Saturday, February 29, 2020

Давжаахан жижигхэн хулгана


                     



Ой модоор хүйтэн салхи шуугина. “Намар ч ингээд дуусаж байна даа. Ингээд миний өвлийн удаан нойрсолт болох нь.” гэж  Баавгайг хэлэхэд Миллие хулгана түүнийг тэврэн авахад Баавгайн  ходоод нь хоол нэхэх мэт дуугарч байгааг анзаарав.
“Өлсгөлөн байгаа юм уу” гэж хулгана асуув.
“Тийм” гэж Баавгай эвшээлгэн хэлээд “гэхдээ би зогсолтгүй идсээр байгаа, -энд  ингээд удаад байвал ойд унтаад өгөхөөр байна!” гэв.


Тэгвэл гэртээ хурдан очихыг бод Баавгай минь! гэж Миллие дуу алдав.
“Баяртай, хавар болохоор уулзая” гэж Баавгай амлав. 
“Хөөрхий Баавгай өлсгөлөн орондоо орох болж байна” гэж газар унасан навч бүрхсэн замаар том тавхайгаараа хүндээр алхах найзаа харан зогсон бодож байгаад “Би найздаа туслах хэрэгтэй! гэж шийдвэр гаргав. 
Хулгана орчин тойрныг эргүүлэн харснаа “Өөх, хар гүзээлзгэнэ!, Баавгай үүнд дуртай даа” гэж тэрбээр дотроо бодов.


Харамсалтай нь хар гүзээлзгэнэ нь түүнд хүрэхийн аргагүй дээр байв. Миллие нүүрээ үрчийлгэснээ “Би яаж ийж байгаад авах болно. Би Баавгайг тэгж өлсгөлөн үлдээхгүй” гэж тэрбээр хэлэв.
 Миллие жимсэнд хүрэх гэж үсэрсэн ч түүний хөл нь дэндүү богино тул болсонгүй.

Нэг саваа олж ирээд жимсийг цохиж газар унагах гэсэн ч хүрч чадсангүй.

Тэгсэн модны хожуул жимсний бутны хажууд байхыг хараад тэрбээр авиран гарав.
“Ингэж өндөр болж байж жимсэнд хүрэх нь...” гэж Миллие амьсгаадан хар гүзээлзгэнэ түүхээр мэрийв.






Гэвч тэрбээр зөвхөн бутны мөчирөө барин жимсийг таслах гэж оролдон гуйвж ганхах зуураа хожуулаас хөндийрчихөв.






“Туслаарай!” гэж Миллие хашхираад хар гүзээлзгэнийн бутны мөчрөөс зүүгдэн байхад золоор Үнэг хажуугаар нь өнгөрч таарав.
“Ийм өндөр бутанд авирч гарахад чи дэндүү жижиг байна шүү дээ”” гээд түүнийг өргөж буулгав.
“Би тийм ч жижиг биш” гэж Миллие амьсгаагаа даран хэлээд “харин энэ гүзээлзгэнийн бут дэндүү өндөр юм!” гэв.

“Би чамд туслая” гэж Үнэг инээмсэглэн хэлээд тэрбээр мөчирийг түүнд доошлуулж өгөв.
Миллие хамгийн томоос нь гурван гүзээлзгэнэ сонгон авав.
“Баярлалаа, би үүнийг Баавгайд өгөх гэж байгаа юм гэв.



Баавгайн үүрийг зүглэн Миллие ой модоор явав.

Гурван том гүзээлзгэнэ барьж явахад түүнд дэндүү хүнд байв.

Тэрбээр эхлээд нэгийг дараа нь ахиад нэгийг бас газар унагав.


“Чи ийм жижигхэн байж ямар шуналтай юм бэ” гэж Хэрэм ёжлон хэлэв.
“Би тийм жижигхэн биш!” гэж Миллие зөрөв.
“Би өсөж дуусаагүй байгаа. Тэгээд ч би шуналтай ховдог нэгэн биш. -Энэ гүзээлзгэнийг Баавгайд өгөх гэж байгаа юм” гэж учирлав.
“Тэгвэл жимсээ навчин дээр тавьж байгаад чирээд явбал дээр байх” гэж Хэрэм санал болгов.
Миилие томоохон навч олж аваад дээр нь жимсээ овоолж тавив.
“Баярлалаа, Хэрэм ээ! гэж хулгана баярлан хэлэв.


Хэрэм хулганын талархлын үгийг сонсоод зогсох цаг байсангүй. Өвлийнхөө хүнсийг цуглуулах гэж яараад яваад өгсөн байв.

Миллие толгод өгсөн навчин дээр гүзээлзгэнээ чирсээр явав.
“Баавгай унтаагүй байгаасай” гэж тэрбээр амьсгаадах зуураа өөртөө хэлж байв.
Гэнэт тэрбээр хэн нэгэн гомдол мэдүүлж байгааг сонсов.



Өргөсөнд нь ямар нэгэн зүйл хатгагдан салахгүй байгаад дургүйцэн “Ямар төвөгтэй юм! Ямар дараатай юм! гэж Зараа үглэж байв.


“Энэ чинь самар байна шүү дээ! гэж Миллие хэлэв. “Эмзэг газар наалдчихлаа нухаад байна” гэж Зараа бувтнав.
“Би тусалж чадна” гэж Миллие хэлээд хулгана өлмий дээрээ тогтон хурц өргөсөнд аль болох хүрэхгүйгээр болгоомжтойгоор “Салгачихлаа!” гэж тэрбээр хөгжилтэй хэлэв.
“Чи наадахаа ав!” гэж Зараа хамараа шуухтнуулан дур муутай амандаа бувтансанаа жирийлгэн одов.

Миллие самарыг гүзээлзгэнэ дээрээ нэмж тавив. Навчаа үргэлжлүүлэн хамаг хүчээрээ татахад дээр нь байсан бүх ачаа нь толгодыг уруудан өнхөрөөд яваад өгөв! Нэг гүзээлзгэнэ туулайн нүхэнд нөгөө нь бутны доор өнхөрөөд оров. Зарааны өгсөн самар шалбаагны усанд орчихов.
“Буцаад ир!” гэж Миллие хашхиран араас нь гүйв.

Толгодын төгсгөлд хүрч ирсэн ганцхан гүзээлзгэнэ үлдсэн байв!

“Би дэндүү жижигхэн болохоор бусад гүзээлзгэнүүдийг гүйцэж барьж чадсангүй!” гэж тэрбээр аахилан хэллээ.


Миллие суугаад, санаа алдан уйтгарлав. Дулаахан газарыг зорин нисэж байгаа сүрэг шувууд толгой дээгүүр нь нисэн өнгөрөв. Хүйтэн салхи сэрчигнэн жодоо модны борогцойг шажигнуулан байв.

“Өвөл бараг хаяанд ирчихлээ” гэж Миллие бодон Баавгай хоосон өлөнгөөр унтах болох нь гээд тэрбээр сүүлчийнхээ гүзээлзгэнийг газраас аван бариад “Юу ч байхгүй хоосон байсанаас дээр” гэж тэрбээр шийдэн буцаад толгодоо өгсөн явав.

Миллиег Баавгайн үүрэнд хүрч ирэхэд Баавгай түүнийг хараад ихэд гайхав. “Чамайг өлсгөлөн байлгахыг хүссэнгүй” гэж Миллие учирлаад Баавгайд ганц гүзээлзгэнээ өгөв. Би уг нь үүнээс их юм авчирах байсан юм. Даанч жижигхэн болохоор хүрч цуглуулж чадсангүй мөн барьж ирж чадсангүй, өнхөрөөд явахад нь бас гүйцсэнгүй!


Баавгай түүнийг савар дээрээ зөөлөн өргөн тавиад “Миллие, чи магадгүй өөрийгөө жижигхэн биетэй гэж бодож магадгүй гээд инээмсэглэн хэлээд гэхдээ чамд бусдыг хайрладаг их том зүрх байна! гэв.
Тэрбээр гэрийнхээ шүүгээг заан үзүүлэхэд дотор нь Баавгайн цуглуулсан идэх юм зөндөө байсанд Миллие ихэд гайхав!


“Гүзээлзгэнэ бутанд, самар модонд ургадаг” гэж Баавгай хэлээд “гэхдээ сайн найз гэдгийг олж авахад их хэцүү” хэмээн нэмж хэлэв.
Миллие Баавгайг гарын чинээгээрээ томоор тэврээд, хамтдаа Баавгайг өвөлийн гүн удаан нойрондоо дарагдтал, хоёр найз намарын тэнгэрт нар жаргаж буйг харж суулаа.

No comments:

Post a Comment