Saturday, February 29, 2020

Аэсопын үлгэрээс: Арслан ба хулгана


                   
Нэг жижигхэн хулгана харанхуй агуйгаар гүйж байгаад тэнд унтаж байсан арслангийн зогдор дээр гарчихаж. Ингэж гэнэт нойрноосоо сэрсэндээ таагүй уцаарлангуй муу жижигхэн хулганыг хүчтэй савраараа нэг цохиод газарт хавтгай болгон дарж үгүй хийхэд бэлэн байв. Арслан хулганыг том амандаа хийхээр завдахаас өмнө хулгана гэнэт Намайг битгий идээч мундаг хүчтэй Арслантан минь. Намайг зүгээр явуулчих, таньд би нэг өдөр тус болно гэж цангинасан дуугаар өчив.
Арслан хүхэрснээ ичгүүр сонжуургүй жижиг хулганыг шоолон инээв. Над шиг хүчтэй аврага амьтанд ийм хэрэггүй шахуу амьтан яаж тус хүргэж чадах билээ гэж хэлээд хулганыг гэмтээлгүй зүгээр явуулчихлаа.
Уг хэрэг явдалаас нэг их удалгүй аварга арслан анчидад баригдчихаж. Тэд олсоор дангинатал хүлээд тосгон руугаа аваачих тэрэг олж ирэхээр яваад өгч. Уур нь багтаж ядсан арслан байдаг чадлаараа архирав. Түүний дуу ой тайгаар цуурайтан байхыг дулаан үүрэндээ хэвтэж байсан хулгана сонсов. Тэрбээр арслангын дуу болохыг төдөлгүй таниад дуу гарсан газарыг чиглэн юу болсныг мэдэж авахаар жирийлгэв. Газар эсэргүүцэх ямарч чадалгүй болсон арсланг хараад Хэрэв таныг болгоовол би таньд тусалж чадна агуу арслан минь гэлээ. Арслан түүний үгэнд итгэсэн шинжгүй харж байв.
Ийм жижигхэн давжаа амьтан надад яаж туслах болж байна гэж өөрөө өөрөөсөө асуун удахгүй анчид ирээд намайг тосгон руугаа авч одоход миний эцэслэл болно гэж дотроо бодож байв.
Чимээгүй байж бай л даа. Миний ажилд битгий садаа бол гэв.Тэрбээр агуу арслангийн хүчирхэг мөрөн дээр асан гарч түүнийг чанга тойруулан ороосон олсыг мэрж эхлэв. Хулгана мэрсэээр олсыг нэг нэгээр нь тасалж эхлэв. Төдөлгүй арслан ч босож зогсохтойгоо болж хөлд хүлсэн олс ч суларсан чөлөөтэй болсон байв. Тэрбээр бяцхан хулгана руу даруу байдлаар харан зогсоход Харж байна уу гэж хулгана нүд нь гялалзуулан ямарч хэрэггүй шахуу амьтан ч заримдаа агуу хүчтэнд тус болж аминд нь орж чаддаг гэлээ.

Амьдрал дээр хичнээн мундаг хүчирхэг хүнд ч гэсэн сул дорой хүний тус хэрэг болдог.  



No comments:

Post a Comment