. Ордоны ерөнхий барилга ч гэсэн мариалын элэгдэлд орсон учир түүнийг бүрэн хэмжээгээр засварлахад маш их зардал гарч байдаг байна. Ордоны хүнсний хэрэгцээг эдлэн газар дахь фермерээс гаргаж авсан бүтээгдэхүүнээр хангадаг нь олон жилийн турш тогтсон заншил юм. 2007 онд Хатан хаан шотландын мөхөөлдөс үйлдвэрлэдэг газар зочилон ажил байдалтай нь танилцах хэрэг гарч. Уг газар бүрэн автоматжуулсан сүү саах үйл ажилагаатай нь үнээ дуртай үедээ очоод сүүгээ саалгуулчихаад дураараа холхин чөлөөтэй байна ус дүүргэсэн матарасан дээрээ амарч байхад автомат төхөөрөмж ялгадасыг нь цэвэрлээд дорхноо зайлуулчихдаг зэрэг Хатан хаанд их таалагдсан тул тэрбээр өөрийн саалийн үнээндээ ийм тансаг орчин бүрдүүлэхийг хүсэж. Ингээд мэргэжлийнхээ хүмүүстэй зөвлөлдсний дараа 900 мянган фунт стерлингээр орчин үеийн саалийн үнээний саравчыг Винзорын Шилтгээний фермерт босгож. Сүү, цөцгийгөө өөрсдийн фермерээр хангахын зэрэгцээ жимсний шүүс болон зөгийн бал бусад олон зүйлийг зөвхөн Ордоны хэрэгцээндээ хангадаг байна. Алимны илүүдэл ургацаа орон нутгийн хүнсний дэлгүүрт нийлүүлэн борлуулахын зэрэгцээ алимны шүүс савлан англи даяар зардаг байна.
  Ордоны үйлчилгээний ажилчдын ажиллах нөхцөл байдал дээрээсээ доошоо хүртэл эрс
өөрчлөгдсөн. Одоо Ордоны ахлах ажилтнуудын гуравны нэг нь эмэгтэйчүүдээс бүрддэг. Баруун Лондонгийн их сургуультай Ордон хамтран үйлчилгээний ажилд шинээр орсон хүмүүсийг сургалтанд хамруулан үнэмлэх олгодог болж. Заримдаа зөөгч хаалгач тус тусдаа байлгахын оронд нэг хүн давхар үүрэг гүйцэтгэх болсон. Ордоны ажилчдын 70 хувь нь их сургууль төгссөн хүмүүс. Хаалгачаар ажилд орсон залуучуудын зарим нь нэр хүндтэй их сургуулийг аэронавтик инженерийн чиглэлээр суралцсан байсан учир Ордонд цөмийн зэвсэгийн лабортари ажиллуулахаар мэргэжилтнүүд байгаа юм гэсэн яриа байдаг. Дээхэн үедээ Ордоны үйлчлэгчидийн дотор нарийн зэрэглэлтэй тэд цайгаа уухдаа бүгдээрээ холилдохгүй таван тусдаа цайны өрөө байсан бол одоо үед ингэж ялгаад байх шаардлагагүй болсон. Ордоны усан бассейн урьд нь бол зөвхөн Хатан хааны гэр бүлийн гишүүн байж орох эрхтэй байсан бол одоо бол хэн дуртай нь өөрийнхөө алчуурыг авч ирээд орж болно. Аливаа томоохон театрт Хатан хааны суудаг тусгай суудал хоосон байх бол нарийн бичгийн дарга нараас ирж орлон сууж болно гээд урьдны огт өөрчилдөггүй байсан олон зүйл өөрчлөгдөж ирсэн байна. Мөн Хатан хаан Лондон дахь бэлэг дурсгалын 12 дэлгүүрийн эзэмшигч.

                            Гурван монгол морь бэлгэнд
   Хатан хаан  68 жилийн турш хаан ширээнд суусан бөгөөд амьдралдаа ямар ч зүйлэээр дутагдаж гачигдаж байгаагүй ийм хүн бусдаас ямар бэлэг авдаг бол гэсэн сонирхолтой асуулт гарна. Оросын Ерөнхийлөгч Борис Ельцин мөнгөн самавар, Ромын хамба лам Франсис 17
зууны үеийн Эдвардын номлолын хуулбар, Номхон далайн Маршал аралын ард түмэн наргил модны навчаар хийсэн Жаки Кеннеди загварын Килли цүнх, Шинэ Зеландын охидын скаутын байгууллага Шинэ Зеландын зураг бүхий том хэмжээний эвлүүлдэг зургыг охидын скаутын бүх гишүүдийн гарын үсэг бүхий дурсамын дэвтэртэй хамт, Африкийн орнуудаар аялаж байхад Хатан хаан тусгай сэнтий бэлдэн өгдөг уламжлалтай. Кеничүүд шүр сувдаар чимэглэсэн сандал, Угандад Их Британийн хамтын нөхөрлөлийн орнуудын уулзалтанд оролцох үед тод өнгөөр будсан гал тогооны өрөөний сандал зэрэг орно.
  Түүнд хамгийн үнэтэй бэлгийг Их Британийн хамтын нөхөрлөлийн орнуудын нэг Канадаас авч Антарктика тивийн хэсэг газарыг Хатан хаан Элизабетийн газар гэж зарлаад зогсохгүй орон нутгийн Квакиутл хэмээх индиан омогийн толгойлогч  1958 онд Британийн Коломбияагийн 100 жилийн ойд  зориулан 10 илүү тонн жинтэй 30,4 метр өндөр тахилын баганыг бэлэглэснийг усан онгоцоор Панамын суваг болон Атлантын далйг гатлан Лондонгийн Тэймс голын эрэгт хүргэн ирсний дараа хоёр ачааны тэрэг Винзорын их паркад авчиран 7402 км урт зам туулсан баганыг цэргийн инженерүүд босгон тавьж. 1947 онд тэрбээр гүнж байхдаа Өмнөд Родезигийн хүүхдүүд Цэцэглэсэн Сараана цэцгиийн энгэрийн зүүлт, 1954 онд Австралид зочилж байхад 203 каратын Андамоока нэртэй зууван хэлбэртэй үнэт чулуун зүүлт, Ашантийн хаан алтан үхэр зараан хэлбэртэй энгэрийн зүүлт, 2017 онд Канадын иргэд индранил болон очир алмааз холимог цасан ширхэгийн хэлбэртэй үнэт эдлэл, 1957 онд АНУд хамгийн анхны удаа зочлохдоо дурсгалын үг шивсэн шилэн аяга, 1997 онд Саудын арабын хунтайж дал модны сүүдэрт хэвтэж буй тэмээ бүхий алтан эдлэл, Рувандагийн гадил жимсний модны навчин дээр Хатан хааны дүрийн зурсан гээд бүхий л бэлэг сэлтийг нэг бүрчлэн бүртгэн авч Ордонд авчирч хадгалан дараагийг үе удамаа дамжин хэрэглэх зорилготой байдаг байна. 1986 онд Хатан хааныг Хятадад
айлчлаад  Хонг Конг руу гарах болоход түүнд ховор төрлийн бонзай мод бэлэглэн хулсан хайрцаганд хийн өгч. Тэр бэлэг нь Хатан хааны сууж явах жижиг нисэх онгоцоны хаалгаар багтаж орохгүй байж. Ачааны хэсэгт тавьна гэхээр дэндүү эмзэг тул боломжгүй байв. Хятадууд цагдаагаар хамгаалуулан  галт тэргээр дээд зэрэглэлийн суудалд байлган  Хонг Конгын нисэх онгоцны буудалд хүргэгдэж. Лондонд ирсэн хойно нь гаднын ургамал үрийг карантилан хэсэг байлгасны дараа Ордоны ажилтан машинаараа очоод авах гэсэн машинд нь багтсангүй эцэстээ онгоцны буудалын ачааны машиныг гуйн Винзорын шилтгээний хүлэмжинд хүргүүлж. Дээрхи өввөрмөц ховор үнэ цэнэтэй гээд олон янзын эдлэл хэрэглэлээс гадна цөөнгүй тооны амьд амьтан бэлгэнд авч байж. 1961 онд шинээр тусгаар тогтнолоо олсон Ганад хүрэлцэн ирэн айлчлалаа дуусган буцах болоход аюулгүйн албанд зогсож байсан дэслэгч Жок Слэйтер бага насны хөвгүүн пченийн төмөр хайрцаг барин зогсож байхыг анзаарч. Тэрбээр дэслэгчид учирлахдаа Хатан хаанд бэлэг болгон өгөх гэсэн гэж учирлаж. Төмөр хайрцагыг онгойлгоод үзсэн матарын зулзага байж байв. Энэ эмзэг бэлгийг Хатан хааны нарийн бичгийн даргад дамжуулан өгөхөд англи хүртэл баннийн усанд хийж байж хүргэх болсон. Хожим тэр матарын зулзага Лондонгийн зоо паркад хүрэлцэн ирээд жигтэйхэн том аварга амьтан болж торниж. 1968 онд Бризилд ирэхэд хоёр жагувер, 1972 онд Камеруны Ерөнхийлөгч заан гээд олон ч ховор амьтад байдаг байна. Тэдний зарим нь Лондонгийн зоо паркад тухтай шилжин суурьшиж байхад зарим нь шинэ газар дасахгүй өөр газар шилжүүлэн суулгах зарим эмгэнэлтэй тохиолдолд тэдгээр амьтадаас амархан үхсэн нь ч байдаг байна.  Эдгээр амьд бэлгийг англид тэр болгон авчираад байх шаардлагагүй гэж үзэж Хатан хааныг төлөөлөн гүнж Анн Монголд айлчлахад гурван монгол морьдоор бэлэг барьсныг нутагт нь үлдээгээд ирсэн гэж гүнжтэн ярьдаг байна. Тэгэхээр Хатан хааны бэлэг болгон түүний Ордоны сан хөврөгт багтан орж чаддаггүй болтой. Харин Хатан хааны хамгийн хайртай унах дуртай Берм нэртэй морийг Канадын уулын морьт цагдаагийн хүчнийхэн бэлэг болгож.

                          Хэцүү зочин
  Хатан хаан төрийн томоохон зочдыг Ордондоо байрлуулж хүндэтгэлийн зоог барьдаг уламжлалтай. Гэхдээ хэнийг урих нь Засгийн газараас хамааралтай тул түүнд дуртай дургүй
гэж сонгох бололцоо байхгүй. Үүний нэг тодорхой нэг жишээ нь Руменийн удирдагч Чаушеског хүлээн авах ажиллагаа болсон. Түүнийг эхнэрийнх нь хамт Ордоны Бельгийн хэмээх зочны өрөөнд байрлуулах болоод бэлтгэл ажил эхлэхэд тэднийг урьд нь урьж байсан франчууд сануулга болгохдоо руменчууд явахдаа хамаг өнгөтэй өөдтэй зүйлсийг тоноод аваад явсан гэсэн яг хулгайчдад байраа түрээслүүлсэн мэт чийдэнгийн бүрхүүл, ваар, шаазан эдлэл, үнсний сав бүр угаалгын өрөөний хэрэглэлийг салгаад аваад явсан төдийгүй элдэв сонсох төхөөрөмж хайхдаа зарим ханыг цөм цохисон байсан. Нэгэнт ийм зочин байлгах гэж байгаа тул өрөөнд чимэглэдэг эртний ховор эдлэл зэргийг гарган солих хэрэгтэй болсон. Бүр мөнгөн чимэглэлтэй хувцасны шотикыг хүртэл байлгахаас татгалзсан. Тэднийг ирэхээс өмнө тохирох бэлгэ сэлт зохицуулах болоод Лондон дахь Румены Элчин сайдын яаманд хандсан. Чаушеског ан хийх дуртай английн нэртэй ангийн буу хийдэг газраас аваад савхиар бүрсэн саванд хийн нэрийг нь бичүүлж. Элчин сайд Николай гэдгийг орос байдлаар бичсэн байна гэж гомдол гаргасан учир нэг үсэг засах ажил гарсан. Хатагтай Чаушескод английн нэр хүндтэй сургуулиас эрдэмийн зэрэг олгох нь зүйтэй гэж Элчин нь заавардсан. Дөнгөж унших чадвартай боловсролгүй хүнд тэгж том шагнал өгөх сургууль гарч ирэхгүй хүнд байдалд ороход хүрч байсан Химийн институт шагнал өгч болно гэснээр Хатан хааныг эвгүй байдалд оруулахаас хамгаалсан. Мөн Элчингийн өөр нэг онцолсон зүйл нь Чаушексо шашин шүтлэгтэй холбоотой зүйл ярихыг тэвчдэггүй мөн түүнийг үргэлж магтсан сайшаасан байдлаар хандахыг санал болгож. Эцэстээ Чаушеско 55 хүн дагалдуулан ирсний дотор 10 нь сэтгүүлчид бөгөөд нислэгийн баг, аюулгүйн албаны бүлэгээс бүрдэж байв. Тэр олон хүнийг бүгдийг Ордонд байрлуулах зорилгогүй учир өөр газар тараан байрлуулсан. Бусад арга хэмжээ бусад зочдын адил хэвийн явагдсан. Нэг өглөө Хатан хаан нохойгоо салхилуулан алхаж байгаад Чаушеско эхнэр нөхөр салхилж байгааг харан ойролцоо бут руу орж нүүр тулахаас зайлсхийж байсан гэхээр тэрбээр зочдынхоо тухай ямар сэтгэгдэлтэй байсныг гэрчилнэ.

                                 Чанга эзэгтэй
  Төрийн хүндтэй зочин хүлээн аваад Ордондоо байрлуулахын зэрэгцээ томоохон цайллага
хийдэг. Цайллага бүтэн нэг цаг 15 минут үргэлжилдэг. П хэлбэртэй байрлуулсан ширээнд шугамаар хэмжиж 171 суудалын 55,88 см нарийн гаргана. 40 зөөгч үйлчилэх бөгөөд тэд цагаан бээлий өмсөхийн оронд алчуур барьж сав суулганд гарынхаа хээг гаргахаас сэргийлдэг. Хундага тулгах оргилуун дарс, гурван төрлийн хоолноос хамааран цагаан улаан дарс, цэвэр ус гээд 6 тусдаа хундага ширээн дээр тавьсан байх бөгөөд ширээн дээрхи цэцгийн баглаан чимэглэлд гэрлэн дохио байрлуулан. Зөөгчид хэзээ ямар хоол унд оруулж ирэх ажиллагааг хянана. Энэ бүх үйл ажиллагааг заалны зохион байгуулагчид хянана. Ордоны гол зохион байгуулах ажилд Хатан хаан ихэвчлэн цэргийн албанд байсан хүмүүсээс сонгодог. Энэ үеэр заалны зохион байгуулагчын үүрэг хариуцлага өндөр. Хэрэв зарим нэг зочин хоолоо удаан идээд сунжруулаад байвал тэрбээр тэн хүний чихэн “ Хатан хаан таныг хоолоо сүүлд дуусгаж байна гэдгийг хараад байна” шүү гээд шивнэдэг. Зочиноо хурдан хоолоо ид гэж шаардах эзэгтэй Хатан хаанаас өөр байдаггүй байх. Гэхдээ ёс ёмбогор төр төмбөгөр гэдэг ёсоор тэрбээр найзгараад байх дургүй. Бараг цэргийн дэглэмээр явагдахыг шаарддаг. Хэрэв зарим нэг зочин ирж чадахгүй хүндэтгэх шалтгаан гарсан үед хоосон суудал байлгахгүй гэхдээ өөр хүн суулгах тохиолдол байдаг байна. Зуны цагт Букинхэм Ордоны гадаа цэцэрлэгт босоо цайллага хийдэг.  


No comments:

Post a Comment